Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 183/шш2023/02985

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2023/02985

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Үйлдвэр, Ч өргөн чөлөө, *** тоотод байрлах, регистрийн ******** дугаартай, Ж ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Т-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Т-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Б.Т нь манай байгууллагад хандаж гар утас худалдан авах зорилгоор 1.519.000 төгрөгийн зээл олгохыг хүссэн. Зээлдэгчийн хүсэлт холбогдох баримтыг үндэслэж 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 18 сарын хугацаатай сарын 3,5 хувийн хүүтэйгээр 1.519.000 төгрөгийг ********дугаартай зээлийн гэрээ байгуулан зээл олгосон. Хариуцагч нь зээлийн нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, болон үндсэн төлбөрийг бүрэн барагдуулаагүй байна. Манай байгууллагын зүгээс хариуцагчийн оршин суугаа хаяг болох Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, Ж ** дугаар гудамж, ** тоот хаягийн дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн ************** дугаартай захирамжид "...Б.Т шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тус дүүргийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна..." гэжээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, мөн хуулийн 65.1.9 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна" гэжээ. Иймд Б.Т ***********-г эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргаж, түүний оршин суугаа хаягыг тодорхой болгож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс Ж  ББСБ ХХК-иас иргэн Б.Б, Н.С, Ц.Ү нарт олгосон итгэмжлэл, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн *********** дугаартай захирамж, нэхэмжлэгч Ж ББСБ ХХК болон иргэн Б.Т нарын хооронд байгуулагдсан 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн *********** дугаартай Зээлийн гэрээний хуулбар, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, Ж  ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ж ББСБ ХХК-ийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Т-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс үзэхэд Ж ББСБ ХХК болон Б.Т нарын хооронд 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн *********** дугаартай Зээлийн гэрээ байгуулагдсан боловч Б.Т уг зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.

3. Б.Т нь гэрээ байгуулах үедээ оршин суудаг байсан хаяг буюу Чингэлтэй дүүрэг, ** дугаар хороо, Ж ** дугаар гудамж, ** тоотод оршин суудаггүй болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн *********** дугаартай захирамжаар тогтоогджээ.

4. Иймд регистрийн дугаар ********, Б овогтой Б-ын Т-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ж ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар регистрийн дугаар *********, Б овогтой Б-ын Т-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.Т-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ж ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Шийдвэрийн хувийг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Үүрийнцолмонд даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Н.ГЭРЭЛТУЯА