Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2014 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 771

 

ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

Õýðãèéí èíäåêñ: 135/2014/0915/È

 

             Ñóì äóíäûí 7 дугаар ø¿¿õèéí èðãýíèé õýðãèéí ø¿¿õ õóðàëäààíûã ø¿¿ã÷ Ãýðýëò-Îä äàðãàëæ, тус шүүхийн иргэний хэргийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

             Íýõýìæëýã÷:  *** аймаг *** сум *** байр *** òîîòîä îðøèí ñóóõ Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй

             Õàðèóöàã÷: *** аймаг *** сум ***òåàòðын даргад холбогдох

 

             “****театрын дарãûí 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ***, 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №***дугаар тушаалуудыг хүчингүй болгож, ажилд буцаан томилох, энэ хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хүн амын орлогын албан татварын бичилтийг хийлгэх” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Ц, түүний ºì㺺ëºã÷ Äîðæíÿìûí Ï¿ðýâäîðæ /ºì㺺ëëèéí ýðõèéí ¿íýìëýõíèé äóãààð 0570/, хариуцагч “***” òåàòðын дарга, *** хот *** дүүрэг *** хороо *** бэлх *** òîîòîä îðøèí ñóóõ Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гоомарал нар оролцов.

 

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

             Нэхэмжлэгч Ц.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл áîëîí ø¿¿õ õóðàëäààíä ãàðãàñàí òàéëáàðòàà: Ц.Ц миний бие 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага бол ****театрын даргын 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ***, 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ***дугаар тушаалуудыг хүчингүй болгож, ажилд буцаан томилох, энэ хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хүн амын орлогын албан татварын бичилтийг хийлгэх хүсэлтэй байна. Ц.Ц би дээрхи тушаалуудыг хожуу хугацаатай, албан бус байдлаар хүлээж аваад хууль бус гэж үзсэний учир энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Ажлаас чөлөөлөх тухай 2014 оны 7-р сарын 08-ны өдрийн №***тушаалд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.8, 38-р зүйлийн 38.1.2 дэх заалтыг үндэслэсэн байна. Ажлаас миний биеийг чөлөөлсөн энэ тушаалд ажлын хариуцлага алдсан, ажлын байрны зорилòот үүргээ хангалтгүй биелүүлсэн, хуульд заагдсан зөрчил гаргасан тухай заалт огт байхгүй ... Миний бие ажлын хариуцлага алдсан, ажлын байрны тодорхойлолтонд заагдсан зорилтот үүргээ хангалтгүй биелүүлсэн, хуульд заасан зөрчил гаргаагүй ... ***дугаар тушаалд хуульд заагдсан зөрчил гаргасан заалт байхгүй байгаа нь намайг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй. 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр би ажлаас халагдсан тушаалыг нягтлангийн өрөөнөөс санаандгүй мэдсэн. Би театрт 1987 оны оноос хойш 20 гаруй жил менежер, маркетингийн албаны дарга зэрэг ажлыг сүүлийн 10 гаруй жил үр дүнтэй, алдаа зөрчилгүй хийж ирсэн. 2014 оны өдрийн 10/08/029/04 дугаар Мэргэжлийн хяналтын газрын шалгалтын дүнд ажилчдад ямар нэгэн зөрчил, төлбөр гараагүй, харин театрын удирдлага болон нягтлан нар нь төсвийн тухайн хуулийг ноцтой зөрчсөн, алдагдал торгууль тавигдсан. Миний бие театртын өмч хөрөнгийг хувьдаа завших болон эвдлээгүй учир надад учруулсан хохирол үгүй гэж үзэж байна, ...тодорхой үндэслэлгүйгээр ажлаас халсан, эрх бүхий улсын байцаагчийн актгүйгээр тушаал гаргаж цалингаас суутгал  төлбөр татсан, ажилчны үндсэн цалин амралтын цалингаас суутгал хийсэн. Би даргад өмнөх удирдлагатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байснаа үзүүлсэн, энэ гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн гуравдагаар бүлэг 23.3-д заасны дагуу сунгагдсанд тооцно гэдгийг хэлсэн, хууль үзүүлсэн. Дарга тийм байна гэсэн. Тэгээд 2014 оны 06 сарын эхээр гэрээг шинэчлэн хийхэд намайг түр хүлээж бай гэсэн. Ажил хавсран ажилласны 40 хувийн нэмэгдэлийг зогсоох тухай даргын саналыг би хүлээн зөвшөөрсөн гэхдээ төлөгдөх хуваарь би гаргаж, зөвшөөрч огт гарын үсэг зураагүй. Суутгал авч эхэлсний дараа Хөдөлмөрийн улсын байцаагчид хандсан юм. Улсын байцаагчийн дүгнэлт нь ажил олгогч нь хууль зөрчсөн байна гэж гарсан. Манай театрт ажил хавсран ажилладаг нот бичигч, эсгүүр зохион бүтээгч, гагнуурчин, пракчин гэх мэт ажилчид байгаа. Иймд ****театрын даргын 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ***, 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №***дугаар тушаалуудыг хүчингүй болгож, ажилд буцаан томилох, энэ хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хүн амын орлогын албан татварын бичилтийг хийлгэж өгнө үү ... ãýæýý.

 

               Хариуцагч  “***” òåàòðын дарга Ц.Түвшинтөгс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6-15 тоот захирамжийн дагуу тус театрт даргаар томилогдож, ажил хүлээлцэх комиссын бүрэлдэхүүнтэйгээр ажлаа авч зарим алдаа зөрчлийг хамт олонтойгоо шийдэж ажиллаж байна. Ингээд орон тооны давхардалт, хавсран гүйцэтгэсэн нэмэгдэл авч байсныг таслан зогсоох шийдвэрийг гаргаж орон тоо, бүтцийн өөрчлөлтүүдийг хийж шийдвэрээ гарган ажиллаж байна. Байгууллагын бичиг баримттай танилцахад Ц.Ц нь өмнөх удирдлагатай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, орон тоо нь батлагдаагүй утга зохиолын ажилтны цалингийн 40 хувийн нэмэгдэл авч байсан. Дээрхи алдаа дутагдалыг засахын тулд Ц.Цтэй ярилцахдаа 2016 онд байгууллагын 40 жилийн ой тохиохтой холбогдуулан ном бичих талаар, орон тоо нь батлагдаагүй ажлын хөлс болох мөнгөний хуваарийг гарган төлөх саналуудыг тавихад Ц.Ц бүх мөнгийг нэг доор өгнө гэж хэлсэн. Иймд 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 66 тоот тушаал гарган ажиллуулсан. Ц.Цтэй хамтран ажиллахыг дэмжиж байсан ч удаа дараа дутагдал гаргаж хийсэн ажлын тайлан мэдээ, танилцуулсан зүйлгүй бусдыг дайрч доромжлон шахалт үзүүлэх болсон. Бусдыг ихээр доромжлон тэр дүлий, энэ чадваргүй ажлаас нь халаад өгөөч гэж өөрт хамаагүй бичиг баримт  цуглуулж бусдыг дайрч доромжилдог байсан. Ц.Ц үзвэр үйлчилгээний зохион байгуулагчийн ажлыг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гүйцэтгэж байхдаа ажлын тайлан мэдээ ирүүлээгүй байсан ба намайг ажилд орсноос хойш холбогдох ажлын тайлан өгсөнгүй. Иймд 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн **** тоот ажилд томилсон түр тушаалыг цуцалсан болно ... гэжээ.

