Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/11

 

*******,*******,

Н.М нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,  

Прокурор Ш.Батсүх, шүүгдэгч *******,******* нарын өмгөөлөгч Г.Б, Д аймгийн Ө сумын Тамгын газар болон хохирогч Д.У, иргэний нэхэмжлэгч Б Х У ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А нарын өмгөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Азжаргал нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж шийдвэрлэсэн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/66 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч *******,*******,******* нарт холбогдох 201412000033  дугаартай 21 хавтас 5196  хуудас  бүхий  эрүүгийн  хэргийг  эс  зөвшөөрч шүүгдэгч *******, Тарасюк Г Н нарын өмгөөлөгч Г.Б, “Б Х У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, түүний өмгөөлөгч Ц.М нарын гаргасан гомдлыг үндэслэн  Говьсүмбэр аймгийн  Эрүү, иргэний  хэргийн  давж  заалдах  шатны  шүүх  2021  оны  09  дүгээр  сарын  03-ны өдөр  хүлээн авч,  шүүгч  О.Однямаагийн  илтгэснээр  хянан хэлэлцэв.

Яллагдагч ******* нь “А-О” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байх хугацаанд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасан “Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд мэргэжлийн байгууллагаар магадлагаа хийлгэж зохих зөвшөөрөл авсан байна”, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан “Ажил олгогч нь ажилтны ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй”, 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан “Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн, эсхүл мэргэшсэн хүнийг авч ажиллуулна”, 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудалд үл хамаарах ажил, үүрэг гүйцэтгэхийг хориглоно”, 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсэгт заасан “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх сургалтанд хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Д аймгийн Ө сумын “Хөтөл-Ус 2” гэх газарт жонш олборлох үйл ажиллагаа явуулж байсан карьерийн талбайд бүрэн бус техник, тоног төхөөрөмжийг /жижиг оврын пад тракторыг/ зориулалтын бусаар ашиглаж мэргэжлийн бус жолоодох эрхгүй хүн Б.Г жолоодож, осол гаргасны улмаас хохирогч О.Э амь насыг хохироосон,

- Улмаар “А-О” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байх хугацаандаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт заасан “машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг (ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгсэл) нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх” гэснийг зөрчиж байгууллагад ашиглаж байгаа тоног төхөөрөмжийг бүрэн хийгээгүйн улмаас 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “А-О” ХХК-ийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд жонш бутлах, ангилах, ялгах үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрт засварчин******* нь тоног төхөөрөмжийг зөвшөөрөлгүй ажиллуулж, бригадын даргаар ажиллаж байсан М.Н зүүн гарын сарвуу шигшүүрийн гинжинд хавчуулагдан түүний эрүүл мэндэд зүүн гарын 2, 3, 4, 5 дугаар хурууны тасрал бүхий хүнд хохирол учруулсан,

- 2012 оноос 2014 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд Д аймгийн Ө сумын нутаг “Хөтөл-Ус” гэх газар МҮ-006399 дугаартай ашиглалтын талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахдаа “Б Х У” ХХК-ийн ХҮ-013544 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай руу нэвтэрч хууль бусаар жонш олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас 105 913 328 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Оросын Холбооны Улсын иргэн******* нь “А-О” ХХК-ийн жонш бутлах, ангилах, ялгах үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрт хэсгийн орлогч даргаар /бригадын даргаар/ ажиллаж байхдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалт “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэснийг тус тус зөрчиж, аюулгүй ажиллагааны зааварчилгааг ажлын онцлогт нь тохируулж өгөөгүй, зөвхөн гарын үсэг зуруулсны улмаас 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд жонш бутлах, ангилах, ялгах, үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрт засварчин ажилтай******* нь тоног төхөөрөмжийг зөвшөөрөлгүй ажиллуулж улмаар бригадын даргаар ажиллаж байсан М.Н зүүн гарын сарвуу шигшүүрийн гинжинд хавчуулагдан түүний эрүүл мэндэд зүүн гарын 2, 3, 4, 5 дугаар хурууны тасрал бүхий хүнд хохирол учруулсан,

Яллагдагч******* нь “А-О” ХХК-ийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрт жонш бутлагчаар ажиллаж байхдаа 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7 дахь хэсэгт “өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх” гэснийг зөрчиж жонш бутлах тоног төхөөрөмжийг зөвшөөрөлгүй ажиллуулсны улмаас бригадын даргаар ажиллаж байсан хохирогч М.Н зүүн гарын сарвуу шигшүүрийн гинжинд хавчуулагдан түүний эрүүл мэндэд зүүн гарын 2, 3, 4, 5 дугаар хурууны тасрал бүхий хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх: Нийслэлийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1, 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэг болгож,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэг болгож,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн Н М хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,

Шүүгдэгч ******* хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд энэ үүргээ биелүүлээгүйгээс хүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан, хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

хууль бусаар ашигт малтмал ашиглаж олборлосны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч******* хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд энэ үүргээ биелүүлээгүйгээс хүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч А овгийн Н М хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд энэ үүргээ биелүүлээгүйгээс хүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж иргүүлсэн шүүгдэгч *******,*******, А овгийн Н М нарт холбогдох эрүүгийн 201412000033 дугаартай хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1, 72.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Шүүгдэгч *******,*******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, Энэ хэрэгт битүүмжилсэн КАТ-320с маркын шар өнгөтэй 1 ширхэг, тээврийн хэрэгсэл, КАТ-320D маркын шар өнгөтэй 1 ширхэг тээврийн хэрэгсэл, DOOSAN-501 маркын улаан шаргал өнгөтэй 1 ширхэг тээврийн хэрэгсэл, Краз-3 эвдэрсэн бор ногоон өнгийн 23-70 УНЦ, 51-80 УБУ, 61-28 УНД дугаартай тээврийн хэрэгсэл, чиргүүл /улсын дугааргүй/, HOWO маркын 61-28 УБЗ дугаартай 1 ширхэг тээврийн хэрэгсэл, Краз чиргүүл 1 ширхэг, FAW маркын шар өнгөтэй 1 ширхэг тээврийн хэрэгслүүдийн битүүмжлэлийг иргэний нэхэмжлэлийг хангуулах үүднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт заасаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолын орчуулагын буюу шүүхийн зардлыг шүүгдэгч *******,*******,******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулж, Шүүгдэгч ******* болон “А-О” ХХК-иас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хууль бусаар олборлолт явуулж олсон ашигт малтмалын үнэ болох 1 169 294 000 /нэг тэр бум нэг зуун жаран есөн сая хоёр зуун ерэн дөрвөн мянга/ төгрөгийг, байгаль орчны нөхөн сэргээлтийн төлбөр болох 105 913 328 /нэг зуун таван сая есөн зуун арван гурван мянга гурван зуун хорин найман/ төгрөгийг тус тус гаргуулж Д аймгийн Ө сумын Засаг даргын тамгын газарт олгож, Иргэний нэхэмжлэгч “Б-Х У” ХХК нь харуул хамгаалалтын зардлаа, хохирогч Д.У, М.Н нар нь гэм хорын хохиролоо Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дэвтэр гэсэн гарчиг бүхий дэвтэр 6 ширхэг, уулын ажлын тайлан төлөвлөгөө, ТЭЗҮ гэсэн бичиглэл бүхий 14 хавтас баримтыг шүүгдэгч ******* олгож, 2 ширхэг Сидиг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдаж, Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах төрлийн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******,******* нарын өмгөөлөгч Г.Б давж заалдах шатны гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байгаа. Яагаад ингэж үзэх болсон бэ? гэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй, 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хохирлын хэмжээг үнэн зөвөөр бүрэн гүйцэд нотлоогүйгээр *******,******* нарт холбогдох хэргийг хууль зөрчиж шийдвэрлэсэн. Анхан, давах болон хяналтын шатны шүүхийн тогтоол, магадлал, захирамжид заасан заавал хийж гүйцэтгэхээр заасан ажиллагааг огт хийж гүйцэтгээгүй учир Эрүүгийн хууль болон эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж гомдол гаргасан. Анх Э амь нас хохирсон байдалд Монгол улсын дээд шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 364 дүгээр тогтоол гарсан. Уг тогтоол дээр жоншны ил уурхайд нэвтрэхэд аюулгүй ажиллагааны ямар дүрэм зөрчсөн болон ямар албан тушаалтан гэм буруутай болохыг нарийвчлан тогтоогоогүй хэргийг хэт нэг талыг барьсан буюу гүйцэтгэж хийсэн гэж үзээд хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Гэтэл одоог хүртэл ил уурхайд аюулгүй ажиллагааны ямар дүрэм зөрчигдсөн хэн буруутай болохыг тогтоох ажиллагаа хийгээгүй. Мөн энэ хэрэг дахин дээд шүүхээр орсон. 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 79 дүгээр тогтоолоор хэргийг прокурорын газарт буцаасан. Хэргийг прокурорт буцаахдаа юу гэж заасан бэ? гэхээр анхан болон давж заалдах шүүх хуралдаанаар ******* нь ямар үйлдэл эс үйлдэхүүн улмаас Э амь нас хохирсон,******* нарын ямар эс үйлдлийн улмаас Н биед гэмтэл учирсан бэ? хэрэг үйлдэгдсэн газрын цаг хугацаа, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл байдал гэм буруугийн талаар огт дүгнэлт хийгээгүй байна. Түүнчлэн Э амь нас хохирсон нөхцөлд холбогдуулж мөрдөн байцаалтын шатанд уурхайн дарга Э, өрмийн мастер Г, уулын мастер Б нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж тэднийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөх үндэслэлтэйгээр 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосон. Тэгсэн хэрнээ ******* яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл хохирогч Э амь нас алдсан үйлдэлд нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 эсхүл 138 дугаар зүйлээр дангаараа, эсхүл давхар зүйлчлэх эсэх нэг гэмт хэрэгт хэд хэдэн хүн, өөр гэмт хэрэгт хэд хэдэн хүн гэм буруутай байж болно гэсэн шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан гэж дүгнэснээр хэргийг прокурорт буцаадаг. Үүнээс гадна тус шүүх хуралдаанд оролцсон Улсын