Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 186

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж, Н.Мөнхбаяр, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

 

Иргэдийн төлөөлөгч Д.Даваацэрэн,

Нарийн бичгийн дарга Б.Нарантуяа

Улсын яллагч Г.Ганчимэг,

Шүүгдэгч М.Цэндтарав, түүний өмгөөлөгч Д.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, мөн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Цэндтаравт холбогдох эрүүгийн 201626030835 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, аав, ээж. дүү нарын хамт амьдардаг, гэрийн хаяг Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 8 дугаар хороо, Зүүнбаянцагааны 10-13 тоотод оршин суух, урьд нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 391 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар хорин мянган төгрөгөөр торгох ялаар,

Сонгинохайрхаи дүүргийн шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 10 хоногийн ялаар шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 3 жил 7 сар 11 хоногийн хорих ялаас 3 жилийн хорих ялыг өршөөсөн, Баянзүрх дүүргийн Шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 292 дугаартай Шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар 19 хоногийн хорих ялыг тэнсэн сулласан,

Сонгинохайрхан дүүргийн Шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, 2009 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.

Сүхбаатар дүүргийн Шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 384 лугаартаи шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 2013 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай. Булга овгийн Мягмарсүрэнгийн Цэндтарав /РД: ЧБ 83110613/

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурдснаар:

Яллагдагч М.Цэндтарав нь 2002 оны Эрүүгийн хуулиар:

а/ Авто тээврийн хэрэгслийг авч зугтаах үйлдэл:

1. 2016 оны 06 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дутаар хороо, Нэгдэлчин зочид буудлын гадна зогсоол дээр байсан иргэн Д.Түвшиндэлгэрийн эзэмшлийн 3,200,000 төгрөгийн үнэтэй 73-67 УБА улсын дугаартай Ниссан Пирари Жоё маркийн автомашиныг,

2. 2016 оны 06 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Далай ван аудитын газрын автомашины зогсоол дээр байсан иргэн Д.Мөнхнямын эзэмшлийн 1,300,000 төгрөгийн үнэтэй 44-52 УБМ улсын дугаартай Хьюндай Аксент маркийн автомашиныг,

3. 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 125 дугаар байрны гадна зогсоол дээр байсан иргэн О.Шагдарсүрэнгийн эзэмшлийн 2,300,000 төгрөгийн үнэтэй 12-44 УБЕ улсын дугаартай Хьюндай Аксент маркийн автомашиныг,

4. 2016 оны 06 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн дугаар хороо, Оргилуун төвийн гадна зогсоол дээр байсан иргэн Ц.Чимэдцэрэнгийн эзэмшлийн 1,700,000 төгрөгийн үнэтэй 47-67 УБВ улсын дугаартай Хьюндай Аксент маркийн автомашиныг,

5. 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо. Дөлгөөн нуур үйлчилгээний төвийн гадна зогсоол дээр байсан иргэн Х.Анхбаярын /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 401 дүгээр анги/ эзэмшлийн 2,000,000 төгрөгийн үнэтэй 23-27 УБЗ улсын дугаартай Ниссан санни маркийн автомашиныг,

6. 2016 оны 06 дугаар сарын 17-наас 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн

дугаар хороо, Монгол Улсын Их Сургуулийн 5 дугаар байрны гадна зогсоол дээр байсан иргэн Г.Батболдын эзэмшлийн 1,500,000 төгрөгийн үнэтэй 05-33 УБР улсын дугаартаи Ниссан блюбөрд маркийн автомашиныг,

7. 2016 оны 06 дугаар сарын 17-наас 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 105 дугаар байрны гадна зогсоол дээр байсан иргэн Г.Баяндүүрэнгийн эзэмшлийн 1,300,000 төгрөгийн үнэтэй 55-60 УБК улсын дугаартай Тоёота Иди маркийн автомашиныг,

8. 2016 оны 06 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо. Дархан-Нэхий худалдааны төвийн зогсоол дээр байсан иргэн Г.Баасанжавын эзэмшлийн 1,300,000 төгрөгийн үнэтэй 42-58 УБР улсын дугаартай Тоёота Корса маркийн автомашиныг,

9. 2016 оны 06 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 60 дугаар байрны гадна зогсоолд байсан иргэн X Нямдаваагийн эзэмшлийн 1,600,000 төгрөгийн үнэтэй 61-00 УНЛ улсын дугаартай 90 кузовтой Тоёота Креста маркийн автомашиныг,

10. 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Скай нэртэй караокены гадна зогсоолд байсан иргэн Э Бямбадоржийн эзэмшлийн 2,000,000 төгрөгийн үнэтэй 08-03 ГАА улсын дупартай Хснда Сивик маркийн автомашиныг,

11. 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Сэргээн засах үндэсний төвийн гадна зогсоолд байсан иргэн Д Даваадоржийн эзэмшлийн 1,900,000 төгрөгийн үнэтэй 01-25 УБК улсын дугаартай Тоёота раум маркийн автомашин зэрэг нийт 11 удаагийн давтан үйлдлээр авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасэн гэмт хэргийг үйлдсэн,

 

б/ Бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдэл:

1. 2016 оны 05 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрны гадна ил зогсоол дээр байсан иргэн М.Баяржаргалын эзэмшлийн 72-14 ХӨВ улсын дугаартай Хьюндай Аксент маркийн автомашин болон уг автомашин дотроос пүүзэн гутал 1 хос, 2 жинсэн өмд. МР тоглуулагч, мемори карт зэрэг эд зүйлийг хулгайлан авч нийт 1,755,000 төгрөгийн

2. 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Өдрийн сонины гадна зогсоол дээр байсан иргэн Г.Төрболдын эзэмшлийн 21-68 УЬИ улсын дугаартай Хьюндай Аксент маркийн автомашин болон уг автомашины обудтай өвлийн дугуй, аккумлятор, домакрат, ком дорцов, түлхүүр багаж, МП тоглуулагч зэрэг эд зүйлийг хулгайлан нийт 1,725,000 төгрөгийн,

3. 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорос 26 дугаар байрны гадна зогсоол дээр байсан Н.Билэгжаргалын эзэмшлийн 19 32 УНИ улсын дугаартай Хьюндай Аксент маркийн автомашин болон автомашины аккумляторыг хулгайлж нийт 1,900,000 төгрөгийн,

4. 2016 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 16 дугаар байрны гадна зогсоол дээр байсан иргэн С.Санжаагийн эзэмшлийн 82-14 УБС улсын дугаартай Ниссан пулсар маркийн автомашин болон нарны шил. гар утасны цэнэглэгчийг хулгайлан 1,600,000 төгрөгийн

