Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 317

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх  хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Буманбаяр,

улсын яллагч Ц.Амгаланбаатар,

шүүгдэгч Л.Лхагвадэмбэрэл, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр,

хохирогч Ц.Түвдэн, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа

гэрч Д.Батдулам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг  Баян-Өндөр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын эрх зүйч мэргэжилтэй, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст Хэв журмын цагдаа ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4а-1438 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:ФА89121515/ Тайж овогт Лхагвахоролын Лхагвадэмбэрэлд

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625022206 дугаар 185/2017/0309/Э индекстэй хэргийг 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.Лхагвадэмбэрэл нь 2016 оны 08 дугаар сарын 12-ны шөнө 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Чонон Бөртэ” төвийн арын замд Ц.Түвдэнтэй машинд мөргүүлэх гэлээ гэж маргалдан цээж рүү нь гараараа нэг удаа цохиж арагш унагаасан, “Тоёота Камри” маркийн автомашиныг гараараа тулан зогсох үед автомашинаа асаан явснаас Ц.Түвдэн нь урагш унаж баруун гарын богтосны гадна хавчаар ясны далд хугарал, бүсэлхийн 4/5-р нугалмын жийргэвч мөгөөрсний урагдал, баруун хацар, хамрын нуруунд зулгаралт үүсгэж хүндэвтэр  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Лхагвадэмбэрэлийн: Намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэж яллаж байна. Энэ хэргийг үйлдээгүй гэдэг талаар мөрдөн байцаалтын бүх шатанд мэдүүлэг тайлбар өгсөн. Би Түвдэн гэж хүнийг зодоогүй надад хүнтэй маргалдаж зодоон хийх шаардлага байхгүй. Мөрдөн байцаалтын бүх шатанд гэмт хэрэг үйлдээгүй хүн зодож гэмтээгээгүй талаараа мэдүүлэг, тайлбар, байцаалт өгсөн. Гэмт хэргийг манай ах үйлдсэн гээд хэргээ хүлээгээд, бүх шатанд энэ гэмт хэргийг үйлдсэн дүүгийнхээ машиныг авч яваад ийм асуудал болсон гэдгийг хэлдэг. Гэрч Батдулам гэдэг хүн таньж олуулах ажиллагаагаар намайг заасан гэж байна. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд 24 цагаараа эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад, намайг дуудаж таньж олуулах ажиллагаанд оролцуулсан. Таньж олуулах ажиллагаанд оролцох гээд хүлээж байхдаа цагдаа хувцастай байсан. Орохдоо гадуур хувцсаа тайлаад таньж олуулах ажиллагаанд оролцсон. Төрсөн ах, дүү хоёр төстэй байгаа. Гэрчийн хувьд андуурсан зүйл байж болно гэж бодож байна. Өөрийн мэдүүлгээс эргэж буцаад хэрэг болсноос хойш 2 сарын дараа таньж байгаад гайхаж байна. Ерөнхийдөө дүрс байгаа байх. Тухай асуудал нь шөнө болсон юм байна лээ. Шөнө харсан асуудлаа хоёр сарын дараа таньж заагаад байгаад гомдолтой байна. Хэргийн материалтай танилцахад анхны мэдүүлгүүд дээрээ манай ахыг дүрсэлж 35-37 насны өндөр нуруутай том залуу байсан гэж хэлсэн байдаг. Хохирогчийн мэдүүлэг дээр нилээн том биетэй залуу байсан гэж хэлсэн байдаг. Одоо намайг зааж байгаад нь гайхаж байна. Энэ хэргийг би үйлдээгүй. Намайг зааж байгаад гомдолтой байна. Тухайн өдөр би гэртээ амарч байсан намайг амарч байсан тухайд эхнэр, хадам ээж хоёр гэрчилнэ. Хэргийн материалд гэрчээр байцаалт өгсөн байгаа. Би энэ хэргийг үйлдээгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон хохирогч Ц.