| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2023/04660/И |
| Дугаар | 183/шш2023/02813 |
| Огноо | 2023-09-19 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 183/шш2023/02813
| 2023 оны 09 сарын 19 өдөр | Дугаар 183/ШШ2023/02813 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Ч өргөн чөлөө-**, С о **, өөрийн байранд байрлах, регистрийн ********* дугаартай, Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Н, С.Б нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Д.Хосням оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Н, С.Б нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Зээлдэгч Д ургийн овогт Т-ын Н, Б ургийн овогт С-ийн Б нар 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр "Х Банк" ХХК-ийн Сүхбаатар дүүрэг, А гүүр тооцооны төвтэй ************ тоот Зээлийн гэрээ болон ************, ************ тоот Барьцааны гэрээ тус тус байгуулан 30.000.000 төгрөгийн Хөрөнгө оруулалтын зээлийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. Тус зээлийн барьцаанд Б ургийн овогт С-ийн Б-ын өмчлөлийн улсын бүртгэлийн *********** дугаартай, гэрчилгээний ********** дугаартай, Нийслэлийн Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, С ** дүгээр гудамж, ** тоот хаягт байршилтай, 37,7 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Б ургийн овогт С-ийн Б-ын өмчлөлийн улсын бүртгэлийн ********* дугаартай, гэрчилгээний ********** дугаартай, Нийслэлийн Хан-Уул дүүргийн **-р хороо, С ** дугаар гудамж, ** тоот хаягт байршилтай, ************ нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Б ургийн овогт С-ийн Б-н өмчлөлийн улсын бүртгэлийн ************ дугаартай, гэрчилгээний ********** дугаартай, Нийслэлийн Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, С ** дүгээр гудамж, ** тоот хаягт байршилтай, ********** нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүд болон түргэн хоолны газрын тоног төхөөрөмжүүдийг барьцаалуулсан. Зээлдэгч нар нь 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 21.429.512 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 12.031.278 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 983 төгрөг, нийт 33.461.773 төгрөг төлсөн байна. Түүнчлэн зээлдэгч Т.Н, С.Б нар 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Х банк ХХК-ийн Сүхбаатар дүүрэг, К тооцооны төвтэй *********** тоот Зээлийн гэрээ болон *************,*********** тоот Барьцааны гэрээ тус тус байгуулан 30.000.000 төгрөгийн Шуурхай бичил зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. Тус зээлийн барьцаанд Т.Н-н өмчлөлийн улсын бүртгэлийн ********* дугаартай, гэрчилгээний ********** дугаартай, Нийслэлийн Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, С ** дүгээр гудамж, ** тоот хаягт байршилтай, нэгж талбарын *********** дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон гэрийн эд хогшил, түргэн хоолны тоног төхөөрөмжүүд, бараа материал, ******* улсын дугаартай, арлын ********** дугаартай, С Ф маркийн автомашин зэрэг үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдийг барьцаалуулсан. Зээлдэгч нар нь 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 12.451.511 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 8.160.637 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1.911 төгрөг, нийт 20.614.059 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Мөн зээлдэгч Т.Н нь 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр ********* тоот К картын гэрээ байгуулан 3.000.000 төгрөгийн зээлжих эрх нээлгэж, бэлэн зарлагын жилийн 30 хувийн хүүтэй, бэлэн бус зарлагын жилийн 24 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай тохиролцон 2.991.268 төгрөгийн бэлэн бус зарлагын гүйлгээг хийж авсан. Зээлдэгч нар нь 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээл болон хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр төлөөгүй байна. Иймд банк талуудын хооронд байгуулсан К картын гэрээний Хоёрдугаар зүйлийн 2.6, 2.7, 2.10, Гуравдугааг зүйлийн 3.1, 3.2, Зургаадугаар зүйлийн 6.2.5, 6.2.6 дахь заалтууд болон Монгол улсын Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1 дэх заалтыг тус тус үндэслэн зээлдэгч Д ургийн овогт Т-ын Н-д холбогдуулан 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн *********** тоот Зээлийн гэрээний үүрэгт 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 2:991:268 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3.264.221 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 293.399 төгрөг, нийт 6.548.889 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Нотариатын үйлчилгээний төлбөрт 32,000 төгрөг, нийт 55,279,593 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Зээлийн гэрээний үүргийг Б ургийн овогт С-ийн Б-ын өмчлөлийн улсын бүртгэлийн ********** дугаартай, гэрчилгээний ********** дугаартай, Нийслэлийн Хан-Уул дүүргийн ** хороо, С **-р гудамж, *** тоот хаягт байршилтай, 37,7 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Б ургийн овогт С-ийн Б-ын өмчлөлийн улсын бүртгэлийн ********** дугаартай, гэрчилгээний ********** дугаартай, Нийслэлийн Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, С ** дүгээр гудамж, ** тоот хаягт байршилтай, *********** нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай, Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Б ургийн овогт С-ийн Б-н өмчлөлийн улсын бүртгэлийн ********** дугаартай, гэрчилгээний ********* дугаартай, Нийслэлийн Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, С ** дүгээр гудамж, ** тоот хаягт байршилтай, ********** нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай, Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүд болон түргэн хоолны газрын тоног төхөөрөмж, Д ургийн овогт Т-ын Н-н өмчлөлийн улсын бүртгэлийн ************ дугаартай, гэрчилгээний ********** дугаартай, Нийслэлийн Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, С ** дүгээр гудамж, ** тоот хаягт байршилтай, нэгж талбарын ************ дугаартай, 700 м.