| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 197/2025/1232/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1248 |
| Огноо | 2025-12-09 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1248
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунжаргал,
улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,
шүүгдэгч Н.Э, өмгөөлөгч Б.Б,
шүүгдэгч Б.А, өмгөөлөгч Б.Л,
шүүгдэгч Б.Т, өмгөөлөгч Г.И нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Т, Н.Э Б.А нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн эрүүгийн *********** дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчдийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Б.А (регистрийн дугаар ********), 19** оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, түүх, уран зохиолын багш мэргэжилтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Нийслэлийн ерөнхий боловсролын ** дугаар сургуулийн түүхийн багш ажилтай, ам бүл-4, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол ** дүгээр байрны ** тоотод оршин суудаг.
2. Монгол Улсын иргэн, Н.Э (регистрийн дугаар *********), 19** оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, “*********” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл-4, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, *** тоотод оршин суудаг.
3. Монгол Улсын иргэн, Б.Т (регистрийн дугаар **********), 19** оны 7 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, гааль, татвар эдийн засагч мэргэжилтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Нийслэлийн ерөнхий боловсролын *** дүгээр сургуульд нягтлан бодогч ажилтай, ам бүл-3, нөхөр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, **** тоотод оршин суудаг.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Б.А, Н.Э, Б.Т нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
1.1 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
- Улсын яллагчаас “2025 оны 11-р сарын 11-ний өдрийн *** дугаар яллах дүгнэлтийн хавсралтад тусгагдсан (1хх 6-189, 214-220, 221-250, 2 хх 16-37, 42-52, 54-64, 68-76, 82-138, 162-172, 182-187, 191-210, 212-219, 223-241, 243-246, 3хх 15, 17-20, 5 хх 7-250, 6хх, 7 хх 1-86, 100-250, 9 хх 1-6, 9-250, 10 хх 1-250)”
- өмгөөлөгч Б.Л-оос “ял шийтгэлийн лавлагааг шинжлэн судлуулъя”,
- өмгөөлөгч Б.Б-аас “төлбөр төлсөн болон хувийн байдалтай холбоотой баримтууд, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, Номин бизнес клуб ХХК-д ажлын тодорхойлолт зэргийг шинжлэн судална”
- өмгөөлөгч Г.И-оос “давхардаж байгаа тул нотлох баримтуудыг шинжлэн судалснаар тооцуулах саналтай байна”,
- Шүүгдэгчдээс “шинжлэн судлуулах баримт байхгүй“ гэцгээв.
Шүүгдэгч Б.А нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн **** дугаартай тушаалаар Нийслэлийн ерөнхий боловсролын *** дугаар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар томилогдон ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан “... албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах..."; 7.1.6 дахь хэсэгт заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”; 7.1.7 дахь хэсэгт заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, 6.4 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан сонирхлыг хувийн болон тусгай ашиг үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлоос илүүд үзнэ”, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, Төсвийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 5.1.5 дахь хэсэгт заасан "Хариуцлагатай байх”, 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн 5.1.3-д заасан санхүү, төсвийн зохистой удирдлагын хэрэгжүүлэх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ”, 6.4.1 дэх хэсэгт заасан “Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах, 16.5 дугаар зүйлийн 16.5.2 дахь хэсэгт заасан "Батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих", 16.5.3 дахь хэсэгт заасан “Батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгуулалтын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох," 16.5.5 дахь хэсэгт заасан "Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 107 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албан хаагчийн цалин хөлсний тогтолцоог шинэчлэх, урамшуулал, нэмэгдлийг олгох журам”-ын 3.2.3-д зааснаар “Ур чадварын нэмэгдлийг тухайн багшийн боловсролын зэрэг, мэргэжлийн зэрэг, ажлын гүйцэтгэл, ажлын туршлага, арга зүйн шинэчлэл, хичээлийн чанарын үнэлгээ зэрэгт үндэслэн олгоно”, Боловсролын ерөнхий хуулийн 33.3 дугаар зүйлийн 33.3.2-т заасан “...тухайн боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтныг хуульд заасны дагуу томилж, чөлөөлөх...”, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/545 дугаартай "Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрэм"-ийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан “...Багш, ажилтан нь төрийн албан хаагчийн ёс зүйн талаар эрх бүхий байгууллагаас баталсан хууль тогтоомж болон энэхүү дүрэмд заасан мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажиллана ...” гэснийг тус тус зөрчиж,
Тус сургуулийн нягтлан бодогч Н.Э-той бүлэглэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нийслэлийн ерөнхий боловсролын *** дугаар сургуулийн биеийн тамирын багш М.М-д ур чадварын нэмэгдэл 30 хувь буюу 381,900.00 төгрөг байх ёстой байтал зөвшөөрөгдөх нэмэгдлийн хэмжээг давсан 70 хувь буюу 891,100.00 төгрөгийг илүү тооцож буюу 1,273,000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/125 дугаартай “Ур чадварын нэмэгдэл олгох тухай” захирлын тушаалаар үндэслэлгүйгээр нэмэх шийдвэр гаргаж, улмаар биеийн тамирын багш М.Мд илүү олгосон 891,100.00 төгрөгөөр 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын малчин М.Б-ээс идэшний үхэр 700,000 төгрөгөөр, мөн сургалтын менежер Ц.Д-ээр дамжуулан 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 60,000 төгрөгийн үнэ бүхий “цагалбар”, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 128,000 төгрөгийн үнэ бүхий “луут таваг” нэртэй эд зүйлийг авхуулж өөртөө 891,100.00 төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болгосон,
нярав Б.Т, нягтлан бодогч Н.Э нартай бүлэглэн өөрийн төрсөн хүү Х.Э-ийг сонгон шалгаруулалтгүйгээр, хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр гадна талбайн үйлчлэгчийн ажилд 2023 оны 09-р сарын 05-ны өдрийн Б/78 дугаартай захирлын тушаалаар томилж, улмаар өөрийн төрсөн хүү Х.Э-ийг гадна талбайн үйлчлэгчийн албан тушаалд ажиллаагүй байхад ажилласан мэтээр 2023 оны 09-р сарын 13-ны өдрөөс 2023 оны 09-р сарын 22-ны өдрийн хооронд нийт 602,678.00 төгрөгийн цалин олгож өөртөө болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон,
нярав Б.Т, нягтлан бодогч Н.Э нартай бүлэглэн нярав Б.Т-ийн ээж Ш.Б-ийг сонгон шалгаруулалтгүйгээр, хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр гал тогооны бэлтгэгчийн ажилд 2023 оны 12-р сарын 01-ний өдрийн Б/120 дугаартай захирлын тушаалаар томилж, улмаар Ш.Б нь гал тогооны бэлтгэгчийн албан тушаалд ажиллаагүй байхад ажилласан мэтээр 2023 оны 12-р сарын 19-ны өдрөөс 2024 оны 02-р сарын 09-ны өдрийн хооронд нийт 3,343,187.50 төгрөгийн цалин олгож бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон,
нягтлан бодогч Н.Э-той үйлдлээрээ нэгдэж, бүлэглэн улсын төсвийн санхүүжилттэй хөрөнгө болох багшийн хөгжлийг дэмжих сургалтын зардлын төрийн сангийн *********** дугаарын данснаас 2024 оны 04-р сарын 10-ны өдрийн А/07 дугаартай “Зардал гаргах тухай” тушаалаар “***********” ХХК-ийн Хаан банкны *********** дугаарын данс руу 2024 оны 04-р сарын 02-ны өдрийн 24-03 дугаартай байгуулсан сургалтын гэрээний дагуу 2024 оны 04-р сарын 19-ны өдөр 4,300,000 төгрөгийг “***-р сургууль Мэргэжил дээшлүүлэх сургалт” гүйлгээний утгатай шилжүүлж, улмаар сургалтын гэрээний дагуу сургалтыг зохион байгуулахгүйгээр сургалтын төлбөрийг “***********” ХХК-ийн захирал С.Б-ны Хаан банкны *********** дугаарын данснаас сургуулийн эмч С.Д-ийн Хаан банкны *********** дугаарын дансаар дамжуулан 2024 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр 3,230,000 төгрөгийг “бараа” гүйлгээний утгатайгаар шилжүүлж авсныг мөн өдрөө С.Даваасүрэнгийн данснаас бэлнээр 3,230,000 төгрөгийг гаргуулан авч өөртөө болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон,
нярав Б.Т, нягтлан бодогч Н.Э нартай бүлэглэн улсын төсвийн санхүүжилттэй хөрөнгө болох багшийн хөгжлийг дэмжих сургалтын зардлын төрийн сангийн *********** дугаарын данснаас 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн *** дугаартай “Зардал гаргах тухай” тушаалаар “******” ТББ-ын Төрийн банкны ******* дугаарын данс руу 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дугаартай байгуулсан сургалтын гэрээний дагуу 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 2,500,000 төгрөгийг “**-р сургууль Багш ажилтны хөгжлийг дэмжих сургалт” гүйлгээний утгатай шилжүүлж, улмаар сургалтын гэрээний дагуу сургалтыг зохион байгуулахгүйгээр сургалтын төлбөрийг “******” ТББ-ын тэргүүн Д.Р-ээс 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 2,250,000 төгрөгийг бэлнээр гаргуулан авсан, мөн 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн А/47 дугаартай “Зардал гаргах тухай” “***********” ТББ-ын Төрийн банкны *********** дугаарын данс руу 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 21 дугаартай байгуулсан сургалтын гэрээний дагуу 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөгийг “***-р сургууль Бага боловсролын багшийн сургалт” гүйлгээний утгатайгаар шилжүүлж, улмаар сургалтын гэрээний дагуу сургалтыг зохион байгуулахгүйгээр сургалтын төлбөрийг “***********” ТББ-ын тэргүүн Д.Р-ээс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1,800,000 төгрөгийг бэлнээр гаргуулан авсан, 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/70 дугаартай “Зардал гаргах тухай” тушаалаар “***********” ТББ-ын Төрийн банкны *********** дугаарын данс руу 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 22 дугаартай байгуулсан сургалтын гэрээний дагуу 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 613,000 төгрөгийг “***-р сургууль Сургалт” гүйлгээний утгатайгаар шилжүүлж, улмаар сургалтын гэрээний дагуу сургалтыг зохион байгуулахгүйгээр сургалтын төлбөрийг “***********” ТББ-ын тэргүүн Д.Р-ээс нягтлан бодогч Н.Э-оор дамжуулан 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 600,000 төгрөгийг бэлнээр гаргуулан нийт 4,650,000 төгрөгийг гаргуулан авч өөртөө болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон,
нягтлан бодогч Н.Э-той бүлэглэн улсын төсвийн санхүүжилттэй хөрөнгө болох сурагчдын танхимын бус сургалтын зардлын төрийн сангийн *********** дугаарын данснаас 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/35 дугаартай “Зардал гаргах тухай” тушаалаар “******” ХХК-ийн Голомт банкны ****** дугаарын данс руу 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөгийг “танхимын бус, сургалт,аялал” гүйлгээний утгатайгаар шилжүүлж, улмаар танхимын бус сургалтыг зохион байгуулахгүйгээр аяллын төлбөрийг “******” ХХК-ний захирал Б.Б-аас нягтлан бодогч Н.Э-ын нөхөр О.Отгонтөгсийн Хаан банкны ********** дугаарын дансаар дамжуулан 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 1,800,000 төгрөгийг, мөн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/69 дугаартай тушаалаар “******” ХХК-ний Голомт банкны ****** дугаарын данс руу 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 325,000 төгрөгийг “эко аялал хөтөлбөр” гүйлгээний утгатайгаар шилжүүлж, улмаар танхимын бус сургалтыг зохион байгуулахгүйгээр аяллын төлбөрийг “******” ХХК-ний захирал Б.Б-аас нягтлан бодогч Н.Э-ын Хаан банкны ********** дугаарын дансаар дамжуулан 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 292,500 төгрөг нийт 2,192,500 төгрөгийг шилжүүлэн авч өөртөө болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон,
нярав Б.Т, нягтлан бодогч Н.Э нартай бүлэглэн “***” ХХК-тай 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан “**********”-ний дагуу Төрийн сангийн *********** дугаарын данснаас “***” ХХК-ний Голомт банкны ********** дугаарын данс руу 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 7,760,000 төгрөгийг “автобусны түлшний зардал” гэсэн гүйлгээний утгатайгаар, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 3,080,000 төгрөгийг “09-р сарын Шатахуун” гүйлгээний утгатайгаар, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 10,794,000 төгрөгийг “Шатахуун” гүйлгээний утгатайгаар, 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 6,343,000 төгрөгийг “Шатахууны өр” гүйлгээний утгатайгаар нийт 27,974,800 төгрөгийг шилжүүлж хэтэвчинд урамшууллаар 473,000 төгрөгийн авч нийт 28,450,000 төгрөгийн шатахуун талоныг сургуулийн сурагчдыг зөөвөрлөх зорилгоор хүүхдийн автобусны шатахууны талоныг сургуулийн касс харилцахад нярав Б.Т, нягтлан бодогч Н.Э нараар бүртгүүлэн бэлэн орлогод авснаас 2023 оны 9 дүгээр сарын 13-аас 2024 оны 1 дүгээр сарын 30-ны хооронд сургуулийн автобусны үндсэн чиглэл бүхий ****** салбаруудаас нийт 7,490,000.00 төгрөгийн шатахуун талон цэцэглэж сургуулийн үйл ажиллагаанд зарцуулж, улмаар сургуулийн хүүхэд зөөвөрлөдөг Донг фенг EQ6100ST6D1 загварын **** улсын дугаартай автобус 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд тодорхойгүй гэмтэл гарч замын хөДд оролцох боломжгүй сул зогссон байхад сургуулийн үндсэн чиглэлтэй үл тохирох байршлуудад 20,960,000.00 төгрөгийн шатахууны талоныг зарцуулснаас нярав Б.Т 14,617,000.00 төгрөгийн, нягтлан бодогч Н.Э 6,343,000.00 төгрөгийн шатахууны талоныг авч бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон,
нярав Б.Т, нягтлан бодогч Н.Э нартай бүлэглэн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн хооронд Нийслэлийн ерөнхий боловсролын 126 дугаар сургуулийн цайны газарт хууль бусаар ажилчдаар ширхгийн хоол хийлгэж ажилчид, сурагчдад зарж, олсон орлогыг сургуулийн төрийн сангийн дансанд тушаалгүй, сургуулийн гал тогоонд кассаар ажиллаж байсан Ц.А-ийн Хаан банкин дахь ********** дугаартай харилцах дансаар цайны газрын орлогыг авхуулж, улмаар цайны газрын орлого нийт 23,786,700.00 төгрөгийг нярав Б.Т-ийн Хаан банкин дахь ********** дугаартай харилцах дансанд шилжүүлэн авснаас 15,159,428.00 төгрөгийг сургуулийн үйл ажиллагаанд болон цайны газар хоол хийх материал авахад зарцуулж, үлдэгдэл 8,627,272.00 төгрөгийг Б.Т-т хууль бусаар зарцуулах эдийн засгийн давуу байдал бий болгосон, нийслэлийн ерөнхий боловсролын 126 дугаар сургуулийн цайны газарт кассаар ажиллаж байсан Ц.А-ийн Хаан банкны ********** дугаартай харилцах дансаар цайны газрын орлогыг авхуулж, улмаар тус олсон орлогыг сургуулийн төрийн сангийн дансанд тушаалгүй сургуулийн менежер Ц.Д-ийн Хаан банкин дахь 5031510077 дугаартай харилцах дансаар 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 330,000 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 60,000.00 төгрөгийг шилжүүлэн, улмаар Ц.Д-ийн Хаан банкин дахь ******** дугаартай харилцах данснаас өөрийн Хаан банкин дахь өөрийн ****** дугаартай харилцах данс руу 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “Д-с” гэх гүйлгээний утгатайгаар 400,000.00 төгрөгийг,
нярав Б.Т, нягтлан бодогч Н.Э нартай бүлэглэн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Нийслэлийн ерөнхий боловсролын 126 дугаар сургуулийн спорт заал түрээслүүлж олсон 5,663,200.00 төгрөгийн орлогыг сургуулийн төрийн сангийн дансанд тушаалгүй сургуулийн нярав Б.Т-ийн Хаан банкин дахь ********** дугаартай харилцах дансанд шилжүүлэн авснаас 4,431,428 төгрөгийг сургуулийн үйл ажиллагаанд зарцуулж, үлдэгдэл 1,231,772 төгрөгөөс захирал өөрийн дансаар 737,000.00 төгрөг, нягтлан бодогч Н.Э 120,000.00 төгрөгийг, нярав Б.Т 374,772.00 төгрөгийг өгч, өөртөө болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон,
нягтлан бодогч Н.Э, нярав Б.Т нартай бүлэглэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нийслэлийн ерөнхий боловсролын 126 дугаар сургуулийн автобусны дулаан граж, сургуулийн үүдэн хэсгийн талбайг цементлэх, спорт заалны засвар, коридорын завсар, үүдний шилэн фасад өргөтгөх ажилд шаардлагатай барилгын материалыг худалдан авахаар “*********” ХХК, “*********” ХХК, “*****” ХХК-тай шууд гэрээ хуурамчаар байгуулж, хуулийн дагуу харьцуулалтын арга ашиглалгүй, төсөвт өртгийг хувааж, үнэлгээний хороог хуулийн дагуу байгуулалгүй 70,000,000 төгрөгийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 5 дугаар сарын 15-ны хугацаанд 7 удаагийн шилжүүлгээр гаргаж, нягтлан бодогч нь сар бүрийн төсвийн гүйцэтгэлийн мэдээ болон өглөг, авлагын мэдээг 2024 оны 03-05 дугаар саруудад авлагагүй хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст худал тайлагнаж, анхан шатны баримтыг хуурамчаар үйлдсэн, үнэн зөв тайлагнаагүй, захирлын хувьд санхүүгийн үйл ажиллагааны хяналтыг хэрэгжүүлээгүй, төсвийг зориулалтын дагуу зарцуулахгүй, ямар нэг бараа материал аваагүйгээр, өөрийн болон бусдын дансыг ашиглан өөртөө 14,750,000 төгрөгийн, Н.Э-д 36,750,000 төгрөгийн, Б.Т-т 6,000,000 төгрөгийн, “*********” ХХК-ийн Б.М-д 3,000,000 төгрөгийн, “*********” ХХК-ийн С.Б-д 4,500,000 төгрөгийн, “*****” ХХК-ийн Мөнхзулд 1,000,000 төгрөгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон.
- Шүүгдэгч Н.Э нь Нийслэлийн ерөнхий боловсролын *** дугаар сургуулийн захирлын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/44 дугаартай тушаалаар тус сургуулийн нягтлан бодогчоор буюу нийтийн албан тушаалд томилогдон ажиллаж байхдаа
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан “...албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах..."; 7.1.6 дахь хэсэгт заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”; 7.1.7 дахь хэсэгт заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “... Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх хэсэг (үнэн зөв байх), Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэг (төсвийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангасан байх), 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэг (төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах) гэснийг тус тус зөрчиж,
Сургуулийн захирал Б.А-г албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Нийслэлийн ерөнхий боловсролын 126 дугаар сургуулийн биеийн тамирын багш М.М-д ур чадварын нэмэгдэл 30 хувь буюу 381,900.00 төгрөг байх ёстой байтал зөвшөөрөгдөх нэмэгдлийн хэмжээг давсан 70 хувь буюу 891,100.00 төгрөгийг илүү тооцож буюу 1,273,000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/125 дугаартай “Ур чадварын нэмэгдэл олгох тухай” захирлын тушаалаар үндэслэлгүйгээр нэмэх шийдвэр гаргаж, улмаар биеийн тамирын багш М.М-д илүү олгосон 891,100.00 төгрөгөөр 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын малчин М.Б-ээс идэшний үхэр 700,000 төгрөгөөр, мөн сургалтын менежер Ц.Д-ээр дамжуулан 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 60,000 төгрөгийн үнэ бүхий “цагалбар”, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 128,000 төгрөгийн үнэ бүхий “луут таваг” нэртэй эд зүйлийг авхуулж өөртөө 891,100.00 төгрөгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд захирал Б.А-тай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн цалинг бодож, цалин олгох хүснэгтэд хоёрдугаар гарын үсэг зурж баталгаажуулж хамжигчаар хамтран оролцсон,
сургуулийн захирал Б.А-г албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн төрсөн хүү Х.Э-ийг сонгон шалгаруулалтгүйгээр, хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр гадна талбайн үйлчлэгчийн ажилд 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/78 дугаартай захирлын тушаалаар томилж, улмаар өөрийн төрсөн хүү Х.Э-ийг гадна талбайн үйлчлэгчийн албан тушаалд ажиллагаагүй байхад ажилласан мэтээр 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд нийт 602,678.00 төгрөгийн цалин олгож өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд захирал Б.А, нярав Б.Т нартай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн цалинг бодож, цалин олгох хүснэгтэд хоёрдугаар гарын үсэг зурж баталгаажуулж хамжигчаар хамтран оролцсон, сургуулийн захирал Б.А-г албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нярав Б.Тийн ээж Ш.Б-ийг сонгон шалгаруулалтгүйгээр, хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр гал тогооны бэлтгэгчийн ажилд 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/120 дугаартай захирлын тушаалаар томилж, улмаар Ш.Б нь гал тогооны бэлтгэгчийн албан тушаалд ажиллагаагүй байхад ажилласан мэтээр 2023 оны 12 дугаар сарын 19-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн хооронд нийт 3,343,187.50 төгрөгийн цалин олгож өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд захирал Б.А, нярав Б.Т нартай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн цалинг бодож, цалин олгох хүснэгтэд хоёрдугаар гарын үсэг зурж баталгаажуулж хамжигчаар хамтран оролцсон,
сургуулийн захирал Б.А-г албан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсын төсвийн санхүүжилттэй хөрөнгө болох багшийн хөгжлийг дэмжих сургалтын зардлын төрийн сангийн *********** дугаарын данснаас 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/07 дугаартай “Зардал гаргах тухай” тушаалаар “***********” ХХК-ийн Хаан банкны *********** дугаарын данс руу 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 24-03 дугаартай байгуулсан сургалтын гэрээний дагуу 2024 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр 4,300,000 төгрөгийг “***-р сургууль Мэргэжил дээшлүүлэх сургалт” гүйлгээний утгатай шилжүүлж, улмаар сургалтын гэрээний дагуу сургалтыг зохион байгуулахгүйгээр сургалтын төлбөрийг “***********” ХХК-ийн захирал С.Б-ы Хаан банкны *********** дугаарын данснаас сургуулийн эмч С.Д-ийн Хаан банкны *********** дугаарын дансаар дамжуулан 2024 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр 3,230,000 төгрөгийг “бараа” гүйлгээний утгатайгаар шилжүүлж авсныг мөн өдрөө С.Д-ийн данснаас бэлнээр 3,230,000 төгрөгийг гаргуулан авч өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд захирал Б.А-тай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн төлбөрийн хүсэлтэд хоёрдугаар гарын үсэг зурж баталгаажуулж, төрийн сангаас гүйлгээг хийж хамжигчаар хамтран оролцсон,
сургуулийн захирал Б.А-г албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсын төсвийн санхүүжилттэй хөрөнгө болох багшийн хөгжлийг дэмжих сургалтын зардлын төрийн сангийн *********** дугаарын данснаас 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/45 дугаартай “Зардал гаргах тухай” тушаалаар “***********” ТББ-ын Төрийн банкны *********** дугаарын данс руу 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дугаартай байгуулсан сургалтын гэрээний дагуу 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 2,500,000 төгрөгийг “***-р сургууль Багш ажилтны хөгжлийг дэмжих сургалт” гүйлгээний утгатай шилжүүлж, улмаар сургалтын гэрээний дагуу сургалтыг зохион байгуулахгүйгээр сургалтын төлбөрийг “***********” ТББ-ын тэргүүн Д.Р-ээс 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 2,250,000 төгрөгийг бэлнээр гаргуулан авсан, мөн 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн А/47 дугаартай “Зардал гаргах тухай” “***********” ТББ-ын Төрийн банкны *********** дугаарын данс руу 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 21 дугаартай байгуулсан сургалтын гэрээний дагуу 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөгийг “***-р сургууль Бага боловсролын багшийн сургалт” гүйлгээний утгатайгаар шилжүүлж, улмаар сургалтын гэрээний дагуу сургалтыг зохион байгуулахгүйгээр сургалтын төлбөрийг “***********” ТББ-ын тэргүүн Д.Р-ээс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1,800,000 төгрөгийг бэлнээр гаргуулан авсан, мөн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/70 дугаартай “Зардал гаргах тухай” тушаалаар “***********” ТББ-ын Төрийн банкны *********** дугаарын данс руу 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 22 дугаартай байгуулсан сургалтын гэрээний дагуу 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 613,000 төгрөгийг “***-р сургууль Сургалт” гүйлгээний утгатайгаар шилжүүлж, улмаар сургалтын гэрээний дагуу сургалтыг зохион байгуулахгүйгээр сургалтын төлбөрийг “***********” ТББ-ын тэргүүн Д.Р-ээс 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 600,000 төгрөгийг бэлнээр гаргуулан нийт 4,650,000 төгрөгийг гаргуулан авч өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд захирал Б.А, нярав Б.Т нартай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн төлбөрийн хүсэлтэд хоёрдугаар гарын үсэг зурж баталгаажуулж, төрийн сангаас гүйлгээг хийж хамжигчаар хамтран оролцсон,
сургуулийн захирал Б.А-г албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төсвийн санхүүжилттэй хөрөнгө болох сурагчдын танхимын бус сургалтын зардлын төрийн сангийн *********** дугаарын данснаас 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/35 дугаартай “Зардал гаргах тухай” тушаалаар “******” ХХК-ийн Голомт банкны ****** дугаарын данс руу 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөгийг “танхимын бус, сургалт,аялал” гүйлгээний утгатайгаар шилжүүлж, улмаар танхимын бус сургалтыг зохион байгуулахгүйгээр аяллын төлбөрийг “******” ХХК-ний захирал Б.Б-аас өөрийн нөхөр О.О-ийн Хаан банкны ********** дугаарын дансаар дамжуулан 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 1,800,000 төгрөгийг, мөн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/69 дугаартай тушаалаар “******” ХХК-ний Голомт банкны ****** дугаарын данс руу 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 325,000 төгрөгийг “эко аялал хөтөлбөр” гүйлгээний утгатайгаар шилжүүлж, улмаар танхимын бус сургалтыг зохион байгуулахгүйгээр аяллын төлбөрийг “******” ХХК-ний захирал Б.Б-аас өөрийн Хаан банкны ********** дугаарын дансаар дамжуулан 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 292,500 төгрөг нийт 2,192,500 төгрөгийг шилжүүлэн авч өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд захирал Б.А-ай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн төлбөрийн хүсэлтэд хоёрдугаар гарын үсэг зурж баталгаажуулж, төрийн сангаас гүйлгээг хийж, өөрийн болон нөхөр О.О-ийн дансанд 2,192,500 төгрөгийг шилжүүлэн авч хамжигчаар хамтран оролцсон,
захирал Б.А, нярав Б.Т нартай бүлэглэн “***” ХХК-тай 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан “**********”-ний дагуу Төрийн сангийн *********** дугаарын данснаас “***” ХХК-ний Голомт банкны ********** дугаарын данс руу 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 7,760,000 төгрөгийг “автобусны түлшний зардал” гэсэн гүйлгээний утгатайгаар, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 3,080,000 төгрөгийг “09 р сарын Шатахуун” гүйлгээний утгатайгаар, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 10,794,000 төгрөгийг “Шатахуун” гүйлгээний утгатайгаар, 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 6,343,000 төгрөгийг “Шатахууны өр” гүйлгээний утгатайгаар нийт 27,974,800 төгрөгийг шилжүүлж хэтэвчинд урамшууллаар 473,000 төгрөгийн авч нийт 28,450,000 төгрөгийн шатахуун талоныг сургуулийн сурагчдыг зөөвөрлөх зорилгоор хүүхдийн автобусны шатахууны талоныг сургуулийн касс харилцахад нярав Б.Т болон өөрийн нэрээр бүртгүүлэн бэлэн орлогод авснаас 2023 оны 9 дүгээр сарын 13-аас 2024 оны 1 дүгээр сарын 30-ны хооронд сургуулийн автобусны үндсэн чиглэл бүхий ****** салбаруудаас нийт 7,490,000.00 төгрөгийн шатахуун талон цэцэглэж сургуулийн үйл ажиллагаанд зарцуулж, улмаар сургуулийн хүүхэд зөөвөрлөдөг Донг фенг EQ6100ST6D1 загварын ****** улсын дугаартай автобус 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд тодорхойгүй гэмтэл гарч замын хө Д-д оролцох боломжгүй сул зогссон байхад сургуулийн үндсэн чиглэлтэй үл тохирох байршлуудад 20,960,000,00 төгрөгийн шатахууны талоныг зарцуулснаас нярав Б.Т 14,617,000.00 төгрөгийн, өөртөө 6,343,000.00 төгрөгийн шатахууны талоныг зориулалтын бусаар зарцуулж өөртөө болон бусдад давуу эдийн засгийн байдал бий болгосон,
сургуулийн захирал Б.А, нярав Б.Т нартай үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн хооронд Нийслэлийн ерөнхий боловсролын *** дугаар сургуулийн цайны газарт хууль бусаар ажилчдаар ширхгийн хоол хийлгэж ажилчид, сурагчдад зарж, олсон орлогыг сургуулийн төрийн сангийн дансанд тушаалгүй, сургуулийн гал тогоонд кассаар ажиллаж байсан Ц.А-ийн Хаан банкин дахь ********** дугаартай харилцах дансаар цайны газрын орлогыг авхуулж, улмаар цайны газрын орлого нийт 23,786,700 төгрөгийг нярав Б.Т-ийн Хаан банкин дахь ********** дугаартай харилцах дансанд шилжүүлэн авснаас 15,159,428 төгрөгийг сургуулийн үйл ажиллагаанд зардалд зарцуулж, үлдэгдэл 8,627,272 төгрөгийг Б.Т-т хууль бусаар зарцуулах эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хяналт тавих үүргээ хэрэгжүүлэхгүй байж хамжигчаар хамтран оролцсон,
сургуулийн захирал Б.А, нярав Б.Т нартай үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн хооронд Нийслэлийн ерөнхий боловсролын *** дугаар сургуулийн спорт заал түрээслүүлж олсон 5,663,200.00 төгрөгийн орлогыг сургуулийн төрийн сангийн дансанд тушаалгүй сургуулийн нярав Б.Т-ийн Хаан банкин дахь ********** дугаартай харилцах дансанд шилжүүлэн авснаас 4,431,428 төгрөгийг сургуулийн үйл ажиллагаанд зарцуулж, үлдэгдэл 1,231,772 төгрөгөөс өөртөө 120,000.00 төгрөгийг, захирал Б.А 737,000.00 төгрөгийг, нярав Б.Т нь 374,772.00 төгрөгийг авч өөртөө болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон,
Албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсын төсвийн санхүүжилттэй хөрөнгө болох сургалтын хэрэглэгдэхүүний сургалтын зардлын төрийн сангийн *********** данснаас бичиг хэргийн хэрэглэгдэхүүн худалдан авахаар “******” ХХК-ний Худалдаа хөгжлийн банкин дахь ****** дугаартай харилцах данс руу 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 5,000,000 төгрөгийг, 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 788,000 төгрөг буюу нийт 5,788,000 төгрөгийг тус тус шилжүүлж, улмаар 4,157,700.00 төгрөгийн бичиг хэргийн барааг сургуульд авч, үлдэгдэл 1,630,300.00 төгрөгт бараа авалгүй хууль бусаар буцаан шилжүүлэн авахдаа 11.2 хувь болох 182,500.00 төгрөгийг “******” ХХК-д үлдээж, “******” ХХК-ийн захирал Ц.С-ийн Хаан банкин дахь ********* дугаарын данснаас өөрийн Хаан банкин дахь ********** дугаартай дугаарын дансанд 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 798,000 төгрөгийг “*******” гүйлгээний утгатайгаар, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 649,800 төгрөгийг “*******” гүйлгээний утгатайгаар нийт 1,447,800.00 төгрөгийг шилжүүлэн авч өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон,
сургуулийн захирал Б.А, нярав Б.Т нартай үйлдлээрээ санаатай нэгдэн, бүлэглэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нийслэлийн ерөнхий боловсролын 126 дугаар сургуулийн автобусны дулаан граж, сургуулийн үүдэн хэсгийн талбайг цементлэх, спорт заалны засвар, коридорын завсар, үүдний шилэн фасад өргөтгөх ажилд шаардлагатай барилгын материалыг худалдан авахаар “*********” ХХК, , “*****” ХХК-г олж өгч шууд гэрээ хуурамчаар байгуулж, 70,000,000 төгрөгийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 5 дугаар сарын 15-ны хугацаанд 7 удаагийн шилжүүлгээр 2 дугаар гарын үсэг гаргаж, сар бүрийн төсвийн гүйцэтгэлийн мэдээ болон өглөг, авлагын мэдээг 2024 оны 03-05 дугаар саруудад авлагагүй хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст худал тайлагнаж, анхан шатны баримтыг хуурамчаар үйлдсэн, үнэн зөв тайлагнаагүй, төсвийг зориулалтын дагуу зарцуулахгүй, ямар нэг бараа материал аваагүйгээр, бусдын дансыг ашиглан өөртөө 36,750,000 төгрөгийн, Б.А-д 14,750,000 төгрөгийн, Б.Т-т 6,000,000 төгрөгийн, “*********” ХХК-ийн Б.М-д 3,000,000 төгрөгийн, “*********” ХХК-ийн С.Б-д 4,500,000 төгрөгийн, “*****” ХХК-ийн Мөнхзулд 1,000,000 төгрөгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон.
- Шүүгдэгч Б.Т нь Нийслэлийн ерөнхий боловсролын *** дугаар сургуулийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/79 дугаартай тушаалаар тус сургуулийн нярваар томилогдон ажиллаж байхдаа Сургуулийн захирал Б.А-г Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл заасан “Хориглох зүйл”-ийн 7.1-т “Энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно”, 7.1.6 дахь хэсэгт заасан “...албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх...” гэснийг, 7.1.7 дахь хэсэгт заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “...Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх хэсэг (үнэн зөв байх), Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэг (төсвийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангасан байх), 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэг (төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах) гэснийг тус тус зөрчиж,
Албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн төрсөн хүү Х.Э-г сонгон шалгаруулалтгүйгээр, хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр гадна талбайн үйлчлэгчийн ажилд 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/78 дугаартай захирлын тушаалаар томилж, улмаар өөрийн төрсөн хүү Х.Э-ийг гадна талбайн үйлчлэгчийн албан тушаалд ажиллагаагүй байхад ажилласан мэтээр 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд нийт 602,678.00 төгрөгийн цалин олгож өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд захирал Б.А, нягтлан бодогч Н.Э нартай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн албан хаагчийн ажилласан хоногийн тооцоог бодож хамжигчаар хамтран оролцсон,
Сургуулийн захирал Б.А-г албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нярав Б.Т-ийн ээж Ш.Б-ийг сонгон шалгаруулалтгүйгээр, хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр гал тогооны бэлтгэгчийн ажилд 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/120 дугаартай захирлын тушаалаар томилж, улмаар Ш.Б нь гал тогооны бэлтгэгчийн албан тушаалд ажиллагаагүй байхад ажилласан мэтээр 2023 оны 12 дугаар сарын 19-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн хооронд нийт 3,343,187.50 төгрөгийн цалин олгож өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд захирал Б.А, нягтлан бодогч Н.Э нартай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн албан хаагчийн ажилласан хоногийн тооцоог бодож хамжигчаар хамтран оролцсон,
Сургуулийн захирал Б.А-г албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсын төсвийн санхүүжилттэй хөрөнгө болох багшийн хөгжлийг дэмжих сургалтын зардлын төрийн сангийн *********** дугаарын данснаас 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/45 дугаартай “Зардал гаргах тухай” тушаалаар “***********” ТББ-ын Төрийн банкны *********** дугаарын данс руу 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дугаартай байгуулсан сургалтын гэрээний дагуу 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 2,500,000 төгрөгийг “***-р сургууль Багш ажилтны хөгжлийг дэмжих сургалт” гүйлгээний утгатай шилжүүлж, улмаар сургалтын гэрээний дагуу сургалтыг зохион байгуулахгүйгээр сургалтын төлбөрийг “***********” ТББ-ын тэргүүн Д.Р-ээс 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 2,250,000 төгрөгийг бэлнээр гаргуулан авсан, мөн 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн А/47 дугаартай “Зардал гаргах тухай” “***********” ТББ-ын Төрийн банкны *********** дугаарын данс руу 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 21 дугаартай байгуулсан сургалтын гэрээний дагуу 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөгийг “***-р сургууль Бага боловсролын багшийн сургалт” гүйлгээний утгатайгаар шилжүүлж, улмаар сургалтын гэрээний дагуу сургалтыг зохион байгуулахгүйгээр сургалтын төлбөрийг “***********” ТББ-ын тэргүүн Д.Р-ээс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1,800,000 төгрөгийг бэлнээр гаргуулан авсан, мөн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/70 дугаартай “Зардал гаргах тухай” тушаалаар “***********” ТББ-ын Төрийн банкны *********** дугаарын данс руу 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 22 дугаартай байгуулсан сургалтын гэрээний дагуу 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 613,000 төгрөгийг “***-р сургууль Сургалт” гүйлгээний утгатайгаар шилжүүлж, улмаар сургалтын гэрээний дагуу сургалтыг зохион байгуулахгүйгээр сургалтын төлбөрийг “***********” ТББ-ын тэргүүн Д.Р-ээс нягтлан бодогч Н.Э-оор дамжуулан 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 600,000 төгрөгийг бэлнээр гаргуулан нийт 4,650,000 төгрөгийг гаргуулан авч өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд захирал Б.А, нягтлан бодогч Н.Э нартай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн “***********” ТББ-ын тэргүүн Д.Р-ээс гэрээг авч төрийн сангаас гүйлгээ хийх анхан шатны баримтыг бүрдүүлж хамжигчаар хамтран оролцсон,
Сургуулийн захирал Б.А-г албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “***” ХХК-тай 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан “**********”-ний дагуу Төрийн сангийн *********** дугаарын данснаас “***” ХХК-ний Голомт банкны ********** дугаарын данс руу 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 7,760,000 төгрөгийг “автобусны түлшний зардал” гэсэн гүйлгээний утгатайгаар, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 3,080,000 төгрөгийг “09 р сарын Шатахуун” гүйлгээний утгатайгаар, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 10,794,000 төгрөгийг “Шатахуун” гүйлгээний утгатайгаар, 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 6,343,000 төгрөгийг “Шатахууны өр” гүйлгээний утгатайгаар нийт 27,974,800 төгрөгийг шилжүүлж хэтэвчинд урамшууллаар 473,000 төгрөгийн авч нийт 28,450,000 төгрөгийн шатахуун талоныг сургуулийн сурагчдыг зөөвөрлөх зорилгоор хүүхдийн автобусны шатахууны талоныг сургуулийн касс харилцахад нярав Б.Т, нягтлан бодогч Н.Э нараар бүртгүүлэн бэлэн орлогод авснаас 2023 оны 9 дүгээр сарын 13-аас 2024 оны 1 дүгээр сарын 30-ны хооронд сургуулийн автобусны үндсэн чиглэл бүхий ****** салбаруудаас нийт 7,490,000.00 төгрөгийн шатахуун талон цэцэглэж сургуулийн үйл ажиллагаанд зарцуулж, улмаар сургуулийн хүүхэд зөөвөрлөдөг Донг фенг EQ6100ST6D1 маркийн **** улсын дугаартай автобус 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд тодорхойгүй гэмтэл гарч замын хөДд оролцох боломжгүй сул зогссон байхад сургуулийн үндсэн чиглэлтэй үл тохирох байршлуудад 20,960,000,00 төгрөгийн шатахууны талоныг зарцуулснаас өөртөө 14,617,000.00 төгрөгийн, нягтлан бодогч Н.Э 6,343,000.00 төгрөгийн шатахууны талоныг зориулалтын бусаар зарцуулах боломжийг бүрдүүлж эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд захирал Б.А, нягтлан бодогч Н.Э нартай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн зарлагын баримт, шаардах хуудсыг бичиж хамжигчаар хамтран оролцсон,
Сургуулийн захирал Б.А-г албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн хооронд Нийслэлийн ерөнхий боловсролын 126 дугаар сургуулийн цайны газарт хууль бусаар ажилчдаар ширхгийн хоол хийлгэж ажилчид, сурагчдад зарж, олсон орлогыг сургуулийн төрийн сангийн дансанд тушаалгүй, сургуулийн гал тогоонд кассаар ажиллаж байсан Ц.А-ийн Хаан банкин дахь ********** дугаартай харилцах дансаар цайны газрын орлогыг авхуулж, улмаар цайны газрын орлого нийт 23,786,700.00 төгрөгийг нярав Б.Т-ийн Хаан банкин дахь ********** дугаартай харилцах дансанд шилжүүлэн авснаас 15,159,428.00 төгрөгийг сургуулийн үйл ажиллагаанд зардалд зарцуулж, үлдэгдэл 8,627,272.00 төгрөгийг өөртөө хууль бусаар зарцуулах эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд захирал Б.А, нягтлан бодогч Н.Э нартай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн хамтран оролцсон,
Сургуулийн захирал Б.А-г албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн хооронд Нийслэлийн ерөнхий боловсролын 126 дугаар сургуулийн спорт заал түрээслүүлж олсон 5,663,200.00 төгрөгийн орлогыг сургуулийн төрийн сангийн дансанд тушаалгүй сургуулийн нярав Б.Т-ийн Хаан банкин дахь ********** дугаартай харилцах дансанд шилжүүлэн авснаас 4,431,428 төгрөгийг сургуулийн үйл ажиллагаанд зарцуулж, үлдэгдэл 1,231,772 төгрөгөөс захирал Б.А-ийн 737,000.00 төгрөг, нягтлан бодогч Н.Э 120,000.00 төгрөг, нярав Б.Т нь 374,772.00 төгрөгийг авч өөртөө болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд захирал Б.А, нягтлан бодогч Н.Э нартай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн хамтран оролцсон,
Тус сургуулийн захирал Б.А, нягтлан Н.Э нартай үйлдлээрээ санаатай нэгдэн, бүлэглэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нийслэлийн ерөнхий боловсролын *** дугаар сургуулийн автобусны дулаан граж, сургуулийн үүдэн хэсгийн талбайг цементлэх, спорт заалны засвар, коридорын завсар, үүдний шилэн фасад өргөтгөх ажилд шаардлагатай барилгын материалыг худалдан авахаар шууд гэрээ хуурамчаар байгуулж, 70,000,000 төгрөгийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 5 дугаар сарын 15-ны хугацаанд 7 удаагийн шилжүүлгээр гаргаж, үнэн зөв тайлагнаагүй, төсвийг зориулалтын дагуу зарцуулахгүй, ямар нэг бараа материал аваагүйгээр, бусдын дансыг ашиглан өөртөө 6,000,000 төгрөгийн, Н.Э 36,750,000 төгрөгийн, Б.А-д 14,750,000 төгрөгийн, “*********” ХХК-ийн Б.М-д 3,000,000 төгрөгийн, “*********” ХХК-ийн С.Б-д 4,500,000 төгрөгийн, “*****” ХХК-ийн Мөнхзулд 1,000,000 төгрөгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (1хх 6, 214),
- Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны 541 дугаартай хуудас, хавсралт баримтууд (1хх 7-189),
- Д.Р-ийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (1хх 215-220),
- Ц.А-ийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (1хх 221-250, 2хх 1-15),
- Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн хилийн лавлагаанд үзлэг хийсэн тэмдэглэл (2хх 16),
- Ш.Б-ийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (2хх 17-18),
- Х.Э-ий дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (2хх 19-20),
- Б.Т-ийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (2хх 21-35),
- “****” ХХК-ийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (2хх 36),
- Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 06/8155 дугаартай албан бичиг (2хх 37),
- Боловсролын ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1/1612 дугаартай албан бичиг (2хх 42),
- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ийн “... Нийслэлийн ерөнхий боловсролын *** дугаар сургууль нь хүүхдүүдэд ерөнхий боловсрол олгох чиг үүрэгтэй байгууллага. Улсын болон орон нутгийн төсвөөр санхүүжиж үйл ажиллагаагаа явуулдаг. Боловсролын ерөнхий газраас улсын төсвийн санхүүжилтийг олгодог... Мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон бодит хохирлыг нэхэмжилж байна. Хохиролтой холбоотой санал хүсэлт байхгүй. Нэмж нэхэмжлэх хохирол байхгүй....” гэх мэдүүлэг (2хх 43-48),
-Гэрч Ч.Д-ийн “...А захирал ирснээс хойш багш нарын хэрэглэхүүн хангагдах асуудал, доголдсон, багш хөгжлийн сургалт орохоо больсон, багш ажилчдын хурлаар санхүүгийн зарцуулалтын тайлан тавьдаггүй, заалны мөнгөний зарцуулалт тодорхойгүй болох болсон...Дээрх асуудлуудыг шалгуулж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Багш нараас дуу нэгтгээгээр энэ үйлдлийг таслан зогсоохыг хүсэж байгаа...Захирал А-д Солонгос улсад байхад 2024 оны 04 дүгээр сард 400,000 төгрөгийг цайны газрын орлогоор шилжүүлсэн гэж мэдүүлсэн. Тус мөнгийг данснаасаа шүүж үзэхэд 105,000 төгрөгийг бэлнээр, 328,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5031510077 дугаарын дансанд цайны газрын тогоо Ц.А-аас аваад, бэлнээр авсан 105,000 төгрөгийг 2024 оны 04 сарын 17-ны өдөр Бота*** А-д байрлах Голомт банкны салбар дээр очиж өөрийн Голомт банкны 3215108535 дугаарын дансанд хийгээд тус 105,000 төгрөгийг өөрийн Хаан банкны ******* дугаарын дансанд шилжүүлээд нийт 400,000 төгрөгийг тус данснаасаа 2024 оны 04 сарын 17-ны өдөр А захирлын Хаан банкны данс руу шилжүүлсэн байна...М бид хоёр 2023 оны 04 сараас эхэлж найзалж 2024 оноос хамтран амьдарч эхэлсэн юм. 2023 оны 04 сараас эхлэн дансгүй гүйлгээ нэг болж, бие биедээ хэрэгцээтэй мөнгөө шилжүүлдэг болсон. Би өөрийн Хаан банкны ******* дугаарын дансыг шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 60,000 төгрөгийг “цагалбар” гүйлгээний утгатай Д гэх хүний ********* дугаарын данс руу шилжүүлсэн байна. Энэ гүйлгээ нь А захирлын авхуулсан Финкшү цагалбарыг 2 ширхгийг авч мөнгийг төлсөн ба М дээр нэмэгдэл цалин олгосон идэш авахаар олгож илүү шилжүүлсэн мөнгөнөөс нь авч захирал суутгасан байна. Мөн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 128,000 төгрөгийг “******” гүйлгээний утгатай Д гэх хүний ********** дугаарын данс руу шилжүүлсэн байна. Энэ гүйлгээ нь А захирлын авхуулсан Финкшү луут тавгийн мөнгийг төлсөн ба М дээр нэмэгдэл цалин олгосон идэш авахаар олгож илүү шилжүүлсэн мөнгөнөөс нь авч захирал суутгасан байна. Ингээд миний данснаас нийт 188,000 төгрөгийн гүйлгээ нь М дээр нэмэгдэл цалин олгосноос гарсан гүйлгээ байна...” гэх мэдүүлэг (2хх 49-52, 55-58, 62-64),
- Хаан банкны дансны хуулга (2хх 54, 59-61),
- Гэрч М.М-ийн “...2023 оны 10 сарын сүүл 11 сарын эхэнд үед манай сургуулийн захирал Б.А нь намайг ажил дээр байхад сургуулийн коридорт таарахдаа надад “өвлийн идэш хэрэгтэй байна, хямд байна уу судалж байгаарай” гэж хэлсэн. Үүний дагуу би аав М руу утсаар яриад “идэш буюу үхрийн мах хямд байна уу, ойр зуурын таньдаг хүнээсээ сураглаад өгөөч, манай сургуулийн захирал хямд идэш олоод өгөөч” гээд гэж аавд хэлсэн. Удалгүй аав ярьсны дараа 2, 3 хоногийн дараа аав хямд үхэр олчихлоо гэж аав хэлсэн. Үүнийг би захирал А-д утсаар би “идэш олчихлоо, тэндээ үхрээ янзлаад эвдээд, идэхэд бэлэн болгоод наашаа явуулж болохоор байна” гэж хэлэхэд А захирал “авъя, идэшний мөнгийг идэш ирсний дараа, цалин дээр чинь ур чадварын нэмэгдэл бичиж илүү цалин болоод идэшний мөнгийг төлье” гэсэн. Ингээд захирлын захиалсан идшийг аав М Архангай аймаг Тариат сумаас хамаатны ах Б-ээс 700,000 төгрөгөөр худалдаж аваад, идэхэд бэлэн болгож эвдээд замын унаанд 2023 оны 11 сарын үед Улаанбаатар хот руу явуулсан. Үүнийг нь би менежер Д-тэй 5 шарын призерын том тэрэгний зогсоол дээрээс очиж аваад, өөрийн ********* улсын дугаартай мөнгөлөг өнгийн приус 20-д ачаад А захирлын гэр болох Баянзүрх дүүрэг натур худалдааны төв Шинэ монгол сургуулийн хажуу талын байрны гадаа машины зогсоол л дээр очиход А захирлын нөхөр Б гэх ах гарч ирж аваад өөрийнхөө машины багажид хийгээд аваад үлдсэн. Идэшний 700,000 төгрөгийг нь захирал мөнгө өгөхөөр шилжүүлнэ гэдгээ аавдаа хэлсэн байсан. Захирал А 2023 оны 11 сарын цалин дээр нэмж олгоно гэсэн боловч энэ сард нэмж болохгүй юм байна, дараа сар цалин дээр чинь идэшний мөнгийг нэмээд өгье гэж хэлээд 2023 оны 12 дугаар сарын 19-ны өдөр үндсэн цалин дээр 1,000,000 төгрөг илүү болоод миний Хаан банкны ****** дугаарын дансанд 1,956,060 төгрөгийн цалин орсон. Тус цалин орсны дараа захирлын идэшний мөнгийг өөрийн Хаан банкны ******** дугаарын данснаас 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Б-ийн хүү Д-ийн Хаан банкны ******** дугаарын данс руу 400,000 төгрөгийг “Mөөнөө”, 2024 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр Б-ийн хүү Д-ийн Хаан банкны ******* дугаарын данс руу 300,000 төгрөгийг “Muunuu” гэх утгатайгаар шилжүүлсэн ...Би өөрийн дансаа сайн шүүж үзэхэд А захирлын захиулж авсан идэшний үхрийн тээврийн зардлыг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шөнийн 03 цаг 33 минутад өөрийн Хаан банкны ******** дугаарын данснаас Д.М-ын Хаан банкны ******** дугаарын данс руу 30,000 төгрөгийг “Muunuu” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн байна. Энэ өдрөө шууд А захирлын гэрийн гадаа нөхөрт нь идэшний үхрийг аваачиж өгсөн...” гэх мэдүүлэг (2хх 68-69, 71-73),
- Хаан банкны депозит дансны хуулга (2хх 70, 74-76),
- Гэрч Ж.М-ын “....М-ын Б гэдэг хүнтэй ярьсан, нэг шүдлэн гунж 700,000 төгрөгөөр зарна гэж байсан” гэж хэлсэн юм. Улмаар тухайн үхрийг авахаар болж М надад “та наанаа сайн янзлаад, уут саванд хийгээд явуулаарай” гэж хэлсэн. Тэгээд би хүүгийнхээ үгэнд орж тухайн үхрийг янзлаад Улаанбаатар хот руу Тариат сумаас явж байгаа ачааны машинд тавьж явуулсан. Би тухайн махыг явуулчихлаа гэж хүү М-тэй 2024 оны 11 дүгээр сарын дундуур буюу 10-ны өдрийн орчимд утсаар ярьж хэлсэн. М тухайн махыг маргааш орой нь 5 шараас аваад захирал болох хүндээ хүлээлгэж өглөө гэж хэлсэн. Үүнээс өөр ямар нэгэн зүйл болоогүй...” гэх мэдүүлэг (2хх 78-81),
- Гэрч М.Б-ийн “...2023 оны 11 дүгээр сард буюу яг идэшний үеэр М ах надтай утсаар холбогдоод шүдлэн үхэр зарах уу? гэж асуусан. Тэгэхээр нь би зарна гэж хэлсэн. Тэгээд М ах өөрөө ирж үзээд, төхөөрч авч явсан. Би М ахад шүдлэн үхэр зарсан. Нийт 110-120 орчим кг жинтэй байсан байх. Шүдлэн үхрийн төлбөр болох 700,000 төгрөгийг миний хүү Д нь М-тэй холбогдож байгаад өөрийнхөө дансанд 700,000 төгрөгийг 2 хувааж авсан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг (2хх 82-85),
- Гэрч Б.Д-ийн “...700,000 төгрөгийг гүйлгээ бол аав Бийн М-д зарсан идэшний үхрийн мөнгө байгаа юм. Манай аав Б Архангай аймаг Тариат суманд малчин хийдэг. Манай ааваас М 2023 оны 11 сарын сүүл 12 сарын ихээр идэшний үхэр авсан юм байна лээ. Тэр идэшний үхэр авсан даруйдаа мөнгөө шилжүүлээгүй, авсныхаа дараа 2 хувааж мөнгийг төлсөн. Тус идэшний үхрийн мөнгийг миний данс руу шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг (2хх 86-87),
- Хаан банкны дансны хуулга (2 дугаар хавтаст хэргийн 88-89, 162-172 дугаар хуудас),
- Гэрч Д.Ж-ийн “...Ийм сургалт ороогүй...Би энэ тэмдэглэлийг гаргаж өгөөгүй манай захирал А энэ тэмдэглэлийг бэлдэж авчраад эхлээд гарын үсэг зурах хэсэгтэй тэмдэглэл авчрахаар нь би хуурамч тэмдэглэл байна гарын үсэг зурахгүй гэж хэлсэн, гэтэл ахиад гарын үсэг зурах зайг нь хасаад тэмдгээ дарж өг гээд менежерийн тэмдэг даруулаад надаас аваад явсан. Энэ тэмдэглэлийг би хяналт шалгалтын ажилтан Эрхүүд гаргаж өгөөгүй А захирал гаргаж өгсөн байх. Эрхүү байцаагчаас надаас асуухад нь би гаргаж өгөөгүй гэдгээ хэлсэн. Мөн энэ зургуудыг би бэлдэж өгөөгүй. Тус зургууд дээрх төлбөртэй орсон уу гэж асуусан сургалтын зургууд биш...” гэх мэдүүлэг (2хх90-93),
- Эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, хавсралт (2хх 94-95),
- Гэрч Н.О-ийн “...“******” ХХК гэх газраас зохион байгуулсан аялалд огт оролцож байгаагүй. Энэ компаниас аялал зохион байгуулаагүй. Энэ зураг бол тухайн үед манай 3г анги 2023 оны 04 сард танхимын бус сургалтаар байгалийн түүхийн музей үзээд Чонжин болдог явж аялаад ирсэн 1 өдрийн сургалтын зураг байна. Музей үзэхэд сургуулийн автобусаар үнэгүй яваад Чонжин болдог явахад бензиний 10,000 төгрөг хураагаад аяллын автобусаар яваад ирсэн. Энэ сургалтыг анги удирдсан багш нар нь хариуцаад явсан. Сургуулийн бүх 2-5 ангийн сурагчид танхимын бус сургалтаар явсан. Хүүхдүүд гэрээсээ хоолоо бэлдээд явсан... Би ийм сургалтад суугаагүй. Сургалт ороогүй...” гэх мэдүүлэг (2хх 96-99),
- Эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, хавсралт (2хх 100-102),
- Гэрч Э.С-ийн “...Би ийм сургалтад суугаагүй. Сургалт ороогүй... Бусад зураг сургуулийн зөвлөх багшаар ирж ажиллаж байсан Л багшийн 2 удаа сургалт орсон зураг мөн байна. А захирал өөрөө ажилчдад яриа өгч байгаа зураг байна. Ширээ зассан багш нар суусан зургийг бол юу гэдгийг мэдэхгүй байна, би байгаагүй. Захирал А улаан цамцтай багийн менежер Ө.Д харагдаж байгаа зураг бол дунд ангийн хүүхдүүдийн эцэг эхийн тэмцээн болоод тэр өдөр багш нарын тайлант өдөрлөг болоод эцэг эхчүүдэд яриа хийж байгаа зураг байна. Бага ангийн хүүхдүүдийн зураг бол 2023 онд танхимын бус сургалтаар музей үзээд, Чонжин болдог явсан зураг байна. Багш нар өөрсдөө хүүхдүүдээ хариуцаад явсан зураг байна. Би яагаад энийг мэдэж байгаа вэ гэхээр бага ангийн багш дутагдалтай гээд 2023 онд бага анги 2-р анги хариуцаад 5 сарын хугацаанд ажиллаж байсан юм... Танихгүй байна. Ийм нэр сонсож байгаагүй...” гэх мэдүүлэг (2хх 103-105),
- Гэрч Ч.Б-ын “...Энэ хүүхдүүдийн зураг “******” ХХК-аас зохион байгуулсан аяллын зураг биш. Энэ зураг бол 2023 оны танхимын бус сургалтаар музей үнэгүй ажиллаж байх үед бага ангийн сурагчид байгалийн түүхийн музей үзсэн зураг байна. Энэ сургалтыг анги удирдсан багш нар өөрсдөө удирдаж, сургуулийн автобусаар явсан, мөн тэр өдрөө Чонжон болдог хөшөө очиж үзээд ирсэн. Энэ танхимын бус сургалтаар ямар нэг төлбөр гараагүй үнэгүй явсан танхимын бус сургалт.... *********** гэж би сонсоогүй огт манай сургууль дээр ирж сургалт орж байгаагүй. Ийм нэртэй сургалт ороогүй, ийм сургалт аваагүй. Ер нь 2023 онд төлбөртэй сургалт огт аваагүй... Б гэдэг хүнийг танихгүй юм байна. Ийм нэртэй хүн гал тогоонд л лав ажиллаж байгаагүй... Энхлэн гэж танихгүй юм байна. Ийм хүн ажиллаж байгаагүй...” гэх мэдүүлэг (2хх 106-109),
- Гэрч О.Х-ийн “...Энэ компаниас огт аялал зохион байгуулаагүй. Сургуулиас 2023 оны намар огт аялалд яваагүй. Энэ сургуулиас гаргаж өгсөн зураг миний хариуцаж байсан 2023 оны 4 сард ** ангийн танхимын бус сургалтаар явсан зураг байна. 2023 оны 04 сард сургуулийн 2-5 ангийн танхимын бус сургалт зохион байгуулагдаж цэргийн түүхийн музей үзүүлээд Чонжин болдог хөшөөн дээр очиж зургийг нь авхуулаад буцсан. Ангийн багш нар өөрсдөө хүүхдээ хариуцаж сургуулийн автобусаар явсан. Нэг автобусанд 2 анги явсан. Энэ үйл ажиллагаагаар хүүхдүүд өөрсдөө хоолоо хийгээд бэлдээд аваад явсан. Ямар нэг компаниас зохион байгуулсан аялал биш өөрсдөө танхимын бус сургалтаа зохион байгуулж явсан зураг байна. Би энэ зургийг танхимын бус сургалтыг зохион байгуулаад жилийн тайландаа өгсөн зураг байна... Үгүй. Огт ороогүй сургалт байна... Б гэдэг хүн ажиллаж байгаагүй... Үгүй. Танихгүй юм байна. Э гэж огт ажиллаж байгаагүй...” гэх мэдүүлэг (2хх 110-113),
- Гэрч Х.Б-ийн “...О-т ажиллаж байгаагүй. 2023 оны 10 сар Амараа гээд эгч гал тогоонд бэлтгэгчээр ороод хэд хоног ажиллаад удаагүй ажлаасаа гарсан үүнээс хойш 2023 оны 12 сараас 2024 оны 02 дугаар сарын хооронд гал тогоонд бэлтгэгч байгаагүй тогооч нар өөрсдөө ээлжлээд бэлтгэгчээ хамтраад хийдэг байсан... Үгүй ээ. Ажиллаагүй. Бид нар чинь сургууль дээр хамгийн эрт ирдэг 6 цаг гэхэд ирдэг. Энэ Энхлэн гэх хүнтэй таарч ажиллаж байхыг харж байгаагүй... Захирал А-ийн захирлын шийдвэрээр зарах болсон. 2023 оны 09 сараас эхэлж ширхгийн хоол, 1, 2-р хоол хийж ажилчид, сурагчдад зарах болсон. Кассыг А эгч хийдэг байсан. Захирлаас А эгчийг касс дээр зогс гэсэн. А эгч зөвхөн хоолны тооцоо хийдэг байсан. 2024 оны 10 сарыг дуустал хоол зараад үүнээс хойш зарахаа больсон...” гэх мэдүүлэг (2хх 114-117),
- Гэрч Ш.Б-ын “...Үгүй ажиллаагүй. Энэ хүнийг танихгүй. Сүүлд нярав Т-ийн ээж нь Б гэх хүн байсныг сонссон... Энэ хүнийг танихгүй. Сүүлд А-ийн хүүхэд гэдгийг сонссон. О-т ажиллаж байгаагүй... А захирлыг ирснээс хойш гадны сургалт 2023 онд огт сургалт аваагүй. Анхны сургалтаа 2024 оны 12 сард Б-ын Б гэдэг хүнээс төлбөртэй сургалт авсан... Үгүй. О-т сургалт ороогүй...” гэх мэдүүлэг (2хх 118-120),
- Гэрч М.Д-ийн “...Үгүй. Ажиллаж байгаагүй. Энэ хүнтэй ажиллаж байгаагүй. Гал тогоонд бэлтгэгчээр 2024 оны 02 сард Б гэдэг хүн томилогдож ирж ажиллаж байгаад одоо үйлчлэгч болсон. 2023 оны 10 билүү 11 сард бэлтгэгчээр А гээд 40 орчим насны эмэгтэй гал тогооны бэлтгэгчээр ажилд ороод хэд хоноод цалин бага гээд гарсан 2023 оны 12 сараас 2024 оны 02 дугаар сарын хооронд гал тогоонд бэлтгэгч байгаагүй, 2 туслах тогооч гал тогооны бэлтгэгчийг давхар хийдэг байсан... Үгүй. Ажиллаж байгаагүй. 2023 оны 09 сард гадна талбайн үйлчлэгч байхгүй гээд үйлчлэгч нар гадна талбайг манаач нартайгаа нийлж цэвэрлэдэг байсан... Түрээсийн компани гараад сургууль өөрсдөө хүүхдийн хоолыг хийдэг болж эхэлснээс хойш багш ажилчдад хоол хийж зарна гээд нярав Т, захирал А нарын тушааж хийж эхлэх болсон. А захирал ирээд л гал тогоонд давхар хоол хийдэг болсон. Хүүхдийн хоолны хажуугаар мантуун бууз, пирошки, жигнэсэн гурилтай шөл, будаатай хуурга, цуйван хийж зардаг байсан. Тунгалаг А захаас зарах хоолны материал авчирлаа гээд материал авчирдаг байсан, тэр материалаар нь хоол хийж ажилчдад зардаг байсан. Касс дээр А эгч зогсож хоолны мөнгийг аваад нярав Т-т өдөр, өдөрт нь тооцоог хийж тушаадаг байсан. 2024 оны 10 сараас хоол хийж зарахаа больсон...” гэх мэдүүлэг (2хх 121-124),
- Гэрч М.Я-ийн “...Ажиллаагүй. Энэ хүнтэй лав таарч байгаагүй. Сонсоогүй юм байна. Нэг сар ажилласан хүмүүсээ андахгүй ш дээ... Үгүй. Ийм хүн огт ажиллаагүй. Цагийн бүртгэлд нэр нь ч байхгүй. Энэ үед би өдрийн жижүүр байсан, Энхлэн гэдэг хүн огт ирж байгаагүй. Тухайн үед гадна талбайн үйлчлэгчгүй хоногийн жижүүрүүд буухдаа гадаа талбайг цэвэрлэдэг, би өдрийн цагаар хариуцаад том хогуудыг түүгээд аваад цэвэрлэдэг байсан...” гэх мэдүүлэг (2хх 125-127),