Түвдэнгийн: 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр найзтайгаа хамт 1 дүгээр сургуулийн урд талын Чонон бөртэ төвийн караокед орж хоёулаа архи уусан. Ууж байгаад би эхнэртээ ирж ав гэж хэлсэн. Бид хоёр 2 шил архи уусан байсан. Гурав дахь шил архийг уух гээд байж байтал, манай эхнэр ирээд одоо явъя гээд гарсан. 1 дүгээр сургуулийн хүүхдийн 100 тал руу явдаг зам дээрээс такси барих гэж зам хөндлөн гарч байгаад 11-90 дугаартай цагаан өнгийн машины жолоочид зодуулсан. Намайг цохиод унагаахад нь би арагшаа савж унаад босч ирээд машины жолооч талын цонхон дээр очоод “миний дүү ахыгаа яаж байгаа юм бэ ах нь согтуу байна” гэхэд шууд машинаа асаагаад хөдлөөд явсан. Би татагдаад унасан тэрнээс хойш юу болсныг мэдээгүй гэртээ харьсан. Өглөө босоход миний баруун талын нүүр шалбараад хавдчихсан, баруун гар хавдар болчихсон байсан. Сууж хөдлөх гэхэд бүсэлхий нуруугаар өвдөөд хөдөлж чадахгүй хэд хоног хэвтэж байгаад гэмтлийн эмнэлэг дээр очиж зураг авахуулж үзүүлэхэд, нурууны эмрайн зураг авахуулаарай, гар хугарсан байна гэсэн. Эмчилгээгээ бичүүлж аваад эмрайн зураг авахуулахад 4, 5 дугаар нугалмын урагдал гэдэг онош гарсан. Жил гарангийн хугацаанд ойлгоод надтай харьцах болов уу гэж хүлээсэн. Согтуу байсныг харсан юм чинь холдуулчихаад юм уу? орхичихоод яваад өгч болох байсан байх гэж бодож байна. Согтуу явсан нь миний буруу энэ хүүхдийг надтай уулзах болов уу гэм буруугаа хүлээгээд хүн чанар гаргаад уулзах болов уу гэж бодсон боловч уулзаагүй. Эмнэлэгт үзүүлэхэд намайг хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн. Бүсэлхий нуруугаар өвддөг нь түүнтэй холбоотой гэж эмч хэлсэн. Манай хүүхэд тулгуур эрхтэн юм чинь хэцүү, тийм учраас сайн газар үзүүлье гээд Япон явсан. Тэнд үзүүлсэн боловч хагалгаа хийх хэрэгтэй гэсэн өртөг мөнгийг нь дийлэхгүй юм байна лээ. Шүд өвдөөд эмчлүүлэхэд эмч нь гайхаад сахартай юм биш биз дээ гэж асууж байна гэсэн. Монголд ирээд сахрын шинжилгээ өгөхөд зүгээр байсан. Монгол эмчилж байсан эмч дээрээ ирэхэд эмч 2 удаа эмчилгээ хийгээд гурав дахь дээр нь ямар ч арга байхгүй шүдээ авахуулсан. Энэ гэмтлээс болсон гэж үзэж байна.Эмчилгээний зардал нэхэмжилнэ гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон гэрч Д.Батдуламын: “Чонон бөртэ” төвийн үүдэнд манай нөхөртэй хамт явж байсан хүнийг таксинд суулгаж байхдаа нөхрөө зам гарч байхыг нь харсан. Таксины хаалгыг хаасан чинь замын цаана чанга дуу гарсан. Би тухайн машины ар талаар нь тойроод гүйгээд очиход жолооч ууртай машинаасаа гарч ирээд манай нөхрийг бариад авсан би хажуу талаас нь “миний дүү цохиж болохгүй, наад хүн чинь согтуу байгаа” гээд гараас нь барихад богино ханцуйтай цамцтай гарын нүцгэн шуу баригдсан. Миний ойлгосноор бүдүүн шуу баригдсан. Хүчтэй гараа татахад би холдсон. Дахиж би ойртож чадаагүй, харахад гэтэл нэг цохиод хоёр дахь цохилтон дээр манай нөхөр үсрээд явсан. Би цемент мөргөөд уначихлаа гэж бодож байсан. Чи яаж байгаа юм бэ? хүн алчихлаа машины чинь дугаарыг харлаа гээд машины ар талаар очоод дугаарыг нь харсан. Тэгж байхад манай нөхөр босч ирээд цонхных нь хажуу талд очихоор нь авах гээд гүйсэн чинь нөгөө  залуу машиндаа суучихсан маш хурдан машин хөдлөхөд манай нөхөр нүүрээрээ газар унасан. Тэгээд таксинд суулгаад гэрлүүгээ харих замдаа түргэн дуудсан гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

            Талуудын хүсэлтээр, хавтаст хэргээс:мөрдөн байцаалтад гэрч Д.Батдуламын: …2016 оны 08 сарын 12-13-нд шилжих шөнө... ...би нөхрөө Баттулгатай хамт аваад гарсан. ...Тэгээд би Баттулгыг таксинд суулгаж өгөөд байж байсан, манай нөхөр зам хөндлөн гарч байсан, өөрийгөө хянах чадваргүй явж байсан. Тэгээд нэг хүн чанга дуугарахаар нь би тэр зүг рүү харсан чинь манай нөхөр нэг машины цаана оччихсон зогсож байсан машинаас нь жолооч нь бууж ирээд манай нөхрийг барьж аваад заамдаад авахаар нь би очоод гарнаас нь барьж аваад хүүе болохгүй наадах чинь согтуу хүн, болохгүй гэж хэлсэн чинь нөгөө залуу намайг гараараа нударч хойшлуулаад хойш нь түлхээд гараа суга татаж аваад манай нөхрийг цээж, нүүр хэсэг рүү нь хүчтэй пүд хийтэл нь цохиод авсан. Манай нөхөр цаашаагаа үсрээд арагшаагаа саваад уначихсан. Тэгэхээр нь би чи согтуу хүнийг яаж байгаа юм бэ гэсэн чинь аваад зайлахгүй яасан юм гээд байсан. Би машиных нь дугаарыг харж авна гээд хойшоо гүйсэн чинь 11-90 гэсэн дугаартай байсан. Тэгсэн чинь манай нөхөр босч ирээд машины жолооч талын урд хаалган дээр нь гараараа тулж зогсоод чи яаж байгаа юм бэ гээд цонхыг нь тулаад зогсож байсан чинь нөгөө жолооч хурдтай урагш хөдлөөд манай нөхрийг замаар нүүрээр нь савж унагаад яваад өгсөн. Маш хурдтай хөдлөөд явсан. ...Түргэн дуудсан чинь ирж үзчихээд эрүүл үед нь үзүүл согтолт ихтэй байна гээд байсан... 11-90 гэсэн дугаартай байсан ба УНЛ, УНЕ байсан уу сайн санахгүй байна. Цагаан өнгийн суудлын машин байсан, баруун талдаа жолоотой байсан. ...Жолооч нь маш биерхүү том биетэй өндөр залуу байсан. 35-37 орчим насны бор царайтай... нилээд өндөр нуруутай залуу байсан. ...Маргааш нь би Баттулгыг чамд тус нэмэр гэж алга уу, нэгийгээ ингэж зодуулаад байхад гэсэн чинь уучлаарай би юу ч мэдэхгүй байна яагаад таксинд сууснаа ч сайн санахгүй байна гээд байсан. Тэр өдрөө манайд очиж хоносон. ...Манай нөхөр газар нүүрээрээ унаад нүүрэн хэсэг нь хамар хэсэг нь халцарч шалбарсан, шанаа нь хавдчихсан байсан. Маргааш нь баруун гар нь урагшаа хуруунууд нь хавдчихсан байсан...

