Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 194

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

Нарийн бичгийн дарга B.Орхон,

Улсын яллагч Г.Мөнхбаяр,

Насанд хүрээгүй хохирогч Ч.Мөнхнасан, түүний хууль ёсны төлөөлөгч З.Пунцагдулам, тэдний өмгөөлөгч М.Идэрхангай,

Орчуулагч Н.Лхагвадулам,

Шинжээч Т.Амартүвшин,

Шинжээч Б.Ганзориг,

Шүүгдэгч А.Золбаяр, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Алтантуяагийн Золбаярт холбогдох эрүүгийн 201726030458 тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 26-нд Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, халх,  бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 50 дугаар байрны 08 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Алтантуяагийн Золбаяр /РД:ХИ87032671/

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч А.Золбаяр нь 2017 оны 03 дугаар сарын 26-ны орой 18 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Будда виста" хотхоны баруун талд иргэн Ч.Мөнхнасанг "Унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцож байхдаа автомашин мөргөж салхины шил хагалпаа" гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар Ч.Мөнхнасангийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Золбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Ч.Мөнхнасан  мэдүүлэхдээ: “…/орчуулагч/ Тухайн өдөр би 18 цагийн үед гэр рүү дугуйгаар явж байгаад Золдбаярын машины араас мөргөсөн. Тухайн үед юу болсон талаараа мэдэхгүй шоконд орсон байсан. Гэтэл миний мөргөсөн машины жолооч болон өөр машины жолооч нар машинаасаа бууж ирээд юу болсон бэ зүгээс үү гэж асуусан. Би тухайн үед шоконд ороод дуугарч чадахгүй байж байхад Золбаяр 10 минутын дараа миний хацар руу алгадсан. Тэгээд дахин хацар руу алгадаад гуя руу өшиглөөд миний машины шил төлж чадах юм уу гэж хэлээд дахин нэг алгадсан. Би болсон зүйлийн талаар аав руугаа залгаж хэлсэн. Гэтэл удалгүй манай аав цагдаа дагуулж ирсэн. Тэгээд аавтайгаа хамт гэмтлийн эмнэлэг явсан. гэв

 

Гэрч Д.Алтантуяа хэрэг бүртгэлтийн явцад мэдүүлэхдээ: “...2017 оны 03 дугаар сарын 26-ны орой манай ээж Дашням над руу ярьсанаа "А.Золбаяр нэг юм болжээ, Зайсанд машинтайгаа явж байхад нь унадаг дугуй унасан хүүхэд хойноос нь ирж шилийг нь мөргөж унасан байна, унадаг дугуй, машин хоёрыг цагдаа нар ачаад явсан гэнэ. А.Золбаярын машины хойд шил нь хагарсан гэнэ" гэж хэлсэн. Ингээд би тухайн өдрөө А.Золбаяртай уулзаж болсон асуудлын тухай асуутал "Зайсанд явж байхад хойд талд тар няр хийсэн чимээ гараад хойд шил хагарсан, тэгэхээр нь машинаас буугаад хартал том биетэй залуу машины хойд талд зогсч байсан, би түүн дээр очоод яасан бэ гэж асуугаад дуугарахгүй болохоор нь дуугараач гэж хэлээд мөрнөөс нь татаад сэгсэрээд гэрийнхэнийгээ дууд, аавыгаа дууд гэж хэлсэн. Тэгтэл тэр хүүхдийн аав нь ирчихээд намайг хүүхэд зодлоо, цагдаад баривчлуулна, чи чаддаг юм бол наад цагдаагаа цохичихооч" гээд байсан гэж ярьсан...” гэжээ. / хх 18 /,

 

