| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Булгантамир |
| Хэргийн индекс | 195/2025/2463/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2754 |
| Огноо | 2025-12-10 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2754
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э***,
шүүгдэгч Т.Т*** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Т***ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаар хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Ховд аймагт төрсөн, захчин, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “***” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчоо 6 дугаар гудамж, 119 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх,
*** овгийн Т***ийн Т*** (РД: ***).
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Т*** нь “***” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** ХХК-ийн барьж байгаа барилгын талбайд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-т заасан, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтын зохион байгуулалт MNS4969:2000 "Сургалт зохион байгуулалт Үндсэн дүрэм" стандартын 3.16-т заалтыг тус тус биелүүлээгүйн улмаас Б.П*** нь пассатны шилэнд даруулж амь хохирсон буюу Т.Т*** нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас:
Улсын яллагчаас шүүгдэгч Н.Э***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтай, хавтаст хэргээс хэргийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан бичгийн нотлох баримтуудыг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э*** “...Эхний ээлжид Т***ын талаас 20,000,000 төгрөгийг нэмээд дараа нь 20,000,000 төгрөгийг өгсөн бөгөөд нийт 40,000,000 төгрөгийг өгсөн талаар би байцаагчид хэлсэн. Гэтэл хэрэгт 60,000,000 төгрөг гэж худлаа бичигдсэн байна. Яах вэ хөдөлмөр хамгааллын дэвтэр дээр гарын үсэг зуруулаагүй нь буруу, мөн гадна пассатны шилэнд дарагдахдаа манай дүү чигээрээ доошоо харж унаагүй аарцаг нь задарсан буюу шил унахад чигээрээ дарагдаж унасан байдалтай байсан гэж ярьж байсан гэмтлийн эмнэлэг дээр байхдаа ингэж сонссон...Эцсийн эцэст хүний амь насыг мөнгөөр үнэлэхгүй, шүүхийн байгууллага энэ хүнд ямар хариуцлага хүлээлгэдэг түүнийг нь хүлээлгэнэ. Энэ хүн манай талынханд би ялаа үүрээд л явна биз гэж уурлаж л байсан байна лээ. Хамгийн гол нь хүний амь нас шүү дээ. Амь хохирогч нь өмнө замын газарт ажилладаг байсан бөгөөд бид нарт тусалдаг байсан. Сүүлд ажил нь түр зогсоод энэ ажилд түр ажиллаж байгаагаа хэлсэн...Сүүлд эдний талаас захирал гэх хүмүүс ирж уулзахад 200 сая төгрөг өгье гэж байсан...Нэмж нэхэмжилж байгаа зүйл байхгүй байна, гэхдээ 200 сая төгрөг өгнө гэж байсныг бол нэхэмжилж л байна...” гэж (шүүх хуралдааны тэмдэглэл), хавтаст хэргээс тусгайлан нотлох баримт шинжлэн судлалгүй,
шүүгдэгч Т.Т***аас “...Нэмж мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэж (шүүх хуралдааны тэмдэглэл), хавтаст хэргээс хэргээс тусгайлан нотлох баримт шинжлэн судлалгүй шүүх хуралдаанд оролцоцгоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Шүүгдэгч Т.Т***ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 135 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 137 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 139 дэх тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 141 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 140 дэх тал), үл хөдлөх хөрөнгийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 138 дахь тал) зэрэг болно.
Хоёр.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
2.1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Т.Т*** нь “***” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** ХХК-ийн барьж байгаа барилгын талбайд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-т “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтын зохион байгуулалт MNS4969:2000" Сургалт зохион байгуулалт Үндсэн дүрэм" стандартын 3.16-т “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дах өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө.” гэсэн заалтыг тус тус биелүүлээгүйн улмаас Б.П*** нь пассатны шилэнд дарагдсан ба улмаар Нийслэлийн түргэн тусламжийн газар хүргэгдэж хэвлий мөчдийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан буюу Т.Т*** нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон болох нь:
1. ХУДЦГ ЦХ-1, Шуурхай удирдлагын тасаг, Дуудлагын лавлагааны “...Б***гийн П*** /57, эр/ барилга дээр пассатанд даруулж гэмтээд 11 сарын 20-ны өдрийн 15 цагийн үед 103-аар ГССҮТ-д хүргэгдэн ирээд өнөөдөр буюу 11 дүгээр сарын 21-ний өдөр 10 цаг 35 минутад эрчимт эмчилгээний тасагт нас барсан...” гэх тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 06 дахь тал),
2. Хэргийн газрын үзлэг хийсэн “...Хэрэг учрал болсон гэх Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** хотхоны барилга дээр хүн бэртэж нас барсан гэх гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад дунд голын ертөнцийн зүгээр урд байрлах 4 блок барилгын А1 блокийн орцны хаалганы гадна талд байрлаж хурааж тавьсан пассатны шилэнд сууж байгаад даруулж гэмтсэн тухайн пассатны шилний хэмжээ 137х126 хэмжээтэй хураалттай, 22 шил буюу 2 давхарласан шилний доод талын 1 шил хагарсан, тухайн хагарсан шилний ойролцоох газар 5 шил зүүн талд 2 шил нийт 29 шил байсан. Шилний 1 ширхэг даац жин 34100 кг. Амь хохирогчийн дарагдсан гэх газрыг мэргэжилтэн 1 гэж тэмдэглэж зүүн талд буюу явган хүний бродурын хажууд байрлах цус гэж хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг 2 гэсэн гэрэл зургаар бэхжүүлэн авав. Үзлэгийн явцад хэрэг болсон гэх газрын ойр орчимд хяналтын камер байгаа эсэхийг шалгахад хэрэг болсон гэх газар луу харсан хяналтын камер байх боловч ажиллахгүйг тэмдэглэлд тусгав. Үзлэгээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгаа өгсөн дэвтрийг хураан авсан...” гэх тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 08-13 дахь тал),
3. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би талийгаачийн төрсөн ах нь байгаа юм...Надад 2-3 хоногийн өмнө над руу утсаар ярьж цахилгааны туслахаар ажиллаж байгаа гэж хэлсэн. Тэгэхэд нь би амрахгүй яасан юм бэ? гэтэл за яах вэ түр зуур ч гэсэн ажил хийж байя гэж хэлсэн... Хамтран амьдрагч байгаа 6-7 жил болж байна. Албан ёсны гэр бүл үр хүүхэд байхгүй... Өчигдөр өдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 15:00-16:00 хооронд тухайн барилгын хариуцаж байгаа гэх эрэгтэй та П***ийн ах нь мөн үү гэхэд та яаралтай гэмтэл дээр хүрээд ир гэсэн. Тэгээд би том хүү Анхбаяр луу залгаад Пүүжээ ах чинь ингэсэн байна гэж хэлээд манай том хүү эхэлж ирсэн. Үдээс хойш нь би ирсэн... 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10 цаг 15 минутад нас барсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 32-33 дахь тал),
түүний 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр дахин өгсөн “...Тухайн үед ажил явдал болоод бид нар хамт хохирогчийн ажилд нь зарцуулж авсан мөнгөн дүн баримтыг нь цуглуулж байгаад хаяад шатааж устгасан байх хайгаад олдохгүй байгаа. Гаргаж өгөх баримт байхгүй... Надаа ямар нэгэн санал, гомдол байхгүй. Хуулийн хүрээнд үнэн зөвөөр шийдээсэй гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 36-37 дахь тал),
4. Гэрч Б.Э***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай эгчийн хүүхэд Пүүжээ ах эмнэлэг дээр байна гэж хэлээд л тэгээд эмнэлэг дээр очоод тэгээд би өчигдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр эмнэлэг дээр хоносон...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 41-42 дахь тал),
5. Гэрч Д.О***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өчигдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэрээсээ хамт гараад нэг автобусанд суугаад би *** ***гийн автобусны буудал дээр буусан. Тэгээд манай хүн цаашаа хотын төв рүү 120 ажил нь байдаг гээд явсан. Тэгээд өдөр би 13:20 минутын үед нөат-ын баримтын тохирол явагдаад нөхөр лүүгээ залгаад тохирол таарч байна уу гэж асуух санаатай залгатал утсаа аваагүй. Тэгэхээр нь фейсбүүк рүү сугалаа тараа юу хором авна гээд бид 2 ярьж байсан тэгээд би нэг хормын зураг явуулсан тэгээд фейсбүүкт онлайн байгаад хариу өгөхгүй байхаар нь 15:00 цагаас эхлээд 16:37 минут хүртэл 6 удаа залгасан боловч утсаа аваагүй. Тэгээд 16:38 минутад төрсөн эгчийн хүү болох Алтанхуяг манай хүнийг гэмтэл дээр байна аа залгаарай гээд фейсбүүк чат руу чат бичиж үлдээсэн байхаар нь би залгасан. Тэгтэл манай хүний бие муу байна гэж хэлэхээр нь би очоод би 23:00 цагийн үед гэр лүүгээ явсан. Тэгээд эмнэлэг дээр ах эгч нарынх нь хүүхдүүд харж үлдсэн.Тэгээд би өглөө 10:00 цагийн үед очиход өөдөөс эмч нар нь яаралтай ороорой гэж хэлээд би орсон тэгтэл эмч нар нь 5 минут хэрээтэй зүрхэнд нь массаж хийж байсан, төд удалгүй 10:15 гээл хэлээд зүрх нь зогслоо гэж хэлсэн....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 45-46 дахь тал),
6. Гэрч Э.Ж***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би *** ХХК-нд ерөнхий инженерээр 2022 оны 03 дугаар сараас хойш ерөнхий инженерээр ажиллаж байгаа. Манай байгууллагын хэрэгжүүлж байгаа *** төсөл нь 2022 оны 03 дугаар сараас хойш эхэлсэн ба Хан- Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Энхтайвангийн гүүрний зүүн талд тус төслийн барилгын явц одоогийн байдлаар 80 орчим хувийн гүйцэтгэлтэй явж байгаа. Би туслан гүйцэтгэгч байгууллагуудын ажлын явц, түүн дээр хяналт тавих үүргээр ажилладаг. 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** төслийн барилгын ажил явагдаж байсан. Манай ажилчид 09 цагаас 18 цаг хүртэл ажил үүргээ гүйцэтгэдэг ба 13 цагаас 14 цагийн хооронд өдрийн хоолондоо ордог. Тэгээд 13 цаг 20 минутын орчимд би өдрийн хоолондоо орчхоод өрөөндөө сууж байтал гаднаас подон дээр 4 хэлбэрээр хураагдсан байсан шилэнд хүн дарагдаад уначихлаа гэж хэлсэн. Тэгээд шууд яваад очтол *** бат *** туслан гүйцэтгэгч байгууллагын ажилтан А хэлбэрээр босоогоор хураагдсан байсан нэг талын 30 орчим шилэнд дарагдсан байдалтай хүмүүс доороос нь өргөлцөөд гаргасан ухаангүй хэвтэж байсан. Тухайн үед ажилчдын нэг нь түргэн тусламж дуудсан байсан ба удалгүй түргэн тусламжийн хүмүүс ирээд аваад явсан. Дарагдаж унасан ажилчин ухаангүй байдалтай гэхдээ амьсгалж байсан ба уруулын дээд хэсэг хавдсан хамраас цус гарсан байдалтай өөр ямар нэгэн гэмтэл харагдаагүй. Хүмүүсийн яриагаар хөл нь тухайн үед хугарсан юм шиг байсан. Тухайн үед дарагдаад унахыг харсан ажилчин байхгүй байсан ба бүгд хоолондоо орсон байдалтай байсан. Өөрийнхөө хэрэглэж байсан багажуудыг подоны хажуу талд хураагаад тавьсан байсан ба миний бодлоор дарагдаж унасан талын шилийг налах үйлдэл хийсэн байж магадгүй...Амь хохирогч Б.П*** нь манай туслан гүйцэтгэгч байгууллага болох *** бат *** ХХК-ны ажилчин нь байсан. Гэхдээ миний ажигласнаар тухайн байгууллагын үндсэн ажилчин биш байх шиг байсан. *** бат *** ХХК нь манай туслан гүйцэтгэгчээр 2022 оны 03 дугаар сараас буюу барилга эхэлснээс хойш хамтран ажиллаж байгаа ба амь хохирогч Б.П*** нь миний анзаарснаар 2024 оны 07 дугаар сараас хойш барилга дээр гадна гэрэлтүүлэг суулгаж ажилладаг байсан. Амь хохирогч Б.П*** нь байнга ирж ажилладаггүй байсан ба хоёр гурван хоног ирж ажиллаад ирэхгүй олон хоног болдог байсан. Б.П*** нь гадаа гэрэлтүүлэг суулгадаг тул барилгын гадна талд ихэвчлэн ажилладаг байсан. 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хоолонд орохын өмнө буюу 12 цагийн үед барилга тойроод хяналт, шалгалт хийгээд явж байхад Г блокийн зүүн хойд талын замын гэрэлтүүлгийн шон суулгаад ажиллаж байсан... Ажил эхэлсэн үе буюу 2022 оны 04 дүгээр сард *** бат *** ХХК- тай ажил гүйцэтгэх гэрээ болон хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн гэрээг байгуулсан. Гэрээний заалтад хоёр талаас зөрчил заагдаагүй бол гэрээний хугацаа автоматаар сунгагдана гэх заалт байгаа... Манай байгууллага 4 блок орон сууц барьж байгаа бөгөөд манай *** ХХК-ний хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ерөнхий 3 ажилтантай. Тус гурван ажилтны үүрэг нь туслан гүйцэтгэгч компаниудын хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнуудын үйл ажиллагааг хянах, шаардлага тавих, буруутай үйл ажиллагаа байвал ажил үүргийг нь зогсоож байгаад зааварчилгаа, зөвлөмж өгөх үүрэгтэйгээр ажилладаг. Манай *** ХХК нь нийт 16 орчим туслан гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа ба туслан гүйцэтгэгч байгууллага болгон хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн гэрээтэй өөрсдийн гэсэн нэгээс хоёр ажилчны хамтаар барилгын үйл ажиллагаа явагддаг. Амь хохирогч Б.П***ийн ажиллаж байсан байгууллага болох *** бат *** ХХК-ны хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйг нь захирал буюу Т*** гэх хүн өөрөө хариуцаж зааварчилгаа өгдөг байсан... 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр тухайн шилнүүд А1 блокны урд Явган зам дээр хураасан дээшээ татах зориулалт бүхий дүүжин өргүүрийн ойролцоо материал хураадаг зориулалтын подон дээр А хэлбэрээр буюу подоны 2 талд босоо хэлбэрээр хураагдсан байсан. Нэг талдаа 30 орчим нөгөө талдаа 29 шилийг А хэлбэрээр хураасан байсан ба тус шилний өндөр нь 1 м 37 см хэмжээтэй, өргөн нь 1 м 2 см хэмжээтэй зузаан нь 8 мм-ийн хэмжээтэй. Нурагдсан гэх талдаа 29 шил байсан ба амь хохирогч Б.П*** нь 29 ширхэг шилний дор дарагдаж унасан байдалтай байсан... Манай компанийн 3 хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнууд нь хэсэг хариуцаж ажилладаггүй байсан. Ерөнхийд нь хариуцдаг байсан ба туслан гүйцэтгэгч байгууллагуудын хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнуудад хяналт тавьж ажилладаг байсан. Жишээлбэл туслан гүйцэтгэгч байгууллагуудын хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнууд үүргээ зохих журмын дагуу гүйцэтгэхгүй, ажилтнууддаа зааварчилгаа дутуу өгөх, талбай дээр эрсдэлтэй үүрэг гүйцэтгэж байгаа ажилтнуудыг хариуцсан хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтанд шаардлага тавих, зөвлөмж хүргүүлэх гэх мэтээр ерөнхийд нь зөвлөгөө өгч ажилладаг. Тус шилнүүдийг А1 блокийн урд байрлуулсан туслан гүйцэтгэгч байгууллага нь Топ шилэн хөшиг ХХК нь ба манай барилгын шилэн пасадны ажлыг хариуцан ажилладаг...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 49-52 дахь тал),
7. Гэрч Т.З***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...Өчигдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 20-ны 13 цагт ажилчид өдрийн хоолонд орсон. Манай төслийн өдрийн хоолны цаг нь 13-14 цагийн хооронд үргэлжилдэг. Миний бие 13 цагт өдрийн хоолондоо орчхоод барилгаас бие засах зорилгоор доош буусан. Би бие засчхаад гарч ирээд байж байхад манай “***” ХХК-ийн нярав миний гар утас руу залгаад "яг манай урд хүн шилэнд дарагдчихлаа" гэж хэлсэн. Үүний дагуу хамт байсан “***” ХХК-ийн инженер Д***ыг дагуулан тус газар руу гүйсэн. Бид хоёр тухайн нярав заасан газарт явж очиход гадна шилэн пассатны босоогоороо хураалттай байсан том дөрвөлжин шил уначихсан байсан бөгөөд тэрний доор дарагдсан байсан “***” ХХК-ийн ажилтныг тэр хавийн ажилчид нийлээд тэр дарсан гэх шилийг өргөж байгаад гаргаад ирсэн байсан. Тухайн “***” ХХК-ийн шилэнд дарагдсан гэх ажилтан ухаангүй, хэвтээ дээшээ харсан байдалтай байсан. Тэр үед “***” ХХК-ийн захирал Т.Т*** тухайн ажилтны амьсгалыг нь чөлөөтэй байлгах зорилгоор амнаас нь хиймэл шүдийг нь авсан. Бид түргэн тусламж дуудсан байсан бөгөөд түргэн тусламж ирэх хүртэл тухайн ажилтныг амьсгалах боломжоор илүү хангах зорилгоор түүнийг хажуу талаар нь налуулж хэвтүүлсэн. Намайг тухайн хэрэг учрал болсон гэх газар очихоос өмнө тэр гадна талбайд ажиллаж байсан ажилтан өөрийн гар утаснаас 103-т түргэн тусламж дуудах дуудлага өгчихсөн байсан. Тэгээд манай *** орон сууцны хорооллын төслийн барилгын талбай руу гражын хар шалны цутгалтын ажил хийгдчихсэн, дээгүүр нь техник явах боломжгүй байсан шалтгаанаар төв хаалгаар тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжгүй болсон тул би тухайн 103-т түргэн тусламж дуудах дуудлага өгсөн хүний гар утаснаас дахин залгаж "барилгын зүүн талаас буюу Олимпын гүүр талаас орох" талаар түргэн тусламжийн жолоочид зааварчилгаа өгсөн. Үүний дараа нээх удаагүй түргэн тусламж ирж шилэнд дарагдсан “***” ХХК-ийн ажилтны биеийн байдлыг үзэж, түүний зүүн хөлийн хугаралтыг чиг тавьж боогоод населька дээр тавиад машиндаа хийгээд аваад явсан. Тус түргэний машинд “***” ХХК-ийн захирал Т.Т*** хамт суугаад явсан болно. Харин араас нь би манай төсөл хариуцсан захирал С.Н***ийн хамт Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү машинтайгаа явсан... Амь хохирогч нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт явагдаж байгаа *** орон сууцны хорооллын төсөлд манай туслан гүйцэтгэгч *** ХХК-д хамааран ажиллаж байсан. Учир нь амь хохирогч нь байнгын ажилтан биш, дуудлагаар ирж өдрөөр ажилладаг байсан хүн гэж мэдсэн... Манай “*** групп” ХХК нь “***” ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаартай хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангаж ажиллах гэрээг байгуулж байсан болно... Амь хохирогчид хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр сургалт, заавар, зөвлөмж өгсөн талаар надад мэдэх зүйл байхгүй. Гэхдээ өдөр тутмын зааварчилгааны улаан дэвтэрт амь хохирогчид зааварчилгааг өмнөх өдрүүдэд танилцуулж, гарын үсэг зуруулсан байсан. Харин сүүлийн гурав өдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 18, 19 болон 20-ны өдрүүдэд амь хохирогч нь өдөр тутмын зааварчилгааны улаан дэвтэрт гарын үсэг зураагүй байсан. Харин өдөр тутмын зааварчилгааны улаан дэвтэрт түүний нэрийг бичээд гарын үсэг зуруулахад бэлэн болгосон байсан. Би энэ талаар “***” ХХК-ийн захирал Т.Т***аас асууж тодруулахад Т.Т*** надад "өглөө зааварчилгаа өгч байхад ирдэггүй, ажилдаа оройтож ирсэн" гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 60-63 дахь тал),
8. Гэрч М.А***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай байгууллага нь 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаартай гадна тагтны шилэн хаалтын материал нийлүүлэлт, үйлдвэрлэлт, угсралт, суурилуулалтын ажил гүйцэтгэх гэрээг “***, *** групп” ХХК- тай байгуулж *** хотхоны барилга дээр ажил гүйцэтгэх болсон. Манай байгууллага нь барилгын гадна пассатны шилээ БНХАУ-аас захиалж авчруулж барилгын хашаанд буулгаж, угсралтын ажлыг хийсэн байсан. Манай байгууллага нь 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс *** хотхоны барилгын гадна пассатны металл рамны угсралтын ажлыг хийж эхэлсэн. 2024 оны 08 дугаар сараас эхлэн пассатны шилийг тогтоож эхэлсэн.2024 оны 08 дугаар сар, 9 дүгээр сард эхний пассатны шилнүүдийг *** хотхоны барилгын 4 дүгээр блокийн ард модон хайрцагтай нь буулгасан. Тухайн хураасан газраас нь хийх гэж байгаа шилнүүдийг зөөж байршуулж байсан. 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1 дүгээр блокийн гадна пассатыг тухайн өдөр хийх гээд пассатны шилнүүдийг хайрцгаас нь гаргаж нэг нэгээр нь 4 дүгээр блокийн ар талаас 1 дүгээр блокийн урд талын талбай руу 11 цаг 30 минутаас 12 цаг 30 минутын хооронд зөөж авчраад хайрцаг налуулж хоёр талаас нь майхан хэлбэртэй хурааж байршуулсан байсан. Тэгээд 4 дүгээр блокийн ард шилнүүд байсан газрыг цэвэрлээд 13 цаг өнгөрөөд бид нар хоолондоо орсон. Бид нар хоолноос гарч ирээд 1 дүгээр блокийн 2 дугаар тагтны шанааны шилийг хийхээр төлөвлөсөн байсан. Бид нар хоолоо идэж байсан чинь шилэнд хүн дарагдчихлаа гэж хэлсэн. Гараад очсон чинь бид нарын зөөсөн шилэн пассатанд хүн дарагдаж хүмүүс доороос нь гаргачихсан байсан. Тэгээд түргэн тусламж дуудаж, түргэн тусламж ирээд аваад явсан... Манай байгууллагын ажилтан Б***, Ба*** хоёр зөөж байршуулсан. Манай байгууллага нь өглөө ажил цуглаад бүгдэд нь аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, гарын үсэг зуруулж ажилд нь гаргадаг. Тухайн өдөр бол зааварчилгаа өгсөн байсан. Тухайн шил зөөх ажлыг хуваарилсан зүйл байхгүй, манай компанийн талбайн инженер чөлөө авсан байсан. Манай компани ажилтан Ба*** нь 1 дүгээр блокийн 2 дугаар тагтны шанааны шилийг хийнэ гээд өөрөө тухайн шилнүүдийг зөөсөн. Тухайн зөөсөн шилнүүдийг хэмжээг би мэдэхгүй байна, нийт 69 шилийг зөөж 1 дүгээр блокийн урд талбай дээр байршуулсан. Тухайн шилийг зөөгөөд анхааруулах тэмдэглэгээ тавьсан байсан, 1 дүгээр блокийн урд талд улаан төмрөөр зоон татсан байсан. Үүний дотор байршуулсан байсан... Уг нь шилэн пассатыг байрлуулж хураахдаа 15-20 градусын налуутай байрлуулж тавьдаг. Үүний дагуу байршуулсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 66-68 дахь тал),
түүний 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр дахин өгсөн “...хэрэг гардаг өдөр бид нар цайны цагийн дараа ажлаа хийх гээд байрлуулсан байсан чинь тухайн амь хохирогч өөрөө бид нарын хураасан байсан шилний подон дээр суугаад дарагдсан байсан. Тухайн шилэнд манай байгууллагын ажилтнуудад ойртох байсан боловч, амь хохирогч өөрөө цайны цагийн үеэр налж суусан байсан. Амь хохирогч тэнд цахилгааны гэрлийн шон суулгах ажил хийж байсан. Өмнөх өдөр нь буюу 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр сануулж хэлж байсан ахаа та гэрлийн шонгоо дараад нь хийчих бид нар шилээ зөөхөөр юүлкэн дээр тавих учраас наад гэрлийн шон чинь тээгэлдээд байна гэдэг зүйлийг хэлж байсан. Мөн хариуцаж байсан Т*** гэх хүнд хүртэл хэлж байсан... Тухайн шилэнд манай байгууллагын ажилтнууд ойртох байсан боловч, амь хохирогч өөрөө цайны цагийн үеэр налж суусан байсан. Амь хохирогч тэнд цахилгааны гэрлийн шон суулгах ажил хийж байсан. Өмнөх өдөр нь буюу 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр сануулж хэлж байсан ахаа та гэрлийн шонгоо дараад нь хийчих бид нар шилээ зөөхөөр юүлкэн дээр тавих учраас наад гэрлийн шон чинь тээгэлдээд байна гэдэг зүйлийг хэлж байсан. Мөн хариуцаж байсан Т*** гэх хүнд хүртэл хэлж байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 71-72 дахь тал),
9. Гэрч Д.Г***ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...Би “***” ХХК-д анх 2018 онд цахилгаанчнаар ажилд орж байсан. Үүнээс хойш цахилгаанчнаар одоог хүртэл ажиллаж байна. Манай байгууллага нь барилгын туслан гүйцэтгэгчээр барилгын цахилгаан *** хийдэг... Манай байгууллага нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо *** хотхоны барилгын цахилгааны *** хийж байгаа бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус барилгын гадна талбайн гэрэлтүүлгийн шон суулгах ажил хийж байсан. Тухайн барилга дээр манай байгууллагаас талийгаач П*** бид хоёр талбайн гэрэлтүүлгийн шон суулгах ажил хийж байсан. Талийгаач П*** нь цонх суулгах суурын төмрийг цэвэрлэж бэлдэж өгч байсан. Би тухайн суурийн төмөр дээр гэрлийн шонгоо гагнаж бэхэлж байсан. Инженер Т*** нь ажилд гарахаас өмнө талийгаач П*** бид хоёрт хөдөлмөр аюулгүй байдлын чиглэлээр зааварчилгаа өгч, гарын үсэг зуруулсан. Ер нь байнга өглөө бүр ажил эхлэхээс өмнө аюулгүй ажиллагааны чиглэлээр зааварчилгаа өгдөг юм... 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэрлийнхээ шонг талийгаач П*** шонгийн суурь бэлдэж өгч байсан бөгөөд 13 цагийн үед үдийн цайны цаг болж талийгаач П***ийг багажаа хураагаад цайндаа явахдаа бэлдэж бай, би В1 давхраас гэрлийн шон аваад ирье гээд би доод давхар луу ганцаараа явсан. Тухайн 31 давхарт 10 минут болоод буцаад гараад ирэхэд барилгын урд талд босоогоор хураасан байсан гадна пассатны шилэнд талийгаач П*** дарагдсан байхыг би хараад сандраад инженер Т***ыг доошоо В1 давхар луу бууж дуудаж ирсэн. Тухайн үед барилга дээр ажиллаж байсан хүмүүс цайндаа орчхоод гарч ирж байсан бөгөөд туслаарай гэсэн чинь тухайн барилга дээр ажиллаж байсан хүмүүс ирээд шилийг өргөж байгаад талийгаач П***ийг татаж аваад түргэн тусламж дуудсан....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 75-77 дахь тал),
10. Шүүгдэгч Т.Т***ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр манай *** ХХК нь *** хотхоны гадна явган замын гэрлийг суулгаж ажил хийж байсан. Тэгээд тухайн ажлыг би өөрөө удирдаад өөрөөсөө гадна хоёр ажилтантай хамт ажиллаж байсан. Тэгээд өдрийн 13 цаг 30 минут орчим болж байхад тухайн барилгын талбайн нийт ажилчид ихэнх нь байхгүй цайндаа явсан байсан ба өөрийн ажилтнууд болох Г*** П*** нартай хамт талбай дээр үлдээд ажиллаж байсан ба цайны цаг болсон байсан тул П*** Г*** хоёрт удахгүй цайны цаг болох гэж байна ажлаа зогсоо багаж материалуудаа хураагаарай гэж хэлээд баригдаж байсан 2 блокийн В1 давхрын амрах өрөөндөө очоод жижиг материалуудаа тоолоод байж байсан. Тэгээд тэндээ удаагүй цайны цагийн дараа хийх материалуудаа гаргаж тавиад тэндээ үлдээгээд сууж байтал Г*** над руу 1 давхраас доош гүйж ирээд П*** шилэнд дарагдсан байна гэж сандарсан байдалтай хэлэхээр нь би бид хоёр шууд B1 давхраас гүйж гараад тус 1-р блокийн урд гурвалжилж байрлуулсан шилнүүдийн доор П***ийн толгой цээж нь доош харсан толгойны хажууд нь баруун хөлөө урагш жийсэн нуруун дээр нь шил дарагдсан байдалтай баруун тал руу урагш байрлалтай гарын урд хэсэгт гар утас нь шидэгдсэн байдалтай хөдөлгөөнгүй байж байсан. Тэгээд би Г***тай хамт тухайн шилийг өргөх гэтэл дийлэхгүй байсан тул би барилгын талбай дээр явж байсан хүмүүсээс туслаарай гээд орилж байсан. Тэгээд тэр холоос орилж ажиллаж байсан болон цайндаа явж байсан ажилчдад туслаарай гэж орилоод тэр хүмүүс гүйж ирээд шилийг бөөнөөрөө өргөөд холдуулсан. Тэгээд би П***ид анхны эмнэлгийн тусламж үзүүлэхээр амаараа амьсгалын замын анхны тусламж үзүүлэхэд хиймэл шүд нь аманд нь тээглэж байсан учир хиймэл шүдийг нь авахад хүндрэлтэй амьсгалж байсан. Тэгээд тэр залуучуудын нэг нь түргэн тусламж руу залгаж дуудаад дараа нь түргэнийхэн маш хурдан ирж амь хохирогчийг аваад тухайн машинд нь хамт гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Тэгээд гэмтэл очоод цагдаагийн хэсэг рүү очиж бүртгүүлсэн..: Би өөрийн *** Бат *** ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг захирал нь байгаа юм... Барилгын дотор цахилгаан *** угсралтыг тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлдэг компани. Би 2014 онд энэ компанийг нээж нэг хүний эзэмшигчтэй үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна... Манай компанийн үндсэн ажилтан Д.Г*** болон миний бие өөрөө ажиллаж байсан. Харин туслах ажилтнаар түр хугацаагаар ажиллаж байсан Б.П*** нь тухайн өдөр бид хоёртой цуг барилгын гадна явган замын гэрэлтүүлгийн шон угсрах ажил хийж байсан... Би 2024 оны 09 сард фейсбүүк дээр барилгын туслах ажилтан ажиллуулах зар тавьсны дагуу П*** нь анх надтай холбогдож манай компани хүн хэрэгтэй үед ирж ажилладаг байсан. Өмнө нь 2024 оны 09 сард *** хотхоны барилга дээр 1-2 өдөр хана өрөмдөж цоолох ажил хийгээд 2 өдрийн цалингаа аваад явсан ба өөрөө замын компанид ажилладаг талаараа надад хэлж 10 сардаа огт ирээгүй замын бродюр суулгах үндсэн ажлаа хийхээр яваад сая 2024 оны 11 сарын 17-ны өдөр над дээр ирж 11 сарын 20-ны өдөр хүртэл тухайн ***д туслахын ажил хийсэн... Би 2023 оны намар Форум сургалтын төвд ХАБ-ын сургалтад сууж албан ёсны гэрчилгээ авсан учир өөрөө ХАБ-ын ажилтнаа хийж явдаг... Улаан дэвтэр дээрээ өдөр тутмын зааварчилгаа өгсөн боловч тухайн дэвтэр дээр сүүлийн 3 өдөр буюу 18, 19, 20-ны өдрүүдэд гарын үүсгээ зураагүй байсан байна. Яагаад бэ гэвэл сүүлийн 3 өдөр ажил дээрээ дандаа хоцорч ирдэг гэр нь яармагт байдаг учир түгжрээд хоцорч ирдэг байсан тул гарын үсэг зурахгүйгээр ажилдаа ордог байсан талаар сая мэдсэн... Налуулж тавьсан байсан шилийг налж суусан байх гэж бодож байна өөр мэдэж байгаа зүйл байхгүй. Тухайн үед цайны цаг таарсан байсан учир ойр хавьд хүнгүй харагдаж байсан...тухайн шилнүүдийг Болканы шилэн хийцийг хийж байсан ажилчид нь тухайн газар зөөж тавьсан. Топ шилэн хөшиг гэх нэртэй ХХК-ийн ажилчид байх гэж бодож байна...Өгөгдөөгүй бөгөөд бид нарын ажил хийж байх үеэр тухайн шил дайралддаггүй учир зааварчилгаа өгсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 55-57 дахь тал),
түүний 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр яллагдагчаар өгсөн “...Ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ хийсэн зүйл байхгүй, Би үндсэн ажилтнаар манайд ажилд орох уу гэж асуухад үгүй үндсэн ажилтнаар орохгүй би замын компанид ажилладаг учраас замын компани зогсчхоод байна. Танайд түр ажиллаж байя би харин ажиллах хугацааны цалингаа өдөр өдөрт нь авч баймаар байна гэдэг зүйлийг хэлж байсан учраас би хийсэн ажлын хөлсийг өдөр өдөрт нь өгч байсан... Би хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй. Яагаад гэхээр амь хохирогч өглөө тогтсон цагтаа ажилдаа ирээгүй. Хоцорч ирсэн байсан учраас зааварчилгаа өгөөгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 131-133 дахь тал),
11. Нийслэлийн шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 26 дугаартай Шинжээч эмч Б.Даваасүрэнгийн “...1. Амь хохирогч Б.П***ийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр бүдүүн гэдэсний уруудах хэсгээс тахир гэдэс хүртэл чацархайгаас бүрэн салсан үхжил, бүдүүн гэдэсний цоорол, хэвлийн хөндий дэх цусан хураа, давсгийн задрал, зүүн дунд чөмөгт ясны хугарал, зүүн гуянд шарх, хуухнаг болон зүүн цавь гуянд цус хуралт, зүүн зовхи, дээд уруулд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн дарагдах, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 4. Амь хохирогчийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. Амь хохирогчийн нь хэвлий мөчдийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас дотуур цус алдаж нас баржээ. 6. 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10 цаг 15 минутад нас барсан байна. 7. Амь хохирогчийн цус нь O/I/-р бүлгийн харьяалалтай байна. 8. Амь хохирогчийн цусанд спиртийн агууламж илрээгүй байна. 9. Амь хохирогчийн цуснаас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна...” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 86-91 дэх тал),
12. Шинжээч Б.Чулуунчимэг, Ц.Бадмаа, П.Дашдаваа нарын “...1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д /үйлдвэрлэлийн осол" гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг "үйлдвэрлэлийн осол" гэнэ./ гэж тодорхойлсон. Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт "*** групп" ХХК-ийн төслийн барилгын талбайд 2024 оны 11 сарын 20-ны өдөр *** ХХК-ийн ажилтан Б.П*** нь гадна тагтны шилэн хаалтын зориулалт бүхий хураалттай шилэнд даруулсны улмаас ГССҮТ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2024 оны 11 сарын 21-ний өдөр нас барсан осол нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1 дэх заалт /ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед/-д хамаарах үйлдвэрлэлийн осол мөн. Уг осол гарахад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, барилгын салбарт мөрдөгдөх норм, нормативын баримт бичгийн холбогдох заалтууд зөрчигдсөн байна. 2. *** ХХК-ийн ажил олгогч нь ажилтныг ажилд гаргахдаа гүйцэтгэх ажил үүрэгт тохирсон аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэдлэг олгоогүй ажиллуулсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8. /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/ заалтыг зөрчсөн байна. Мөн Топ шилэн хөшиг ХХК нь шилэн материалыг өөрөө шилжих, суух, нурах, гулсахаас урьдчилан сэргийлж зориулалтын дагуу хайрцагтай нь байрлуулаагүй явган хүний зам дээр их хэмжээгээр хэмжээгээр задгай өрж байрлуулахдаа аюулгүй ажиллагааны тэмдгүүдийг тавьж, хаалт хашилт хийгээгүй байна. Энэ нь “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм” БНБД 12-03-04-ын 6.3.3 дахь заалт /Барилгын талбай, ажлын байранд материал, эдлэхүүн, бүтээц, хийц хэсэг, тоног төхөөрөмжийг дараах байдлаар хадгалж, байрлуулбал зохино. Хайрцагтай шил, хуйлмал материалыг дэр хэрэглэн босоогоор нэг эгнээгээр байрлуулна/, 6.3.4 /... Материал, бүтээц, эдлэхүүнийг хашаа, мод, барилга, түр байгууламжид налуулан байрлуулахыг хориглоно/ заалтуудыг зөрчсөн байна. 3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1. /Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй./ гэж заасан. Осолдогч Б.П***ид ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл тавьж олгосон талаарх нотлох баримт хэргийн материалд байхгүй байна. 4. Хавтаст хэргийн материалд авагдсан *** ХХК-ийн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэр” нэртэй улаан өнгийн дэвтэрт 2024 оны 11 сарын 18-20-ны өдрүүдэд ажилтан Б.П***ид ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгөөгүй /гарын үсэг зурагдаагүй/ нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтын ЗОХИОН байгуулалт MNS4969:2000 "Сургалт зохион байгуулалт Үндсэн дүрэм” стандартын 3.16-д /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дах өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө/ заалтыг зөрчсөн байна. 5. Гэрч Т.Т***ын 2024.11.21-ны өдөр өгсөн мэдүүлэг өгсөн тэмдэглэлд: /... би ХАБ-ын сургалтад сууж албан ёсны гэрчилгээ авсан учир өөрөө ХАБ-ын ажилтнаа хийж явдаг.... сүүлийн 3 өдөр буюу 18, 19, 20-ны өдрүүдэд гарын үсгээ зураагүй байна...гэр нь Яармагт байдаг учир түгжрээд хоцорч ирдэг байсан тул гарын үсэг зурахгүйгээр ажилдаа ордог байсан талаар сая мэдсэн./ гэх *** ХХК-ийн ажил олгогч нь Хөдөлмөрийн сайдын А/114 тушаалаар батлагдсан "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах норматив батлах тухай" тушаалын 1.б. /Ажлын байрны эрсдэлийн түвшин ихтэй уул уурхай, эрчим хүч, зам, барилгын салбар болон үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлс бүхий аж ахуйн нэгж, байгууллагад ажилтны тооноос хамаарахгүйгээр нэг ба түүнээс дээш орон тооны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан ажиллуулна./ орон тооны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан томилон ажиллуулаагүй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1./Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна./ гэж заасан. 6. Уг ослыг хүний хүчин зүйлийн нөлөөлөл буюу /хэт яарсан, сульдсан, урьдчилан шалгасан багаж хэрэгсэл ашиглаагүй, аюулгүй ажиллагааны заавар, журам мөрдөөгүй, удирдлагын заавар зөрчсөн/ ажилтныг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. 7. Шинжилгээ хийх явцад шинээр нөхцөл байдал илрээгүй...” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 116-118 дахь тал),
13. “***” ХХк-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 172-173 дахь тал),
14. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт болон мэдэгдэх хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 174-176 дахь тал),
15. “*** групп” болон “*** ***” ХХК-ийн хоорондоо байгуулсан 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаартай Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг ханган ажиллах гэрээ болон хавсралт (1 дүгээр хавтаст хэргийн 181-187 дахь тал),
16. “*** ***” ХХК болон Т.Т*** нарын хоорондоо байгуулсан 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 74/7 дугаартай “Хөлсөөр ажиллуулах гэрээ” (1 дүгээр хавтаст хэргийн 188-190 дэх тал),
17. “***” ХХК-ийн сургалтын тодорхойлолт болон хавсралт (1 дүгээр хавтаст хэргийн 203-210 дахь тал),
18. “***” ХХК болон “*** групп” нарын хоорондоо байгуулсан 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаартай “Хөдөлмөрийн Аюулгүй байдал, Эрүүл ахуйн нөхцөлийг ханган ажиллах гэрээ” (1 дүгээр хавтаст хэргийн 211-216 дахь тал),
19. “***” ХХК-ийн захирал Т.Т***ын амь хохирогч Б.П***той 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хийсэн “Хөлсөөр ажиллуулах гэрээ” (2 дугаар хавтаст хэргийн 03-04 дэх тал),
20. Шүүгдэгч Т.Т***ын Хаан банкин дахь эзэмшлийн 5022974245 тоот данснаас амь хохирогч Б.П***ид шилжүүлсэн гүйлгээний дэлгэрэнгүй хуулга (2 дугаар хавтаст хэргийн 23-32 дахь тал) зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Тодруулбал, *** ХХК *** групп ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр хөдөлмөрийн аюулгүй байдлыг ажил гүйцэтгэгч *** ХХКомпани хариуцахаар харилцан тохиролцож, улмаар амь хохирогч Б.П***той хөдөлмөрийн харилцаа үүсгэж, дээрх барилгын талбайд туслахын ажил гүйцэтгэж байхдаа амь нас хохирчээ.
