Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2023/0495

 

 

 

 

 

 

 

 

  2023           06           05                                       128/ШШ2023/0495         

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат, шүүх бүрэлдэхүүнд шүүгч А.Мөнх-Өлзий, шүүгч Г.Урангуа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Т*******” ХХК /РД:*******/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Н*******

Хариуцагч: Монгол Улсын ******* яамны ******* дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Н*******, Т.Э*******

Нэхэмжлэлийн шаардлага: ******* яамны төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2 дугаартай албан бичгээр захиалагчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ДҮ-134-******* дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэрийг хүчингүй болгосныг хууль бус байсан болохыг тогтоолгох.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.******* яамны төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2 дугаартай албан бичгээр захиалагчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ДҮ-134-******* дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэрийг хүчингүй болгосныг хууль бус байсан болохыг тогтоолгохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

1.1.Тус шүүх “Т*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* яамны ******* даргад холбогдох “******* яамны ******* даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2 дугаартай Гомдлыг хянасан тухай шийдвэрийн ЭҮТӨҮГ/20 дугаартай Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун үйлчилгээ үзүүлэх ажил-ын гүйцэтгэгчийг сонгох тендерийн шалгаруулалтын 2 дугаар багцын тендер шалгаруулалтад тэнцэж гүйцэтгэгчээр шалгарч Гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосныг хүчингүй болгож, Гэрээ байгуулах эрх зөрчигдсөнийг сэргээх" нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргаан хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлгээр хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

            1.2.Нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “******* яамны ******* даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2 дугаартай  “гомдлыг хянасан тухай” шийдвэрийг “Т*******” ХХК-д хамаарах хэсэг нь хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж тодруулсан.

1.3.Мөн нэхэмжлэгч нь 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шүүх хуралдаан дээр “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасны дагуу ******* яамны ******* даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2 дугаар гомдлыг хянасан тухай шийдвэрийн Т******* ХХК-д холбогдох хэсгүүдийг хууль бус байсан болохыг, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах санал ирүүлэхийг даалгасан нь хууль бус байсан болохыг тогтоож, ЭҮТӨҮГ/20 дугаартай Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ажил /багц-2/-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт Т******* ХХК-ийг гүйцэтгэгчээр шалгарсан болохыг тогтоож, ЭҮТӨҮГ/20 дугаартай тендерийн багц-2-ын гүйцэтгэгчээр ажиллах гэрээ байгуулахыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасны дагуу ******* яаманд даалгах” гэж  тодруулсан.

1.4.Дээрх тодруулсан нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 0059 дугаар шүүхийн тогтоолоор “******* яамны төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2 дугаар албан бичгээр захиалагчийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02/563 тоот гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосныг хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай тодруулсан гомдлын шаардлагыг хүлээн авч, үлдэх Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах санал ирүүлэхийг даалгасан нь хууль бус байсан болохыг тогтоож, ЭҮТӨҮГ/20 дугаартай Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ажил /багц-2/-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт Т******* ХХК-ийг гүйцэтгэгчээр шалгарсан болохыг тогтоож, ЭҮТӨҮГ/20 дугаартай тендерийн багц-2-ын гүйцэтгэгчээр ажиллах гэрээ байгуулахыг ******* яаманд даалгах” ихэсгэсэн шаардлагуудыг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь тогтоол захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр хянагдаж шүүхийн тогтоол хүчин төгөлдөр хэвээр үлдсэн.

            1.5.Нэхэмжлэгч нь 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаан дээр “******* яамны төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2 дугаартай албан бичгээр захиалагчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ДҮ-134-******* дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэрийг хүчингүй болгосныг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа дахин тодруулсан.

1.6.Иймд нэхэмжлэгч нь ******* яамны төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2 дугаартай албан бичгээр захиалагчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ДҮ-134-******* дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэрийг хүчингүй болгосныг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагын хүрээнд маргасан болно.

