Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 214

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Соронзонболд, Б.Анхбаяр нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6, мөн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт тус тус заасныг, 2015 оны Шинэчилсэн найруулга Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 2.10 дахь хэсэг болгон,

 Шүүгдэгч М.Сүхбат, С.Балжинням нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт болгон тус тус өөрчилсүгэй.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Шүүгдэгч Урианхан хөрлөг овогт Миньяаны Сүхбат, Шүүгдэгч Цомог овогт Сандуйдоржийн Балжинням нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасугай.

 

3. Шүүгдэгч Тэрэм овогт Норовсүрэнгийн Соронзонболд,

  Шүүгдэгч Дэмбэрэл овогт Бямбаагийн Анхбаяр нарыг хүчиндэх гэмт хэргийг бүлэглэж, насанд хүрээгүй хүнийг, тохуурхан доромжилж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 2.10 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Соронзонболдод 3 жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Б.Анхбаярт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Соронзонболд, Б.Анхбаяр нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бэлгэвч угласан сойтог 1 ширхэгийг утгаж, 1 ширхэг СД-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

 

7. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

8. М.Сүхбат, С.Балжинням нарт авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Н.Соронзонболд, Б.Анхбаяр нарт урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Соронзонболд, Б.Анхбаяр нарт авсан цагдан хорих, М.Сүхбат, С.Балжинням урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

                                                  

ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   И.ГАНБАТ

 

  ШҮҮГЧИД                                                  П.ТУЯАТ

 

                                                                                                   С.ОЛЗОД