| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Сайханцэцэг |
| Хэргийн индекс | 101/2015/06572/И |
| Дугаар | 181/ШШ2016/01237 |
| Огноо | 2016-11-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 181/ШШ2016/01237
| 2016 оны 11 сарын 14 өдөр | Дугаар 181/ШШ2016/01235 | Улаанбаатар хот |
ͪ
ѿ . , ,
: тоот байрлах, СВС ХХК- нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгч: тоотод байрлах, В ХХК-д ,
Хариуцагч: 55.000.000 гаргуулах, гэрээний үнэ 110.797.500 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй .
ؿ : Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, Ц.Х нарыг оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Уранзаяа хөтлөв.
:
СВС нь 55 000 000 төгрөгийг В ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага тайлбартаа: Манай компани нь хариуцагч В ХХК-иас 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Дисковери 4 маркийн автомашиныг худалдан авах гэж гэрээ байгуулсаны дагуу машины урьдчилгаа 55 000 000 /тавин таван сая/ төгрөгийг 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн юм. Манай компанид өнөөдрийг хүртэл машин ирээгүй байх тул бидний урьдчилгаанд төлсөн 55 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, С.Х нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С ХХК-ны В ХХК-иас Автомашин худалдах, худалдан авах гэрээ-ний урьдчилгаанд төлсөн 55.000.000 /тавин таван сая/төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Манай компани нь С ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр WF-1269 тоот Автомашин худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, Их Британи Улсад үйлдвэрлэсэн, 00000000000 арлын дугаартай, 2014 оны хар өнгөтэй Дисковери 4 автомашиныг худалдсан болно. Тус гэрээнд зааснаар дээрх автомашины нийт үнэ 128.865.000 /нэг зуун хорин найман сая жаран таван мянган/ төгрөг, гэрээний 2.1.1-д зааснаар нийт төлбөрийн 43 хувь буюу 55.000.000 /тавин таван сая/ төгрөгийг худалдагч талд төлөх бөгөөд энэхүү төлбөрийг төлснөөр худалдан авагч талд гэрээний зүйлийг хүлээн авах эрх үүсэх, мөн гэрээний 2.1.2- д зааснаар гэрээний үлдэгдэл төлбөр болох 57 хувь буюу 73.865.000 төгрөгийг 3 сарын хугацаанд хүүгүйгээр Хавсралт 1-д заасан хуваарийн дагуу худалдагч талд төлөхөөр тохиролцсон.Тухайн өдөр буюу гэрээ байгуулагдсан 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр С ХХК-ийн захирал А.Б манай компанийн худалдааны төлөөлөгч уг автомашиныг Автомашин хүлээлцэх хуудас-аар шалган баталгаажуулж хүлээлгэн өгсөн байдаг.Тус компани нь уг автомашиныг хүлээн авснаас хойш 1 /нэг/ жил гарангын хугацаанд унаж ашиглаж байсан төдийгүй гэрээний хугацаа дуусахад гэрээний үлдэгдэл төлбөр болох 73.865.000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ зөрчсөн юм. Ингээд манай компанийн зүгээсс уг автомашиныг 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гэрээний үлдэгдэл төлбөр бүрэн төлөгдөж гэрээний үүрэг биелэгдэх хүртлэх хугацаанд түр буцаан авснаар манай компанид хадгалагдаж байгаа болно.
