Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2020/03555

 

2020 оны 12 сарын 17 өдөр                                 184/ШШ2020/03555

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т. даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “******* *******” Сууц өмчлөгчдийн холбоо, Хаяг: ******* дүүргийн 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, ******* дугаар байр, 2 дугаар орц, 0 тоот

Хариуцагч: ******* овогт *******ын ******* //. Хаяг: ******* дүүрэг, 15 дугаар хороо, 20 дугаар байр, 2 дугаар орц, 00 тоот

Сууц өмчлөгчдийн холбоонд төлөх төлбөр /дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардал/-т *******,******* /зургаан зуун хорин мянга гурван зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б., хариуцагч П.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд грагсан тайлбартаа: Хариуцагч  П.******* нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан үүргээ биелүүлэхгүй 2017 оны 01 сараас 2020 оны 11 сарыг хүртэл сар бүр төлбөл зохих 22,500 төгрөг нийт *******,******* төгрөгийг төлөхгүй байгаа нь “******* 20” -ны хэвийн үйл ажиллагаа алдагдах нөхцөл байдал үүсээд байна. Сууц өмчлөгч нар “******* 20” -д сар бүр төлөх засвар үйлчилгээ, цахилгаан шат ашиглалтын зардал, цэвэрлэгээ, жижүүрийн мөнгөө төлөхгүй байгаа нь цаашид нийт сууц өмчлөгчдийн эрх ашигт шууд хохиролтой байна. Мөн удаа дараа төлбөрөө төлөхийг шаардсан ч биелүүлэхгүй байх тул хариуцагч П.*******аас -ны төлбөр *******,******* төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг нийт 632,******* төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.  

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байрны 2 дугаар орц 00 тоотод 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байна. Манайх орцоороо огт ордоггүй гаднаасаа хаалга нээж компьютерийн үйл ажиллагаа явуулдаг тул хогоны мөнгөө дүүргийн Татварын хэлтэст төлдөг, 1 давхарт байрладаг айл өрхүүдээс цахилгаан ашиглалтын мөнгө авдаггүй, ашиглах шаардлагагүй. -ны засвар үйлчилгээ цэвэрлэгээ жижүүрийн мөнгө нь манайд огт хамааралгүй бид орцоороо гарч ордоггүй учраас үйлчилгээ авдаггүй. Манай байрны 2 өрөөний оршин суугчид 1 сард 14,000 төгрөг төлдөг бөгөөд манайх өмнө нь тогтмол төлдөг байсан. Харин 2019 онд -ны дарга өөрчлөгдөж 14,000 төгрөгийн төлбөр нь 22,050 төгрөг болж нэмэгдсэн. Гэтэл -ны нийт гишүүдийн хуралдаанаар шийдвэрлээгүй надтай тохироогүй, мэдэгдээгүй байж төлбөр нэмсэн мөн хийсэн ажил нэхэмжилсэн мөнгө нь манайд хамаагүй. Өмнө төлж байсан хэмжээгээр төлөхөд татгалзах зүйлгүй, хэзээ хойно нэмэгдсэн хэмжээгээр төлбөр дутуу төлсөн гэж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* 20” сууц өмчлөгчдийн холбоо // нь хариуцагч П.*******т холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардал6,700  төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 395,650 төгрөөр ихэсгэж, нийт  632,******* төгрөг гаргуулахаар шаардсан.  /хх-ийн 22/

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч 2019 оны 7 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сар хүртэл хугацааны төлбөр төлөөгүй, мөн 2017 оны 1 дүгээр сараас хойш төлбөр дутуу төлсөн гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нь ******* дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байрны 2 дугаар орц 00 тоотыг өмчилдөг, мөн 2019 оны 7 дугаар сараас хойш төлбөр төлөөгүй талаар маргахгүй, харин өмнөх хугацаанд нэхэмжлэгчийн тогтоосон хэмжээгээр төлбөрийг тухай бүр төлж ирсэн, сүүлд нэмэгдсэн хэмжээгээр өмнөх хугацааны төлбөрийг шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж маргасан.

“******* 20” -г 2019 оны 11 дүгээр сарын-ны өдөр ******* дүүргийн Засаг дарга сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж 100 дугаартай гэрчилгээ олгосон байх бөгөөд тус -ны Удирдах зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хурлын 17 тоот тогтоолоор Б.ыг гүйцэтгэх захирлаар томилжээ.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-т зааснаар гүйцэтгэх захирал нь холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиар холбооны  хяналт болон хариуцлагын механизмыг тогтоосон ба оршин суугчид, гишүүдэд нь холбооны үйл ажиллагаа, зохион байгуулалтын асуудлыг өөрсдөө шийдээд явах боломжийг нь олгосон байдаг.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь хэсгүүдэд сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй байхаар заасан.  

Нэхэмжлэгч “******* 20” сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 24 дүгээр тогтоол,  2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн дугаар тогтоолоор -ны төлбөрийн хэмжээг сууцны 1 м.кв нь 80 төгрөг, цэвэрлэгээ 10,000 төгрөг, жижүүр, харуулын цалин 10,000 төгрөг байхаар тогтоожээ.  /хх-ийн 33, 34/

Зохигчид хариуцагчийн эзэмшдэг сууц нь 1 дүгээр давхарт байрладаг, лифт хэрэглэдэггүй, орцны хаалгаар орж гардаггүй, тусдаа хаалгатай, комьпютер, олшруулах үйлчилгээний зориулалтаар ашигладаг талаар маргаагүй болно.

Нэхэмжлэлийн 2017 оны 1 дүгээр сараас 2019 оны 7 дугаар сарыг хүртэл холбоонд төлөх төлбөрийг дутуу төлсөн гэх шаардлага нь үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь хариуцагч -нд төлөх төлбөрийг 2016 оны 4 дүгээр сараас 2019 оны 7 дугаар сарыг хүртэл Төрийн банкинд нэхэмжлэгчийн тогтоосон хэмжээгээр төлж байсан нь тус банкнаас ирүүлсэн хэрэглэгчийн төлбөр төлсөн баримт, талуудын тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 49-65/

Нэхэмжлэлийн 2019 оны 7 дугаар сараас 2020 оны 11 дүгээр  сарыг хүртэл төлбөр гаргуулах шаардлагын тухайд сар бүр төлөх төлбөрийг 13,050 төгрөгөөр тооцон нийт 189,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэдийгээр сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлөөс 2020 оны 3 дугаар сараас эхлэн төлөх төлбөрийн хэмжээг 22,500 төгрөг болгосон байх боловч хариуцагч лифт ашигладаггүй, нэхэмжлэлд хариуцагчийн эзэмшиж буй сууцны 1 м.кв-ын төлбөрийг 550 төгрөгөөр тооцон нэхэмжилсэн боловч хэрхэн тогтоосон нь тодорхойгүй, хэрэгт авагдсан 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн дугаар тогтоолоос үзэхэд   1 м.кв нь 80 төгрөг байхаар тогтоожээ.

Иймд хариуцагчаас сууц өмчлөгчдийн холбоонд төлөх төлбөр 189,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* 20” -нд олгож, нэхэмжлэлээс 443,******* төгрөгийн шаардлагагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь нотариатын зардал 12,000 төгрөг гаргуулах шаардлагаа нотлосон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул холбогдох шаардлагыг хангахгүй орхисон болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн, 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан  хариуцагч П.*******аас 189,000 /нэг зуун наян есөн мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* 20” -нд олгож, нэхэмжлэлээс  443,******* /дөрвөн зуун дөчин гурван мянга гурван зуун тавь/ төгрөгийн шаардлагагыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,650 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 6,320 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиййн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатгы шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.БАТСҮХ