Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2023/0491

 

 

 

 

 

 

2023           06           05                                      128/ШШ2023/0491       

                    

                                              Хариуцагч прокурорын дүгнэлтийг

                            хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                      хэрэгсэхгүй болгох тухай

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би, ******* хамгаалалтын захиргааны ******* хяналтын улсын байцаагч Ц.Т*******д холбогдох Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А*******ийн дүгнэлттэй зөрчлийн хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А******* нь тус шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ...Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ******* хяналтын улсын байцаагч Ц.Т*******ын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 02******* дугаартай шийтгэлийн хуудсаар Б.Г*******д Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийтгэл оногдуулж шийдвэрлэснийг зөвтгөж, Шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад холбогдогч Б.Г*******гийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай, 2 дахь заалтад оногдуулсан шийтгэлийн гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг... сайн дураар биелүүлэхийг даалгасугай гэж өөрчлөлт оруулахаар дүгнэлт бичив гэжээ.

******* хамгаалалтын захиргааны ******* хяналтын улсын байцаагч Ц.Т******* нь 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд хандан бичгээр гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А*******ээс 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлүүлэх тухай 42 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байх тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А*******ээс Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ******* хяналтын улсын байцаагч Ц.Т*******ын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 02******* дугаартай шийтгэлийн хуудсаар Б.Г*******д Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийтгэл оногдуулж шийдвэрлэснийг зөвтгөж, Шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад холбогдогч Б.Г*******гийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай, 2 дахь заалтад оногдуулсан шийтгэлийн гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг... сайн дураар биелүүлэхийг даалгасугай гэж өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичиж шүүхэд ирүүлсэн байна.

Прокурорын уг дүгнэлтийг Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ******* хяналтын улсын байцаагч Ц.Т******* нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд хандан бичгээр тайлбар өгчээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан байна.

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А*******ийн шүүхэд ирүүлсэн дүгнэлтийг хариуцагч ******* хамгаалалтын захиргааны ******* хяналтын улсын байцаагч Ц.Т*******аас хүлээн зөвшөөрсөн байгаа тул захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэл бүрджээ.

Хариуцагчаас прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсний хууль зүйн үр дагавар нь ******* хамгаалалтын захиргааны ******* хяналтын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 02******* дугаартай Шийтгэлийн хуудаст прокурорын дүгнэлтэд заасан өөрчлөлтийг оруулсан шийдвэр дахин гаргах ёстой бөгөөд шүүгчийн энэ захирамж нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үр дагавартай болно.

Энэхүү хууль зүйн үндэслэлүүдээр Прокурорын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 42 дугаартай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн ******* хамгаалалтын захиргааны ******* хяналтын улсын байцаагч Ц.Т*******д холбогдуулан гаргасан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А*******ийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 42 дугаартай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                 С.ГАНБАТ