Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 0069

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

               Прокурор                                                      С.Б

Шүүгдэгч                                                       Б.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Р.Б

Нарийн бичгийн дарга                             Б.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан хийж

 

  Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 229 дүгээр шийтгэх тогтоолтой Б.Мд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Мгийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

   Монгол Улсын иргэн, О овогт Б-н М.

   Б.М нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр  аймгийн  сумын  багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан” банкны АТМ-р үйлчлүүлж байсан иргэн С.Б-н халаасанд байсан Самсунг- Эс 8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

   Шүүгдэгч О овогт Б-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 359 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялаас түүний эдлээгүй үлдсэн 4 сар 22 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн сулласан Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 100 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан, энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас түүний эдлээгүй үлдсэн 4 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 1 жил 4 сар 22 хоногийн хугацаагаар тогтоож,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 1 жил 4 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 7 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хаан банкнаас гаргаж өгсөн бичлэг бүхий 1 ширхэг сидиг эрүүгийн хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.М давж заалдах гомдолдоо:

 

“ ... Миний бие нь хорих ялаас Өршөөлийн хуульд хамрагдаж байгаагүй тул энэхүү 1 жил 4 сар 22 хоногийн хаалттай хорих шийдвэрийг Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү. 2021 оны 08 дугаар сарын 08, 2021 оны 08 дугаар сарын 27, 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шүүх дээр дуудсан байсныг мэдээгүй өнгөрөөсөн байсан.

Мөн миний биеийн эрүүл мэнд муу, хагалгаанд орох шаардлагатай байгааг минь харгалзан үзнэ үү. Надад хохирогчид учруулсан хохирол гомдол байхгүй. Би энэ хэрэгтээ маш их харамсаж байна. Би Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байгаа тул гомдлыг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор С.Б дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Мгийн давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр  аймгийн сумын  багийн нутаг дэвсгэрт байрлалтай ХААН банкны АТМ-р үйлчлүүлж байсан иргэн С.Б-н халааснаас “Самсунг Эс-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, түүнд 320.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгч Б.Мгийн гэм буруутай үйлдлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зөв байна.

 

Мөн шүүгдэгч Б.Мд анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр болон хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан Шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.М нь “ ... Миний бие нь хорих ялаас Өршөөлийн хуульд хамрагдаж суллагдаж байгаагүй тул энэхүү 1 жил 4 сар 22 хоногийн хаалттай хорих шийдвэрийг Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү ... ” гэсэн давж заалдах гомдлыг гаргажээ.

             Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1/ гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан.

 

             Дээр дурьдсаны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байна гэж мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.14-т хуульчилсан.

 

             Монгол улсын иргэн иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд хаягаас өөр хаягт шилжин 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухаар бүртгүүлэхийг “байнга оршин суух” гэж ойлгохоор Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д тодорхойлсноос гадна иргэн өөр хаягт шилжин суурьшихдаа хуульд заасан баримтуудыг бүрдүүлж, оршин суух газрынхаа улсын бүртгэгчид 10 хоногийн дотор өөрийн биеэр бүртгүүлсэн байх шаардлагатай.

 

             Гэтэл шүүгдэгч Б.Мгийн оршин суух хаягийн бүртгэл нь  аймгийн  сумын баг  тоот /хх 66/ боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад тэрээр сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө  өөрийн оршин суугаа газрын хаягийг “Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Баруун туруу 44-7 тоот” гэсэн,

 

             мөн хэрэгт авагдсан ялтны зан байдал, засрал хүмүүжлийн тодорхойлолтод түүнийг “ аймгийн Бсумын  баг,  тоотод оршин сууж байсан” гэсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч нь мэдүүлэхдээ “...У хотод Т-д ээжтэйгээ амьдарна ... Х-аа амьдраагүй, ирэн очин байдаг ...” гэж мэдүүлсэн зэргээс дүгнэн үзвэл шүүгдэгч Б.М нь байнга оршин суух газрын хаягтай байх гэсэн Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан шаардлагыг хангахгүй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Мгийн  “ ... 1 жил 4 сар 22 хоногийн хаалттай хорих шийдвэрийг Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү ... ” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.Мд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 359 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялаас түүний эдлээгүй үлдсэн 4 сар 22 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн сулласан тус шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 100 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл нь “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” талаарх бөгөөд ялтны хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн сулласан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох зохицуулалтад хамаарахгүй тул давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын холбогдох заалтад зохих өөрчлөлт оруулж, зөвтгөх боломжтой гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 229 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 359 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялаас түүний эдлээгүй үлдсэн 4 сар 22 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн сулласан Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 100 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан, энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас түүний эдлээгүй үлдсэн 4 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 1 жил 4 сар 22 хоногийн хугацаагаар тогтоосугай” гэснийг

 

 “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Мд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 359 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 22 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн сулласан Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 100 дугаартай захирамжийг хүчингүй болгож,          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус баримтлан энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас түүний эдлээгүй үлдсэн 4 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 4 сар 22 хоногийн хугацаагаар тогтоосугай” гэж өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Б.Мгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                          С.ЦЭЦЭГМАА

                                                                                                С.УРАНЧИМЭГ