| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 171/2012/0394/и |
| Дугаар | 404 |
| Огноо | 2012-04-26 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2012 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 404
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/0394/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан -Уул аймаг Татаварын хэлтэс / дархан сум 7 дугаар баг өөрийн байр, утас ****/ -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч : Дархан -уул аймаг " *** " ХХК / Дархан сумын ** дүгээр баг, улсын бүртгэлийн дугаар 1****, татвар төлөгчийн дугаар **** /-д холбогдох,
1 876 900 төгрөгийн татвар гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгшэмжлэгдсэн төлөөлгч Д.М***, хариуцагчийн төлөөлөгч Я.Д***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэрүүнтунгалаг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
*** ХХК нь 2010 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн 190331 тоот хяналт шалгалтын актаар тавигдсан өрнөөс 331 200 төгрөг төлөгдөөгүй үлдсэн. Тайлангаар ногдсон 2004 оны НӨАТ-ын 1 215 700 төгрөг, ААНОАТ-ын 333 000 төгрөгийн өр нийт 1 545 700 төгрөгийг төлөөгүй байгаа. Иймд нийт 1 876 900 төгрөгийн гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дархан УУл аймгийн " *** " ХХК шүүхэд ирүүлсэн тайлбар болон төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хяналт шалгалтын актаар тавигдсан өрөөс дутуу байгаа түүнийг хүлээн зөвшөөрч байгаа, харин 2004 оны тайлангаар ногдсон өрийг хүлээн зөвшөөрөхгүй, энэ бол манай дансаар компанийн үүсгэн байгуулагч мөнгө шилжүүлсэнд тооцсон өр. Түүнээс биш компанитай холбоотой үйл ажиллагаа явуулсанд тооцсон өр биш. 2004 оны тайланд ногдсон өр болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дархан -Уул аймаг Татаварын хэлтэс нь хариуацгч *** ХХК-д холбогдуулан татварын өр 1 876 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын бүртгэлийн ****, татвар төлөгчийн 2723654 дугаар бүхий Дархан сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг бөөний худалдаа үйл ажиллагаа эрхлэхээр бүртгүүлсэн " *** " ХХК нь 2010 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн **** тоот актаар тавигдсан төлбөрөөс төлөгдөөгүй үлдсэн ХША-ы өр 331 200 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэ талаар маргаангүй байна.
2004 оны НӨАТ-ын өр 1 215 700 төгрөг, ААНОАТ-ын өр 330 000 төгрөгийн өрийг хүлээн зөвшөөрхгүй үндэслэлийг … компанитай холбоотой үйл ажиллагаа явуулсанд тооцсон өр биш. 2004 оны тайланд ногдсон өр болно … гэж татгалзаж байгаа нь татварын Ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д … хөөн хэлэлцэх хугацаа 5 жил … байна гэсний дагуу үндэслэлтэй байх тул 1 545 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4, 35 дугаар зүйлийн 35.2-т зааснаар Дархан-Уул аймаг " *** " ХХК-наас 331 200 төгрөгийг гаргуулж Дархан- Уул аймгийн Татварын албанд олгож, Татварын ерөнхии хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар 1 545 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1-д зааснаар хариуцагчаас 10586 төгрөгийг тэмдэгтийн хураамид гаргуулан төрийн сангийн орлого болгож, нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөөхөөс чөлөлөгдөх учрыг мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