2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2636

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганбаатар,

улсын яллагч У.Анхжаргал,

шүүгдэгч Г.Г*****, О.М*****, Г.А*****, Э.Б*****, М.Х*****, Б.Б*****, Б.С*****, М.М*****, Л.Б***** нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2402002990067 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Боржигон овогт Г***** Г*****, Монгол Улсын иргэн, *****Сайнцагаан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *****оршин суудаг гэх, регистрийн дугаар *****, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. 

            2. Авгас овогт О***** М*****, Монгол Улсын иргэн, *****суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *****оршин суудаг гэх, регистрийн дугаар *****, урьд:

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх ялаар шийтгүүлсэн.

            3. Боржигин овогт Г***** А*****, Монгол Улсын иргэн, *****суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Зочид буудал зоогийн газрын менежмент мэргэжилтэй, Арван гурван стрийт лоунжид зохион байгуулагч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт *****суудаг гэх, регистрийн дугаар: *****, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.  

            4. Боржигон овогт Э***** Б*****, Монгол Улсын иргэн, ***** төрсөн, 28 настай, эрэгтэй дээд боловсролтой, Ус хангамж цэвэрлэгээний инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, 3 дүүгийн хамт *****оршин суудаг гэх, регистрийн дугаар: *****, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

            5. Тангад овогт М*****Х*****, Монгол Улсын иргэн, *****төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт ***** оршин суудаг гэх, регистрийн дугаар *****, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

            6. Сэдэрхий Зуутраг овогт Б***** Б*****, Монгол Улсын иргэн, *****төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *****оршин суудаг гэх, регистрийн дугаар *****, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

            7. Боржигон овогт Б***** С*****, Монгол Улсын иргэн, *****төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, исхэлт мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт *****оршин суудаг гэх, регистрийн дугаар: *****, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

            8. Боржигон овогт М***** М*****, Монгол Улсын иргэн, ***** төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, фитнесийн багш ажилтай, ам бүл 1, *****оршин суудаг гэх, регистрийн дугаар *****, урьд

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.

            9. Боржигон овогт Л***** Б*****, Монгол Улсын иргэн, ***** төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, 5 дүүгийн хамт *****оршин суудаг гэх, регистрийн дугаар *****, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г***** нь “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, “мөнгө угаасан” гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт

Шүүгдэгч О.М*****, Г.А*****, Э.Б*****, М.Х*****, Б.Б*****, Б.С*****, М.М*****, Л.Б***** нар “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч нарын  зүгээс хэргийн зүйлчлэл гэм буруугийн хувьд маргахгүй, хавтаст хэргээс шинжлэн судлах нотлох баримгүй гэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:

Шүүгдэгч Г.Г***** нь хамтран оролцогчийн зохион байгуулагчийн үүрэгтэйгээр, шүүгдэгч О.М*****, Г.А*****, Э.Б*****, М.Х***** нар нь хамтран оролцогчийн гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр тус тус оролцон, бүлэглэн 2023 оны 6 дугаар сараас 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 32 дугаар хороо, 104 дүгээр байрны 1005 тоот, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 18А байрны 1-1 тоот, Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү 2222 дугаартай байрны 9-901 тоотод тус тус "Pokerrrr-2" аппликейшны "Сааак" нэртэй клуб нээж буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан,

Шүүгдэгч Г.Г***** нь үргэлжилсэн үйлдлээр, хамтран оролцогчийн зохион байгуулагчийн үүрэгтэйгээр, шүүгдэгч Б.Б*****, Б.С*****, М.М*****, Л.Б***** нар нь  хамтран оролцогчийн гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр тус тус оролцон бүлэглэн 2024 оны 5 дугаар сараас 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 15 дугаар xopoo, "Japan town" хотхоны С-2 блокийн 7 давхрын 718 тоотод "Pokerrrr-2" аппликейшны "740ТН нэртэй клуб нээж буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан, 

Шүүгдэгч Г.Г***** нь дээрх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо 7 иргэдийн 16 төгрөгийн данс, банкны карт, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг зэргийг мөнгө төлөн авч, нийт 24,406,659,188.59 төгрөгийг төвлөрүүлэн 21,906,633,496.14 төгрөгийг тоглоом тоглогчдод шилжүүлж, 6 иргэний 7 дансаар 2,500,025,692.45 төгрөгийг захиран зарцуулах аргаа нуун далдалж бэлнээр зарлага хэлбэрээр авч, гэмт хэрэг үйлдэж олсон 1,949,949,117.00 төгрөгийг бэлнээр болон шилжүүлгээр, 69,684,270.00 төгрөгийг худалдан авалтаар хувирган өөрчилж нийт 408,392,306.00 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдгийг мэдсээр байж түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигчийг нуун далдалж, 33-30 УЕК улсын дугаартай цагаан өнгийн Landcruiser Prado загварын тээврийн хэрэгслийг 160,000,000 төгрөгөөр өөрийн хамаарал бүхий этгээдээр зуучлуулан иргэн Ж.Даваасамбуугийн өмчлөлийн автомашиныг худалдан авч мөнгө угаасан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,

- Шүүгдэгч Г.Г*****ийн шүүх хуралдаанд өгсөн “...Миний бие Онлайн мөрийтэй тоглоом сонирхож эхлээд өөрөө тоглодог байсан. 2023 оны 1 сараас судалж үзэж байгаад өөрөө ажиллуулах сонирхолтой явж байгаад 2023 оны 5 сард таньдаг найз нөхдөөсөө туслалцаа хүсээд тус болоод хамт байгаач гээд М*****ыг гуйгаад хамт ажиллаж ирсэн. Дараа нь Б*****, А*****, Х***** нартай хамт ажиллуулсан. Хамгийн сүүлд 2024 оны 5 сард ахиад нэгийг нээж үзье гээд тухайн үед М*****, С*****, Б*****, Б***** 4-тэй холбогдоод 1 клуб тусад нь нээгээд 2 сарын хугацаанд ажиллуулж байгаад үйлдэл дээрээ баригдсан. Үйл ажиллагаа явуулж олсон ашиг орлогоо мөрийтэй тоглоом буцаагаад ихэнхийг нь алдсан. Мөнгө цуглуулж чадахгүй байсан болохоор хамгийн сүүлд 150 прадо машиныг хүнээс хувь лизингийн гэрээ хийж худалдаж авч байсан. ...Би найз нөхдөө удирдаад энэ гэмт хэргийг үйлдсэн гэж ойлгож болно. Би 1  xbet болон онлайн платформ руу орж тоглоод мөнгө их алдсан. 2024 онд Чежү руу Азийн аварга руу явж тоглоод тэнд авч очсон мөнгөө алдаад их хэмжээний өртэй ирсэн. Өөрөөр хэлбэл мөрийтэй тоглоом цахим орчинд тоглуулсан орлогоороо би өөрөө бас тоглодог байсан. Би бусдадаа цалин хөлс өгдөг байсан. Сардаа 5-7 сая төгрөг өгч байсан. Шинжээчийн болон аудитын дүгнэлт, мөрдөгчийн магадалгаатай сайн танилцсан. Гарсан үнийн дүн 2 тэрбум 500 сая төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Анх Солонгост ажиллаж байгаад монголд ирээд Оюутолгойд ажилласан. Ингээд Оюутолгойд ээлжээр ажиллаад амрах хугацаандаа мөрийтэй тоглоомын газраар хальт орж тоглож үзээд мөнгө олж болох юм байна гэх сэдлийг авсан. Тэгээд хүмүүсийн ярианаас онлайн покер ажиллуулбал их хэмжээний мөнгө олж болох байна гэж мэдсэн.  Харин гарах үр дагаврыг мэдэхгүй, тооцоолоогүйгээс зөвхөн ашиг хонжоо харж анх үүнийг эхлүүлсэн. Бусад сайтыг бодвол хүмүүсийг ямар нэгэн байдлаар луйвардах санаа байгаагүй. Одоо бол энийг тоглож байгаа хүмүүс гэр бүл болон санхүүгийн хувьд ямар хэцүү байдалд ордог болохыг сайн ойлгож байгаа. ...Төвлөрсөн мөнгийг өөрийнхөө тоглодог сайтууд руугаа цэнэглээд хийдэг байсан.  Хүмүүсийнхээ цалинг би өөрийнхөө данснаас шууд шилжүүлдэг байсан. Ланд круйзер машиныг би өөрийн Тоёота кроун машины мөнгө болон тоглоом тоглуулж олсон ашиг орлогоосоо мөнгө нэмж авсан.

Энэ тоглоомыг тоглуулахад гарч байгаа шагнал урамшуулал гэх мэтийн тодорхойлох төлбөрүүд бас байсан. ...Б*****ийн дансанд орсон гэх 25,527,000 төгрөг нь ийм учиртай. 2024 оны 04 сард би картаа хаячихсан байсан учир Б*****ийг АТМ гараад ир гээд данс руу мөнгө хийгээд бэлэн гаргуулж байсан. Тухайн үед би тэмцээнд явах гээд мөнгө солиулах шаардлагатай байсан...Б*****ийн дансанд мөнгө орсон учир нь, тухайн үед Б***** машинаа барьцаанд тавиад хүүтэй мөнгө надаас зээлье гэж ирсэн. Тэгээд би хүү аваад яах юм бэ, асуудлаа шийдчих гээд 5 сая гаруй төгрөг зээлж байсан...” гэсэн мэдүүлэг,

- Шүүгдэгч О.М*****ы шүүх хуралдаанд өгсөн “...Миний хувьд холбогдох 4 хүнтэй нийлж покер аппликейшн дээр ажил хийж байсан. Тухайн үедээ тэрэн дээр туслаад хаяадаа компьютер дээр суудаг ажил хийдэг байсан. Тухайн үед надад цалин гэж орж ирж байсан мөнгийг шоу цэнгээнд үрээд дууссан. Хэдэн төгрөгийн ашиг, орлого олсноо сайн мэдэхгүй байна. ...Би өөрөө ажиллая гэдэг саналаа өгч байсан. Ингээд Г*****оос цалин хөлс авч байсан. Түүнээс би өөрөө дур мэдэн олсон орлогоос авч байгаагүй. Г***** хуваарилж өгдөг байсан. Миний дансаар 100 гаран сая төгрөг орж гарсан. Одоо тодорхой сайн санахгүй байна. Энэ мөнгөнөөс би ажлын хоол хүнс болон бусад зардлыг гаргадаг байсан. Мөн миний цалин хөлс бас байгаа. ...Би бодохдоо миний дансанд орсон 112 сая төгрөгийн тал мөнгийг өөртөө хэрэглэсэн гэж бодож байгаа. Талыг нь үйл ажиллагаанд зарцуулсан гэж ойлгож байгаа. Би сардаа 5 сая төгрөгийн цалинтай гэж өөрийгөө дунджилж бодож байсан. ...” гэсэн мэдүүлэг,

- Шүүгдэгч Г.А***** шүүх хуралдаанд өгсөн “...2023 оны 6 дугаар сарын сүүлээр энэ ажилд орсон. 1 жил гарангын хугацаанд ажилласан. Хамтарч ажиллаад олсон орлого, авсан цалингаа эхнэр 3 хүүхдэдээ зарцуулсан. ...Миний данс руу орсон 165, 218,344 төгрөг нь авсан цалин болон тухайн үед клубт ашиглаж байсан данснууд нь заримдаа зарлага хийхэд лимитдээ тулаад болохгүй байсан учир орлогоо энэ данс руугаа авдаг байсан. ...Энэ тоглоомоос би 60-70 сая төгрөг олсон. Сардаа 5 сая төгрөгийн цалинтай байсан...” гэсэн мэдүүлэг,

- Шүүгдэгч Э.Б*****ын шүүх хуралдаанд өгсөн “...Миний бие Б***** 2023 оны 6 дугаар сараас авхуулаад ажилласан. Олсон орлогоо бүгдийг нь шоу цэнгээнд үрээд дуусгасан. ...Миний данс руу орсон 169,561,320 төгрөг нь мөн л хоол хүнс авахад, байрны төлбөрт зарцуулагддаг байсан. Бас миний цалин байгаа. ...Бид нарын цалин ер нь ижил байдаг. Г*****ийн хэлснээр 5-7 сая төгрөгийн цалин авч байсан. Яг нарийн тоог нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг, 

- Шүүгдэгч М.Х*****ын шүүх хуралдаанд өгсөн “...Миний бие 2023 оны 12 дугаар сараас 8 сарын хугацаанд ажилласан. Олсон орлогоо шоу цэнгээн, мөрийтэй тоглоомд зарцуулсан. ...Ажиллаж байх хугацаандаа 25-30 сая төгрөгийн цалин авсан. Би 12 сарын сүүлээс ажилласан. Нийт 7 сар ажилласан. Эхний 2 сарын цалин нь бага цалин авч байсан...” гэсэн мэдүүлэг, 

- Шүүгдэгч Б.Б*****ын шүүх хуралдаанд өгсөн “...Би 2024 оны 6 дугаар сараас 7 дугаар сарын дунд үе хүртэл ажилласан. 2024 оны 5 дугаар сарын дундуур Г*****той холбогдоод эхнэр төрөх гэж байсан болохоор мөнгөний хэрэг байна. Надад санал болгох ажил байна уу гэхэд надад энэ ажлыг санал болгосон. 8,000,000 төгрөгийн цалин авсан. Олсон орлогоо гэр бүлдээ зарцуулсан. ...Миний данс руу 5,122,000 төгрөг орсон гэсэн. Энэ нь намайг ажиллаж эхлэхээс өмнө байх ёстой. Тухайн үед би тоглож байсан болов уу гэж бодоод байна. Яг тодорхой сайн санахгүй байна. Нэг бол тоглож байсан. Эсвэл Г*****оос мөнгө зээлсэн байх ёстой. ...Цалин бол дунджаар 8 сая төгрөг авсан. Сар гаруй хугацаанд ажилласан. Энэ мөнгөө дансаар авсан...” гэсэн мэдүүлэг,

- Шүүгдэгч Б.С*****ын шүүх хуралдаанд өгсөн “...Би 2024 оны 5 дугаар сарын сүүлээс 7 дугаар сарын 5-н хүртэл ажилласан. Олсон орлогоо эхнэр хүүхдэдээ зарцуулсан. ...Миний данс руу орсон 450,000 төгрөг нь бонус урамшуулал байх. ...Цалин дунджаар 7-8 сая төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг,

