Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 157

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Нарантуяа

Улсын яллагч Б.Баярхүү,

Шүүгдэгч Н.Нямсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигон овгийн Нэргүйн Нямсайханд холбогдох 201726030702 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 10-ний өдөр Төв аймаг Жаргалант суманд төрсөн. Эрэгтэй 32 настай, халх. Бүрэн дунд боловсролтой, Хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “Тянхуа” уурхайд ажилладаг гэх одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, Ам бүл 3, аав, ээжийн хамт Төв аймаг Жаргалант сум Буурлын 1-р баг 3-4 тоотод оршин суудаг, урьд

Төв аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолоор 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар торгох ялаар шийтгүүлсэн,

Төв аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж тэнсэн харгалзсан, Боржигон овогт Нэргүйн Нямсайхан /РД:НМ85031012/

 

Холбогдсон хэргийн талаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол дурдсанаар: Яллагдагч Н.Нямсайхан Хан-Уул дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Н.Соёл-Эрдэнийг Н.Нямсайхан нь “салсан нөхөртэйгээ хамт хоносон байна” гэж хардалтын улмаас зодож улмаар бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Нямсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “…Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн.” гэв.

 

Хохирогч Н.Соёл-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Манай салсан нөхөр маань Шведээс ирсэн бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр уулзаж хамт байж байгаад тэдний найзых нь гэрт хоносон. Түүний маргааш нь Н.Нямсайхан нь энэ талаар мэдээд намайг хуучин нөхөртэй маань хардаж надтай маргалдаж эхэлсэн юмаа. Тэгээд намайг найз нар маань салхинд гараад архи ууж байгаа би архи авч очих ёстой юм 2 уулаа цун явая гээд дагуулж Хан-Уул дүүргийн 4 дугээр хороо Нүхтийн аманд хүнгүй газар очоод таксигаа явуулчихаад чи нөхөртэйгээ уулзсан байна, надаас салах гэж байгаа юм уу, буцаад нөхөртэйгээ амьдрах гэлээ гэх шалтгаанаар хардаж миний толгой болон биеийн маань бүх хэсэг рүү цохиж гэмтээсэн бөгөөд намайг үсдэж газар унагааж цохьсон. Мөн гар руу цохиж гэмтээсэн, авч явсан архинаасаа уучихаад шилийг нь хагалж миний хоолой руу тулгаж чамайг надаас салах юм бол энд нь алчая гээд намайг газар унасан хойно хоолой боосон. Тэгээд толгой руу цохиод байсан” гэжээ. /хх-35-36-р тал/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн  ¹7637 тоот дүгнэлтэд: Н.Соёл-Эрдэнийн биед зүүн нүдний гадна булан, эрүү, дух, баруун зулай, баруун өгзгөнд цус хуралт, зөөлийн эдийн няцрал, хоёр сарвуу, баруун гуянд зулгаралт, доод уруулын дотор салстад язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэднийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 41-р тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-55/, Ял шийтгэлийн хуудас /хх-57/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-59-61/, хохирогчийн өвчний түүх /хх-62-63/, хохирол төлсөн баримт /хх-4/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Н.Нямсайхан Хан-Уул дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Н.Соёл-Эрдэнийг Н.Нямсайхан нь “салсан нөхөртэйгээ хамт хоносон байна” гэж хардалтын улмаас зодож улмаар бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоосон ¹7637 тоот дүгнэлт, хохирогчийн өвчний түүх /хх-62-63/, хохирол төлсөн баримт /хх-4/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

   Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.4 дэх хэсэгт заасныг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч Н.Нямсайхан нь  хохирогч Н.Соёл-Эрдэнэд 1.000.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.

 

Шүүх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгчийн зан байдал, бусадтай харьцах хувийн таарамжгүй харьцаанаас болжээ гэж дүгнэсэн болно.