Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 198

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

Нарийн бичгийн дарга В.Орхон

Улсын яллагч Г.Эсэн,

Шүүгдэгч Б.Эрдэнэхүү,

Шүүгдэгч Б.Сэргэлэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрааст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай шүүхэд ирүүлсэн Боржигон овогт Баяраагийн Эрдэнэхүү, Сэрбазар овогт Буяннэмэхийн Сэргэлэн нарт холбогдох эрүүгийн 201726030507 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Хэрлэн аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүрэг Алтай хотхоны 25-150 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ялаар шийтгүүлж байсан, Боржигон овогт Баяраагийн Эрдэнэхүү /РД:ЖЮ85072815/

 

2. Монгол Улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт ухаа 2-782 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 279 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих оногдуулж уг ялыг 2 жилийн хугцаагаар тэнсэн харгалзаж байсан, Сэдбазар овогт Буяннэмэхийн Сэргэлэн /РД:ШД85072815/

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Б.Эрдэнэхүү, Б.Сэргэлэн нар нь согтууруулах ундааний зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19-ний үйлчилгээний төвийн авто зогсоол дээр согтуугаар машин барина, бариулахгүй гэж хоорндоо маргалдан бие, биедээ хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч, хохирогч Б.Эрдэнэхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “…мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлсэн” гэв.

 

Шүүгдэгч, хохирогч Б.Сэргэлэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “…мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлсэн” гэв

 

Хохирогч Б.Эрдэнэхүү мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Сэргэлэнгийн машин дээр очиход одоо бариад явчихяа цагдаа гайгүй байх гэж Сэргэлэн хэлээд байсан ба би яах юм бэ гээд түлхүүрийг нь авах гээд урдуур нь тонгойход намайг 2-3 удаа гараараа цохисон тэгээд би зөрүүлж цохиод машин дотор зодолдсон ба машинаас гараад над руу дайрсаад байхаар нь би 2-3 удаа алгадахад тэрүүгээр явж байсан хүн ирсэн. Тэгээд Сэргэлэн цагдаа дуудсан...” гэжээ. /хх-ийн 12-13-р тал/

 

Хохирогч Б.Сэргэлэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Зодоон болсоноос хойш миний толгой өвдөөд нүд хөхөрсөн байсан учираас арилгах гээд гэртээ 7 хоног хэвтэж байгаад ажилдаа явсан. Ямар нэг эмчилгээ хийлгээгүй. Надад одоо ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл  байхгүй... ” гэжээ. /хх-ийн 14-15-р тал /

 

Гэрч Б.Хандсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Азгэрэл рүү Сэргэлэн яриад байсан учираас бид 2 гараад машинтай нь 19-ийн үйлчилгээний төвийн караоке-д ороод 0.75 граммын Чингис гэх архи аваад тэндээ цаг гаран болсон. Тэгээд тэндээс гараад манайд очоод дахин нэг 0.75 граммын архины талыг нь уусан. Тэгээд намайг унтаж байхад Азгэрэл найз нь явлаа шүү гээд сэрээсэн ба араас нь тэр 2 гарсан тэр үед 05 цаг болж байсан...” гэжээ. /хх-ийн 16-17-р тал/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн шинжээчийн  ¹4796 тоот дүгнэлтэд: “…Б.Эрдэнэхүү-н биед тархи доргилт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, зүүн мөр  буглагад цус хуралт, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух хамарт зулгаралт, уруулын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчилэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугцаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 19-р тал/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчийн  ¹4752 тоот дүгнэлтэд: “…Сэргэлэнгийн биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, уруул, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгний язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр, тухайн хэргийн хугцаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугцаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-ийн 22-р тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-46-47/, ял шалгах хуудас /хх-44-45/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-96-137/ хохиролчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлт /хх-188, 190/ хүсэлтийг хангах тухай мөрдөгчийн тогтоол /хх-189, 191/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Эрдэнэхүү, Б.Сэргэлэн нар нь согтууруулах ундааний зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19-ний үйлчилгээний төвийн авто зогсоол дээр согтуугаар машин барина, бариулахгүй гэж хоорондоо маргалдан бие, биедээ хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоосон ¹4796, 4752 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ялыг шүүгдэгч Б.Эрдэнэхүү, Б.Сэргэлэн нар нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн бйацаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

 

Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэхүү, Б.Сэргэлэн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдав.