Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2026/ШЦТ/34

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             2        15                                                                                 2019/

   Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо,

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Амаржаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр,

Хохирогч Х.Э-,

Гэрч Б.Н-,

Шүүгдэгч Т.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.С-ад холбогдох эрүүгийн 2538000770223 дугаартай хэргийг хэргийг 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т.С-,

Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч Т.С- нь шунахайн сэдэлтээр 2023 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн ... сумын ... гэх газраас иргэн Х.Э-ын 3 тооны үхрийг хулгайлж 5,800,000 төгрөгийн хохирол, 2024 оны 9 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг ... гэх газраас 19 тооны үхэр хулгайлж, үргэлжилсэн үйлдлээр иргэн Х.Э-ын өмчлөх эрхэд 22,300,000 төгрөгийн хохирол, нийт 28,100,000 төгрөгийн хохирол учруулан “Мал хулгайлах” гэмт хэргийг олон тооны мал хулгайлж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2538000770223 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

  1. Шүүгдэгч Т.С- нь шунахайн сэдэлтээр 2023 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн ... сумын ... гэх газраас иргэн Х.Э-ын 3 тооны үхрийг хулгайлж 5,800,000 төгрөгийн хохирол учруулан “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Э-ын өгсөн: “...2024 онд 19 тооны үхэр алдаад хайж явтал 3 шарын маань сураг гарсан. …Үхрээ хайж явахад амралтын газарт байх танихгүй нэг айлд очсон юм. Гэтэл тухайн айлд ороход өмнө жил 3 хайнагийн шар манай энд байсан. Эзэн нь олдоогүй талаар яриад Я- авчраад махалсан байх гэж хэлсэн. Тэр үед нь энэ талаар мэдсэн юм. Би Б.Н-тэй хамт 19 тооны үхрийнхээ араас явж байсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Н-гийн өгсөн: “...Анх Х.Э- нь 19 тооны үхрээ алдаад манайд ирсэн юм. Тэгээд би газар мэдэхгүй учир та надтай хамт яваад үхэр сураглаад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би хамт яваад үхрүүдийг хойд талдаа байгаа байх гэж бодоод … сум, ... ийн голоор хайж яваад олсон. Тухайн үхэрнүүд ... ийн голын ... гэдэг газар байсан. Бид хоёр наанаас нь явж очиж харахад өвөлжөөний хашаан дээр хохирогчийн үхэрнүүд байсан. Үхэрнүүд өөрсдөө тэнд очоогүй байх гол их хэцүү байсан...” гэх мэдүүлэг,

Хохирогч Х.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 09 сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг ... гэх газраас малын бэлчээрээсээ 3 тооны бүдүүн шар үхрээ алдсан. Би тэр хавиар бэдэрч байж үзсэн боловч огт олдоогүй 1 жил болсон. Тэгээд 2024 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө ... гэх газраас малын бэлчээрээс 19 тооны үхэр алдаад Хатгал, Улаан-Уул, Цагааннуур сумдаар явж үхрээ хайсан боловч сураг ажиг гаргахгүй байхаар нь ... сумын 2 дугаар багийн нутаг ... ийн гол гэх газарт очиж хүмүүстэй уулзаж алдсан үхэрнүүдээ сургалж явахдаа нутгийн айл болох З- гэх айлд орж алдсан 19 тооны үхэрнүүдээ сургалж асуухад М- гэж дууддаг бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй эмэгтэй надад хандаж “...манай энд малын хулгай ихтэй, хүмүүс малаа алдахаараа манай ... ийн голын залуучуудыг харддаг өмнө малын хулгайн хэргээр ял эдлээд гараад ирсэн хүмүүс ч байгаа гэж зугаалж байхдаа надад манай ... ийн голын залуу Б.Н- гэдэг хүн хэлэхдээ 2023 оны 09 сарын сүүлээр ... ийн голын бэлчирт мотоцикльтой явж байхад нь шөнө үхэрнүүд туусан морьтой хүн явж байхаар нь гайхаад яваад очтол тууж явсан үхэрнүүдээ хаяаад зугтаагаад явчихаар нь тууж явсан үхэрнүүдийг зүсийг үзэхэд эвэргүй хар халзан цоохор шар, эвэртэй духан дээрээ цагаантай хар шар, эвэргүй хүрэн алаг шар үхэрнүүд байсан гэж хэлсэн. Б.Н- надад хэлэхдээ тэр үхэрнүүд манай ... ийн голын үхэр биш өөр газраас туугаад ирсэн байна хаанаас авч ирсэн юм бол гэж ярьж байсан. Тэгээд дараа нь тэр үхэрнүүдийг хааччихсан юм бол гэж бодож байтал /2023 оны 11 сард өдрийг сайн санахгүй байна/ манай ... ийн голын Д- гэх залуу манайд ирээд Я- ийн олж ирсэн гурван үхрийн хоёрыг цохиж гаргаад махнаас нь идээд ирлээ юуны мах идээд бузартчихав уу нэг ноотой үхэрнүүд болчлоо хаанаас аваад ирчихэв гэж хэлээд Я- ийн олж ирсэн үхэрнүүд өөрийн чинь үхэрнүүд мөн болж таарлаа тухайн үедээ хайгаад сураад ирсэн бол шууд зааж өгөх байлаа” гэж М- гэж дууддаг хүн надад хэлсэн. ...... гэдэг газар ... ийн гол гэх газар хоорондоо 80 км зайтай, алдсан 3 тооны үхэр тугал байх цагаасаа ... гэх газарт бэлчээрлэдэг өөр газар бэлчээрлэж үзээгүй. ...Би Я-  гэх залууг хардаж байна. 2024 оны 09 сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 19 тооны үхрийг ... гэх газраас тууж хулгайлаад өөрийн өвөлжөөний хашаанд тууж оруулж хашсан болохыг би олж хараад цагдаагийн байгууллагад хандсан. Ийм байдлын үндсэн дээр 2023 оны 09 сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө миний 3 тооны үхэр мөн ... гэх газраас алдсан тул би Я-  гэх залууг авсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,

Гэрч Б.Н-гийн өгсөн: “...Би 2023 оны 10 сарын эхээр ... гэх газраас З- гэдэг айлд очих гээд Н- гэдэг хүнтэй морьтой сундалж явахад замд 3, 4 ширхэг бараан зүсмийн үхэр туусан морьтой хүн явсан. Тэгээд Н- бид хоёр З- гэдэг айлд очиж цайллага уусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-25 тал/,

Гэрч Б.Ш- ын өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын сүүлээр үхэр хайсан хоёр хүн явж байсан. Би тухайн үед ... ийн голын амралтын газар ажиллаж байсан. Тэр өдөр би нутгийн айл Б- гэх айлд сууж байхад гаднаас үхэр бэдэрсэн хоёр хүн орж ирээд үхэр бэдэрч явна энэ хавиар үхэр хараагүй биз асууж байсан. Тэгээд үхэр бэдэрсэн хоёр хүнтэй юм ярьж сууж байгаад би ноднин жил манай энд намар шар туусан хүн явж байсан гэсэн. Тэгээд тэр үхэр туусан хүн дээр манай голын нэг хүн очиж ямар үхэр тууж явааг нь харах гэхэд тууж явсан үхрээ хаяад зугатаасан гэж ярьж байсан гэсэн. Би тэр хоёр хүнд хэлэхэд нэг хүн нь би ноднин жил шар үхэр алдсан гэж хэлж байсан. ...Б.Н-, Н- гэх хоёр хүн харсан гэж манай голын хүмүүс хэлж байсан. ...миний сонссоноор хайнагийн шар үхэрнүүд гэж байсан. ... ийн голд хайнагийн шар үхэртэй айл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-31 тал/,

Гэрч Б.Б- ын өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 10-нд манай хүүгийн хурим найр болсон. Манай голын амьтан ах дүүс орж цайллага хүртэж орж гарч явсан. 09 сарын 20-д гарсан үе байхаа манай хүүгийнд цайлах гээд манай ... ийн голын хүмүүс болох Б.Н-, Н- ирэх замд шивээний ард үхэр туусан хүн явна хайнагийн шарнууд явна яах аргагүй хүн туусан хүн явна гэж хэлж байсан. Шөнийн 3 өнгөрч 4 болж байсан гэж хэлсэн. ...төнхөр хүрэн алаг шар лав байна лээ харанхуйд бусад үхэрнүүдийг зүс нь сайн харагдахгүй өнгөрлөө гэж ярьж байсан. Манай ... ийн голд хайнагийн шар үхэртэй айл байхгүй. ...сүүлд манай ... ийн голын залуу Б.Г-  гэдэг хүн манайд ирээд дор айлд хоёр хайнагийн шар цохигдлоо чимээгүй өнгөрдөг юм байна гэж хэлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-37 тал/,

Гэрч Т.У- ын өгсөн: “...Би Т.С- гэдэг хүнийг танина. Нэг нутгийн хүмүүс гэхээс өөр зүйлгүй, манайд огт хайнаг үхэр байхгүй. ...Б.Г-  ахын хайнаг шар үхрээс өөр хайнагийн шар үхэр ... ийн голд орж ирвэл хүн тууж л орж ирнэ, үхэр бол өөрсдөө ирэх ямар ч боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 тал/,

Гэрч Б.Г- ийн өгсөн: “...Нутгийн хүмүүсээс шөнө үхэр туусан хүн явсан талаар сонссон. Хайнагийн шар үхэртэй айл манайхаас өөр айл байхгүй, 2023 онд хайнагийн шар үхэр огт хулгайд алдагдаагүй, газар мэдэхгүй хүн бол огт хулгай хийх боломжгүй, цаг агаарын хүнд нөхцөлд болохоор ... , ...ийн гол хаадаг тул газар мэдэхгүй хүн ус гарах боломжгүй. Манайд эвэргүй хар халзан цоохор шар, эвэртэй духан дээрээ цагаантай хар шар, эвэргүй хүрэн алаг зүсмийн хайнагийн шар огт байхгүй. Гол ус ихтэй хад асгатай тул өөр нутгийн үхэрнүүд огт ирдэггүй, Нэг талаасаа ... ийн гол нөгөө талаасаа хад асга шахдаг болохоор зөвхөн замаар л тууна...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-56 тал/,

Таньж олуулах ажиллагааны: “...гэрч М.Б.Г- аар Х.Э-ын хулгайд алдсан гэх 3 тооны үхрийн зургийг одоо харвал танина. Миний анх харсан 3 үхэр нь эвэргүй хар халзан цоохор шар, эвэртэй духан дээрээ цагаантай хар шар, эвэргүй хүрэг алаг зүсмийн 3 шар байсан. Би өөрөө ... ийн голд насаараа мал маллаж малын зүсийг сайн мэднэ. Т.С-ын хайнагийн шар байхгүй, хулгайн үхэрнүүд гэдгийг анхнаас нь мэдэж байсан гэж хэлж байв” гэх тэмдэглэл /хх-ийн 5-14 тал/,

Гэрч Ш.Д-ийн өгсөн: “...Т.С- нь манай малыг огт харж байгаагүй. 2023 оны намар би өөрийн төрсөн дүү Ш.Ө-гаар хэсэг хонио харуулсан. Тэрнээс биш Т.С-аар харуулаагүй. ...Т.С- нь 2023 оны 09 сарын 24-ний өдөр ... 2 дугаар баг ... ийн голын ... гэдэг газар гэртээ байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 тал/,

“...” ХХК-ийн шинжээчийн “...хайнагийн шар үхэр 3 нийт 5,400,000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 66-70 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/ зэргээр,

  1. Шүүгдэгч Т.С- нь шунахайн сэдэлтээр үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 9 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг ... гэх газраас 19 тооны үхэр хулгайлж, иргэн Х.Э-ын өмчлөх эрхэд 22,300,000 төгрөгийн хохирол учруулан “Мал хулгайлах” гэмт хэргийг олон тооны мал хулгайлж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Э-ын өгсөн: “...2024 онд 19 тооны үхэр алдаад хайж явтал 3 шарын маань сураг гарсан. Тэгээд ... ийн голын цаад талж байдаг ... гэдэг газраас үхрээ олж авсан. ... ийн ... гээд газарт хайж яваад уулан дээрээс дурандаад харсан. Айлын өвөлжөөн дээр байсан. Тэнд хашиж хотолж байсан. Тэндээ бүүр байж харагдсан. Тэгээд малаа үзэх гэж явсан чинь энэ талаас мотоцикльтой хүн гараад ирсэн. Хөх цэнхэр дээлтэй, буу үүрсэн, цэнхэр Мустанг мотоцикльтой, хар ноосон малгайтай хүн байсан. Тэгээд Б- төлөөлөгч рүү яриад хэлсэн чинь наанаа хаячих гээд тэгээд орхиод явсан. Тэгээд усаар гарч чадахгүй, бороо усанд боогдоод, тэгээд морьтой хүн гаргаж өгөхгүй гээд, морио хаяад хүн дуудаад гаргуулсан. Тэгээд 2-3 хоногийн дараа Б- төлөөлөгчтэй бүгд хамт буцаж очсон. Б-, Ш- бид нар очиж завиар гол гарч очиж малаа авсан. Тэр өвөлжөө нь Т- гэдэг, энэ хүний аавынх нь өвөлжөө гэсэн. …Би Б.Н-тэй хамт 19 тооны үхрийнхээ араас явж байсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Н-гийн өгсөн: “...Анх Х.Э- нь 19 тооны үхрээ алдаад манайд ирсэн юм. Тэгээд би газар мэдэхгүй учир та надтай хамт яваад үхэр сураглаад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би хамт яваад үхрүүдийг хойд талдаа байгаа байх гэж бодоод … сум, ... ийн голоор хайж яваад олсон. Тухайн үхэрнүүд ... ийн голын ... гэдэг газар байсан. Бид хоёр наанаас нь явж очиж харахад өвөлжөөний хашаан дээр хохирогчийн үхэрнүүд байсан. Үхэрнүүд өөрсдөө тэнд очоогүй байх гол их хэцүү байсан...” гэх мэдүүлэг,

Хохирогч Х.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн ... сумын 3 дугаар багийн нугаг ... гэх газраас 19 тооны үхрийг бэлчээрээс алдсан. Би ойр хавьд байгаа гэж бодоод нутгийн хүмүүстэй хамтран 20 хоног эрсэн боловч огт сураг гараагүй. Тэгээд би хулгайд алдсан гэж бодоод цагдаад мэдэгдээд өөр сум руу гаргасан байж болзошгүй гэж бодоод ... сумын 2 дугаар багийн ...  гэх газар луу үхрээ хайхаар явсан. Тэгээд 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр би ... сумын 2 дугаар багийн ... ийн гол гэх газрын ... гэх газраас өөрийн үхрээ олсон. Би үхрээ дурангаар харж таниад очих гэхэд миний үхрийн хажуу талд хөх өнгийн “Мустанг-5” маркийн мотоцикльтой цэнхэр өнгийн дээлтэй ардаа улаан шар өнгийн буу үүрсэн хүн байхаар нь би айгаад очиж чадаагүй тэнд утсаар сумын төв рүү мэдэгдэх гэсэн боловч утасны сүлжээ байхгүй болохоор нь би ... даваан дээр гарч ирж сүлжээнд ороод ... сумын хэсгийн төлөөлөгчийн утсыг мэддэг болохоор үхрээ байхыг харсан ... сумын 2 дугаар багийн нутаг ... гэх газар модон дотор айльн өвөлжөөний хашааны гадна миний алдсан үхэрнүүд байна. ...Тэгээд Б- ахмад Б- нарын хамт Т.С-ын гэрт очиход миний анх харсан цэнхэр өнгийн “Мустанг-5” маркийн мотоцикль гэрийн нь гадаа байсан ба гэрт ороход миний харсан хөх өнгийн дээл мөн байсан. Тухайн үед Т.С- гэгч нь гэртээ байгаагүй ба хэсгийн төлөөлөгч ахмад Б.Б-гийн хамт цэнхэр өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг унаад үхэрээ анх харсан өвөлжөөний дээр очиход миний үхэрнүүд байсан. Би үхэрнүүдээ тоолоход 17 тооны үхэр байсан ба хоёр үхэр зүсээр дутсан. Би дутсан хоёр үхэр нь бөөр алаг монголын шар, улаан монголын шар зүсээрээ дутсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 132-134, 136, 140 тал/,

 Гэрч Б.Б- ын өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ... сумын 2 дугаар багийн нутаг ...  гэх газар өөрийн хүү Т.У- ынд байсан юм. Манай хүү Т.У-  нь ... аймаг руу ажлаар явсан болохоор би хүүгийнхээ малыг сахиж гэрийг харж байсан. Тухайн 18-ны өдрийн шөнийн 02 цаг 30 минутын үед гадаа үхэр мөөрөх дуу гарахаар нь гэрийнхээ гадаа гарч ирж харахад хоёр морьтой хүн үхэр туусан гэрийн урдуур өнгөрч байсан. Тухайн үед тууж явсан хоёр хүний үхэрнээс бүдүүн хар алаг үхэр манай үхрийн хашаа руу мөөрч ирэхэд араас нь хоёр морьтой хүн хүрч ирээд буцаагаад туугаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 143-145 тал/,

Гэрч Б.Э- ын өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн ... сумын ... ийн голд байрлах Б- гэдэг хүний амралтын газар ажилладаг юм. Тэгээд манай захирал Б- ах хүнээс мал худалдаж авна гэж ярьж байгаад ... ийн голын Т.С- гэдэг залуугаас 2 тугалтай үхэр 1 сувай үнээ, нэг шар авахаар болж тохирсон. Захирал Б- ах Т.С-аас худалдаж авсан монголын шар үхрийн урьдчилаад алж өгөхөөр болоод 2024 оны 09 дүгээр сарын 23-ны орой 18 цагт амралтын газарт улаан зүсмийн монголын шар үхэр тууж ирсэн. Тэр дор нь манай нөхөр П.А- , Б- ах нар янзлаад би гэдэс доторыг нь ганцаараа цэвэрлэсэн. Т.С- тэр үхрийг голын захад авчирч өгөөд явсан. Тэр үхрийг Т.С-, Ш.Ө- хоёр хамт тууж авчирч өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 148-150 тал/,

Гэрч П.А- ийн өгсөн: “...Би хувийн амралтын газар сахиул хийдэг ажилтай. Манай амралтын газрын захирал Б- гэдэг хүн ... сумын 2 дугаар багийн нутаг ... гэдэг газарт ирж хүнээс мал худалдан авсан. Мал зарсан хүнийг Т.С- гэдэг хүн. Энэ хүн нь манай 2 дугаар багийн иргэн байгаа юм. Манай захирал Б- Т.С-аас монголын бүдүүн хоёр тугалтай үхэр, бүдүүн сувай үхэр, бүдүүн хязаалан шар үхэр нийт 6 тооны үхэр зарсан. Манай захирал Б- хязаалан бүдүүн шар үхрийг нь төхөөрөөд үлдэгдэл 5 тооны үхрийг Т.С-ын хотонд үлдээгээд явсан. Т.С- нь үлдэгдэл 5 тооны үхрийг надад авчирч өгөх байсан боловч тэр үед миний ажил амжихгүй байсан болохоор Т.С-ын хотноос авч чадахгүй одоо тэр үхэр нь Т.С-ын хотонд байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 153-155 тал/,

Гэрч Б.Н-гийн өгсөн: “...2024 оны 10 сарын 01-ний өдөр манай сумын 3 дугаар багийн малчин Х.Э- гэх залуу нь надаас тусламж гуйсан. Би ямар шалтгаантай тусламж гуйж байгааг асуухад би 2024 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө ... сумын 3 дугаар багийн нутаг ... гэх газраас 19 тооны үхэр хулгайд алдсан тул ололцож өгөөч гэхээр нь би энэ хүнийг багаас нь мэддэг, өнгөрдөг аавтай нь наймаа хийж орж гардаг байсан тул туслахаар болж сураг ажиг тавьж эхэлсэн. ...2024 оны 10 дугаар сарын 06-нд ... сумын 2 дугаар багийн нутаг ... ийн гол гэх газар руу Х.Э-ын хамт үхрийг нь хайхаар явсан. ... ийн бэлчир гэх газар очоод эхний айл болох З- гэх айлд орж асуухад 2024 оны 09 дүгээр сарын 18-ны шөнө хоёр хүн үхэр туусан доошоогоо ... ийн бэлчир рүү явсан. Тухайн үед цаг харахад шөнийн 03 цаг болж байсан гэж хэлэхээр нь тухайн үед мотоцикльтой явж байсан болохоор ...ийн голыг гарах боломжгүй байсан тул буцсан. ...маргааш нь 2024 оны 10 дугаар сарын 09-ний өглөө ... сумаас ... сумын 2 дугаар багийн нутаг ...  гэх газар руу мориор явж өдөр 16 цагийн үед үхэрнүүдээ ...ийн голын урд тал ... гэх газраас айлын өвөлжөөн дээрээс олсон. Үхрээ очиж авах гэхэд хажуу талд нь цэнхэр өнгийн дээлтэй, хөх Мустанг маркийн мотоцикльтой ардаа буу үүрсэн хүн үхрийг эргүүлж тойруулж хашаа руу шахаж байхаар нь байдал эвгүйтлээ гэж бодоод сүлжээтэй газарт очиж ...... сумын хэсгийн төлөөлөгч рүү учир байдлыг хэлж утсаар яриад ...нөгөөдөр нь сумаас цагдаа авч ...  рүү үхрээ авахаар явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 162-163 тал/,

Гэрч Ш.О- ийн өгсөн: “...... гэх газраас ... ам хүртэл 50 гаруй километр байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 165-166 тал/,

Гэрч Б.Б- ын өгсөн: “...... ийн голын ... гэх газраас ... сумын 3-р багийн нутаг ... гэх газар хоорондоо 50-60 км зайтай...” гэх мэдүүлэг /хх-ийн 169 тал/,

Гэрч Л.Б- ийн өгсөн: “...он, сар, өдрийг нь санахгүй байна. 2024 оны 09 дүгээр сарын сүүлээр байсан Х.Э-, Б.Н- нар манай гэрт ирээд салаараа гол гаргаад өгөөч манай үхэрнүүд голын цаана байна гэж хэлээд гар утаснаасаа Б.Н- хэдэн монгол үхрийн зураг үзүүлсэн. Тэр үхрүүд нь голын цаана байсан. Би Х.Э-, Б.Н- нарыг урьд өмнө таньдаггүй байсан үхрээ алдсан байсан болохоор салаараа гол гаргаж тус болсон. ...Х.Э-, Б.Н- нар ... сумын 3-р багаас алга болсон үхрээ хайж яваа хүмүүс байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 172 тал/,

“...” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ТХҮ-924-11519 дугаартай: “...19 тооны үхрийн зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 12 дугаар сарын байдлаар 22,300,000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 176-180 тал/,

2024   оны 10 дугаар сарын 15-ны өдөр 17 тооны үхэр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 186-187 тал/,

Шүүгдэгч Т.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Миний харсан үхэр бол манай нутгийн ... гэх газарт байсан юм. Би тэр үед адуу тууж явсан тэгэхдээ харсан. ...тухайн үхрийг бол хэний мал болохыг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 190-191 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласнаар нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд уг нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.С-, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр нар нь гэм буруугийн талаар маргаж, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэж мэтгэлцэж байх боловч хавтаст хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Х.Э-,  гэрч Б.Н-, Б.Ш- , Б.Б- , Т.У- , Ш.Д-, Б.Э- , П.А- , Ш.О- , Л.Б- нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “...” ХХК-ийн үнэлгээчин Б.Х-гийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №ТХҮ-925-11886 дугаартай дүгнэлт, “...” ХХК-ийн үнэлгээчин Б.Х-гийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №ТХҮ-924-11519 дугаартай дүгнэлт, эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан нотлох баримтын эх сурвалжийг хэргийн үйл баримттай харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч Т.С- нь шунахайн сэдэлтээр 2023 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн ... сумын ... гэх газраас иргэн Х.Э-ын 3 тооны үхрийг хулгайлж 5,800,000 төгрөгийн хохирол, 2024 оны 9 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг ... гэх газраас 19 тооны үхэр хулгайлж, үргэлжилсэн үйлдлээр иргэн Х.Э-ын өмчлөх эрхэд 22,300,000 төгрөгийн хохирол, нийт 28,100,000 төгрөгийн хохирол учруулан “Мал хулгайлах” гэмт хэргийг олон тооны мал хулгайлж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

Хэрэг үйлдсэн цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн талаар хохирогчийн өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан шууд болон шууд бус нотлох баримт нь түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Шүүгдэгч Т.С- нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

“Мал хулгайлах” гэмт хэрэгт бусдын малыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар авч, захиран зарцуулах эрхийг олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд мал хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдана.

Хуульд тайлбарласнаар “мал” гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарах бөгөөд “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар Т.С-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан мал хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр олон тооны мал хулгайлж үйлдсэн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Т.С-ыг шунахайн сэдэлтээр хохирогчийн 22 тооны үхэр буюу олон тооны малыг үргэлжилсэн үйлдлээр хулгайлан авч “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Т.С-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Э-ын 22 тооны үхэр алдагдаж, 28,100,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний тайлангуудаар тогтоогдсон ба хохирогч Х.Э- шүүх хуралдааны хэлэлцүүлэгт 17 тооны үхрээ олж авсан, үлдэх 5 тооны үхрийн үнэ 9,800,000 төгрөг, мал эрж хайсан зардал 675,614 төгрөгийг нэхэмжилж, “Сод Монгол групп” ХХК-ийн ШТС-ын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 73,600 төгрөгийн Е-баримт, “Сод Монгол групп” ХХК-ийн ШТС-ын 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 30,000 төгрөгийн Е-баримт, “Сод Монгол групп” ХХК-ийн ШТС-ын 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 30,000 төгрөгийн Е-баримт, “Сод Монгол групп” ХХК-ийн ШТС-ын 2025 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 100,000 төгрөгийн Е-баримт, “Ник” ХХК-ийн ШТС-ын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 232,714 төгрөгийн Е-баримт, “Газ ойл” ШТС-ын 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 110,000 төгрөгийн Е-баримт, “Сод Монгол групп” ХХК-ийн ШТС-ын 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 37,500 төгрөгийн Е-баримт, “Шунхлай петролиум” ХХК-ийн ШТС-ын 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 100,000 төгрөгийн Е-баримт, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 160,800 төгрөгийн Е-баримтуудыг гаргаж өгснийг шүүх шинжлэн судлаад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хамааралтай гэж дүгнэв.

, “...” ХХК-ийн үнэлгээчин Б.Х-гийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №ТХҮ-925-11886 дугаартай дүгнэлтээр хайнагийн нас нийлсэн 3 тооны шар үхрийн үнэлгээг 5,400,000 төгрөгөөр тогтоосон, “...” ХХК-ийн үнэлгээчин Б.Х-гийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №ТХҮ-924-11519 дугаартай дүгнэлтээр улаан монголын шар үхрийг 2,000,000 төгрөгөөр, алаг шар үхрийг 2,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.С-аас 5 тооны шар үхрийн үнэ 9,800,000 төгрөг, мал эрж хайсан зардалд нэхэмжилсэн 675,614 төгрөг, нийт 10,475,614 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Э-ад олгохоор шийдвэрлэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Т.С-ыг бусдын олон тооны малыг хулгайлж мал хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.С-ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хавтаст хэргийн 106, 201-207 талд авагдсан ... зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Т.С- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.С-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Мал хулгайлах” гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Т.С-ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.С- нь урьд гэмт хэрэг үйлдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбаруудаар тогтоогдож байна.

Шүүхээс шүүгдэгч Т.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 5 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх... саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаярын: “...Миний зүгээс болон миний үйлчлүүлэгчийн зүгээс тус шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах гомдол гаргах учир тусгайлан гаргах санал байхгүй...” гэх санал,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Амаржаргалын: “...Гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн учир тусгайлан гаргах санал дүгнэлт байхгүй. Улсын яллагчийн саналыг дэмжиж байна...” гэх саналыг тус тус харгалзан үзсэн болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Мал хулгайлах” гэмт хэргийг олон тооны мал хулгайлж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Т.С-ыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-д оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-аас 5 тооны үхрийн үнэ 9,800,000 (есөн сая найман зуун мянга) төгрөг, мал эрж хайсан зардалд нэхэмжилсэн 675,614 (зургаан зуун далан таван мянга зургаан зуун арван дөрөв) төгрөг, нийт 10,475,614   (арван сая дөрвөн зуун далан таван мянга зургаан зуун арван дөрөв) төгрөгийг гаргуулж хохирогч Х.Э-ад олгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ЭРДЭНЭ-ОЧИР