2.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

2.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* яамны ******* даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2 дугаартай албан бичгээр захиалагчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ДҮ-134-******* дугаартай гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэрийг хүчингүй болгосныг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь “Т*******” ХХК нь хоол боловсруулах түүгээр үйлчлэх, түгээх чиглэлээр 2015 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2018 онд олон улсад тархсан Английн SFC буюу  "S сүлжээний фрайнчайзинг Монгол Улсад эзэмшиж Э болон Д хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа. У хотын гудамжинд автомашины пиццагаар үйлчилж, 2019 оноос хойш Э үйлдвэр ТӨҮГ-ын дүүрэгт ажиллаж, амьдардаг хүмүүст халуун хоолоор үйлчлэх үйлчилгээг өнөөдрийг хүртэл үзүүлж байгаа. 2021 оны 08 дугаар сард Э үйлдвэр ТӨҮГ-аас ЭҮТҮҮГ/20 дугаартай үйлдвэрийн дүүрэгт ажилладаг, амьдардаг хүмүүст халуун хоолоор үйлчлэх тухай тендер сонгон шалгаруулалтыг зарласан. Уг тендер шалгаруулалтад "Т*******" ХХК оролцож 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр захиалагчаас ДҮ-134-******* дугаартай албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүлээлгэж өгсөн бөгөөд манай компаниас шийдвэрийг хүлээж авахад тухайн тендерт хамтран оролцсон ....гэх компани ******* яаманд тендер сонгон шалгаруулалт хууль бусаар явагдсан гээд гомдол гаргасан. Гомдолдоо манайхтай холбоотой байдлаар их дурдсан байсан. "Т*******" ХХК-ийн захирал н.Ууганбатын аав н.Ж нь аж ахуйн албаны дарга байсан учраас нөлөө үзүүлсэн гэх мэдээллийг цахим сүлжээгээр цацсан. Үүнтэй холбоотой мэдээллээ ******* яамны гомдолтой хавсаргаж явуулсан. Улмаар 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ДҮ дугаартай албан бичгээр хамт тендерт оролцсон компаниас гомдол гаргасан тул гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг түр түдгэлзүүлж байна гэх албан бичиг ирж, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2 дугаартай албан бичгийг /"Т*******" ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож дахин тендер сонгон шалгаруулах/ хавсаргаж хүргүүлсэн байдаг. Иймд хуульд заасан үндэслэл шаардлагын дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам хангуулж ******* яамны ******* даргад гомдол гаргасан. Энэ хугацаанд тендер сонгон шалгаруулалтыг дахин явуулж /тэнцсэнгүй/ мэдэгдэл явуулсан байдаг. Шийдвэр гарах явцад бидний зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргана. Шүүхэд хандсанаар хөөн хэлэлцэх хугацаа зогсоно. 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр захиалагчийн зүгээс тендер сонгон шалгаруулалтыг дахин зарласан бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 29-ны өдөр нээгдэх ёстой байсан, улмаар гомдол гаргаж тендер сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлж, ******* яам болон Э үйлдвэр ТӨҮГ, Орхон аймгийн шүүх рүү гомдол гаргаж өнөөдрийг хүртэл уг тендерийн сонгон шалгаруулалт зогссон байгаа. Мөн захиалагч талд ямар нэг хор хохирол учраагүй учир нь бид үзүүлэх ёстой үйлчилгээгээ хэвийн үргэлжлүүлж байгаа. Захиргааны ерөнхий хуульд зааснаар хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь ажиллагааны явцад өөр хэлбэрээр хийгдсэн эсхүл хүчингүй болсон гэх хуулийн зохицуулалт байгаа бөгөөд үүнтэй манай маргаан нийцэж байгаа. Улмаар ******* яамны ******* даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2 дугаартай албан бичгийг судалж үзэхэд олон сонирхолтой зүйлс гарч ирсэн. Захиргааны ерөнхий хуульд захиргааны акт үйлдэх журам тухай зохицуулсан бөгөөд захиргааны акт үйлдэхдээ хариуцагч тодорхой, хаяг нь ойлгомжтой байх зэрэг бүх зүйлсийг заасан байдаг. Гэтэл ******* яамны ******* даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2 дугаартай албан бичгийн хоёр дахь хэсэгт манай тээврийн хэрэгслийг тендерийн сонгон шалгаруулалтын материалд заасан стандарт шаардлагыг хангасан байна гэж дүгнэсэн атлаа гурав дахь хэсэгт дахин өөр зүйл бий болгож "Т*******" ХХК нь шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэл санал болгосон байна гэсэн.