5. 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газрын гадна зогсоол дээр байсан иргэн О.Анхтунгалагийн эзэмшлийн 77-19 УБЧ улсын дугаартай Тоёота раум маркийн автомашин болон аккумляторыг хулгайлан 2,000,000 төгрөгийн,

6. 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нугаг дэвсгэрт байрлах Худалдаа аж үйлдвэрийн танхимын гадна зогсоол дээр байсан иргэн Ү.Зоригоогийн эзэмшлийн 59-03 УНӨ улсын дугаартай Ниссан санни маркийн автомашин болон уг автомашины обудтай дугуй, хойд гупер, автомашин дотор байсан ажлын хувцас, кролны тос зэргийг хулгайлж нийт 2,559,000 төгрөгийн,

7. 2016 оны 06 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 50-1-р байрны гадна зогсоол дээр байсан иргэн Н.Чулуунбаатарын эзэмшлийн 51-89 УБК улсын дугаартай Хьюндай соиага 4 маркийн автомашин, уг автомашины аккумлятор. автомашин дотор баисан 4 гб хэмжээтэй флаш дискийг хулгайлж нийт 2,520,000 төгрөгийн,

8. 2016 оны 06 дугаар сарын 17-наас 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дутаар хороонд байрлах "Хаус-25" үйлчилгээний төвийн гадна зогсоол дээр байсан иргэн Н.Баатархүүгийн эзэмшлийн 17-77 УНЛ улсын дугаартай цагаан өнгийн Верна аксент маркийн автомашин хулгайлж нийт 2,200,000 төгрөгийн,

9. 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны гадна зогсоол дээр байсан иргэн Б.Цэвээний эзэмшлийн 37-77 УБГ улсын дугаартай Хьюндай соната 2 маркийн автомашин. уг автомашины аккумляторыг хулгайлж нийт 1,200,000 төгрөгийн,

10. 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо. Тусгаар тогтнолын ордны гадна зогсоол дээр байсан иргэн Б.Хаянгаравын эзэмшлийн 47-01 УБВ улсын дугаартай Хьюндай Аксент маркийн автомашин. уг автомашины запас дугуй 1 ширхэг, 4 хаалганы хөмсөг /борооны хаалт/, аккумлятор, мп тоглуулагч зэрэг эд хөрөнгийг хулгайлж нийт 2,240,000 төгрөгийн

11. 2016 оны 06 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүургийн 14 дугээр хороо. Ачлал их дэлгуүрийн гадна зогсоол дээр байсан иргэн Н.Жигжиддоржиин эзэмшлиин 30-76 УНИ улсын дугаартай Субару Импреза маркиин автомашин болон уг автомашин дотор байсан бэлэн 5,000 төгрөг. 4 ширлзг түлхүүр. мөн уг автомашин дотор байсан иргэн Б.Нямдоржийн эзэмшлийн бэлэн 60,000 төгрөг, скайтелийн 19,000 төгрөгийн нэгж зэрэг эд эд зүйлийг хулгайлан нийт 2,299,000 төгрөгийн,

12. 2016 оны 8 дугаар сарын 27-наас 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн Г дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 38-а байрны гадна зогсоол дээр байсан иргэн Ю.Баярсайханы эзэмшлийн 91-79 УНҮ улсын дугаартай Хонда фит маркийн автомашин болон уг автомашинд байсан 2 ширхэг цахилгаан дрилл зэрэг эд зүйлийг хулгайлан нийт 4,000,000 төгрөгийн,

13. 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 12а байрны гаднах зогсоол дээр байсан иргэн Ц.Начинхүүгийн эзэмшлийн 33-29 УБЗ улсын дугаартай Тоёота рав 4 маркийн автомашин болон уг автомашин дотор байсан гар тасдагчийг хулгайлан нийт 3,295,000 төгрөгийн,

14. 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Хатанбаатар эмнэлгийн гадна зогсоол дээр байсан иргэн М.Отгонтөрийн эзэмшлийн 01-57 УБЯ улсын дугаартай Тоёота королла маркийн автомашин болон уг автомашинд байсан 4 ширхэг колпак, бахь, дугуйн дорцов, мп тоглуулагч, түлхүүр багаж зэрэг эд зүйлийг хулгайлан нийт 2,025,000 төгрөгийн,

15. 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах СОТ 3-1 байрны гадна зогсоол дээр байсан иргэн М.Лхагвасүрэнгийн эзэмшлийн 95-08 УНБ улсын дугаартай Ниссан санни маркийн автомашин болон уг автомхашин дотор байсан хөгжимний дэлгэцийг хулгайлан нийт 2,000,000 төгрөгийн,

16. 2016 оны 10 дугаар сарын 19-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Замын цагдаагийн газрын гадна зогсоол дээр байсан иргэн М.Нарангэрэлийн эзэмшлийн 51-29 УНУ улсын дугаартай Тоёота спринтер маркийн автомашин болон уг машины 4 дугуй хулгайлан нийт 1,100,000 төгрөгийн,

17.2016 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хороо 9 дүгээр байрны гадна зогсоол дээр байсан иргэн А.Оюунтунгалагийн эзэмшлийн 40-37 УНГ улсын дугаартай Хонда фит маркийн автомашин болон уг автомашины запас дугуй зэрэг эд зүйлийг хулгайлан нийт 3,000,000 төгрөгийн,

18. 2016 оны 10 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 7 дугаар байрны гадна зогсоол дээр байсан иргэн Б Эрдэнэбаярын эзэмшлийн 59-87 ГСА улсын дугаартай Хонда фит арео маркийн автомашин болон уг автомашинд байсан запас дугуй, МРЗ тоглуулагч, 3 литрийн госол, ослын гурвалжин тэмдэг зэрэг эд зүйлийг хулгайлан нийт 3,635,200 төгрөгийн хохирол тус тус учруулж 2016 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд шунахайн сэдэлтээр. тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл /түлхүүр/ хэрэглэн, бусдын автомашин, автомашины эд анги болон эд зүйлийг нийт 18 удаагийн давтан үйлдлээр хулгайпан авч нийт 41,063,200 /дөчин нэгэн сая жаран гурван мянга хоёр зуу/ төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдожээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Цэндтарав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн.” гэв.

 

а/ Авто тээврийн хэрэгслийг авч зугтаах үйлдэл:

Хохирогч Д.Төвшиндэлгэр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2016 оны 6 дугаар сарын 1-ний өдөр өөрийн эзэмшлийн 73-67 УБА улсын дугаартай Ниссан пирари жоё маркийн авто машинтай баянзүрх дүүргийн 6-р хорооны нэгдэлчин зочид буудалд буусан. Маргааш өглөө нь машин байхгүй байсан... буудлын камерыг шүүж үзтэл үүрээр нэг хүн ирээд миний машиныг аваад явж байгаа харагдсан. Машинаа 2-р сая төгрөгөөр үнэлж байна... миний машины ард талын суудлын доор домакрат, цахилгаан хийлэгч олдсон. Би хараагүй байсан байна лээ. Надад одоо ямар ч гомдол санал нэхэмжлэх зүйл байгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн мэдүүлэг (3-р хавтас 165, 168-р хуудас)                                                                       

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт (3-р хавтас 155-161-р хуудас)

 

Хохирогч Д.Мөнхням мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016.06.08-ны орой 23 цагийн үед өөрийн эзэмшлийн 44-52 УБМ улсын дугаартай Хьюндай Аксент маркийн авто машинаа Бянгол дүүргийн 16-р хороо “Далай ван” аудитын газрын зогсоолд байрлуулж тавиад маргааш өглөө нь 8 цаг 30 минутын үед машинаа авах гээд очтол байхгүй байсан... 2016.06.21-ний өдөр баянгол дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтсийн байцаагч машинийг хүлээлгэж өгсөн ба дотроос нь алдагдсан эд зүйл байхгүй байв. Машинаа 2-р сая төгрөгөөр үнэлнэ. Гомдол санал байхгүй. Хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралдаанд оролцож чадахүй” гэсэн мэдүүлэг (3-р хавтас 16-р хуудас)

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Гэрэл зургийн үзүүлэлт (2-р хавтас 245-248-р хуудас, 3-р хавтас 11-14-р хуудас)

 

Хохирогч О.Шагдарсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 18 цагийн үед өөрийн 12-44 УБЕ улсын дугаартай (Хьюндай Аксент) машинаа тавьж орхиод маргааш өглөө нь байхгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн. ...миний машинийг нэг залуу аваад зугтаачихсан. ...тэгээд араас нь дагсаар байгаад нарантуул захын хойноос машинаа олж авсан. Машинаа 3.500.000 төгрөгөөр үнэлж байна. ...машины урд талын амортизатор тахийж нумарсан, нийлээд 90.000 төгрөг, их гэрэл дожионы хамт хагарсан ба 36.000 төгрөг, хойд талын гэрэл дохио хагарсан 20.000 төгрөг, 2-р хаалга хонхойлгож эвдэлсэн нийлээд 70.000 төгрөг , буудаг замаск 60.000 төгрөг, машины кундактор 15.000 төгрөгөөр сольсон, баруун талын толь хагарсан 15.000 төгрөг зүүн талын доод гар 25.000 төгрөг урд талын крюло төмөр хонхойсон 25.000 төгрөг, хойд талын гуперны замаск ховхорсныг засуулхад 20.000 төгрөг машины кундактор түлхүүр тааруулхад 5.000 төгрөг болсон” гэсэн мэдүүлэг. (3-р хавтас 92-94 хуудас)

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, Гэрэл зургийн үзүүлэлт (3-р хавтас 84-86-р хуудас), Эд зүйлийн үнэлгээ (3-р хавтас 96-р хуудас)

 

Хохирогч Ц.Чимэдцэрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016.06.09-ний өдөр ажилдаа ирэхдээ өөрийн 47-67 УБВ дугаартай Аксент маркийн машиныг Оргилуун төвийн урд зогсоол дээр тавьсан. Маргааш өглөө нь 04.05 цагийн хооронд харсан чин; алга болсон байхаар нь цагдаа дуудсан. ...Машинаа очиж авахад бүрэн бүтэн, эвдрэл гэмтэлгүй байсныг хүлээж авсан. ... Би машинаа 2.800.000 төгрөгөөр үнэлнэ. Миний машианас алдсан эд зүйл, эвдэрч хэмхэрсэн зүйл байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн мэдүүлэг (1-р хавтас 139,140-р хуудас)

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтас 134-136-р хуудас)

Хохирогч Х.Анхбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 06 дугаар сарын 12-ны өглөө аж ахуйн үйлчилгээний ялтан Д.Отгонжаргал гадуур унаж явж байгаад Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Дөлгөөн нуурын орчимоос (Nissan sunny маркийн мөнгөлөг саарал өнгөтэй, 23-27 УБЗ улсын дугаартай) уг машиныг хулгайд алдсан байсан. Ингээд машиныг маргааш 13 цагийн орчим Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Өдрийн сонины зогсоол дээр байхад нь олж авсан. Тухайн үед машиныг олж аваад үзэхэд дотроос нь ямар нэгэн эд зүйл алдагдаагүй эд анги нь бүрэн бүтэн байсан. Манай байгууллага уг машиныг 3.000.000 төгрөгөөр үнэлсэн. ...Байгууллагын зүгээс ямар нэгэн гомдол байхгүй, машинаа бүрэн хүлээж авсан, шүүх хуралд суухгүй, нэхэмжлэх зүйл ч байхгүй” гэсэн мэдүүлэг (1-р хавтас 217-219 хуудас)

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтас 201-209-р хуудас)

 

Хохирогч Г.Батболд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр МУБИС-ийн 5-р байрны гадаа өөрийн эзэмшлийн 05-33 УБР улсын дугаартай, Ниссан Блюберд маркийн мөнгөлөг саарал өнгийн машинаа тавьсан, Маргааш өглөө нь миний машин алга болчихсон байсан. ...4 хоногийн дараа машинаа БГД-ийн 12-р хороо, 6-р бичил хороололд байх 28-р сургуулийн баруун талын зогсоол дээрээс олж авсан. Машинаас алдсан эд зүйлс байгаагүй. Машинаа 2.500.000 төгрөгөөр үнэлж байна. Гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг (5-р хавтас 135-136-р хуудас)

 

Хохирогч Г.Баяндүүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 6 дугаар сарын 17-ны өглөө байрны гадна ил зогсоол дээр өөрийн эзэмшлийн 55-60 УБК улсын дугаартай хар өнгийн Тоёота Ед маркийн автомашиныг байрлуулж тавьсан. Маргааш өглөө нь ажилдаа явах гээд гарч ирсэн чинь машин байхгүй байсан. ...миний машин гэмтлийн эмнэлэгийн урд талд Хаус-25 нэртэй Хаан суудлын бүрээсний оёдлын газрын гадна зогсож байна гэж Цагдаагийн газраас хэлсэн. ...миний машинаас ямар нэгэн эд зүйл алдагдаагүй, машины эд анги бүрэн бүтэн байсан. Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. ...би өөрийн машинаа алдагдсан үеийн ханшаар нь 2.500.000 төгрөгөөр үнэлж байна. Шүүх хуралд суухгүй. (2-р хавтас 174-176-р хуудас)

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Гэрэл зургийн үзүүлэлт (2-р хавтас 166-169-р хуудас)

 

Хохирогч Г.Баасанжав мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...СХД-ийн 19-р хороо, Содон Хорооллын урд талын зогсоол дээр 2016 оны 6 дугаар сарын 18-ны 00 цагт өөрийн эзэмшлийн 42-58 УБР хар саарал өнгийн Корса маркийн машиныг тавьсан. ...2016 оны 6 дугаар сарын 21-ний өглөө 12 цагийн үед гэрээсээ гартал машин байхгүй байхаар нь цагдаад мэдэгдсэн. Би машинаа 3 сая төгрөгөөөр үнэлж байна. Миний машинаас алдагдсан зүйл байхгүй, бүрэн бүтэн байсан. Өөр санал хүсэлт байхгүй ” гэсэн мэдүүлэг (2-р хавтас 203-204-р хуудас)

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Гэрэл зургийн үзүүлэлт (2-р хавтас 186-187-р хуудас) Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (2-р хавтас 191-р хуудас)

 

Хохирогч Х.Нямдаваа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2011 онд 90 кузовтой Toyota Cresta маркийн 61-00 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авсан. ...2016 оны 6 дугаар сарын 19-ны 15 цагийн үед гэрээсээ гарч ирэхэд машин байхгүй болохоор нь цагдаад мэдэгдсэн. Хяналтын камерыг шүүж үзэхэд 2016 оны 6 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө 04 цаг 20 минутын үед цайвар өнгийн хувцастай хүн хаалгыг нь нээгээд унаж явж байгаа харагдсан. ...одоо би 2 сая төгрөгөөр үнэлж байна. Надад гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн мэдүүлэг (2-р хавтас 219-220-р хуудас)

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Гэрэл зургийн үзүүлэлт (2-р хавтас 211-215-р хуудас), Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (2-р хавтас 216-р хуудас)

 

Хохирогч Э.Бямбадорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 06 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө 04:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sky” зочид буудалд орохдоо өөрийн эзэмшлийн Хонда Севик маркийн 08.03 ГАА улсын дугаартай саарал өнгийн автомашиныг байрлуулж орхисон. Өглөө нь 06:00 цагийн үед миний машины асах чимээ сонсогдхоор нь босоод цонхоор хархад ухраад явж байгаа харагдсан. Тэгэхээр нь гараад очиход Баянхошуунаас Зурагтын чиглэл рүү уруудаад явчихсан, орой 19 цагийн үед миний машин Цайз захын Алтан өлгий орчим гудамжинд хаалганууд нь түгжээтэй баруун зүг рүү харуулж тавьсан байсныг цагдаа нартай хамт шалгахад миний машинаас алдагдсан эд зүйл байгаагүй, бүрэн бүтэн хүлээн авсан. Миний автомашиний зүүн хойд талын гуперээр юм шүргээд хагалчихсан, гупер хэсэг түгжээнээсээ мултраад доошоо унжсан байсан. Уг эвдрэлд 80.000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг (2-р хавтас 21-22-р хуудас)

 

Эд зүйлийн үнэлгээ (2-р хавтас 23-р хуудас)

                                                                                                                                                        

Хохирогч Д.Даваадорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 10 сарын 28-ны өдөр 11 цагийн үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сэргээн засах үндэсний төвийн хашаанд байсан өөрийн эзэмшлийн 01-25 УБК улсын дугаартай Тоёота Раум автомашинаа хулгайд алдсанаа мэдсэн. 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, 13-р хорооллын хойд талын автобусны буудлын ард байрлах машины зогсоол дээрээс олсон. Гомдолтой байна. Утасны цэнэглэгч алга болсон 25.000 төгрөгөөр худалдаж авж байсан. Машингүй байсан үеийн хохирол тооцож үзхэд 500.000 төгрөг болж байна. Машины үнэлгээ 4 сая төгрөг. Машины моторын дуу өөрчлөгдөж явдалд өөр болчихсин байна. Автозасварын газар 200.000 төгрөгний завар үйлчилгээ хийлгэж машин хэвийн болсон. Машиндаа засвар үйлчилгээ хийлгэсэн төлбөрөө барагдуулж авах хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг (4-р хавтас 3-р хуудас)

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Гэрэл зургийн үзүүлэлт (3-р хавтас 237-239-р хуудас)

 

б/ Яллагдагч Мягмарсүрэнгийн Цэндтаравын бусдын эд хөрөнгийг хулгайлсан хэргийн талаар нотлох баримтууд

 

Хохирогч Ү.Зоригоо мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Хан-уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа аж үйлдвэрийн танхимын арын зогсоол дээр 59-03 УНӨ улсын дугаартай өөрийн эзэмшлийн Ниссан Санни маркийн автомашинаа 07 цагийн үед зогсоол дээр тавиад ажилруугаа орсон. ...17 цагийн үед тамхи татах гээд гараад иртэл миний машин байхгүй байсан. Би өөрийн машунаа 2.5 сая төгрөгөөр үнэлж байна. ...2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр өөрийн машинаа Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн алтан өлгийн 7-144 тоот хашааны үүдэнд байхаар нь олж авсан. Тухайн үед машин дээр очиход 4 дугуй нь байхгүй, хойд гупер нь алдагдсан байдалтай байсан. Би өөрийн машинаа бүрэн гүйцэд хүлээж авсан. Гуперээ нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг (1-р хавтас 39-40-р хуудас)

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтас 20-23, 25-29-р хуудас), Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1-р хавтас 30-31-р хуудас), Эд зүйлийн үнэлгээ (1-р хавтас 41-р хуудас), Капитал-Эстимэйт ХХК-ийн үнэлгээ (1-р хавтас 46-47-р хуудас)

 

Хохирогч Н.Билэгжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 6дугаар сарын 12-ны орой 19 цагт машин дээрээ иртэл зогсоол дээр тавьсан байсан машин маань байхгүй байхаар нь Цагдаагийн газарт дуудлага өгсөн. Миний алдсан машин хар хөх өнгийн Солонгос улсад үйлдвэрлэгдсэн Аксент маркийн машин байгаа. Улсын дугаар 19-32 УНИ. Би алдсан машинаа 3.500.000 төгрөгөөр үнэлж байна. Надад гомдол санал байхгүй. Машинаа бүрэн бүтэн олж авсан, ...Миний машинаас 1 ширхэг машины аккумлятор алдагдсан. 120.000 төгрөгөөр үнэлж байна.” Гэсэн мэдүүлэг (1-р хавтас 92-96-р хуудас)

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтас 103-106-р хуудас), Эд зүйлийн үнэлгээ (1-р хавтас 97, 75-122-р хуудас)

 

Хохирогч Б.Цэвээн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2016 оны 6-р сарын 18-ны орой 20 цаг 30 минутын орчим би өөрийн эзэмшлийн 37-77 УБГ улсын дугаартай Санота 2 маркийн автомашинаа СХД-н 17-р хороо. 30-р байрны гадна ил зогсоол дээр байрлуулаад гэртээ орсон... Өглөө гараад харахад миний машин байхгүй байсан. ...2016 оны 6-р сарын 21-ний орой 5 шарын Капитал банкны гадна зогсоол дээрээс машинаа очиж хүлээж авсан. 2002 онд Да хүрээ техникийн захаас 4.200.000 төгрөгөөр худалдаж авж байсан. Миний автомашины аккумлятор алдагдсан байсан. ...Би өөрөө дахин 179.000 төгрөгөөр аккумлятор худалдаж авсан. Энэ үнээрээ аккумлятороо үнэлнэ.” гэсэн мэдүүлэг (1-р хавтас 185-186-р хуудас)

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Гэрэл зургин үзүүлэлт (1-р хавтас 165-167, 172-175-р хуудас), Эд зүйлийн үнэлгээ (1-р хавтас 183-р хуудас)

 

Хохирогч О.Анхтунгалаг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...2016 оны 06 дугаар сарын 19-ны өдөр өгллөөний 10 цаг 15 минутанд Чингэлтэй дүүргийн байрны зогсоол дээр өөрийн эзэмшлийн Тоёато Раум маркийн 77-19 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслээ унаж авчраад... орой 20 цаг 30 минутын үед машинаа авах гээд ирэх үед байхгүй байсан. 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Цагдаагын байгуулагаас хүлээж авсан машин болон доторхи эд зүйл зүгээр байсан. Харин аккумлятор алга болсон байсан. Би олон дахин цагдаа дээр ирэх сонирхол алга байна. Тийм учраас алдсан аккумлятороо нэхэмжлэхгүй Машинаа 2016 оны ханшаар 3.600.000 төгрөгөөр үнэлж байна.” гэсэн мэдүүлэг (2-р хавтас 43-44-р хуудас), Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (2-р хавтас 33-34-р хуудас), Эд зүйлийн үнэлгээ (2-р хавтас 46-р хуудас)

 

Хохирогч С.Санжаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 6 дугаар сарын 13-14нд шилжих шөнө СХД-ийн 14-р хороо, 16-р байрны баруун доод талд байрлуулаад өглөө 8 цаг өнгөрч байхад миний автомашин байхгүй байсан. Би өөрийн эзэмшлийн Ниссан Пулсар маркийн 82-14 УБС улсын дугаартай машиныг 2011-онд Да хүрээ захаас 3.5 сая төгрөгөөр худалдаж авж байсан. Машинаа 3.0сая төгрөгөөр үнэлж байна. Миний машин хаалганы хажуу талын засвар нь 250.000 төгрөг болсон байгаа. Би одоо машинаа авсан байгаа Завсар үйлчилгээнд оруулсан мөнгөө нэхэмжлэхгүй. Би гар утасны цэнэглэгч, нарны шилээ нэхэмжлэхгүй гэсэн мэдүүлэг (2-р хавтас 83-84-р хуудас)

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Гэрэл зургын үзүүлэлт (2-р хавтас 61-70-р хуудас), Эд зүйлийн үнэлгээ (2-р хавтас 87-р хуудас)

 

Хохирогч Б.Хаянгарав мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 13-цагийн орчимд СБД-дүүргийн 8-р хороо тусгаар тогтнолын ордны гадаа өөрийн 47-01 УБВ Хюьндай Аксент машинаа зогсоолд байрлуулаад 21 цагийн орчим гарж ирхэд алга болсон байсан. Хяналтын камер шүүж үзтэл миний машиныг хар хөх өнгийн куртка, хөх жинсэн өмд, цагаан гуталтай эрэгтэй хүн жолооч талын хаалганы түлхүүрийг тааруулж ороод сууж байгаад гараад явсан. Тэгээд буцаад 5 орчим минутын дараа ирээд миний машиныг унаад явсан байсан. Би Цайз зах дээр очоод машинаа хүлээж авхад машины запас дугуй байхгүй, 4 хаалганы борооны хаалт, аккумлятор, MP3 тоглуулагч, нарны шил, нэмэлт толь алга болсон. Машины стартер эвдэрсэн байсан. Одоо надад машины засвар, алга болсон зүйлс гээд 250.000 төгрөгний хохирол учраад байна. Би өөрийн машинаа авсан үнэ болох 3.3 сая төгрөгөөр үнэлж байна. Мөн миний машины хөмсөг аккумлятар запас дугуй алдагдсан байсан. Би машины хөмсгийг 30.000 төгрөг, запас дугуйг 15.000 төгрөг, аккумлятор 100.000 төгрөгөөр үнэлж байна. Дээрх эд зүйлсээ нэхэмжилж байна. Машин дотроос алдагдсан жижиг толь MP3 тоглуулагч жижиг толь нүдний шил засвар үйлчилгээний мөнгөө нэхэмжлэхгүй гэсэн мэдүүлэг (2-р хавтас 125-127-р хуудас)

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Гэрэл зургийн үзүүлэлт (2-р хавтас 113-120-р хуудас), Эд зүйлийн үнэлгээ (2-р хавтас 121-128-р хуудас)

 

Хохирогч Н.Баатархүү мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 6-р сарын 17-ноос 18нд шилжих шөнө 01 цаг 45 минутанд Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаус-25 нэртэй үйлчилгээний төвийн гадна үүдэнд ил зогсоол дээр өөрийн эзэмшлийн 17-77 УНЛ улсын дугаартай цагаан өнгийн Верна Аксент маркийн автомашинаа байрлуулж тавьсан.6 цагийн үед манай ажилтан Баасан хяналтын камер харж байгаад машин чинь байхгүй байна гэж хэлсэн. 2016 оны 6 сарын 21-ний өдөр манай машин Баянбүрд үйлчилгээний төвийн хойно байрлах М-Ойл нэртэй шатахуун түгээх станцийн ойролцоо байна гэж Цагдаагийн газраас хэлсэн. Миний машинаас аккумлятор нь байхгүй байсан. Бусад эд анги бүрэн ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, өөр алдагдсан зүйл байхгүй байсан. Миний машин 4.500.000 төгрөгний үнэтэй. Харин алдагдсан аккумляторыг 2015 онд 120.000 төгрөгний үнэтэй худалдаж авж байсан.  Би 120.000 төгрөгөө нэхэмжилж байна. Би шүүх хуралд оролцохгүй гэсэн мэдүүлэг (2-р хавтас 154-р хуудас)