Гэрч Ц.Чадраабал хэрэг бүртгэлтийн явцад мэдүүлэхдээ: “…2017 оны 03 дугаар сарын 26-ны орой 18 цагийн үед Ч.Мөнхнасан өөрийнхөө 99663907 дугаараас миний 88102796 дугаар руу ярьсанаа "би машины араас мөргөөд шилийг нь хагалсан, жолооч нь намайг зодоод байна" гэж хэлсэн. Би түүнээс хаана байгааг нь асуухад тэрээр "Хөдөө аж ахуйн сургуулийн хажууд байна" гэж хэлэхээр нь шууд гэрээсээ гараад хүү рүүгээ явсан. Замдаа явж байхдаа 102 дугаарт "унадаг дугуйтай явж байсан хүүхэд машин мөргөсөн байна, тэр машины жолооч нь хүүхэд зодоод байна" гэсэн дуудлага өгсөн.  Ингээд хүүгийнхээ гар утас руу нь дахин залгаад, түүнд "наад жолоочтойгоо ямар нэгэн байдлаар намайг яриулаадах" гэж хэлсэн. Ингээд Ч.Мөнхнасанг зодсон гэх жолооч залуутай ярьсан. Тэр залуу их уурлаж бухимдсан байдалтай "танай хүүхэд эрүүл юм уу, өвчтэй юм уу" хэлэхээр нь би түүнээс "ахын дүү миний хүүхдийг битгий зодоорой, чиний машины хохирлыг би бүгдийг нь барагдуулж өгнө" гэж гуйхад тэр залуу "хүлээж байя" гэж хэлсэн. Би жолооч залуутай ярьсанаас хойш 5 орчим минутын дараа Хөдөө аж ахуйн их сургуулийн зүүн талд очиход Ч.Мөнхнасан уйлчихсан, их айж түгшсэн байдалтай байсан ба түүний баруун хацарнаас нь цус гарсан, хамар, уруул нь бага зэрэг хавдсан юм шиг харагдаж байсан. Үүнээс өөр ил харагдах гэмтэл шарх ажиглагдаагүй. Ч.Мөнхнасангийн мөргөөд цонхыг нь хагалсан гэх 56-02 УБВ улсын дугаартай, цайвар цэнхэр өнгийн, Тоёота Приус-10 маркийн машиныг хартал уг машины хойд талын шил нь зүүн доод хэсэгтээ 7-8 сантиметрийн радиустай дотогш цөмрөөд, шил нь тэр хэсгээсээ гадагш цацраг байдалтай хагарсан байсан. Удаагүй байтал цагдаа нар ирж болсон асуудлын талаар асууж тэмдэглэл бичиж байхад Ч.Мөнхнасанг зодуулж байхыг харсан гэх 50 орчим насны эрэгтэй цагдаа нартай ирж уулзсан. Нөгөө 50 орчим насны эрэгтэй цагдаа нарт "энэ залуу энэ хүүхдийг аймаар зодоод байсан, би энэ хүүхдийг энэ залуугаас өмөөрсөн" гэж хэлсэн. Би тухайн үед жолооч залууд "чи манай хүүхдэд анхны тусламж үзүүлээд, цагдаа дуудах байтал яагаад хүүхдийг зодож байгаа юм бэ" гэтэл тэр залуу "би машиндаа хайртай" гэж хэлж байсан. Ингээд удаагүй байхад Замын цагдаагийн газраас цагдаа нар ирж зам тээврийн осол болсон гэх газарт хэмжилт хийгээд, жолооч залууг аваад явсан. Түүнийг А.Золбаяр гэдэг нэртэйг сүүлд мэдсэн. Ч.Мөнхнасанг Гэмтлийн эмнэлэгт авч очиж үзүүлэхэд түүний толгойн рентген зураг авч, биеийн ерөнхий үзлэг хийсэн. Ингээд Ч.Мөнхнасангийн хамар хугарсан байж магадгүй, толгойны томографийн зураг авахуул, хэвтрийн дэглэм сахиул гэж хэлсэн. Ч.Мөнхнасан надад "үүдэн дээд талын нэг шүд хөдөлчихсөн" гээд үзүүлэхэд тэр шүднээс нь бага зэрэг цус гарсан харагдаж байсан. Түүний уруул нь дотор талдаа язарсан гэдгийг шүүх эмнэлэг дээр үзүүлэх гэж ирэхдээ л мэдсэн. 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр “Люкс мед эмнэлэгт Ч.Мөнхнасанг үзүүлж, толгойны томографийн зураг авахуулахад тархи доргисон байна, үүнээс өөр ил мэдэгдэх гэмтэл байхгүй байна гэсэн.  Томографийн зургийг 100.000 төгрөгөөр авахуулсан. Мөн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны үеэр Интермэд эмнэлэгт 362.900 төгрөгөөр шинжилгээ өгсөн байгаа. Одоогийн байдлаар 462.900 төгрөгийг эмчилгээнд зарцуулаад байна. Эмчилгээний зардлыг А.Золбаяраас нэхэмжлэхгүй. А.Золбаяр нь насанд хүрээгүй хүүхэд зам тээврийн осолд өртөж байхад нь эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх ч юм уу яаралтай түргэн тусламж дуудаж зохих байгууллагуудад нь мэдэгдэлгүй, миний хүүг зодож гэмтээсэнд гомдолтой байна…” гэжээ. /хх-15-16-р тал/

