Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 1125

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:135/2015/00770/И 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, тоотод оршин суух П Э

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум,   тоотод оршин суух Г У 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, * тоотод оршин суух Б А 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, тоотод оршин суух Б У 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, тоотод оршин суух С А 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, * тоотод оршин суух Д Д.М 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, * тоотод оршин суух Э Э.Г  нарын нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* багийн нутаг дэвсгэрт байрлах ХХК-нд холбогдох 

Орон сууцны талбайн зөрүү төлбөр гаргуулах, орон сууцны талбайн хэмжээ тогтоолгох,

Хариуцагч ХХК-ны сөрөг нэхэмжлэлтэй П.Э, Г.У, Д.Д.М, Б.У, Б.А нарт холбогдох гэрээний дагуу алданги гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Э, Г.У, Д.Д.М, Б.У болон нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Э, түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

2013 оны 09 дүгээр сард орон сууц баригдаж буй газар дээр очиж танилцаж байсан. Тэгэхэд зөвхөн орон сууцны барилгын ажил эхлэх шатандаа явагдаж байсан. 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, 49 дүгээр байрны 3 давхарт тоот 2 өрөө байр захиалсан. Захиалгын гэрээ байгуулахдаа миний бие тус компани дээр өөрийн биеэр очиж зураг, сурталчилгааны хуудас зэрэгтэй танилцаж байгаад 32,21 мкв талбайтай, хоёр өрөө орон сууц захиалсан. Гэрээгээ байгуулахдаа урьдчилгаа 10 хувийг өгсөн. 2014 оны 06 дугаар сарын 14-ний өдөр үлдэгдэл төлбөрөө төлсөн. Орон сууцандаа орсны дараа талбайн хэмжээ эргэлзээтэй санагдаад ХХК-аар талбайн хэмжилт хийлгүүлэхэд 3,21 мкв-ын зөрүү гарч надад гэрээнд зааснаар дутуу хөрөнгө шилжүүлсэн байсныг мэдсэн. Иймд орон сууцны талбайн хэмжээ гэрээнд зааснаас зөрүүтэй дутуу болохыг тогтоож, тайлбайн зөрүү төлбөрийг шаардаж байна. Орон сууц захиалахдаа 1 мкв-ыг нь 1320,000 төгрөгөөр тооцож байсан учир талбайн зөрүү төлбөр 4,237,200 төгрөгийг ХХК-аас нэхэмжилж байна. Хариуцагч байгууллага нь биднийг хуурч мэхлэн ийнхүү дутуу хөрөнгө шилжүүлсэнээс болж бид маш их хохирч байгаа. Хамгийн наад зах нь талбайн хэмжээ зөрүүтэй илүү бичигдсэнээс бид банкны зээл илүү төлж, орон сууц, СӨХ-ийн төлбөрөө гэрчилгээнд бичигдсэн талбайн хэмжээгээр тооцож, тэр хэмжээгээр хохирч байна. гэв.

Нэхэмжлэгч Г.У түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, тоот 2 өрөө 40,53 мкв орон сууц захиалсан. Төлбөрөө гэрээ байгуулахдаа 30 хувийг нь өгч үлдэгдэл төлбөрөө байрныхаа түлхүүрийг гардаж авах үед буюу 2014 оны 05 дугаар сард төлсөн. Байрандаа орсны дараа ХХК-аар талбайн хэмжилт хийлгүүлэхэд 2,93 мкв-ын зөрүү гарч надад гэрээнд зааснаар дутуу хөрөнгө шилжүүлсэн байсныг мэдсэн. Иймд орон сууцны талбайн хэмжээ гэрээнд зааснаас зөрүүтэй дутуу болохыг тогтоож, тайлбайн зөрүү төлбөрийг шаардаж байна. Орон сууц захиалахдаа 1 мкв-ыг нь 1,320,000 төгрөгөөр тооцож байсан учир зөрүү төлбөр 3,809,000 төгрөгийг ХХК-аас нэхэмжилж байна гэв.