 

                Ø¿¿õ õóðàëäààíààð õýðýãò àâàãäñàí, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн áè÷ãèéí íîòëîõ áàðèìòóóäûã øèíæëýí ñóäëààä                                                                                                     

 

¯ÍÄÝÑËÝÕ íü:

 

                Нэхэмжлэгч Ц.Ц нь ****театрын даргын 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Нэмэгдэл хасах тухай” *** тоот тушаал, 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” ***тоот тушаалуудыг  хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хүн амын орлогын албан татварын нөхөн бичилтийг хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

                Хариуцагч “***” òåàòðын дарга Ц.Түвшинтөгс Ц.Ц нь өмнөх удирдлагатай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, орон тоо нь батлагдаагүй утга зохиолын ажилтны цалингийн 40 хувийн нэмэгдэл авч байсан, бусдыг ихээр доромжлон тэр дүлий, энэ чадваргүй ажлаас нь халаад өгөөч гэж өөрт хамаагүй бичиг баримт  цуглуулж бусдыг дайрч доромжилдог байсан, үзвэр үйлчилгээний зохион байгуулагчийн ажлыг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гүйцэтгэж байхдаа ажлын тайлан мэдээ ирүүлээгүй байсан ба намайг ажилд орсноос хойш холбогдох ажлын тайлан өгөөгүй. Иймд 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 66 тоот ажилд томилсон түр тушаалыг *** тоот тушаалаар цуцалсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа талаараа тайлбарлажээ.

 

            Ц.Ц нь 2013 онд Маркетингийн менежерийн албан тушаалд, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь “Залуучууд” театрын даргын 2013 оны 01-р сарын 02-ны өдрийн “орон тоо батлах” тухай 01 тоот  тушаалд ... “байгууллагын 2013 онд ажиллах орон тооны бүтэц, зохион байгуулалт, ажлын байрны нэр, цалин шатлалыг хавсралт 1-д баталсугай..., батлагдсан орон тооны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулах, хүсэлт гаргасан ажилчидтай холбогдох материал бүрдүүлсний дараа хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулахыг хүний нөөцийн менежерт даалгасугай”, ... 2013 оны 1-р сарын 03-ны өдрийн “Үндсэн цалин тогтоох тухай” 02 тоот  тушаалд ... “байгууллагын бүтэц орон тооны дагуу 2013 онд хөдөлмөрийн гэрээг сунган ажиллах хүсэлт гаргасан нийт ажилчдын нэрс, албан тушаалын зэрэглэл, ангилал, шатлал, үндсэн цалинг хавсралт 1, 2-оор баталсугай” гээд уг тушаалын хавсралтын 4 дэх мөрөнд “Цэвээн Цэнд, маркетингийн менежер, албан тушаалын зэрэглэл ТҮ, ангилал 7, шатлал 4, үндсэн цалин 502,457” гэсэн бичиглэлээр тогтоогдож байна.

             Хариуцагч “***” òåàòðын дарга Ц.Түвшинтөгс өмнөх удирдлагатай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан гэж үзэн 2013 оны 6-р сарын 13-ны өдөр Цэвээний Цэндийг 2014-ны 6-р сарын 02-ны өдрөөс эхлэн үзвэр үйлчилгээ зохион байгуулах албаны менежерийн албан тушаалд түр томилох тухай 66 тоот тушаал гарган, үзвэр үйлчилгээний зохион байгуулагчийн ажлыг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гүйцэтгэж байхдаа ажлын тайлан мэдээ ирүүлээгүй гэх шалтгаанаар  66 тоот тушаалыг хүчингүй болгож ажлаас чөлөөлжээ.

             Ц.Ц нь 2013 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан боловч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 5-р сарын 9-ний 6-15 тоот захирамжаар “***” òåàòðын дарга шинээр томилогдон ирэх хүртэл буюу 2014 оны 5-р сар хүртэл  хугацаанд ажлаа гүйцэтгэсээр байсан байхад хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан гэж үзсэн нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 23-р зүйлийн 23.3-д ... Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно... гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

                “***” òåàòðын дарга Г.Б нь 2013 оны 3-р сарын 20-ны өдөр Ц.Цэд утга зохиолын ажилтны үүрэгт ажлыг хавсарган гүйцэтгүүлэн, ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлсийг үндсэн цалингийн 40 хувиар тооцож олгох тухай 28 тоот тушаал гаргасан байна.

               Уг тушаалыг  “***” òåàòðын даргын 2014 оны 6-р сарын 13-ны өдрийн *** тоот тушаалаар хүчингүй болгон ажил хавсран гүйцэтгэж байсны нэмэгдэл олгохыг цуцлаж, батлагдаагүй орон тоо албан тушаалыг хавсран ажилласны нэмэгдэл болгон авч байсан нийт хугацаан дахь нэмэгдэл хөлсийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

                “Залуучууд” театрын даргын 2013 оны 01-р сарын 02-ны өдрийн “орон тоо батлах” тухай 01 тоот  тушаалын хавсралтад “утга зохиолын ажилтан” гэх орон тоо байхгүй байх тул *** тоот тушаалаар батлагдаагүй албан тушаалыг хавсран ажилласны нэмэгдэл олгохыг цуцалсан нь үндэслэлтэй, харин Ц.Цийн нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрсэн буюу 3,014,745 төгрөгийг 30 сарын хугацаанд буцаан суутгахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 63-р зүйлийн 63.4 дэх хэсэгт  “Ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрсэн хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана” гэснийг зөрчсөн байна.

               Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

               ****театрын даргын 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” ***тоот тушаалыг хүчингүй болгон Ц.Цийг “Залуучууд” театрын маркетингийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх ажлын 34 хоногийн олговорт үндсэн цалин 502,457 төгрөгөөс ажлын 21 хоногоор нэг өдрийн цалин хөлсний дунджаар /502,457/21=23927*34=813,518/ тооцон 813,518 төгрөгийг гаргуулан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг ****театрын даргад даалгаж шийдвэрлэв.

  

                “Нэмэгдэл хасах тухай” 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн *** тоот тушаалыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

                2013 оны 3-р сарын 20-ны өдрийн “Ажил үүрэг хавсран гүйцэтгэх тухай” 28 дугаар тушаалаар батлагдаагүй орон тооны үүрэгт ажлыг Ц.Цэд хавсран гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн, 2013 оны 01-р сарын 02-ны өдрийн “орон тоо батлах” тухай 01 тоот  тушаалын хавсралтад “утга зохиолын ажилтан” гэх орон тоо  байхгүй байсан нь тогтоогдож байх тул  “Нэмэгдэл хасах тухай” 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн *** тоот  тушаалын “батлагдаагүй орон тооны ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл олгохыг цуцалсан” болон “2013 оны 3-р сарын 20-ны өдрийн “Ажил үүрэг хавсран гүйцэтгэх тухай” 28 дугаар тушаалыг хүчингүй болгосон” 1, 2 дах заалтуудыг хэвээр үлдээж “батлагдаагүй орон тоо албан тушаал хавсран ажилласны нэмэгдэл болгон авч байсан нэмэгдэл хөлсийг нөхөн төлүүлэх” талаар заасан 3, 4 дэх заалтыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

                Нэхэмжлэгч Ц.Цийн  гаргасан нэхэмжлэл  гомдлоор авч хэлэлцэх ажиллагаанд хамаарах бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1 дэх хэсгийг үндэслэн улсын тэмдэгтийн хураамжийг тооцон /70.200+24.074/ нийт 94.274 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн болно.

                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаад зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

                1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Ц.Цийг “Залуучууд” театрын маркетингийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 813,518 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Ц.Цэд олгон, олговороос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг ****театрын даргад даалгасугай.

 

                2. “Нэмэгдэл хасах тухай” 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн *** тоот  тушаалын 1,2 дах заалтуудыг хэвээр үлдээж батлагдаагүй орон тоо албан тушаал хавсран ажилласны нэмэгдэл болгон авч байсан нэмэгдэл хөлсийг нөхөн төлүүлэх талаар заасан 3,4 дэх заалтыг хүчингүй болгосугай.

                3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Ц улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч “Залуучууд” театраас улсын тэмдэгтийн хураамжид 94.274 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

                4.Иðгэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

.

 

 

ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                                                  Г.ГЭРЭЛТ-ОД