Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 153/ШШ2023/00610

 

 

 

 

 

 

 

 

 

2023 11 16 153/ШШ2023/00610

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Тасхын би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* аймаг, ******* сум, ******* багийн тоотод оршин суух, овогт Эрдэнийн т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 10,400,000 /арван сая дөрвөн зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.*******,

Хариуцагч: Э.,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Б.******* нь 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр миний салсан нөхөр болох О.Отгонбаатарын хашаа, байшингаа иргэн Н.т зарсан мөнгийг нь хүлээж энэ мөнгөнөөсөө урьд нь таньдаг байсан Э. гэдэг хүн эгч нь банкны зээлээ хаачхаад эргүүлээд өгье чи надад итгэж болно эгч нь худал хэлдэг хүн биш гэж гуйгаад байхаар нь итгээд О.Отгонбаатарт өгөх мөнгөнөөс 10,400,000 төгрөгийг зээлүүлсэн юм.

Гэтэл иргэн Э. нь уг зээлсэн мөнгөө өгөхгүй худал хэлж, хууран мэхлэн хохироож байсан болохоор би Цагдаагийн газарт гомдол гаргасан боловч иргэд хоорондын маргаан байна хэрэг үүсгэх боломжгүй та гомдлоо иргэний журмаар шүүхэд хандах хэрэгтэй гэж хэлж миний гомдлыг хэрэгсэхгүй болгож хэргийг хаасан.

Иймд иргэн Э.ээс зээлүүлсэн мөнгө болох 10,400,000 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү.

...Бид ямар нэгэн гэрээ, хэлцэл хийгээгүй, тухайн үед Э. нь зээлээ хаачхаад 10,400,000 төгрөгийг 7 хоногийн дараа буцаагаад өгнө гэж хэлсэн. Мөнгө зээлэх үедээ ямар нэгэн хугацаа тогтоогоогүй. Ямар нэгэн хүү, алданги тооцоогүй байсан... гэв.

2. Хариуцагч Э. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Э. нь *******гээс мөнгө авдаг авлагатай болохоос өгөх ямар ч өглөг байхгүй. Эхэлж наймаа хийж байна гэх ийм шалтгаанаар мөнгө авч худал хэлж бүхэл бүтэн 4 жил намайг хуурч мэхэлж ажил дээр очихоор нуугдаж алга болдог. Одоо өглөө гээд алга болдог бүр арга бараад танайд очиж уулзъя гэхээр хүүхэд байгаа Занхаа байгаа гээд гэртэй ирүүлдэггүй. Дүү нь том цагаан машин зараад бөөнд нь өгнө гээд ярьсаар өдийг хүрлээ. Намайг та шүүхэд өгч болохгүй олон хүнд өртэй гэж гуйгаад байхаар өдийг хүртэл хүлээж байна. Манай том эгч Гэрэлээ Улаанбаатар хотод амьдардаг юм. Манай өөрийн ээж Гэрэлээ эгчид очиж өвөлждөг байсан чинь энэ жил очсон чинь эгч маань орох оронгүй болсон байна аваад мөнгө олж өгөөч гэж хэлээд мөнгө бэлнээр авна гэж хэлээд мөнгө авсан. Би мөнгө авъя гэсэн боловч урд аймагт амьдардаг манай ах хүүхэдтэйгээ баавгайнд бариулсан манай ах дүү нар бүгдээрээ явж байна гэж хэлээд байхгүй болоод байсан. Манайх хүнсний бүх төрлийн ногоо тарьдаг учраас ногоо болон өргөст хэмх, тарвас өгч авч байгаад эцэс сүүлд өгч байснаа сүүлд нь удааж өгдөг болсон. Та сэлбэг зардаг Сонгуультай надтай хамт уулзаад өгөөч хамт унтъя гээд байна мөнгөтэй хүмүүстэй уулзахаар ийм санал тавьдаг юм. Би таны мөнгийг Гэрэлээ эгчийн өмнөөс олж өгнө гэж худал үнэн ярьсаар өдий хүртэл худал хэлж байсан. Хашаа, байшингаа зараад дүү нь таниас өөр хүнд өргүй шүүхийн шийдвэрийн жаахан мөнгө байна тэгээд л сайхан амьдарна гэж ярьж байсан. Занхаагийн дүү таны мөнгө авсан өгнө гэж байна, би танаас сүүлд авсан мөнгөө д зээлж өгсөн ч гэх шиг, манай нөхөр хөндий дүүрэн сарлагтай тэд нар өгч чадахгүй бол би төлөөд өгнө гэж мөнгө авч байсан. Одоо би чамаас айж байна чи дахин дампуурсан юм биш үү гэж намайг асуухад үгүй, би Баян-Өлгий аймгаас будаа сахар ургамлын тос зэргийг татах гэж байна гэж зургийн үзүүлж миний фейсбүүк хаяг руу зургийн явуулж байгаад надад 91-88 дугаартай порпокс маркийн машинаа манай хашаанд авчирч өгөөд бэлнээр 5 сая төгрөг цагдаагийн доод талын хашааны гадна очиж авсан үнэн болно. Манай гэрт ирээд орой, шөнө гэлгүй ирээд сууж байгаад явдаг байсан. Манайд нэг ирэхдээ манай охиноор хумсаа будуулж аваад шөнө болтол байж байгаад явахдаа надаас 7,000,000 төгрөг бэлнээр аваад маргааш өгнө гэж хэлээд авсан боловч би бараа татаад картны бараа тараагаад өгье гэж хэлээд өгөөгүй нэхээд бүр залхсан. Сүүлд нь хүү өгнө дүү нь ашигтай ажиллаж байна гэж худал хэлсэн мөнгө аваагүй. Би барьцаанд авсан машинаа ажил гэр хоёрын хооронд унаж явдаг байсан. Хэдэн хоног унаж байтал та *******ын зар дээр миний машиныг тавиад та зараад надад өгсөн мөнгөө аваад үлдсэн мөнгийг надад өгөөрөй би 15 саяд зарна гэж хэлсэн. Би *******ын зар дээр машиныг тавьж зар өгсөн боловч машин үнэтэй байна 12 саяд бол авъя гэж Цогоо гэж хүн над руу ярьсан. Мал оролцуулж авъя гэж нэг хүн ярьсан ингээд зар тавьж байтал таны мөнгийг Занхаа сарлаг мал зараад өгнө гэж байна гэж хэлээд хүүхэд сургуульд хүргэх унаагүй хэцүү байна гэж гуйгаад манай ажлын гаднаас ирээд авсан, авахдаа хоёр хүүтэйгээ ирээд авсан. ...Энэ Б.*******гээс урьд нь би 7,400,000 төгрөгийн авлагатай байсан. Ногооны мөнгө дансаар авдаг байсан. Сүүлд ажлын газрын Жанцал багш танай хажууд 6- р сургуулийн дээд талд байр авсан Баян-Өлгий рүү надтай хамт явж тавилга авна гэж байна та 2 сая төгрөг өгч бай гэж авсан, мөн үсчин Гэрэлээ гэж хүүхний зураг явуулаад энэ 1 сая төгрөг олж өг гээд байна та олоод өгөөч үнэтэй багаж авна гээд гуйгаад байна бид 2 сайн найзууд гэж мөнгө бэлнээр авсан. Энэ бүгдийн гэрч миний гэр бүл хүүхдүүд юм. Хамгийн сүүлд нэг хонь авчирч өгөөд 4 сая төгрөг бэлнээр аваад явсан. ...Би мөнгөө авъя гэхэд манай ээж эмнэлэгт сэхээнд байна, Батсүх эхнэртэйгээ надтай хамт байна дараа ярья гээд уулзахгүй байсан. ...Манай нэг дасгалд явдаг найз д очоод Нараа эгчид битгий хэлээрэй танай энд мөнгө зээлдэг хүн байна уу мөнгө олоод өгөөч гээд байс гээд очдог байсан. гэрч болж өгнө. Надаас мөнгө авч байхад харж байсан туслах багш Болормаа манай гэр бүл бүгд гэрчилж өгнө. Өдий наслахдаа би худал ярьж үзээгүй. ...Эцэс сүүлд хэлэхэд би *******гээс мөнгө авдаг болохоос мөнгө өгөх өр байхгүй гэдгийг хэлье. Баримт материал гэвэл цагдаад 5 дугаар сард өгсөн материал дотор 7,400,000 *******гийн гарын үсэгтэй баримт ХААН банкны хуулга хавсаргаж шалгуулсан... Би ажилаа ч хийлгүй сүүлд дагаж байж мөнгөнийхээ талыг авсан. Өөрийн хүнтэй харьцаж байгаа хандлага харилцаа нь улаан цайм аюултай худал хэлээд яваад байхад би бичлэг хийсэн. Дэлгүүрээ зарахдаа гэж хүнээс бэлнээр мөнгө авсан бичлэг надад байгаа би айгаад бичлэг хийсэн. Хүнд дэлгүүрээ зараад бэлэн мөнгө тоолж аваад аваагүй гэж шүүхэд өгч байгаа хүн намайг бол юу гэж хэлсэн ч дурын асуудал байх мөнгө авахдаа гэртэй очихгүй өөр газар очно гээд намайг дагуулаад явсан. ...Надад ааруул авчирч өгөөд эгч мөнгө байвал зээлж бай гээд авч эхэлсэн би малтай хөрөнгөтэй хүн арай худлаа хэлэхгүй гэж бодоод өгч байсан. Мөнгө юу болов гэхээр авмаар байна гэж асуухад би хүүтэй авъя, та хэрэглэхгүй байхаар надад өгч бай дүү нь ашигтай ажил хийж байна гэж авч эхэлсэн юм. Сүүлд нь намайг өвчтэй зовлонтой болоход хүртэл нэг төгрөг ч өгөөгүй манай хүн одоо эрхтэн дутуу хүн байдаг. ...*******г энэ жилдээ багтааж хуулийн байгууллагаар явж өргөдөл гомдол өгч, үлдсэн мөнгөө хүүтэй нь гаргуулж авна. ...Надад мөнгө *******гээс зээлэх шаардлага байхгүй би өөрийгөө болгоод амьдардаг. Би Баадай *******гээс мөнгө авахаас биш хэзээ ч мөнгө өгөх өглөг байхгүй. ...Өнгөрсөн 6 дугаар сард цагдаа шалгаад прокурор шалгуулаад мөнгө өгдөг нь худал байна гээд дүгнэлт гарсан байхад яагаад мөнгө авна гэж орон гарантаад байна гэдгийг гайхаж байна. ..Би хүлээн зөвшөөрч чадахгүй гомдолтой байна. Б.*******д мөнгө өгөх өглөг байхгүй. Авдаг авлага байгаа.

...Б.*******гээс миний бие 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 10,400,000 авдаг авлагаа авсан. Энэ хүн худлаа хэлж байна. Бид цалингийн зээл авахаар бол нэмээд авч болдог. Би Транс капитал банкид зээлтэй, энэ зээлээ хаамаар байна. Мөн хүүхэд оюутан болсон учраас сургалтын төлбөрийг нь төлөх шаардлагатай байна гэж удаа дараа Б.*******д хэлж байсан. Б.*******гээс авсан 10,400,000 төгрөг бол миний авах ёстой мөнгө. Гэтэл Б.******* нь хүмүүст миний дугаар өгч, би Э. гэх хүнээс мөнгө авах ёстой гэж хэлээд миний дугаарыг хэд хэдэн хүнд өгсөн байсан. Би тухайн үед тэр хүмүүст Б.*******гээс авах ёстой мөнгө авсан гэж хэлээд утсаа тасалсан. Миний хувьд Б.*******гээс авах авлагатай, би нөхрийнхөө бие нь өвдсөн байх үед зээлсэн мөнгөө Б.*******гээс авах гэтэл өөрийнхөө төрсөн эхийг нас барчихсан гэж худал хэлж явсаар ирсэн, удаа дараа өгөхийг шаардсан боловч өгөөгүй, би Б.*******г байшин зарах гэж байгааг нь мэдээд очсон. Тэгээд тухайн өдөр 10,400,000 төгрөгийг авсан. Тэрнээс биш би энэ хүнд худлаа хэлээд авсан зүйл байхгүй. Б.******* бид хоёрын хувьд хэн хэндээ мөнгө зээлж авч өгөлцдөг байсан. Би энэ хүнээс авах ёстой авлагаа авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ... Миний тооцоогоор 13,700,000 төгрөгийг Б.*******гээс авахаар байгаа. Цагдаагийн байгууллагаар шалгуулахад 12,200,000 төгрөгийн авлагатай гэж шалгагдсан... гэв.

3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өмгөөлөгч Д.оос 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ******* аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх, Б.Энхбаярт гаргасан хүсэлт, ******* аймгийн Прокурорын газрын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 68 дугаартай, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 100 дугаартай хариу мэдэгдэх хуудас, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

Хариуцагч талаас хариу тайлбар, ******* аймгийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 167 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол зэргийг нотлох баримтаар шүүхэд гарган өгчээ.

4. Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр ******* аймгийн Прокурорын газраас хэргийн дугаартай, Э.т холбогдох эрүүгийн хэргийн материалыг нотлох баримтаар бүрдүүлсэн.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий нөхцөл байдал бүрэн тогтоогдсон, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагчид холбогдуулан ...Би 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Э.т 10,400,000 төгрөгийг зээлдүүлсэн боловч уг мөнгийг худал хэлж, хууран мэхлэн буцаан төлөхгүй намайг хохироосон тул ******* аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан. Гэвч иргэд хоорондын эдийн болон эдийн бус баялагтай холбоотой иргэний эрх зүйн маргаан гэж үзээд иргэний журмаар маргаанаа шийдвэрлүүлэх нь зүйтэй хэмээн хэрэг үүсгэхээс татгалзсан учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тиймээс хариуцагч Э.ээс 10,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч Э. нь ...Бид хоёрын хувьд хэн хэндээ мөнгө зээлж авч өгөлцдөг байсан ба Б.******* надад 13,700,000 төгрөгийн өртэй байсан. Б.*******гээс 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 10,400,000 төгрөгийг бэлнээр авсан нь үнэн. Уг 10,400,000 төгрөг бол миний Б.*******гээс авах ёстой мөнгө юм. Тухайн өдөр 10,400,000 төгрөгийг Б.******* манай гэрт очиж өөрөө бэлнээр өгсөн. Тэрнээс биш би энэ хүнд худлаа хэлээд, зээлээр авсан зүйл байхгүй... гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргана.

4. ******* аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэлтийн дугаартай хэргийн материалд:

- Хохирогч Б.*******гийн ...Тухайн өдөр Э. надад хандаж чи эгчдээ 10,400,000 төгрөг зээлээч, эгч нь зээл хаагаад 3 хонуулаад өгье, манай нөхөр өвчтэй, хүүхэд оюутан болж байна гээд гуйгаад байхаар нь би танд итгэж байна, яг 3 хонуулаад өгөөрэй гэж хэлээд Н., Уянга нарын хажууд өгсөн... гэх мэдүүлэг,

- Гэрч Н. ...Э. Б.*******гээс авлагатай гэж надад урьд хэлж байсан, тухайн үед Б.******* надаас авсан мөнгөө тоолж дуусаад тэр мөнгөнөөсөө май Нараа эгч энэ нөгөө мөнгө гэж хэлээд өгч байсан, харин хэдэн төгрөг ямар учиртай өгч байгааг нь мэдээгүй. Э. Б.*******гээс 10,400,000 төгрөг зээлээч гэж гуйсан асуудал байхгүй... гэх мэдүүлэг,

- Гэрч Б.Уянга ...2022 оны 08 дугаар сарын эхээр хадам ээж над руу залгаад Б.******* мөнгө өгөх гэж байна хүрээд ир гэхээр очиход, манай хадам ээж Б.*******гээс зээлсэн мөнгөө авч байна гээд боодолтой мөнгөнүүд авсан, яг хэдэн төгрөг авсныг мэдэхгүй. Манай хадам ээж Э. Б.*******гээс хэдэн төгрөг авах ёстой байсныг мэдэхгүй, ямар ч байсан мөнгө авах ёстой гэж хэлдэг байсан... гэх мэдүүлэг,

- Гэрч Д.Уламбаяр ...Б.******* 2019 оноос эхнэр бид хоёроос бэлнээр, дансаар мөнгө авчхаад өгөхгүй явсаар байгаад 12,200,000 төгрөгийн өртэй болсон. 2022 оны 08 дугаар сарын үед намайг Улаанбаатар хотод эмчилгээтэй байхад манай эхнэр Э. Б.*******гээс 10,400,000 төгрөг аваад хүмүүст өглөө гэж хэлсэн. Бид Б.*******гээс 10,400,000 төгрөгийг урьд өмнө зээлсэн өрөндөө авсан, түүнээс зээлж авсан асуудал байхгүй... гэсэн мэдүүлэг тус тус авагдсан байна.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ******* аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 100 дугаартай Хариу мэдэгдэх хуудас, тус газрын хяналтын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 167 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, ******* аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэлтийн дугаар хэргийн материалд авагдсан гэрчийн мэдүүлгүүд, мөн зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1. Нэхэмжлэгч Б.******* нь Э.т холбогдуулан залилангийн гэмт хэргийн шинжтэй асуудлаар гаргасан гомдлыг цагдаагийн байгууллага хүлээн авч хэрэг бүртгэлтийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай мөрдөгчийн саналыг ******* аймгийн прокурорын газрын хяналтын прокурорт гаргаснаар 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 167 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолоор Хэрэг бүртгэлтийн дугаартай хэргийг Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэжээ.

5.2. Хэрэг бүртгэлтийн дугаартай хэрэгт Д.Уламбаяр, Н., Б.Уянга нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, Б.*******гийн хохирогчоор өгсөн мэдүүлэг, Э.ийн өгсөн мэдүүлэг, тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгээр 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Э. нь Б.*******гээс 10,400,000 төгрөгийг бэлнээр авсан, Б.******* нь 10,400,000 төгрөгийг Э.ийн гэрт Н., Б.Уянга нарын хажууд бэлнээр өгсөн гэх үйл баримт тогтоогдож байна.

6. Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлдээ хариуцагч Э.т 10,400,000 төгрөгийг зээлээр өгсөн боловч буцаан төлөөгүй гэж, хариуцагч Э. нь нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэгч Б.*******гээс зээл аваагүй, харин надад өртэй байсан тул би 10,400,000 төгрөгийг өөрийнхөө авах ёстой авлагандаа авсан гэж тус тус дурдсан байдлаас үзэхэд зохигч нь зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн эсэхэд маргажээ.

Харин хариуцагч нь нэхэмжлэгчээс 10,400,000 төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр бэлнээр хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй байна.

7. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т ...Иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ..., мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т ...Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно... гэж тус тус заасан.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд талууд хоорондоо эрх, үүргийнхээ талаар хүсэл зоригоо илэрхийлэх, нөгөө тал нь тухайн хүсэл зоригийг хүлээн авсан байх гэсэн урьдчилсан нөхцөл хангагдсан тохиолдолд талуудын хооронд харилцан тохиролцсон гэж үзэх, улмаар нэг тал нь үүрэг хүлээж, нөгөө талд гэрээний үүргийн дагуу шаардах эрх үүсэх юм.

7.1. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заажээ.

Энэхүү иргэний хэргийн тухайд хариуцагч Э. нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөн, уг зөрчлийг арилгах нэмэлт хугацааг нэхэмжлэгч Б.******* тогтоосон гэх үйл баримт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтын хэмжээнд тогтоогдсонгүй.

Тодруулбал, хариуцагч Э. нь нэхэмжлэгчтэй 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр өөрийн хүсэл зоригийг амаар илэрхийлж, нэхэмжлэгч түүний хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авч, 10,400,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч уг мөнгийг бэлнээр хүлээн авсан гэх боловч талууд хоорондоо тухайн зээлийг төлөх хугацаа тогтоогоогүй, өөрөөр хэлбэл мөнгийг зээлдэх журмаар хүлээн авч, хэсэг хугацааны дараа буцаан төлөхөөр тохиролцсон гэх үйл баримт нотлогдохгүй байх тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасны дагуу 10,400,000 төгрөгийг зээлэх, зээлдүүлэх үүргийн харилцаанаас үүдэлтэй гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэв.

8. Уг үйл баримт нь ******* аймгийн прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 167 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай хяналтын прокурорын тогтоолоор мөн тогтоогдсон гэж үзэх эрх зүйн үндэслэлтэй байна.

8.1. Гэвч энэхүү гэмт хэргийн шинжтэй үйл баримт нь Эрүүгийн хууль тогтоомжоор зохицуулагдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэгдэх, эрх зүйн тодорхой төрлийн харилцаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

9. Хариуцагч нь тухайн 10,400,000 төгрөгийг өөрийн авлагадаа авсан, нэхэмжлэгчийн тухайд хариуцагчийг зээлийн гэрээний үүргийн дагуу үүргээ зөрчсөн, үүргээ цаг хугацаандаа биелүүлээгүй гэх байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй болно.

10. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б.*******гийн хариуцагч Э.т зээлүүлсэн гэх 10,400,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхнө төлүүлнэ гэж заасан. Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181,350 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******гийн хариуцагч Э.ээс 10,400,000 /арван сая, дөрвөн зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ТАСХЫН