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Гэрэл зургийн үзүүлэлт (2-р хавтас 146-147, 150-152-р хуудас)

 

Хохирогч Н.Жигжиддорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 6 дугаар сарын 19-ны орой 19-20 цагийн орчим өөрийн эзэмшлийн 30-76 УНИ улсын дугартай Субару Импреза маркийн автомашинийг БГД-ийн 14-р хороо, Ачлал их дэлгүүрийн арын авто зогсоол дээр тавьсан. ...02 цаг өнгөрөөгөөд ажлаасаа гараад машиндаа суух гэтэл машин байхгүй байсан. ...Би машинааа олж авсан. Олдоогүй байгаа зүйлс гэвэл надтай хамт ажилладаг Нямдорж гэх залуугийн улаан хүрэн өнгийн түрүүвч дотор байсан 60.000-80.000 төгрөг болон түрүүвчинд байсан бусад эд зүйлс олдооүй байна. Мөн хэлхээтэй манай гэрийн хаалганы запас түлхүүр нэг ширхэг, миний хулгайд алдаад олж авсан автомашины запас түлхүүр нэг ширхэг, ажлын өрөөний түлхүүр нэг ширхэг, 00-өрөөний түлхүүр нэг ширхэг миний машины дотор талын хайрцганд байсан бэлэн 5.000 төгрөг эдгээр эд зүйлсийг нэхэмжилж байна. Журмын хашаанаас машинаа авхад төлсөн 95.000 төгрөг нэхэмжилж байна. Шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн мэдүүлэг (3-р хавтас 56-58-р хуудас)

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, Гэрэл зургийн үзүүлэлт (3-р хавтас 24-27, 40-43, 49-54-р хуудас), Эд зүйлийн үнэлгээ (3-р хавтас 63-65-р хуудас)

 

Иргэний нэхэмжлэгч Б.Нямдорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Жигжиддорж ахын машинд миний хүрэн улаан өнгийн түрүүвч дотор бэлэн 60.000 төгрөг, скайтелийн 15.000 төгрөгний нэгж, 1000 төгрөгний нэгж 4 ширхэг, иргэний үнэмлэх алдагдсан юм. Түрүүвч, иргэний үнэмлэх машин дотор байсан." гэх мэдүүлэг (3-р хавтас 60-61-р хуудас)

 

Хохирогч Н.Чулуунбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 22 цагийн үед БЗД-ийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 50/1-р байрны гадна талын зогсоолд 51-89 УБК улсын дугаартай Сонота 4 маркийн машиныг зогсоолд тавиад маргааш 13 цагийн үед ирхэд алга болсон байсан. Машинаа 3 сая төгрөгөөр үнлэнэ. Миний машины аккумлятор алга болсон 150.000 төгрөгөөр үнэлнэ. Машин дотор байсан 4 GB хэмжээтэй Флаш диск алга болсон. 20.000 төгрөгөөр үнлэнэ. Машины урд болон хойд гуперыг 100.000 төгрөгөөр будуулж засуулсан. Баруун талын урд крыло хонхойчихсон байсан. Моторын хойд урд лап резин тасарчихсан байсныг солиулсан. Лап резинийн үнэ 60.000, ажлын хөлсөнд 40.000 төгрөг өгж солиулсан. Урд талын 2 ширхэг босоо тэнцүүлэгчийн резин нийтдээ 30.000 төгрөг, урд талын 2 ширхэг өндгөн тулгуурын резин 30.000 хойд гарны түлк резин 40.000 төгрөг, урд цапны шарик 40.000 төгрөг, кардан гол 35.000 төгрөг, баруун хойд талын амортизатор 25.000 төгрөг, милний гол 15.000 төгрөгөөр худалдаж авж сольсон. Хохирлоо барагдуулах хүсэлтэй байна гэсэн мэдүүлэг (3-р хавтас 125-128-р хуудас)

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Гэрэл зургийн үзүүлэлт (3-р хавтас 116,121,122-р хуудас), Эд зүйлийн үнэлгээ (3-р хавтас 131-р хуудас)

 

Хохирогч А.Оюунтулга мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...2016 оны 10 дугаар сарын 19-ны орой Бянгол дүүргийн 12 дугаар хороо, 9 дүгээр байрны гадна автомашины зогсоол дээр өөрийн эзэмшлийн Хонда Пит маркийн 40-37 УНГ улсын дугартай машиныг байрлуулж тавьчихаад маргааш нь 14 цагийн орчимд машинаа авах гэтэл байхгүй байсан. Миний автомашиныг хулгайлсан хүн Говьсүмбэр аймагруу унаж явж байгад цагдаад баригдсан байна лээ. Миний автомашины урд, ард гупер хагарсан, гуперын тогтоодог түгжээ хагарч сэтэрсэн, ...жолооч талын подкарлан хаягдсан, урд нүүр нь үгүй болсон, урд амортизатор хугарсан, 2-р босоо тэнцүүлэгч муруйсан кондактор нь эвдэрсэн, цап шарик эвдэрч хэмхэрсэн байсныг солиулсан. Ар багаажинд байсан запаас дугуй алга болсон, ...би авто машинаа 3.100.000 төгрөгөөр үнэлнэ. Миний зүгээс маш их гомдолтой байна. Автомашинаа алдаснаар надад нийт 537.000 төгрөгний зардал гарсан би машинаа Говьсүмбэр аймагаас авч ирэхдээ 30.000 төгрөгөнд бензин хийсэн. Бас Говьсүмбэр аймаг руу машинаа авж ирэхдээ хүргэн Дашдоржийн машийнд 78.000 төгрөгөнд бензин хийж явсан ба уг мөнгийг нэхэмжилж байна. Дээрхи хохирлын мөнгөө нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг (3-р хавтас 207-209-р хуудас)

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Гэрэл зургын үзүүлэлт (3-р хавтас 192-195-р хуудас), Эд зүйлийн үнэлгээ (3-р хавтас 213-р хуудас), Автомашинд үзлэг хийж хураан авч хүлээлгэнэ өгсөн тэмдэглэл (3-р хавтас 203-205-р хуудас)

 

Гэрч Д.Дашдорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...10 гаран хонгийн дараа миний машин Говьсүмбэр аймагт байна гэж Цагдаагаас ярьж Говьсүмбэр аймаг руу явсан ба очиход машин миний нэр дээр байдаг боловч А.Оюунтунгалаг худалдаж авахдаа бичиг баримтгүй байсан учраас миний нэр дээр шилжүүлэд авсан байсан юм гэсэн мэдүүлэг (3-р хавтас 214-р хуудас)

 

Хохирогч Ю.Баярсайхан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...2016 оны 10 сарын 26-ны өдөр 38А байрны гадна талд өөрийн эзэмшлийн 91-79 УНҮ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Хонда Пит маркийн автомашинийг зогсоол дээр тавьсан ...2016 оны 10 дугаар сарын 28-ны өглөө гэрээсээ гархад миний машин байхгүй ...машин дотор жижиг дрил 500.000, Том дрил 700.000 төгрөгөөр үнэлнэ. Алдсан эд зүйлээ олж авмаар байна. Би машинаа 3.500.000 төгрөгөөр үнэлж байна. гэсэн мэдүүлэг (4-р хавтас 46-47-р хуудас)

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Гэрэл зургийн үзүүлэлт (4-р хавтас 35-43-р хуудас), Эд зүйлийн үнэлгээ (4-р хавтас 56-р хуудас)

 

Хохирогч Б.Эрдэнэбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 10 дугаар сарын 21-ны орой 7 дугаар байрны гадаа өөрийн эзэмшлийн 59-87 ГСА Хонда Пит Ариео маркийн тээврийн хэрэгслийг тавьчихаад маргааш нь миний машин алга болсон байсан. Миний машиныг айлын хашаа мөргүүлээд хулгайлж авсан хүн нь байхгүй байсан ...машины копуд, никель нүүр урд гупер зүүн талын крило, зүүн талын гар амортизатор, зүүн талын өсгөгчтэй их гэрэл, усны помп эвдэрсэн. Зүүн талын рам үзүүрээрэй тахийсан. Усны болон кондишны радиатор эвдэрсэн. Машинд байсан MP3, багаажинд байсан запас дугуй, 3л-ийн бүтэн тосол, ослын гурвалжин алдагдсан. Гомдолтой байна. Эвдэрсэн тээврийн хэрэгсэл болон алдсан эд зүйлээ нэхэмжилнэ. Шүүх хуралд суухгүй ...машинаа нэг жилийн өмнө 2.500.000 төгрөгөөр худалдан авч 800.000 төгрөгний засвар хийгээд унаж байсан гэсэн мэдүүлэг (4-р хавтас 116-р хуудас)

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Гэрэл зургийн үзүүлэлт (4-р хавтас 91-105-р хуудас), Эд зүйлийн үнэлгээ (4-р хавтас 135-р хуудас, 5-р хавтас 120-р хуудас)

 

Хохирогч М.Баяржаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 5 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Бянгол дүүргийн 7-р хороо, 32-р байрны урд талд байсан 72-14 ХӨВ улсын дугаартай, хар өнгийн Аксент маркийн машинаа алдсан. ...машинаа 2 жилийн өмнө 4 сая төгрөгөөр худалдаж авж байсан. ...2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр машинаа олж авлаа. Машинд байсан аккумлятор, пүүз, 2 ширхэг жинсэн өмд, речакны бариул, MP3 тоглуулагч, мемөри карт алга болсон. Алдсан эд зүйлээ олж авмаар байна гэсэн мэдүүлэг (4-р хавтас 206-р хуудас, 5-р хавтас 5-7-р хуудас)

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (4-р хавтас 195-196-р хуудас) Гэрэл зургийн үзүүлэлт (4-р хавтас 248-250-р хуудас, 5-р хавтас 1-2-р хуудас), Эд зүйлийн үнэлгээ (4-р хавтас 215, 5-Р хавтас 9-р хуудас)

 

Хохирогч М.Лхагвасүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 19 цагийн үед Баянгол дүүргийн 9-р хороо, СОТ 3-1 байрны гадаа өөрийн эзэмшлийн 95-08 УНД улсын дугаартай саарал өнгийн Ниссан санни маркийн машинаа тавиад 22 цаг өнгөрч байхад гарсан. Гэтэл миний машин байхгүй байсан. 2 хоногийн дараа буюу Метрoмoллын хашаанаас машинаа олж авсан. Машинаас хөгжимний дэлгэц алга болсон. Өөр зүйл алдаагүй. Машинаа 3.800.000 төгрөгөөр үнэлж байна. Машины гарыг 45.000 төгрөгөөр засуулсан. Хөгжимний дэлгэцийг 100.000 төгрөгөөр үнэлж байна. Мөн Улаанбаатар болон ТВ9 телевизээр зарлуулсан тус бүрийн үнэ 13.800 төгрөг. Энэ бүх хохирлыг нэхэмжилж байна гэсэнэ мэдүүлэг (5-р хавтас 30-31-р хуудас)

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Гэрэл зургийн үзүүлэлт (5-р хавтас 23-27-р хуудас), Эд зүйлийн үнэлгээ (5-р хавтас 34-р хуудас)

 

Хохирогч М.Нарангэрэл мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 10 дугаар сарын 19-ны өглөө 7 цагийн орчимд Сүхбаатар дүүрийн 1-р хороо, Замын цагдаагийн газрын урд талын автомашины ил зогсоол дээр өөрийн эзэмшлийн 51-26 УНУ улсын дугаартай улаан хүрэн өнгөтэй Тоёота Спринтер маркийн машинийг тавьсан юм. Мааргааш өглөө нь миний машин алга болчихсон байсан. ...2016 оны 11 дүгээр сарын дундуур Офицеруудын ордны Зэвсэгт хүчний жанжин стабын баруун талд байрлах ТЭЦ11 журмын хашаанд байхыг олсон. Машины 4 ширгэх дугуй байхгүй байсан. Өөр алдагдсан эд зүйл байгаагүй. Бүрэн бүтэн байсан. Машинаа 3 сая төгрөгөөр үнэлнэ. 1 обудтай дугуйг 75.000 төгрөгөөр үнэлж байна. Нийлээд 300.000 төгрөг, 4 дугуйг обудтайн авчих юм бол санал хүсэлт байхүй гэсэн мэдүүлэг (5-р хавтас 129-130-р хуудас)

 

Эд зүйлийн үнэлгээ (5-р хавтас 132-р хуудас)

 

Хохирогч М.Отгонтөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 14 цаг 30 минутын орчим өөрийн эзэмшлийн 01-57 УБЯ улсын дугаартай Тоёота королла маркийн машинаа СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах Хатанбаатар гэдэг нэртэй эмнэлгийн гадаа байрлуулж тавьсан. Тэгээд 15 цаг 40 минутын үед гарч ирхэд машин алдагдсан байсан. Үүнээс хойш 2-3 хонгийн дараа машинаа СХД-ийн нутаг дэвсгэр гражнууд дундаас олж авсан. Машинаас 4 ширхэг шинэ колпак, бахь, дугуйн торцов, 14-ийн задгай амтай түлхүүр 1 ширхэг, 17-ийн түлхүүр 1 ширхэг, машиний MP3 тоглуулагч зэрэг алдагдсан. Машинаа 2.000,000 төгрөгөөр үнэлж байна. Алдсан эд зүйлийхээ төлбөрийг гаргуулж авах хүсэлтэй байна гэсэн мэдүүлэг. (5-р хавтас 140-141-р хуудас)