- Шүүгдэгч М.М*****ын шүүх хуралдаанд өгсөн “...Би Г*****ийн явдаг фитнест багшилдаг байсан. Юу хийдгийг нь мэддэг байсан. Банкны данснуудаа хаалгачихсан өртэй байсан учраас асуугаад ажлын байр байна уу давхар хийчих боломжтой ажил байна уу гэж асуугаад 5 саргаас 7 сарын сүүл хүртэл ажилласан. Өдрийн 150,000 төгрөгөөс 300,000 төгрөгийн хооронд цалин авдаг байсан. Ойролцоогоор 7,500,000 төгрөгөөс 8,000,000 төгрөгийн цалин аваад өр зээлийнхээ данс руу хийлгэдэг байсан...” гэсэн мэдүүлэг,

- Шүүгдэгч Л.Б*****ийн шүүх хуралдаанд өгсөн “...Би 2024 оны 5 сарын сүүлээс 7 сарын дунд үе хүртэл админаар ажилласан. Тухайн үед миний биеийн байдал хэцүү, жоохон хүүхэдтэй байсан болохоор мөнгө олох хэрэгтэй болоод Гонгор ахтай холбогдоод дуудахаар нь тэнд очиж админаар ажилласан. Админаар ажиллаж байх хугацаандаа 7,600,000 төгрөгийн цалин авсан. Авсан цалингаа үр хүүхдэдээ зарцуулсан...Миний данс руу цалин гэж мөнгө орсон...” гэсэн мэдүүлэг,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 15 дахь тал),

- фейсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 16-17 дахь тал),

-  2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр "Japan town" хотхоны С-2 блокийн 7 давхрын 718 тоот байранд нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 38-50 дахь тал),

- 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү 2222 дугаартай байрны 9-901 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 51-62 дахь тал),

- 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 63-70 дахь тал)

- 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 71-72 дахь тал),

- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлүүд (1-р хавтаст хэргийн 73-106 дахь тал),

- Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлүүд (1-р хавтаст хэргийн 111-116, 134, 2-р хавтаст хэргийн 20-29 дэх тал),

- Гэрч Ж.Даваасамбуугийн “...Би өөрийн нэр дээр Япон улсаас автомашин оруулж ирэн манай хүү Дөлгөөн 22-ын товчоонд байрлах автомашины худалдааны төв дээр худалдан борлуулдаг юм. Гэтэл 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр манай хүү намайг дуудаад Landcruiser 150 prado маркийн автомашиныг манай найз Г***** гэх залуу 160 сая төгрөгөөр худалдаж авъя гэж байна, та худалдах худалдан авах гэрээ байгуулах хэрэгтэй байна гэсэн. Ингээд би тухайн үедээ Г*****той хамт нотариат руу очиж худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээ хийсэн өдрөө би өөрийн Хаан банкны 5057247946 дугаарын данс руу 33,5 саяар 1 удаа, 5 саяар 2 удаа, 11,5 саяар 1 удаа, 44,8 саяар 1 удаа нийт 99,8 сая төгрөгийг авсан. Үүний дараа 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дээрх данс руугаа 15 сая төгрөг, 07 дугаар сарын 16-ны өдөр дахин 15 сая төгрөг, 07 дугаар сарын 20-ны өдөр 10 сая төгрөг, 07 дугаар 21-ний өдөр 10 сая төгрөг, хамгийн сүүлд 07 дугаар сарын 06-ны өдөр 10 сая төгрөг авч нийт 159,8 сая төгрөг өөртөө шилжүүлэн авсан. Үлдэгдэл 200,000 төгрөгийг би бензин хийгээрэй гээд өгсөн. Одоо бид хоёрын хооронд ямар нэгэн данс тооцооны асуудал огт байхгүй. Надад бэлнээр мөнгө авсан асуудал байхгүй. Ямар учиртай мөнгөөр автомашин худалдаж авч байгаа талаар надад юу ч хэлээгүй. Анх гэрээ байгуулахдаа 100 сая төгрөг өгөөд үлдэгдэл 60 сая төгрөгийг нь 1 сарын хугацаанд төлж барагдуулаад автомашиныг тухайн Г***** гэх залуугийн нэр дээр шилжихээр тохиролцож гэрээ байгуулсан. Одоо тухайн гэрээний төлбөрийн асуудал бүрэн төлөгдөж дууссан учир Г***** нь автомашинаа өөрийн нэр дээр шилжүүлэн авах бүрэн боломжтой байгаа...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 17-18 дахь тал),

- Гэрч Ч.Бат-Өлзийн “...Би Г***** гэх хүнийг танихгүй. Хаан банкны 5005831795 тоот данс нь миний данс байгаа юм. Энэ дансыг нэлээн дээр үед нээгээд өөрөө ашиглаж байгаад 2023 оны 04 билүү 05 сард хорооллын Хаан банкны ойролцоо явж байтал залуухан эрэгтэй хүн надтай ирж уулзаад “ахаа та дансаа ашиглуулаач” гээд гуйхаар нь би зөвшөөрөөд түүнд өөрийнхөө 5005831795 дансыг өгсөн. Түүнээс хойш би энэ дансаа ашиглахаа больсон. Надад юунд ашиглах гэж байгаагаа хэлээгүй. Би ч асуугаагүй...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 32-33 дахь тал),

- Гэрч И.Зоригтын “...Би Г.Г*****, э.Б*****, Г.А*****, О.Мягмарсүрэн, М.М*****, М.Х*****, Б.Б*****, Л.Б*****, Б.С***** гэсэн хүмүүсийг танихгүй, ямар ч харилцаа холбоогүй. Хаан банкны 5166232482, 5169817139 гэсэн данснуудыг би өөрөө ашигладаггүй. Миний санаж байгаагаар 2023 оны хавар надад мөнгөний хэрэгцээ шаардлага гараад фейсбүүк дээрээс “данс худалдаж авна” гэсэн зар байхаар нь зарын дагуу холбогдоод эдгээр данснуудыг 500,000 төгрөгөөр зарсан. Тухайн үед надад данс худалдаж авсан хүн маань өөрөө манай гэрийн гадаа нэлээн орой болчихсон байхад ирээд надаас дансны нууц үг, гүйлгээний код зэрэг бүх мэдээллийг маань аваад явсан. Тэрнээс хойш энэ данснуудыг би огт ашиглахаа больсон. Дансыг маань юунд ашиглах гэж байгааг би мэдээгүй. Данс авсан хүн маань надад тэр талаар юу ч хэлээгүй...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 36-37 дахь тал),

- Гэрч Г.Батцэцэгийн “...Би эдгээр хүмүүсийг огт танихгүй, энэ хүмүүстэй ямар нэгэн харилцаа холбоо надад байхгүй.Би энэ Хаан банкны 5475205999 тоот дансыг огт ашиглаж байгаагүй. Миний санаж байгаагаар 2023 оны 10 дугаар сард би фейсбүүк дээрээс "данс худалдаж авна" гэсэн зар харж байсан юм. Тэгтэл тухайн үед гэнэт надад мөнгөний хэрэгцээ шаардлага гараад тухайн зарын дагуу холбогдож яриад өөрийнхөө Худалдаа хөгжлийн банкны дансаа санал болгоход "Худалдаа хөгжлийн банкны данс авахгүй ээ, заавал Хаан банкны данс авна, та өөрийнхөө нэр дээр Хаан банкны данс нээлгээд өг" гэхээр нь би зөвшөөрөөд тэр өдрөө өөрийнхөө ойролцоох Хаан банкны салбар дээр очоод уг Хаан банкны 5475205999 гэсэн дансыг нээлгэж байсан юм. Ингээд орой нь надтай утсаар холбогдсон хүн маань Баянзүрх дүүргийн эмнэлгийн гадаа ирж надтай уулзаад бэлнээр 1,000,000 төгрөг өгөөд энэ дансыг надаас худалдаж авч байсан юм. Надад юунд ашиглах гэж байгаагаа хэлээгүй, би өөрөө ч сонирхоогүй, мөн надад тухайн үед мөнгөний хэрэгцээ шаардлага гарсан учраас л данс нээгээд зарж байсан юм...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 40-41 дэх тал),

- Гэрч П.М***** “...Би Г.Г*****, Э.Б*****, Г.А*****, О.М*****, М.М*****, М.Х*****, Б.Б*****, Л.Б*****, Б.С***** гэх эдгээр хүмүүсийн нэгийг нь ч танихгүй. Эдгээр хүмүүстэй ямар ч харилцаа холбоогүй. Хаан банкны 5019368070 тоот данс миний данс байгаа юм. Гэхдээ би уг дансаа 2024 оны 01 билүү 02 дугаар сараас хойш өөрөө ашиглаагүй. Учир нь тухайн үед буюу 2024 оны 01 билүү 02 дугаар сард хорооллын Апекс гэх дэлгүүр дотор байдаг РС дотор нэг танихгүй залуу надаас "дансаа ашиглуулаач" гэж гуйхаар нь өөрийнхөө ашиглаад байдаггүй Хаан банкны 5019368070 тоот дансныхаа интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг өгсөн юм. Тэрнээс хойш би энэ данс руу нэвтэрч ороогүй ашиглаагүй. Би уг дансаа өөрөө нээх ашиглаад байдаггүй, хэрэглэдэггүй данс учраас хүн гуйхаар нь л сайн санаад өгчихсөн юм. Яг ямар зорилгоор ашиглах гэж байгаа талаар нь би мэдээгүй...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 44-45 дахь тал),

- Гэрч О.Мөрөнгийн “...Хаан банкны 5003218623 тоот данс нь миний данс байгаа юм. Уг дансыг надаас өөр хүн ашигладаггүй. Би цахим орчинд хааяа покер мөрийтэй тоглоом тоглодог. Хаан банкны 500218623 тоот данснаас Ч.Бат-Өлзийн Хаан банкны 5005831795 тоот данс руу 2024.05.29-ний өдрөөс 2024.05.30-ны өдрийн хооронд 12 удаагийн гүйлгээгээр 1,600,000 төгрөг шилжүүлсэн. Энэ миний покер тоглосон тоглоомын гүйлгэ байна. Сааак нэртэй клубт тоглож байсан. Гэхдээ байнга биш, ганц, нэг удаа л тоглосон...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 48-49 дэх тал),

- Гэрч Ө.Ууг***** “...Би эдгээр хүмүүсээс зөвхөн Г***** гэдэг залууг мэднэ. Бусдыг нь мэдэхгүй. Түүний ажиллуулдаг Сааак нэртэй клубт нь 2023 оны хавраас эхэлж тогтмол тоглох болсон. Миний Хаан банкны 5360191043 тоот данснаас И.Зоригтын Хаан банкны 5169817139 тоот данс руу 2023.06.12-2023.10.27-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 113 удаагийн гүйлгээгээр 48,462,000 төгрөгийг, 2023.05.15-2023.06.11-ний өдрийг хүртэл хугацаанд 43 удаагийн гүйлгээгээр 12,218,000 төгрөгийг, 2023.10.06-2024.02.04-ний өдрийг хүртэл хугацаанд 22 удаагийн гүйлгээгээр 22,385,000 төгрөгийг Г.Батцэцэгийн Хаан банкны 5475205999 тоот данс руу, 2024.07.05-2024.07.06-ны өдрийг хүртэл хугацаанд 10,500,000 төгрөгийг Л.Б*****ийн Хаан банкны 5247161029 тоот данс руу, 2024.02.15-2024.03.11-ний өдрийг хүртэл хугацаанд 5,750,000 төгрөгийг П.М***** Хаан банкны 5019368070 тоот данс руу, 2023.12.02-2024.05.28-ны өдрийг хүртэл 11,930,000 төгрөгийг Ч.Бат-Өлзийн Хаан банкны 5005831795 тоот данс руу шилжүүлсэн гүйлгээнүүд нь бас л миний покер тоглоом тоглосон гүйлгээ байгаа юм...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 53-55 дахь тал),

- Гэрч Б.Бум-Эрдэнийн “...Хаан банкны 5085137429 тоот данс миний данс юм. Би 2023 оноос 2024 оны сүүл үе хүртэл цахим орчинд мөрийтэй тоглоом тоглодог байж байгаад 2025 оноос тоглохоо болсон. Ямар ч байсан Сааак гэдэг нэртэй покерын клубт тоглодог байсан...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 64-65 дахь тал),

- Гэрч Б.Батсайханы “...Хаан банкны 5070132369 тоот данс нь миний данс юм. Би 2023 оноос 2024 оны хооронд Pokerrrr2 аппликейшнээр цахим мөрийтэй тоглоом тоглодог байсан юм. Миний санаж байгаагаар нийт тоглогч нарын бооцооны мөнгөнөөс 3 хувийг нь цаад клубээс нь татаад авдаг байсан...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 73-74 дэх тал),

- Гэрч Д.Хат***** “...Хаан банкны 5020743989 тоот данс нь миний данс юм. Би эдгээр хүмүүсээс Г*****  гэдэг хүнийг нь хальт мэднэ. Фейсбүүкээр лайв бичлэг хийж покер тоглоомыг сурталчилдаг хүн гэдгээр нь мэднэ. Энэ хүний бичлэгийг үзээд түүний ажиллуулдаг Сааак нэртэй покерын клубт нь орж тоглох болсон...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 79-80 дахь тал),

- Гэрч Н.Чойжилын “...Хаан банкны 5098138803 тоот дансыг би ашигладаг. Миний данс юм. Би 2023 он билүү 2024 онд Сааак нэртэй цахим мөрийтэй тоглоомын клубт тоглож үзсэн. Энэ клубт нь покер тоглоом тоглодог байсан. Миний тоглодог тоглоом нь нэг ширээнд 9 хүн хоорондоо бооцоо тавьж суугаад аль илүү том хөзөртэй нь хождог тоглоом байгаа юм. Би гар утсан дээрээ Pokerrrr2 нэртэй программ татаж суулгаад бүртгүүлээд орж тоглохыг хүссэн цахим мөрийтэй тоглоомын клубын өрөө рүү хүсэлт илгээж ороод нээсэн ширээн дээр нь өөр бусад хүмүүстэй аз туршиж бооцоо тавьж тоглодог юм. Тоглолтын явцад нэгнийхээ хөзрийг харах боломжгүй, цаанаас нь тарааж өгсөн хөзрүүдээ тоглогч нар тоглодог. Хэн илүү том хөзөртэй нь хождог тоглоом байгаа юм...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 92-93 дахь тал),

- Гэрч Ө.Бямба-Очирын “...Хаан банкны 5450186201 тоот данс миний данс юм. Би 2022 билүү 2023 оноос эхлэн 2024 оныг хүртэлх хугацаанд цахим орчинд мөрийтэй тоглоом тоглож байсан...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 98-99 дэх тал),

- Гэрч Э.Рэнцэндоржийн “...Хаан банкны 5225479740 тоот данс нь миний данс байгаа юм. Миний хувьд 2023 оноос эхлэн гэртээ байхдаа гар утсаараа цахим орчинд цахим мөрийтэй тоглоом тоглож эхэлсэн. Маш олон цахим мөрийтэй тоглоомын клубүүдэд орж тоглож байсан учраас яг ийм нэртэй клубт орж тоглодог байсан гэж тодорхой хэлж чадахгүй байна. Би ихэвчлэн 100,000 юм уу 200,000 төгрөгийн бооцоотой мөрийтэй тоглоомын клубүүдэд орж тоглодог байсан. Би тухайн үед Сааак гэсэн цахим мөрийтэй тоглоомын клубт маш их орж тоглодог байсан юм. Намайг энэ клубт тоглож байх хугацаанд тип бокс буюу нийт бооцооны мөнгөний 3 хувийг нь авдаг байсан. Хожих үед хожсон мөнгийг маань буцаад шилжүүлдэг байсан. Миний санаж байгаагаар өдөр нь нэг өөр дансаар авдаг, шөнө нь бас нэг өөр дансаар аваад байдаг байсан...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 120-121 дахь тал),

- Гэрч Г.Нямдашийн “...Хаан банкны 5003769578 тоот данс минийх юм. Би гар утсаараа интернэтээр цахим мөрийтэй тоглоом тоглодог. Энэ Сааак нэртэй клубт тоглож байсан...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 144-145 дахь тал),

- Гэрч П.Билгүүний “...Хаан банкны 5006298979 тоот данс нь миний данс юм. Би гар утсаар цахим орчинд нэвтэрч цахим мөрийтэй тоглоом тоглодог. Энэ Сааак нэртэй клубт тоглож байсан...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 148-149 дэх тал),

- Гэрч Б.Баяржаргалын “...Хаан банкны 5009334121 тоот дансыг би их олон жил ашиглаж байгаа. Надаас өөр хүн энэ дансыг ашигладаггүй. Би ерөөсөө цахим орчинд мөрийтэй тоглоом тоглож байгаагүй. 2024.07.18-2024.07.19-ний өдрийг хүртэл 9 удаагийн гүйлгээгээр 700,000 төгрөгийг Б.С*****ын Хаан банкны 5065350997 тоот данс руу шилжүүлсэн гүйлгээний талаар би санаж байна. Тухайн үед буюу өнгөрсөн жилийн зун наадмаар манай компанид туслахаар ажиллаж байсан нэг залуу надаар уг гүйлгээг хийлгүүлж байсан юм. Тэгэхдээ эргээд  цалин дээрээсээ суутгуулчихъя гэж гуйгаад “найзуудтайгаа цахим мөрийтэй тоглоом тоглож байгаа учраас энэ данс руу мөнгө хийх хэрэгтэй байна” гэж гуйхаар нь л би зөвшөөрөөд надад хэлсэн данс руу нь дээрх мөнгөнүүдийг шилжүүлсэн юм. Тэрнээс биш миний өөрийн цахим орчинд мөрийтэй тоглоом тоглосон гүйлгээ биш. Одоо би уг гүйлгээг хийлгүүлсэн хүнтэй ямар харилцаа холбоогүй байгаа...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 152-153 дахь тал),

- Гэрч Г.Отгонбаатарын “...Хаан банкны 5017350961 тоот дансыг би ашиглаад их олон жил болж байна. Би цахим орчинд  мөрийтэй тоглоом өнгөрсөн жилийн зун л ганц нэг удаа тоглож байсан. Тэрнээс хойш дахиж тоглохоо больсон...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 156-157 дахь тал),

- Гэрч О.Хаш-Эрдэнийн “...Би хааяа нэг цахим мөрийтэй тоглоом тоглодог байсан. Клубийн нэр нь “Морьтон”, “Сааак” гэх нэртэй байсан санагдаж байна. Одоо бол тоглохгүй байгаа. Хаан банкны 5006363542 тоот данс миний эзэмшлийн данс. Эхлээд мөнгө өсгөх зорилгоор цахим мөрийтэй тоглоом тоглож эхлээд сүүлдээ мөнгө их алдаад, эргээд олчих байх гэж бодоод гар утас лизингээр аваад, тэр утсаа зарж бэлэн мөнгө болгоод дансаа цэнэглээд тоглодог байсан...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 159 дэх тал),

- Шүүгдэгч Г.Г*****ийн яллагдагчаар өгсөн “...Би 2023 оны 05 дугаар сараас эхлэн Баянзүрх дүүргийн 32 дугаар хороо, 104-1005 тоотыг түрээсэлж уг байрандаа эхлээд М*****тай хамтарч дараа нь удалгүй Э.Б*****той, түүний дараа А***** нэмэгдэж бид хэд Pokerrr-2 аппликейшн дээр Сааак нэртэй цахим мөрийтэй тоглоомын клуб үүсгэн байгуулж ажиллуулсан юм. Анх 2023 оны 05 дугаар сард М***** бид хоёр байсан, 06 дугаар сард эхлээд Б***** дараа нь А***** нэмэгдэж админы ажил хийх болсон. Энэ клубтээ Бат-Өлзий гэдэг хүний дансыг ашиглаж байсан. Тэгээд 2023 оны намар 09 дүгээр сард л байх Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 18а дугаар байрны 1-1 тоот руу нүүж тэндээ 2 сар завсарлачхаад клубынхаа  үйл ажиллагааг 2023 оны 11 дүгээр сарын сүүлээс эхлэн үргэлжлүүлэн явуулсан. Энд байхад нэмэгдэж Х***** гэдэг залуу 11 сарын сүүлээр билүү 12 дугаар сарын эхээр админаар нэмэгдэж ирсэн. Энэ байрандаа 2024 оны 02 дугаар сарыг хүртэл байж байгаад цагаан сарын өмнө Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү 2222 хотхоны 9-901 тоот руу нүүж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсан. Ингэх явцдаа 2024 оны 05 дугаар сард би өөрөө санаачилж дахиж шинээр цахим мөрийтэй тоглоомын клуб нээж 740ТН гэсэн нэртэйгээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Japan town с2 блокийн 718 тоотыг түрээслэн мөрийтэй тоглоом зохион байгуулж эхэлсэн. Энэ клубтээ С*****, Б*****, М*****, Б***** гэсэн 4 залууг админаар ажиллуулж байгаад сүүлд 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр цагдаа нарт баригдаж зогсоосон. ...Би Сааак нэртэй мөрийтэй тоглоомын клубээ ашиглах зорилгоор анх фейсбүүк дээр "данс худалдаж авна" гэсэн зар тавьж зарын дагуу холбогдсон Зоригт гэх хүнтэй уулзаж, түүнээс 5166232482, 5169817139 гэсэн Хаан банкны 2 дансыг 1,000,000 төгрөгийг бэлнээр өгч худалдаж авч байсан юм. Уг Зоригт гэх хүнтэй утсаар ерөөсөө холбогдож байгаагүй, фейсбүүк чатаар харилцаж байгаад уулзаж байсан. Энэ хүнтэй харилцаж байсан хуучин фейсбүүк маань хаагдчихсан. Үүний дараа Солонгос дахь Монголчууд гэх фейсбүүк групп дээр мөн "данс худалдаж авна" гэх зар байршуулж зарын дагуу холбогдсон хүнээс Батцэцэг гэх хүний 5475205999 тоот дансыг 2,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Дараа нь 2023 оны 11 дүгээр сард мянган оюутны байрны орчимд Бат-Өлзий гэх гудамжны архичин ахтай тааралдаад түүнтэй уулзаад та данстай юм ахаа, данстай бол дансыг чинь худалдаж авъя" гэхэд тэр ах зөвшөөрч түүний Хаан банкны 5005831795 тоот дансыг бэлэн 1,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Үүний дараахан удаагүй бас дахиж фейсбүүк дээр данс худалдаж авна гэх зар оруулж П.Мөнхбат гэх хүний Хаан банкны 5019368070 дансыг 1,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Эдгээр данснуудаас гадна өөрийнхөө болон клубт админаар ажиллаж байсан Б.С*****, Л.Б***** хоёрын нэр дээрх дансыг бас мөрийтэй тоглоомдоо ашигласан. Дээрх хүмүүс дансаа юунд ашиглуулснаа мэдээгүй. Би эдгээр хүмүүсээс дансыг нь бүр мөсөн худалдаж авч байсан юм. Надаас анх асуухад нь би “сугалаа явуулахад ашиглах гэж байгаа юм” гэж хэлээд авч байсан юм. ...Би Санхүүгийн шинжээч мөрдөгчийн №47240046 тоот магадалгаа болон шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Шинжээчийн дүгнэлтээр орлого, зарлагын зөрүү гэж 2,500,025,692 төгрөг гарсан байна. Энэ 2,5 тэрбум гээд байгаа мөнгөнөөс клубийн ширээ ажиллуулдаг зоосыг цаад серверээс нь худалдаж авдаг. 1 багц зоос нь дотроо 888 ширхэгтэй үүнийг 100 доллароор 3-4 удаа авдаг байсан. Тэгж байж ширээгээ нээж ажиллуулах боломжтой болдог байсан. Мөн манай Сааак клуб маань 2000 гишүүнтэй, гишүүд буюу тоглогч нарт бонус өгч, клубтээ хүмүүс татдаг. Нийтдээ бонус гэхэд өдөрт 1,000,000 1,600,000 төгрөг өгдөг байсан. Ингэж өгөхдөө 600.000 төгрөгөөр цэнэглэлт хийсэн хүнд 50,000 төгрөгийн бонус, 1,000,000 төгрөгөөр цэнэглэлт хийсэн хүнд 100,000 төгрөг, мөн байнгын тоглогч нар 300,000-400,000 төгрөгөөр дансаа цэнэглэсэн тохиолдолд 100,000 төгрөгийн бонус тус тус өгдөг байсан. Ингээд ерөнхийдөө зоос худалдан авалт, тоглогч нарт өгөх бонуст л гэхэд 1 тэрбум гаруй төгрөг зарцуулагдсан. Энэ бол ерөөсөө ашиг биш клуб ажиллуулж байгаа хүний хувьд урсгал зардал болоод хувирч байгаа юм. Мөн би Topaz, 1x bet rэх мөрийтэй тоглоомын сайтуудад 2022 оноос эхлэн тоглодог байсан юм. Мөрийтэй тоглоом зохион байгуулж олсон ашиг орлогын ихэнхээр нь тоглож алдсан. 1x bet л гэхэд миний санаж байгааraap 280,000,000- 300,000,000 төгрөг тоглож алдсан, Тopaz-д л гэхэд бараг 500,000,000-600,000,000 төгрөг тоглож алдсан, хожиж байгаагүй. Мөн бид хэд шоу цэнгээн, ууж идэхэд маш их мөнгө үрэн таран хийсэн барагцаагаар 100,000,000 төгрөгөөр шоудаад дуусгачихсан.

Ер нь өдөрт 1000 гаруй тоглолт явагддаг байсан. Нэг тоглолтын бооцоо нь 50,000 - 100,000 төгрөгийн сонголттой. Клуб нийт бооцооны мөнгөнөөс ашиг гэж 3 хувийг нь авдаг байсан. Манай Сааак болон 740ТН клуб нь ерөөсөө тоглогч нарыг залилж хуурч байгаагүй, үүнийгээ бусад клубүүдээс давуу тал болгож тоглогч татдаг байсан.

Ер нь олсон орлогоосоо шалтгаалан админуудаа цалинжуулдаг байсан. Доод тал нь 300,000 төгрөгөөс дээд тал нь 500,000 төгрөгийн хооронд цалинжуулж байсан. Цалинг нь өдөр өдөрт өөрсдийнх нь данс руу шилжүүлээд өгчихдөг байсан. Уг цалин нь би өөрийнхөө данснаас шилжүүлдэг байсан. Мөрийтэй тоглоом зохион байгуулж олсон ашгийн ихэнхээр нь мөрийтэй тоглоом тоглоод алдсан. Бараг 1 тэрбум гаруй төгрөгийг Topaz болон 1 xbet-д тоглож алдсан. Бас өөрийнхөө ойр зуурын хэрэгцээ, шоу цэнгээнд 100,000,000 төгрөгийг зарцуулсан. Сүүлд надад ашиг гэж үлдсэн мөнгөөр 3330 УЕК улсын дугаартай Toyota Prado 150 маркийн машиныг 158 сая төгрөгөөр худалдаж авсан. Мөн одоо барилт хийгдсэн байгаа дансанд 22 сая төгрөг байгаа. Өөр надад олсон ашиг орлого байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 98-99, 102-104 дэх тал),

- Шүүгдэгч О.М*****ы яллагдагчаар өгсөн “...Би 2023 оны 05 дугаар сараас эхлэн найз Г*****ийн санаачлан ажиллуулсан цахим мөрийтэй тоглоомын клуб болох Сааак нэртэй клубт админаар ажиллаж эхэлсэн юм. Анх надтай А*****, Б***** хоёр админаар хамт ажилладаг байсан.Г*****ийн хувьд гэх юм бол клубээ удирддаг, зохион байгуулдаг үүрэгтэй байсан. Анх бол Баянзүрх дүүргийн 32 дугаар хороо, 104-1005 тоотод байр түрээсэлж цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан. Дараа нь 2023 оны сүүлээр л байх гэж санаж байна. Байрлалаа өөрчилж нүүхээр болоод Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 18а байрны 1-1 тоотод үйл ажиллагаагаа явуулж эхлэхэд би түр админыхаа ажлыг больсон. Тэгэхэд Х***** гэх манай найз тухайн байранд Г.А*****, Э.Б***** нарын хамтаар клубт админ хийж эхэлсэн. Тухайн үед би уг байранд мөнгөний шаардлага гарсан үедээ ганц нэг очиж админы ажил хийж, цалингаа өдөртөө аваад явчихдаг байсан. Гэхдээ энэ нь байнга биш хаа нэг л ингэдэг байсан. Тэгээд 2024 оны 01 билүү 02 дугаар сараас эхлэн тэр хэдийг Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү 2222 хотхоны 9-901 тоотод нүүхэд нь очиж, админы ажлыг Х*****, Б*****, А***** нарын хамтаар сүүлд 2024 оны 07 дугаар сарын сүүлээр цагдаа нарт баригдах хүртлээ хийсэн. Би өдөрт 150,000-500,000 төгрөгийн хооронд цалин авдаг байсан. Уг цалингаа өөрийнхөө 5073147169 тоот дансаараа авдаг байсан. Нийтдээ ажиллах хугацаандаа барагцаагаар 10 гаруй сая төгрөг авч байсан. Энэ мөнгөнийхөө ихэнхийг нь цахим мөрийтэй тоглоом тоглож алдаад дууссан, үлдсэнийг  нь хувийн хэрэгцээнд зарцуулаад дууссан. Poker2 нэртэй аппликейшн дээр манай Сааак нэртэй клуб байдаг Уг клуб руу Сааак нэртэй кодоор нэвтэрч ордог. Манай клуб нь өдөр 1-2 ширээ нээдэг, нэг ширээнд 9 хүн хоорондоо 50,000 төгрөгийн бооцоо тавьж тоглодог. Нийт тоглогчдын бооцооны мөнгөнөөс тип бокс буюу клубийн ашиг гэж 1 хувийг нь авдаг байсан. Энэ 1 хувийн ашгаа тоглолт болгоноос авдаг. Өдөрт дунджаар 500 тоглолт ихдээ 1000 тоглолт явагддаг байсан. 740ТН клуб бас л Г*****ийн нээсэн клуб байгаа юм. Яг хэзээнээс ажиллаж эхэлснийг нь санахгүй байна. Ямар ч байсан Јаpan town хотхонд үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Админаар С*****, М*****, Б*****, Бат Орших нар ажилладаг байсан. Клубт ашиглах дансыг хэн олж өгдөг талаар би мэдэхгүй байна. Миний хувьд админы ажил буюу хожсон хүмүүс рүү хожсон мөнгийг нь шилжүүлдэг, клубээ хянадаг, тоглогч нараа бүртгэж оруулдаг, бооцооны мөнгө орсон эсэхийг нягталж шалгадаг л ажил хийдэг байсан. ...Миний Хаан банкны 5073147169 тоот данс руу 112,797,600 төгрөгийг авсан боловч үүнээс 30-40 орчим сая төгрөгийг нь буцаагаад шилжүүлсэн гүйлгээ байгаа. Уг 112,797,600 төгрөгийг бүгдийг нь авч ашиглаагүй ...миний хувьд цалингаа зөвхөн дансаараа л авдаг байсан. Барагцаагаар 60 орчим сая төгрөг л байгаа. Харин үлдсэн мөнгө нь ямар учиртай болохыг мэдэхгүй байна. Ямар нэгэн тайлбар алга... ” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 142-143, 146, 149 дэх тал),

- Шүүгдэгч Г.А***** яллагдагчаар өгсөн “...Би 2023 оны 06 дугаар сарын сүүлээс эхлэн найз Г*****ийн ажиллуулж байсан Сааак нэртэй цахим мөрийтэй тоглоомын клубт нь Баянзүрх дүүргийн 32 дугаар хороо, 104-1005 тоотод очиж админаар ажиллаж эхэлсэн. Тухайн үедээ надтай хамт О.М*****, Э.Б***** нар энэ клубт админы ажил хийдэг байсан. Г***** бол өөрөө клубийн үйл ажиллагааг зохион байгуулж удирддаг байсан. Эндээ 2-3 сар ажиллаж байгаад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 18а байрны 1-1 тоотод нүүж Сааак клубийн үйл ажиллагааг үргэлжлүүлсэн. Бид нарыг энд ажиллаж байхад О.М*****ы найз М.Х***** гэдэг залуу бас нэмэгдэж админы ажил хийдэг байсан. Уг байранд 2024 оны цагаан сарын өмнө хүртэл покерын клубийнхээ үйл ажиллагааг явуулж байгаад цагаан сар болохоос өмнө Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү 2222 хотхоны 9-901 тоотод очиж тэндээ покерын клубээ үргэлжлүүлж ажиллуулсан. Тэгээд 2024 оны 07 дугаар сарын сүүлээр цагдаа нарт баригдаад үйл ажиллагаагаа зогсоосон. Харин энэ 740ТН нэртэй клубийн талаар би сайн мэдэхгүй байна.

Би өдөрт багадаа 100,000 төгрөг, дээд тал нь 400,000-500,000 төгрөгийн хооронд цалин авдаг байсан. Би цалингаа өөрийнхөө 5014164344 тоот дансаараа авдаг байсан. Авсан цалингаа ойр зуурын хэрэглээ, өр зээлээ төлөх зэрэгт ашиглаж зарцуулсан. Манайх покерын клубтээ Omаha буюу нэг тоглогчид 4 мод өгдөг, ширээн дээр хөзөр эргэдэг тоглоом тоглуулдаг байсан. Нийт 9 хүн тус бүрдээ 50,000-100,000 төгрөгийн бооцоо тавьж тоглодог. Нийт бооцоонд цугларсан мөнгөнөөс клуб өөрийнхөө ашиг гэж тоглолт болгоноос 1-1,5 хувийг нь авдаг. Өдөрт дунджаар 500-600 тоглолт болдог байсан. Клубт ашиглах дансыг Г***** л олж өгдөг байсан...Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Миний данс руу шилжиж орсон гээд байгаа 165,218,344 төгрөг нь бүгд цалин биш. Уг мөнгө нь данс хооронд шилжүүлсэн, буцааж надаас шилжүүлж авсан, тоглогчдын бонус өгсөн. Бас манай эхнэрийн ажиллуулдаг караоке руу орж үйлчлүүлэхдээ тооцоогоо миний данс руу хийдэг байсан. Би бол яг цалин гэж 50,000,000 орчим төгрөг л авсан. Үүнийгээ хэрэглээндээ зарцуулаад дууссан. Мөрийтэй тоглоом зохион байгуулж олсон ашиг орлогыг Г*****ийн данс руу шилжүүлж, Г*****оос авдаг байсан...Миний хувьд цалин гэж 30-40 орчим сая төгрөг л авсан байх ёстой. Үлдсэн мөнгөн дээр ямар нэгэн тайлбар алга...” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 203-204, 208-209 дэх тал),

- Шүүгдэгч Э.Б*****ын яллагдагчаар өгсөн “...Би 2023 оны 06 дугаар сараас найз Г*****ийн ажиллуулдаг Сааак нэртэй покерын клубт нь админаар ажилд орсон юм. Намайг анх админаар ажилд ороход М*****, Г***** хоёр л байсан. Миний дараагаар удалгүй А***** мөн админаар ажиллаж эхэлсэн. Анхандаа бид нар Баянзүрх дүүргийн 32 дугаар хороо, 104-1005 тоот байрыг түрээсэлж үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Эндээсээ миний санаж байгаагаар 2023 оны 10 билүү 11 дүгээр сард нүүж Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 18а байрны 1-1 тоотыг миний нэр дээр түрээсэлж клубээ ажиллуулсан. Энд байхад Х***** гэдэг залуу админаар нэмэгдэж ирсэн. Уг байрандаа 2024 оны 02 дугаар сарыг хүртэл байж байгаад цагаан сарын өмнөхөн Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү 2222 хотхоны 9-901 тоотыг бас миний нэрээр түрээсэлж сүүлд цагдаа нарт баригдах хүртлээ үйл ажиллагаагаа явуулсан. Манай клуб нь эхэндээ 50,000 төгрөгийн 2-3 ширээ нээдэг байж байгаад дунджаар 1000 орчим тоглолт явагддаг байсан. Тоглолт болгоноос клубийн ашиг гэж нийт бооцооных нь мөнгөнөөс 1 хувийг авдаг байсан. Ингээд ерөнхийдөө өдөрт дунджаар  багадаа 1,000,000 төгрөг, ихдээ 5,000,000 төгрөгийн ашиг олдог байсан. Энэ олсон ашгаа Г*****ийн өөрийнх нь нэртэй Хаан банкны данс руу шилжүүлдэг байсан. Би эхлээд өдөрт 100,000 төгрөгийн цалин авдаг байсан. Энэ байдлаараа 3 сар явсан. Дараа нь 2024 оны 10 дугаар сарыг хүртэл 200,000 төгрөг, тэрнээс хойш бага багаар нэмэгдсээр 500,000 төгрөгийн цалин авдаг болсон. Цалингаа 5041464436 тоот дансаараа авдаг, нийтдээ 20 орчим сая төгрөгийн цалин авсан. Авсан цалингаа өөрийнхөө хэрэглээ болон гэр бүлийнхээ шаардлагатай зүйлсэд нь хэрэглэсэн. 740ТН клубийг 2024 оны 05 сард Г***** нээж өөр хүмүүс админаар авч ажиллуулж эхэлсэн. Админ нараар М*****, Б*****, Б*****, С***** нар ажилладаг байсан. Энэ клубтээ С*****, Б***** нарын дансыг ашиглаж байсан шиг санагдаж байна...Мөрийтэй тоглоом зохион байгуулж олсон ашгийг Г***** л авдаг байсан. Эргүүлээд бид нарт цалин хөлс олгодог байсан. Нийт хэдэг төгрөгийн ашиг олсныг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан нэлээн их ашиг олсон. Шинжээчийн дүгнэлтээр гарсан ашиг орлогыг хүлээн зөвшөөрч байна...Миний Хаан банкны 5041464436, 5306891200 тоот дансанд орж ирсэн мөнгө нь покер тоглоомын ашгаас миний данс руу орж байгаа мөнгө юм. Гэхдээ энэ мөнгөнөөс халдвартын байр, Хүннү 2222 хотхонд түрээсэлж байсан байрны түрээснүүдийг төлсөн. Мөн админ нарын хоол унд, хүнсийг бас энэ мөнгөнөөс гаргаж зарцуулсан. Байртай холбоотой ус, цахилгаан, СӨХ-ны төлбөрийг бас энэ мөнгөнөөс хийсэн. Бусад нь миний цалин гэж үлдсэн... Энэ 169,561,320 төгрөгийн орлогоос 70-80 орчим сая төгрөг нь л миний цалин хөлс байгаа юм. Үлдсэн мөнгө нь бид нарын өөрсдийнхөө хэрэгцээндээ буюу хоол хүнс, ундаа, байрны төлбөр түрээсэндээ зарцуулсан мөнгөнүүд байгаа юм. Миний хувьд өөрийнхөө цалингаар ойр зуурын хэрэглээ, өр ширээ төлөх болон шоу цэнгээнд зарцуулаад дууссан...” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 238-239, 242, 245, 248 дахь тал), 

- Шүүгдэгч М.Х*****ын яллагдагчаар өгсөн “...Би 2023 оны сүүлээр намар 12 дугаар сарын эхнээс эхлэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 18а дугаар байрны 1-1 тоотод Г*****ийн ажиллуулдаг Сааак нэртэй цахим мөрийтэй тоглоомын клубт нь админаар ажиллаж эхэлсэн. Уг байранд би 2 сар л ажилласан. Оны дараахан удаагүй Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү 2222 хотхоны 9-901 тоотод нүүсэн. Намайг анх Халдвартын байранд ажиллаж байхад А*****, Б*****. М***** нар админаар ажилладаг байсан. М*****ы байнга ажилладаггүй, хаа нэг л ирж ажилладаг байсан. Хүннү 2222 хотхонд ирэхэд бас бид дөрөв Сааак клубт админаар ажилладаг байсан. Манай клубийн үйл ажиллагааг Г***** удирддаг буюу данс олж өгдөг, бид нарт цалинг маань өгдөг байсан. 2024 оны 05 дугаар сараас эхлэн Г.Г***** өөрөө дахиад тусдаа цахим мөрийтэй тоглоомын клуб нээсэн, уг клубээ Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Japan town хотхоны 718 тоотод үйл ажиллагааг нь явуулж, админ нараар нь Б*****, С*****, М*****, Б***** гэсэн залуусыг ажиллуулдаг байсан. Энэ клубийнх нь талаар өөр нарийн ширийн зүйлсийг нь мэдэхгүй. Би анх 100,000-200,000 төгрөгийн цалин авдаг байж байгаад сүүлд Хүннү 2222 хотхонд ирснээсээ хойш 200,000 400,000 төгрөгийн цалин авдаг болсон. Би цалингаа 5564038888 гэсэн дансаар авдаг байсан. Би цалингаа хэрэглээндээ зарцуулж бас өсгөх зорилгоор буцаад мөрийтэй тоглоомд тоглоод алдчихсан. Сааак клуб нь өдөрт 600 юм уу 700 тоглолт дунджаар явагддаг байсан. Тоглолт болгоноос 1 хувийн тип бокс авдаг. Дунджаар өдөрт 2,000,000 төгрөг, ихдээ 4,000,000 төгрөгийн ашиг олдог байсан. Уг ашгаа Г*****ид өгч, Г***** эргээд бид нарт цалин хөлс өгдөг байсан...Шинжээчийн дүгнэлт магадалгаатай танилцсан. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй...Миний Хаан банкны 5041462440 тоот данс руу орсон 29,740,000 төгрөгийн талаас илүү нь миний цалин байсан. Үлдсэн мөнгөөр нь админ нарын хоол хүнс авах, бусад зүйлс худалдаж авахад зарцуулсан. Энэ 29,740,000 төгрөг бол Сааак клубийн ашиг гэж олсон мөнгөнөөс миний данс руу орж ирж байгаа мөнгө юм...” гэсэн мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 31-32, 35, 38, 41 дэх тал), 

- Шүүгдэгч Б.Б*****ын яллагдагчаар өгсөн “...Манай найз Г*****ийг Сааак нэртэй покерын клуб ажиллуулдаг байсныг нь мэддэг байсан юм. Энэ утгаараа 2024 оны 05 дугаар сард түүнтэй уулзаж байхдаа “би танай Сааак клубт админаар оръё” гэхэд зөвшөөрөөгүй ба харин намайг өөрийнхөө шинээр байгуулсан 740ТН нэртэй цахим мөрийтэй тоглоомын клубт админаар ажиллахыг зөвшөөрсөн. Ингээд би 2024 оны 05 дугаар сараас эхлэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Japan town хотхоны С2 блокийн 718 тоотод Б*****, С*****, М***** гэсэн залуустай хамт цахим мөрийтэй тоглоомын админы ажил хийж эхэлсэн юм. Би Б***** гэдэг залуутай хамт нэг ээлжид админаар гарч хонодог байсан. Тэгж хонохдоо 50,000 төгрөгийн бооцоотой 1 ширээ нээж орж ирсэн хүмүүсээсээ С***** гэх залуугийн дансаар бооцооны мөнгөө аваад 9 хүн бүрдсэн тохиолдолд тоглолтоо эхлүүлдэг байсан. Өдөрт дунджаар 500 гаруй тоглолт болдог. 1 тоглолтоос 3 хувийн ашиг гэж авдаг байсан. Энэ байдлаараа явсаар 2024 оны 07 дугаар сарын сүүлээр цагдаа нарт баригдаад үйл ажиллагаагаа зогсоосон.

Би Сааак клубийн талаар нээх сайн мэдэхгүй. Миний мэдэхээр манай найз Г***** ажиллуулдаг байсан. 740ТН клубт админаар ажилд орсныхоо дараа нь энэ клубт нь Х*****, Б*****, М*****, А***** нар админ хийдэг болохыг нь мэдсэн.

Би эхэндээ цалин авдаггүй байсан, сүүлдээ л өдөрт 400,000 төгрөгийн цалин авч эхэлсэн. Би нийт 9 орчим сая төгрөгийн цалин авсан, би цалингаа 5057501685 тоот дансаар авч байсан. Цалингаа ойр зуурын хэрэглээндээ зарцуулаад дууссан...Хаан банкны 513057313 тоот дансанд орсон 5,122,000 төгрөгийг ямар учиртай болохыг нь одоо сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 75-76, 79, 82 дахь тал),

- Шүүгдэгч Б.С*****ын яллагдагчаар өгсөн “...Би 2024 оны 05 дугаар сарын сүүлээр танил Г*****ийн гуйснаар түүний шинээр байгуулсан 740ТН нэртэй цахим мөрийтэй тоглоомын клубт нь өөрийнхөө Хаан банкны 5065350997 тоот дансаа ашиглуулангаа админаар ажиллаж эхэлсэн юм. Тухайн үед надтай хамт М*****, Б*****, Б***** гэсэн 3 залуу бас админаар ажилладаг байсан. Бид дөрөв хоёр хоёроо ээлжилж 24 цагаар ажилладаг байсан. Тухайн үед Г***** нь миний данснаас гадна Энхтүвшин, Бат-Өлзий, Б***** нарын дансыг бас ашигладаг байсан. Тэгээд энэ байдлаараа цахим мөрийтэй тоглоомын клубээ 2024 оны 07 дугаар сарын сүүл үе хүртэл ажиллуулж байгаад цагдаа нарт баригдаад ажиллуулахаа больсон. Манай клуб нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Japan town хотхоны 718 тоотод үйл ажиллагаа явуулдаг байсан. Уг клубт М*****, Б*****, Б***** бид дөрвөөс өөр админ ажиллаж байгаагүй. Клубийн үйл ажиллагааг Г.Г***** удирдаж, зохион байгуулдаг байсан. Би хамгийн анх 200,000 төгрөгийн цалин авдаг байж байгаад 1 сарын дараа 400,000 төгрөгийн цалин авдаг болсон. Би цалингаа ашиглуулж байсан данснаасаа гаргуулаад тооцоод авчихдаг байсан. Би авсан цалингаа хэрэглээндээ болон гар утасны аппликейшны зээлээ төлж дуусгахад зарцуулсан.

Omaha гэдэг тоглоом тоглуулдаг байсан. Энэ тоглоомыг 9 хүн тоглодог. Нэг хүнд  хөзөр өгдөг, газарт 5 хөзөр эргэдэг. Ингээд газрын хөзрийг өөрийнхөө хөзөртэй сэлгэж явсаар аль нэг тоглогч нь хождог. Манай клуб нь өдөрт 50,000 төгрөгийн бооцоотой 2-3 ширээ нээдэг, 1 ширээн дээр өдөрт 100 гаруй тоглолт болдог. Нэг болгоноос клубийн ашиг гэж 3 хувийг нь нийт бооцооны мөнгөнөөс авдаг байсан.

2024 оны 05 дугаар сарын сүүлээс эхлэн ажиллаж эхэлсэн. Энэ клубт анхнаасаа Б*****, Б*****, М***** бид 4 админаар ажиллаж эхэлсэн...Магадалгаа болон санхүүгийн шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй...Би өөрийнхөө дансыг Г***** ахад өгч ашиглуулдаг байсан. Энэ их хэмжээний орлого бол миний дансыг ашиглаж олсон цахим мөрийтэй тоглоомын орлого байгаа юм. Өөрөөр миний данс руу 1,090,114,173 төгрөг орох ямар ч боломжгүй. Би цалингаа ихэвчлэн бэлнээр авдаг байсан. Одоо миний санаж байгаагаар 6-7 сая орчим төгрөгийг цалин гэж бэлнээр авч байсан. Энэ мөнгөө өөрийнхөө ойр зуурын хэрэглээнд зарцуулаад дууссан...” гэсэн мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 115-116, 119-120, 123 дахь тал),

- Шүүгдэгч М.М*****ын яллагдагчаар өгсөн “...Би 2024 оны 05 дугаар сарын 20-ны хавьд л байх. Сайн санахгүй байна. Өөрийн танил Г*****ийн санал болгосноор түүний шинээр байгуулсан 740ТН нэртэй цахим мөрийтэй тоглоомын клубт нь админаар С*****, Б*****, Б***** нарын хамтаар ажиллаж эхэлсэн. Уг клуб нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Japan town хотхоны 718 тоот байрыг түрээслэн үйл ажиллагаагаа явуулж байсан. Уг байрыг нь Г.Г***** өөрийн найз М*****ы нэрээр түрээсэлж өгсөн байсан. Миний хувьд С***** гэдэг залуутай хамт нэг ээлжид гарч админаар хонодог байсан. Бат-Хишиг, Б***** хоёр нөгөө ээлжид гарч ажилладаг байсан. С***** бид хоёр админаар гарч ажиллаж байхдаа клубийн тоглогч нарын мөнгийг нь хүлээн авч, шилжүүлсэн мөнгөн дүнгээр нь нээсэн ширээн дээрээ суулгадаг, хожсон хүнд хожсон мөнгийг нь буцааж явуулдаг байсан. Үүрээр олсон ашгаа Г*****ийн нэртэй данс руу шилжүүлдэг байсан. Өдөрт нь дунджаар 1.500.000 - 2.500.000 төгрөгийн хооронд ашиг олдог байсан. Энэ байдлаараа ажиллаж байгаад сүүлд 2024 оны 07 дугаар сарын сүүлээр цагдаа нарт баригдаад үйл ажиллагаагаа зогсоосон. Би өдөрт 300,000 төгрөгийн цалин авдаг байсан. Би бол цалингаа шууд бэлнээр авчихдаг байсан. Нийтдээ барагцаагаар 13 сая орчим төгрөг авсан. Би энэ цалингаа тухайн үед их хэмжээний өртэй байсан учраас өрөндөө төлж дуусгасан...Санхүүгийн шинжээч мөрдөгчийн магадалгаатай танилцлаа. Ямар нэгэн санал, хүсэлт алга. Хүлээн зөвшөөрч байна...Би 740ТН клубт л админаар ажилладаг байсан. Уг клубт админы ажил хийж байхдаа олсон ашиг орлогоо бүгдийг нь Г.Г*****ийн данс руу хийдэг байсан. Би 1 сар гаруй админ хийсэн. Нийтдээ 5-6 сая төгрөг цалин гэж авсан. Гэхдээ уг мөнгөнөөс талыг нь бэлнээр авсан. Үлдсэн мөнгийг нь шууд Г*****ид хэлээд өр зээлээ төлүүлдэг байсан...” гэсэн мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 156-157, 160, 162-163 дахь тал),

- Шүүгдэгч Л.Б*****ийн яллагдагчаар өгсөн “... 2024 оны 05 дугаар сард манай найз охины хамаатан болох Г***** ахаас ажил байна уу гэж асуухад надад уг 740ТН нэртэй покерын клубийн админы ажлыг санал болгосон юм. Тэгээд би уг ажлыг нь зөвшөөрч 2024 оны 05 дугаар сарын сүүлээс эхлэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Japan town хотхоны с2 блокийн 718 тоотод цахим мөрийтэй тоглоомын админаар 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажилласан. Тухайн үед надтай хамт уг клубт админаар Б*****, М*****, С***** гэсэн 3 залуу надтай хамт ажилладаг байсан. Энэ клубт С***** болон миний дансыг ашиглаж байсан. Би Сааак нэртэй клубийн талаар мэдэхгүй. Ямар ч байсан Г***** ахын ажиллуулдаг өөр нэг цахим мөрийтэй тоглоомын клуб гэдгээр нь л мэднэ. Би эхлээд өдөрт 300,000 төгрөгийн цалин авдаг байсан. Сүүлдээ өдөрт 400,000 төгрөг болсон. Цалингаа өөрийнхөө 5247161029 тоот дансаар авч байсан. Барагцаагаар 7-8 сая орчим төгрөгийн цалин авсан. Энэ цалингаа би хэрэглээндээ болон төрсөн хүүхдийнхээ хэрэглээнд зарцуулаад дууссан. Манай клуб өдөрт дунджаар 50,000 төгрөгийн бооцоотой 3 ширээ нээдэг, нийтдээ 500-600 гаруй тоглолт болдог. Тоглолт болгоноос 3 хувийн тип бокс авч, өдөртөө дунджаар 2,000,000-3,000,000 төгрөгийн ашигтай ажилладаг байсан...Г*****ийн данснаас миний данс руу орсон 25,527,000 төгрөгийг ямар учиртай болохыг нь мэдэхгүй байна. Учир нь би 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн цагдаа нарт баригдах өдөр хүртлээ Сааак клубт өөрийнхөө Хаан банкны 5247161029 тоот дансыг ашиглуулж байсан юм. Уг мөнгийг би покер тоглоомын мөнгө л гэж үзэж байна. Энэ мөнгийг би хувьдаа авч ашигласан зүйл байхгүй. Покер тоглоомын орлогоо бүгдийг нь Г*****ийн данс руу шилжүүлдэг байсан...Мөн Сааак клубт дансаа ашиглуулж олсон цахим мөрийтэй тоглоомын орлого нь 2,127,644,120 төгрөг юм. Түүнээс өөрөөр миний данс руу ийм хэмжээний мөнгө орох боломжгүй. ..” гэсэн мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 205-206, 209, 212-213 дахь тал),

- 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дугаартай Мөрдөгчийн магадалгаа (2-р хавтаст хэргийн 171-197 дахь тал),

- 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 47240046 дугаартай Мөрдөгчийн магадалгаа (2-р хавтаст хэргийн 198-202 дэх тал),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 146 дугаартай шинжээчийн дүгнэлт (2-р хавтаст хэргийн 215-220 дахь тал),

- Шинжээч Д.Баяраагийн “...Энэ нь нийт ашиг болох 2,500,025,692 төгрөгийг зарлагуудыг нэг бүрчлэн тооцоод шинжилгээгээр юунд зарцуулсныг тогтоох боломжгүй 480,392,306 төгрөг байгаа юм...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 223-224 дэх тал),

- Дабль аксиом Аудит ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2025/0827 дугаартай шинжээчийн дүгнэлт (5-р хавтаст хэргийн 164-168 дахь тал)

- Шүүгдэгч Г.Г*****ийн эзэмшлийн 3330 УЕК улсын дугаартай Тоёото Ланд круйзер прадо Жи-150 маркийн тээврийн хэрэгслийг 130,000,000 төгрөгөөр зах зээлийн ханшийг тогтоосон Тэнцвэр эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (2-р хавтаст хэргийн 229-232 дахь тал) зэрэг болно.

 Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хэргийг эцэслэн шийдвэрлэв.

    1. Хууль зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэж гэмт хэргийн шинжийг заасан.

Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу мөрийтэй тоглоом тоглосон этгээдүүдээс төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийн хэмжээ, түүнийг зохион байгуулсан этгээд хувьдаа ашигласан эсэх нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй бөгөөд уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар нь нийгмийн гишүүдийн зохистой зан байдал, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөх, цаашлаад шударга бус арга хэрэгслээр ашиг олох хэрэгсэл болгох, улмаар татвараас зайлсхийх хууль бус үйл ажиллагаагаар илрэн гардаг.

Харилцаа холбооны тухай хууль (2021 он)-ийн 3 дугаар зүйлийн 3.1.14 дэх заалтад "мэдээллийн технологи" гэж компьютер, харилцаа холбооны сүлжээ ашиглан цахим өгөгдлийг үүсгэх, боловсруулах, хадгалах, дамжуулах, солилцох, үйлчилгээ үзүүлэх, бусад тоног төхөөрөмжтэй холбогдох үйл ажиллагааг” ойлгоно гэж заасан.

Нэр бүхий шүүгдэгч нар нь "Pokerrrr2" нэртэй цахим мөрийтэй тоглоом тоглуулдаг аппликейшн ашиглан "Сааак", "740ТН” өрөө нээж үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан буюу мэдээллийн технологи ашигласан болох нь хэрэгт авагдсан фейсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, цахим мөрийтэй тоглоом тоглож байсан гэрч нарын мэдүүлэг, компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дугаартай Мөрдөгчийн магадалгаа зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Г***** нь гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, удирдан, төлөвлөж, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилж гэмт хэргийн зохион байгуулагчаар хамтран оролцсон байна.

Тэрээр цахим мөрийтэй тоглоом тоглож байсан туршлагаа ашиглан "Pokerrrr2"  аппликейшн дээр өрөө нээж, шүүгдэгч О.М*****, Г.А*****, Э.Б*****, М.Х***** нарыг хоёр хоёроор нь ээлжлүүлэн "Pokerrrr2" аппликейшны "Сааак" нэртэй өрөөний админ эрхтэйгээр, шүүгдэгч Б.Б*****, Б.С*****, М.М*****, Л.Б***** нарыг мөн адил хоёр хоёроор нь ээлжлүүлэх "Pokerrrr-2" аппликейшны "740ТН” нэртэй өрөөний админ эрхтэйгээр тус тус ажиллуулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан нэр бүхий  иргэдийн Хаан банкны дансны мэдээлэл, гүйлгээ хийх эрхийг худалдан авч, гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөн хөрөнгийг өөртөө төвлөрүүлж, захиран зарцуулсан, шүүгдэгч О.М*****, Г.А*****, Э.Б*****, М.Х*****, Б.Б*****, Б.С*****, М.М*****, Л.Б***** нарыг “админаар ажилласан” гэх хөлсийг хуваарилан олгож байсан нь зэрэг үйлдлүүд хамтран оролцогчийн зохион байгуулагчийн хэлбэрийг бүрэн хангасан байна.

Харин шүүгдэгч О.М*****, Г.А*****, Э.Б*****, М.Х*****, Б.Б*****, Б.С*****, М.М*****, Л.Б***** нар "Pokerrrr-2" аппликейшны "Сааак", "740ТН” нэртэй өрөөнүүдийн админаар ажиллаж, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан буюу гүйцэтгэгчээр гэмт хэрэгт хамтран оролцсон байна.

Нэр бүхий шүүгдэгч нар нь мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, уг гэмт хэргийг хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болох:

- Шүүгдэгч Г.Г***** нь хамтран оролцогчийн зохион байгуулагчийн үүрэгтэйгээр, шүүгдэгч О.М*****, Г.А*****, Э.Б*****, М.Х***** нар нь хамтран оролцогчийн гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр тус тус оролцон бүлэглэн 2023 оны 6 дугаар сараас 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 32 дугаар хороо, 104 дүгээр байрны 1005 тоот, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 18А байрны 1-1 тоот, Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү 2222 дугаартай байрны 9-901 тоотод тус тус "Pokerrrr-2" аппликейшны "Сааак" нэртэй клуб нээж буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан,

- Шүүгдэгч Г.Г***** нь үргэлжилсэн үйлдлээр, хамтран оролцогчийн зохион байгуулагчийн үүрэгтэйгээр, шүүгдэгч Б.Б*****, Б.С*****, М.М*****, Л.Б***** нар нь  хамтран оролцогчийн гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр тус тус оролцон бүлэглэн 2024 оны 5 дугаар сараас 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 15 дугаар xopoo, "Japan town" хотхоны С-2 блокийн 7 давхрын 718 тоотод "Pokerrrr-2" аппликейшны "740ТН нэртэй клуб нээж буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан үйлдлүүд нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд, шүүгдэгч нарын яллагдагч, шүүгдэгчээр өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Иймд шүүгдэгч Г.Г*****ийг Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр, бусадтай бүлэглэн, зохион байгуулагчаар хамтран оролцож “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч О.М*****, Г.А*****, Э.Б*****, М.Х*****, Б.Б*****, Б.С*****, М.М*****, Л.Б***** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр, бусадтай бүлэглэн, гүйцэтгэгчээр хамтран оролцон “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол” гэж мөнгө угаах гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилсан.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаар шүүгдэгч Г.Г***** нь үргэлжилсэн үйлдлээр мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо 7 иргэдийн 16 төгрөгийн данс, банкны карт, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг зэргийг мөнгө төлөн авч, нийт 24,406,659,188.59 төгрөгийг төвлөрүүлэн 21,906,633,496.14 төгрөгийг тоглоом тоглогчдод шилжүүлж, 6 иргэний 7 дансаар 2,500,025,692.45 төгрөгийг захиран зарцуулах аргаа нуун далдалж бэлнээр зарлага хэлбэрээр авч, гэмт хэрэг үйлдэж олсон 1,949,949,117.00 төгрөгийг бэлнээр болон шилжүүлгээр, 69,684,270.00 төгрөгийг худалдан авалтаар хувирган өөрчилж нийт 408,392,306.00 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдгийг мэдсээр байж түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигчийг нуун далдалж, 33-30 УЕК улсын дугаартай цагаан өнгийн Landcruiser Prado загварын тээврийн хэрэгслийг 160,000,000 төгрөгөөр өөрийн хамаарал бүхий этгээдээр зуучлуулан иргэн Ж.Даваасамбуугийн өмчлөлийн автомашиныг худалдан авсан болох нь хэрэгт авагдсан Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрч Ж.Даваасамбуугийн мэдүүлэг, 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 47240046 дугаартай Мөрдөгчийн магадалгаа, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 146 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч Д.Баяраагийн “...Энэ нь нийт ашиг болох 2,500,025,692 төгрөгийн зарлагуудыг нэг бүрчлэн тооцоод шинжилгээгээр юунд зарцуулсныг тогтоох боломжгүй 480,392,306 төгрөг байгаа юм...” гэсэн мэдүүлэг, Дабль аксиом Аудит ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2025/0827 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Г*****ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах … зорилгоор өөрчилсөн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг “мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь өөр өөрсдийгөө өмгөөлөн өмгөөлөгчгүйгээр оролцсон ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан нөхцөл байдал үүсээгүй, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хувьд маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

    1. Хохирол, хор уршиг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, үйлдэл хийснээр дуусгавар болдог, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг үйлдэгддэг гэмт хэрэг ба гэмт хэргийн улмаас бусдад шууд учирсан хохиролгүй болно.

Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “... Шүүгдэгч Г.Г***** нь цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах санаа сэдлийг анх гаргаж, үүний үндсэн дээр өөрийн найз нөхөд, дүү нарыг оролцуулан 2 талд “Сааак”, “740ТН” клубийг нээж ажиллуулан, түүнээс олсон орлого болох 2,500,025,692.45 төгрөгийг Г.Г*****оос гаргуулах нь зүйтэй. Учир нь бусад шүүгдэгч нар нь ажилласан, цалинжсан гэдэг нь Г.Г***** болон бусад шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдож байна. Нэр бүхий 4 хүний дансанд цалингаас гадуурх их хэмжээний мөнгө орсныг үйл ажиллагаанд захиран зарцуулсан талаар тайлбар мэдүүлгийг өгч байна. Шүүгдэгч нар нь сард 5-7 сая төгрөгийн цалин авч байсан гэдгээ тогтвортой мэдүүлж байна. Үүнийг ч Г.Г***** батлан мэдүүлж байна. Иймд Г.Г***** нь мөнгө угаасан гэмт хэргээс тодорхой хэмжээг цааш нь захиран зарцуулж, өөрөө мөрийтэй тоглосон, мөн хөдлөх эд хөрөнгө худалдаж авсан нөхцөл байдал, өөр бусад зардлууд гарсан гэдэг нь нотлогдож байна. Иймд 2,5 тэрбум төгрөгийг Г.Г*****оос гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй. Нийт 22,375,784 төгрөгийг хасаад 2,477,649,908.45 төгрөг болно. Мөн 33-30 УЕК улсын дугаартай цагаан өнгийн Landcruiser Prado загварын автомашиныг битүүмжилсэн байгаа. Шинжээчийн дүгнэлтээр машиныг 130 сая төгрөгөөр үнэлсэн байх ба үүнийг улсын орлого болгож, нийт дүнгээс хасахаар үлдэгдэл 2,347,649,908.45 төгрөгийг Г.Г*****оос гаргуулж шийдвэрлүүлэх саналтай байна.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад тэдний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж буй нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байдал, нуун дарагдуулаагүй зэргийг харгалзан үзэж ялын бодлогыг ялгамжтайгаар оногдуулах саналыг дараах байдлаар гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял зэрэг сонгох санкцтай. Хавтаст хэрэгт авагдсан дансны хуулга зэргийг харгалзан үзэхэд торгох ялыг төлөх боломжийн нөхцөл байдал байхгүй байна гэж үзсэн. 2-рт, тодорхой мэргэжил, арга зүйн байдал, бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч нар нь мэдлэг, боловсролын хувьд ялгамжтай, зарим нь мэргэжилгүй байх тул нийтэд тустай ажил хийлгэх ял өгөх боломжгүй байна. 3-рт, шүүгдэгч нар нь бүгд оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолтыг хэрэгт хавсаргасан, байнгын тогтвортой хаягт оршин сууж байгаа тул шүүгдэгч нарт зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргаж байна.

Шүүгдэгч О.М***** Г.А*****, Э.Б*****, М.Х***** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тухайн харьяа дүүргээсээ гарахгүй байхаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, шүүгдэгч Г.Г*****ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн сонгох санкцтай. Шүүгдэгч Г.Г***** нь мөнгө угаах гэмт хэргийн хувьд гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, үүнийг нэмж нэгтгээд нийт 3 жилийн хугацаагаар оршин суугаа харьяа дүүргээсээ гарахгүй байхаар зорчих эрх хязгаарлах ялын саналыг гаргаж байна.

Шүүгдэгч Б.Б*****, Б.С*****, М.М*****, Л.Б***** нарын тухайд цахим орчинд мөрийтэй тоглуулах гэмт хэрэгт оролцсон оролцоо, хэр удаан ажилласан нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг оршин суугаа дүүргээсээ гарахгүй байхаар оногдуулах саналыг гаргаж байна.

Шүүгдэгч О.М*****ы хувьд өмнө нь 2 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж уг хугацаандаа ахин гэмт хэрэг үйлдсэн. Иймд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тэнсэн харгалзах ялыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, энэ тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 3 жилийн хугацаагаар харьяа дүүргээсээ гарахгүй байхаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна.

Шинжээчийн дүгнэлтээр гарсан 2,347,649,908.45 төгрөгийг улсын орлого болгуулах, эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгөтэй, өнгөгүй кэйстэй IPhone X загварын гар утас 1 ширхэг, хар өнгөтэй, кэйсгүй Samsung Galaxy A31 загварын гар утас 2 ширхэг, хар өнгөтэй, өнгөгүй кэйстэй Samsung Galaxy A31 загварын гар утас 1 ширхэг, цэнхэр өнгөтэй, бор өнгийн кэйстэй IPhone 13 загварын гар утас 1 ширхэг, саарал өнгөтэй, өнгөгүй кэйстэй IPhone 15 загварын гар утас 1 ширхэг, цагаан өнгөтэй процессор 1 ширхэг, хар өнгөтэй процессор 1 ширхэг, банкны васко төхөөрөмж 4 ширхэг, Bat-Ulzii Chimedtseren гэх хүний Хаан банкны виза карт 1 ширхэг, Г*****ийн Хаан банкны карт 2 ширхэг,

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Japan town хотхоны С2 блок 7 давхар 718 тоот 2 өрөө орон сууцанд нэгжлэг хийж, түр хураан авсан хар өнгөтэй процессор 1 ширхэг, цагаан өнгийн компьютерын дэлгэц 1 ширхэг, Samsung брэндийн хар өнгөтэй компьютерын дэлгэц 1 ширхэг, Samsung Galaxy А31 загварын гар утас 2 ширхэг, ногоон өнгөтэй IPhone загварын гар утас 1 ширхэг, хар өнгөтэй IPhone загварын гар утас 1 ширхэг, банкны васко төхөөрөмж 1 ширхэг, Номин Ундрах гэх нэртэй банкны виза карт 1 ширхэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ бүхий баримтууд байгаа. Үүнээс гар утас, компьютерын дэлгэц зэргийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэн улсын орлого болгуулах, Г*****ийн виза картуудыг буцаан олгох, бусад виза картуудыг устгах, тээврийн хэрэгслийн гэрчилгээг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, банкны васко төхөөрөмжүүдийг холбогдох банканд тус тус хүргүүлэх саналтай байна. Хэрэгт авагдсан компакт дискийг хэрэгт хавсаргах саналтай байна.  Шүүгдэгч нарт авагдсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цуцлах саналтай байна...” гэв.

    1. Эрүүгийн хариуцлага

Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Г*****ийн хувийн байдалтай холбоотой төрөл садангийн лавлагаа (5-р хавтаст хэргийн 237 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (3-р хавтаст хэргийн 121, 122 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (3-р хавтаст хэргийн 125 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (3-р хавтаст хэргийн 126 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (3-р хавтаст хэргийн 127 дахь тал),  регистрийн дугаарын лавлагаа (3-р хавтаст хэргийн 128 дахь тал), үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлийн лавлагаа (3-р хавтаст хэргийн 130 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (3-р хавтаст хэргийн 131 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгч О.М*****ы хувийн байдалтай холбоотой “Си Жи Би Топ Транс” ХХК-ийн тодорхойлолт (5-р хавтаст хэргийн 242 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (5-р хавтаст хэргийн 243 тал), Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (5-р хавтаст хэргийн 244 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (3-р хавтаст хэргийн 161, 162, 163 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.09.09-ний өдрийн 2022/ШЦТ/1109 дугаартай шийтгэх тогтоол (3-р хавтаст хэргийн 166-181 дэх тал), төрсний бүртгэлийн лавлагаа (3-р хавтаст хэргийн 185 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (3-р хавтаст хэргийн 186 дахь тал), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (3-р хавтаст хэргийн 187 дахь тал), үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлийн лавлагаа (3-р хавтаст хэргийн 188-189 дэх тал),  регистрийн дугаарын лавлагаа (3-р хавтаст хэргийн 191 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (3-р хавтаст хэргийн 192 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгч Г.А***** хувийн байдалтай холбоотой Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт (5-р хавтаст хэргийн 231 дэх тал), “Шүүрхээ” ХХК-ийн тодорхойлолт (5-р хавтаст хэргийн 238 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (3-р хавтаст хэргийн 218, 219 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (3-р хавтаст хэргийн 220 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (3-р хавтаст хэргийн 221 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (3-р хавтаст хэргийн 222 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (3-р хавтаст хэргийн 223 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (3-р хавтаст хэргийн 224 дэх тал), үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлийн лавлагаа (3-р хавтаст хэргийн 225 дахь тал), регистрийн дугаарын лавлагаа (3-р хавтаст хэргийн 227 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгч Э.Б*****ын хувийн байдалтай холбоотой Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (5-р хавтаст хэргийн 232 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (4-р хавтаст хэргийн 6,7 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (4-р хавтаст хэргийн 10 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (4-р хавтаст хэргийн 11 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (4-р хавтаст хэргийн 12 дахь тал),  үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлийн лавлагаа (4-р хавтаст хэргийн 14-15,17 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (4-р хавтаст хэргийн 16 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (4-р хавтаст хэргийн 18 дахь тал), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (4-р хавтаст хэргийн 19 дэх тал), регистрийн дугаарын лавлагаа (4-р хавтаст хэргийн 20 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгч М.Х*****ын хувийн байдалтай холбоотой Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (5-р хавтаст хэргийн 233 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (4-р хавтаст хэргийн 51, 52 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (4-р хавтаст хэргийн 55 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (4-р хавтаст хэргийн 56 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (4-р хавтаст хэргийн 57 дахь тал), регистрийн дугаарын лавлагаа (4-р хавтаст хэргийн 58 дахь тал), үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлийн лавлагаа (4-р хавтаст хэргийн 60 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (4-р хавтаст хэргийн 61 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (4-р хавтаст хэргийн 62 дахь тал), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (4-р хавтаст хэргийн 63, 64 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгч Б.Б*****ын хувийн байдалтай холбоотой Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт (5-р хавтаст хэргийн 236 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (4-р хавтаст хэргийн 91, 92 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (4-р хавтаст хэргийн 95 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (4-р хавтаст хэргийн 96 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (4-р хавтаст хэргийн 97 дахь тал), регистрийн дугаарын лавлагаа (4-р хавтаст хэргийн 99 дэх тал), үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлийн лавлагаа (4-р хавтаст хэргийн 100 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (4-р хавтаст хэргийн 101 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (4-р хавтаст хэргийн 102 дахь тал), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (4-р хавтаст хэргийн 103,104 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгч  Б.С*****ын хувийн байдалтай холбоотой Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт (5-р хавтаст хэргийн 234 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (4-р хавтаст хэргийн 132, 133 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (4-р хавтаст хэргийн 136 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (4-р хавтаст хэргийн 137 дахь тал), регистрийн дугаарын лавлагаа (4-р хавтаст хэргийн 138 дахь тал), овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний лавлагаа (4-р хавтаст хэргийн 139 дэх тал), үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлийн лавлагаа (4-р хавтаст хэргийн 141 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (4-р хавтаст хэргийн 142 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (4-р хавтаст хэргийн 143 дахь тал), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (4-р хавтаст хэргийн 144, 145 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг,

 Шүүгдэгч М.М*****ын хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (4-р хавтаст хэргийн 175, 176, 177 дахь тал), Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.05-ны өдрийн 2023/ШЦТ/1205 дугаартай шийтгэх тогтоол (4-р хавтаст хэргийн 180-183 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (4-р хавтаст хэргийн 186 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (4-р хавтаст хэргийн 187 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (4-р хавтаст хэргийн 188 дахь тал), регистрийн дугаарын лавлагаа (4-р хавтаст хэргийн 189 дэх тал), үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлийн лавлагаа (4-р хавтаст хэргийн 191 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (4-р хавтаст хэргийн 192 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (4-р хавтаст хэргийн 193 дахь тал), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (4-р хавтаст хэргийн 194 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгч Л.Б*****ийн хувийн байдалтай холбоотой Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (5-р хавтаст хэргийн 235 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (4-р хавтаст хэргийн 222, 223 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (4-р хавтаст хэргийн 226 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (4-р хавтаст хэргийн 227 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (4-р хавтаст хэргийн 228 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (4-р хавтаст хэргийн 229 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (4-р хавтаст хэргийн 230 дахь тал), үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлийн лавлагаа (4-р хавтаст хэргийн 231 дэх тал), регистрийн дугаарын лавлагаа (4-р хавтаст хэргийн 233 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүгдэгч  Г.Г*****, О.М*****, Г.А*****, Э.Б*****, М.Х*****, Б.Б*****, Б.С*****, М.М*****, Л.Б***** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн/, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг оногдуулав.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна.” гэж заасан тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гэмт хэрэг үргэлжилсэн цаг хугацаа зэргийг харгалзан ялыг ялгамжтай оногдууллаа.

Шүүгдэгч нарын үйлдсэн мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарах бөгөөд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар нь нийгмийн гишүүдийн зохистой зан байдал, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөх нийгмийн хор аюул ихтэй, уг гэмт хэргийг үйлдэж нийт 24,406,659,188.59 төгрөгийг төвлөрүүлэн 21,906,633,496.14 төгрөгийг тоглоом тоглогчдод шилжүүлж, 2,500,025,692.45 төгрөгийг орлого олсон байхад улсын яллагчаас шүүгдэгч нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр тохирохгүй байна.

Иймд шүүгдэгч Г.Г*****ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч О.М*****, Г.А*****, Э.Б*****, М.Х***** нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

            Шүүгдэгч Б.Б*****, Б.С*****, М.М*****, Л.Б***** нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 10 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г*****ид энэ тогтоолоор оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тогтоов.

            Шүүгдэгч О.М***** нь урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.09.09-ны өдрийн 1109 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн боловч тэрээр хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч О.М*****д Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.09.09-ны өдрийн 1109 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч О.М*****д оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоох нь зүйтэй.

            Шүүгдэгч нарт анх удаа хорих ял оногдуулж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

    1. Бусад асуудлын талаар

 

      1. Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний тухайд:

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 146 дугаартай шинжээчийн дүгнэлт, Дабль аксиом Аудит ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2025/0827 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр “мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийг улмаас шүүгдэгч нар нь нийт 2,500,025,692 төгрөгийн орлого олсон болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Г***** нь дээрх 2,500,025,692 төгрөгөөс бусад шүүгдэгч нарын админаар ажилласан хөлс, орон сууц түрээсэлсэн зардал, хоол ундны төлбөр, "Pokerrrr-2" аппликейшны төлбөр, гишүүдийн хоорондох тэмцээний зардал зэрэг үйл ажиллагааны зардал гарсан гэж тайлбарлах боловч дээрх зардлуудыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байх тул гэмт хэрэг үйлдэж олсон орлогоос хасах хууль зүйн үндэслэлгүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”,

2 дахь хэсэгт "Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”

4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч О.М*****, Г.А*****, Э.Б*****, М.Х*****, Б.Б*****, Б.С*****, М.М*****, Л.Б***** нар “админаар ажиллаж цалин хөлсөө авч байсан” гэж мэдүүлэх боловч тэдгээрийн мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдэж, админаар ажилласны хөлсийг хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж олсон цалин орлого гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, харин “мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасан.

Хэрэгт авагдсан О.М*****ы яллагдагчаар өгсөн“...Миний Хаан банкны 5073147169 тоот данс руу 112,797,600 төгрөгийг авсан боловч үүнээс 30-40 орчим сая төгрөгийг нь буцаагаад шилжүүлсэн гүйлгээ байгаа. Уг 112,797,600 төгрөгийг бүгдийг нь авч ашиглаагүй...миний хувьд цалингаа зөвхөн дансаараа л авдаг байсан. Барагцаагаар 60 орчим сая төгрөг л байгаа. Харин үлдсэн мөнгө нь ямар учиртай болохыг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг,

Г.А***** яллагдагчаар өгсөн “...Миний данс руу шилжиж орсон гээд байгаа 165,218,344 төгрөг нь бүгд цалин биш. Уг мөнгө нь данс хооронд шилжүүлсэн, буцааж надаас шилжүүлж авсан, тоглогчдын бонус өгсөн. Бас манай эхнэрийн ажиллуулдаг караоке руу орж үйлчлүүлэхдээ тооцоогоо миний данс руу хийдэг байсан. Би бол яг цалин гэж 50,000,000 орчим төгрөг л авсан...” гэсэн мэдүүлэг,

Э.Б*****ын яллагдагчаар өгсөн “...Миний Хаан банкны 5041464436, 5306891200 тоот дансанд орж ирсэн мөнгө нь покер тоглоомын ашгаас миний данс руу орж байгаа мөнгө юм. Гэхдээ энэ мөнгөнөөс халдвартын байр, Хүннү 2222 хотхонд түрээсэлж байсан байрны түрээснүүдийг төлсөн. Мөн админ нарын хоол унд, хүнсийг бас энэ мөнгөнөөс гаргаж зарцуулсан. Байртай холбоотой ус, цахилгаан, СӨХ-ны төлбөрийг бас энэ мөнгөнөөс хийсэн. Бусад нь миний цалин гэж үлдсэн... Энэ 169,561,320 төгрөгийн орлогоос 70-80 орчим сая төгрөг нь л миний цалин хөлс байгаа юм. Үлдсэн мөнгө нь бид нарын өөрсдийнхөө хэрэгцээндээ буюу хоол хүнс, ундаа, байрны төлбөр түрээсэндээ зарцуулсан мөнгөнүүд байгаа юм. Миний хувьд өөрийнхөө цалингаар ойр зуурын хэрэглээ, өр ширээ төлөх болон шоу цэнгээнд зарцуулаад дууссан...” гэсэн мэдүүлэг,

шүүх хуралдаанд өгсөн шүүгдэгч О.М*****ы өгсөн “...Би бодохдоо миний дансанд орсон 112 сая төгрөгийн тал мөнгийг өөртөө хэрэглэсэн гэж бодож байгаа. Талыг нь үйл ажиллагаанд зарцуулсан гэж ойлгож байгаа. Би сардаа 5 сая төгрөгийн цалинтай гэж өөрийгөө дунджилж бодож байсан...” гэсэн мэдүүлэг,

шүүгдэгч Г.А***** өгсөн “...Энэ тоглоомоос би 60-70 сая төгрөг олсон. Сардаа 5 сая төгрөгийн цалинтай байсан...” гэсэн мэдүүлэг,

шүүгдэгч Э.Б*****ын өгсөн “...Миний данс руу орсон 169,561,320 төгрөг нь мөн л хоол хүнс авахад, байрны төлбөрт зарцуулагддаг байсан. Бас миний цалин байгаа...Бид нарын цалин ер нь ижил байдаг. Г*****ийн хэлснээр 5-7 сая төгрөгийн цалин авч байсан. Яг нарийн тоог нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Б*****ын шүүх хуралдаанд өгсөн “...Би 2024 оны 6 дугаар сараас 7 дугаар сарын дунд үе хүртэл ажилласан. 2024 оны 5 дугаар сарын дундуур Г*****той холбогдоод эхнэр төрөх гэж байсан болохоор мөнгөний хэрэг байна. Надад санал болгох ажил байна уу гэхэд надад энэ ажлыг санал болгосон. 8,000,000 төгрөгийн цалин авсан. Олсон орлогоо гэр бүлдээ зарцуулсан. ...Миний данс руу 5,122,000 төгрөг орсон гэсэн. Энэ нь намайг ажиллаж эхлэхээс өмнө байх ёстой. Тухайн үед би тоглож байсан болов уу гэж бодоод байна. Яг тодорхой сайн санахгүй байна. Нэг бол тоглож байсан. Эсвэл Г*****оос мөнгө зээлсэн байх ёстой. ...Цалин бол дунджаар 8 сая төгрөг авсан. Сар гаруй хугацаанд ажилласан. Энэ мөнгөө дансаар авсан...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Б.С*****ын шүүх хуралдаанд өгсөн “...Би 2024 оны 5 дугаар сарын сүүлээс 7 дугаар сарын 5-н хүртэл ажилласан. Олсон орлогоо эхнэр хүүхдэдээ зарцуулсан. ...Миний данс руу орсон 450,000 төгрөг нь бонус урамшуулал байх. ...Цалин дунджаар 7-8 сая төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч М.М*****ын шүүх хуралдаанд өгсөн “...Би Г*****ийн явдаг фитнест багшилдаг байсан. Юу хийдгийг нь мэддэг байсан. Банкны данснуудаа хаалгачихсан өртэй байсан учраас асуугаад ажлын байр байна уу давхар хийчих боломжтой ажил байна уу гэж асуугаад 5 саргаас 7 сарын сүүл хүртэл ажилласан. Өдрийн 150,000 төгрөгөөс 300,000 төгрөгийн хооронд цалин авдаг байсан. Ойролцоогоор 7,500,000 төгрөгөөс 8,000,000 төгрөгийн цалин аваад өр зээлийнхээ данс руу хийлгэдэг байсан...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Л.Б*****ийн шүүх хуралдаанд өгсөн “...Би 2024 оны 5 сарын сүүлээс 7 сарын дунд үе хүртэл админаар ажилласан. Тухайн үед миний биеийн байдал хэцүү, жоохон хүүхэдтэй байсан болохоор мөнгө олох хэрэгтэй болоод Гонгор ахтай холбогдоод дуудахаар нь тэнд очиж админаар ажилласан. Админаар ажиллаж байх хугацаандаа 7,600,000 төгрөгийн цалин авсан. Авсан цалингаа үр хүүхдэдээ зарцуулсан. ...Миний данс руу цалин гэж мөнгө орсон...” гэсэн мэдүүлэг, мөрдөгчийн магадалгаа, дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч О.М*****, Г.А*****, Э.Б***** нар гэмт хэргийн үйлдэж олсон орлого буюу “админаар ажилласан хөлс”-ний хэмжээг 60,000,000 төгрөгөөр тогтоогдож шийдвэрлэлээ. Учир нь шүүгдэгч О.М*****, Г.А*****, Э.Б***** нарын дансны хуулгаар их хэмжээн орлого орсон байх боловч тухай орлогоос байрны түрээс, хоол ундны бусад зардлууд гарч байсан, цалин хөлс гэж 50,000,000-60,000,000 төгрөг, 60,000,000-70,000,000 төгрөг авч байсан талаар хэн аль мэдүүлэх ба тэдгээрийн мэдүүлэг нь шүүгдэгч Г.Г*****ийн өгсөн мэдүүлгээр давхар нотлогдож байна.