 

Гэрч Ш.Дашням хэрэг бүртгэлтийн явцад мэдүүлэхдээ: “…2017 оны 03 дугаар сарын 26-ны орой А.Золбаяр манай гэрт ирээд "эмээ би машинаа ачуулчихлаа, Зайсанд машинтайгаа явж байхад унадаг дугуй унасан хүүхэд ирж хойноос мөргөөд машины шил хагалчихлаа, тэр хүүхдийн аав нь намайг миний хүүхдийг зодож цохилоо, чамайг цагдаад баривчлуулна" гээд байна гэж хэлсэн. Ингээд машин тэрэгтэй холбоотой асуудал нь Замын цагдаагаараа шийдэгдээд цонх хагалсан гэх хүүхдийн ар гэрээс 250.000 төгрөгний хохиролыг А.Золбаяр авсан. Тэр хүүхэд машины цонх шил мөргөж хагалсан болохоор түүнээсээ л гэмтэл авсан байх… гэжээ. /хх-17-р тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ¹ 4544 тоот дүгнэлтэнд:

1. Ч.Мөнхнасангийн биед тархи доргилт, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй…” гэх дүгнэлт / хх-24-р тал /,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Хэргийн материалаар нэмэлтээр хийгдсэн ¹ 625 тоот дүгнэлтэнд:

1. Ч.Мөнхнасангийн биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

6. Ч.Мөнхнасангийн биед учирсан тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал гэмтэл нь Шүүх Эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Учирсан гэмтэл нь зам тээврийн ослоос үүсгэгдсэн үү?, бусад хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн үү? гэдгийг нарийвчлан тогтоох боломжгүй…” гэжээ. / хх-27-28-р тал /,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Б.Ганзориг мэдүүлэхдээ: “…Зам цагдаагийн газрын хэрэг бүртгэгч Энх-Амгалангийн тогтоолын дагуу дүгнэлт гаргасан. Тухайн өдөр хохирогчийн биед нэг удаа үзлэг хийж, хоёр байгууллагад тус бүрд нь дүгнэлтийг явуулсан. Тухайн осол гарах үед хажуу нь байгаагүй тул гэмтлийг ялгах боломжгүй Тухайн үед гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн хоёр төрлийн баримт үзүүлсэн. гэв

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Т.Амартүвшин мэдүүлэхдээ: “…Би хэргийн материалтай танилцаж дүгнэлт гаргасан. Тухайн үед дүгнэлт гарахад хавтаст хэрэгт толгойн ренгэн зураг байсан, одоо хавтаст хэрэгт байхгүй байна. гэв.

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-47/, урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-46/, хохиролын баримтууд /хх-52-54/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-57-60/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч А.Золбаяр нь 2017 оны 03 дугаар сарын 26-ны орой 18 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Будда виста" хотхоны баруун талд иргэн Ч.Мөнхнасанг "Унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцож байхдаа автомашин мөргөж салхины шил хагалпаа" гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар Ч.Мөнхнасангийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт, шинжээч эмч нарын мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

          Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирол шүүгдэгч А.Золбаяраас 462.500 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Ч.Мөнхнасанд олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.Золбаярт шүүхээс оногдуулсан ялаас чөлөөлөх нь зүйтэй байна.