Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 185

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Нарантуяа

Улсын яллагч Б.Баярхүү,

Шүүгдэгч А.Өмөрбек, түүний өмгөөлөгч М.Энхжаргал, Б.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Агваанбай овогтой Өмөрбекэд холбогдох эрүүгийн 201626031422 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1993 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй,  бүрэн дуунд боловсролтой, нарийн бичиг мэргэлжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, ах, бэр эгчийн хамт Хан-уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 13-486 тоотод оршин суух,

2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 978 дугаартай Баянгол, Хан-уул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1145 дугаартай Баянгол, Хан-уул Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 40 хоногийн хугцаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан Молко овгийн Агваанбай Өмөрбек, /РД/УЗ93083018/

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч А.Өмөрбек нь ялтай байх хугацаандаа 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 15 цагийн орчим, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах 12 дугаар цэцэрлэгийн хажуугийн саравчинд иргэн Б.Уламбаяртай хамт архи ууж байхдаа утсаараа яриулсангүй гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчин, бие махбодид хөнгөн гэмтэл учруулж догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Өмөрбек шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн.” гэв.

 

Хохирогч Б.Уланбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... Өмөрбек гэдэг залуу Хосоо, Улаанаа гэдэг 2 хүүхэд дагуулчихсан согтуу ирсэн. Над дээр ирэд Өмөрбек мөнгө байна уу гэж асуусан. Тэгээд надаас архины мөнгө нэхээд архи босгож уух уу гэж хэлээд надаас мөнгө нэхээд байсан. Тухайн үед би гар утсаа гаргах гээд халаасаа ухсан. Тэгтэл миний халааснаас хавтсанд хийсэн байсан 16000 төгрөгийг харчихсан. Тэгээд миний мөнгийг шууд булаагаад авсан. Тэгээд Хосоо, Улаанаа 2- той хамт дэлгүүр явсан. Тэгээд удалгүй ирэхдээ Пиво аваад ирсэн. Пивоо Хосоо, Улаанаа нартай хувааж уусан. Намайг уухуу гэхээр нь би уугаагүй. Тэгтэл намайг шууд нүүр хэсэгт гараараа цохиод авсан. Би тухайн үед газар унаад ухаан алдсан. Тэгтэл нэг сэрхэд миний дээрээс өшиглөөд байсан... Тухайн үед миний утас цэнэггүй болсон байсан. Тэгээд би утас цэнэггүй болсон байсан учраас яриулагүй юм. Хэнтэй ярих гэж байсан талаар и мэдэхгүй байна. Миний утас сүлжээндээ үнэгүй ярьдаг, тэгээд миний утсаар ярих гэж байсан. Надад нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Эмчилгээ хийлгэгүй, ямар нэг баримт байхгүй. гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-9, 12 хуудас/

 

Гэрч Б.Баярмөнх мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... Би яваад очтол Уламбаяр ганцаараа хамраас нь цус гарчихсан, нүүр хэсэг нь зулгарсан байдалтай байж байсан. Тэгэхээр нь би түрүүний залгасан танихгүй дугаар руу залгаад Өмөрбектэй ярья гэхэд тийм хүн байхгүй гээд байсан. Тэгэхээр нь би битгий худлаа яриад байгаарай, хүн зодчихоод ирж уулзвал уулз, ирэхгүй бол хэлдэг газар нь хэлнэ гэж хэлсэн. Тэгтэл Өмөрбек ах салаад явчихсан байна гэж хэлж байсан... Хамарнаас нь цус гараад эрүү, дух, хамар хэсэгт нь зулгарсан, өмд цамц нь цус болсон байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 хуудас/

 

Гэрч Д.Хосбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Өмөрбек Уламбаяраас мөнгө байна уу гэж асуухад надад 500 төгрөг байгаа гэж хэлээд халаасаа ухахад халааснаас нь 10.000 төгрөг гараад ирсэн. Тэгэхээр нь Өмөрбек энэ мөнгөн дээр чинь нэмэрлээд архи, пиво авчихъя гэж хэлээд мөнгийг нь аваад архи пиво нэмж аваад уусан. Тэгээд архиа ууж байгаад Уламбаярын барьж байсан Нокиа маркийн гар утасаар Өмөрек яръя гээд Уламбаяр яриулахгүй гээд маргаан үүссэн. Тэгээд Уламбаяр, Өмөрбек нар хоорондоо маргалдаад нэг нэгнийгээ цохиж байсан. Тэгээд зодоод эхэлсэн Уламбаяр, Өмөрбек нар хоорондоо маргалдаж байгад зууралдаад газарт шороон дээр унасан. Тэр үед Уламбаярын нүүрэн хэсэгт халцарсан, цус гарсан... Уламбаярын гар утсаар Өмөрбек ярих гэхэд яриулаагүй тэрнээс болоод маргаан гарсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 хуудас/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн  ¹14294 тоот дүгнэлтэд: “…Уламбаярын биед дух, хамрын нуруу ба үзүүр, угалз, зүүн нүдний дотор булан ба доод зовхи, уруулын дээд хэсэг оочны зулгаралтууд, дух хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор булан, доод зовхины цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугцаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт /хх-ийн 23 хуудас/

 

Шинжээч Б.Ундармаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Уламбаярын биед учирсан зулгаралт бүхий гэмтлүүд нь унах үед үүсэх боломжтой. Харин нүдний дотор булан, доод зовхины цус хуралт зулгаралт бүхий гэмтлүүд нь унахад үүсэх боломжгүй. Уламбаярын биед үүссэн гэмтэл нь гараар цохих, хөлөөр өшиглөх , ямар нэг зүйлээр цохихын аль алинд үүсгэгдэх боломжтой /хх-ийн 26-27 хуудас/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-39/, Ял шийтгэлийн хуудас /хх-41/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-44-47/, шүүгдэгч өвчний түүх /хх-77-102/, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-114/, хохиролын хохирол төлсөн баримт /хх-4/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч А.Өмөрбек нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар “ялтай байх хугацаандаа 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 15 цагийн үед, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах 12 дугаар цэцэрлэгийн хажуугийн саравчинд иргэн Б.Уламбаяртай хамт архи ууж байхдаа утсаараа яриулсангүй гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчин, бие махбодид хөнгөн гэмтэл учруулж догшин авирлан танхайрсан гэмт хэрэг” үйлдсэн нь 2015 оны Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоосон ¹14294 тоот дүгнэлт, зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

   Иймд прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зүйлчилж ирүүлсэн хэргийг 2015 оны Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар өөрчилж, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол нэхэмжлээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй гэснийг тус тус дурдав.