Нэхэмжлэгч Б.А түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ХХК-тай 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, 49 дүгээр байрны тоот 2 өрөө 39,29 мкв орон сууц захиалсан. ХХК-аар талбайн хэмжилт хийлгүүлэхэд 3,90 мкв-ын зөрүү гарсныг мэдсэн. Талбайн хэмжээг анх тохирсон хэмжээнээс дутуу шилжүүлсэн тул орон сууцны талбайн хэмжээ гэрээнд зааснаас зөрүүтэй дутуу болохыг тогтоож, тайлбайн зөрүү төлбөр 5,148,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Талбайн хэмжээг гэрээнд зааснаас дутуу шилжүүлсэнээс болж миний бие талбайн зөрүү төлбөрийг насаараа төлнө гэдэг маш хүнд байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ Миний бие ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж 49 дүгээр байрны 5 давхарт 512 тоот 2 өрөө 40,53 мкв, 2 өрөө орон сууц захиалсан. Орон сууц захиалгын гэрээг би өөрөө очиж хийж байсан бөгөөд надад орон сууцны талаар танилцуулга хуудас, үнийн саналыг танилцуулж байсан. 1 мкв нь 1,320,000 төгрөг гэж танилцуулж байсан бөгөөд нийт 53,499,600 төгрөг болж байсан. Орон сууцыг 2014 оны 2 дугаар улиралд ашиглалтанд орно гэж хэлж байсан. Ажилдаа явах замд уг орон сууц баригдаж байгаа газар харагддаг, өдөр болгон л хардаг. Гэрээ байгуулах үед барилгын ажил дөнгөж эхэлж байсан. Харин 2014 оны 4 сард байхаа байр захиалсан хүмүүс ирж ханын цаасаа сонгоорой гэж хэлсэн учир очиж ханын цаасны өнгөө сонгож байсан. Хариуцагч байгууллага гэрээнд зааснаас дутуу талбайтай орон сууц шилжүүлсэнээс болж бид бүхэн маш их хохирч байна. Байр захиалсан хүмүүс бүгд банкны зээлтэй, гэтэл банк гэрээнд зааснаас илүү хэмжээгээр хүү тооцож авч байна. Иймд орон сууцны талбайн хэмжээ гэрээнд зааснаас зөрүүтэй дутуу болохыг тогтоож, хариуцагчаас тайлбайн зөрүү төлбөр 6,996,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. гэв.

Нэхэмжлэгч С.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

ХХК-тай 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, давхарт тоот 2 өрөө 40,53 мкв байранд орсон. Манайхыг орон сууц захиалгын гэрээ байгуулахад орон сууцны 1 мкв-ын үнийг 1,350,000 төгрөгөөр тооцож гэрээ байгуулсан. Хариуцагч байгууллагаас бид бүхэнд талбайн хэмжээ дутуу, доголдолтой хөрөнгө шилжүүлсэн болох тогтоогдож байна. Энэ талбайн хэмжилт хийсэн гурван байгууллагын дүгнэлтээр тогтоогдож байна. Дээрх гурван байгууллагын дүгнэлтээр бидний орон сууцны талбайн хэмжээ дандаа дутуу гарсан. Нэхэмжлэгч нар нь бүгд банкны зээлтэй, зээлийн гэрээний хугацаа нь 10-20 жил байгаа. Их хохиролтой байна. Иймд орон сууцны талбайн хэмжээ гэрээнд зааснаас зөрүүтэй дутуу болохыг тогтоож, тайлбайн зөрүү төлбөр 4,698,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Д.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ ХХК-тай 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, 49 дүгээр байрны 9 давхарт тоот 2 өрөө 40,53 мкв байр захиалсан. Уг байрандаа 2014 оны 07 дугаар сард орсон. Захиалга авахдаа урьдчилгаа 15 хувийн төлбөр үлдсэнийг нь 2013 оны 12 дугаар сард төлсөн. Гэтэл байрны талбайн хэмжилт дээр эргэлзэх болсон. ХХК-аар талбайн хэмжилт хийлгүүлэхэд 5,36 мкв-ын зөрүү гарсныг мэдсэн. Нийтдээ 3 байгууллагаар талбайн хэмжилт бүгдэд нь зөрүүтэй гарсан. Талбайн хэмжээг анх тохирсон хэмжээнээс дутуу шилжүүлсэн тул орон сууцны талбайн хэмжээ гэрээнд зааснаас зөрүүтэй дутуу болохыг тогтоож, тайлбайн зөрүүнд илүү төлсөн 5,148,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.У түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хуралдаанд гаргасан тайлбартаа:

ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 01-нд гэрээ байгуулж, 2 өрөө байр захиалсан. Боршуур дээрээс нь харж 1м2 нь 1320 000 төгрөг, 40,53 м2 байрыг сонгож захиалсан. Графикийн дагуу урьдчилгаа төлбөр төлсөн. Сүүлд банктай ипотекийн гэрээ байгуулж үлдэгдэл мөнгөө төлж дуусгасан. ХХК-аар талбайн хэмжилт хийлгэхэд 35,23 м2 буюу 5,3 м2-ын зөрүү гарсан. Энэ нь 6 996 000 төгрөг бол тул нэхэмжилж байна гэв.

Нэхэмжлэгч Д.Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2013 оны 9 дүгээр сарын 9-нд  ХХК-тай гэрээ байгуулсан. Гэрээнд заасан хугацаанд мөнгөө төлсөн. 2 өрөө, 40,53 м2 байр захиалсан. ХХК-ны хэмжилтээр 35,17 буюу 5,36 м2-ын зөрүүтэй гарсан. Иймд 7 075 200 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Э.Г***-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

ХХК-тай гэрээ байгуулан 39,26 м2 талбайтай 2 өрөө орон сууц захиалж, төлбөрийг гэрээнд заасны дагуу төлж барагдуулсан. Гэтэл ХХК-ны хэмжилтээр 2,64 м2-ын зөрүү гарсан тул 3 564 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т шүүхэд болон шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа:

Аливаа барилга барих тусгай зөвшөөрөл бүхий барилгын компани нь барилгын норм дүрмийн дагуу зураг төслийг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, тухайн зургийг экспертизээр батлуулан орон сууцны талбайн хэмжээг баталгаажуулдаг. Батлагдсан зураг төслийн дагуу захиалагч нартай орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, захиалга авах явцдаа барилгаа барьж дуусган улсын комиссд өгөх зэрэг төлөвлөгөө графикийн дагуу үйл ажиллагаа явагддаг. Тус нэхэмжлэлийн тухайд манай байгууллага нь дээр дурдсанчлан экспертизээр батлагдсан зургийн дагуу орон сууцаа барьсан. Бид орон сууцныхаа талбайг барилгын зурагт заасан хэмжээнээс санаатайгаар нэмэгдүүлж, захиалагч нарыг хохироосон зүйл байхгүй. Мөн нэхэмжлэгч талын гуравдагч этгээдээр хэмжүүлсэн орон сууцны талбайн зөрүүг манай байгууллага хүлээн зөвшөөрөхгүй,  ... манайх орон сууцыг хүлээлгэж өгөхдөө хэмжилт хийдэггүй, батлагдсан зураг төслийн дагуу захиалагч нартай орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, захиалга авах явцдаа барилгаа барьж дуусган улсын комисст өгдөг ... барилгын гүйцэтгэлийн явцад тодорхой шалтгаануудын улмаас талбайн хэмжээ батлагдсан зургаас зөрж, талбайн хэмжээнд /+-/1-2мкв хүртэл зөрүү гарах тохиолдол байдаг үүнийг барилгын норм ба дүрмүүдэд зөвшөөрөгдөх хүлцэх алдаа гэж үздэг. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ бус Иргэний хуульд заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Бэлэн болсон барилгыг захиалагч нар хүлээж авсан учир ажил гүйцэтгэх гэрээ гэж үзэж болохгүй. Иймээс нэхэмжлэгч нар тухай орон сууцыг хүлээн авах үедээ гомдлын шаардлагаа гаргаагүй учир Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ. Нөгөө талаар орон сууц захиалгын гэрээний зүйл нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө учир худалдах худалдан авах гэрээний зохицуулалт үйлчилнэ. Орон сууц захиалгаар бариулах гэрээний 3.9-д Орон сууцны төлбөр бүрэн төлөгдөх хүртэл орон сууцны хууль ёсны өмчлөгч нь ХХК байна гэж зааснаас үзэхэд гэрээний зүйл болох орон сууц нь манай байгууллагын өмч байсан, өөрийн өмчийг л зарсан. Иймд Иргэний хуулийн худалдах худалдан авах гэрээний харилцааг зохицуулсан хуулийг хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч П.Э, Г.У, Б.У, Б.А, С.А, Д.Д.М нар шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Бидний 6 айл ХХК-тай орон сууц захиалгаар бариулах, ажил гүйцэтгэх гэрээний дагуу шинээр баригдах орон сууцны захиалга өгч, хариуцагч байгууллага гэрээний дагуу ажлаа гүйцэтгэхээр тохиролцсон билээ. Гэтэл ХХК нь биднийг хууран мэхэлж хэвийн нүдээр хараад мэдэх боломжгүй талбайн хэмжээнүүдийг багасгаж барилгыг барьсан болох нь хожим илэрсэн тул бидний хэсэг хүмүүс барилга зураг төслийн ХХК-аар 2015.04.11-ний өдөр хэмжилт хийлгэхдээ анхны гэрээгээр тохирсон орон сууцны талбайн хэмжээнд хүрэхгүй, гэрээгээ зөрчсөн болох нь тогтоогдсон тул шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Шүүх дээр Иргэний хэрэг үүсгэгдэн ажиллагаа хийгдэж байх хугацаанд шүүгчийн захирамжаар Тооното гранд ХХК-иар хэмжилт хийлгэж шинжээчийн дүгнэлт гарахад хариуцагч байгууллага гэрээний үүргээ зөрчсөн болох нь дахин тогтоогдож байгаа юм. Бид ХХК-тай хийсэн гэрээний талбайн хэмжээгээр ус, дулаан цахилгааны төлбөр, банкны зээлийг төлж байгаа тул сэтгэл санаа болон эд материалаар хохирч байна гэжээ.