Харин шүүгдэгч Б.Х***** нь 2024 оны 01 дүгээр сараас эхлэн админаар ажиллаж байсан болох нь түүний яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон бусад шүүгдэгч болох О.М*****, Г.А*****, Э.Б*****, Г.Г***** нарын мэдүүлгээр давхар тогтоогдохоос гадна түүний дансны мэдээллээр 29,740,000 төгрөгийн орлого орсон байх тул гэмт хэрэг үйлдэж орлогыг 29,740,000 төгрөгөөр тогтоов.

Шүүгдэгч Б.Б*****, Б.С*****, М.М*****, Л.Б***** нар 2024 оны 5 дугаар сараас 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд ажилласан, 5,000,000-7,000,000 төгрөг, 7,500,000-8,000,000 төгрөгийн цалин авсан талаараа мэдүүлэх ба шүүгдэгч Л.Б***** нь 7,600,000 төгрөгийн цалин авсан талаараа яллагдагч, шүүгдэгчээр тодорхой, тогтвортой мэдүүлж байгаа нь бусад шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б*****, Б.С*****, М.М*****, Л.Б***** нараас тус бүр 7,600,000 төгрөг гаргуулах нь зүйтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М*****, Г.А*****, Э.Б***** нараас тус бүр 60,000,000 төгрөг, шүүгдэгч Б.Х*****аас 29,740,000 төгрөг, шүүгдэгч Б.Б*****, Б.С*****, М.М*****, Л.Б***** нараас тус бүр 7,600,000 төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэлээ.

 1-р хавтаст хэргийн 119 дүгээр талд авагдсан 2024.07.29-ний өдрийн 1174 дугаар “хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хязгаарлах” тухай прокурорын зөвшөөрлөөр нэр бүхий иргэдийн Хаан банкны данснууд дахь хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хязгаарлах зөвшөөрөл олгосон байна.

Түүнчлэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 146 дугаартай шинжээчийн дүгнэлт (2-р хавтаст хэргийн 215-220 дахь тал)-ээр Хаан банк дахь:

Б.С*****ын эзэмшлийн 5065350997 тоот дансны үлдэгдэл 5,486,914 төгрөг,

И.Зоригтын эзэмшлийн 5169817139 тоот дансны үлдэгдэл 1,001,656 төгрөг,

Л.Б*****ийн эзэмшлийн 5247161029 тоот дансны үлдэгдэл 8,642,046 төгрөг,

Л.М***** эзэмшлийн 5019368070 тоот дансны үлдэгдэл 1,421,448 төгрөг,

Г.Г*****ийн эзэмшлийн 5039199833 тоот дансны үлдэгдэл 5,823,718 төгрөг, нийт 22,375,784 төгрөг нь гэмт хэрэг үйлдэж олсон орлогоос үлдсэн мөнгөн хөрөнгө байх тул улсын орлого болгох нь зүйтэй.

Тэнцвэр эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар шүүгдэгч Г.Г*****ийн эзэмшлийн 3330 УЕК улсын дугаартай Тоёото Ланд круйзер прадо Жи-150 маркийн тээврийн хэрэгслийг 130,000,000 төгрөгөөр зах зээлийн ханшийг тогтоосон байх тул 3330 УЕК улсын дугаартай, Тоёото Ланд круйзер прадо Жи-150 маркийн тээврийн хэрэгслийг 130,000,000 төгрөгт тооцон улсын орлого болгов.

Шүүгдэгч Г.Г***** нь тус тээврийн хэрэгслийг 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр гэрч Ж.Даваасамбуугаас худалдан авсан, шүүхийн хэлэлцүүлэгт төлбөр тооцоо дууссан тул тээврийн хэрэгслийн гэрчилгээ миний нэр дээр гарсан гэж мэдүүлсэн, хэрэгт хавсарган ирүүлсэн У00045221 дугаартай улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ дээр эзэмшигч, өмчлөгч Г.Г***** гэж бичиж тэмдэглэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Мөн тус тээврийн хэрэгслийг Нийслэлийн прокурорын газрын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 11 дугаартай “эд хөрөнгө битүүмжлэх” тухай тогтоолоор Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 118 байрны гадна битүүмжилсэн ба яллагдагч Г.Г*****ид хадгалах, хамгаалах үүргийг хүлээлгэж (2-р хавтаст хэргийн 243-244 дэх тал), Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл үйлдэж (2-р хавтаст хэргийн 245-246 дахь тал), тээврийн хэрэгслийн 2 ширхэг түлхүүрийг Г.Г*****ид хүлээлгэн өгсөн (2-р хавтаст хэргийн 249 дэх тал) байна.

Иймд 2,500,025,692 төгрөгөөс бусад шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 180,000,000+29,740,000+30,400,000 буюу 240,140,000 төгрөг, харилцах данснуудын үлдэгдэл 22,375,784 төгрөг, тээврийн хэрэгслийн үнэ 130,000,000 төгрөг, нийт 392,515,784 төгрөгийг хасаж (2,500,025,692-392,515,784)=2,107,509,908 төгрөгийг  шүүгдэгч Г.Г*****оос гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэлээ.

2.3.2.  Хэрэгт хавсарган ирүүлсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийн тухайд:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хавсарган ирүүлсэн 10 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргав.  

Үзлэг, нэгжлэг хийх ажиллагааны явцад хураагдсан 10 ширхэг гар утас, цагаан өнгөтэй процессор 1 ширхэг, хар өнгөтэй процессор 1 ширхэг, Antec загварын хар өнгөтэй процессор 1 ширхэг,  нийт 3 ширхэг компьютерын процесс, цагаан өнгөтэй компьютерын дэлгэц 1 ширхэг, Samsung брэндийн хар өнгөтэй компьютерын дэлгэц 1  ширхэг зэрэг эд зүйлсийг шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дугаартай Мөрдөгчийн магадалгаа (2-р хавтаст хэргийн 171-197 дахь тал)-аар тогтоогдож байх тул улсын орлого болгов.

Тус 10 ширхэг гар утаснаас 2 ширхэг гар утас нь өөр өнгөөр тэмдэглэсэн байсныг дурдаж, тус бүрийг жагсаавал:  

1. IPhone X загварын, цагаан өнгөтэй, өнгөгүй, шарлаж, хуучирсан кейстэй гар утас 1 ширхэг,

2. Samsung Galaxy А31 загварын, хар өнгөтэй, солонгорсон туяатай, шилэн наалттай гар утас 1 ширхэг,

3. Samsung Galaxy А31 загварын, хар өнгөтэй, солонгорсон туяатай, баруун доод хэсэгтээ цуурч хагарсан гар утас 1 ширхэг,

4. Samsung Galaxy А31 загварын, хар өнгөтэй, солонгорсон туяатай, шилэн наалттай, өнгөгүй хуучирсан кейстэй гар утас 1 ширхэг,

5. I Phone 13 загварын, цайвар цэнхэр өнгийн, арын хэсэг бүхэлдээ хагарсан, “033” гэх бичиглэлтэй шар, бор өнгийн кейстэй гар утас 1 ширхэг, 

6. I Phone 15 загварын, саарал өнгөтэй, баруун доод буланд шилэн наалт цуурсан, өнгөгүй кейстэй гар утас 1 ширхэг,

7. Samsung Galaxy А31 загварын, цагаан өнгөтэй, шилэн наалттай гар утас 1 ширхэг,

8. Samsung Galaxy А31 загварын, хөх өнгөтэй, солонгорсон туяатай, шилэн наалттай, ар хэсэгтээ цаас наалдсан гар утас 1 ширхэг,

9. I Phone загварын, хар саарал өнгийн, ногоон туяатай, шилэн наалттай гар утас 1 ширхэг, 

10. I Phone загварын, хар өнгийн, хөх туяатай, шилэн наалттай, 2 ширхэг камертай гар утас 1 ширхэг зэрэг болно.

Харин хэрэгт хавсарган ирүүлсэн Голомт банкны 1 ширхэг воско төхөөрөмж, Хаан банкны 5 ширхэг воско төхөөрөмжийг тухайн байгууллагад буцаан олгов.

Шүүгдэгч Г.Г*****ийн эзэмшлийн 3330 УЕК улсын дугаартай Тоёото Ланд круйзер прадо Жи-150 маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгож шийдвэрлэсэн тул У00045221 дугаартай улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй.

Хэрэгт хавсарган ирүүлсэн Bat-Ulzii Chimedtseren гэсэн нэртэй Хаан банкы виза карт 1 ширхэг, Г***** Ганбаяр нэрээр захиалсан Хаан банкны виза карт 2 ширхгийг устгахыг “Эд мөрийн баримт устгах” комисст даалгав.

Шүүгдэгч нар нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Г.Г*****, О.М*****, Г.А*****, Э.Б*****, М.Х*****, Б.Б*****, Б.С*****, М.М*****, Л.Б***** нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн тус бүр цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тус бүр тоолж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г*****, О.М*****, Г.А*****, Э.Б*****, М.Х*****, Б.Б*****, Б.С*****, М.М*****, Л.Б***** нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигон овогт Г***** Г*****ийг:

-  Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр, бусадтай бүлэглэн, зохион байгуулагчаар хамтран оролцож “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Авгас овогт О***** М*****, Боржигин овогт Г***** А*****, Боржигон овогт Э***** Б*****, Тангад овогт М*****Х*****, Сэдэрхий Зуутраг овогт Б***** Б*****, Боржигон овогт Б***** С*****, Боржигон овогт М***** М*****, Боржигон овогт Л***** Б***** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр, бусадтай бүлэглэн, гүйцэтгэгчээр хамтран оролцон “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Г*****ид:

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял,

            - Шүүгдэгч О.М*****, Г.А*****, Э.Б*****, М.Х***** нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

            - Шүүгдэгч Б.Б*****, Б.С*****, М.М*****, Л.Б***** нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 10 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г*****ид энэ тогтоолоор оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М*****д Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.09.09-ний өдрийн 1109 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч О.М*****д оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М*****, Г.А*****, Э.Б***** нараас тус бүр 60,000,000 төгрөг, шүүгдэгч Б.Х*****аас 29,740,000 төгрөг, шүүгдэгч  Б.Б*****, Б.С*****, М.М*****, Л.Б***** нараас тус бүр 7,600,000 төгрөг, шүүгдэгч Г.Г*****оос 2,107,509,908 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого,

- Прокурорын тогтоолоор хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Хаан банк дахь Б.С*****ын эзэмшлийн 5065350997 тоот дансны үлдэгдэл 5,486,914 төгрөг, И.Зоригтын эзэмшлийн 5169817139 тоот дансны үлдэгдэл 1,001,656 төгрөг, Л.Б*****ийн эзэмшлийн 5247161029 тоот дансны үлдэгдэл 8,642,046 төгрөг, Л.М***** эзэмшлийн 5019368070 тоот дансны үлдэгдэл 1,421,448 төгрөг, Г.Г*****ийн эзэмшлийн 5039199833 тоот дансны үлдэгдэл 5,823,718 төгрөг, нийт 22,375,784 төгрөгийг улсын орлого,

            - Шүүгдэгч Г.Г*****ийн эзэмшлийн 3330 УЕК улсын дугаартай Тоёото Ланд круйзер прадо Жи-150 маркийн тээврийн хэрэгслийг 130,000,000 төгрөгт тооцон улсын орлого тус тус болгосугай.

            8.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хавсарган ирүүлсэн 10 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

- IPhone X загварын, цагаан өнгөтэй, өнгөгүй, шарлаж, хуучирсан кейстэй гар утас 1 ширхэг,  Samsung Galaxy А31 загварын, хар өнгөтэй, солонгорсон туяатай, шилэн наалттай гар утас 1 ширхэг, Samsung Galaxy А31 загварын, хар өнгөтэй, солонгорсон туяатай, баруун доод хэсэгтээ цуурч хагарсан гар утас 1 ширхэг, Samsung Galaxy А31 загварын, хар өнгөтэй, солонгорсон туяатай, шилэн наалттай, өнгөгүй хуучирсан кейстэй гар утас 1 ширхэг, I Phone 13 загварын, цайвар цэнхэр өнгийн, арын хэсэг бүхэлдээ хагарсан, “033” гэх бичиглэлтэй шар, бор өнгийн кейстэй гар утас 1 ширхэг, I Phone 15 загварын, саарал өнгөтэй, баруун доод буланд шилэн наалт цуурсан, өнгөгүй кейстэй гар утас 1 ширхэг, Samsung Galaxy А31 загварын, цагаан өнгөтэй, шилэн наалттай гар утас 1 ширхэг,  Samsung Galaxy А31 загварын, хөх өнгөтэй, солонгорсон туяатай, шилэн наалттай, ар хэсэгтээ цаас наалдсан гар утас 1 ширхэг,  I Phone загварын, хар саарал өнгийн, ногоон туяатай, шилэн наалттай гар утас 1 ширхэг,  I Phone загварын, хар өнгийн, хөх туяатай, шилэн наалттай, 2 ширхэг камертай гар утас 1 ширхэг, нийт 10 ширхэг гар утас, цагаан өнгөтэй процессор 1 ширхэг, хар өнгөтэй процессор 1 ширхэг, Antec загварын хар өнгөтэй процессор 1 ширхэг,  нийт 3 ширхэг компьютерын процесс, цагаан өнгөтэй компьютерын дэлгэц 1 ширхэг, Samsung брэндийн хар өнгөтэй компьютерын дэлгэц 1  ширхэг, нийт 2 ширхэг компьютерын дэлгэц зэрэг эд зүйлийг улсын орлого болгож,

            - Голомт банкны 1 ширхэг воско төхөөрөмж, Хаан банкны 5 ширхэг воско төхөөрөмжийг тухайн байгууллагад буцаан олгуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,

            - У00045221 дугаартай улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,

            - Хаан банкны Bat-Ulzii Chimedtseren гэсэн нэртэй виза карт 1 ширхэг, Г***** Ганбаяр нэрээр захиалсан виза карт 2 ширхгийг тус тус устгахыг “Эд мөрийн баримт устгах” комисст даалгасугай.

            9. Шүүгдэгч нар нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Г.Г*****, О.М*****, Г.А*****, Э.Б*****, М.Х*****, Б.Б*****, Б.С*****, М.М*****, Л.Б***** нарт урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн тус бүр цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тус бүр тоолсугай.

            11. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

            12. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Г*****, О.М*****, Г.А*****, Э.Б*****, М.Х*****, Б.Б*****, Б.С*****, М.М*****, Л.Б***** нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  тус бүр хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.АМАР