Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 125/ШШ2023/0015

 

НЭХЭМЖЛЭГЧ, ХАРИУЦАГЧ,

ГУРАВДАГЧ ЭТГЭЭДИЙН ЭВЛЭРЛИЙГ

БАТАЛЖ, ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ

 БОЛГОХ ТУХАЙ

 

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сонинболор би “Ч ” ХХК-нийн нэхэмжлэлтэй Увс аймгийн Засаг дарга, Увс аймгийн Улаан гом сумын Засаг даргад холбогдох “Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2005 оны 01 сарын 04-ний өдрийн 01 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, У ХХК-д 2006 оны 01 сарын 06-ны өдөр олгосон 0088436 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, гуравдагч этгээдийн Увс аймгийн Засаг даргын 2015 оны 12 сарын 14-ний өдрийн А/722 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах,000436261 дугаартай газар эзэмшүүлэх гэрчилгээг хүчингүй болгуулах, 2015 оны 12 сарын 14-ний өдрийн Ц.Э , М.М нарын байгуулсан газар эзэмшүүлэх гэрээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 08 сарын 09-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, хариуцагч болон гуравдагч этгээд нар нь эвлэрлийн гэрээндээ: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйл, 22 дугаар зүйлд заасан эрх үүргийн дагуу нэхэмжлэгч "Ч " ХХК-ийн захирал Б.Ц , гуравдагч этгээд "У " ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э , хариуцагч Увс аймгийн Засаг дарга Ч.Ч  бид дараах нөхцлөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа. Үүнд:

Нэг. Нэхэмжлэгч "Ч " ХХК нь Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 тоот захирамжийн Ч ХХК-ийн газартай давхцуулан эзэмшүүлсэн хэсэг буюу 19104 мкв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 тоот захирамжийг үндэслэн "У " ХХК-д 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр олгосон 0088436 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээний давхацсан хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзаж байна. Мөн У ХХК- ийн Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 тоот захирамжаар олгосон 36000 мкв эзэмшүүлсэн газар, газрын гэрчилгээтэй маргаж нэхэмжлэлийн шаардлага гаргахгүй болно.

Хоёр. Увс аймгийн Засаг дарга нь У ХХК-ийн гаргасан 2015 оны 12 дугаар сарын 14-ний Увс аймгийн Засаг даргын А/722 дугаартай Захирамжийг хууль бус болохыг тогтоолгох, А/722 дугаартай Захирамжийг хүчингүй болгуулах, Ч ХХК-ийн 000436261 дугаартай газар эзэмшүүлэх гэрчилгээг хүчингүй болгуулах, 2015 оны 12 дугаар сарын 14-ний №08501- 2015/00090 дугаартай Ц.Э , М.М нарын байгуулсан Иргэн хуулийн этгээдийн газар эзэмшүүлэх гэрээг хүчингүй болгуулах, Увс аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн А/959 дүгээр "Газар эзэмшүүлэх тухай" захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

Гурав. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд "У " ХХК нь Увс аймгийн Улаангом сумын .... дугаар баг /Тухайн үеийн .... дугаар /-ийн нутаг дэвсгэрт 36,000 метр квадрат газрыг, дээрх барилга байгууламж, объектуудын хамт хууль ёсоор эзэмшиж, өмчилж ашиглахыг хариуцагч Увс аймгийн Засаг дарга, нэхэмжлэгч "Ч " ХХК бид хүлээн зөвшөөрч дахин энэ талаар захиргааны акт гаргахгүй, шүүхэд нэхэмжлэл гомдол маргаан гаргахгүй.

Дөрөв. Шүүхээс эвлэрлийн гэрээг хүлээн авч шийдвэрлэсэн тохиолдолд "У " ХХК нь "Ч " ХХК-аас шүүхийн шийдвэрээр болон 2023 оны 09 дүгээр сарын 15 ний өдрийг хүртэлх ............... төлбөр ...............төгрөгийн төлбөрийг барагдуулсанд тооцож шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр байгаа гүйцэтгэлийн хэргийг бүрэн хаалгаж "Ч  ХХК нь " У" ХХК-д ................... төлбөр төлүүлэх нэхэмжлэлээсээ татгалзаж дахин маргаан үүсгэхгүй.

Тав. Дээрх асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, захиргааны акт гаргахгүй бөгөөд сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож эвлэрлээ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ч ” ХХК нь Увс аймгийн Засаг дарга, Увс аймгийн Улаан гом сумын Засаг даргад холбогдуулан “Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2005 оны 01 сарын 04-ний өдрийн 01 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, У ХХК-д 2006 оны 01 сарын 06-ны өдөр олгосон 0088436 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, гуравдагч этгээдийн Увс аймгийн Засаг даргын 2015 оны 12 сарын 14-ний өдрийн А/722 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах,000436261 дугаартай газар эзэмшүүлэх гэрчилгээг хүчингүй болгуулах, 2015 оны 12 сарын 14-ний өдрийн Ц.Э , М.М нарын байгуулсан газар эзэмшүүлэх гэрээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.                                                          

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч гуравдагч этгээд нар нь харилцан тохиролцож "Ч " ХХК нь Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 тоот захирамжийн Ч ХХК-ийн газартай давхцуулан эзэмшүүлсэн хэсэг буюу 19104 мкв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 тоот захирамжийг үндэслэн "У " ХХК-д 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр олгосон 0088436 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээний давхацсан хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзаж, мөн У ХХК- ийн Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 тоот захирамжаар олгосон 36000 мкв эзэмшүүлсэн газар, газрын гэрчилгээтэй маргаж нэхэмжлэлийн шаардлага гаргахгүй, Увс аймгийн Засаг дарга нь У ХХК-ийн гаргасан 2015 оны 12 дугаар сарын 14-ний Увс аймгийн Засаг даргын А/722 дугаартай Захирамжийг хууль бус болохыг тогтоолгох, А/722 дугаартай Захирамжийг хүчингүй болгуулах, Ч ХХК-ийн 000436261 дугаартай газар эзэмшүүлэх гэрчилгээг хүчингүй болгуулах, 2015 оны 12 дугаар сарын 14-ний №08501- 2015/00090 дугаартай Ц.Э , М.М нарын байгуулсан Иргэн хуулийн этгээдийн газар эзэмшүүлэх гэрээг хүчингүй болгуулах, Увс аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн А/959 дүгээр "Газар эзэмшүүлэх тухай" захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, Харин бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд "У " ХХК нь Увс аймгийн Улаангом сумын ... дугаар баг /Тухайн үеийн.. ... дугаар /-ийн нутаг дэвсгэрт 36,000 метр квадрат газрыг, дээрх барилга байгууламж, объектуудын хамт хууль ёсоор эзэмшиж, өмчилж ашиглахыг хариуцагч Увс аймгийн Засаг дарга, нэхэмжлэгч "Ч " ХХК бид хүлээн зөвшөөрч дахин энэ талаар захиргааны акт гаргахгүй мөн шүүхэд нэхэмжлэл, гомдол маргаан үүсгэхгүй” ... гэж харилцан буулт хийж эвлэрлийн гэрээг 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр бичгээр байгуулж, гарын үсэг зуран баталгаажуулж маргаанаа дуусгавар болгожээ.

Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын эвлэрсэн нь хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт зааснаар “Ч.” ХХК нь Увс аймгийн Засаг дарга, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдуулан “Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2005 оны 01 сарын 04-ний өдрийн 01 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, У ХХК-д 2006 оны 01 сарын 06-ны өдөр олгосон 0088436 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, гуравдагч этгээдийн Увс аймгийн Засаг даргын 2015 оны 12 сарын 14-ний өдрийн А/722 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах,000436261 дугаартай газар эзэмшүүлэх гэрчилгээг хүчингүй болгуулах, 2015 оны 12 сарын 14-ний өдрийн Ц.Э , М.М нарын байгуулсан газар эзэмшүүлэх гэрээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.5 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ч ”ХХК-нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгүй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Г.СОНИНБОЛОР