Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 195

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

Нарийн бичгийн дарга В.Орхон,

Улсын яллагч Г.Эсэн,

Шүүгдэгч Б.Батхуяг, түүний өмгөөлөгч М.Хувцагаан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зээрд адуун овгийн Банлийн Батхуягт холбогдох эрүүгийн 201607000123 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1968 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэлжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 45-1 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй хэрэг хариуцах чадвартай Зээрд адуу овгийн Бандийн Батхуяг /РД:УК68102379/

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Б.Батхуяг нь 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн Жаргалант сумын нутагт байх Хүнхэр амралтын газарт Б.Батхуяг нь үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж иргэн Д.Жаргалсайханы бие махбодид хөнгөн гэмтэл учруулж догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Батхуяг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй.” гэв.

 

Хохирогч Д.Жаргалсайхан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... хоёр согтуу хүн манай өрөөнд гэрэл тусгаад ороод ирсэн. Би “та нар гараачээ бид амарч байна.” гэхэд ширээг чинь авна гэсэн . Би зохион байгуулагчид нь хэл, энэ өрөөнд нэг ширээ байна та нар гар гэж хэлсэн. Манай эхнэр “бид нар унтаж амарч байна, өрөөнөөс гараач, зохион байгуулагч энэ тэрд нь хэлээч гэсэн. Тэгсэн манай найзын гэр бүлийнхэн амарч байгаа өрөөний хаалыг татахаар нь “хөөе наана чинь бас хүмүүс байгаа” гээд би тэр 2 согтуу хүнийг түлхээд өрөөнийх нь үүдэнд иртэл нэг настай эмэгтэй намайг “чи яагаад хүн түлхээд байгаа юм” гээд наймайг түлхсэн. Тэгээд би ухраад өрөөрүгээ орох гэж байхад өөр нэг цаана нь зогсож байсан эрэгтэй миний тогой руу нэг юмаар цохисон. Миний толгой манараад юугаар цохисоныг хараагүй толгойгоо барьтал цус гарсан байсан. …гар далайж ирээд цохих шиг болсон. Түүнээс зайнаас шидсэн юм байхгүй, манай эхэр дүү Ариунчимэг тэр хүнийг архины шил бариад цохихыг харсан гэсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 23-26-р тал/

 

Насанд хүрээгүй гэрч Ж.Сумъяабазар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... тэр хүмүсийг манай аав түлхээд өрөөнд нь оруулах гэж байхад тэр өрөөнөөс нэг эрэгтэй хүн гартаа архины шил барьчихсан гарч ирээд үсрээд манай аавын толгой руу архины шилээр шууд цохисон юм. Манай аавын толгойг архины шилээр цохихыг нагац эгч Ариунчимэг бид 2 яг харж байсан.. Би өөрийн гар утасны гэрлийг тусгасан байсан учраас болж байгаа үйл явдлыг сайн харсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 15-р тал/

 

Гэрч Н.Ариунчимэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...хоёр хүн хүргэн ах Жаргалсайханы өрөөнд орж ирээд ширээ нэээд байсан. Тэгээд хүргэн ах дотуур хувцастайгаа босч ирээд энд жаахан хүхэд байна, та нар хэрүүл маргаанаа маргааш бол гэж хэлээд тэр 2 эрэгтэйг цааш нь түлхээд гаргасан. …Тэр үед тэр хэдийн өрөөнд байсан нэг эрэгтэй хүний гар нь далайж байгаад цохисон. Би тухайн үед заамдах гэж байгаа юм байх гэж бодсон чинь цохиж байгаа хүчтэй чимээ гарсан.  Тэгээд эргэж харахад хүргэн ахын толгой хагарсан гарынх нь салаагаар цус гарч байсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 18-р тал/

 

Говь-Алтай аймгийн шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн ¹268 тоот дүгнэлтэд: “…Д.Жаргалсайханы биед толгойн оройд шарх, тахи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /1хх-59-60-р тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-88/, Ял шийтгэлийн хуудас /1хх-84/, шүүгдэгчийн хувийн байдалыг тодорхойлсон баримтууд /1хх-109-112/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Батхуяг нь 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн Жаргалант сумын нутагт байх Хүнхэр амралтын газарт Б.Батхуяг нь үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж иргэн Д.Жаргалсайханы бие махбодид хөнгөн гэмтэл учруулж догшин авирлан танхайрсан гэмт хэрэг” үйлдсэн нь 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоосон ¹268 тоот дүгнэлт, зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

   Иймд Говь-Алтай аймгийн прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар өөрчилж, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол нэхэмжилсэн баримтгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар “энэ хуулийн тусгай ангийн хорих ялын хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйллсэнээс хойш нэг жил өнгөрсөн.” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Батхуяг холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.