кв талбайтай, Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон гэрийн эд хогшил, түргэн хоолны тоног төхөөрөмжүүд, бараа материал, ********* улсын дугаартай, арлын ********* дугаартай, С ф маркийн автомашин зэрэг үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэвч хариуцагч Т.Н нь нэхэмжлэлд дурьдсан хаяг болох Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** дугаар байр, ** тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй, хариуцагч С.Б нь Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Р харш, М г гудамж, ** дугаар байр, ** тоот хаягт амьдардаггүй болох нь тус хороодын Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон гэх үндсэлэлээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн ************* тоот хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан тул манай банкны зүгээс нэхэмжлэлээ шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байдалд хүрээд байна. Иймд оршин суугаа хаяг нь тодорхойгүй, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, Х банк ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Х банк ХК-иас иргэн Г.У-д олгосон итгэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн *********** дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Х банк ХХК болон иргэн Д овогт Т-ын Н, иргэн Б С-ийн Б нарын хооронд байгуулагдсан 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн ************ зээлийн гэрээний хуулбар, мөн өдрийн ************, ************ дугаартай барьцааны гэрээнүүдийн хуулбар, 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн *********** зээлийн гэрээний хуулбар, мөн өдрийн ***********, ************ дугаартай барьцааны гэрээний хуулбар, 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ************ дугаартай К картын гэрээний хуулбар, 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Т.Н, С.Б нарын Х банкинд гаргасан хүсэлт, 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Т.Н, С.Б нарын Х банкны К тооцооны төвд гаргасан хүсэлт, Т.Н, С.Б нарын зээл хүсэгчийн анкет, Улсын бүртгэлийн ********** дугаар гэрчилгээний хуулбар, Улсын бүртгэлийн ********* дугаар гэрчилгээний хуулбар, Улсын бүртгэлийн *********** дугаар гэрчилгээний хуулбар, Улсын бүртгэлийн ********** дугаар гэрчилгээний хуулбар, ******** улсын дугаартай тээврийн гэрчилгээний хуулбар, Т.Н, С.Б нарын иргэний үнэмлэхын хуулбар, Т.Н, С.Б нарын оршин суугаа хаягын тодорхойлолтын хуулбар, Хан-Уул дүүрийн ** дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Х банк ХК-ийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Н, С.Б нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс үзэхэд Х банк ХХК болон иргэн Т.Н, С.Б нарын хооронд 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн *********** зээлийн гэрээ, мөн өдрийн *************, *********** дугаартай барьцааны гэрээнүүд, 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн ************* зээлийн гэрээ, мөн өдрийн ************, ************ дугаартай барьцааны гэрээ, Х банк ХХК болон иргэн Т.Н нарын хооронд 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн *********** дугаартай К картын гэрээ тус тус байгуулагдсан байх боловч Т.Н, С.Б нар тухайн зээлийн болон барьцааны гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.
3. Ингээд нэхэмжлэгч Х банк ХК-иас хариуцагч Т.Н, С.Б нарт холбогдуулан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Т.Н нь нэхэмжлэлд дурдсан Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** дугаар байр, ** тоот хаягт, хариуцагч С.Б нь нэхэмжлэлд дурдсан Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Р харш, М Г гудамж, ** дугаар байр, ** тоот хаягт тус тус оршин судаггүй болох нь тогтоогдож, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн ************ дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
4. Иймд **** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, регистрийн дугаар **********, Д овогтой Т-ын Н, **** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, регистрийн дугаар ***********, Б овогтой С-ийн Б нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэс болон Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст тус тус даалгаж шийдвэрлэлээ.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Х банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар **** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, регистрийн дугаар ***********, Д овогтой Т-ын Н, **** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, регистрийн дугаар *********, Б овогтой С-ийн Б нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Т.Н-ийн оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст, С.Б-н оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст тус тус даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Х банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэрийн хувийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэс болон Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Үүрийнцолмонд даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА