| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тү. Энхжаргал |
| Хэргийн индекс | 007/2014/0384/и |
| Дугаар | 339 |
| Огноо | 2014-04-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2014 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 339
ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ
Хэргийн индекс 007/2014/0384/И
Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** аймаг ***сум ***баг*** байрлах Х банкны *** салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ***-Уул аймаг, **** сум *** баг ***тоотод оршин суух А.Б-д холбогдох
“6 661 446,91 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, хариуцагч А.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***банкны *** салбар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Д.Б нь тус банкны *** салбараас 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ***тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 6 115 392 төгрөгийг, жилийн 19,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд унтлагын ор, мөлхөө тавилга, 37 инчийн зурагт, самсунг маркийн хөргөгч, нөтбүк, гал тогооны ком тавилга зэргийг барьцаалуулсан байна.
Зээлдэгч Д.Б нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлд 313 389,86 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 136 711,88 төгрөг, нийт 450101,74 төгрөгийг төлсөн байна.
Зээлдэгч нас барж, хамтран үүрэг гүйцэтгэгч А.Б нь хорих ял авсан байгаа тул банкнаас зээл буцаан дуудах мэдэгдэл өгч төлүүлэх боломжгүй байгаагаас зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл өнөөдрийг хүртэл төлөгдөхгүй, төлбөрөө төлөөгүй байна.
Иймээс банк зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ***тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар зээлийн төлбөр гаргуулах, үндсэн зээлийн төлбөр 5 802 002,14 төгрөг, зээлийн хүү төлбөр 744 690,94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 102 753,83 төгрөг, нотаритаын үйлчилгээний төлбөр 12 000 төгрөг нийт 6 661 446,91 төгрөг гаргуулах, улсын тэмдэгтийн хураамж 121 533 төгрөгийг гаргуулах, Зээлийн төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох унтлагын ор, мөлхөө тавилга, 37 инчийн зурагт, самсунг маркийн хөргөгч, нөтбүк, гал тогооны ком тавилга албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар тус тус нэхэмжилж байна.” гэжээ.
Хариуцагч А.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие нь ***банкны *** салбараас 6 115 392 төгрөгийг зээлж аваагүй юм. Надтай хамтран амьдарч байсан талийгаач Б нь банктай цалингийн зээлийн гэрээг 2013 оны 5 дугаар сарын 20-н ы өдөр банктай байгуулан, энэ мөнгийг бүрэн виза картнаас аваагүй байхдаа нас барсан юм. Энэ мөнгийг нь түүний дүү Т л авсан байх. Би цагдаагийн газарт баригдаад хоригдсон тул энэ мөнгө нь яасан талаар мэдэх зүйл байхгүй. Бид нар гэр бүлийн баталгаа хийлгээгүй хамтран амьдарч байсан бөгөөд цалингийн зээл авахад заавал хоёрдогч хүний гарын үсэг хэрэгтэй гэсэн болохоор нь очиж гарын үсэг зурсан, тэгээд намайг шүүхэд өгсөн юм шиг байна. Банк зээл өгөхдөө унтлагын ор, мөлхөө тавилга, 37 инчийн зурагт, самсунг маркийн хөргөгч, компьютер, гал тогооны тавилга зэргийг барьцаалж зээл өгсөн байсан. Энэ бүх зүйлийг талийгаачийн дүү Тачиж явсан сурагтай байх тул барьцааны эд хөрөнгийг энэ хүнээс гаргуулж, өрөнд нь тооцож өгнө үү. Би одоо хорих ангид цагдан хоригдож байгаа, ямар ч орлого байхгүй тул төлбөрийг төлж чадахгүй байна. ***банкны нэхэмжилж байгаа 6 661 446,91 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***банкны *** салбар нь хариуцагч А.Бт холбогдуулан 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ***тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээлийн төлбөр 5 802 002,14 төгрөг, зээлийн хүү төлбөр 744 690,94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 102 753,83 төгрөг, нотаритаын үйлчилгээний төлбөр 12 000.00 төгрөг нийт 6 661 446,91 төгрөг гаргуулах, улсын тэмдэгтийн хураамж 121 533.00 төгрөгийг гаргуулах, Зээлийн төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох унтлагын ор, мөлхөө тавилга, 37 инчийн зурагт, самсунг маркийн хөргөгч, нөтбүк, гал тогооны ком тавилга албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
***банкны *** салбар нь Д.Б тай 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ***тоот зээлийн гэрээ байгуулж 6 115 392 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж, зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохиролцсон, мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахад зориулж унтлагын ор, мөлхөө тавилга, 37 инчийн зурагт, самсунг маркийн хөргөгч, нөтбүк, гал тогооны ком тавилгыг тус тус барьцаалахаар тохирчээ.
