Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 135/ШШ2015/00202

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2015/00041/И

 

Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .... дүүрэг, ...дугаар хороо, ... дүгээр хороолол, ... тоотод оршин суух . овогт .... /регистрийн дугаар ... утас .../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .... аймаг, ... сум, . дугаар баг, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, .... овогт .... /регистрийн дугаар .., утас .../-д холбогдох

18,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ... хариуцагч .. нарийн бичгийн дарга Т.Тогтох нар оролцов.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...барааны үлдэгдэл төлбөр болох 18,000,000 төгрөгийг 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нотариатаар гэрчлүүлэн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэхэд төлж барагдуулах гэрээ хийсэн юм. Гэрээ дуусаад удтал ухамсраараа өгөхийг нь хүлээсэн боловч үл ойшоож холбоо барихгүй таг алга болсон тул хариуцагч .... миний авах ёстой 18,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч .... шүүхэд гаргасан тайлбартаа:

“...... нэхэмжилж буй 18,000,000 төгрөгийг бүрэн хэмжээгээр төлөх боломжгүй байна. Учир нь миний бие ....63,200,000 төгрөгийн ногоо борлуулж өгсөн ба энэ ногоог зарах үед тодорхой хэмжээний хорогдол, хаягдал, жингийн зөрүү, үнийн зөрүү гарч байсан. Үүнийг би ..тай огт тооцож үзээгүй, түүний нэхэмжилснээр асуудалд хандаж ирсэн. Энэ их хэмжээний үнийн дүнтэй ногоо борлуулахад нилээд хэмжээний хаягдал хорогдол гарсан үний зөрүү, жингийн зөрүү зэргийг тооцоод үзэхээр 9,700,000 төгрөг болж байгаа юм. Энэ үнийн дүнг нэхэмжилж буй үнийн дүн 18,000,000 төгрөгнөөс хасуулж тооцно. Үлдэгдэл 8,300,000 төгрөгийг мөнгөөр биш монгол хүнсний сайн чанарын ногоогоор төлөх бодол хүсэлтэй байна.... бид хоёр өмнө өр авлагын асуудал дээр эвлэрэн хэлэлцэж байхдаа төлбөрт хүнсний ногоо өгч авч болохыг дурдаж тохирч нотариатаар батлуулж байсан.... энэ тал дээр татгалзаж маргахгүй байх гэж бодож байна.” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч... нь хариуцагч .... зээлээр худалдан авсан ногооны үнийн үлдэгдэл 18,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч .... нь 2012 оны 10 сараас эхлэн нэхэмжлэгч...аас хятад хүнсний ногоо авч байсан бөгөөд хариуцагчийн худалдан авсан ногооны үнийн үлдэгдэл 18,000,000 төгрөг болох нь зохигчдын тайлбар, 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн төлбөр барагдуулах тухай гэрээ зэрэг баримтаар тогтоогдож байх ба зохигчдын хэн хэн нь энэ талаар маргаагүй болно.

 

Хариуцагч .... нь “Энэ их хэмжээний үнийн дүнтэй ногоо борлуулахад нилээд хэмжээний хаягдал хорогдол гарсан үний зөрүү, жингийн зөрүү зэргийг тооцоод үзэхээр 9,700,000 төгрөг болж байгаа юм. Энэ үнийн дүнг нэхэмжилж буй үнийн дүн 18,000,000 төгрөгнөөс хасуулж тооцно. Үлдэгдэл 8,300,000 төгрөгийг мөнгөөр биш монгол хүнсний сайн чанарын ногоогоор төлөх бодол хүсэлтэй байна” гэж нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ тайлбарласан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч .... нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотлосон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул хариуцагч .... 18,000,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч...д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч .... 18,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч...д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч...аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч .... улсын тэмдэгтийн хураамжид 247,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

         

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        З.ТУНГАЛАГМАА