Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2026/ШЦТ/28

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын ан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ,

улсын яллагч О.Мөнхтуяа,

шүүгдэгч Ө.Д******* нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ө.Д*******д холбогдох эрүүгийн 2515002430299  дугаартай, 304/2026/0032/Э индекстэй хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б******* овогт Ө*******ы Д*******, ******* *******од 2005 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй, 20 настай, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт ******* ******* .................оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, ******* ******* ******* ******* ийн 3 дугаар дамжааны оюутан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: .

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б******* овогт Ө*******ы Д******* нь 2025 оны 07 дугаар сарын 14-ний өдөр өөрийн эзэмшлийн улсын дугаартай Т загварын тээврийн хэрэгслийг жолоодон Булган аймгийн Р сумын 1 дүгээр багийн нутагт байрлах улсын чанартай асфальтан замаар зорч******* явцдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь заалтыг зөрчиж улсын дугааргүй, Эверест загварын мотоциклыг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас, улсын дугааргүй, Эверест загварын мотоциклын зорчигч насанд хүрээгүй хохирогч Э.Мын эрүүл мэндэд “зүүн дунд чөмөгт яс, шаант ясны зөрүүтэй далд хугарал, зүүн тахилзуур ясны зөрүүгүй цууралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ө.Д******* нь 2025 оны 07 дугаар сарын 14-ний өдөр өөрийн эзэмшлийн улсын дугаартай “Т ” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Булган аймгийн Р сумын 1 дүгээр багийн нутгаар дамжин өнгөрөх хатуу хучилттай улсын чанартай зам руу  туслах замаас нийлэх хөдөлгөөн хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь заалтад заасан Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэж заасныг зөрчиж тус замаар зөрчиж явсан “Эверест” маркийн мотоцикль мөргөсөн тээврийн осол гарган, мотоциклиор зорчиж явсан Э.Мын эрүүл мэндэд “зүүн дунд чөмөгт яс, шаант ясны зөрүүтэй далд хугарал, зүүн тахилзуур ясны зөрүүгүй цууралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

Дээрх хэргийн нөхцөл байдал нь насанд хүрээгүй хохирогч Э.Мын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 74-75 дахь тал/, насанд хүрээгүй хохирогч Э.Эын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 79-81 дэх тал/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Эийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 81-85, 87 дахь тал/, иргэний нэхэмжлэгч Б.Чийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 96-97 дахь тал/, гэрч Ц.Агийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 57-58 дахь тал/, гэрч Ц.Бгийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 65-66 дахь тал/, гэрч Н.Ө*******ы мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 69-70 дахь тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн ЕГ0725/9537 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 102-104 дэх тал/, Бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 46-197/505 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 139-144 дэх тал/, “Ашид билгүүн” ХХК-ийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ОРХ-914499 дугаартай улсын дугааргүй, “Эверест” маркийн мотоциклын үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 162-168 дахь тал/, мөрдөгчийн 2025 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн Ө.Д*******гийн согтолтын зэргийг шалгахад “...0,00 хувь...” гэсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 07 дахь тал/, Ө.Д*******гийн Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл /1 дүгээр хавтаст хэргийн 198 дахь тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 15-26 дахь тал/, Ө.Д*******гийн өмчлөлийн улсын дугаартай, Т кровн /Tоyota crown/ загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 27-32 дахь тал/, мөрдөгчийн 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн улсын дугааргүй, Эверест загварын мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 39-43 дахь тал/, мөрдөгчийн 2025 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Р сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Хаан бууз” гэх нэртэй зоогийн газрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 33-38 дахь тал/, Булган аймгийн Эрүүл мэндийн хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10/205 дугаартай “Э.Э, Э.Ма нарын эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт болон тусламж үйлчилгээ авсан зардлын төлбөрийн мэдээлэл ...” бүхий албан бичиг, түүний хавсралт /1 дүгээр хавтаст хэргийн 90-91дэх тал/, яллагдагч Ө.Д*******гийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 190-191 дэх тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт цугларсан иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 195, 199 дэх тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 196, 201 дэх тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 197, 200 дахь тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /1 дүгээр хавтаст хэргийн 198 дахь тал/, жолооны үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 202 дахь тал/, урьд нь зөрчилд холбогдож байсан эсэх талаарх Цагдаагийн газрын хайлтын системийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 203-208 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 209 дэх тал/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Ө.Д*******гийн хувийн байдлыг тодорхойлов.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд галттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

1.2.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ө.Д******* нь прокурорын хяналтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хүсэлт гаргасан нь гаднын  нөлөөгүй, бусдын дарамт шахалтгүй, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаа байгаагүй болохыг өөрөө батлан илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэнээр давж заалдах гомдол гаргах эрхээ хязгаарлуулж байгааг ойлгосон байх бөгөөд бүрэн дунд боловсролтой, өөрийгөө өмгөөлөх хүсэлтээ илэрхийлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон болно.

1.3.Эрх зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Ө.Д******* нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад улсын дугааргүй “Эверест” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарган, насанд хүрээгүй хохирогч Э.Мын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх бөгөөд түүний үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл байхын зэрэгцээ тэрээр өөрийн үйлдлээ Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч зам тээврийн осол гаргасан байх тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг гаж байх бөгөөд өөр гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт  зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд шүүгдэгч Ө.Д*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

1.4. Хохирол, хор уршиг

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Э.Мын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд насанд хүрээгүй хохирогч Э.Ма, түүний хууль ёсны төлөөлөгч Я.Э нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ө.Д*******г хохирогч Э.Мад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдав.

Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Э.Мын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардалд зарцуулсан 4,748,850 төгрөг, хохирогч Э.Эын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардалд зарцуулсан 285,400 төгрөг, нийт 5,034,250 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх тул тус төлбөрийг шүүгдэгч Ө.Д*******гаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн төрийн сан дахь 100900020080 дугаарын дансанд төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ө.Д******* нь тус төлбөрийг сайн дураараа нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг тогтоолд тэмдэглэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал

Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Д*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын санал танилцуулахад хүлээн зөвшөөрсөн тул тус ялыг батлуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгч: “...Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 5,034,250 төгрөг болон торгуулийн 3,000,000 төгрөгийг 1 жил 6 сарын хугацаанд төлж барагдуулах хүсэлтэй байна...” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Ө.Д******* нь “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокурорын санал болгосон бөгөөд шүүгдэгч Ө.Д*******гийн хүлээн зөвшөөрсөн ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд нь тохирсон байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хянан шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч Ө.Д*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг гана гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ө.Д*******гийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хор******* ялаар сол******* эрх зүйн үр дагавартайг шүүгдэгчид сануулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ... торгох ял дээр нэмж онгодуулсан бол ял оногдуулсан үеэс ... хугацааг тоолно” гэж заасныг баримтлан  шүүгдэгч Ө.Д*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон  үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

2.3.Бусад асуудлын талаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ө.Д******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,  36.6, 36.7, 36.8 36.10, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б******* овогт Ө*******ы Д*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Д*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3,000 /гурван мянга / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Шүүгдэгч Ө.Д*******д оногдуулсан 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хор******* ялаар сол*******ыг шүүгдэгч Ө.Д*******д сануулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Д*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

5.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч Ө.Д*******гаас 5,034,250 /таван сая гучин дөрвөн мянга хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

6.Шүүгдэгч Ө.Д******* нь баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт, жолоочийн үнэмлэх шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бич******* эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч дээрх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Д*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ЁНДОНСАМБУУ