Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2012 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 508

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс 171/2012/0391/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг Энхтайвны өргөн чөлөө ХХААХҮЯам ******* сан / байгууллагын РД: ***, утас ***/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум ** дугаар.баг ** дугаар хороолол ** дугаар байр ** тоот өөрийн үйлдвэрийн байранд байрлах " ***" ЗГБХ-нөхөрлөл / байгууллагын РД ****, улсын бүртгэлийн дугаар ****, утас ***/-Д холбогдох,
Буудай **** тоот гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 60 800 000 төгрөг. алданги 30 400 000 төгрөг, ирээдүйд зайлшгүй гарах шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллын зардал 5 021 500 төгрөг нийт 96 321 5С0 төгрөг гаргуулах" тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэни;" хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Ц.Т***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэрүүнтунгалаг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүхэд гаргасан тайлбартаа:
Хариуцагч " ***" ХХК нь 2011 оны 04 дүгээр сарын 15-ний өдрийн " ** * " тоот " Хүнсний улаан буудай худалдан авах гэрээ "-гээр нэг тонн нь 380 000 төгрөгийн үнэ бүхий 200 тонн улаан буудайг урьдчилгаа төлөн авсан. Үлдэгдэл 60 800 000 төгрегийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд буюу одоо болтол барагдуулаагүй байна. Иймд үлдэгдэл төлбөр 60 800 000 төгрөг, алданги 30 400 000 төгрөг, ирээдүйд зайлшгүй гарах шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагааны зардал, шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал болох 5 021 500 төгрөг нийт 96 321 500 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Миний оролцоогүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай байгууллага 3 гишүүнтэй нөхөрлөл. Уг буудайг үйл ажиллагаандаа нэмэр болгох зорилгоор авсан боловч санхүү, цаг агаарын байдал зэргээс шалтгаалаад ашиг гараагүй. 'өлөөгүй шалтгаан нь нөхөрлөлийн санхүүгийн байдлаас болсон. Бид хоорондоо ярилцаад хУвааж төлөхөөр болоод байгаа. Манай нөхөрлөлийн үйл ажиллагаа, хөрөнгийн чадвахийг
аРгалзан алданги, урамшууллын зардал, тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж өгнө үү гэжээ.
 шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллын зардал 5 021 500 төгрөг нийт 96 321 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ХХААХҮЯамны Тариалан  эрхлэлтийг дэмжих сан нь хариуцагч "Өргөн
бэлчир " ЗГБХ нөхөрлөлтэй 2011 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Хүнсний буудай худалдах, худалдан авах " ** " тоот гэрээ байгуулсан бөгөөд гэрээний 2.1-т зааснаар 200 тонн буудайг нэг тонн нь 380 000 төгрөгөөр тооцон шилжүүлэх үүргээ биелүүлсэн бөгөөд худалдан авагч " ***" ЗГБХНөхөрлөл нь гэрээний 4.6-д заасан хугацаанд төлбөрийг барагдуулах үүргээ биелүүлээгүй тул үлдэгдэл төлбөр 60 800 000 төгрөгийг шаардах эрхтэй байна.
Талуудын байгуулсан " ***" гэрээний 5.2-т ... 0.5 хувиар алданги ... төлөхөөр тохиролцсон тул нэхэмжлэгч гэрээний болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алданги нэхэмжлэх эрхтэй байна.
Хариуцагч " ***" ЗГБХ Нөхөрлөлийн санхүүгийн болон бизнесийн үйл ажиллагааг харгалзан алдангийн 50 хувь болох 15 200 000 төгрөгийг" ***" ЗГБХ Нөхөрлөлөөс гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх бөгөөд энэ ажиллагааг эхлүүлэх эсэх нь төлбөр   төлөгч   Шүүхийн   хүчин   төгөлдөр   шийдвэрийг   Иргэний   хэрэг   шүүхэд   хянан шийдзэрлэх туха'А хуут төлбөр авагчийн хүсэлтээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж дээр үндэслэн гүйцэтгэх хуудас бичигдэх журамтай бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэдийн ажиллагаа явагдах эсэх нь тодорхойгүй үед шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалийн зардал гэх 5 021 500 төгрөгийг хохирол гэж тооцон " ***" ЗГБХ Нөхөрлөлөөс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
ХХААХҮЯамны ******* сан нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч " ***" ЗГБХ Нөхөрлөлийн санхүүгийн чадвахиз" хамааран улсын тэмдэгтийн хураамж 537 950 төгрөг төлөхөөс чөлөөлөх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйл, заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232.4-т зааснаар " ***" ЗГБХ Нөхөрлөлөөс " *** " тоот гэрээний дагуу төлбөрийн үлдэгдэл 60 800 000 төгрөг, алДанги 15 200 000 төгрөг гаргуулж ХХААХҮЯам ******* санд олгож, *0 221 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
     2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар эхэмжлэгч ХХААХҮЯам ******* сан нь Дархан -Уул аймаг дахь Сум АУндын шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 21 -ны өдрийн 648 тоот шүүгчийн захирамжаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг, хариуцагч " ***" ЗГБХ Нөхөрлөлийг улсын тэмдэгтийн хураамж 537 950 төгрөг төлөхөөс чөлөөлсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т ааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Д.ОЮУНДАРЬ