Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2012 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 406

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2012/0456/И

    Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 
    Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг Бага тойруу Монголын Залуучуудын холбооны байр ** дүгээр давхар " ***" ХХК / утас **** /-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Дархан -Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох 
Дархан сум ** дүгээр баг ** дүгээр хороолол ** дугаар байр ** тоот ** өрөө орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ц***, хариуцагчийн итгэмлэгдсэн төлөөлөгч Ц.Б***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Сэрүүнтунгалаг  оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч " *** " ХХК-иас шүүхэд гаргасан хүсэлт  болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
Манай компани "*******" ХХК-ийн захирал Ч.Г*** 2009 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ЖО/ГТБ-06-09 тоот шатахууны мөнгөн талон зээлээр худалдах худалдан авах гэрээ болон зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлэх үүргийн баталгаа болгон барьцааны гэрээ, тус тус байгуулан 2009 оны 02 дугаар сарын 18-ний өдөр бүртгэлийн албанд Ү-200***, Ү-200***, Ү-200*** дугаарт бүртгүүлсэн. 
"ДХД" ХХК нь гэрээгээр заасан үүргээ биелүүлээгүй тул 2009 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүх барьцааны эд хөрөнгөөр төлбөрийг хангуулахаар шийдвэрлэсэн. Барьцааны гэрээгээр иргэн Ч.Г***нь өөрийн нэр дээрхи Дархан -Уул аймгийн  Дархан сумын ** дүгээр баг ** дүгээр хороолол ** дугаар байрны ** тоот байршилтай тус бүр 2 өрөө, нийт 3 ширхэг орон сууцыг барьцаалсан. Гэтэл Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн байтал дээрхи байрны ** тоот орон сууц нь А.Н*** гэдэг хүнд худалдагдсан. 
Бид энэ талаар Дархан -Уул аймгийн ЭХЭУБгазраас лавлахад 2011 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 2/166 тоот албан бичгээр Ү-200***, Ү-200*** дугаарт Ч.Г*** бүртгэлгүй, мөн барьцааны гэрээ бүртгэлгүй байна гэсэн нь одоог хүртэл ойлгомжгүй байна. Иймд бид дээрхи барьцааны гэрээний дагуу барьцаалсан Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр баг ** дүгээр хороолол ** дугаар байрны ** тоот 2 өрөө орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж байгааг Иргэний хууль болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд нийцүүлэн бидний нэхэмжлэлийг хангуулж өгнө үү гэжээ. 
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд ирүүлсэн тайлбар болон  итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
Эрхийн улсын бүртгэлийн Ү-200*** дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр баг ** дүгээр хороолол ** дугаар байрны ** тоот  орон сууцны өмчлөгчөөр иргэн Монгол овгийн А.Н*** 2010  оны 08  дугаар сарын 27-ны өдөр ** дугаартай нотариатчийн гэрчилсэн орон сууцны бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрхээ Н.А***шилжүүлсэн байна. Эрхийн улсын бүртгэлийн Ү-200*** дугаарт бүртгэгдсэн эд хөрөнгийн бүртгэлийн хувийн хэрэгт үүрэг оногдуулсан хэлцэл хавсаргагдаагүй, барьцааны гэрээний тухай улсын бүртгэгчийн ямар нэгэн тэмдэглэл, бичилт хийгдээгүй байна.
Нэхэмжлэгч байгууллагын манайд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.     

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                       
ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч " ***" ХХК нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан Дархан сум ** дүгээр баг ** дүгээр хороолол ** дугаар байр ** тоот ** өрөө орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 
 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа …Барьцааны гэрээгээр иргэн Ч.Г***нь өөрийн нэр дээрхи Дархан -Уул аймгийн  Дархан сумын ** дүгээр баг ** дүгээр хороолол ** дугаар байрны **, ** тоот байршилтай тус бүр 2 өрөө, нийт 3 ширхэг орон сууцыг барьцаалсан. Гэтэл Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн байтал дээрхи байрны ** тоот орон сууц нь А.Н*** гэдэг хүнд худалдагдсан … тул шударга эзэмшигчээр тогтоож өгнө үү гэж тодлорхойлж байгаа болно. 
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т зааснаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах эрхтэй байна. 
Нэхэмжлэгч " ***" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагадаа хавсарган ирүүлсэн нотлох баримтааар Маргааны зүйл болж байгаа Эрхийн улсын бүртгэлийн Ү-200*** дугаарт бүртгэлтэй Дархан уул аймгийн Дархан сумын ** дүгээр баг ** дүгээр хороолол ** дугаар байрны ** тоот  орон сууцыг  "******* " ХХК  нь " ***" ХХК-тай байгуулсан ** тоот гэрээний үүргийн биелэлтийг хангах, уг зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлэх үүргийн батлагаа болгон 2009 оны 02 дугаар сарын 17-ний өдрийн барьцааны гэрээ зүйл болгосон байна. 

2009 оны 02 дугаар сарын 17-ний өдрийн Барьцааны гэрээг Дархан-Уул аймгийн нотариатч Ш.А*** 2009 оны 02 дугаар сарын 18-ний өдөр гэрээний үнэн зөвийг гэрчлэн 230 дугаарт бүртгэн, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын 40 дугаартай улсын бүртгэгч 2009 оны 02 дугаар сарын 18-ний өдөр Ү-200*** дугаарт бүртгэсэн байхаар байна.  / хэргийн 9-16 дугаар хуудас/
2009 оны 02 дугаар сарын 17-ний өдрийн Барьцааны гэрээний  4 дүгээр зүйлийн 4.1-д Ү-2003*** дугаар бүхий Дархан Уул аймгийн дархан сумын ** дүгээр баг ** дүгээр хороолол ** дугаар ¹8 тоотод байршилтай орон сууцны зориулалттай 29.0 м.кв италбайтай 2 өрөө байрыг барьцаалуулагч Ч.Г***өөрийн өмч гэж үзэн шатахууны зээлийг төлөх баталгаа болгон барьцуулсан  энэ талаархи  ** тоот лавлагааг хавсаргасан байна. 
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нотлох баримтад маргааны зүйл болж буй ** тоотод байршилтай 2 өрөө орон сууц Ү-2003*** дугаарт бүртгэлтэй гэх үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар ирээгүй бөгөөд ** тоотын Ү-200***, Ү-200*** дугаарт бүртгэлтэй гэрчилгээ / хэргийн 12-13 дугаар хуудас / -ний хуулбар ирсэн байна. 
Нэхэмжлэгийн шаардлагад хавсарган ирүүлсэн 2009 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн барьцааны гэрээг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн алба бүртгэсэн талаархи тэмдэглэгээ, дардасыг дарсан боловч хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлсээс ирүүлж нотлох баримтааар маргааны зүйл болж байгаа Ү-200*** дугаар бүхий Дархан Уул аймгийн дархан сумын 4 дүгээр баг 21 дүгээр хороолол 15 дугаар 8 тоотод байршилтай орон сууцны зориулалттай 29.0 м.кв италбайтай 2 өрөө нь Эрхийн улсын бүртгэлийн Ү-200*** дугаарт бүртгэлтэй бөгөөд А.Н***гаас  С.О***, С.О*** Ч.Г***, Ч.Г*** А.Н***д, А.Н***гаас Н.А***хэлцлээр шилжин одоо хууль ёсны өмчлөгч Н.А***  байна. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3.1-д үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр заасан бөгөөд мөн хуулийн  26  дугаар зүйлд  … Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой эрхийг талуудын байгуулсан гэрээг үндэслэн бүртгэх бөгөөд улсын бүртгэгч тухайн гэрээнд хувийн дугаар бүхий " бүртгэв " тэмдгийг дарж, гарын үсэг зурах, гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, эрхийг бүртгэх мэдүүлэгт үйлчилгээний хөлс төлсөн баримтыг хавсаргана гэж заасан байна. 

Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Үл хөдлөх хөрөнгийн барьцааг бүртгүүлэх тухай мэдүүлгийг өмчлөгч гаргах бөгөөд мэдүүлэгт барьцааны гэрээ болон түүний хуулбар, хавсралт болгосон баримт бичиг, үйлчилгээний хураамж төлсөн баримтыг хавсаргахаар заажээ. 
Хуулийн энэ заалтын дагуу " ***" ХХК, "*******" ХХК-тай байгуулсан үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг  бүртгүүлсэн мэт боловч хувийн хэрэгт мэдүүлэг түүнтэй холбоотой бүрдүүлбэр,  эрхийг бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, үйлчилгээний хураамж төлсөн баримт зэрэг байхгүй байна. 


Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4-т зааснаар тухайн үл хөдлөх хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад барьцаалсан тухай тэмдэглэл бүртгэгдээгүй тул   Дархан -Уул аймгийн  Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч  мөн хуулийн 17.1.6-т зааснаар маргааны зүйл болж байгаа ** тоот орон сууцтай холбоотой хэлцлийг бүртгэсэн нь  хууль зөрчөөгүй байна. 
Мөн хуулийн 312 -т заасан үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргах,  313 -т заасан үндэслэлээр бүртгэх үүрэгтэй байгууллага хохирол арилгах үүрэгтэй байна. 
Иймд Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нэхэмжлэгч " ***" ХХК-ий шударга эзмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийн хариуцагч биш байна. 
Нэхэмжлэгч " ***" ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагад дурьдагсанаар … Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 11-ний 826 дугаар шийдвэрийн Тогтоох хэсэгт үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах  талаар тусгаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлдэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11., 11.2-т -т зааснаар уг шийдвэрийг төлбөр төлөгч сайн дураар буюу албадан гүйцэтгүүлэх байдлаар биелүүлж байгаа эсэх, төлбөрт өөрийн өмчлөлийн гэх орон сууцыг сайн дураар болон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар шилжүүлэн өгсөн нь  эсэх нь тодорхойгүй байгааг дурьдах нь зүйтэй.   

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 90 дугаар зүйлийн 90.1-т зааснаар нэхэмжлэгч " ***" ХХК-ний нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан  Ү-2003*** дугаар бүхий Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр баг ** дүгээр хороолол ** дугаар ** тоотод байршилтай орон сууцны зориулалттай 29.0 м.кв талбайтай 2 өрөөний шударга эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2012 онй 03 тдугаар сарын 15-ний өдөр ХААН банк төрийн сан **** тоот дансанд төлсөн 70 200  төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 


           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Д.ОЮУНДАРЬ