Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2023/0514

 

 

 

 

 

 

 

 

  2023           06           12                                    128/ШШ2023/0514

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны нэгдүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Ч.Б*******

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******

Хариуцагч: С

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З*******, Н.Ч******* нарын хоорондын “С 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 17/1******* тоот газар эзэмшүүлэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэхийг даалгуулах”-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, түүний өмгөөлөгч Ч.Ж*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Б******* нэхэмжлэлийн шаардлагаа “С 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 17/1******* тоот газар эзэмшүүлэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэхийг даалгуулах” гэж тодорхойлжээ.

2. Нэхэмжлэгч Ч.Б******* нь С газар эзэмшүүлэхээс татгалзсан хариуг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр авч, эс зөвшөөрсөн тул 2022 оны сарын 01-ний өдөр Засаг даргад гомдол гаргаж, татгалзсан тул шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна.

3. Нэхэмжлэгч маргаан бүхий актыг дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

1/ Миний эзэмших хүсэлт гаргасан байршлыг үерийн далангийн хамгаалалтын бүсэд байрлаж байгаа тул тухайн жилийн төлөвлөгөөнд тусгах боломжгүй гэх үндэслэлээр татгалзсан атлаа уг байршилд Б-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Н******* 1008 айлын орон сууц”-ны  төслийг  хэрэгжүүлж байгаа,

2/ Энэ бүсэд 2009 оноос хойш газар эзэмшиж, ашигласаар ирсэн,

3/ Засаг даргаас миний хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан, гэвч бусад иргэдэд газар эзэмших эрхийг нь баталгаажуулан гэрчилгээ олгож байгаа нь хууль тогтоомжийг тэгш бус, ялгамжтай хэрэглэсэн гэж үзэхээр байна гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...хадам эгч Ш.Г******* 2005 оноос хойш өмчилж ирсэн газрын илүү газар болох 300м2 газар эзэмших хүсэлтийг нийслэлийн С тухайн үед удаа дараа хүргүүлж байсан. Тухайн үед бол байцаагч нар нь н.М, н.М гэж 2 хүн байсан С дүүрэг бол одоогийн Засгийн газрын ордны хойд талд хуучин байрлалд байсан. Тэр үеэс эхэлж бид нар энийг хөөцөлдөж явж байсан.

 Тухайн үед өргөдлийг өгөхөд бол ерөөсөө далангийн хамгаалалтын бүс гэдэг нэг улаан шугамтай зураг үзүүлээд л өргөдлийг биечилж авдаггүй байсан. Ингээд бид нар 2022 оны одоо 8 дугаар сарын 29-ний өдөр С дүүргийн Газар зохион байгуулалтын албанд өргөдлөө өгсөн. Өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулиар бол иргэний өргөдлийг заавал авах ёстой. Аваад үндэслэл бүхий хариу өгөх үүрэг нь төрийн захиргааны байгууллагад байгаа учраас С дүүргийн Газар зохион байгуулалтын албанд өргөдлөө бараг маргалдаж байгаад өгсөн. Тухайн үед бол өргөдлийг заавал ингэж авах ёстой, заавал газар зохион байгуулагчаар цохуулж ир, үзүүлж ир гээд бас буцаасан. Тэгээд би тэр өргөдлийнх нь заалтыг үзүүлж байгаад би албан ёсоор яг энэ бичгээр өгөөд, өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулиараа албан ёсоор хариу авах ёстой юм байна. Үүнийхээ дагуу өргөдлөө өгье өө гээд хүлээлгэж өгсөн. Ингээд 8 дугаар сарын 29-ний өдөр С дүүргийн Газрын албанаас 17/1******* гэдэг дугаартай албан бичгийг надад өгөхдөө “Н*******ын хамгаалалтын бүс байна, Далангийн хамгаалалтын бүс гэдэг” л нэг тайлбартайгаар тухайн өргөдлийг шийдвэрлэх боломжгүй гэдэг хариуг ирүүлсэн. Уг үндэслэлийг миний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Учир нь үерийн далангийн хамгаалалтын бүс гэх байршилд Б-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Н******* 1008” айлын орон сууцын төслийг манай улсын Засгийн газар хэрэгжүүлж байгаа. Мөн түүнчлэн Н*******ын бүсэд 2009 оноос хойш иргэд газар эзэмшиж, ашигласаар ирсэн бөгөөд 2020 онд дээрх нэр бүхий иргэдэд нийтдээ 18 ширхэг газар эзэмших эрх олгосон байдаг байх аа. Би энийг тоолж байсан. Нэгж талбарын дугаараар нь дугааруудыг нь бичсэн байгаа. Үүнээс үзэхэд бол нэгдүгээрт, миний газар эзэмших хүсэлт гаргасан н******* орчмын байршил нь бол иргэнд олгохыг хориглосон, хязгаарласан, тогтоосон бүсэд хамаарахгүй байгаа нь тогтоогддог. Хоёрдугаарт, С дүүргийн Газар зохион байгуулалтын алба тус дүүргийн Засаг дарга иргэн миний хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан хэр нь бусад иргэдэд газар эзэмших эрхийг баталгаажуулан гэрчилгээ олгож байгаа үйлдэл нь өөрөө ойлгомжгүй төрийн байгууллага хууль тогтоомжийг тэгш бус ялгамжтай хэрэглэсэн гэж үзэхээр байна.

 Ингээд миний бие С дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон дүүргийн Засаг даргын өгсөн хариуг хүлээн зөвшөөрөөгүй учраас дээд шатны Засаг дарга буюу Засаг даргад 2022 оны сарын 01-ний өдөр гомдлоо гаргасан. Гэвч энэхүү гомдлыг мөн шийдвэрлэх боломжгүйгээс мөн адил үндэслэлээр өмнөх дүүргийн хариуг яг адилхан хуулбарлаж татгалзсан. Одоо иргэн миний Монгол Улсын Үндсэн хуульд болон Газрын тухай хуульд заасан газар эзэмших, ашиглах эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа тул дээрх татгалзал түүний үндэслэлийг эс зөвшөөрч өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны, ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэлийг гаргасан байгаа. С татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг даалгаж өгнө үү” гэв.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Ж******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага бол С газар эзэмшүүлэх эрх олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож газар эзэмших эрх олгохыг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Сая нотлох баримт шинжлэн судлаад явж байхад С дүүргийн Газар зохион байгуулалтын алба, С, газар зохион байгуулалтын алба болоод Засаг дарга нар нэг ижил хариуг өгсөн байна. Ийнхүү татгалзсан үндэслэл нь юу вэ гэхлээрээ иргэн Ч.Б*******ын эзэмшүүлэхээр кадастрын зураг хийгээд гаргасан энэ газар нь үерийн далангийн хамгаалалтын бүс дээр давхцаж байна аа гэдэг үндэслэлийг бол заадаг. Шүүхээс нотлох баримтыг цуглуулах энэ чиг үүргийнхээ хүрээн дээр бол холбогдох төрийн захиргааны хариуцагч болоод холбогдох төрийн захиргааны бүх байгууллагуудаас албан тоотоор нотлох баримт гаргуулахаар шаардсан. Харамсалтай нь нотлох баримт гаргуулах хүсэлттэй холбогдуулан хариуцагч болоод төрийн захиргааны байгууллагууд баримтуудыг шүүхэд ирүүлдэггүй. Энэ баримтуудын хувьд дүүргийн газар зохион байгуулалтын алба нь манайд байхгүй гээд Н газар Н, Засаг дарга гээд бүгдээс шаардсан боловч нотлох баримтуудыг гаргаж өгдөггүй.

