| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2023/00213/И |
| Дугаар | 157/ШШ2023/00221 |
| Огноо | 2023-11-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 157/ШШ2023/00221
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч *******ны нэхэмжлэлтэй, хариуцагч “*******” ХХК-д холбогдох “*******ноос авсан 367/MMDS45 дугаар тусгай зөвшөөрлийн үлдэгдэл төлбөрт 2,544,000 төгрөг, 608/B/CaTV76 дугаар тусгай зөвшөөрлийн үлдэгдэл төлбөрт 2,825,205.48 төгрөг, 367/DTV13 дугаар тусгай зөвшөөрлийн үлдэгдэл төлбөрт 4, 464,000 төгрөг, нийт 9,833,205.48 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,******* /цахимаар/
Хариуцагч “*******” ХХК-ийн захирал *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулж “*******ноос авсан 367/MMDS45 дугаар тусгай зөвшөөрлийн үлдэгдэл төлбөрт 2,544,000 төгрөг, 608/B/CaTV76 дугаар тусгай зөвшөөрлийн үлдэгдэл төлбөрт 2,825,205.48 төгрөг, 367/DTV13 дугаар тусгай зөвшөөрлийн үлдэгдэл төлбөрт 4,464,000 төгрөг, нийт 9,833,205.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай ******* нь “*******” ХХК-тай 2009 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 367/MMDS45 дугаар Телевиз, радиогийн олон сувгийг дамжуулах тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 6 жилийн хугацаатайгаар, 2015 оны 01-р сарын 31-ний өдөр 608/B/CaTV76 дугаар Телевиз, радиогийн олон сувгийг кабелиар дамжуулах үйлчилгээ эрхлэх “Б” ангиллын зөвшөөрлийн гэрээг байгуулан 2018 оны 01-р сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд телевиз, радиогийн олон сувгийг кабелиар дамжуулах үйлчилгээ эрхлэх эрх бүхий тусгай зөвшөөрлийн гэрчилгээг, мөн оны 05 дугаар сарын 20-ны өдөр 367 DTV тоот “Радио давтамж ашиглах зөвшөөрлийн гэрээ”-г байгуулан 3 жилийн хугацаатайгаар Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт телевизийн өргөн нэвтрүүлгийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх эрхийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээг тус тус олгосон. Талуудын хооронд байгуулагдсан тусгай зөвшөөрлийн гэрээнүүдийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Зөвшөөрөл эзэмшигч нь “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын дагуу ээлжит жилийн төлбөрийг тусгай зөвшөөрөл олгосон тухай шийдвэр гарсан өдрөөс нэг сарын өмнө Зохицуулах хорооны Голомт банкин дахь дансанд шилжүүлнэ” гэж заасан байдаг. Гэтэл тусгай зөвшөөрөл эзэмшигч “*******” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж тусгай зөвшөөрлүүдийн холбогдох хугацааны төлбөрүүдийг төлж барагдуулаагүй байна. Тодруулбал, - 367/MMDS45 дугаар тусгай зөвшөөрлийн 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацааны үлдэгдэл төлбөрт 2 544 000 төгрөг, - 608/B/CaTV76 дугаар тусгай зөвшөөрлийн 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацааны үлдэгдэл төлбөрт 2,825,205.48 төгрөг, - 367/DTV13 дугаар тусгай зөвшөөрлийн 2015 оны 05 дугаар сарьш 20-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацааны үлдэгдэл төлбөрт 4,464,000 төгрөг, Нийт: 9,833,205.48 төгрөг.
“*******” ХХК нь манай байгууллагаас үйл ажиллагаа эрхлэх дээр дурдсан 3 удаагийн тусгай зөвшөөрөл авсан гэдгийг тодорхой мэдэж байгаа атлаа өнөөдрийг хүртэл эдгээр тусгай зөвшөөрлийн төлбөрүүдийг хуримтлуулан төлж барагдуулахгүй байгаа тул тус компанид үүссэн төлбөрийн асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлж, гаргуулах зорилгоор тус шүүхэд хандан энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Үүнд: Нэг. Тусгай зөвшөөрөл эзэмшигч “*******” ХХК нь манай *******ноос авсан 367/MMDS45 дугаар тусгай зөвшөөрлийн үлдэгдэл төлбөрт 2,544,000 төгрөг, 608/B/CaTV76 дугаар тусгай зөвшөөрлийн үлдэгдэл төлбөрт 2,825,205.48 төгрөг, 367/DTV13 дугаар тусгай зөвшөөрлийн үлдэгдэл төлбөрт 4,464,000 төгрөг, нийт 9,833,205.48 төгрөг гаргуулж өгнө үү” гэв.
2.Хариуцагч “*******” ХХК-ийн захирал ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Хариуцагч ******* ХХК-ийг төлөөлж тухайн үед тусгай зөвшөөрөл авахад захирлаар ажиллаж байсан ******* миний бие нэхэмжлэгч *******ны нэхэмжлэлд хариу тайлбар гаргаж байна.
“*******” ХХК нь 2014 оноос одоог хүртэл ямар ч үйл ажиллагаа явуулаагүй учир нэхэмжлэлд дурдсан мөнгөн дүнтэй нэхэмжлэлүүдийг төлөх боломжгүй. Учир нь 2011 оны *******ны 07/169 тоот тогтоолоор телевиз, радионы зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага өөрчлөгдөж, 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс тоон системд шилжүүлж, тоног төхөөрөмжөө шинэчлэх болсон. Манай компани 367/MMDS45 гэсэн зөвшөөрлөөр 2588-2700 МГЦ зурваст гэр хорооллын айл өрхөд олон сувгийг олон цэгт хүргэх үйлчилгээг явуулж 2009 оноос 2013 оныг дуустал төлбөр зохих хураамжаа төлсөн байдаг.
*******ноос гаргасан нөхцөл шаардлагын дагуу тоног төхөөрөмжөө тоон системд шилжүүлэх /2014 оны 11 сар/ шаардлагатай болж өмнө нь анологи систем дээр хамтарч ажиллаж байсан ******* захиралтай “*******” ХХК-ийн тавьсан саналын дагуу манайд тоон технологийн төхөөрөмж шилжүүлэх, суурьлуулах, ашиглалтад оруулах гэрээ байгуулсан. Гэрээг хавсаргав. /2013.08.09/
Ингээд ХААН банкнаас 50 сая төгрөгний хөрөнгө оруулалтын зээл 2013.10.21-нд 3 жилийн хугацаатай авсан.
2013 оны 10 дугаар сарын 29-нд захирал *******ын хүсэлтийн дагуу тоног төхөөрөмжний урьдчилгаа 70 хувь, гэрээний дагуу шилжүүлсэн. /35 сая/
Тоног төхөөрөмжөө 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор нийлүүлж, хүлээлгэж өгнө гэж тохиролцсон боловч өнөө маргааш гэсээр байгаад 2014 оны 03 дугаар сар хүргэсэн.
Дахин би өөрөө Улаанбаатар хотод очиж *******тай яаравчлуулах зорилгоор гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Цаад талын хугацаа 2014 оны 04 дүгээр сарын 15-нд гэж тохиролцсон. Гэтэл би өнөө маргааш гэж худал хэлээд алга болж байгаад 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нэг юм тавьж өгсөн боловч хэрэглэгчийн шаардлага хангадаггүй, гацаад гардаггүй. Дахиад тоног төхөөрөмж сольж өгнө гээд энэ хугацаанд MMDS-н тусгай зөвшөөрөл сунгагдаж ирэхдээ зурвас нь өөрчлөгдөөд 550-590 МГЦ болж ирсэн учир дахиад модултай антен зарим тоног төхөөрөмжийг өөрчлөх болсон.
******* захирал тоног төхөөрөмж сольж өгнө гээд буцаагаад тоног төхөөрөмжийн заримыг нь аваад алга болсон. 2015 оны 03 дугаар сард ******* захиралтай хөөцөлдөж байж арай гэж нэг юм уулзахад тоног төхөөрөмжөө буцааж, авсан мөнгөө эргүүлж өг гэсэн албан тоот өөрийн биеэр аваачиж өгөв.
За удалгүй тоног төхөөрөмжөө аваад очно гээд мөн алга болсон. Утсаа авдаггүй. Зугтаагаад уулздаггүй. 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор сольж өгөөд суурьлуулж өгнө гээд Улаанбаатар хотод уулзаад гараар нэг юм бичүүлж өгөв. Байдаггүй. Утасны дугаараа зараад гадаадад яваа гээд бүр сураггүй алга болсон.
Энэ хугацаанд ДДЭШ ТВ ороод ирсэн. *******ны Цахилгаан холбооны салбарт миний ашиглаж хуучин зурваст зөвшөөрөл олгосон гээд тэднийх гэр хороололд олон суваг цацаж эхэлсэн.
Манай компани хэрэглэгч байхгүй, дахиад тоног төхөөрөмж авах мөнгө байхгүй, банкны зээлээ төлж чадахгүй байдалд хүрч сард 1,970,000 төгрөг төлөх боломжгүй болж банкны зээлийг дахиад 3 жилийн хугацаагаар сунгасан.
Банкинд 6 жилийн хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, үндсэн зээл гээд нийт 72,897,059 төгрөгийг хүүхдүүдийн цалин, хадгаламж, өөрийн тэтгэвэр хамаг юмаа хамж байж төлж барагдуулсан.
2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 07/08 тоот тогтоолын хавсралтад 367/DTV13 тоот тусгай зөвшөөрлийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр цуцалсан байдаг.
Энэ нь агаараар олон сувгийн үйлчилгээ дамжуулах зөвшөөрөл юм. Нэхэмжлэл дээр байгаа 608/B/CaTV76 буюу кабелиар олон сувгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг ашиглаж байгаагүй.
Манай компани кабель шугам байгуулж айл өрхөд хүргэх чадал байхгүй. Хөрөнгө ч байхгүй. Энэ зардал өндөртэй кабелиар дамжуурах гэсэн 282520548 төгрөгийн төлбөрийг төлөх үндэслэл байхгүй.
Ингээд манай ******* ХХК нь ямар ч үйлчилгээ байхгүй, төлбөрийн чадваргүй, банкны зээлийн өрөнд орж, үйл ажиллагаа зогссон.
2013-2013 оны хооронд “*******” ХХК-ийн татварын тайланг хавсаргав.
Одоо ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй. Би өөрөө өндөр насны тэтгэврээс өөр орлогогүй учир энэ нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгөн дүнг төлөх боломжгүй. Миний энэ байдлыг харгалзаж үзнэ үү” гэжээ. /хх-ийн 38-40/
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,******* /цахимаар/ нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч *******ны нэхэмжлэлтэй, хариуцагч “*******” ХХК-д холбогдох “*******ноос авсан 367/MMDS45 дугаар тусгай зөвшөөрлийн үлдэгдэл төлбөрт 2,544,000 төгрөг, 608/B/CaTV76 дугаар тусгай зөвшөөрлийн үлдэгдэл төлбөрт 2,825,205.48 төгрөг, 367/DTV13 дугаар тусгай зөвшөөрлийн үлдэгдэл төлбөрт 4,464,000 төгрөг, нийт 9,833,205.48 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагаас тусгай зөвшөөрөл авч, гэрээг байгуулсан. Энэ хугацаанд төлбөр төлөгдөөгүй байсан. Энэ төлбөрийг нэхэмжилж байсан. Гэрээ байгуулсан, мөн тусгай зөвшөөрөл авсан хугацаанд хариуцагч нь үйл ажиллагаа явуулаагүй асуудал нэхэмжлэгч байгууллагын буруутай үйлдэл биш. Манай байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан бол хариуцагч өөрөө техник тоног төхөрөөмжийг хариуцах ёстой. Техник тоног төхөөрөмж манай байгууллагад хамаагүй. Нэхэмжлэгч байгууллага бол тусгай зөвшөөрөл эзэмшигч тул нэхэмжлэл гаргасан.
Иймд *******ноос авсан 367/MMDS45 дугаар тусгай зөвшөөрлийн үлдэгдэл төлбөрт 2,544,000 төгрөг, 608/B/CaTV76 дугаар тусгай зөвшөөрлийн үлдэгдэл төлбөрт 2,825,205.48 төгрөг, 367/DTV13 дугаар тусгай зөвшөөрлийн үлдэгдэл төлбөрт 4,464,000 төгрөг, нийт 9,833,205.48 төгрөгийг хариуцагч “*******” ХХК-иас гаргуулж өгнө үү” гэв.
4.Хариуцагч “*******” ХХК-ийн захирал ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч *******ны нэхэмжлэлтэй, хариуцагч “*******” ХХК-д холбогдох “*******ноос авсан 367/MMDS45 дугаар тусгай зөвшөөрлийн үлдэгдэл төлбөрт 2,544,000 төгрөг, 608/B/CaTV76 дугаар тусгай зөвшөөрлийн үлдэгдэл төлбөрт 2,825,205.48 төгрөг, 367/DTV13 дугаар тусгай зөвшөөрлийн үлдэгдэл төлбөрт 4,464,000 төгрөг, нийт 9,833,205.48 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
“*******” ХХК нь нэхэмжлэгч *******ноос тусгай зөвшөөрөл авсан. Гэхдээ энэ хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй, төлбөрийг төлөх боломжгүй, татварын албанд нэг ч удаа тайлан гаргаж өгч байгаагүй. Банкнаас их хэмжээний зээл авч байсан. Манай “*******” ХХК нь төлбөрийн чадваргүй.
Манай “*******” ХХК нь “*******” ХХК-тай Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд Монголын бүх суваг болон гадаадын нийт 75 сувгийг тоон кабелийн телевизийн студи тавьж суурьлуулж өгөх гэрээг 2013 оны 08 дугаар сарын 09-ны өдөр байгуулсан, “*******” ХХК нь манай “*******” ХХК-тай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас манай “*******” ХХК нь үйл ажиллагааг явуулаагүй.
Иймд *******ны нэхэмжлэлтэй, хариуцагч “*******” ХХК-д холбогдох “*******ноос авсан 367/MMDS45 дугаар тусгай зөвшөөрлийн үлдэгдэл төлбөрт 2,544,000 төгрөг, 608/B/CaTV76 дугаар тусгай зөвшөөрлийн үлдэгдэл төлбөрт 2,825,205.48 төгрөг, 367/DTV13 дугаар тусгай зөвшөөрлийн үлдэгдэл төлбөрт 4,464,000 төгрөг, нийт 9,833,205.48 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
5.Нотлох баримт: Нэхэмжлэгчээс
-*******ноос “*******” ХХК-иас гаргуулах нэхэмжлэл /5-8/
-“*******” ХХК-ийн 608/Б/CaTV76 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 608/Б/CaTV76 дугаартай гэрээ /9-15/
-“*******” ХХК-ийн 367/DTV13 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 367/DTV13 дугаартай гэрээ /16-21/ нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
6.Нотлох баримт: Хариуцагчаас
-“*******” ХХК-ийн 2014, 215, 2016, 2017, 2018, 2019, 2020, 2021, 2022, 2023 оны татварын тодорхойлолт /41-52/
-*******ны 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 07/08 дугаартай “тогтоол хүргүүлэх тухай” албан бичиг /хх-ийн 53/
-*******ийн тодорхойлолт, “*******” ХХК, “*******” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ, банкны зээлийн гэрээ, ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт, “*******” ХХК-ийн 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №01/03 дугаартай “студийг буцаах тухай” албан бичиг, *******ны 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 07/169 дугаартай албан бичиг /хх-ийн 55-59/ нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулж “*******ноос авсан 367/MMDS45 дугаар тусгай зөвшөөрлийн үлдэгдэл төлбөрт 2,544,000 төгрөг, 608/B/CaTV76 дугаар тусгай зөвшөөрлийн үлдэгдэл төлбөрт 2,825,205.48 төгрөг, 367/DTV13 дугаар тусгай зөвшөөрлийн үлдэгдэл төлбөрт 4,464,000 төгрөг, нийт 9,833,205.48 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Хариуцагчаас гэрээний хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй тул төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.
3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
4.Хариуцагч “*******” ХХК нь *******ноос Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд телевиз, радиогийн олон сувгийг кабелиар дамжуулах үйлчилгээ эрхлэх “Б” ангиллын 608/B/CaTV76 дугаар тусгай зөвшөөрлийг 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай авсан байна. /хх-ийн 9/
Мөн 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд телевиз, радиогийн олон сувгийг кабелиар дамжуулах үйлчилгээ эрхлэх “Б” ангиллын 608/B/CaTV76 дугаар тусгай зөвшөөрлийн гэрээг бичгээр байгуулсан. /хх-ийн 10-15/
5.Хариуцагч “*******” ХХК нь *******ноос Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд радиогийн давтамж ашиглах зөвшөөрлийн чиглэлгүй антенн ангиллын 367/DV13 дугаар тусгай зөвшөөрлийг 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай авсан байна. /хх-ийн 16/
Мөн 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд радиогийн давтамж ашиглах чиглэлгүй антенн ангиллын 367/DV13 дугаар тусгай зөвшөөрлийн гэрээг бичгээр байгуулсан. /хх-ийн 17-18/
Телевиз, радиогийн олон сувгийг кабелиар дамжуулах үйлчилгээ эрхлэх “Б” ангиллын 608/B/CaTV76 дугаар тусгай зөвшөөрлийг мөн радиогийн давтамж ашиглах зөвшөөрлийн чиглэлгүй антенн ангиллын 367/DV13 дугаар тусгай зөвшөөрлийг “*******” ХХК нь авсан, үүний дагуу тусгай зөвшөөрлийг ашиглах гэрээнд нэхэмжлэгч, хариуцагч нар гарын үсэг зурж, гэрээг байгуулсан талаар талууд маргаагүй байна.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар” гэрээ байгуулагдсанд тооцохоор заасан байх тул “*******” ХХК нь *******той тусгай зөвшөөрөл эзэмших гэрээг, хугацаатайгаар байгуулсан байна.
Гэрээг байгуулж буй этгээд нь өөрийн үйл ажиллагаа болон санхүүгийн нөөцийг тооцоолох, гэрээний дагуу ямар ашиг олох болон алдагдал хүлээхийг урьдчилан тооцоолох нь тухайн этгээдийн үүрэгт хамаарах ба хариуцагчийн маргаж буй манай байгууллага гэрээний дагуу үйл ажиллагаа явуулаагүй, явуулах санхүүгийн боломжгүй байсан, “*******” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, техник тоног төхөөрөмж нийлүүлээгүй улмаас тусгай зөвшөөрлийг ашиглаагүй” гэх тайлбар нь нэхэмжлэгч нь буруугүй байна.
6.Хариуцагч “*******” ХХК нь *******ноос 367/MMDS45 дугаар тусгай зөвшөөрлийг гэрчилгээ аваагүй мөн уг зөвшөөрлийн хамт гэрээг байгуулсан талаарх тусгай зөвшөөрлийг гэрчилгээ, гэрээг нотлох баримтаар нэхэмжлэгч *******ноос гаргаж өгөөгүй байна.
Өөрөөр хэлбэл ******* нь 367/MMDS45 дугаар тусгай зөвшөөрлийн төлбөрийг “*******” ХХК-иас нэхэмжлэх эрхгүй байна.
7.Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “хэрэглэгч өөрийн эзэмшлийн барилга байгууламж, нутаг дэвсгэр дэх харилцаа холбооны сүлжээ, тоног төхөөрөмжийг хамгаалах, түүнд гарсан болон гарч болох гэмтэл, хохирлын талаар үйлчлэгчид мэдээлэх, харилцаа холбооны үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх, үйлчлэгчээс өгсөн техникийн нөхцөл, шаардлагыг хангаж баталгаажсан тоног төхөөрөмж ашиглах үүрэгтэй” гэж заасан.
Мөн хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэгч *******ноос Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд телевиз, радиогийн олон сувгийг кабелиар дамжуулах үйлчилгээ эрхлэх “Б” ангиллын 608/B/CaTV76 дугаар тусгай зөвшөөрлийг 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай авсан, 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд телевиз, радиогийн олон сувгийг кабелиар дамжуулах үйлчилгээ эрхлэх “Б” ангиллын 608/B/CaTV76 дугаар тусгай зөвшөөрлийн гэрээг бичгээр байгуулсан. /10-15/, хариуцагч “*******” ХХК нь *******ноос Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд радиогийн давтамж ашиглах чиглэлгүй антенн ангиллын 367/DV13 дугаар тусгай зөвшөөрлийг 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай авсан байна. /хх-ийн 16/, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд радиогийн давтамж ашиглах чиглэлгүй антенн ангиллын 367/DV13 дугаар тусгай зөвшөөрлийн гэрээг бичгээр байгуулсан. /17-18/
Хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэгч *******ноос тусгай зөвшөөрөл авсан хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй төлбөрийг төлөх боломжгүй гэдэг тайлбар нь гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Хариуцагч нь “*******” ХХК-тай Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд Монголын бүх суваг болон гадаадын нийт 75 сувгийг тоон кабелийн телевизийн студи тавьж суурьлуулж өгөх гэрээг 2013 оны 08 дугаар сарын 09-ны өдөр байгуулсан, “*******” ХХК нь манай “*******” ХХК-тай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас манай “*******” ХХК нь үйл ажиллагааг явуулаагүй гэх тайлбар нь хариуцагчийг үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөх үндэслэлгүй.
Талуудын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай байгуулсан Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд телевиз, радиогийн олон сувгийг кабелиар дамжуулах үйлчилгээ эрхлэх “Б” ангиллын 608/B/CaTV76 дугаар тусгай зөвшөөрлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1, 367/DV13 дугаар тусгай зөвшөөрлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “зөвшөөрөл эзэмшигч нь шинээр зөвшөөрөл авч байгаа тохиолдолд зөвшөөрлийн төлбөрийг Зохицуулах хорооноос баталсан “Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ”-нд зааснаар тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг олгосон тухай шийдвэр гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн гэрээ байгуулж, нэхэмжлэлийн дагуу төлнө” гэж заасан байх тул хариуцагч “*******” ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмших хугацаанд төлбөрийг төлөх үүрэгтэй байна.
Талуудын хооронд байгуулсан тусгай зөвшөөрөл эзэмших гэрээнд “*******” ХХК-ийн захирал ******* гарын үсэг зурж, гэрээ байгуулсан, гэрээ байгуулсан талаар талууд маргаагүй, тусгай зөвшөөрлийг “*******” ХХК-д олгосон талаар талууд маргаагүй, гэрээг цуцлах талаар хэн аль нь санал гаргаагүй байна.
8.Хариуцагч “*******” ХХК-иас 367/MMDS45 дугаар тусгай зөвшөөрлийн үлдэгдэл төлбөрт 2,544,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй байна.
Учир нь хариуцагч “*******” ХХК нь *******ноос 367/MMDS45 дугаар тусгай зөвшөөрлийг авсан эсэх, энэ талаар гэрээ байгуулсан талаарх нотлох баримт гаргаж өгөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт “Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь үүрэг хүлээнэ”, 25.2.2-д “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж 367/MMDS45 дугаар тусгай зөвшөөрлийн гэрээг шүүхэд ирүүлээгүй буюу энэхүү үүргээ биелүүлээгүй байна.
Хариуцагч “*******” ХХК-иас шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн “*******” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11/03 дугаартай “тус компани нь “*******” ХХК-тай 2014 онд олон сувгийн кабелийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулан ажилласан. 2015 онд улс даяар тоон системд шилжихтэй холбогдуулан тухайн захиалсан тоног төхөөрөмжийн стандарт Монгол Улс даяар МPEG-2-оос МPEG-4 болж өөрчлөгдсөн ба тухайн үйлдвэр нь ийм стандартын хийх боломжгүй болсон. “*******” ХХК нь олон сувгийн дамжуулах үйлчилгээг 2015 оноос хойш эрхлээгүй нь үнэн болно” гэх тайбар нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
9.Иймд хариуцагч “*******” ХХК-иас 608/B/CaTV76 дугаар тусгай зөвшөөрлийн үлдэгдэл төлбөрт 2,825,205.48 төгрөг, 367/DTV13 дугаар тусгай зөвшөөрлийн үлдэгдэл төлбөрт 4,464,000 төгрөг нийт 7,289,205 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
10.Нэхэмжлэгч ******* нь төрийн байгууллага болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “*******” ХХК-иас 7,289,205 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 131,577 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн дансанд оруулж, улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.8, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-120 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “*******” ХХК-иас 7,289,205 (долоон сая хоёр зуун наян есэн мянга хоёр зуун таван) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 131,577 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн дансанд оруулж, улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэг зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