...Манай нөхрийг зодож биед нь гэмтэл учруулсан хүн бол эхэлж миний цагдаагийн байгууллага олуулах ажиллагаагаар таньсан хүн мөн байсан. Би өөртөө маш их итгэлтэй байна. Би мөн гэдгийг баттай хэлж чадна... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-40-41, 98/,

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Уранбайгалийн: ...2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гэртээ амарч байтал Лхагвадэмбэрэлийн ах Лхагварагчаа Лхагвадэмбэрэлийн утас руу залгаад байхаар нь би гар утсыг нь автал ах нь хөдөө явах ажилтай байна, машиныг нь авч хөөцөлдөх ажил  байна гэж хэлсэн ба би ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд би хэзээ авчирч өгөх юм өглөө ажилтай шүү гэж хэлсэн. Тэгээд сайн санахгүй байна бүрий болж байхад Лхагварагчаа ах ирээд би машины түлхүүр гаргаж өгтөл аваад явсан ба маргааш өглөө нь эрт машиныг авчирч өгсөн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-72-73/,

Мөрдөн байцаалтад гэрч Ө.Бурмаагийн: ...Лхагварагчаа бол манай төрсөн ах Лхагвахоролын том хүү нь байгаа юм. 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Лхагварагчаа над руу залгаад маргааш өглөө Заамар сум явж ажиллах хэрэгтэй боллоо мөнгө хэрэгтэй байна мөнгөний туслалцаа байна уу гэж асуусан. Тэгээд бид хоёр 10 дугаар хорооллын Хаан банкны орчимд уулзсан. Тэгээд та ямар ч байсан надад мөнгө олоод өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар ч байсан хүнээс мөнгө асуучихаад эргээд холбогдъё гэсэн ба Лхагварагчаа надаас салаад яваад өгсөн. Тэгээд би найзтайгаа уулзаад найзаасаа мөнгө зээлээд Лхагварагчаа руу залгаад мөнгөө аваад бас намайг гэрт хүргээд өг гээд Лхагварагчаа ирээд надаас мөнгө аваад намайг гэрт хүргэж өгсөн. ...Лхагварагчаа надтай ирж уулзахдаа цагаан өнгийн камри гэх машинтай ирсэн. Тухайн машин баруун талдаа рультэй байсан санагдаж байна. Би машинд ороод урд талд жолоочийн эсрэг талд суугаад явсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-106-107/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Р.Баттулгын: ...2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр би найз Түвдэнтэй 1 дүгээр сургуулийн орчимд паабад ороод тэндээ дахин 1 шил архи авч уугаад орой хэдэн цаг болсон байсныг санахгүй байна. Ямар ч байсан Түвдэн эхнэрээ дуудаад ирээд аваач гэж хэлсэн. Тэгээд Түвдэнгийн эхнэр ирээд бид хоёрыг аваад гарсан. Тэгээд би юу болсныг үнэхээр санахгүй байгаа. Нэг ухаан ороод хартал Түвдэнгийнд сэрсэн ба Түвдэнгийн эхнэр чамайг явж чадахгүй болохоор нь хамт аваад ирсэн гэж хэлж байсан. Маргааш нь Түвдэн гараа боосон байсан ба эхнэр нь өчигдөр орой хүнтэй муудалцаад гар нь гэмтсэн юм шиг байна гэж л хэлсэн. Өөр нээх зүйл яриагүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-108-109/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Болормаагийн: ...Манай хүргэн Лхагвадэмбэрэл ер нь амарч байх хугацаандаа гэрээсээ гарахгүй байнга л гэртээ амардаг юм. Тэр үед ч гэсэн гэртээ амарч байсан санагдаж байна. Харин унтаж байхад ах нь хүрч ирээд түүний цагаан өнгийн машиныг авч гарсныг санаж байна. Аваад явах гэхэд нь миний охин Уранбайгаль нилээн янзгүй дургүйхэн өгч явуулж байсан. Тэгээд маргааш өглөө нь эрт ирчихсэн гадаа машин байгаа харагдсан, ямар ч байсан ах нь манай гэрээр орж ирээгүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-132/,

 

Л.Лхагвадэмбэрэлийн сэжигтэн, яллагдагчаар: ...2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр би ажилдаа гараагүй амарч байсан. Маргааш нь буюу 13-ны өдөр ажилтай байсан. Тухайн өдөр баасан гариг байсан учраас миний машины дугаар явдаггүй өдөр байсан. Тухайн үед ажилдаа ороогүй байсан гэж бодож байна. Би бол гэртээ л өнжсөн. ...Би хэнтэй ч муудалцаж маргалдсан зүйл байхгүй. Байнга л гэртээ байдаг. Найз нөхөдтэйгөө ойрын үед уулзсан зүйл байхгүй. Намайг хүн зодсон гэж шалгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2016 оны 08 дугаар сарын 12-ны орой манай ах Лхагварагчаа миний машиныг унаад явсан байсан юм байна лээ. Би машин аваад явсныг нь сүүлд мэдсэн юм. Тэгтэл ах миний машиныг унаж яваад хүнтэй маргалдсан гэж хэлээд байгаа юм. Машиныг манай эхнэрээс ах аваад явсан байсан. Би тэр үед хадмындаа байсан. Манай хадмынх 2 давхар байшинтай ба би дээд давхарт унтаж байсан. Би өглөө босоод машинаа унаад явсан. Яг ямар асуудал болсныг манай ах сайн мэдэж байгаа байх...

...Тухайн орой манай ах Лхагварагчаа явж байхад нь урдуур нь согтуу хүн орж ирээд дайруулах шахахаар нь цонхоо онгойлгоод яаж явж байгаа юм гэхэд тэр хүн нь манай ахыг ирээд цохихоор нь буугаад машинаасаа түлхэж холдуулахад замын цаанаас эрэгтэй эмэгтэй 2 хүн гүйж ирэхээр нь наад согтуу хүнээ аваад яв гэж хэлээд цаашаа явсан гэсэн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-64, 77, 136-137/,

 

Шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн: ...Газар унах үедээ гарны байрлал ямар байснаас богтос ясны хугарал үүсч болно. Бүсэлхийн 4/5-р нугалмын жийргэвч мөгөөрсийн урагдал бүхий гэмтэл нь мөн унах үед үүсч болно. Бараан хацар, хамрын нуруунд зулгаралт бүхий гэмтлүүд нь нүүрээрээ унах, нүүрэн тус газар цохих үед мөн үүсч болно. Харин хойшоо савж унах үед үүсэх боломжгүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-90-91/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн ¹11399 тоот:

1.