Энэхүү зээлийн болон барьцааны гэрээ нь 156 дугаар зүйлийн 156.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болсон байна
Зээлдэгч Д.Б нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлд 313 389,86 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 136 711,88 төгрөг нийт 450 101,74 төгрөгийг төлсөн ба 2013 оны 05 дугаар сарын 31-ны өдөр нас барсан нь хэрэгт авагдсан зээлийн бүртгэлийн карт, № 0000109075 Г-27 дугаартай нас барсныг бүртгэж олгосон гэрчилгээ, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудар тогтоогдож байна.
Хариуцагч А.Б нь зээлдэгчийн хамтран үүрэг гүйцэтгэгч болохыг хүлээн зөвшөөрч 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ***тоот зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байх бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12 болон тус банкны зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч А.Б аас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар нэхэмжлэл шаардлага гаргах эрхтэй байна.
Хариуцагч А.Баас “талийгаач Б нь энэ мөнгийг виза картнаас бүрэн аваагүй байхдаа нас барсан, түүний дүү Тл авсан байх. Банкнаас барьцаалсан унтлагын ор, мөлхөө тавилга, 37 инчийн зурагт, самсунг маркийн хөргөгч, компьютер, гал тогооны тавилга зэргийг талийгаачийн дүү Тачиж явсан сурагтай” тухай тайлбар ирүүлсэн байх ба энэ талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Зээлдэгч асан Д.Б нь банкнаас гэрээний дагуу авсан зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд хариуцагч А.Б нь хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүрэгтэй гэж үзлээ.
Харин дээрх зээлийн гэрээний хугацаа 2016 оны 05 дугаар сарын 2-ны өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргах үед дуусгавар болоогүй учир хариуцагч А.Б аас зээлийн үндсэн хүү дээр нэмж, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь Иргэний хуулийн 452 дүгээр зүйлийн 452.2-д заасантай нийцэхгүй байх тул нэмэгдүүлсэн хүүд 102 753,83 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд ***банкны *** салбараас Д.Бтай байгуулсан 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ***тоот цалингийн зээлийн гэрээг цуцалж, хариуцагч А.Баас үндсэн зээлийн төлбөр 5 802 002,14 төгрөг, зээлийн хүү төлбөр 744 690,94 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 12 000.00 төгрөг нийт 6 558 693.08 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох унтлагын ор, мөлхөө тавилга, 37 инчийн зурагт, самсунг маркийн хөргөгч, нөтбүк, гал тогооны ком тавилга албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч А.Б-аас 6 558 693.08 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 102 753. 83 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 163 дугаар зүйлийн 163.2-д зааснаар хариуцагч А.Баас шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл нэхэмжлэгч нь зээлийн барьцаа хөрөнгө болох унтлагын ор, мөлхөө тавилга, 37 инчийн зурагт, самсунг маркийн хөргөгч, нөтбүк, гал тогооны ком тавилгыг худалдах болсон тухай болон худалдах үнийн тухай нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэгдэж, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 121 533.00 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч А.Б аас 119 889 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ***банкны *** салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
د¯Ã× Т.ЭНХЖАРГАЛ