 

Эд зүйлийн үнэлгээ (5-р хавтас 143-р хуудас)

 

Хохирогч Ц.Начинхүү мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өөрийн эзэмшлийн 33-29 УБЗ улсын дугаартай Рав 4 машинаа Бянгол дүүргийн 5-р хороо, 12А байрны гадаа 13 цаг орчим тавьсан. 14 цагийн орчим гарч ирхэд миний машин алга болчихсон байсан. Машинаа алдаснаас хойш 2-р хоногийн дараа БГД-ийн нутаг дэвсгэр нуралт үүссэн 16 давхар байрны гаднаас олж авсан. Машин дотор байсан 2016 онд 95.000 төгрөгөөөр худалдаж авсан шинэ тасдагч алга болсон байсан. Машинд учирсан эвдрэл гэмтэл байхгүй. Машинаа 6.500.000 төгрөгөөр үнэлнэ. Хулгайд алдсан цахилгаан дриллээ гаргуулж авах хүсэлтэй байна гэсэн мэдүүлэг (5-р хавтас 146-147-р хуудас)

Эд зүйлийн үнэлгээ (5-р хавтас 149-р худас)

 

Хохирогч Б.Төрболд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 6 дугаар сарын 9-ний өдөр өөрийн эзэмшлийн 21-68 УБИ улсын дугаартай Хьюндай Аксент маркийн мөнгөлөг саарал өнгийн автомашинаа СБД-ийн 8-р хорооны нутаг дэвсгэр Өдрийн сонины байрны гадна талын зогсоол дээр тавьсан. Ингээд 2016 оны 6 дугаар сарын 9-ний 7 цагийн орчим гарч ирхэд миний машин алга болчихсон байсан. Машин алдаснаас хойш 3 хонгын дараа Цайз захын орчимоос олж авсан. Машинаас аккумлятор, 1 обудтай өвлийн дугуй ком дорцов, түлхүүр багаж, домократ, MP тоглуулагч зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Машины зүүүн урд талын амортизаторыг ажиллагаагүй болгож эвдсэн байсныг 20.000 төгрөгөөр сольсон 5 булыг дугардаг болгочихсон байсаныг 35.000 төгрөгөөр худалдаж авж сольсон. Одоо машинаа 3.500.000 төгрөгөөр үнэлж байна. Дээрх алдсан эд зүйлсээ төлүүлэх хүсэлтэй байна. гэсэн мэдүүлэг (5-р хавтас 152-153-р хуудас)

 

Эд зүйлийн үнэлгээ /5-р хавтас 155-р хуудас/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /5хх-238/, ял шалгах хуудас /5хх-239/, шийтгэх тогтоолын хуулбар /5хх-240-250, 6хх-1-09/

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллаагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч М.Цэндтаравт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч М.Цэндтарав нь Авто тээврийн хэрэгсэл авч зугтаасан 11 үйлдэл, бусдын эд хөрөнгийг хулгайлсан 18 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн, мөрдөн байцаалтын шатанд нэр бүхий хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Цэндтаравт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, мөн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ. Шүүгдэгч М.Цэндтарав нь Авто тээврийн хэрэгсэл авч зугтаасан 11 үйлдэл, бусдын эд хөрөнгийг хулгайлсан 18 удаагийн үйлдэл буюу нийт 29 удаагийн үйлдлээр бусдад 61.163.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлд заасан “онц их хэмжээний хохирол”-д хамаарах бөгөөд шүүгдэгч нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, мөн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэгдэх үндэслэлтэй, зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу  2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ.” гэж,

Мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заажээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг “...онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгсэл авч зугтаах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг “давтан үйлдсэн бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, 

2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг 3 дахь хэсэгт “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж

2015 оны Шинэчлэн найруулга Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэнэ” гэж тус тус заажээ.

 

2002 оны болон 2015 оны Эрүүгийн хуульд заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах, авто тээврийн хэрэгсэл авч зугтаах  гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн, түүнд оногдуулах ял хариуцлагын байдлаас дүгнэхэд шүүгдэгч М.Цэндтаравт 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй байх тул энэ хуульд зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч М.Цэндтаравын үйлдсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.Цэндтарав нь тодорхой цаг хугацаанд нийтдээ 29 удаагийн үйлдлээр бусдад 61.163.200 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан, өөрийн амьдралд, өөртөө хэрэглэж байгаа үйлдлээр хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэд хэдэн төрлийн гэмт хэргийг тодорхой хугацааны давтамжтайгаар 3 ба түүнээс дээш удаа үйлдэж байгаа нь энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна гэж үзнэ.

 

2015 оны Шинэчилсэн найруулга Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг тус тус зааснаар ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоох нь зүйтэй байна.

 

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Цэндтаравт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, мөн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2015 оны Шинэчилсэн найруулга Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, энэ зүйл хэсэгт зааснаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М.Цэндтаравт 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

2015 оны Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Билэгжаргалд 120.000 төгрөг, хохирогч Б.Цэвээнд 99.000 төгрөг, Б.Хаянгаравт 30.000 төгрөг, хохирогч Н.Баатархүүд 120.000 төгрөг, Н.Жигжиддоржид 249.000 төгрөг, хохирогч Н.Чулуунбаатарт 1.205.000 төгрөг, А.Оюунтунгалагт 241.000 төгрөг, хохирогч Ю.Баярсайханд 1.000.000 төгрөг, хохирогч Б.Эрдэнэбаярт 1.645.200 төгрөг, хохирогч М.Баяржаргалд 245.000 төгрөг, хохирогч М.Лхагвасүрэнд 287.600 төгрөг, М.Нарангэрэлд 300.000 төгрөг, М.Отгонтөрд 106.000 төгрөг, хохирогч Ц.Начинхүүд 95.000 төгрөг, хохирогч Г.Төрболдод 455.000 төгрөг, хохирогч О.Шагдарсүрэнд 451.000 төгрөг, хохирогч Э.Бямбадоржид 80.000 төгрөгийн хохирол учирсан ба мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд төлөгдөөгүй учир энэ хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогч нарт олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.Цэндтарав нь 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 3-ныг хүртэл 43 хоног, 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 267 хоног ба нийт цагдан хоригдсон 310 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн автомашины 13 ширхэг түлхүүрийг устгахаар шийдвэрлэв.