Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2021/ДШМ/60

 

*******д холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

              Прокурор                                          Б.Батсүх

              Хохирогч                                           *******, *******

                                                                        *******

              Хохирогч нарын өмгөөлөгч             П.Батжаргал /онлайн/

              Яллагдагчийн өмгөөлөгч                 Ж.Нарантуяа, Б.Билгүүн

          Нарийн бичгийн дарга                     Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 529 дугаар шүүгчийн захирамжтай *******ын *******д холбогдох, 1918007400018 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл, 6 нөхөр, 4 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, *******, *******, *******од оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай ургийн овогт *******ын *******. /регистрийн дугаар /

Яллагдагч ******* нь үргэлжилсэн үйлдлээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр *******гээс “...хямд юань ороод ирлээ, авах уу” гэж хуурч 15.036.000 төгрөг,

-2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хооронд иргэн гаас “...хямд юанийн захиалга авна” гэж хуурч 22.511.000 төгрөг,

-2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр иргэн *******гаас “...хямд юанийн захиалга авна” гэж хуурч 17.900.000 төгрөг,

-2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэн эс “...хямд юанийн захиалга дуусах гээд байна” гэж хуурч 10,208,000 төгрөг,

-2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хооронд иргэн гээс “...хямд юань зарна” гэж хуурч 11.516.000 төгрөг,

-2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хооронд иргэн аас “...хямд юань ирлээ, захиалга авна” гэж хуурч 11.000.000 төгрөг,

-2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр иргэн гээс “...юанийн үнэ хямдарсан” гэж хуурч 24.850.000 төгрөг,

-2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд иргэн Ч.*******гаас “...хямдхан юань байна” гэж хуурч 10.419.000 төгрөг,

-2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хооронд иргэн аас “...мөнгө зээлээч” гэж хуурч 12.405.000 төгрөг,

-2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хооронд иргэн ээс “...хямд юанийн захиалга авна” гэж хуурч 37.500.000 төгрөг,

-2019 оны 09 дүгээр сарын 04с 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд иргэн гонжаргалаас “...хямд юань байна” гэж хуурч 8.311.184 төгрөг,

-2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хооронд иргэн Д.Болоржаргалаас “...7-8 хоногийн өмнө захиалга өгвөл юань хямд авна” гэж хуурч 8.177.903 төгрөг,

-2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр иргэн Д.Болорчимэгээс “...хямд юань зарна” гэж хуурч 14.729.170 төгрөг,

-2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Ж.Баасанжаргалаас “...хямд юань арна” гэж хуурч бэлэн 10.740.000 төгрөг,

-2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн Б.Батцэцэгээс “...хямд юань зарна, өнөөдөр захиалбал хямд үнээр авна” гэж хуурч бэлэн 10.770.000 төгрөг,

-2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр иргэн Б.Оюунхишигээс “...хямд юанийн захиалга авна” гэж 5.338.000 төгрөг,

-2019 оны 08 дугаар сарын 07., 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрүүдэд иргэн Х.Даваагаас “...хямд юань ирсэн байна авах уу” гэж хуурч 5.663.000 төгрөг,

-2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэн *******эс “...хямд юанийн захиалга авна” гэж хуурч 17.900.000 төгрөг,

-2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэн Л.Баярхүүгээс “...юань нэлээн хямдарсан 10.000 юаниас дээш авбал 352 төгрөгөөр өгнө” гэж хуурч 35.200.000 төгрөг,

-2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн Ч.Баатараас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 7.000.000 төгрөгийг тус тус залилан авч усдад нийт 297.214.257 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 529 дугаар шүүгчийн захирамжаар:

-Дархан-Уул аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 1918007400018 дугаартай хэргийг прокурорт буцааж,

-Хэргийг прокурорт очтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмээг хэвээр үргэлжлүүлж,

-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 11 хавтас, 1123 хуудас материал, си-ди 1 ширхэг зэрэг зүйлсийг хэргийн хамт хүргүүлж,

-Шүүгчийн захирамжийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

Өмчлөгчөөс өөрийн хүсэл зоригоос нь гадуур алдагдсан эд хөрөнгө нь мөнгө, мэдүүлгийн үнэт цаас байвал тухайн хөрөнгийг гэмт этгээдээс шилжүүлж авсан этгээд нь ийнхүү шилжүүлж авахдаа шударга хандсан байвал тухайн хөрөнгийн шударга өмчлөгч болох тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн болохгүй юм. Иймд Д.Оюун, Э.Сансартуяа, Э.Туяасайхан нарыг тус хэрэгт иргэний хариуцагчаар тогтоох үндэслэлгүй юм.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүх *******гийн нэр бүхий 20 иргэнд ‘хямд юань захиалж өгнө” гэж их хэмжээний мөнгө авч буцаан өгөөгүй үйлдлийг ******* болон Э.Туяасайхан, Д.Оюун Э.Сансартуяа нарын хооронд үүссэн харилцаатай хамааруулж үзэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд шүүхийн захирамжид заагдсан ажиллагаа нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон, хэргийг хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой юм.

Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 529 дугаар “хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1.т заасан үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1.т заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцоно гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Батсүх дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан захирамжаа 3 үндэслэлээр тайлбарласан. Хэргийг шалгах явцад хохирогч нараас удаа дараа гомдол гаргаж тухай бүрд нь шийдвэрлэж байсан. Шүүгчийн захирамжид заасан тодруулах шаардлагатай гэдэг үндэслэлүүд шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтаар хангалттай тогтоогдсон. н.Сансартуяа ******* нарын хооронд бие биесээ залилсан хохироосон зүйл тогтоогддоггүй. Тэдний хувьд харилцан тохиролцож бизнес эрхэлсэн байдаг. н.Оюун, н.Туяасайхан нарын хувьд ч мөн адил харилцаатай байсан. Яллагдагчийн хувьд н.Сансартуяа, н.Оюун, н.Туяасайхан нартай үгсэн тохиролцож бусдыг залилсан үйл баримт тогтоогдоогүй. Тийм субьектив санаа зорилго ч байгаагүй. Хохирогч нарын хувьд зөвхөн ******* гэдэг хүнтэй харилцаж байснаа мэдүүлдэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаас эдгээр хүмүүс хамтран оролцоогүй гэдгээ мэдүүлдэг. Шударга өмчлөгч иргэний хариуцагч байх боломжгүй. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 529 шүүгчийн захирамжид заагдсан асуултуудыг дахин хийх шаардлагагүй. Хавтаст хэрэгт энэ талаарх нотлох баримт хангалттай тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.  

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа тайлбартаа:

Прокурорын эсэргүүцэл хууль ёсны үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй. Эрүүгийн хуульд заасан нотолбол зохих асуудлуудыг бүрэн тогтоогоогүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад миний зүгээс хүсэлт гаргаж байсан боловч татгалзсан хариуг ирүүлж байсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд энэ хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд хангалтгүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хэргийн бодит байдалд нийцсэн. Шүүгчийн захирамжид заасан шаардлагуудыг заавал тогтоох шаардлагатай. Ганцхан шинжээчийн дүгнэлтээр энэхүү хэргийг шийдвэрлэх боломжгүй. Мөрдөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. Мэдүүлэг авахдаа 4 цаг авсан мөн өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг нь хангаагүй байсан. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээлгэх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч Б.Билгүүн тайлбартаа:

Өмгөөлөгч Ж.Нарантуяатай санал нэг байна. Хэргийг үнэн зөв бодитой шийдвэрлэх нотлох баримт хангалттай тогтоогдоогүй. Олсон ашгиа хувааж хүртээд байгаа нь ямар учиртай вэ, Тэр хүмүүсийн хооронд шударга харилцаа огт үүсээгүй. н.Оюуны хувьд манай үйлчлүүлэгчийг дарамталсан үйл баримт тогтоогддог. Шинжээчийн дүгнэлт дахин гаргасан хуулийг ноцтой зөрсөн. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч нарын өмгөөлөгч П.Батжаргал тайлбартаа:

Прокурорын эсэргүүцлийг дэмжихгүй байна. Энэ хэргийг мөрдөн байцаалтад буцаахгүйгээр шийдвэрлэх боломжтой хуулийн зохицуулалт байгаа. н.Сансартуяа, н.Оюун нарыг иргэний хариуцагчаар татах ёстой. Эдгээр хүмүүс яллагдагчтай хамтарч ажиллаж ашиг хүртсэн байдаг. Тийм учир иргэний хариуцагчаар татах үндэслэлтэй. Хохирогч нарын хохирсон мөнгөөр эдгээр хүмүүс ашиг олсон. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч *******д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар давж заалдах эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос яллагдагч *******г үргэлжилсэн үйлдлээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр *******гээс “...хямд юань ороод ирлээ, авах уу” гэж хуурч 15.036.000 төгрөг,

-2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хооронд иргэн гаас “...хямд юанийн захиалга авна” гэж хуурч 22.511.000 төгрөг,

-2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр иргэн *******гаас “...хямд юанийн захиалга авна” гэж хуурч 17.900.000 төгрөг,

-2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэн эс “...хямд юанийн захиалга дуусах гээд байна” гэж хуурч 10.208.000 төгрөг,

-2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хооронд иргэн гээс “...хямд юань зарна” гэж хуурч 11.516.000 төгрөг,

-2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хооронд иргэн аас “...хямд юань ирлээ, захиалга авна” гэж хуурч 11.000.000 төгрөг,

-2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр иргэн гээс “...юанийн үнэ хямдарсан” гэж хуурч 24.850.000 төгрөг,

-2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд иргэн Ч.*******гаас “...хямдхан юань байна” гэж хуурч 10.419.000 төгрөг,

-2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хооронд иргэн аас “...мөнгө зээлээч” гэж хуурч 12.405.000 төгрөг,

-2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хооронд иргэн ээс “...хямд юанийн захиалга авна” гэж хуурч 37.500.000 төгрөг,

-2019 оны 09 дүгээр сарын 04-с 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд иргэн гонжаргалаас “...хямд юань байна” гэж хуурч 8.311.184 төгрөг,

-2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хооронд иргэн Д.Болоржаргалаас “...7-8 хоногийн өмнө захиалга өгвөл юань хямд авна” гэж хуурч 8.177.903 төгрөг,

-2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр иргэн Д.Болорчимэгээс “...хямд юань зарна” гэж хуурч 14.729.170 төгрөг,

-2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Ж.Баасанжаргалаас “...хямд юань арна” гэж хуурч бэлэн 10.740.000 төгрөг,

-2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн Б.Батцэцэгээс “...хямд юань зарна, өнөөдөр захиалбал хямд үнээр авна” гэж хуурч бэлэн 10.770.000 төгрөг,

-2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр иргэн Б.Оюунхишигээс “...хямд юанийн захиалга авна” гэж 5.338.000 төгрөг,

-2019 оны 08 дугаар сарын 07., 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрүүдэд иргэн Х.Даваагаас “...хямд юань ирсэн байна авах уу” гэж хуурч 5.663.000 төгрөг,

-2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэн *******эс “...хямд юанийн захиалга авна” гэж хуурч 17.900.000 төгрөг,

-2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэн Л.Баярхүүгээс “...юань нэлээн хямдарсан 10.000 юаниас дээш авбал 352 төгрөгөөр өгнө” гэж хуурч 35.200.000 төгрөг,

-2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн Ч.Баатараас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 7.000.000 төгрөгийг тус тус залилан авч усдад нийт 297.214.257 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд нэр бүхий хохирогч нараас “хямд юань авч өгнө” гэж хэлж мөнгө авсан яллагдагч *******гийн үйлдэлд Э.Туяасайхан, Д.Оюун Э.Сансартуяа нар дэмжлэг үзүүлж хамтарч оролцсон идэвхтэй үйлдэл хийсэн эсэх, хамтарч ажилласнаар ашиг олсон эсэх, Э.Туяасайхан, Д.Оюун Э.Сансартуяа нараас мөнгө авсан *******гийн үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэх, эдгээр хүмүүс нь бие биедээ хэзээ, хэдэн төгрөгийг бэлнээр өгөлцөж, авч байсныг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоох шаардлагатай гэсэн үндэслэл зааж, яллагдагч *******д холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна

Тухайлбал:

Анхан шатны шүүх яллагдагч *******д холбогдох хэргийг 2021 оны 08 сарын 11-ний өдөр хүлээн авч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тов тогтоох тухай шүүгчийн захирамж гаргаж, хэргийг хэлэлцүүлсэн байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6., 11., 12.т заасан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах журмыг зөрчсөн байна.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм бурууг хэлэлцэхгүй бөгөөд хэрэв урьдчилсан хэлэлцүүлгээр энэ хуулийн 6.13.т заасан нотлох баримт цуглуулж бэхжүүлэхэд хуульд заасан журам зөрчсөн талаарх гомдол., 6.15.д заасан мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх хүсэлт зэргийг оролцогч нараас гаргасан тохиолдолд хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэх байжээ.

Иймд анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм бурууг хэлэлцэж, хэрэгт авагдсан  нотлох баримтыг үнэлж захирамж гаргасан нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ.

Прокурорын бичсэн эсэргүүцлээс захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэснийг хүлээн авах үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 529 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр буцаасугай.

            2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл яллагдагч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авсугай.

4.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                                     ДАРГАЛАГЧ

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МАНЛАЙБААТАР

                                              ШҮҮГЧИД                                      Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                                                               Ц.АМАРЖАРГАЛ