| Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Далантайн Нарантуяа |
| Хэргийн индекс | 114/2023/0004/З |
| Дугаар | 114/ШШ2023/0013 |
| Огноо | 2023-06-19 |
| Маргааны төрөл | Газар, Төрийн алба, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 114/ШШ2023/0013
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 114/2023/0004/З
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нарантуяа даргалж, нарийн бичгийн дарга Д.Энхболдыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч иргэн ******* *******
Хариуцагч *******
Гуравдагч этгээд иргэн Ж.*******, Г.******* нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Д.*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.*******,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.*******, Б.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 0 дугаар сарын 02-ны өдрийн дүгээр захирамжийн иргэн Ж.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 3 дугаар захирамжийн Д.*******т холбогдох хэсэг, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01-А/341 дугаар захирамжийн иргэн Г.*******эд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, мөн Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн дугаар хорооллын ОХУ-ын консулын газрын ард байрлах автогражийн газрыг чөлөөлүүлэх” тухай шаардлагуудыг нэмэгдүүлэн тодорхойлжээ.
Хоёр.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар
Нэхэмжлэгч Д.*******т Дархан-Уул аймгийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 10-ний өдрийн 20 дугаар захирамжаар / хавсралтын 32-д/ Дархан сумын 10 дугаар багийн консулын ард байрлах гражийн хажууд 2 гражийн 0,0036 га газрыг 2 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 2011 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 08013384 нэгж талбарын дугаартай 39 м2 газрыг 20 жилийн хугацаатайгаар /2004.08.10-2024.08.10/ гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээ олгож, гэрээ байгуулжээ.
Харин гуравдагч этгээд *******д Дархан-Уул аймгийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 468 дугаар захирамжаар /хавсралтын 20-д/ Дархан сумын 10 дугаар багийн ОХУ-ын элчингийн байрны хойд талд автомашины гражийн зориулалтаар 26м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг 20 жилийн хугацаатайгаар сунган шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Аймгийн Засаг дарга нь 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 3 дугаар захирамжаар “...*******ын тоот газар эзэмших гэрчилгээ, газар эзэмших эрх нь иргэн Ж.******* нарын газар эзэмших эрх давхцаж байгаа” гэсэн үндэслэлээр Д.*******ын тоот газар эзэмших гэрчилгээ, иргэн Ж.******* нарын газар эзэмших эрхийг тус тус хүчингүй болгожээ.
Улмаар Засаг даргын 2014 оны 0 дугаар сарын 02-ны өдрийн дүгээр захирамжаар “...тухайн газартаа газар эзэмших гэрээ байгуулаагүй, газар эзэмших эрх цуцлагдаж газрын дуудлага худалдааны үнийг төлж барагдуулсан гэх үндэслэлээр ...” Ж.Цамбын газар эзэмших эрхийг шинээр сэргээн баталгаажуулан эзэмшүүлснээр гуравдагч этгээд Ж.*******д 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Дархан сумын 10 дугаар багийн ОХУ-н консулын ард автомашины гражийн зориулалтаар 19 м2 газрыг жилийн хугацаатайгаар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдон, Аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 01-А/37 дугаар захирамжаар 1 жилийн хугацаагаар сунгаж, мөн Аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн 01-А/341 дүгээр захирамжаар Ж.Цамбын эзэмшил газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг Г.*******эд шилжүүлснээр Дархан сумын 10 дугаар багийн Ардын өргөн чөлөө 2 Г-2 хаягт байрлах, нэгж талбарын 406101969 дугаар бүхий 19 м2 газрыг автомашины гражийн зориулалтаар 1 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-200300172 дугаарт бүртгэж, дугаарын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.
Гурав.Хэргийн оролцогч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар,түүний үндэслэл
3.1.Нэхэмжлэгч Д.*******аас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Дархан-Уул аймгийн Засаг даргын 2012 оны 468 дугаар захирамжийн Ж.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлага тавьсан. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаар Дархан-Уул аймгийн Засаг даргын 2020 оны 01-А/341 дугаартай захирамжийн иргэн Г.*******тэй холбоотой хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан. Миний бие газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураараа татгалзаж байна. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 407 дугаар захирамж гарсан. Би сайн дураараа татгалзсан шалтгаан нь гэрчилгээ, кадастрын зураг бусад баримтууд бидэнд байна.
2004 оны Дархан-Уул аймгийн Засаг даргын 20 дугаар захирамжаар зохих журмын дагуу энэ газрыг авсан. Хавсралтын 32-т 36м.кв Оросын холбооны улсын консулын ард байрлах газрыг эзэмшсэн гэж заасан байгаа. Тухайн үед гэр бүлийн асуудал, ажил албаны завгүй байдал, Улаанбаатар хотод сургуульд удаа дараа суралцсан Удирдлагын академи төгссөн. Ээж маань 94 настай, хавдартай болсон, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нараа эмчлүүлэх, сүүлийн үед Улаанбаатар хотод ажилд орсон гэх мэт гарцаагүй шалтгаантай хоёрдоод яваад байсан. Мэдэхгүй явж байгаад 2023 оны 01 дүгээр сарын 10-ны үед миний автогражийг өөр зорилготой, өөр хүн эзэмшиж байгааг мэдээд хөөцөлдөхөөр баг,Улсын бүртгэлийн хэлтэс, Газрын алба гэх мэт газруудаар явж очиход хувь хүний нууц гээд материал өгдөггүй, өгөхгүй байсан учир арга буюу шүүхэд хандсан.
Шүүх албан ёсны шийдвэрийг гаргаж өгсөн улмаар газрын материалыг хуулбарлаж авахад захирамжаар Ж.*******д газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан байсныг ойлгож тус шүүхэд шаардлагаа нэмэгдүүлсэн, Иргэн Ж.******* өөр дээрээ гэрчилгээ авч улмаар Г.*******эд гэрээ байгуулж шилжүүлсэн байсныг тэр захирамжийн дагуу мэдсэн. Улсын бүртгэлийн хэлтсээс шүүлгэхэд тус хэлтэст иргэн Ж.*******ас гаргасан хүсэлт, өргөдөл байхгүй тухай тус байгууллагын албан бичгээр тодорхой болсон. Иргэн Ж.*******д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон аймгийн засаг даргын захирамж нь архивд байхгүй байгаа учир би газрын албанаас хууль бусаар гэрчилгээ гаргуулж авсан байна гэж ойлгосон.
Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Хувьзаяа гэсэн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/220 дугаар албан бичиг байгаа. Аймгийн засаг даргын тамгын газрын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 238, 362 тоот албан бичигт 2012 оны 468 дугаар захирамжийн дагуу Ж.*******д автогражийн газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгоогүй, газар эзэмших гэрчилгээний хугацааг сунгах тухай захирамжийн хуулбарыг хүргүүллээ, харин Ж.*******д тус газрыг олгосон аймгийн Засаг даргын 2008-2012 онд гаргасан захирамж архивд байхгүй болохыг уламжилъя гэсэн байсан. Анхнаасаа хууль бусаар гэрчилгээ авсан гэдгийг нэгдүгээрт гэрч гийн мэдүүлгээр ямар ч зөвшөөрөлгүй барьсан хэнд зарснаа санахгүй байна, бичиг баримтаа өөрөө хөөцөлдөж аваарай гэх зэргээр мэдүүлэг өгсөн байснаар нотолж байх шиг байна.
Хоёрдугаарт гэрч Цог-Бадрахын Цогтсайхан автогражийн нэг талыг 2007 онд бариад дараа нь нөгөө талыг нь Ж.*******тай хамт барьсан гэж мэдүүлэг өгсөн нь уг газар нь автогражуудын дундах зурвас газар байгаа энийг таллаж барих нөхцөлгүйг энэ хүн мэддэггүй юм байна, үзээгүй юм байна гэж нотлогдож байна.
Гуравдугаарт гуравдагч этгээдээс 1, сая төгрөгийн материалын жагсаалт, тайлбар гаргаж өгсөн байсан. Санаанд оромгүй тухайн үеийн ханшаар палк гэхэд 700000 төгрөг, банз 100000, тоосго 00000 төгрөг, төмөр хаалга 200000 төгрөг нийлээд 100000 төгрөг гэсэн байсан. Миний бие тэр үед хөтөл хорооллын тоосгоны үйлдвэрээс 1ш тоосго 90 төгрөгөөр авч байсныг сайн санаж байна. Улсын тэргүүлэх төсөвчин Ч.Рашаандаваа гуай тамга тэмдгээ дараад гарын үсгээ зураад үүний тухай үнэлэмж өгсөн. Төсөвчин нэлээд дээгүүр үнэлээд 1ш тоосгыг 10 төгрөг, банз м.куб нь 130000 төгрөг, палк 160000 гэсэн байна. Бид Дарханд амьдардаг хүмүүс бодоод үзэхээр тэр үед палк 8-10 орчим мянган төгрөг байсан. Үнэлгээний Капитал зууч ХХК болон өөр нэг компаниас надад харьцуулалтын хүснэгт өгсөн эндээс үзэхэд 2-3 давхар байшин барихаар тооцооллыг хариуцагч талд гаргаж өгсөн байна.
Дөрөвдүгээрт Д.*******ын ажил дээр удаа дараа очиж нэг сая төгрөг өгье гэхэд татгалзсан гэсэн байсан тийм явдал огт болоогүй. Тэр үед тийм үнээр автограж зарагдаж байгаагүй, би тэр үед гэр бүлийн хямралтай байсан тул хүүхдүүдээ аваад түрээсийн байранд байсан. Тэр үед 1а байрны тоотод орж байсан. Тэр үед би 1 сая байтугай 300000-00000 төгрөг өгсөн ч аваад тохиролцох байсан.
Тавдугаарт автогражийн хэмжээг удаа дараа хуурамчаар тавиулсан байна. Тухайлбал 2012 оны 468 дугаартай захирамжийн хавсралтад 26м.кв гэсэн байгаа дараагийн 2014 оных дээр 19 м.кв дараагийнх дээр нь арван хэд гээд зөрүүтэй тавьсан байгаа нь буруу байна гэж бодоод шүүхэд хандсан.
Засаг даргын 01-А/37 тоот захирамжийн /би буруу бичсэн байж магадгүй/, 2014 оны 0 дугаар сарын 02-ны өдрийн тоот захирамжийн иргэн Ж.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, дараа нь 2020 оны 01-А/341 дугаартай захирамжийн иргэн Г.*******эд холбогдох хэсгийг хүчингүй болгох ийм хоёр шаардлага гаргасан, дэмжиж байгаа гэв.
3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.*******аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 407 тоот захирамж гарсан байгаа. Иргэний хэргийн анхан шатны шүүхэд автогражийн газрыг чөлөөлүүлье гэж хандаад энэ нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож энэ захирамж гарсан.Захиргааны хэргийн шүүхэд газар олгосон захирамжийг хүчингүй болгуулъя гээд хандсан асуудал шийдэгдээгүй байхад тэнд бас давхар газар чөлөөлүүлье гээд нэхэмжлэл гаргасан тул би Захиргааны хэрэг дээр нэхэмжлэлээ шийдсэний дараа газар чөлөөлүүлэх асуудлыг яръя гээд нэхэмжлэлээсээ татгалзсан.
Д.******* нэхэмжлэлийн шаардлагууд, гол үндэслэлүүдээ ярилаа. Нэхэмжлэлийн шаардлага нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 0 дугаар сарын 02-ны өдрийн дүгээр захирамжийн иргэн Ж.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, дараа нь 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн шаардлага гаргасан үүнд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01-А/341 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх
тухай захирамжийн иргэн Г.*******эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа.
Д.*******т маргааны зүйл болоод байгаа газрыг 2004 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 20 тоот Дархан-Уул аймгийн Засаг даргын газар олгох тухай гэсэн захирамжаар 38м.кв газрыг олгосон байдаг. Захирамжийн хавсралт гээд 2004 оны 07 дугаар сарын 28-ний өдрийн хавсралтын 32-т иргэн Д.*******т 36 м.кв 10 дугаар баг Консулын ард байрлах 2 машины автограж гэсэн байна. Д.******* нь хууль ёсны өмчлөгч гэсэн Улсын бүртгэлийн 2011 оны 03 дугаар сарын 2-ны өдөр олгогдсон гэрчилгээ байна.
Дараа нь энэ газрыг Ж.******* гэдэг хүний нэр дээр олгогдсон байдаг. Улсын бүртгэлээс өгсөн хариунд “Д.******* таны өргөдөлдөө хавсаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай 00010818, Ү- дугаартай 00021426 дугаарын гэрчилгээнүүдийн хуулбарын мэдээллийн дагуу шалгахад эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд холбогдох мэдээлэл, эх нотлох баримт байхгүй байна. Аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт өргөдөлд хавсаргасан таны газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбаруудын мэдээллийг авахаар албан бичгээр хандахад газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй тухай хариу ирүүлсэн гэж албан бичгээр хариу ирүүлсэн байдаг.
Шүүхийн журмаар энэ лавлагааг авхуулахаар шаардахад Засаг даргын тамгын газраас хариу ирүүлэхдээ Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн Д.*******ын нэхэмжлэлтэй хэрэгт нотлох баримтаар Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 468 дугаартай иргэн Ж.Цамбын Оросын холбооны улсын элчингийн баруун хойд талд байрлах автогражийн зориулалт газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай захирамжийн хуулбарыг хүргүүлэв, Ж.*******д 2006-2012 онд газар олгосон захирамж архивд байхгүй болохыг уламжлав гэсэн байна.
Энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Б.гийн мэдүүлэг байна. Ж.*******д анхнаасаа гэрчилгээ олгогдоогүй байхад ямар журмаар олж аваад газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан нь ойлгомжгүй байна.2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Боржгон овгийн Бямбын Б. гэдэг хүнээс гэрчийн мэдүүлэг авсан байдаг. Үүнд би 2006-2008 оны орчим барьсан сайн санахгүй байна нотлох баримт байхгүй. Зөвшөөрөлгүй барьсан. Би энэ автогражийг ямар хүнд зарснаа санахгүй байна. Бичиг баримтыг өөрөө хөөцөлдөж аваарай гээд зарсан, анхнаасаа газрын бичиг баримт надад байгаагүй гэсэн мэдүүлгийг Б. өгсөн. Ж.******* шүүхэд гаргасан тайлбартаа би энэ автогражийг Б. гэдэг хүнээс худалдаж аваад гэрчилгээгээ авсан гэдэг тайлбар өгдөг.
Гэрч Ц.Бат-Эрдэнийн мэдүүлэгт би 2009-201 онд Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст ажиллаж байсан. Консулын ард байрлах 38м.кв газар, 2 машины автогражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Д.*******т олгогдсон гэрчилгээ дээр таны гарын үсэг зурагдаж тэмдэг дарагдсан байна. Хувийн хэрэг холбогдох мэдээлэл архивд, мэдээллийн санд байхгүй талаар ярина уу гэхэд Би ажлаа өгөөд 8 жил болж байна. Тухайн үеийн хуулийн дагуу Улсын бүртгэлд бүртгэдэг байсан, тухайн этгээд мэдүүлгийн үнэн зөвөө өөрөө хариуцан гаргадаг байсан. Надад мэдэх зүйл байхгүй байна гэсэн мэдүүлэг өгсөн байна.
Ж.******* ямар журмаар үл хөдлөх хөрөнгө, газрын гэрчилгээ авсан нь тодорхойгүй Улсын бүртгэл, Засаг даргын тамгын газрын архивд баримт байхгүй, мэдээллийн санд бүртгэгдээгүй байдалтайгаар гэрчилгээ олгогдон цааш нь Г.******* гэдэг хүнд шилжүүлсэн. 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг нотариатаар батлуулсан шилжүүлэгч нь Ж.*******, эрх хүлээн авагч нь Г.******* гээд 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 01-А/37 дугаартай захирамжаар газрыг шилжүүлж байна гээд нотариатаар эрхээ шилжүүлсэн байдаг. 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ гээд газрын даамал, эзэмшигчийг төлөөлж Г.******* гээд газрын албатай гэрээ байгуулсан. 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Засаг даргын 01-А/341 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх захирамжаар Г.*******эд шилжиж иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ Г.*******эд 2020 оны 0 дугаар сарын 28-ны өдөр шилжүүллээ газрын асуудал хариуцсан ажилтан гээд одоо Г.*******ийн эзэмшилд байгаа. Анхны эзэмшигч нь 2004 онд Засаг даргын 20 тоот захирамжаар Д.*******т олгогдсон болох нь баримтаар тогтоогддог, бусдад шилжүүлээгүй. Гэтэл Ж.******* гэнэт үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч болоод захирамж гаргасан эсэхийг тогтоох гэхээр мэдээллийн санд хаа ч байхгүй байгаа.
Ж.******* хууль бусаар өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж аваад Г.*******эд шилжүүлсэн хууль бус үйл ажиллагаа хийсэн нь баримтаар нотлогдож байна. Иймд Ж.*******, Г.*******эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах хүсэлт үндэслэлтэй байгаа тул үндэслэлгүй захирамжуудыг хүчингүй болгох шаардлагаа дэмжиж байна, мөн 2014 оны 3 дугаар захирамжаар Д.*******, Ж.******* хоёрын газар нь давхацсан гэдэг үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байгаа учир 3 дугаар захирамжийн Д.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгох гэсэн нэмэгдүүлсэн шаардлагаа дэмжиж байна. Газар чөлөөлүүлэх шаардлагаасаа татгалзаад, холбогдох захирамжуудыг хүчингүй болгохыг дэмжиж байна гэв.
3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******оос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2004 оны 08 сарын 10-ны өдрийн 20 дугаартай захирамжаар иргэн Д.*******т 36м.кв-аар 2 машины автогражийн газрыг олгосон. ******* нь 2011 онд энэ 2 газар дээр автогражаа барьсан эзэмших эрхийн гэрчилгээг олгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж, байршлын схем зураг, захирамжийн хуулбар, фото зураг, үнэмлэхийн хамт хуулбарлан өгсөн тул 2011 оны 08 сарын 09-нд гэрчилгээг бичиж өгсөн. 2012 оны 6 дугаар сарын 29-нд Ж.******* өргөдөл гаргасан 2012 оны 0 сарын 14-ний өдөр шүүхэд тайлбар гаргасан байсан. ******* нь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан ба шүүхийн захирамж гарсан байсан. ******* нь Б.гээс 1,7 сая төгрөгөөр худалдаж авсан гэх баримтыг нотариатаар батлуулсан, өргөдөл, шүүхэд тайлбар гаргаад, барихад зарцуулсан материал нь 1, сая гэсэн жагсаалтыг хавсаргаж, 2009 онд Б.гээс авсан гэсэн байдаг.
Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь гарсан гээд хурлын тэмдэглэлд тусгагдсан байсан. Хугацаа сунгах гэдэг дээр Ж.*******д хугацаа сунгах захирамж гарсан. Хоёр захирамж гарч болохгүй гээд 2014 оны 2 сарын 12-ны өдрийн 3 дугаар захирамжаар 20 дугаар захирамжаар Д.*******т эзэмшүүлсэн болон Ж.Цамбын газрын гэрчилгээ давхцаж байгаа тул газар эзэмших эрхийг хүчингүй болгож Засаг дарга захирамж гаргасан. Ж.******* эргээд манайд хүсэлт өгсөн ба 2014 оны 0 дугаар сард сэргээн баталгаажуулах захирамжаар газрыг шинээр баталгаажуулж жилийн хугацаагаар эзэмшүүлсүгэй гэсэн захирамжид 19м2-ыг Ж.*******д эзэмшүүлсэн. 2014 оны 0 дугаар сарын 01-ний өдөр дуудлага худалдааны анхны үнийг тушаасан, Зам тээвэр барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар баталсан аргачлалд нийцүүлэх ажил хийгдэж, аймгийн Засаг даргын 146 дугаар захирамжаар Дуудлага худалдааны үнийг нөхөн төлсөн этгээдтэй шинэчилсэн гэрээ байгуулах захирамж гараад захирамжийн хүрээнд тоот захирамж гарч Ж.*******д эзэмших эрх нь сэргээгдсэн. 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/37 дугаар захирамжаар Ж.*******д газар эзэмших эрхийн хугацааг сунгасны дараа 2020 оны 10 сарын 28-ны А/341 дүгээр захирамжаар Г.*******эд шилжүүлсэн ба шилжүүлэх хүчин төгөлдөр гэрээ гэрчилгээ байгаа учир хуулийн дагуу явагдсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.4. Гуравдагч этгээд Ж.Цамбын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******гаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2007 онд гэх хүнээс 1.7 сая төгрөгөөр худалдаж авсан ба Б. нь хот дотор автограж олгохгүй гэсэн захирамж гарсан байгаа тул дараа нь үлдэгдэл мөнгөө авахаар болъё гээд 1,7 сая төгрөгөөр бидэнд зарсан. Дараа нь хөөцөлдөхөд Д.******* гуайн газар байсан. Д.******* гуай мөнгө авахгүй гэсэн нь худлаа. Та манай нөхөртэй ууж идээд агсам тавиад төгсгөл болсон. Сүүлд та Сум дундын шүүхэд өргөдөл өгсөн ба шүүх хурлын шийдвэр хүчин төгөлдөр болоод танайх ч манайх ч биш болсон байсан. Газрын албанд очиж уулзахад дуудлага худалдаа болох сураг сонсоод материалаа өгч оролцсон.
Тэр үед газрын албаныхан Д.******* гуайд мэдэгдсэн биз дээ гэж ярьж байсан та ирээгүй гэсэн. Дуудлага худалдааны үнийг төлөөд манайх авсан.Газар манай нэр дээр болсны дараа үл хөдлөхийн гэрчилгээ авах гэтэл үл хөдлөхөөс зураг нь хаана байна гэсэн зургийг нь аваад дахиад очиход дээрээс нь авсан зураг шаардсан тул дээрээс нь зургийг нь аваад очиход шаардлага хангахгүй, энэ биш сансрын зураг гэсэн тул гэрчилгээ аваагүй. Үл хөдлөхийн гэрчилгээг газар байхад нэг их хэрэггүй юм байна гээд орхисон. *******эд зарсны дараа зураг нь хэрэггүй юм байна гээд хаячихсан, танайх үл хөдлөхийн гэрчилгээгээ олж аваарай, *******тай шүүхдэлцэж авсан тухайгаа хэлж байсан.
Д.******* бидний нэр хүндийг унагаж танайх тэгсэн, ингэсэн гээд байдаг. Хуулийн мэдлэг дутуугаас болж гэрчилгээгүй газрыг авсан бидний буруу болж байна. Гражийг 2.00.000 төгрөгөөр аваад үлдэгдэл 800000 төгрөгийг бичиг баримт шилжүүлэхээр авч, өгнө гэсэн тэгээд тэр хүн олдохоо больсон. Хэдэн жилийн дараа буюу 2009 он орчим байх газрын албанаас шалгуулахад Д.******* гуайг хэлсэн. Д.*******тай очиж уулзахад болно гэсэн, дараа нь цэрэг татлага болох гээд завгүй байна 1 сая төгрөг бага байна гэсэн гэв.
3..Гуравдагч этгээд Г.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай хүү ******* нь энэ газрыг 2020 оны 10 сарын 28-нд худалдаж авч байсан. Засаг даргын 01-А/341 тоот шийдвэрийг үндэслэн Ардын өргөн чөлөө, 19 м.кв газартай автогражийг 1 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх гэрээтэй, гэрчилгээ олгов сумын даамал Гүрханд гэсэн гэрчилгээ авсан байна. Бид мөнгөөрөө худалдаж аваад гэрчилгээгээ гаргуулж авсан. Ийм учиртайг бид мэдээгүй.Урд нь ийм байдалтай маргаантайг мэдсэн бол энэ газрыг авахгүй байсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн маргаан бүхий захиргааны актуудыг тус тус 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаар захирамжаар Дархан сумын 10 дугаар багийн ОХУ-ын консулын ард гражийн хажууд 36 м2 газрыг автогражийн зориулалтаар эзэмшүүлж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдон, үл хөдлөхийн гэрчилгээгээ авсан байсан бөгөөд 2012 онд аймгийн Засаг даргын захирамжаар иргэн Ж.*******д миний эзэмшлийн газраас 26 м2 газрыг давхардуулан эзэмшүүлж, Г.*******эд шилжүүлсэн болохыг сая мэдсэн, ямар журмаар тухайн газрыг эзэмшсэн болон тухайн газрын м2 -ууд зөрүүтэй бичигдэн олгогдсон нь тодорхой бус” гэж, хариуцагчаас “аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 3 дугаартай захирамжаар иргэнд газар давхардуулж олгосон алдаагаа засаж газар эзэмших эрх нь давхцаж байгаа иргэн Д.*******, Ж.******* нарын газар эзэмших эрх, гэрчилгээг тус тус хүчингүй болгосон, Д.******* газар эзэмшигч болох нь тогтоогдохгүй байна” гэж тус тус маргаж байна.
Анх Дархан-Уул аймгийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаар захирамжаар Дархан сумын 10 дугаар багийн консулын ард байрлах гражийн хажууд 2 гражийн 0,0036 га газрыг Д.*******т эзэмшүүлж шийдвэрлэснээр 2011 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 39 м2 газрыг 20 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх гэрээ байгуулагдан гэрчилгээ олгогдсоны дараа гуравдагч этгээд Ж. *******д аймгийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 468 дугаар захирамжаар мөн Дархан сумын 10 дугаар ОХУ-ын элчингийн байрны хойд талд автомашины гражийн зориулалтаар 26 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг 20 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч Аймгийн Засаг дарга нь 2014 оны 02 дугаар сарын 12-ний өдрийн 3 дугаар захирамжаар “...*******ын тоот газар эзэмших гэрчилгээ, газар эзэмших эрх нь иргэн Ж.******* нарын газар эзэмших эрх давхцаж байгаа” гэсэн үндэслэлээр Д.*******ын тоот газар эзэмших гэрчилгээ, иргэн Ж.******* нарын газар эзэмших эрхийг тус тус хүчингүй болгосон байх ба энэхүү захирамж гарч нэхэмжлэгч Д.*******ын газар эзэмших эрх хүчингүй болсон тухай газар эзэмшигчид мэдэгдээгүй, захирамжийг гардуулаагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Түүнчлэн хариуцагч нь 2014 оны 0 дугаар сарын 02-ны өдрийн дүгээр захирамжаар “...тухайн газартаа газар эзэмших гэрээ байгуулаагүй, газар эзэмших эрх цуцлагдаж газрын дуудлага худалдааны үнийг төлж барагдуулсан гэх үндэслэлээр ...Ж.Цамбын газар эзэмших эрхийг шинээр сэргээн баталгаажуулан 19 м2 газрыг жилийн хугацаатайгаар эзэмшүүлснээр Ж.*******д 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 00042880 дугаарын гэрчилгээ олгон, гэрээ байгуулагдсан, улмаар Дархан-Уул аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 01/А/37 дугаар захирамжаар гуравдагч этгээд Ж.Цамбын газар эзэмших эрхийн хугацааг жилийн хугацаагаар сунгаж, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01-А/341 дүгээр захирамжаар Г.*******эд газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн шийдвэрлэжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Маргаан бүхий газрыг анх Ж.*******д олгосон захиргааны байгууллагын шийдвэр байхгүй байхад 2012 онд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай, нэхэмжлэгч Д.*******, гуравдагч этгээд Ж.******* нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг давхцалтай гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон атлаа Ж.*******д газрын дуудлага худалдааны үнийг төлсөн учир тухайн газар эзэмших эрхийг шинээр сэргээн баталгаажуулсан тухай захирамж гаргасан нь тодорхой бус, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 617 дугаар захирамжаар “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн, энэ журмыг хэрэглэх боломжтой” гэж үзэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байтал аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2012 оны 08 сарын 20-ны өдрийн комиссын хурлын тэмдэглэлийн 16 дахь хүснэгтэд “шүүхийн шийдвэрийг үндэслэн Ж.*******д гэрээ, гэрчилгээ олгож болно” гэж тэмдэглэгдсэн, хурлын шийдвэрийг үндэслэн Ж.*******д тухайн газрыг эзэмшүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна.
