| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Сайханцэцэг |
| Хэргийн индекс | 101/2016/04330/И |
| Дугаар | 181/ШШ2016/00819 |
| Огноо | 2016-09-29 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 181/ШШ2016/00819
2016 оны 09 сарын 29 өдөр Дугаар 181/ШШ2016/00819 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сайханцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 13 дугаар байр, 15 тоот хаягт оршин суух, Б овогт Д.М /РДХА52051413/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,
Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 13 дугаар байр, 15 тоот байрыг 115.000.000 төгрөгөөр үнэлсэн дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 2016 оны 04 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.З хөтлөв
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.М дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгохоор хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шаардлага гаргажээ. Тэрээр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Э хүнээс 20.000.000 төгрөг авч өгсөн. Энд түүнтэй эвлэрснээр шүүхийн шийдвэр гарч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 5-р хороолол 13-р байрны 15 тоот 3 өрөө байрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Эд хөрөнгө хураах тухай №04/03 тоот тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №3/85 тоот тогтоол, мөн газрын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №3/4435 тоот мэдэгдэл зэргийг үндэслэн албадан дуудлага худалдаанд оруулахаар болоод байна.
2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №1268 тоот захирамжинд дурьдахдаа С.Э 23.600.000 төгрөгийг төлөхөөр байхад миний бие 2016 оны 03 дугаар сарын 09-ны өдөр Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны зохих дансанд 10.000.000 төгрөг буюу үндсэн мөнгөний 50%ийг төлсөөр байхад миний
хотын төвийн 300.000.000 төгрөгний үнэтэй дундын өтчлөлийн байрыг 10.000.000 төгрөг төлүүлэх үүднээс Гэрээний үүргийн биелэлт биелүүлээгүй гэдэг нэрийн дор ажиллагаа явуулж байгаа нь хуульд нийцэхгүй байна.
Надад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба үнэлгээний тайланг надад мэдэгдээгүй. Миний байр 300 сая төгрөгийн үнэтэй үнэлгээний компани 115.000.000 төгрөгөөр үнэлсэн нь буруу гэж үзэж байна. Би шийдвэр гүйцэтгэлийн албанаас гаргаж ирсэн 17.638.238 төгрөгийг төлсөн гэсэн байдлыг зөвшөөрч байна.
Харин Шийдвэр гүйцэтгэх алба Э.Г төлбөрт гүйцэтгэх ажиллагаа явуулах болоогүй байхад төлсөн төлбөрөөс суутган авсан нь ямар ч үндэслэлгүй хууль зөрчиж байна.
Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5-р хороолол 13-р байрны 15 тоот 3 өрөө байрыг 115.000.000 төгрөгөөр үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн.
Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргасан.
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1268 дугаар захирамжаар Д. М 23.737.975 төгрөгийг гаргуулж С.Э, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 5070 дугаар захирамжаар 15.116.475 төгрөгийг гаргуулж А.Д олгохоор тус тус шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Д.М хамтран өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол 13 дугаар байрны 15 тоот 3 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2013 оны 11 дүгээр сарын 07- нд битүүмжлэн, 2013 оны 11 дүгээр сарын 20-нд хураасан.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч талуудаас үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг авахад харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон. Хөндлөнгийн шинжээч Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол 13 дугаар байрны 15 тоот 3 өрөө орон сууцыг 155.000.000 төгрөгөөр үнэлгээ тогтоож анхны албадан дуудлага худалдаанд 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдөр оруулахаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарласан.
Тус албанаас төлбөр төлөгч Д.М хамтран өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2014 оны 08 дугаар сарын 2-ны өдөр Анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарлахад Хамтран өмчлөгч гэр бүл, үр хүүхдийн эрх ашгийг хамгаалан хуульд заасан үндэслэлээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны үйл ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэж шүүхэд дахин нэхэмжпэл гаргасан.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2496 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1004 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 933 дугаар тогтоолоор тус тус Д.М нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Тус албанаас Д.М хамтран өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнэлгээний тогтоосон зах зээлийн үнэ болох 155.000.000 төгрөгийн 70 хувь буюу 108.500.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй. Анхны албадан дуудлага худалдаанд худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 04 дүгээр сарын 15-ны Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 155.000.000 төгрөгийн 50 хувь буюу 77.500.000 төгрөгөөр Хоёрдахь албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй.
Төлбөр төлөгч Д.М нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд удаа дараа үндэслэлгүйгээр гомдол гаргаж төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж, хугацаа хожих замаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, удаашруулж байх тул нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү гэсэн.
ؿ ,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч Д.М хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 13 дугаар байр, 15 тоот байрыг 115.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон дараах байдлаар шийдвэрлэв.
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 6 сарын 13-ны өдрийн 1268 дугаар захирамжаар Д.М 23.737.975 төгрөг гаргуулж С.Э олгохоор шийдвэрлэсний шийдвэрлэсний дагуу, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 13 дугаар байр, 15 тоот үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн 2013 оны 11 сарын 07-ны өдрийн 152/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2013 оны 11 сарын 20-ны өдрийн 04/03 дугаар тогтоолоор хураасан байна.
Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Иргэний хуулийн 177.1.-д заасны дагуу төлбөрт хураагдсан хөрөнгийн үнийн талаар төлөр авагч, төлбөр төлөгч нар тохиролцоогүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 02 сарын 10-ны өдрийн 06 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжээчээр Лэндс ХХК-ийг томилж, шинжээч нь 2014 оны 02 сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 13 дугаар байр, 15 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 155.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг ирүүлжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаар төлбөр төлөгч Д.М нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар 17,638,238 төгрөгийг төлсөн байгаа бөгөөд үүнд талууд маргаагүй.
Дээрхи Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шийдвэр гүйцэтгэх тухай хууль зөрчөөгүй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.М үнэлгээний талаар надад мэдэгдээгүй гэж маргасан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба үнэлгээний тайланг 2014 оны 03 сарын 03-ны өдрийн 3/3890 дугаар мэдэгдэх хуудсаар төлбөр төлөгч Д.М мэдэгдсэн үүнийг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй тул түүний тайлбар үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь Д.М нь өөгүй бол Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар 7 хоногт шүүхэд гомдол гаргах эрх х бөгөөд эхэмжлэгч хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй тул үнийг зөвшөөрсөн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл үнэлгээний талаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байна.
Нөгөөтэйгүүр шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 155,000,000 төгрөгөөр үнэлсэн байхад нэхэмжлэгч 115.0 сая төгрөгөөр үнэлсэн гэсэн шаардлага нь үндэслэлгүй байна.
Мөн хариуцагч Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанаас т аар гаргасан ууд 㺺 175 д заасан ий , мөн хуулийн 177 / /- ах юм. Нөгөөтэйгүүр хариуцагч Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх алба үнэлгээ хийх эрх бүхий байгууллага биш.
Иймд нэхэмжлэгч Д.М үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Шүүх хуралдаанд Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Шийдвэр гүйцэтгэх алба Э.Г төлбөрт гүйцэтгэх ажиллагаа явуулах болоогүй байхад төлсөн төлбөрөөс суутган авсан гэсэн тайлбар гаргаж маргасан бөгөөд энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.М улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн итгэмжлэлээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба төлөөлүүлэх эрхээ Н.Ц олгосон нь хууль зөрчөөгүй байна.