Хариуцагч ХХК-ны гүйцэтгэх захирал Т.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т нар нэхэмжлэгч Г.Ут холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Дархан-Уул аймаг Дархан сум ******* баг 2-р хороолол Парк таун хотхоны байрны 507 тоот 2 өрөө байрыг худалдаж авахаар гэрээ байгуулж, уг гэрээний хавсралт 1-д заасан хувиарийн дагуу харилцан төлөхөөр тохирч,  ХХК болон иргэн Г.У нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тоот гэрээг байгуулж нотариатаар гэрчлүүлсэн болно. Иргэн Г.У нь гэрээнд заасан үүргээ зөрчиж 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн тоот Орон сууц худалдах, худалдан авах гэрээний хавсралт 1-д заасан хувиарийн дагуу төлөх төлбөрийг 16 хоног хэтрүүлсэн бөгөөд гэрээний 6.2-д заасан үндэслэлээр алданги тооцох хуулийн үндэслэлтэй тул алданги болох 843000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд иргэн Г.У нь 2013.10.01-ний өдрийн дугаар тоот гэрээний үүргээ зөрчиж хугацаандаа төлөөгүй бөгөөд төлбөрийг 16 хоног хэтрүүлсэн ба гэрээний 6.2-д заасан үндэслэлээр тооцсон алданги болох 843000 төгрөгийг Г.Уаас гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Г.У шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.  ХХК нь орон сууц барьж өгөх, ажил гүйцэтгэх гэрээг 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 31 тоот гэрээг байгуулж, уг гэрээнд зааснаар 40,53м2 талбайтай орон сууц барьж өгөх үүргээ биелүүлэхгүй иргэн намайг хохироож, талбайн зөрүүг одоо болтол төлж барагдуулахгүй 2 жил гаруй болж байна. Гэрээний үүргээ биелүүлэхгүй, хохирол учруулсан болох нь талбайн хэмжилт хийсэн компаниудын дүгнэлтээр тогтоогдсон байхад, намайг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж шүүхэд хугацаа авах зорилгоор сөрөг нэхэмжлэл гарган 843000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус компаны удирдлагууд болон өмгөөлөгч нар нь шүүхэд байгаа хэргийг аль болох хугацаа авах зорилгоор янз бүрийн арга хэрэглэж хойшлуулж байгааг шүүх анхаарч үзнэ үү гэв.

 

Хариуцагч ХХК-ны гүйцэтгэх захирал Т.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т нар нэхэмжлэгч Б.Ад холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Дархан-Уул аймаг Дархан сум ******* баг 2-р хороолол Парк таун хотхоны тоот 2 өрөө байрыг худалдаж авахаар гэрээ байгуулж, уг гэрээний хавсралт 1-д заасан хувиарийн дагуу харилцан төлөхөөр тохирч,  ХХК болон иргэн Б.А нарын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тоот гэрээг байгуулж нотариатаар гэрчлүүлсэн болно. Иргэн Б.А нь гэрээнд заасан үүргээ зөрчиж 2013 оны 9 дугаар сарын 30-ны өдрийн тоот Орон сууц худалдах, худалдан авах гэрээний хавсралт 1-д заасан хувиарийн дагуу төлөх төлбөрийг 16 хоног хэтрүүлсэн бөгөөд гэрээний 6.2-д заасан үндэслэлээр алданги тооцох хуулийн үндэслэлтэй тул алданги болох 829800 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд иргэн Б.А нь гэрээний үүргээ зөрчиж хугацаандаа төлөөгүй бөгөөд төлбөрийг 16 хоног хэтрүүлсэн ба гэрээний 6.2-д заасан үндэслэлээр тооцсон алданги болох 829800 төгрөгийг Б.Агаас гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Б.А шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

ХХК нь орон сууц барьж өгөх, ажил гүйцэтгэх гэрээг 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн тоот гэрээ байгуулж, гэрээнд зааснаар 39,29м2 талбай бүхий орон сууц барьж өгөх үүргээ биелүүлээгүй иргэн намайг хохироож, талбайн зөрүүний 4752000 төгрөгийг одоо болтол төлж барагдуулахгүй 2 жил гаруй болж байна. Гэрээний үүргээ биелүүлээгүй хохирол учруулсан болох нь талбайн хэмжилт хийсэн компаниудын дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд намайг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж шүүхэд хугацаа авах зорилгоор сөрөг нэхэмжлэл гарган 829800 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч ХХК-ны гүйцэтгэх захирал Т.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т нар нэхэмжлэгч П.Эд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Дархан-Уул аймаг Дархан сум ******* баг 2-р хороолол Парк таун хотхоны байрны тоот 2 өрөө байрыг худалдаж авахаар гэрээ байгуулж, уг гэрээний хавсралт 1-д заасан хувиарийн дагуу харилцан төлөхөөр тохирч,  ХХК болон иргэн П.Э нарын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тоот гэрээг байгуулж нотариатаар гэрчлүүлсэн болно. Иргэн П.Э нь гэрээнд заасан үүргээ зөрчиж 2013 оны 9 дугаар сарын 30-ны өдрийн тоот Орон сууц худалдах, худалдан авах гэрээний хавсралт 1-д заасан хувиарийн дагуу төлөх төлбөрийг 16 хоног хэтрүүлсэн бөгөөд гэрээний 6.2-д заасан үндэслэлээр алданги тооцох хуулийн үндэслэлтэй тул алданги болох 680275 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд иргэн П.Э нь гэрээний үүргээ зөрчиж хугацаандаа төлөөгүй бөгөөд төлбөрийг 16 хоног хэтрүүлсэн ба гэрээний 6.2-д заасан үндэслэлээр тооцсон алданги болох 680275 төгрөгийг П.Эгаас гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч П.Э шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

ХХК нь орон сууц барьж өгөх, ажил гүйцэтгэх гэрээг 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 31 тоот орон сууц захиалгаар барих гэрээг байгуулж, гэрээнд зааснаар 32,21м2 талбайтай орон сууц барьж өгөх үүргээ биелүүлэхгүй иргэн намайг хохироож, талбайн зөрүүний 3960 000 төгрөгийг одоо болтол төлж барагдуулахгүй 2 жил гаруй болж байна. Гэрээний үүргээ биелүүлэхгүй, хохирол учруулсан болох нь талбайн хэмжилт хийсэн компаниудын дүгнэлтээр тогтоогдсон байхад, намайг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж шүүхэд хугацаа авах зорилгоор сөрөг нэхэмжлэл гарган 680 275 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч ХХК-ны гүйцэтгэх захирал Т.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т нар нэхэмжлэгч Д.Д.Мд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Дархан-Уул аймаг Дархан сум ******* баг 2-р хороолол Парк таун хотхоны байрны тоот 2 өрөө байрыг худалдаж авахаар гэрээ байгуулж, уг гэрээний хавсралт 1-д заасан хувиарийн дагуу харилцан төлөхөөр тохирч,  ХХК болон иргэн Б.А нарын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр *** тоот гэрээг байгуулж нотариатаар гэрчлүүлсэн болно. Иргэн Д.Д.М нь гэрээнд заасан үүргээ зөрчиж 2013 оны 9 дугаар сарын 09-ний өдрийн *** тоот Орон сууц худалдах, худалдан авах гэрээний хавсралт 1-д заасан хувиарийн дагуу төлөх төлбөрийг 37 хоног хэтрүүлсэн бөгөөд гэрээний 6.2-д заасан үндэслэлээр алданги тооцох хуулийн үндэслэлтэй тул алданги болох 1 979 485 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд иргэн Д.Д.М нь гэрээний үүргээ зөрчиж хугацаандаа төлөөгүй бөгөөд төлбөрийг 37 хоног хэтрүүлсэн ба гэрээний 6.2-д заасан үндэслэлээр тооцсон алданги болох 1 979 485 төгрөгийг Д.Д.Мас гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Д.Д.М шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

ХХК нь орон сууц барьж өгөх, ажил гүйцэтгэх гэрээг 2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн *** дугаартай гэрээ байгуулж, гэрээнд зааснаар 40,53 м2 талбайтай орон сууц барьж өгөх үүргээ биелүүлэхгүй, иргэн намайг хохироож, талбайн зөрүүний 4844400 төгрөгийг одоо болтол төлж барагдуулахгүй 2 жил гаруй болж байна. Гэрээний үүргээ биелүүлэхгүй, хохирол учруулсан болох нь талбайн хэмжилт хийсэн компаниудын дүгнэлтээр тогтоогдсон байхад, намайг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж шүүхэд хугацаа авах зорилгоор сөрөг нэхэмжлэл гарган 1 979 485 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч ХХК-ны гүйцэтгэх захирал Т.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т нар нэхэмжлэгч Б.Уд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Дархан-Уул аймаг Дархан сум ******* баг 2-р хороолол Парк таун хотхоны байрны 512 тоот 2 өрөө байрыг худалдаж авахаар гэрээ байгуулж, уг гэрээний хавсралт 1-д заасан хувиарийн дагуу харилцан төлөхөөр тохирч,  ХХК болон иргэн Г.У нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр *** тоот гэрээг байгуулж нотариатаар гэрчлүүлсэн болно. Иргэн Б.У нь гэрээнд заасан үүргээ зөрчиж 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн *** тоот Орон сууц худалдах, худалдан авах гэрээний хавсралт 1-д заасан хувиарийн дагуу төлөх төлбөрийг 12 хоног хэтрүүлсэн бөгөөд гэрээний 6.2-д заасан үндэслэлээр алданги тооцох хуулийн үндэслэлтэй тул алданги болох 843000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд иргэн Б.У нь 2013.10.01-ний өдрийн дугаар *** тоот гэрээний үүргээ зөрчиж хугацаандаа төлөөгүй бөгөөд төлбөрийг 12 хоног хэтрүүлсэн ба гэрээний 6.2-д заасан үндэслэлээр тооцсон алданги болох 641 995 төгрөгийг Б.Уаас гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Б.У шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

ХХК нь орон сууц барьж өгөх, ажил гүйцэтгэх гэрээг 2013.10.01-ний өдрийн 34 тоот Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулан гэрээнд зааснаар 40,53 м2 талбайтай орон сууц барьж өгөх үүргээ биелүүлэхгүй иргэн намайг хохироож, талбайн зөрүү 37,10 м2 буюу 4527600 төгрөгийг одоо болтол төлж барагдуулахгүй 2 жил гаруй болж байна. Гэрээний үүргээ биелүүлэхгүй хохирол учруулсан болох нь талбайн хэмжилт хийсэн компаниудын дүгнэлтээр тогтоогдсон байхад намайг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Э, Г.У, Б.А, Б.У, С.А, Д.Д.М нарын нэхэмжлэлтэй, хариуцагч ХХК-нд холбогдох орон сууцны талбайн зөрүү төлбөр нийт 31,963,200 төгрөг гаргуулах, орон сууцны талбайн хэмжээ тогтоолгох, хариуцагчийн гэрээний дагуу алданги гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нар нь хариуцагч ХХК-тай П.Э 2013.09.30-ны өдөр 31 тоот гэрээ байгуулан, 32,21м2 талбайтай, 2 өрөө орон сууц, нэхэмжлэгч Э.Г***-Эрдэнэ 2014.09.12-ны өдөр *** тоот гэрээ байгуулан, 39,29м2 талбайтай, 2 өрөө орон сууц, нэхэмжлэгч Г.У 2013.10.01-ний өдөр *** тоот гэрээ байгуулан, 40,53 м2 талбайтай, 2 өрөө орон сууц, нэхэмжлэгч Б.А 2013.09.30-ны өдөр 30 тоот гэрээ байгуулан, 39,29 м2 талбайтай, 2 өрөө орон сууц, нэхэмжлэгч Б.У 2013.10.01-ний өдөр 512 тоот гэрээ байгуулан 40,53 м2 талбайтай, 2 өрөө орон сууц, нэхэмжлэгч С.А 2014.08.20-ны өдөр 14 тоот гэрээ байгуулан, 40,53 м2 талбайтай, 2 өрөө орон сууц, нэхэмжлэгч Д.Д.М 2013.09.09-ний өдөр 04 тоот гэрээ байгуулан, 40,53 м2 талбайтай, 2 өрөө орон сууцыг Орон сууц захиалах гэрээ байгуулан, гэрээнд заасан графикийн дагуу төлбөрийг төлж орон сууцаа хүлээн авсан болох нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнүүд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нар нь эрх бүхий ХХК-наар талбайн хэмжилт хийлгэхэд зөрүү гарсан тул гэрээгээр тохирсоноос дутуу талбай бүхий орон сууц хүлээлгэн өгсөн гэж үзэж талбайн зөрүү төлбөрийг гаргуулах, орон сууцныхаа талбайн хэмжээг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрсөн, талбайн хэмжээ нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдох тул зөвшөөрөхгүй гэж, нэхэмжлэгч нар нь сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, бид банкны ипотекийн зээлээр орон сууцаа авсан бөгөөд хариуцагч нь орон сууцны өмчлөлийн гэрчилгээг хугацаа хожимдуулж гаргаж өгснөөс хугацаа хэтрэхэд хүрсэн гэж маргажээ.

Нэхэмжлэгч нар нь орон сууцанд орсны дараа өөрсдийн хүсэлтээр ХХК-д хүсэлт гаргаж талбайн хэмжилт хийлгэсэн байх бөгөөд нэхэмжлэгч П.Эгийн 2 өрөө орон сууц 3,21 м2, Э.Г*** Э*** 2,64 м2, Г.У 2,93 м2, Б.А 3,90 м2, Б.У 5,30 м2, С.А 3,48м2, Д.Д.М 5,36 м2-ын зөрүүтэй гэсэн дүгнэлт гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ХХК-ны захирал ***ын хүсэлтийг хүлээн авч нэхэмжлэгч Д.Д.М, Б.У нарын өмчлөлийн орон сууцанд талбайн хэмжилт хийлгэхээр Тоонот констракшн ХХК-ийг томилсон бөгөөд шинжээчийн дүгнэлтээр ***ын 2 өрөө орон сууц 37,49 м2, Б.Уын 2 өрөө орон сууц 38,53 м2 талбайтай гэсэн дүгнэлт ирүүлжээ. / хх-ийн 193-207/

 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Оюунчимэгийн шинжээч томилж дүгнэлт гаргуулахыг хүссэн хүсэлтийг хүлээн авч Тоонто гранд ХХК-ыг шинжээчээр томилсон байх бөгөөд П.Эгийн өмчлөлийн 2 өрөө орон сууц 29,21 м2, Г.У-37,40 м2, Б.У -37,10 м2, Б.А 35,99м2% Д.Д.М 36,86 м2, С.А -37,10 м2 талбайтай гэсэн дүгнэлт ирүүлжээ. / хх-ийн 220-263/