2007 оноос хойш энэ газар дээр газар эзэмших хүсэлтээ өгсөн. Тухайн үеийн процесс юмнуудыг нэг бүрчлэн өгсөн. 2022 оны 8 сард татгалзсан хариуг бичгээр хариуцагч байгууллагуудаас өгсөн. Энэ татгалзсан хариутай холбоотой холбогдох захиргааны тухай хуульд заасан дээд шатын байгууллага албан тушаалтнууд нь өргөдөл гомдлыг гаргаад ингээд шүүхийн асуудлуудаа шийдвэрлэхээр шүүхийн шатад ирсэн байгаа юм. Татгалзсан нэг үндэслэл нь нэгдүгээрт ерөнхий төлөвлөгөө, инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц тийм энэ газар болбол хариуцагч байгууллага буюу С шийдвэрлэх эрх хэмжээний асуудал биш ээ. Энэ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т зааснаар засаг даргын харьяа дүүргийн Засаг даргын саналыг авч тухайн жилийн газар зохион байгуулалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгах гэдэг үндэслэлүүдээр татгалзаад байгаа юм. Хавтаст хэрэгт авагдсан 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах гэдэг ийм зүйл байгаа. Шүүхийн үзлэгийн шатад 2023 оны энэ 2 дугаар сарын 28-ны өдрийн үзлэгээр болбол тогтоогдсон зүйл юу вэ гэхлээрээ яг газар эзэмшүүлэхээр хүсэлт гаргаад байгаа газар болоод Н*******ын хамгаалалтын бүс энэ 1008 айлын Б-ын буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа энэ орон сууцын буюу дотуур хорооллын энэ газрууд нь өөрөө тус тусдаа ийм газрууд байгаа. Энэтэй холбоотой яг иргэний газар эзэмшүүлэхээр кадастрын зураг хийсэн энэ хүсэлт бүхий энэ газартай орон сууцын дотуур хороолол буюу энэ 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн энэ хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний газартай давхацсан зүйл байхгүй. Инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц энэнтэй бол хамааралгүй ийм асуудал. Тэгэхлээр энэ төрийн захиргааны байгууллага захиргааны акт гарахдаа мэдээж хууль тогтоомжид үндэслэх ёстой шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой. Хариуцагч байгууллага шүүхээс удаа дараа шаардаад, бид нарт нотлох баримтуудаа ирүүлээч ээ татгалзлаа тогтоогооч ээ, ямар захиргааны акт хэм хэмжээг үндэслэж та хэд татгалзаад байгаа юм бэ гэдгийг удаа дараа шаардаад байхад нэг нэг рүүгээ энэ албан бичиг манайхаас гаргах боломжгүй дараагийн байгууллагуудаас гаргуулна уу гэдэг. Ингээд энэ байгууллагуудыг дурдсан шүүхийн албан бичгүүд тойроод ингээд явчихсан. Хавтаст хэрэгтэй нэг бүрчлэн танилцаад явахад бол манайхаас гаргуулах боломжгүй дараагийн байгууллагаас гаргуул гэдэг. Ингээд энийг нь шалгаад явахлаар ерөөсөө энэ хэдэн оны иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь юм уу, тэргүүлэгчдийн зөвлөлийн тогтоолоор Н*******ын үерийн хамгаалалтын далан ойр орчмын газрын хамгаалалтын бүсийг хэн баталсан гэдэг нь тогтоогддоггүй, нуурын эргээсээ хэдэн метр зайд энгийн болон энэ тусгай хамгаалалтын бүсийг тогтоосон ямар  нэгэн даргын шийдвэргүйгээр дүүргийн Засаг дарга болоод Засаг дарга хууль бус үндэслэлээр газар олгохоос татгалзаж байгаа юм. Тэгэхлээр төрийн байгууллага, захиргааны байгууллагууд хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэхдээ ялгамжтай байдлаар энэ хуулийг хэрэгжүүлж байгаа нь иргэн Ч.Б*******од нэг үндэслэл зааж татгалзаж байгаа хирнээ дараагийн 19 иргэнд нь Засаг даргын 2019 оны 127 дугаар тоот захирамжаар хэсэг этгээдүүдэд олгосон.

С захирамжаар ч газар эзэмшүүлэхээр болгочихсон ийм шийдвэрүүдээр харагдаж байна. Тэр н*******аа хашаалчихсан 20 орчим иргэд хэсэгчлээд газар эзэмшчихсэн. Нэгж талбарын дугаар нь газрын мэдээллийн санд бүртгэгдчихсэн ийм асуудлууд байгаа юм. Төрийн захиргааны байгууллага хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэхдээ ялгамжтай байдлаар хэрэгжүүлж, хуулийг нэг мөр тайлбарлаж хэрэглэхгүй байна шүү дээ. Энэ нь иргэний эрх ашиг сонирхлыг зөрчиж байгаа гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Монгол Улсын Үндсэн хууль болон энэ газрын тухай хуульд заасан эрхийнхээ хүрээндээ төрийн захиргааны байгууллага газар эзэмшүүлэх Газрын тухай хуульд заасан холбогдох бүрдүүлбэрийг хангаад хүсэлтээ өгсөн. Бид нарт татгалзаж байгаа үндэслэл нь юу юм гэхлээрээ инженерийн шугам сүлжээ бүхий нэг асуудал дараа нь үерийн хамгаалалтын бүс гээд байгаа. Энэ дээрх татгалзаж байгаа үндэслэлүүдээ, үүнтэй холбоотой татгалзал юмнуудаа хариуцагчийн зүгээс тогтоож чадахгүй байна аа гэж үзэж байна. Тийм учраас С уг татгалзаж байгаа газар эзэмшүүлэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож Ч.Б******* газар эзэмшүүлэхийг даалгаж өгнө үү гэсэн уг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Ч.Б*******ын нэхэмжлэлтэй Сд холбогдох дүүргийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Өргөдлийн хариу хүргүүлэх тухай 17/1******* тоот газар эзэмшүүлэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэхийг даалгах тухай шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Иргэн Ч.Б******* нь дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр дүүргийн хороо, Ч6 тоот хаягт байрлах газрыг эзэмшихээр өргөдөл гаргасан. Хүсэлт гаргасан байршил нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг ( Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ), 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь заалт ( Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан Хотын ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна) гэж заасны дагуу тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэлээр дээрх өргөдлийн хариуг хүргүүлсэн байна. Иймд дүүргийн Засаг дарга өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ч.Б******* нь С дүүргийн хороо, Ч /б/ тоотод оршин суудаг өөрийн хадам эгчийнхээ өмчилж буй газрын илүү хэсэг болох 300 м.кв газрыг эзэмших хүсэлтээ Сд 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гаргасан,

3. С дүүргийн Газар зохин байгуулалтын албанаас 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр “...тухайн хүсэлт гаргасан байршил нь үерийн далангийн хамгаалалтын бүсэд байрлаж байгаа тул дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах боломжгүй” гэж 17/1******* дугаартай албан бичгээр газар эзэмшүүлэхээс татгалзсан хариуг өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Ч.Б*******ын дүүргийн Засаг даргад гаргасан өргөдөл, албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

4. Нэхэмжлэгчээс “... 2007 оноос хойш амьдарсан газраа өнөөдрийг хүртэл авч чадахгүй байгаа...” гэж тайлбарлаж байгаа хэдий ч баримтуудаар 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сд хүсэлт гаргасан болох нь тогтоогдож байна.

5. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна” гэж заасан байх бөгөөд хариуцагч захиргааны байгууллагаас Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6-д “өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх” үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна.

6. Учир нь: Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж,  31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 33 дугаар зүйлийн 33.4-т “... аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасныг баримтлан захиргааны байгууллагаас татгалзсан хариуг өгсөн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

7. Нэхэмжлэгчийн эзэмших хүсэлт гаргасан газар нь үерийн далангийн хамгаалалтын бүсэд хамааралтай болох нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон бөгөөд Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтооно” гэж зааснаас үзвэл тухайн байршилд газар эзэмшүүлэх боломжгүй болох нь тогтоогдож байна.

            8. Уг хүсэлт гаргасан байршилд 2012-2013 онд газар чөлөөлөлт хийсэн бөгөөд “Н******* 1008 айлын орон сууц” төсөл хэрэгжүүлж, Улаанбаатар хотын төлөвлөлтийн төвийн бүсийн орон сууцны 7 дугаар нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол хийгджээ.

            9. Нэхэмжлэгчээс “...тус дүүргийн Засаг дарга иргэн миний хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан атлаа бусад иргэдэд газар эзэмших эрхийг олгож байгаа нь  тэгш бус ялгамжтай хандаж байгаа гэж үзэхээр байна...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байгаа хэдий ч шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шийдвэрлэх эрхтэй тул бусад иргэдийн газар эзэмших эрхийн талаар хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй юм.

            10. Нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлт гаргасан газар нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн үзлэгээр дахин төлөвлөлтөд орсон, тухайн бүсийн иргэд бүгд газраа чөлөөлж нүүсэн, мөн үерийн далангийн хамгаалалтын бүсэд хамаарахаар байгаа нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдахаар байсан ч нэхэмжлэгч хүсэлт гаргасан газраа эзэмших ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргээгдэхээргүй, захиргааны байгууллагаас тухайн газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргах боломжгүй нөхцөл байдалтай байна.

            11. Нэхэмжлэгч тал хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан бөгөөд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-д “хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж зааснаар шүүх хуралдаанд үргэлжилсэн болно.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.4, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6-д заасныг тус тус баримтлан Ч.Б*******оос Сд холбогдуулан гаргасан “С 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 17/1******* тоот газар эзэмшүүлэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

           

 

 

                                              ШҮҮГЧ                               Д.ЧАНЦАЛНЯМ