яллагчаар Улсын Ерөнхий прокурорын газар шүүхэд төлөөлөх эрхийн прокурор О юу гэж дүгнэсэн бэ? гэхээр тухайн үйлдвэрт ажиллаж байсан******* энэ гэмт хэрэгт гэм буруутай гэж үзсэн. Нэг үүргийг 2 хүнд тохож ял шийтгэл оногдуулах үндэслэлгүй дүгнэдэг. Хэрэг буцаж анхан шатны шүүх дээр ирэхэд 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн захирамжаар шүүх хэргийг прокурорт буцаадаг. Дээрх захирамжид юу гэж дурдсан бэ? гэхээр Э амь нас хохирсон үйлдэлд холбогдуулж мөрдөн байцаалтын шатанд уурхайн дарга Э, өрмийн мастер Г, уулын мастер Б 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн 2015 оны өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон атлаа энэхүү үйлдэлд ******* холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шилжүүлсэн нь учир дутагдалтай болсон байна. Хэргийн бодит байдлыг тогтоох үүднээс Э, Г, Б нарыг энэ хэрэгт яллагдагчаар шалгаж гэм буруутай эсэхийг шалгах шаардлагатай байна гээд прокурорт буцаасан. Энэхүү шүүгчийн захирамжид заасан ажиллагаа болон дээр дурдсан 2 магадлал, тогтоолд заасан ажиллагааг одоог хүртэл хийгээгүй орхигдуулаад явсан. Э т ХХК нь 1 тэр бум төгрөгийн хохирол учруулсан. 115 сая төгрөгийн нөхөн сэргээлтийн зардал учруулсан гэдэг дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтийн талаар 2015 оноос эхлээд прокурорын шатанд, шүүхийн шатанд гомдол гаргаж байгаа. Дахин шинжээч томилуулъя гэсэн дүгнэлт үндэслэлгүй байна. Яагаад гэхээр нэг жилийн өмнөх дүгнэлтийг хуулбарлаад авчирч тавиад хийсэн байдаг. Шинжээчийн дүгнэлтэд жилийн өмнөх дүгнэлтээ хуулбарлаад нэрийн солиод дүгнэлт гаргасан байна. Энэ нь хэргийн хэд хэд дэх хуудсанд заасан бэ? гэдгийг Э т дүгнэлтийг нарийвчлан бичсэн. Дүгнэлтийг хуулбарлаж явж байхдаа дунд нь өөр өөр зүйл яваад байдаг. Тэгэхээр А о гэдэг компанийг Д аймгийн Ө сумын нутаг дэвсгэрт хууль бусаар жонш олборлодог гэдгийг жилийн өмнө шинжээч нар дүгнээд гаргасан дүгнэлт гараад ирдэг. Би үүнийг шүүх, прокурорын шатанд зөндөө ярьдаг огт авч хэлэлцдэггүй. Шинжээчийн дүгнэлт гаргуулъя гэхээр дахиж олборлосон байна уу гэж ганцхан шинжээчийн дүгнэлт гаргадаг. Эхний шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй юм уу? үндэслэлгүй юм уу? гэдгийг гаргуулъя гэхээр дахиж олборлолт явуулсан байна уу гэж дүгнэлт гаргадаг. 2003 оноос эхлээд А о ХХК Д аймгийн Ө суманд жонш олборлосон нь хавтаст хэрэгт байдаг. Анх А гэж захиралтай байсан. ******* 2013 оноос эхлээд А О ХХК-ийн захирал болсон. Үүнээс харахаар 2 захиралтай А, ******* гэсэн 2 хүн байдаг. 2003 оноос ямар үйл ажиллагаа хийж байсан гэдэг нь хэрэгт авагдсан байгаа. Гэтэл хууль бусаар олборлосон гэсэн дүгнэлтийг 2011-2015 оны гаргасан. Тэгэхээр Улсын нөөцөд авагдсан 2 жонш байна. А О ХХК булангаас нь авчихсан байна гэсэн зүйлийг ярьдаг. Гэтэл хэдэн оноос А О ХХК-ийн захирал А гэдэг хүн олборлоод байсан юм уу? эсхүл ******* нь олборлосон юм уу? гэдэг огт ялгаж салгаагүй. Байгаль орчинд хохирол учруулсан нь нөлөөллийг судлахаар хөрсөнд учирсан ялзмаг, ургамалд хохирол учирсан бол гэдгийг заавал тогтоох ёстой. Гэтэл шинжээчийн газар маань шинжилгээ хийлгэх талбайгаасаа 2,2 километрт оршиж байгаа өөр газар дээр хуучин гаргасан дүгнэлтээ солиод бичсэн. Яг А О ХХК-ийн жонш олборлосон гээд байгаа газар нүцгэн хадтай газар. Гэтэл өөр газар очоод шинжээчийн дүгнэлтээр байгалийн нөөцөд учирсан хохирол гээд дурдсан байгаа. Ийм ийм учир дутагдалтай, хууль зөрчсөн, хохирол гэдэг зүйлийг шууд тогтоох ёстой. Хохирлоо зөв тогтоохгүй, өөр шинжээчийн өөр газар хийсэн хуучин шинжээчийн дүгнэлтээр нөхөөд А О ХХК-ийн нэрийг оруулсан нь хууль зөрчиж байна. Мөн Н биед хүнд гэмтэл учирсан байгаа. М төхөөрөмжийг асаасан. Харин******* нь өөр бригадын даргаар ажиллаж байсан.******* яагаад энэ хэрэгт татагдсан бэ? гэхээр өөрөө орсоор сайн ярьдаг. Захирал нь хотоос ярихаар бусад дарга нартаа ярьдаг. Тухайн хэсгийн дарга нь Н гэж хүн байгаа. Энэ Н гэдэг хүнээ татаагүй. Оронд нь******* гэдэг хүн татагдаад явж байгаа. Шударга бус явдал******* дээр үүсч байгаа. М буруутай. Н хүн харах боломжгүй газар дамжиж очиж гинжнээс гараараа барихад нь М асаасан. Н гэмтэл авахад М, *******,*******, гэмтэл авагч өөрөө буруутай. Гэтэл энэ хэрэгт******* яллаад яваад байгаа нь үнэхээр хуулийн гажуудал болж байгаа гэв. Иргэний нэхэмжлэгч: Бидний зүгээс шийтгэх тогтоолын 7 дугаар заалтад заасан төлбөр дээр гомдол гаргаж байгаа. Учир нь Ашигт малтмалын хуулийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч Б Х У ХХК нь эрх эдэлж үүрэг хүлээж явдаг. Тухайн хууль бусаар олборлосон жилийн Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг төлж явдаг. Мэдээж хуулийн дагуу хариуцаж үүрэг хүлээсэн байдаг. Тиймээс нөхөн сэргээлтээр гарсан зардал болох 150 913 828 төгрөг, мөн хууль бусаар олборлосон жоншны үнэ болох 1 тэр бум төгрөгөөс Б х у ХХК-д олгогдох ёстой гэж үзэж гомдол гаргасан. Иймд ******* болон А О ХХК-аас гаргуулж Б х у ХХК-д гаргуулж өгнө үү гэжээ.

Д аймгийн Ө сумын Тамгын газар болон хохирогч Д.У, иргэний нэхэмжлэгч Б х у ХХК-ийн нарын өмгөөлөгч Ц.М давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэгт Д аймгийн Ө сумын Тамгын газар болон хохирогч Д.У, иргэний нэхэмжлэгч Б х у ХХК-ийн нарын өмгөөлөгчөөр оролцож байгаа. Шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ 7 дугаар заалтад зааснаар Өлзийт сум 150 913 828 төгрөгийн нөхөн сэргээлтийн зардлыг сумаас хийх боломжгүй учраас хуулиар тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа Б х у ХХК-д мөнгийг гаргуулж, нөхөн сэргээлтийг хийж улсыг хохиролгүй болгох шаардлагатай гэсэн байр суурьтай байгаа. Харин шинжээчийн дүгнэлтэд заасан 95 сая төгрөгийн газрын  тендерийн бүрхэвчийн эдэлбэр газар торгуулийн төлбөрт учруулсан хохирол шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Байгаль орчинд учруулсан хохирлыг Өлзийт суманд гаргаж өгнө үү. Шинжээчийн дүгнэлтэд тодорхой дурдсан байгаа. Өмнө нь шинжээчийн дүгнэлтийг үндэслэж шийдэж байсан. Сүүлийн байгаль орчинд учирсан 1 тэр бум төгрөгийн хохирлын мөнгийг суманд гаргаж өгөхөөр гаргасан. 1 тэр бум төгрөгийн хохирлын мөнгийг суманд гаргуулах талаар шүүхийн шийдвэрт тусгасан байгаа. Үүнийг Б х у ХХК-д гаргаж өгөх бүрэн үндэслэлтэй. Өмнөх шүүх хуралдаанаар суманд гаргаж өгнө үү. Хэрвээ хууль зүйн үндэслэл байвал Б х у ХХК-д гаргаж өгнө үү гэсэн саналыг гаргаж байгаа. Яагаад гэхээр би аль аль талын эрх ашиг сонирхлыг хамгаалж оролцож байгаа. Тэгэхээр ашиг сонирхлын зөрчил байхгүй.  У учирсан Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд зааснаар 36 сарын цалин буюу 18 сая төгрөгийг гаргаж өгнө үү. Энэ хэрэгт хохирсон 8, 10 настай хүүхэдтэй иргэн байгаа. Тэгэхээр У ослын актаар тогтоолгосон мөнгийг гаргуулж өгнө үү. Б  гаргаж байгаа гомдол үндсэн 4-5 хэсгээс бүрдэж байгаа. Энэ хэргийг эзэнгүй төрийн эмгэнэл, хэвлэл мэдээлэл дээр ч бичигдэж байсан. Өлзийт сумын иргэд болон Дундговь аймгийн иргэд харж байгаа. Энэ хэрэгт Э амь нас хохирсон хэрэг дээр Дээд шүүхээс заасан бүх ажиллагааг бүрэн хийгдээд, Хөдөлмөрийн аюулгүйн дүрмийг зөрчсөн захирал зөрчсөн эсэх хөдөлмөр хамгаалал хариуцсан этгээд тухайн ажлыг хариуцсан захирал гээд бүх хүмүүс хариуцлага хүлээнэ гэсэн ойлголт байхгүй. Дээрх хүмүүсийг татаж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Тэгэхээр Э амь насыг хохирооход бүрэн бус тусгай зөвшөөрөлгүй талбайд ажиллагаа явуулж байхдаа хүний амь нас хохироосон үйл явдал болсон. Үүний талаар анхан шатны шүүхээс мөрдөн байцаалтын шатанд 3-4 удаа буцсан. Нэмэлт мөрдөн байцаалтад тогтоогдсон асуудлыг тогтоогдоогүй гэж мянга давтаж байна. Худлаа үгийг мянган удаа давтахад үнэн болдог гээд ингээд яриад байдаг юм уу. Энэ нь үнэхээр монгол улсад монгол хүний амь насыг хохироосон асуудал болсон гэдгийг тогтоосон байгаа. Тиймээс 18 сая төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн хавтаст хэрэгт авагдсан байгаль орчинд учруулсан хохирол, хууль бус олборлолт бүрэн тогтоогдсон байна. Хэргийг мөрдөн байцаалтад хэд хэдэн удаа буцаагаад шалгалт хийгээд хамгийн гол нь тусгай зөвшөөрөлгүй талбайд үйл ажиллагаа явуулсан гээд Захиргааны хэргийн шүүхээр тогтоогдсон. Энэ нь хавтаст хэрэгт байгаа. Ийм хуулийн тогтоогдсон нотлох баримт байхад тусгай зөвшөөрөлтэй талбайд явуулсан гэж шүүхэд мэдүүлэг өгч байгаа хуульчийг би гайхаж байна. Үнэхээр хавтаст хэрэгт байгаа нотлох баримтыг байхгүй гэж хэлээд байгаа нь зөв үү, буруу юу, ёс зүйд байж болох уу? энэ нь худлаа, үндэслэлгүй зүйл. Шинжээчийн 2 дүгнэлт гарсан. Тэгэхэд ******* ирдэггүй Дундговь аймгаас мөрдөн байцаагч нь ирээд хайгаад очоод танилцуулаад гарын үсэг зуруулаад явж байсан. Тухайн үедээ 2 шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөөд гарын үсэг зураад явж байсан учраас ямар ч гомдол гаргаагүй. Тэгээд шүүхэд ирснийхээ дараа энэ шинжээчийн дүгнэлт болохгүй байна ярьж болохгүй. Шүүх тэрийг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  дагуу гомдлоо гаргаагүй хүчинтэй гээд захирамжаа гаргаад шийдсэн асуудал. Одоо болохоор шинжээчийн дүгнэлтийг хуулбарласан гэж ярьж байна. Нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудлууд бүрэн нотлогдсон байгаа. Тухайн үедээ гомдол гаргаагүй хэрнээ одоо ярьж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Яллах дүгнэлтийг авахгүйгээр бүтэн жил болж байгаа нь Монголын шүүхэд байгаагүй асуудал. Энэ нь өөрөө хавтаст хэрэгт бүрэн авагдсан байгаа. Тиймээс улсын яллагчийг буруутгаад байгаа нь үндэслэлгүй. Шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг байсаар байтал байхгүй гэдэг, улсын яллагчийг элдвээр гүтгэнэ ингэж болохгүй. Шүүх энэ асуудлыг 2 дахь удаагаа бүрэн шийдсэн гэж үзэж байгаа. Дээд шүүхийн тогтоол дээр хууль бус ажиллагаа явуулсан нь тогтоогдсон. Өмнөх давж заалдах шүүх хуралдаан дээр энэ асуудлыг ярьж байсан. Нэхэмжлэгч биш сангийн яаманд гаргуулж шийдсэн нь процессын хувьд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байсан бөгөөд одоо тухайн сум орон нутагт хуулийн дагуу харьяалагдах асуудал. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсч байна гэжээ.

Иргэний нэхэмжлэгч М.А давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А О ХХК-ийн зүгээс хууль бус олборлолт хийж Б х у ХХК-ийн эзэмшлийн талбайд дайрч орсноос хамгаалалт зөрчих үүднээс Захиргааны хэргийн шүүхэд Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь манай хайгуул хийж нөөц тогтоосон талбай гэж нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ нь 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 195 дугаартай тогтоолоор эцэслэгдсэн. А О ХХК-ийн маргаан бүхий талбайг хуулийн дагуу Б х у ХХК эзэмшдэг. Энэ А О ХХК-ийн гаргаад байгаа хайгуул хийсэн гэдэг нь ямар  ч үндэслэлгүй. Энэ нь захиргааны хэргийн тогтоолоор үндэслэлгүй гэдэг нь тогтоогдсон байгаа нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Хилийн маргаантай асуудал манай нүүрс байсан гэж буруу тайлбар тавиад байгаа  нь ямар ч үндэслэлгүй гэжээ.

          Прокурор Ш.Батсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн оролцогч нарын гомдол, тайлбартай танилцлаа. Шүүгдэгч ******* нь А О ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа захиргааны хэм хэмжээ буюу түүнийд нийцүүлсэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох гэрээгээр хүлээсэн үүрэг хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөний улмаас 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Д аймгийн Ө сумын, Хөтөл ус 2 гэх газарт жонш олборлох үйл ажиллагаа явуулж байсан бүрэн бус техник тоног төхөөрөмжийг жижиг оврын тракторыг зориулалтын бусаар ашиглаж, жолоодох эрхгүй Г жолоодож ослын улмаас хохирогч Э амь нас хохирсон. Мөн А о ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль, эрүүл ахуйн тухай хуулийг зөрчсөний улмаас 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр А О ХХК-ийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт жонш бутлах, ангилах үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрт засварчин М нь төхөөрөмжийг зөвшөөрөлгүйгээр ажиллуулж бригадын даргаар ажиллаж байсан Н зүүн гарын сарвуу 2,3,4,5 дугаар хуруу нь тасарсан гэмтэл учирсан.******* нь А О ХХК-ийн жонш бутлах ангилах үйлдвэрт хэсгийн орлогч даргаар ажиллаж байхдаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөний улмаас 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр засварчин М нь төхөөрөмжийг зөвшөөрөлгүйгээр ажиллуулж бригадын даргаар ажиллаж байсан Н зүүн гарын сарвуу 2,3,4,5 дугаар хуруу нь тасарсан гэмтэл учруулсан гэмт хэргийг. Мөн ******* нь А О ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа 2012-2014 оны 06 дугаар сарыг хүртэлх хугацаанд Д аймгийн Ө сумын Хөтөл ус гэх газар МУ006399 дугаартай ашигт малтмалын талбайд ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахдаа Б х у ХХК-ийн ХҮ0145433 дугаартай хайгуулийн тусгай зөвшөөрөлтэй талбайд нэвтэрч хууль бусаар жонш олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас 105 913 328 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Гэтэл  шүүгдэгч нарын өмгөөлөгч болох Б нь тухайн гэмт хэргийг хэзээ, хаана, хэн үйлдсэн болох нь бүрэн дүүрэн тогтоогдоогүй гэж яриад байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдоогүй гэдэг гомдлыг гаргасан байдаг. Мөн 2 гэмт хэрэгт хэд хэдэн хүнийг яллагдагчаар татаж эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь буруу байна гэж яриад байна. Тэгэхээр *******, Т Г Н нар нь үйлдвэрт өөрсдийн гэсэн албан тушаалыг хашиж байсан. Тухайн албан тушаал нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуульд зааснаар тус бүрдээ үүрэг оролцоо хариуцлага хүлээхээр зохицуулагдсан байгаа. Энэ нь Шинжээчийн дүгнэлтээр******* нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай 01 заалтыг зөрчсөн байна гэдэг дүгнэлт гарснаар хохирогч О.Э амь нас хохирсон гэмт хэргийг ******* үйлдсэн болох нь тогтоогдож байгаа. Н зүүн гарын 2, 3, 4 дүгээр сарвууг тасалсан гэмт хэргийг үйлдсэн гэдэг мөн тогтоогдож байгаа.******* нь орлогч даргаар ажиллаж байхдаа тухайн үед ажилд гарч байгаа хүмүүст хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчлагааг өгөөгүй гарын үсэг зуруулсан, сургалтад харагдуулаагүй гэдэг асуудал яригдахаар байгаа. Дан ганц хүн гэмт хэрэг үйлдсэн гэж хариуцлага хүлээх биш хэд хэдэн хүн хариуцлага хүлээлгэхээр зохицуулагдсан байдаг. Мөн уулын мастер Б дүрмийн мастер Г нарыг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаад Өршөөл үзүүлэх тухай хуульд харагдуулан хэргийг хэрэгсэхгүй болгосон гэдэг асуудал яригддаг. Эдгээр хүмүүс нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Тухайн үед 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой байсан учраас прокурор Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэргийг хэрэгсэхгүй болгосон. Оросны холбооны иргэн *******,******* нар гэм буруугийн асуудал дээр маргадаг учраас энэ асуудлыг шүүхэд шилжүүлж шийдвэрлэхээс өөр аргагүй байсан. Мөн шинжээчийн дүгнэлт дээр нэлээдгүй асуудлыг ярьж байна. Шинжээч мөрдөгчийн томилсон тогтоолын дагуу дүгнэлтийг гаргасан байдаг. Гэхдээ ямар нэгэн байдлаар өөр газрын дүгнэлтийг хэрэгт хийсэн асуудал байхгүй. Б өмгөөлөгч энэ асуудлыг мөрдөн байцаалтын шатанд гомдол гаргаж байгаагүй. Мөрдөн байцаалтын шатанд гомдол гаргаж тухайн асуудлыг шийдвэрлэх ёстой байсан. Шинжээчийн дүгнэлт нь өөрөө эргэлзээтэй нөхцөлд дахин шинжээч гаргуулна гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зохицуулж өгсөн байдаг. Энэ Э т ХХК-ийн дүгнэлт өөрөө эргэлзээгүй байсан учраас энэ дүгнэлтийг дахин нэмэлтээр гаргах шаардлагагүй шаардлагагүй гэж үзэж нотлох баримтын хэмжээнд үнэлсэн байгаа. Б Х у ХХК-ийн ашиглалтын талбайд орсон эсэхийг тогтоогоогүй гэсэн асуудлыг ярьж байна. Үүнд тусгай мэдлэг бүхий шинжээч  өөрийн мэдлэгийн хүрээнд тухайн ашиглалтын талбай руу нэвтэрч орж жонш олборлох үйл ажиллагаа явуулаад 105 сая төгрөгийн хохирлыг учруулсан байна гэдэг асуудлыг тогтоосон байгаа. Мөн нэмэлтээр гаргуулсан шинжээчийн дүгнэлтийг 3 хоногийн дотор гаргасан. Дүгнэлт 3 хоногийн дотор гардаггүй гэж ярьж байна. Үүнийг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлах ёстой. Тухайн нь шинжээчийн мэдлэг, ур чадвар, ажилласан жилээс хамаараад ямар ч хугацаанд гаргах боломжтой. Иргэний нэхэмжлэгч А болон өмгөөлөгч М нар гомдол гаргасан байгаа. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолын 7 дугаар хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн асуудлыг ярьсан. Шинжээчийн дүгнэлтээр хэд хэдэн зардлууд гарсан байдаг. Үүнд эдэлбэр газар, газрын хэвлийн хөрсөн бүрхүүлд 15 826 944 төгрөгийг ургамал хөмрөгт 78 938 125 төгрөгийн хохирол учир тул шийтгэх тогтоол тусгуулж өгнө гэж  М өмгөөлөгч дурдсан байна. Энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Харин нөхөн сэргээлтийн 105 000 000 төгрөг, хууль бусаар олборлолт явуулж олсон ашигт  малтмал болох 1 тэр бум төгрөгийг Өлзийт сумын Засаг даргын Тамгын газарт олгохоор шийдвэрлэсэнд зохицуулалт хийж өгнө үү гэсэн байна. Энэ Байгаль орчин хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт нутаг дэвсгэрийн аж ахуй нэгж, байгаль орчныг хамгаалах түүний баялгийг зохистой ашиглах нөхөн сэргээх үйл ажиллагаанд харьяалалд харгалзахгүйгээр хяналт тавьж байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээг авах шаардлагатай тул тухайн аж ахуй нэгж байгууллагын байгаль орчинд хорт нөхцөл байдал үүсч буй үйл ажиллагааг өөр зогсох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх гэж заасны дагуу анхан шатны зүгээс дээрх мөнгийг Өлзий сумын Засаг даргын Тамгын газарт олгохоор шийдвэрлэсэн нь буруу зүйл биш гэж үзэж байгаа учраас оролцогч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна  гэжээ.

                                                   ТОДОРХОЙЛОХ НЬ :

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч ******* нь “А-О” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байх хугацаанд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасан “Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд мэргэжлийн байгууллагаар магадлагаа хийлгэж зохих зөвшөөрөл авсан байна”, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан “Ажил олгогч нь ажилтны ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй”, 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан “Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн, эсхүл мэргэшсэн хүнийг авч ажиллуулна”, 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудалд үл хамаарах ажил, үүрэг гүйцэтгэхийг хориглоно”, 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсэгт заасан “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх сургалтанд хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Д аймгийн Ө сумын “Хөтөл-Ус 2” гэх газарт жонш олборлох үйл ажиллагаа явуулж байсан карьерийн талбайд бүрэн бус техник, тоног төхөөрөмжийг /жижиг оврын пад тракторыг/ зориулалтын бусаар ашиглаж мэргэжлийн бус жолоодох эрхгүй хүн Б.Г жолоодож, осол гаргасны улмаас хохирогч О.Э амь насыг хохироосон,

 “А-О” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байх хугацаандаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт заасан “машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг (ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгсэл) нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх” гэснийг зөрчиж байгууллагад ашиглаж байгаа тоног төхөөрөмжийг бүрэн хийгээгүйн улмаас 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “А-О” ХХК-ийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд жонш бутлах, ангилах, ялгах үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрт засварчин******* нь тоног төхөөрөмжийг зөвшөөрөлгүй ажиллуулж, бригадын даргаар ажиллаж байсан М.Н зүүн гарын сарвуу шигшүүрийн гинжинд хавчуулагдан түүний эрүүл мэндэд зүүн гарын 2, 3, 4, 5 дугаар хурууны тасрал бүхий хүнд хохирол учруулсан,

 2012 оноос 2014 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд Д аймгийн Ө сумын нутаг “Хөтөл-Ус” гэх газар МҮ-006399 дугаартай ашиглалтын талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахдаа “Б Х У” ХХК-ийн ХҮ-013544 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай руу нэвтэрч хууль бусаар жонш олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас 105 913 328 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Оросын Холбооны Улсын иргэн******* нь “А-О” ХХК-ийн жонш бутлах, ангилах, ялгах үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрт хэсгийн орлогч даргаар /бригадын даргаар/ ажиллаж байхдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалт “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэснийг тус тус зөрчиж, аюулгүй ажиллагааны зааварчилгааг ажлын онцлогт нь тохируулж өгөөгүй, зөвхөн гарын үсэг зуруулсны улмаас 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд жонш бутлах, ангилах, ялгах, үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрт засварчин ажилтай******* нь тоног төхөөрөмжийг зөвшөөрөлгүй ажиллуулж улмаар бригадын даргаар ажиллаж байсан М.Н зүүн гарын сарвуу шигшүүрийн гинжинд хавчуулагдан түүний эрүүл мэндэд зүүн гарын 2, 3, 4, 5 дугаар хурууны тасрал бүхий хүнд хохирол учруулсан,

Шүүгдэгч******* нь “А-О” ХХК-ийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрт жонш бутлагчаар ажиллаж байхдаа 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7 дахь хэсэгт “өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх” гэснийг зөрчиж жонш бутлах тоног төхөөрөмжийг зөвшөөрөлгүй ажиллуулсны улмаас бригадын даргаар ажиллаж байсан хохирогч М.Н зүүн гарын сарвуу шигшүүрийн гинжинд хавчуулагдан түүний эрүүл мэндэд зүүн гарын 2, 3, 4, 5 дугаар хурууны тасрал бүхий хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.         

Анхан шатны шүүх: Нийслэлийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1, 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэг болгож,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэг болгож,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн Н М хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,

Шүүгдэгч ******* хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд энэ үүргээ биелүүлээгүйгээс хүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан, хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

хууль бусаар ашигт малтмал ашиглаж олборлосны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч******* хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд энэ үүргээ биелүүлээгүйгээс хүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч А овгийн Н М хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд энэ үүргээ биелүүлээгүйгээс хүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******,*******, А овгийн Н М нарт холбогдох эрүүгийн 201412000033 дугаартай хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1, 72.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй  байна.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Б: ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, шинж чанар, хэр хэмжээг үнэн зөвөөр бүрэн гүйцэт нотлолгүйгээр иргэн Ц В.П, Т Г.Н нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн, анхан давах болон хяналтын шатны шүүхийн тогтоол, магадлалд заасан заавал хийж гүйцэтгэхээр заасан ажиллагаануудыг огт хийгээгүй нь хууль зөрчсөн байна гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх бөгөөд анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй, хууль зөрчөөгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

         “Б х уул” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын: ... хууль бусаар олборлолт явуулж олсон ашигт малтмалын үнэ болох 1 169 294 000 /нэг тэрбум нэг зуун жаран есөн сая хоёр зуун ерөн дөрвөн мянга/ төгрөг, байгаль орчны нөхөн сэргээлтийн төлбөр болох 105 913 328 /нэг зуун таван сая есөн зуун арван гурван мянга гурван зуун хорин найман мянга/ төгрөгийг тус тус гаргуулж Б х У ХХК-д, мөн ургамлын нөмрөгт болон эдэлбэр газарт, газрын хэвлийн бүрхэвчинд учирсан 95 514 078 /ерөн таван сая таван зуун арван дөрвөн мянга далан найман мянга/ төгрөгийн хохирлыг шийдвэрлэлгүй орхисон тул уг хохирлыг Өлзийт сумын Засаг даргын тамгын газарт гаргуулж олгуулахаар тус тус шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 Учир нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дах хэсэгт ‘’Сум дүүргийн засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар бүрэн эрхийг хэрэгжүүлнэ’’ гэж заасны дагуу анхан шатны шүүхээс байгаль орчны нөхөн сэргээлтийн төлбөр болох 105 913 328 төгрөгийг Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газарт олгохоор шийдвэрлэсэн нь буруу биш байна. Харин “А-О” ХХК-иас хууль бусаар олборлолт явуулж олсон ашигт малтмалын үнэ болох 1 169 294 000 төгрөгийг мөн Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газарт олгохоор шийдвэрлэсэн нь буруу байх ба Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт ‘’...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ... улсын төсөвт шилжүүлнэ’’ гэж заасны дагуу улсын төсөвт шилжүүлэхээр өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. Уг заалтын талаар тус шүүх нь өмнө нь шийдвэрлэхдээ ‘’Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу улсын төсвийн орлогод оруулахаар заасан байсан боловч тус хуулийн заалтыг Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон байна.

Мөн ургамлын нөмрөгт болон эдэлбэр газарт, газрын хэвлийн бүрхэвчинд учирсан 95 514 078 /ерөн таван сая таван зуун арван дөрвөн мянга далан найман мянга/ төгрөгийн хохирлын хувьд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1,2,3,4 дэх хэсэгт зааснаар байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөхдөө улсын байцаагч нөхөн төлбөр тавьж, хохирлыг байгаль орчны санд оруулахаар заасан байх тул шүүхээс хохирлыг тооцож шийдвэрлэх боломжгүй байна.

           Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Б болон “Б х У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, өмгөөлөгч Ц.М нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар заалтын “Шүүгдэгч ******* болон ‘’А -О’’ ХХК-иас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хууль бусаар олборлолт явуулж олсон ашигт малтмалын үнэ болох 1 169 294 000 /нэг тэрбум нэг зуун жаран есөн сая хоёр зуун ерөн дөрвөн мянга/ төгрөгийг, байгаль орчны нөхөн сэргээлтийн төлбөр болох 105 913 328 /нэг зуун таван сая есөн зуун арван гурван мянга гурван зуун хорин найман мянга/ төгрөгийг тус тус гаргуулж Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газарт  олгосугай” гэснийг,

           “Шүүгдэгч ******* болон “А-О” ХХК-аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,3 дах хэсэг, 510 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар хууль бусаар олборлолт явуулж олсон ашигт малтмалын үнэ болох 1 169 294 000 /нэг тэрбум нэг зуун жаран есөн сая хоёр зуун ерөн дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод, байгаль орчны нөхөн сэргээлтийн төлбөр болох 105 913 328 /нэг зуун таван сая есөн зуун арван гурван мянга гурван зуун хорин найман мянга/ төгрөгийг гаргуулж Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын Тамгын газарт тус тус олгосугай’’ гэж  өөрчилж шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

           Анхан  болон давж заалдах  шатны шүүх эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь давж заалдах  шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор  хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

    

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Г.ТЭГШСУУРЬ

                                                  ШҮҮГЧИД                               Х.БАЙГАЛМАА

                                                                                               О.ОДНЯМАА