Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 197

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

Нарийн бичгийн дарга В.Орхон

Улсын яллагч Б.Баярхүү,

Шүүгдэгч Ц.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай шүүхэд ирүүлсэн Боржигонтүдэв овогт Цэвэгдэлгэрийн Ганбаатарт холбогдох эрүүгийн 201726030698 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Чинбулаг” ХХК-нд харуул ажилтай, ам бүл 3 ,эхнэр , хүүхдийн хамт амьдардаг, Хэнтий аймаг, Дадал сум, 4 дүгээр баг , Баяновоо гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч Хан-уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чинбулаг” ХХК-ийн хашаанд түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

1994 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Хэнтий аймгийн шүүхийн 38 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 8 сарын хугцаагаар хорих ял шийтгүүлж, 1994 оны 19 дугаар сарын 22-ны өдөр шүүгчийн захирамжаар 1 сар 3 хоногийн хорох ялыг тэнсэж, мөн хугцаагаар хянан харгалзаж, хугцааны өмнө тэнсэн суллагдсан.

2005 оны 5 дугаар сарын 06-ны өдөр налайх дүүргийн шүүхийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугцаагаар хорих ялаар шийтгүүлж, 3 жилийг өршөөн хэлтрүүлж, 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шүүгчийн захирамжаар 1 жил долоон сар 28 хонгийн хорих ялыг тэнсэж, мөн хугцаагаар хянан харгалзаж, хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хорих ял шийтгүүлж, 2011 оны 12 дугээр сарын 12-ны өдөр шүүгчийн захирамжаар 5 сар, 16 хонгийн хорих ялыг тэнсэж, мөн хугцаагаар хянан харгалзаж, хугцааны өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигонтүдэв овогтой Цэвэгдэлгэрийн Ганбаатар /РД:СИ69111013/

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Ц.Ганбаатар нь согтууруулах ундааний зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 1-638 тоотод У.Бат-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харцааны улмаас маргалдаж улмаар биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Ганбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “…мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлсэн” гэв.

 

Хохирогч У.Бат-эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Хэрэг гардаг өдөр буюу 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 11 цагийн орчимд хадам ах Б.Цоодол манай гэрт ирсэн. Тэгээд бид 2-р ярилцаж байгаад 2.5 литр боргио шар айраг хувааж уусан юм. Манай баг хүү Б.Мөнх-эрдэнэ Цоодлын гэрт байсан учраас би хүүгээ тэдний гэрээс очиж авхаар Цоодолтой хамт гэр рүү явсан юм. Тэгээд замаараа Цоодол бид 2 Ганбаатар ахын гэрээр ороод Цоодол 7500 төгрөг Ганбаатар ахаас зээлээд түүгээрээ нэг шил 0.75 литр Стандарт архи авсан. Тэгээд Цоодол, Ганбаатар бид 3 уг архийг Ганбаатар ахийн хашаанд хувааж уугаад дуусах үед манай хүү Мөнх-эрдэнэ ирээд Цоодол ахыг эмээ дуудаад байна гэж хэлээд дагуулаад явсан юм. Тэгээд удалгүй 10 орчим минутын дараа хүү Мөнх-эрдэнэ дахин хүрч ирээд Цоодол ах гэртээ агсан тавиад байна гэж хэлсэн. Тэгхээр нь би Ганбаатар ахтай хамт Цоодлын гэрт явж орход гэрийхэн зуух хөдөлсөн байдалтай хазайсан байсан. Тэгээд би яах гэж Цоодол мөнгө зээлсэн юм бэ? Та мөнгө зээлээгүй бол Цоодол ээжтэй хэрэлдэхгүй байх байсан гэж хэлсэн юм. Ганбаатар ах миний тэр үгэнд гомдсон байх, намайг Цоодлыг унтуулчихаад хашаанаас гарах гээд явж байх үед гэнэт л хажуу талаас гараараа зүүн талын хөмсөгрүү нэг удаа зохисон. Тэгээд дахин баруун шанааруу 2оос 3 удаа гараараа цохисон. Тэгээд би гэр түшээд зогссон ба Ганбаатар ах хашаанаас гараад явсан тэгхээр нь би хадам ээжийн гэр рүү ороод утсаар цагдаа дуудсан. Ц.Ганбаатар ах миний хохирлыг бүрэн барагдуулсан. Одоо надад гомдол санал байхгүй” гэжээ. /хх-14-15-р тал/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн  ¹7635 тоот дүгнэлтэд: У.Бат-эрдэнийн биед зүүн хөмсөгний гадна буланд няцарсан шарх, баруун, зүүн нүдний зовхи, баруун нүдний алминд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугцаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугцаагаар сариунуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-10 тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-23/, ял шалгах хуудас /хх-27/, хохиролчийн гомдол саналгүй, хохирол хүлээн авсан тухай хүсэлт /хх-36/, шүүгдэгч, хохирогч нарын хүсэлтийг хангасан мөрдөн байцаагчийн тогтоол /хх-37/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ц.Ганбаатар нь согтууруулах ундааний зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 1-638 тоотод У.Бат-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харцааны улмаас маргалдаж улмаар биед нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоосон ¹7635 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй гэснийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ялыг шүүгдэгч Ц.Ганбаатар нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн бйацаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

 

Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Ганбаатарт торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Ц.Ганбаатар нь хохирогч Ч.Бат-Эрдэнэд 80.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдав.