Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2023/0490

 

 

 

 

 

 

  2023          06            05                                     128/ШШ2023/0490

 

   Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

    татгалзсаныг баталж, холбогдох хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М*******, Д.Д*******, О.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н,  гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч н.З******* нарыг оролцуулан “Н*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийв. захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Н*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралддаан дээр гаргасан хүсэлтдээ: ”..."Н*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн засаг даргад  холбогдох, Нийслэлийн засаг даргын 2017 оны 12 сарын 01-ний өдрийн А/919 тоот захирамжийг илт хууль бус актад тогтоолгох тухай Захиргааны хэрэгт нэхэмжлэгч "Н*******" ХХК болон гуравдагч этгээд "О******* *******" ХХК нар нь харилцан тохиролцож, эвлэрсний үндсэн дээр, 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ" байгуулж, маргаан бүхий газрын эзэмших эрхийг бүхэлд нь "Н*******" ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон. Талууд ийнхүү эрх шилжүүлэхтэй холбоотой хүсэлтийг хавсралт баримтуудын хамт Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд бичгээр гарган өгсөн бөгөөд нэхэмжлэгч "Н*******" ХХК, гуравдагч этгээд "О******* ирээдүй" ХХК нарын төлөөллүүд нь хариуцагч Нийслэлийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс талуудын энэхүү эвлэрэл болон газар эзэмших эрх шилжүүлэх хэлцэлтэй холбоотой аливаа санал, шүүмж, татгалзал байгаа эсэхийг урьдчилан тодруулахад хариуцагчийн зүгээс аливаа татгалзал болон санал, шүүмж байхгүй тухайгаа тайлбарлан, талуудын эвлэрлийн дагуу эрх шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэнэ гэж тайлбарласан.

Иймд нэхэмжлэгч "Н*******" ХХК-ийн зүгээс хэргийн гуравдагч этгээд "О******* *******" ХХК-тай харилцан тохиролцож эвлэрсэн, нөгөөтээгүүр хариуцагчаас талуудын энэхүү эвлэрэлтэй холбоотой аливаа татгалзал, санал шүүмж байхгүй буюу энэхүү эвлэрлийг дэмжиж буйгаа илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтыг үндэслэн бүхэлд нь татгалзаж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Н*******” ХХК холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/919 дүгээр захирамж илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М*******, О.Б*******, Б.Д******* нар “гуравдагч этгээд "О******* *******" ХХК-тай харилцан тохиролцож эвлэрсэн, нөгөөтээгүүр хариуцагчаас талуудын энэхүү эвлэрэлтэй холбоотой аливаа татгалзал, санал шүүмж байхгүй буюу энэхүү эвлэрлийг дэмжиж буйгаа илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/919 дүгээр захирамж илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаасаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтыг үндэслэн бүхэлд нь татгалзаж байгаа хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг бичгээр гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, 66.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ ... гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй талаар тайлбарласан ба түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зурсан болно.

Иймд нэхэмжлэгч Н******* ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/919 дүгээр захирамж илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Н*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан  “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/919 дүгээр захирамж илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу гомдол гаргагч нь уг асуудлаар шүүхэд дахин гомдол гаргах, хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэ нь бусад этгээд уг асуудлаар бие даасан нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдсугай.

 

 

 

               ШҮҮГЧ                                      С.ГАНБАТ