Нэгэнт захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт давхцуулан газар эзэмших эрх олгосон байгаа энэ тохиолдолд хэргийн оролцогч нарыг шууд буруутгах, хэн алинд олгосон буюу газар эзэмших эрхийг сэргээн баталгаажуулсан хариуцагчийн захирамжуудыг шууд хүчингүй болгох боломжгүй.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд захиргааны үйл ажиллагааны зарчим гээд 4.2.-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж тус тус зааснаар нэгэнт эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг бусад этгээдэд олгох хууль зүйн үндэслэлгүй.
Түүнчлэн, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т “Аймгийн Засаг дарга Газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 21.3.2-т аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу ... газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ...”, 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 61 дүгээр зүйлийн 61.1-т Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, ... өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж тус тус хуульчилсан тул хариуцагч Аймгийн Засаг даргаас нэхэмжлэгч Д.*******, гуравдагч этгээд Ж.*******, Г.******* нарт хууль тогтоомжид нийцүүлэн газар эзэмшүүлэх бүрэн эрхээ захиргааны байгууллага өөрөө хэрэгжүүлэх үүргийг хүлээхээр байна.
Өөрөөр хэлбэл, эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр газар эзэмших эрхийг нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарт давхцуулж олгосон байгаа нь хууль бус бөгөөд захиргааны байгууллага иргэний газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхдээ газар дээр нь судалгаа хийж, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, ...”-аар заасан үүргээ хариуцагч захиргааны байгууллага биелүүлээгүйгээс нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүд өөрсдийгөө хууль ёсоор газар эзэмших эрхтэй гэж маргалдаж байгааг буруутгах үндэслэлгүй, шүүх хоёр иргэний хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн аль нэгийг зөвтгөх боломжгүй, газрын кадастрын мэдээллийн санг эрхлэх зэрэг нь хариуцагчийн үүрэг бөгөөд хариуцагчаас өөрийн шийдвэрээ эргэн харж засаж залруулах боломжийг Захиргааны ерөнхий хуулиар олгосон учир гаргасан шийдвэрээ хэргийн оролцогч нарын эрх ашгийг хөндөхгүйгээр бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар хариуцагчаас Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 3 дугаар захирамжийн Д.*******т холбогдох хэсэг, 2014 оны 0 дугаар сарын 02-ны өдрийн дүгээр захирамжийн иргэн Ж.*******д холбогдох хэсэг, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01-А/341 дугаар захирамжийн иргэн Г.*******эд холбогдох хэсгийг тус тус дахин хянаж, шинэ акт гаргах замаар хэргийн бодит нөхцөлд тохирох шийдвэр гаргах шаардлагатай байх тул *******ас хууль журамд нийцүүлэн дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Үүнтэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар захиргааны байгууллага шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол Дархан-Уул аймгийн Засаг даргын маргаан бүхий Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 3 дугаар, 2014 оны 0 дугаар сарын 02-ны өдрийн дугаар, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01-А/341 дугаар захирамжуудын хэргийн оролцогч нарт холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Маргаан бүхий газар дээр байрлах 38м2 бүхий автомашины 2 гражийн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Д.******* болох, тухайн газар нь газрын кадастрын мэдээллийн санд одоогоор 19 м2 нь Г.*******ийн нэр дээр, нөгөө 19 м2 хэмжээтэй газарт нь мэдээлэл байхгүй байгаа, гуравдагч этгээд Ж.*******, Г.******* нар нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг аваагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх хэсэг, 109 дүгээр зүйлийн 109.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2., 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 3 дугаар захирамжийн Д.*******т холбогдох хэсэг, 2014 оны 0 дугаар сарын 02-ны өдрийн дүгээр захирамжийн иргэн Ж.*******д холбогдох хэсэг, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01-А/341 дугаар захирамжийн иргэн Г.*******эд холбогдох хэсгийг тус тус дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ын “Дархан сумын 10 дугаар багийн дугаар хорооллын ОХУ-ын консулын газрын ард байрлах автогражийн газрыг чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 3 дугаар захирамжийн Д.*******т холбогдох хэсэг, 2014 оны 0 дугаар сарын 02-ны өдрийн дүгээр захирамжийн иргэн Ж.*******д холбогдох хэсэг, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01-А/341 дугаар захирамжийн иргэн Г.*******эд холбогдох хэсэг тус тус хүчингүй болохыг дурдсугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НАРАНТУЯА