- Гэрч Ж.Ч-ийн “...2023 оны 09 сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 сарын амралт эхлэх хүртэл тасралтгүй автобус барьж, Өглөө, өдөр, орой гэсэн хуваариар өдөр 3 удаа явдаг байсан. Чиглэл нь сургуулиас гараад Хонхорын наад талын тойргоор буцаж ирээд ургах наран хороолол ороод сургууль рүү ирдэг байсан. 2023 оны 12 сард хүүхдийн хичээл амраад автобус яваагүй ба хүүхдийн амралт дуусаад 2024 оны 1 сард автобусаа явуулах гэтэл автобус хөлдөөд явахгүй тэр чигтэй эвдэрсэн. Тэрнээс хойш 2024 оны хичээлийн жил дуустал автобус яваагүй. Гаднаас автобус ирээгүй... Нярав Тунгалагаас авдаг байсан. Нэг удаа авахдаа 200,000 орчим төгрөгийн талон өгдөг байсан. Үүгээр нь бензин дуусахаар няравт хэлээд авдаг байсан... 2024 оны 06 сард бол бензин огт аваагүй, автобус ажиллаагүй. 2023 оны 12 сарын сурагчдын хичээл амарсан автобус хөдлөөгүй байхад бензин авна гэж байхгүй. 2023 оны 09 сард авсан бензин бол автобусанд зарцуулагдсан байх боломжтой. Миний гарын үсэгтэй 3 шаардах хуудас байна. Миний гарын үсэг мөн байна. 2023 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр 60,000 төгрөгийг шаардах хуудас байна. Энэ үнэн авсан байна. 2023 оны 12 сарын 18-ны өдрийн шаардах хуудаст зурагдсан гарын үсэг мөн байна, гэхдээ 430,000 төгрөг, 2,650,000 төгрөгийн талон авсан гэсэн байгаа нь 2,650,000 төгрөгийн талон авч байгаагүй, 430,000 төгрөгөөр бол авсан байж болно. 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шаардах хуудаст зурагдсан гарын үсэг мөн байна,гэхдээ би энэ 7,794,000 төгрөгийн бензиний талоныг бол би аваагүй. Шаардах хуудас дээр гарын үсэг зуруулаад л нярав авдаг, энэ шаардах хуудас дээр бичсэн талоны дүнг би бичээгүй, нярав өөрөө бичсэн. Харин таны авсан бензиний талоныг бичсэн гээд гарын үсэг зуруулж байсан. Ингэж ихээр авч байгаагүй. 2023 оны 12 сард ийм их дүнгээр авсан байх боломжгүй...” гэх мэдүүлэг (2хх 128-132),
- Гэрч Ц.А-ийн “...Үгүй. Энэ хүнтэй ажиллаж байгаагүй. Энэ хугацаанд 2 туслах тогооч Д, У нар бэлтгэгчийг давхар хийдэг байсан. Би мөн бэлтгэл ажилладаг нь тусалдаг байсан... Үзээгүй юм байна. Нэрийг нь ч сонсож байгаагүй. Би лав мэдэхгүй харж байгаагүй. Ажиллаагүй...Намайг ажилдаа буцаад 2023 оны 09 сард ороход Захирал А, нярав Т нар гал тогоонд касс дээр сууж ширхгийн хоол зарна, өөрийнхөө дансыг тавьж тооцоог авна, өдөр өдөртэй тооцоогоо тулгаж авна гэж хэлсэн. 2023 оны 09 дүгээр сарын дунд үеэс 2024 оны 10 сар хүртэл гал тогоонд хоол хийж зарж байсан... 2023 оны 09 сараас хоол зарсан гүйлгээ орсон. 2023 оны 09 сараас хойш шилжүүлсэн бүх гүйлгээ сургуулийн цайны газарт хоол зарсан орлогын гүйлгээ юм. Гүйлгээний утга дээр би хоол, ******** гэсэн утасны дугаараа бичиж шилжүүлдэг байсан... Дэвтэр дээр гараар хөтөлдөг байсан. Тэр дэвтрийг нярав Т энэ дэвтрээ хүнд харуулж болохгүй шүү, наад дэвтрээ хүн үзүүлэхгүй гэртэй авч яваад шатайгаараа гэж хэлэхээр нь би гэртэй аваачиж шатаасан. Өөрөө аваагүй. Би тэгээд хэлснийхэн дагуу очоод шатаасан...” гэх мэдүүлэг (2хх 133-138),
- Гэрч О.О-ийн “...Танихгүй. Худалдаа наймаа, өр, авлагын асуудал байхгүй...Мэдэхгүй байна. Санахгүй байна. Тэгж өндөр дүнгээр мөнгө орж ирдэггүй. Дансанд ийм өндөр дүнгээр мөнгө орж ирдэггүй...” гэх мэдүүлэг (2хх 182-184),
- Гэрч Х.Э-ий “...Би өөрийн гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийнхээ дагуу мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг (2хх 185-187),
- Гэрч Ш.Б-ийн “...Хувьдаа л зарцуулсан байх... Манай охин Т хийсэн байх. Надаас карт 1 удаа авсан. Өөр хүн миний картыг аваагүй. Би АТМ-аас зарлага гаргаж чадахгүй...” гэх мэдүүлэг (2хх 191-193),
- Гэрч Д.Р-ийн “...Энэ сургалт ороогүй. Анх А захирал над руу холбогдоод “захирал нарын сургалтын үеэр таны сургалтын гоё сургалт байна гэж сонссон, танай байгууллагаас ажилчдадаа сургалт авмаар байна” гэж холбогдсон. Ингээд би зөвшөөрөөд сургалтын хөтөлбөр, гэрээгээ бэлдэхэд нягтлан гээд эмэгтэйтэй фейсбүүкээр найз болоод фейсбүүкээр сургалтын хөтөлбөр, гэрээгээ явуулсан. Үүний дагуу би нэхэмжлэх үүсгэж өгөөд манай данс руу эдний сургалтын мөнгө манай дансанд орж ирсэн. Ингээд мөнгө сургалтаа аваагүй. Сургалтаа хэзээ авах вэ гэж асуухад багш нар ажил ихтэй байна авна аа, гэж хэлсэн байж байгаад хэд хоногийн дараа А залгаад “манай багш нар сургалт авааргүй боллоо, манай багш нар өөр сургалт авахаар боллоо, мөнгөө бэлнээр гаргаж авч болох уу” гэхээр нь за за гээд би хүлээн зөвшөөрсөн. Ингээд манай гэр сургуультай ойрхон тул би сургалтын материал бэлдсэн зардалдаа 10 хувийг нь авна гээд 2,250,000 төгрөгийг бэлнээр сургуулийн гадаа А-д аваачиж өгсөн ... 26-р сургуулиас шилжүүлсэн эхний мөнгийг 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 2,500,000 төгрөгийг төрийн бус байгууллагынхаа данснаас А-ийн Чулуун овоо салбарын Төрийн банкнаас бэлнээр аваад тэр өдөртөө шууд ***-р сургуулийн гадаа А захирал бэлнээр 2,250,000 төгрөгийг өгсөн байна...***-р сургуулиас шилжүүлсэн хоёрдох гүйлгээг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөгийг төрийн бус байгууллагынхаа данснаас А-ийн Чулуун овоо салбарын Төрийн банкнаас бэлнээр аваад тэр өдөртөө шууд ***-р сургуулийн гадаа А захирал бэлнээр 1,800,000 төгрөгийг өгсөн байна... ***-р сургуулиас шилжүүлсэн сүүлийн гүйлгээг 2023 оны 12 дугаар сарын 21-ны өдөр 613,000 төгрөгийг төрийн бус байгууллагынхаа данснаас А-ийн Чулуун овоо салбарын Төрийн банкнаас бэлнээр аваад 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Мандах нэр дэлгүүрийн гадаа нягтлан бодогч эмэгтэй нь хар машинтай нэг эрэгтэйтэй цуг ирээд 600,000 төгрөгийг бэлнээр аваад явсан...” гэх мэдүүлэг (2хх 194-196, 201-202),
- Хаан банкны депозит дансны хуулга (2хх 197-200),
- Гэрч С.Б-ы “...А над руу утсаар холбогдоод “манай сургууль багш нартай сургалт авах гэсэн юм О даргын явуулж байгаа сургалтыг авах гэсэн юм, сургалтын хөтөлбөр, танилцуулгыг явуулаад өгөөч, танайх сургалтын тусгай зөвшөөрөлтэй биз дээ” гээд надаас хөтөлбөр, гэрээ, танилцуулгыг А руу фейсбүүк мессенжерээр явуулсан. Ингээд А танай гэрээний дагуу сургалтыг авъя гээд намайг нэхэмжлээхээ үүсгээрэй гээд сургуулийн регистрийн дугаараа над руу явуулсан ингээд би 4,300,000 төгрөгийн нэхэмжлэхийг үүсгэж өгсөн. Ингээд нэхэмжлэх үүсгэсний дараа манай компанийн Хаан банкны данс руу 4,300,000 төгрөг орж ирсэн. Мөнгө орж ирсний дараа А над руу утсаар залгаад “Манайх өөрсдөө Отгончимэг багшийг дуудаж сургалтаа орно, тэгэхээр өөрсдөө төлбөрөө төлье, сургалтын мөнгөө буцаагаад авъя” гэж хэлсэн. Үүний дагуу би зөвшөөрч компанийн данс руу мөнгө орж ирсэн учраас татвар, орлогын 15 хувийг авч үлдээд 3,655,000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны *********** дугаарын данснаас А-ийн өгсөн Хаан банкны *********** дугаарын данс руу 2024 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр 3,230,000 төгрөгийг “бараа” гэсэн гүйлгээний утгатайгаар, мөн өдрөө 425,000 төгрөгийг Ц.О даргын ******** дугаарын данс руу “*** дугаар сургууль сургалтын төлбөр” гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байна. А өөрөө тус мөнгөнөөс О дарга руу шилжүүлээрэй гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг (2хх 203-205),
- Хаан банкны дансны хуулга (2 хх 206-210 дугаар хуудас),
- Хаан банкны депозит дансны хуулга (2хх 214),
- Гэрч Б.Б-ын “...Зохион байгуулаагүй. А над руу утсаар холбогдоод хүүхдүүдэд аялал зохион байгуулаад өгөөч гээд надаас хөтөлбөр аваад, нэхэмжлэх үүсгүүлсэн. Ингээд мөнгөө шилжүүлчхээд А эргээд над руу холбогдоод “бид нар өөрсдөө дотооддоо аяллаа зохион байгуулахаар болчихлоо, мөнгөө буцаагаад авъя” гэж хэлэхээр нь би мөнгийг нь буцаагаад гаргаж өгсөн. Манай байгууллага цөөхөн хүүхэдтэй өөрсдөө зохион байгуулъя гэж хэлж байсан юм. Ингээд 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр манай “******” ХХК-ийн Голомт банкны ****** дугаарын дансанд 2,000,000 төгрөг 126-р сургуулиас орж ирсэн ба үүнийг А-ийн хэлсэн мөнгөө буцаан авахаар өгсөн О.О гэх хүний Хаан банкны ********** дугаарын данс руу 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 1,800,000 төгрөгийг “үйл ажиллагааны зардал” гүйлгээний утгатайгаар компанийнхаа данснаас буцааж шилжүүлсэн. 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “******” ХХК-ийн Голомт банкны ****** дугаарын дансанд 325,000 төгрөг 126-р сургуулиас орж ирсэн ба үүнийг мөн адил А-ийн хэлсэн мөнгөө буцаан авахаар өгсөн Н.Э-д гэх хүний Хаан банкны ********** дугаарын данс руу 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 292,500 төгрөгийг “үйл ажиллагааны зардал” гүйлгээний утгатайгаар компанийнхаа данснаас буцааж шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, тооцоо (2хх 215-217, 218-219),
- Гэрч Ү.Э-ийн “...Энэ миний бичиж өгсөн баримт биш байна. Энэ гүйлгээний барааг авахдаа хоосон зарлагын баримт өгөөч гэж хэлээд аваад явсан. Энэ дээр бичигдсэн бараа манай дэлгүүр дээрээс нийлүүлсэн бараа зөрж байна. Манай дэлгүүрээс тус 5 сая төгрөгийн гүйлгээнд ***-р сургуулийн нягтлан бодогч Э-ын захиалсны дагуу 2024 оны 01 сарын 25-ны өдөр бичгийн цаас нэгж үнийг 18,000 төгрөгөөр 80 ширхгийг 1,440,000 төгрөгт, уртасгагч нэгж үнийг 28,000 төгрөгөөр 10 ширхгийг 280,000 төгрөгт Э өөрөө авсан, Э-ын дараа нярав Тунгалаг нь ирээд үлдсэн бараа буюу принтер хор нэгж үнийг 6500 төгрөгөөр 60 ширхгийг 390,000 төгрөгөөр, маркер нэгж үнийг 2200 төгрөгөөр 40 ширхгийг 88,000 төгрөгөөр, нүхтэй уут нэгж үнийг 14,000 төгрөгөөр 25 ширхгийг 350,000 төгрөгт, шохой нэгж үнийг 4500 төгрөгөөр 41 ширхгийг 184,500 төгрөгт, ламинатор цаас нэгж үнийг 28,000 төгрөгөөр 35 ширхгийг 980,000 төгрөгөөр, фото цаас нэгж үнийг 16,500 төгрөгөөр 22 ширхгийг 363,000 төгрөгт бодож нийт 4,099,500 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн. Үлдэгдэл өгөөгүй фото цаас 16,500 төгрөгөөр 27 ширхгийг 445,500 төгрөгт, НDMI залгуур 25,000 төгрөгөөр 10 ширхгийг 250,000 төгрөг, проктер залгуур 75,000 төгрөгөөр 2 ширхгийг 150,000 төгрөг, мемори уншигч 1 ширхгийг 55,000 төгрөгийн нийт 900,500 төгрөгийн барааны мөнгө үлдсэн. Үүнийг тус сургуулийн нягтлан бодогч Э авахгүй мөнгийг нь авна гэж нэхсээр байгаад Э өөрийнхөө Хаан банканд эзэмших ********** дугаарын данс руу 2024 оны 03 сарын 22-ны өдөр өөрийнхөө данс руу 798,000 төгрөгийг шилжүүлж авсан. Үлдэгдэл 102,500 төгрөгийг би байгууллагын дансаар орсон мөнгө тул татварт авч үлдсэн. Би уул нь бараагаа нийлүүлнэ гэж хэлээд мөнгийг нь өгөхгүй байсан тул Э авна гэсээр байгаад 2024 оны 03 сар хүрч энэ мөнгийг гаргуулж авсан юм... Э мөн гаргаад өг бараа авахгүй гээд Э өөрийнхөө Хаан банканд эзэмших ********** дугаарын данс руу 2024 оны 02 сарын 01-ний өдөр 649,800 төгрөгийг шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг (2хх 223-228),
- Шилжүүлгийн баримтууд (2хх 229-235),
- Гэрч Э.Д-ий “...Манай Хан-Уул дүүргийн **-р хороо ** тоотод байрлах Финкшүгийн эд зүйл худалдан борлуулдаг дэлгүүрээс ирж 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 60,000 төгрөгийн гүйлгээгээр 2 ширхэг нь цагалбар буюу ширээний календарь / 1 ширхэг цагалбар 30,000 төгрөг гэдэг/, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 128,000 төгрөгийн гүйлгээгээр 1 ширхэг луут таваг буюу лууны дүрстэй чихрийн таваг худалдан авсан гүйлгээ байна...” гэх мэдүүлэг (2хх 236-238),
- Гэрч Д.Ц-ын “... Эхний 2 гүйлгээгээр надаас А захиалгаар 2 төрлийн буюу магнат, силасвета нэртэй энергийн бугуйвч тус тус 1 ширхгийг захиалж авсан гүйлгээ байна. Нэг нь хөлдөө зүйдэг, нөгөөх нь гарандаа зүүдэг бугуйвч юм. 3 дахь 150,000 төгрөгийн гүйлгээгээр А манай Аура оношилгоо энерги заслын төвөөр үйлчлүүлж Аурогоо оношлуулаад төлбөрт нь шилжүүлсэн гүйлгээ байна. Өөрийгөө сургуулийн захирал гэж танилцуулаад, их хэл амтай байна гээд ярьж байсныг нь санаж байна...” гэх мэдүүлэг (2хх 239-241),
- Гэрч Ч.А-ийн мэдүүлэг (2хх 243-245),
- Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 253 дугаартай албан бичиг, дансны хуулга (2хх 246, 3хх 15),
- ***-ийн 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 1/564 дугаартай албан бичиг хавсралт (4хх 17-30),
- Нийслэлийн ерөнхий боловсролын 126 дугаар сургуулийн 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 54 дугаартай албан бичиг, хавсралт ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт, дансны хуулга, гэрчүүдээс гаргаж өгсөн баримтууд (5хх 7-250, 7хх 1-86),
- Мөрдөгчийн магадалгаа, хохирол төлсөн баримтууд (7хх 100-217),
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (9хх 1-6),
- Боловсролын газрын 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2/1349 дугаартай “Материал хүргүүлэх тухай” албан бичиг (9хх 9-36),
- Баянзүрх дүүргийн Дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 01 дугаартай танилцуулга (9хх 39-137),
- Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл (9хх 138-250, 10хх 1-250),
- Хохирлын тооцоо (9хх 141, 173),
- яллагдагч Б.А, Н.Э, Б.Т нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, шүүгдэгч Б.А, Н.Э, Б.Т нар өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн объектив талын шинжийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж(албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгох), эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байхаар хуульчилсан.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, шүүгдэгч Б.А, Н.Э, Б.Т нар албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, улсын төсөвт хохирол учруулсан байна.
Иймд шүүгдэгч Б.А, Н.Э, Б.Т нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байх тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.А 20.353.278,00 төгрөг, Н.Э 7.910.800,00 төгрөг, Б.Т 29.619.044,00 төгрөг, бусад нэр бүхий хүн, хуулийн этгээдээс 13.366.187 төгрөгийг Авлигатай тэмцэх газрын барьцаа, хохирлын 100900033401 тоот дансанд байршуулсан /7хх117-118, 141-142, 182-188, 190-196, 198, 201, 206-209, 211, 213, 10хх231-232, 11хх141, 12хх44/-ийг улсын орлогод шилжүүлж, шүүгдэгч Б.Агаас 7.750.000 төгрөг, Н.Эоос 36.750.000 төгрөгийн үлдэгдлийг гаргуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.А, Н.Э нар дээрх төлбөрийг төлөхөө илэрхийлсэн нь хувийн байдалтай холбоотой баримтуудаар бодит илэрхийлэл гэж үзсэн ба тэдний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурортой тохиролцсон тохиролцоог батлах нь зүйтэй гэж үзсэн.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 4 сарын хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Б.А-д нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Н.Э-д нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...” дүгнэлтийг
- өмгөөлөгч Б.Л, Г.И нараас “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр баталж өгнө үү”,
- өмгөөлөгч Б.Б “Н.Э нь 2025 оны 09-р сараас эхлэн ******* ХХКомпанийн Баянзүрх номин агуулах худалдааны салбарын тооцооны нягтлан бодогчоор ажилд орсон, ажлын нөхцөл шаардлагын улмаас Хан-Уул дүүрэгт байрлах төв салбар дээр сар бүр тулгалт хийх, цалин батлуулах, шинэ программтай холбоотой сургалтад суудаг тул нутаг дэвсгэрийн хүрээ хязгаарыг Баянзүрх болон Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож өгнө үү. Улсад учруулсан хохирлыг ажил хөдөлмөр эрхэлж төлж барагдуулах учраас ” дүгнэлтийг танилцуулсан.
Прокурорын санал болгож, шүүгдэгч, өмгөөлөгч нарын хүлээн зөвшөөрсөн ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн шударга ёс, гэм буруугийн зарчимд нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх шалган тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд батлах нь зүйтэй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ийн нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил, 4 сарын хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Б.А-ийн нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Н.Э-ын нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, нийтийн албанд ажиллах эрхийг хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг сануулж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх” зорилгыг хангах, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан “Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх” суурь эрх, Арван долдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хөдөлмөрлөх” журамт үүргийг эдлүүлэх үүднээс шүүгдэгч Н.Э-ын ажил хөдөлмөр эрхлэх шаардлагыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоосон болно.
Эрүүгийн *********** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 7 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.А, Н.Э, Б.Т нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 7, 8 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.А, Н.Э, Б.Т тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг нэг жил, дөрвөн сарын хугацаагаар хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Б.А-д нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хоёр жилийн хугацаагаар хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Н.Э-д нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хоёр жилийн хугацаагаар хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.А, Н.Э Б.Т нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Н.Э, Б.Т нарт оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн *********** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 7 ширхэг сидийг хэрэгт хавсаргах, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Т нь төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч Б.А, Н.Э, Б.Т нарт урьд авсан “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Авлигатай тэмцэх газрын барьцаа, хохирлын төрийн сангийн дансанд шүүгдэгч Б.А 20,353,278 төгрөг, шүүгдэгч Н.Э 7,910,800 төгрөг, Б.Т 29,619,044 төгрөг, бусад нэр бүхий хүн, хуулийн этгээдээс 13,366,187 төгрөг байршуулсныг тус тус улсын төсөвт шилжүүлж, Б.А-аас 7.750.000 төгрөг, Н.Э-с 36.750.000 төгрөгийг гаруулж улсын орлогод оруулсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А, Н.Э, Б.Т нарт авсан “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Б.БЯМБААБААТАР