2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн

3.үүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын - зааснаар

4.дөлмөрийн чадвар /хх-/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн ¹6152 тоот:

1.CD Toyota Mark II

 

Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай: ...Танин ологч Д.Батдуламаас 2016 оны 08 дугаар сарын 13-ны оройн 23 цаг 30 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Чонон Бөртэ төвийн гадна таны нөхөр Ц.Түвдэнг зодож биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэх хүнийг харвал таних уу гэж асуухад гэрч Д.Батдулам нь танина гэж шилэн цонхны араас ойртож харснаа миний харж байгаагаар 6 гэсэн тоог өмнөө барьж зогссон гурвалжин захтай усан цэнхэр өнгийн цамцтай залуу манай нөхрийг зодсон залуу мөн байна гэж шууд хэлж байлаа... гэсэн тэмдэглэл /хх-24-25/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-14/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-19-23/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-26-27/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-30-31/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-33-34/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-35/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-65/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-147/, бакалаврын дидломны хуулбар /хх-148-149/, зан байдлын тодорхойлолт /хх-152-153/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан баримтуудыг шинжилж, эд мөрийн баримтад үзлэг хийснээр тогтоогдон нотлогдов.

Шүүгдэгч Л.Лхагвадэмбэрэлийг 2016 оны 08 дугаар сарын 12-ны шөнө 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Чонон Бөртэ” төвийн арын замд Ц.Түвдэнтэй машинд мөргүүлэх гэлээ гэж маргалдан цээж рүү нь гараараа нэг удаа цохиж арагш унагаасан, “Тоёота Камри” маркийн автомашиныг гараараа тулан зогсох үед автомашинаа асаан явснаас Ц.Түвдэн нь урагш унаж баруун гарын богтосны гадна хавчаар ясны далд хугарал, бүсэлхийн 4/5-р нугалмын жийргэвч мөгөөрсний урагдал, баруун хацар, хамрын нуруунд зулгаралт үүсгэж хүндэвтэр  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэвч шүүгдэгч Л.Лхагвадэмбэрэл 2016 оны 8 сарын 12-ны шөнө 23 цагийн үед хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээс хойш өнөөдрийн байдлаар 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан “... гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн” буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Л.Лхагвадэмбэрэл ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-65/ нотлогдов.

 

Хохирогч Ц.Түвдэн шүүгдэгч Л.Лхагвадэмбэрэлийн гэм буруутай үйлдлийн улмаас бие махбодидоо учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардал, гэм хорын хохирлыг нэхэмжилж байгаа боловч энэ шийтгэх тогтоолоор нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримтын дагуу эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу төлсөн 500.000 төгрөг, “Люкс мед” эмнэлэгт үзүүлсэн 180.000 төгрөг бүгд 680.000 төгрөгийг шүүгдэгчээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.

Иймд хохирогч Ц.Түвдэн нь эмчилгээний зардал, гэм хорын хохирлын нэхэмжлэлийн үлдэх хэсэг болон гэмт хэргийн улмаас эрүүл мэнддээ учирсан хүндэвтэр хохирлыг хойшид эмчлүүлэхэд гарсан зардлыг хууль зүйн үндэслэлтэй нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэн авах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 36.6, 36.7, 36.8, 36.9, 36.10 дугаар зүйлүүд, 37.1 дүгээр зүйлийн 2-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Лхагвахоролын Лхагвадэмбэрэлийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Лхагвахоролын Лхагвадэмбэрэлд холбогдох эрүүгийн 201625022206 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн1,1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
  3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар Л.Лхагвадэмбэрэлээс 680.000 /зургаан зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Цэрэндоржийн Түвдэн /РД:ЧС62091295/-д олгосугай.
  4. Хохирогч Ц.Түвдэн энэ гэмт хэргийн улмаас бие махбодидоо учирсан хүндэвтэр хохирлыг эмчлүүлэхэд гарсан зардал, гэм хорын хохирлын нэхэмжлэлийн үлдэх хэсэг болон хойшид эмчлүүлэхэд гарсан зардлаа хууль зүйн үндэслэлтэй нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Л.Лхагвадэмбэрэлээс нэхэмжлэн авах эрхтэй болохыг дурдсугай.
  5. Л.Лхагвадэмбэрэл цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хуурцгийг /Си Ди/ хэрэгт хавсаргаж, 2 ширхэг рентгэн зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ц.Түвдэнд буцаан олгосугай.
  7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж Л.Лхагвадэмбэрэлд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                                                                                                                                                                          
  9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.Лхагвадэмбэрэлд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

                          

  

    

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ү.ТҮМЭНЖАРГАЛ