Нэгдүгээрт, 2021 оны 12 дугаар сард Зам тээврийн хөгжлийн яамны сайдын А/199 дугаартай тээврийн хэрэгслийн үзлэгийн тухай тушаал гарсан. Уг тушаалд ямар тээврийн хэрэгслийг үзлэг оношилгоонд хамруулахын зэрэгцээ заавал үзлэг оношилгоонд хамрагдаж дүгнэлт гаргах ёстой тээврийн хэрэгсэл дотор манай компанийн тээврийн хэрэгслүүд байхгүй, заавал стандарт шаардлагад нийцсэн байх ёстой бөгөөд нийцсэн байх ёстой гэх дүгнэлтийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар гаргах ёстой. Үүний дагуу "Т*******" ХХК-иас хандахад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Зам тээврийн хөгжлийн яамны сайдын А/199 дугаар шийдвэртэй холбоотойгоор та бүхэнд ямар нэг дүгнэлт гаргаж өгөх боломжгүй, ажлын ачаалал их, цаг давчуу гэх зэрэг зүйлсийг яриад орхисон. "Т*******" ХХК-иас өмнө нь шаардлага хангасан тээврийн хэрэгслийг дахин үргэлжлүүлж санал болгохоор энэ тээврийн хэрэгсэл нь стандарт шаардлагад нийцэхгүй байна гээд байгаа. Хоёрдугаарт, захиалагчийн зүгээс шаардлагатай тохиолдолд өөрөө цахимаар авна гэсэн. Тэгэхээр захиалагч өөрөө шаардлагатай гэж үзээгүй учраас аваагүй гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл, тендер шалгаруулалтын заавар болон шаардлагуудад тодорхой заасан бөгөөд ингэж дүгнэснийг "Т*******" ХХК-ийн зүгээс буруу дүгнэсэн гэж үзсэн. Захиргааны актыг үйлдэхдээ агуулга болон хэлбэр нь тодорхой байх ёстой. Гэтэл хариуцагч байгууллагын захиргааны актын агуулга хоорондоо зөрчилддөг. Нэг болон хоёрдугаар хэсгийг уншихаар тэнцсэн, гуравдугаар хэсгийг уншихаар тэнцээгүй. Мөн "Т*******" ХХК нь мэдээллээ цахимаар авах ёстой гэхдээ цаасан хэлбэрээр нэрээ сольсон байна гэсэн. Өөрөөр хэлбэл, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн лавлагаанд "Т*******" ХХК нэрээ 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр, 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр, 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдөр сольсон гээд цаасан хэлбэрээр гаргаж өгсөн. Гэхдээ доод талд нь заавал цахим хэлбэрээр авах ёстой гэх шаардлагыг тавьдаг. Бид цахимаас олон төрлийн мэдээлэл авдгийн нэг нь хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээлэл юм. Гэхдээ ийм байдлаар цахимаар авахаар компанийн нэр үүссэн өөрчлөгдсөн нь хэвээрээ, цахим мэдээлэл авах ганц боломж нь зөвхөн регистрийн дугаараа хийнэ. Тэгэхээр хамгийн сүүлд бичигдсэн компанийн нэр буюу "Т*******" ХХК гэж гардаг. Тиймээс бид үүнийг бичгээр оруулсан. Өөрөөр хэлбэл ямар ч техникийн боломжгүй байхад зөвхөн цахим хэлбэрээр байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа ба үүнийг сүүлд нь нөхөж Төрийн худалдан авах ажиллагааны газар, Шүүхийн тусгай архивын газраас нотлох баримтуудаа авсан. Мөн үргэлжлүүлээд доод талд нь өөрчилсөн мэдээллээ цахим хэлбэрээр аваагүй байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, энэ хуулийн 52.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон бол тендерт оролцогч ерөнхий шаардлага хангаагүй гэсэн. Гэтэл бидний зүгээс гэрээний үүрэг болон мэргэжлийн алдаа гаргасан зүйл байхгүй. Тавь дахь буруутгаж байгаа зүйл нь хариуцагчаар оролцох ёсгүй. Хэрвээ хариуцагчаар оролцсон байвал энэ талаарх мэдээллээ оруулах байсан. Гэтэл "Т*******" ХХК нь тендертэй холбоотой маргаанд өмнө нь оролцож байсан зүйлгүй гуравдагч этгээдээр нэг удаа оролцож байсан. "Т*******" ХХК-иас 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүчингүй болсон гэрээг оролцуулсан тул хууль бус гэрээ байна гэж заасан. Гэтэл хүчингүй гэрээ оролцуулж байгаа нь бид энэ хугацаанд ямар ажил хийж, ямар газруудтай хамтарч ажиллаж байсан талаарх мэдээллээ өгөх байдлаар оролцуулсан. Гэхдээ оролцуулах явцад манай гэрээг хүчингүй болгосон ба бид гэрээгээ өөрчилж, ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Бид буруутгаж байгаа гуравдугаар хэсгийн дотор хэд хэдэн зөрүүтэй зүйл байгаа юм. Нэгдүгээрт, хуурам гэрээ, хүчингүй болсон гэрээ оролцуулсан гэж харж байгаа. Хоёрдугаарт, 2018 болон 2019 онд ямар ч ажил хийгээгүй гэсэн ба анх захиалагч талаас 3 жилийн ажлын туршлагын шаардлагыг тавьсан. Гуравдугаарт, хавтаст хэрэгт байгаа эхний тендерийн үнэлгээний материал болон дараагийн тендерийн үнэлгээний материалыг уншихад нийт үнийн гэх ойлголт байгаа. Үүний тухайд жил тус бүрээр 70 хувь гэх шаардлага тавиагүй, 3 болон 4 жилийн хугацаанд 70 хувиас доошгүй байх ёстой гэж Тендер сонгон шалгаруулалтын заавар болон тусгай зааварт заасан байдаг. Гэтэл хариуцагч тал жил бүр 70 хувьтай байх ёстой гэж ойлгоод "Т*******" ХХК-ийг үгүйсгэж байгаа. Магадгүй 4 жилийн 3 жилд 0 төгрөгийн орлоготой байж болно, харин сүүлийн жилийн орлого нь 70 хувьдаа хүрч байгаа тохиолдолд уг хуулийн зохицуулалт хэвээр үйлчилнэ. Гэтэл хариуцагч тал жил бүр 70 хувиас дээш байх ёстой гэж үзэж шийдвэр гаргасан нь хэт нэг талыг барьж байгаа хэрэг юм. Дөрөвдүгээрт, "Т*******" ХХК-ийг өөр хуулийн этгээдийн хэвлэмэл хуудаст өөр этгээдийн хоолны цэсийг тендерийн материалд оролцуулсан байгаа нь хууль бус гэж дүгнэсэн. Тэгэхээр өөр хуулийн этгээд гэдэг нь манай өмнө эзэмшиж байсан компани буюу Т ХХК юм. Уг компанийг өнөөдрийн байдлаар хэн ч эзэмшээгүй. Улмаар өөр хуулийн этгээдийн нэр дээр хоолны цэс хийсэн гэх шалтгаанаар тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин тендер сонгон шалгаруулалт зарласан ба зарласан шийдвэрийн доод хэсэгт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтын дагуу холбогдох баримт бичгийг бүрдүүлж худалдан авах ажиллагааны улсын байцаагчид тендер сонгон шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналаа хэлнэ үү гэсэн. Өөрөөр хэлбэл, "Т*******" ХХК нь хар жагсаалтад ороод 3 жилийн хугацаанд дахин тендер сонгон шалгаруулалтад орох боломжгүй болсон. Мөн улсын байцаагчийн дүгнэлт гэж хэллээ, гэтэл үүнтэй холбоотой ямар ч улсын байцаагчийн дүгнэлт байхгүй байхад "Т*******" ХХК-г хар жагсаалтад оруулах шаардлагатай байсан уу. Тендер сонгон шалгаруулалттай холбоотой маргааныг шийдвэрлэх журам гэж байгаа. Уг журамд нэг зүйл тодорхойгүй байгаа нь тендер сонгон сонгон шалгаруулалттай холбоотой гомдол гаргаж уг гомдлыг шийдвэрлэсэн талаарх хувийн хэрэг байх ёстой. Архивын тухай хуульд зааснаар хувийн хэрэг нь огноо болон дугаартай, тодорхой шаардлага хангасан байх ёстой. Гэтэл энэ хувийн хэрэг нь ******* яаманд байдаггүй. Бусад компани гомдол гаргахад тухайн гомдол дотор нь хууль бус мэдээллүүд нь хамт байдаг. Мөн юуг хууль бус гэж үзсэн, ямар баримтыг гаргаж өгөх ёстой байсан талаарх зүйлс хувийн хэрэгт байдаггүй, асуухаар и-мэйл хаягт байгаа гэж хэлдэг. Хувийн болон албаны и-мэйл хаяг байхаас үл хамаараад "Т*******" ХХК-ийн гомдолтой хамааралтай баримт бичгүүд хувийн хэрэгт байх ёстой. И-мэйлээс харахаар оролцогч нараас захиалагчид руу явуулсан техникийн материалууд байсан. Маргааныг хянан шийдвэрлэсэнтэй холбоотой нотлох баримтуудаа гаргаж өгөхийг шаардахад манайд байхгүй өөр газраас ирсэн учраас үзлэг хийх ёстой гэсэн. Үүний дагуу очиж үзлэг хийхэд баримтууд нь гарч ирээгүй. Нэмж хоёр зүйл гарч ирнэ, тендер сонгон шалгаруулалтаар шалгарсан компаниудын мэдээллийг албан ёсны сайтдаа байршуулдаг бөгөөд манай компанийг байршуулаагүй байхад манайхтай холбоотой мэдээлэл задарсан байсан. Улмаар баян айлын хүүхэд тендер сонгон шалгаруулалтад сонгогдоод байна гэх агуулгаар мэдээлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. гэв.

2.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ******* яамны ******* даргын шийдвэрийг хууль бус байсныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өмнө нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, дараа нь үргэлжлүүлсэн байдлаар тогтоох шаардлага гаргасан гэж ойлгосон. Тиймээс манай шийдвэрийн дагуу бие даасан шийдвэр хэрэгжсэн байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байгаа. Хувийн хэргийн талаар манай байгууллагаас тодруулсан зүйлгүй учраас худал хэлж байна. Нэгдүгээрт, хавтаст хэрэгт ******* яамнаас гомдол шийдвэрлэсэн талаарх 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 03/2 дугаартай албан бичиг хавсаргагдсан. Гомдлыг ямар үндэслэлээр гаргадаг бэ гэхээр "Т*******" ХХК нь уг тендер шалгаруулалтад дангаараа оролцсон бөгөөд ДТБ ХХК-г хамтран оролцсон гэж ойлгохгүй. Хамтран оролцогч гэдгийг түншлэгч хэлбэрээр гэж хуульд заасан томьёолол байгаа. Гэтэл аль аль талууд нь бие даасан гомдол гаргасан этгээдүүд юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухайн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт захиалагчийн гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч ******* яаманд ажлын 5 хоногт гомдол гаргасан ба ******* сайдын 2019 оны гомдол хянан шийдвэрлэх тухай 131 дүгээр тушаалын дагуу хянасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тусгайлан заасан хэм хэмжээ байвал түүнд нийцсэн эсэхийг шалгах ёстой учраас түүний дагуу шалгасан. ДТБ ХХК-иас нийт 57 хуудас гомдлыг өгсөн бөгөөд хавтаст хэрэгт хавсаргасан. Уг гомдлын 7 дугаар зүйлийн ДТБ ХХК-ийн хүснэгтийн 1 дэх хэсэгт Т******* ХХК-тай холбоотой 7 дугаар хэсэг гэж дугаарласан. Нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

            2.3.Шүүхээс иргэдийн төлөөлөгч Б.Г шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч иргэдийн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд хэргийн оролцогч нараас иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулахад татгалзах зүйлгүй гэсэн тул түүнийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч нь “Манай компаниас тендерт санал болгосон тээврийн хэрэгслүүдийг тендерийн шаардлагад нийцэхгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй, “Т” ХХК нь хуулийн этгээдийн нэрээ “Т*******” ХХК гэж өөрчилсөн нь регистрийн дугаар өөрчлөгдөөгүй үйл ажиллагаа хэвээрээ байгаа, “Т” ХХК-д холбогдох мэдээллийг цахим системээр дамжуулан гаргах бодит боломжгүй байхад биднээс тэгж шаардаж байгаа нь хууль бус, 2018, 2019 онд холбогдох ижил, төстэй үйлчилгээ үзүүлсэн туршлага байхгүй нь тендерийн шаардлагад нийцэхгүй гэсэн нь үндэслэлгүй, учир нь анхнаасаа тендерийн шаардлагад гэрээний үнийн дүнгийн нийлбэрийн шаардлага тавигдсан болохоос ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагатай байх гэж заагаагүй, 2019 онд манай компани Э үйлдвэртэй байгуулсан гэрээний үүргээ гүйцэтгээд явж байсан тул тухайн онд ажил гүйцэтгээгүй гэж үзэхгүй, Эмчилгээний хоолны цэсийг “Т” ХХК-ийн нэрээр ирүүлсэн нь алдаа болсон хэдий ч үүнийг жижиг хэмжээний зөрүү гэж үзэх боломжтой байсан” гэж, хариуцагч “2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2 дугаартай Гомдлыг хянасан тухай мэдэгдэл нь хуульд нийцсэн. “Т*******” ХХК нь өөрийн санал болгосон тээврийн хэрэгслүүдээ эрүүл ахуйн шаардлага хангасан эсэх талаар нотлох баримтыг ирүүлээгүй байсан, Улсын дээд шүүхээс хүчингүй болгосон гэрээг тендерийн баримт бичигт ирүүлж илт худал мэдээлэл бүхий тендерийн баримт бичиг ирүүлсэн, тендерийн баримт бичигт зөвхөн гэрээний үнийн дүнгийн нийлбэр заасан гэдэг нь үндэслэлгүй, ижил төстэй ажил гүйцэтгэсэн байх шаардлага мөн тавигдсан, Эмчилгээний хоолны цэс-ийг “Т*******” ХХК-ийн нэрээр ирүүлэх ёстой байтал 2020 онд хэрэглэж байсан “Т” ХХК-ийн нэрээр ирүүлсэн нь тендерийн шаардлагад нийцээгүй” гэж тус тус маргажээ.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “******* яамны төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2 дугаартай албан бичгээр захиалагчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ДҮ-134-******* дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэрийг хүчингүй болгосныг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн тодруулсан бөгөөд дээрх тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

4.“Э үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/388 дугаар тушаалаар “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ажил”-ын ЭҮХХК/20 дугаартай тендерийг зохион байгуулах тендерийн үнэлгээний хороог байгуулжээ.

5.Дээрх үнэлгээний хорооны 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ажил”-ын ЭҮХХК/20 дугаартай тендерийн багц-1, багц-2-ын тендерийг нээж, уг тендерт оролцохоор “Т*******” ХХК, “Д” ХХК, “М” ХХК-иуд оролцохоор материалаа ирүүлсэн байна.

6.Тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар гомдол гаргагч “Т*******” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг үнэлгээний хорооны гишүүдийн 91 хувийн саналаар шийдвэрлэжээ.

7.“Э үйлдвэр” ТӨҮГ-ын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” ДҮ-134-******* дугаартай албан бичгээр гомдол гаргагч “Т*******” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг захиалагчаас хүргүүлсэн байна.

8.Дээрх маргаан бүхий тендер шалгаруулалттай холбоотой асуудлаар тус тендерт оролцсон “Д” ХХК-ийн зүгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргажээ.

9.Дээрх гомдлыг ******* яам хүлээж авч хянаад, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай” 03/2138 дугаар албан бичгийн дагуу гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

            10.Маргаан бүхий ******* яамны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/2 дугаартай албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д заасны дагуу тендерийг хүчингүй болгож, хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-т заасны дагуу хуульд нийцүүлэн үнэлгээг дахин хийхийг мэдэгджээ.

11.Дээрх албан бичигт:“... Харин дээрх авто машинууд эрүүл ахуйн шаардлага хангасан талаар мэдээлэл ирүүлээгүй байгаа нь тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.3-т “Тендерт оролцогч нь гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай (Хүнсний түүхий эд, бараа материал татах, зөөвөрлөх тээврийн хэрэгсэл нь чингэлэг бүхий хөргүүртэй эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгсэл байх) машин механизмуудыг дээрх хүснэгтийн дагуу санал болгоно.”, “Халуун хоолоор үйлчилгээ үзүүлэгч байгууллагад тавигдах шаардлага”-ын 9-д “Хүнсний түүхий эд, бараа материал татах, зөөвөрлөх тээврийн хэрэгсэл нь чингэлэг бүхий хөргүүртэй эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгсэл байна.” гэсэн шаардлагад нийцээгүй байна.