Маргаан бүхий Дархан сумын ******* баг, 2 хороолол дахь байр, 170 айлын орон сууцны барилгыг 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр барьж дуусган Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын 2014/09-II тоот актаар улсын комиссын бүрэлдэхүүн хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. / 2-р хавтасны 10/

 

Нэхэмжлэгч П.Э нар нь хариуцагч ХХК-тай орон сууц захиалгаар барих гэрээ буюу Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж маргаж байгаа боловч хариуцагч талаас ирүүлсэн барилгын ажил гүйцэтгэж байх явцын талаар дэлгэрэнгүй Улсын комиссын акт ирүүлсэн баримтаар барилгын ажлын 60-70 хувь гүйцэтгэж байх явцад нэхэмжлэгч нартай захиалгын гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. / хх-ийн

Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-д худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй, 254.2-т худалдан авагч нь баталгаат гомдлын шаардлага гаргах хугацаанд энэ хуулийн 254.1-д заасан шаардлагыг гаргаагүй бол тэрээр доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардаж болно, энэ тохиолдолд үнэлгээг гэрээ байгуулах үеийн үнээр тодорхойлно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нар нь орон сууцыг хүлээн авахдаа энэхүү доголдлыг мэдэх боломжтой байсан бөгөөд гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч П.Э нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууцны талбайн хэмжээ тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан бөгөөд хэрэгт авагдсан орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээгээр орон сууцны талбайн хэмжээ тогтоогдож байх тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Хариуцагч ХХК нь нэхэмжлэгч нараас гэрээнд заасан графикийн хугацаа хожимдуулж төлбөр төлсөн үндэслэлээр алданги шаардаж сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалгаар барих гэрээний 3.3-д гүйцэтгэгч нь захиалагчийг орон сууцны өмчлөх эрхээ баталгаажуулахад, гүйцэтгэгчийн зүгээс шаардлагатай бүрдүүлбэл зохих бичиг баримтыг захиалагч орон сууцны төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд өгөх үүрэгтэй, гэрээний хавсралтад үлдэгдэл төлбөрийг ...орон сууцыг 100 % ашиглалтанд орсны дараа бүх арилжааны банкны 8%-ийн хүүтэй зээлээр графикийн дагуу хугацаанд нь бүрэн төлж дуусгана, Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т Үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэг үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ, 224.2.3-д мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах гэж зааснаар нэхэмжлэгч нараас гаргаж өгсөн орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээгээр хариуцагч нь дээрхи гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, хугацаа хожимдуулж өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нараас алданги гаргуулах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Э.Г***-Эрдэнэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ татан авах хүсэлт ирүүлсэн, нэхэмжлэгч С.А нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан хүсэлт ирүүлснийг тус тус хүлээн авч хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн П.Эгийн төлсөн 82,745 төгрөг, Г.Уын төлсөн 75,894 төгрөг, Б.Агийн төлсөн 97,318 төгрөг, Б.Уын төлсөн 126,880 төгрөг, С.Аын төлсөн 90,120 төгрөг, ***ын төлсөн 128,153 төгрөг нийт 601,110 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 159591 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.Г***-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 71974 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Г*Г***д олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Б.Агийн байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлснийг хүлээн авч түүнийг шүүх хуралд байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.6, 227 дугаар зүйлийн 227.3, 224 дүгээр зүйлийн 224.2.3-д зааснаар нэхэмжлэгч П.Э нарын нэхэмжлэлтэй ХХК-д холбогдох орон сууцны талбайн зөрүү гаргуулах, орон сууцны талбайн хэмжээ тогтоолгох, хариуцагчийн гэрээний дагуу алданги гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн П.Эгийн төлсөн 82,745 төгрөг, Г.Уын төлсөн 75,894 төгрөг, Б.Агийн төлсөн 97,318 төгрөг, Б.Уын төлсөн 126,880 төгрөг, С.Аын төлсөн 90,120 төгрөг, ***ын төлсөн 128,153 төгрөг нийт 601,110 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 159591 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.Г***-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 71974 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Г*Г***д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА