Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2017/00638

 

 

 

 

 

  2017 оны 03 сарын 20 өдөр

    Дугаар 184/ШШ2017/00638

          Улаанбаатар хот

       

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

д¿¿ðãèéí Иргэний хэргийн анхан шатны ø¿¿õèéí ø¿¿ã÷ Ò.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* ******* овогт *******ы Долгорсүрэн /РД: ФМ74101161/.  Хаяг: дүүргийн 9 дүгээр хороо, тоот

Õàðèóöàã÷: Боржигон овогт *******гийн ******* /РД: *******/. Хаяг: дүүрэг, 21 дүгээр хороо, турууны 13А-1 тоот

Хариуцагч: Боржигон овогт ийн ******* /РД: *******/. Хаяг: дүүрэг, 21 дүгээр хороо, турууны 13А-1 тоот

Хохиролд 42 912 200 /дөчин хоёр сая есөн зуун арван хоёр мянга хоёр зуу/төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , хариуцагч бөгөөд хариуцагч Э.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, түүний өмгөөлөгч , нарийн бичгийн дарга Т.Одончимэг нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оны 9 дүгээр сард өөрийн нөхрийн үеэл эгч болох Н.*******д охин Э.*******ийг -д сургуульд явуулах боллоо, мөнгө дутаад байна туслаач гэж гуйсны дагуу өөрийн эзэмшлийн дүүргийн 9 дүгээр хороо, А болон тоотод байршилтай 2 амины орон сууц, 2 газрын хамт, нийт 4 ширхэг гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг “” ББСБ-д зээлийн барьцаанд тавих итгэмжлэл хийн өгч 12 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд тавиулсан юм. Гэвч хариуцагч Э.******* нь гэрээнийхээ үүргийг хугацаандаа барагдуулаагүйн улмаас 2013 оны 12 дугаар сард “” ББСБ-аас Н.Энтуяа бид хоёрыг шүүхэд өгч хариуцагчаар татсан. Улмаар 2014 оны 2 дугаар сараас 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл хэргийг шийдвэрлэх хугацаанд Н.******* нь “надад хугацаа өгөөч, удахгүй мөнгөтэй болно, бие өвдлөө” гэх мэт шалтгаанаар хугацаа авч байсан бөгөөд тэрээр 2015 оны 1 дүгээр сарын 15-ны дотор мөнгөө бүрэн төлнө гэсний дагуу “” ББСБ болон Н.******* бидний хооронд эвлэрлийн гэрээ хийгдэн миний эзэмшлийн дүүргийн 9 дүгээр хороо, тоотод байрлах  амины орон сууц, газрыг зээлээс чөлөөлж, харин малчны А тоотдо байрлах амины орон сууц, газрыг Н.*******г 2015 оны 1 дүгээр сарын 15-ны дотор зээлээ төлөхөөр чөлөөлөхөөр тохиролцсон.

Ингээд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн дугаар захирамжаар эвлэрлийг баталсан захирамж гарсан. Хариуцагч нар нь эвлэрлээр тохирсон төлбөрөө төлөөгүй улмаас манай хашаа байшин газрыг 15 752 223 төгрөгийн төлбөрт 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдөр битүүмжлэгдэн, улмаар 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр “” ББСБ-ын нэр дээр шилжиж миний бие нөхөр 1-11 насны 4 хүүхдийн хамт орох оронгүй болж үлдсэн. Дээр дурдсан амины орон сууц, газрын хамт 42 400 000 төгрөгөөр үнэлэгдсэн. Мөн миний бие аймагт 2013 оны 10 дугаар сараас нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд амьдарч байсан бөгөөд одоогоор Ховд аймагт оршин сууж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор аймаг, Улаанбаатар хотын хооронд ирж буцсан замын зардал 322 200 төгрөг, “” ББСБ-д хөрөнгө шилжүүлэхдээ хөрөнгийн үнэлгээний хөлс 150 000 төгрөг, дуудлага худалдааны хөлс 40 000 төгрөг, амины орон сууц, газрын үнэ 42 400 000 төгрөг, нийт 42 912 200 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн охин Э.*******ийг -д суралцуулах болж бэлэн мөнгөний хэрэгцээ гарсан тул бэр дүү болох д хандахад өөрийн нэр дээр бүртгэлтэй хашаа байшингийн гэрчилгээг барьцаалан зээл авахыг зөвшөөрсний үндсэн дээр 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “” ББСБ-тай зээл болон барьцааны гэрээ байгуулан 12 000 000 төгрөгийн зээл авсан. Дээрх гэрээний дагуу миний бие сарын 705 000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагад төлөх үүрэгтэй байсан бөгөөд 2012 оны 9 дүгээр сарын 25-нд хүү 69 000 төгрөг, 2012 оны 1 дүгээр сарын 24-нд 1 410 000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 25-нд 705 000 төгрөг, 2013 оны 3 дугаар сарын 25-нд хүү 270 000 төгрөг тус тус төлсөн байдаг. “” ББСБ-ын нэхэмжлэлтэй хэрэгт эвлэрлийн гэрээ байгуулан барьцаалсан эд хөрөнгө болох дүүргийн 9 дүгээр хороо, 1 дүгээр гудамж, 65 тоотод байрлах улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 60 м.кв талбайтай хувийн сууц, нэгж талбарын дугаарт бүртгэлтэй 700 м.кв газрыг барьцаанаас чөлөөлж, дүүргийн 9 дүгээр хороо, 1 дүгээр гудамж, 65А тоотод байрлах улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 158 м.кв талбайтай, хувийн сууц, нэгж талбарын дугаарт бүртгэлтэй газрыг барьцаанд хэвээр үлдээсэн. Миний зүгээс тус эвлэрлийн гэрээгээр 2015 оны 2 дугаар сарын 15-ны дотор 13 324 354 төгрөгийг төлөх,  2015 оны 5 дугаар сарын 1-ны дотор үлдэгдэл 2 192 336 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн юм. Би 2015 оны 3 дугаар сард Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст гийн гаргасан гомдлоор шалгагдаж байхдаа 2 000 000 төгрөг, 1 800 000 төгрөгөөр нийт 3 800 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Мөн байцаагчийн хэлснээр үлдэгдэл 7 000 000 төгрөгийг яаралтай олж өг гэсний дагуу хүргэн ах аас 5 000 000 төгрөг, өөрийн төрсөн эгч ээс 2 000 000 төгрөг зээлэн авч 2015 оны 4 дүгээр сарын сүүлчээр Бөмбөгөр худалдааны төвд д аваачиж өгсөн. Үүнээс хойш бид уулзаагүй, надтай дахиж холбоо бариагүй, нэхэмжлэлд дурдсан хөрөнгө битүүмжилсэн, төлбөр авагчид хөрөнгийг шилжүүлэн өгсөн талаар мэдээгүй яагаад надад хэлээгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас мэдэгдэл өгөөгүйг гайхаж байна. Мөн “” ББСБ нь эд зүйлийг хүлээн авч худалдан борлуулснаа болон ямар үнээр худалдсанаа мэдэгдээгүй, сүүлд асуухад 2016 оны 8 дугаар сард зарагдсан талаар хэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч БДолгорсүрэн нь хариуцагч Н.*******, Э.******* нарт холбогдуулан хохиролд 42 912 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх гаргажээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч Э.******* нь өөрийн төрсөн охин Э.*******ийн сургалтын төлбөрийг төлөх зорилгоор миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьж 12 000 000 төгрөгийн зээл авсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зээлийн барьцаанд тавигдсан үл хөдлөх эд хөрөнгөө зээлдүүлэгч байгууллагад алдсан тул тухайн эд хөрөнгийн үнийн дүн болох 42 400 000 төгрөг, замын зардал 322 200 төгрөг, “” ББСБ-д хөрөнгө шилжүүлэхдээ хөрөнгийн үнэлгээний хөлс 150 000 төгрөг,  дуудлага худалдааны хөлс 40 000 төгрөг, нийт 42 912 200 төгрөгийн хохирол учирсан гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ гэрээний болон шүүхийн шийдвэрийн дагуу төлбөл зохих үүргээ бүрэн биелүүлсэн гэж тус тус тайлбарлаж байна. 

Хариуцагч Н.******* нь нэхэмжлэгч тэй тохиролцон түүний өмчлөлийн дүүргийн 9 дүгээр хороо, 1 дүгээр гудамж, 65 тоотод байрлах улсын бүртгэлын дугаарт бүртгэгдсэн 60 м.кв талбайтай хувийн сууц, нэгж талбарын дугаарт бүртгэлтэй 700 м.кв газар, дүүргийн 9 дүгээр хороо, 1 дүгээр гудамж, 65А тоотод байрлах улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 158 м.кв талбайтай, хувийн сууц, нэгж талбарын дугаарт бүртгэлтэй газрыг барьцаалан “” ББСБ-аас 12 000 000 төгрөгийн зээлийг авахаар  2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 104 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулжээ.   

Зээлийн болон барьцааны гэрээнд зээлдэгч, барьцаалуулагч талыг төлөөлж нэхэмжлэгч , хариуцагч Н.******* нар гарын үсгээ зурсан байх бөгөөд гэрээ байгуулсан, 12 000 000 төгрөгийг бодитоор шилжүүлэн авсан, мөнгийг хариуцагч Н.******* охиныхоо сургалтын төлбөрт зарцуулсан талаар талууд маргахгүй байна.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй тул зээлдүүлэгч “” банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/ нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд хандан , Н.******* нараас зээлийн гэрээний үүрэгт 15 728 242 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба тус шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Эвлэрлийн гэрээгээр хариуцагч , Н.Энтуяа нар нь 13 324 354 төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 1-ний дотор, 2 192 336 төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 1-ний дотор  төлөх, дүүргийн 9 дүгээр хороо, 1 дүгээр гудамж, 65 тоотод байрлах улсын бүртгэлын дугаарт бүртгэгдсэн 60 м.кв талбайтай хувийн сууц, нэгж талбарын дугаарт бүртгэлтэй 700 м.кв газрыг барьцаанаас чөлөөлж, дүүргийн 9 дүгээр хороо, 1 дүгээр гудамж, 65А тоотод байрлах улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 158 м.кв талбайтай, хувийн сууц, нэгж талбарын дугаарт бүртгэлтэй газрыг барьцаанд хэвээр үлдээх, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиодолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хариуцагч барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзахаар тохиролцсон байна. /хх-ийн 51 дүгээр тал/

Нэхэмжлэгч , хариуцагч Н.******* нарын “” ББСБ-тай байгуулсан зээл, барьцааны гэрээгээр хүлээсэн үүрэг буюу хамтран хариуцах үүрэг нь  15 516 690 төгрөг байх бөгөөд энэхүү үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдсон гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.12 дахь хэсгүүдэд зааснаар зохигчид “” ББСБ-ын байгууллагын нэхэмжлэлийн шаардлагын тухайд хамтран үүрэг гүйцэтгэгчид байсан ба нэхэмжлэгч нь хамтран хүлээх  үүргийг гүйцэтгэсэн, нөгөө үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг ногдох хэсгээр шаардах эрхтэй байна.

Зээлийн гэрээгээр шилжүүлэн авсан 12 000 000 төгрөгийг хариуцагч Н.******* захиран зарцуулсан, нэхэмжлэгч   уг мөнгөнөөс  аваагүй талаар зохигчид маргаагүй.  

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс нэхэмжлэгч гийн гомдлоор хариуцагч Н.*******д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан, эрүүгийн хэргийг шалгах явцад хохирлыг төлүүлэхээр 2015 оны 3 дугаар сарын 25, 4 дүгээр сарын 4-ний өдрүүдэд 3 800 000 төгрөгийг хураан авч д өгсөн болох мөрдөн байцаагчийн үйлдсэн эд зүйл хураан авсан тэмдэглэл, талуудын тайлбараар тогтоогдох ба нэхэмжлэгч энэхүү мөнгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа болно.

Хэдийгээр хариуцагч нь нэхэмжлэгчид дээр дурдсан мөнгөнөөс тусдаа 2 000 000 төгрөг, болон 5 000 000 төгрөгөөр 2 удаа нийт 7 000 000 төгрөг өгсөн гэж маргах боловч үүнийгээ нотлосон баримтгүй, нотлож чадаагүйгээс уг тайлбарыг үнэлэх, эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна.

Нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлын хэмжээг тодорхойлохдоо барьцаанд үлдээсэн хувийн сууц, газрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны захиалгаар хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК-иас хийсэн 2015 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 29/Ш дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд дурдсан 42 400 000 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй бөгөөд уг хөрөнгийг “” ББСБ-д Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн дугаар шийдвэрт дурдсан 15 516 690 төгрөгийн төлбөрт шилжүүлэн өгсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн 2015 оны 3 дугаар сарын 17-ны 03/17 дугаартай эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, 2015 оны 3 дугаар сарын 24-ний 03/24 дугаартай эд хөрөнгийг хураасан тогтоол, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 08/11  дугаартай байр орон сууцнаас албадан гаргах тогтоол, төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн тухай тогтоолуудаар нотлогдож  байна.

Мөн аймаг, Улаанбаатар хотын хооронд зорчсон зардал хэмээн  322 200 төгрөг, дуудлага худалдааны болон хөрөнгө үнэлсэн зардал 190 000 төгрөг гаргуулах шаардлагаа нотлосон баримтуудаас үзэхэд  2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс буюу орон байрнаас албадан гаргаж, төлбөр авагчид шилжүүлсэнээс өмнөх хугацаанд зорчсон, “” ББСБ-ын нэхэмжлэлтэй холбоотой хэргийг хянан шийдвэрлэх болон шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагааны явцад хамаарч байх тул энэхүү шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь нэхэмжлэгч нь “” ББСБ-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, тус байгууллагын нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцсон байна.

Иймд хариуцагч Н.*******гаас “” ББСБ-ын байгууллагын нэхэмжлэлтэй Б.Долгосүрэн, Н.******* нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатын 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн дугаар шийдвэрээр төлөхөөр заасан 15 516 690 төгрөгөөс нэхэмжлэгч д өгсөн нь тогтоогдож байгаа 3 800 000 төгрөгийг хасч, үлдэх 11 716 690 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 31 195 510 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэдийгээр нэхэмжлэгч шаардлагаа хариуцагч Н.*******, Э.******* нарт хамтран хариуцуулахаар гаргасан боловч нэхэмжлэгч болон хариуцагч Э.******* нарын хооронд  Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Э.*******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.   

Èðãýíèé õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 115 äóãààð ç¿éëèéí 115.2.2, 116, 118 äóãààð ç¿éëä çààñíûã óäèðäëàãà áîëãîí

       ÒÎÃÒÎÎÕ íü:

1. Иргэний хуулийн 8 дугаар зүйл, 242 дугаар зүйлийн 242.12 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.*******гаас 11 716 690 /арван нэгэн сая долоон зуун арван зургаан мянга зургаан зуун ер/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 31 195 510 /гучин нэгэн сая нэг зуун ерэн таван мянга таван зуун арав/ төгрөгт холбогдох хэсэг, хариуцагч Э.*******д холбогдох хэсгүүдийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                2. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375 511 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч Н.*******гаас 202 417 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Долгосүрэнд олгосугай.

3. Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 120 äóãààð ç¿éëèéí 120.2 äýõ õýñýãò çààñíààð çîõèã÷, òýäãýýðèéí òºëººëºã÷, ºì㺺ëºã÷ øèéäâýðèéã ýñ çºâøººðâºë øèéäâýðèéã ãàðäàí àâñàí ºäðººñ õîéø äàâæ çààëäàõ æóðìààð 14 õîíîãèéí äîòîð Нийслэлийн Èðãýíèé õýðãèéí äàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õýä  ãîìäîë ãàðãàõ ýðõòýéг òàéëáàðëàñóãàé.

 

 

 

                ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                                          Ò.ÁÀÒѯÕ