Хариуцагч В ХХК нь Автомашин худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 73.865.000 төгрөг, алданги 36.932.500 төгрөг, нийт 110.797.500 төгрөгийг С ХХК-иас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, С.Х нар сөрөг нэхэмжлэлийн шаардлага тайлбартаа: Манай компани нь С ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр WF-1269 тоот Автомашин худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, Их Британи Улсад үйлдвэрлэсэн, 0000000000 арлын дугаартай, 2014 оны хар өнгөтэй Дисковери 4 автомашиныг худалдсан болно. Тус гэрээнд зааснаар дээрх автомашины нийт үнэ 128.865.000 /нэг зуун хорин найман сая жаран таван мянган/ төгрөг, гэрээний 2.1.1-д зааснаар нийт төлбөрийн 43 хувь буюу 55.000.000 /тавин таван сая/ төгрөгийг худалдагч талд төлөх бөгөөд энэхүү төлбөрийг төлснөөр худалдан авагч талд гэрээний зүйлийг хүлээн авах эрх үүсэх, мөн гэрээний 2.1.2- зааснаар гэрээний үлдэгдэл төлбөр болох 57 хувь буюу 73.865.000 төгрөгийг 3 сарын хугацаанд хүүгүйгээр Хавсралт 1-д заасан хуваарийн дагуу худалдагч талд төлөхөөр тохиролцсон. Тухайн өдөр буюу гэрээ байгуулагдсан 2014-05-15-ний өдөр С ХХК-ийн захирал А.Б манай компанийн худалдааны төлөөлөгчөөс уг автамашиныг "Автомашин хүлээлцэх хуудас-аар шалган баталгаажуулж хүлээн авсан байдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.2-т заасан үлдэгдэл төлбөр төлөх хугацаа буюу 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр үлдэгдэл төлбөр болох 73.865.000 /далан гурван сая найман зуун жаран таван мянган/ төгрөг төлөгдөөгүй хугацаа хэтэрсэн учир С ХХК-д 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гэрээний үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт 2015 оны 08 дугаар сарын 26-ны дотор төлж барагдуулах, төлбөрүүдийг дурдсан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд автомашиныг 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эргүүлэн татах болохыг мэдэгдэж №15/08-07 тоот албан бичиг хүргүүлсэн. Гэтэл С ХХК-ний зүгээс дурдсан хугацаанд гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхгүй, төлж барагдуулах талаар санаачилга гаргахгүй байсан ба автомашиныг 1 /нэг/ жил гарангын хугацаанд унаж ашигласаар байсан учир манай компаний зүгээс уг автомашиныг 2015оны 08-р сарын 26-ны өдөр гэрээний үлдэгдэл төлбөр бүрэн төлөгдөж гэрээний үүрэг биелэгдэх хүртлэх хугацаанд түр буцаан авснаар манай компанид хадгалагдаж байгаа болно. Мөн тус гэрээний 2.3-т худалдан авагч тал нь гэрээний 2.1.2-т заасан төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд төлөгөдөөгүй дүнгээс 0.3 хувийн алдангийг худалдагч талд төлнө гэж үүрэг хүлээсэн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1-д худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ" гэж заасан. Иймд хариуцагч С ХХК-иас Автомашин худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 73.865.000 төгрөг, алданги 36.932.500 төгрөг, нийт 110.797.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нь шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: В ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй танилцахад. Тус компани нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна гэж үзэж байх тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар түүнд хавсаргасан нотлох баримтууд, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч СВС -ийн 55.000.000 төгрөг гаргуулах хариуцагч Вагнер Ази Автомотив ХХК иас гаргуулж, хариуцагч Вагнер Ази Автомотив ХХК-ийн 110.797.500 төгрөгийг нэхэмжлэгч СВС -иас гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон дараах байдлаар шийдвэрлэв.
Үүнд: Нэхэмжлэгч СВС -ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан харьяалал зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч СВС ХХК нь 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр WF-1269 тоот Автомашин худалдах, худалдан авах гэрээ-г хариуцагч Вагнер Ази Автомотив ХХК манай компанитай байгуулаагүй захирал байсан А.Билгүүнтэй байгуулсан, автомашин манайд байхгүй гэж гэрээнээс татгалзаж, гэрээний урьдчилгаанд төлсөн 55,0 сая төгрөгийг буцаан нэхэмжилжээ.
Шүүхээс 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр СВС болон Вагнер Ази Автомотив ХХК-иуд WF-1269 тоот Автомашин худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, Их Британи Улсад үйлдвэрлэсэн, SАLLАААF6ЕА703352 арлын дугаартай, 2014 оны хар өнгөтэй Дисковери4 автомашиныг Иргэний хуулийн 262 дүгээр зүйлийн 262,1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээг хуулийн этгээдүүдийн хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн.
Учир нь нэхэмжлэгч СВС ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээгээр 2012 оны 10 дугаар сарын 19 ны өдрөөс 2015 оны 08 дугаар саырн 18 ны хугацаанд гүйцэтгэх захирлаар А.Билгүүн ажиллаж байсан байна.
2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Автомашин худалдах худалдан авах дээрх гэрээг хуулийн этгээдийг төлөөлөн гүйцэтгэх захирал А.Билгүүн байгуулж, автомашиныг хүлээн авсан нь СВС ХХК-ийг гэрээ байгуулаагүй гэж үзэх үндэслэл болохгйү бөгөөд гэрээний үүрэг компанид хамааралгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.
Талууд уг гэрээний 2.1.1-т зааснаар төлбөрийн 43% болох 55.000.000 төгрөгийг 2014 оны 05 дугаар сарын 14-ны өдөр Голомт банк дах 1605001440 тоот харилцах дансанд шилжүүлж, үнийг 100% төлснөөр эзэмшлийн бүртгэлийг өөрчлөн шилжүүлэхээр тохиролцож, 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр автомашиныг хариуцагч Вагнер Ази Автомотив ХХК, СВС ХХК-нд хүлээлгэн өгчээ.
Шүүх хуралдаанд хариуцагч Вагнер Ази Автомотив ХХК нь 2015 оны 8 дугаар сарын 26 ны өдөр Дисковери4 загварын 35-33УНИ улсын дугаартай автомашины үнийг нэхэмжлэгч СВС ХХК бүрэн төлөлгүй 1 жилийн хугацаанд унаж хэрэглэж, эвдрэл гэмтэл учруулж, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тул автомашиныг эргүүлэн татаж, түр буцаан авсан гэсэн тайлбар гаргасан. Энэ нь хариуцагч Вагнер Ази Автомотив ХХК нь 2015 оны 8 дугаар сарын 19 ний өдрийн нэхэмжлэгч СВС ХХК-нд хүргүүлсэн төлбөр тооцооны албан бичгээр тогтоогдож байна.
Талууд гэрээний 2,3-т зааснаар худалдан авагч гэрээний үлдэгдэл төлбөр 57% буюу 73 865 00 00 төгрөгийг 3 сарын дотор хүүгүй төлөх үүргээ биелүүлээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3% иар алданги буюу анз төлөхөөр тохиролцжээ.
Гэтэл хариуцагч Вагнер Ази Автомотив ХХК автомашиныг эргүүлэн татаж, буцаан авсан үйлдэл нь 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн WF-1269 тоот Автомашин худалдах, худалдан авах гэрээ-нээс татгалзаж, худалдсан автомашиныг буцаан авсан байна.
Энэ нь Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264,1-д зааснаар Зээлээр худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэсэн хуулийн заалтад нийцэж байна.
Иймд нэхэмжлэгч СВС -ийн гэрээнээс татгалзсан үндэслэл хуульд нийцээгүй боловч хариуцагч Вагнер Ази Автомотив ХХК гэрээнээс татгалзсан тул нэхэмжлэгч СВС -ийн урьдчилгаанд төлсөн 55.000.000 буцаан гаргуулж, хариуцагч Вагнер Ази Автоматив ХХК нь автомашины үнийн 57%-ийн үлдэгдэл 73 865 000 төгрөг алданги 36 932 500 төгрөг нийт 110 797 500 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Гэрээний зүйл болох Дисковери4 загварын 35-33 УНИ улсын дугаартай автомашиныг худалдан авагч тал буцаан өгөх үүрэгтэй боловч Вагнер Ази Автомотив ХХК нь өөрийн эзэмшилд байгаад маргаагүй болно.
Хариуцагч Вагнер Ази Автомотив ХХК-иас автомашинд эвдрэл хохирол учирсан талаар тус компанийн 2015 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Засварын үйлчилгээний тайлан /Avtomotive service report/ шүүхэд ирүүлсэн боловч Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264,2-т зааснаар худалдагч учирсан хохирол, зардлаа шаардаагүй болно.
Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар нэхэмжлэгч СВС ХХК нь төлөөлүүлэх эрхээ 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр М.Бд, Вагнер Ази Автомотив ХХК төлөөлүүлэх эрхээ 2016 оны 09 дүгээр сарын 19, 29-ны өдөр Ц.Хатантуул, С.Дэлгэрмаа нарт итгэмжлэл олгосон нь тус тус хууль зөрчөөгүй байна.
115 115.1, 115.2.1, 115,2,3, 116, 118 뿿
нь:
1. 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1-д зааснаар Вагнер Ази Автомотив ХХК-иас 55.000.000 төг СВС - н, СВС -иас 110.797.500 төгрөг гаргуулах Вагнер Ази Автомотив ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Их Британи Улсад үйлдвэрлэсэн, SАLLАААF6ЕА703352 арлын дугаартай, 2014 оны хар өнгөтэй Дисковери4 маркийн 35-33УНИ улсын дугаартай автомашин Вагнер Ази Автомотив ХХК-д байгаа болохыг дурдсугай.
3. 57 57.1, 56 56.2, 7 7.1.1, 44 44.1.1 СВС - 432.950 төгрөгийг , Вагнер Ази Автомотив ХХК-иас 432.950 СВС - ж, Вагнер Ази Автомотив ХХК-иас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 711.940 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. 119 119.2 120 120.2 , 뺺, 㺺 14 Нийслэлийн .
Б.САЙХАНЦЭЦЭГ