4.Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журмын 3.7-д заасны дагуу худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээс 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр татсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд “Т*******” ХХК нь Т******* /2020.02.19/, Т /2017.09.21/, Р /2014.05.16/, Т /2014.05.16/, Р /2013.05.24/, Найсжей /2006.02.06, 2003.12.10/ гэсэн оноосон нэрийн бүртгэлийн мэдээлэл байна.

Түүнчлэн “Т” ХХК-ийн нэр өөрчлөгдөж “Т*******” ХХК болсныг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэсэн тухай Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 003496680 дугаартай албан бичгийг “Т*******” ХХК-аас тендерт хавсарган ирүүлсэн байна.

Хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтад “сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, энэ хуулийн 52.1.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон” гэж заасны дагуу “Т*******” ХХК-аас “Т” ХХК-д холбогдох мэдээллийг цахим системээр дамжуулан гаргуулаагүй байгаа нь тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 16.2.1-д “Шүүхийн тусгай архивын лавлагаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтыг цахим хэлбэрээр авна.” гэж заасанд нийцэхгүй байна.

5.Ижил, төстэй гэрээний туршлагад “Т*******” ХХК-аас 2019 оны “Э үйлдвэр ТӨҮГ-ын ЗМЗ буюу тендерийн 2 багцад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” 5/130-19 дугаартай гэрээ, гэрээ дүгнэсэн актыг, 2020 оны “Катеринг үйлчилгээ үзүүлэх” гэрээ, гэрээ дүгнэсэн акт, 2021 оны “Кемп, катерингийн үйлчилгээ үзүүлэх” гэрээ, захиалагчийн тодорхойлолтыг ирүүлсэн байна.

“Т*******” ХХК-аас 2019 онд “Э үйлдвэр” ТӨҮГ-тай байгуулсан “Э үйлдвэр ТӨҮГ-ын ЗМЗ буюу тендерийн 2 багцад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” 5/130-19 дугаартай гэрээг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 25 дугаар тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 566 дугаар магадлал (Э үйлдвэр ТӨҮГ “Т” ХХК-тай байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 5/130-19 дугаартай гэрээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шаардлагуудыг хангаж, тус тус хүчингүй болгосугай.”)-ыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

“Т*******” ХХК-аас 2018 онд, 2019 холбогдох ижил, төстэй үйлчилгээ үзүүлсэн туршлага байхгүй байгаа нь тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6-д “Тендерт оролцогчийн техникийн чадавх болон туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлага: 2018, 2019, 2020, 2021 онуудад ижил төстэй үйлчилгээ үзүүлсэн туршлагатай байх ба энэхүү туршлагад тооцуулах гэрээний үнийн дүнгийн нийлбэр нь захиалагчийн батлагдсан төсөвт өртгийн 70 хувиас багагүй байна.Нотлох гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн актыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ.” гэсэн шаардлагад нийцэхгүй байна.

6.“Т*******” ХХК-аас тендерийн баримт бичигт заасан “Халуун хоолоор үйлчилгээ үзүүлэгч байгууллагад тавигдах шаардлага”-ын 5-д “тендерт оролцогч хуулийн этгээд багц тус бүрд энгийн болон эмчилгээний хоолны төлөвлөгөөт цэсийг боловсруулах, төлөвлөгөөт цэсийг өдөр, орой, шөнийн ээлжээр тооцон нэг сараар тус тусад нь зохиож, хоолны нэр төрөл, олгох /порцлох/ хэмжээ, илчлэгийг тооцож ирүүлэх” гэсэн шаардлагын дагуу “Эмчилгээний хоолны цэс”-ийг “Т” ХХК-аас ирүүлснийг “Т*******” ХХК-ийн тэмдгээр баталгаажуулсан байгаа нь шаардлагад нийцэхгүй байна.

Иймд захиалагчийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02/563 тоот гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож байна.

Дээрх тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн мэдэгдье.” гэжээ.

12.Маргаан бүхий дээрх албан бичигт “захиалагчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” ДҮ-134-******* дугаартай шийдвэр” гэдгийг “захиалагчийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02/563 тоот гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр” гэж техникийн шинжтэй алдаатай бичсэн байх бөгөөд захиалагч уг албан бичгийн утга, агуулгыг зөвөөр ойлгон хүлээн авч, хэрэгжүүлсэн байгаа болохыг дурдах нь зүйтэй.

13.Нэхэмжлэгч “Т*******” ХХК нь маргаан бүхий ******* яамны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2 дугаар албан бичигт дурдсан зөрчлүүдийг гаргасан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

14.Тодруулбал, нэхэмжлэгчийн бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэхээр санал болгосон авто машинууд нь хүнсний түүхий эд, бараа материал татах, зөөвөрлөх тээврийн хэрэгсэл нь чингэлэг бүхий хөргүүртэй эрүүл ахуйн шаардлага хангасан байх гэсэн шаардлагыг хэрхэн хангаж байгаа нь тодорхойгүй, хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөнтэй холбоотой баримтыг бүрэн гаргаж ирүүлээгүй, ижил төстэй гэрээний туршлагад шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон гэрээний туршлагыг санал болгосон, эмчилгээний хоолны цэс-д өөр хуулийн этгээдийн хоолны цэсийг санал болгосон зэрэг зөрчлүүдийг гаргасан нь тогтоогдож байх тул маргаан бүхий яамны албан бичиг үндэслэлтэй  байна.

15.Маргаан бүхий ******* яамны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2 дугаартай албан бичигтэй холбоотой асуудлаар тендерийн үнэлгээний 2022 оны 04  дүгээр сарын 26-ны өдөр хуралдаж, ирүүлсэн тендерүүдэд дахин үнэлгээ хийж, шаардлага хангасан нэг ч тендер байхгүй гэж үзэж, бүх тендерээс татгалзаж шийдвэрлэжээ.

16.Үнэлгээний хорооны дээрх шийдвэртэй холбоотойгоор захиалагч “Э үйлдвэр” ТӨҮГ-аас 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ДҮ-134-12/1990 дугаартай албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн ирүүлсэн тендер шалгараагүй талаар мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлжээ.

17.Нэхэмжлэгчээс дээрх тендерээс татгалзсан үнэлгээний хорооны болон захиалагчийн шийдвэртэй холбоотойгоор харьяалах шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлээгүй байна.

18. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, маргаан бүхий ******* яамны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/2 дугаар албан бичиг хэрэгжиж дуусгавар болжээ.

            19.Нэхэмжлэгчийн зүгээс ******* яамны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/2 дугаар албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоолгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд сэргэнэ гэж тайлбарлаж байх хэдий ч хууль зүйн утгаараа дээрх мэдэгдлээр өмнөх тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон тул түүний дараа хийгдсэн ажиллагаануудыг үргэлжилсэн шинжтэй /шаталсан/ захиргааны акт гэж дүгнэх боломжгүй.

20.Өөрөөр хэлбэл, маргаан бүхий актыг хууль бус байсан болохыг тогтоосноор нэхэмжлэгчийн сэргэх эрх байхгүй байна гэж үзэхээр байна.

            21.Улмаар тендер шалгаруулалт хүчингүй болсон тул тендерийн үнэлгээг дахин хийх эрх зүйн үндэслэл бүрдсэн, түүний дагуу тендерийн үнэлгээг дахин хийсэн зэрэг нь захиргааны байгууллагын бие даасан шийдвэр гаргах ажиллагаа бөгөөд түүнээс гарах шийдвэрүүдийг бие даасан захиргааны акт гэж үзэх тул нэхэмжлэгч тэдгээр шийдвэрүүдэд маргах боломжтой гэж үзэв.

22.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.“Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараахь шийдвэр гаргана:”, 55.3.1.“энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх;”, 55.3.3.“зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах.” гэж заасны гаргасан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна..

23.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “******* яамны төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2 дугаартай албан бичгээр захиалагчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ДҮ-134-******* дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэрийг хүчингүй болгосныг хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

24.Шүүхээс иргэдийн төлөөлөгч Б.Г шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч иргэдийн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд хэргийн оролцогч нараас иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулахад татгалзах зүйлгүй гэсэн тул түүнийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 16.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1, 55.3.3-т  заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т*******” ХХК-аас ******* яамны ******* даргад холбогдуулан гаргасан “******* яамны төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2 дугаартай албан бичгээр захиалагчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ДҮ-134-******* дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэрийг хүчингүй болгосныг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ГАНБАТ

ШҮҮГЧ                                   А.МӨНХ-ӨЛЗИЙ

ШҮҮГЧ                                   Г.УРАНГУА