2.2. Хууль зүйн дүгнэлт.
1. НҮБ-ын 1948 оны “Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал”-ын гуравдугаар зүйлд “хүн бүр...эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж тунхаглаж хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг нь хүний амьд явах эрхэд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдсан буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон байхыг ойлгоно.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүнийг алах” гэмт хэргээс гэм буруугийн хэлбэр буюу гэмт этгээдийн зүгээс үйлдэлдээ хандах субьектив хандлагаараа ялгагдана. Өөрөөр хэлбэл, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй, хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг.
Тодруулбал, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад заасан хориглосон хэм хэмжээг зөрчиж, эсхүл бусад болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учирч болох нөхцөл байдлыг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр бий болгосон этгээдэд тухайн учирч болох аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүрэг үүсэх бөгөөд түүнийгээ зохих ёсоор биелээгүйгээс хүний амь нас, эсхүл эрүүл мэндэд хохирол учирсан бол тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож, зөрчигдсөн хууль тогтоомж, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирлын шинж чанараас хамааруулан хэргийг Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсгээр зүйлчилж шийдвэрлэнэ.
5. Дээрхээс үзвэл, амь хохирогч Б.П*** нь “***” ХХК-ийн захирал Т.Т***тай 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр цахилгааны туслах ажилд ажиллахаар “Хөлсөөр ажиллах” гэрээг байгуулсан нь амь хохирогчийг “***” ХХК-ийн ажилтан гэж үзнэ.
Улмаар 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” ХХК-ийн барьж байгаа *** хотхоны барилгын гадна пассатны металл рамны угсралтын ажлыг хийгдэж эхэлсэн ба тус өдөр барилгын 1 дүгээр блокийн гадна пассатны шилнүүдийг уг барилгын урд талын талбай руу хайрцаг налуулж хоёр талаас нь майхан хэлбэртэй хурааж байршуулсан байсанд “***” ХХК-ийн цахилгааны туслах ажилтан Б.П*** дарагдаж, хохирогчийн биед гэмтэл учирсны улмаас нас барсан үйлдэлд шүүгдэгч Т.Т*** гэм буруутай гэж үзнэ.
Тодруулбал, “***” ХХК-ийн захирал болох шүүгдэгч Т.Т*** нь тухайн ажлын орчинд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар өгөх, түүнийг хангах үүрэг хүлээсэн этгээд болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдох бөгөөд хэрэгт шүүгдэгч болон гэрч нараас “...Т*** нь...ер нь байнга өглөө бүр ажил эхлэхээс өмнө аюулгүй ажиллагааны чиглэлээр зааварчилгаа өгдөг, өдөр тутмын зааварчилгааны улаан дэвтэрт амь хохирогчид зааварчилгааг өмнөх өдрүүдэд танилцуулж, гарын үсэг зуруулсан..., Харин сүүлийн гурав өдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 18, 19 болон 20-ны өдрүүдэд амь хохирогч нь өдөр тутмын зааварчилгааны улаан дэвтэрт гарын үсэг зураагүй..., өдөр тутмын зааварчилгааны улаан дэвтэрт түүний нэрийг бичээд гарын үсэг зуруулахад бэлэн болгосон байсан...энэ талаар “***” ХХК-ийн захирал Т.Т***аас асууж тодруулахад..."өглөө зааварчилгаа өгч байхад ирдэггүй, ажилдаа оройтож ирсэн...” гэх агуулга бүхий хоорондоо зөрүүгүй мэдүүлгүүд авагдсан байна.
Гэтэл гэрч Д.Г***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Улаан дэвтэр дээрээ өдөр тутмын зааварчилгаа өгсөн боловч тухайн дэвтэр дээр сүүлийн 3 өдөр буюу 18, 19, 20-ны өдрүүдэд гарын үүсгээ зураагүй байсан байна. Яагаад бэ гэвэл сүүлийн 3 өдөр ажил дээрээ дандаа хоцорч ирдэг гэр нь яармагт байдаг учир түгжрээд хоцорч ирдэг байсан тул гарын үсэг зурахгүйгээр ажилдаа ордог байсан талаар сая мэдсэн..., Өгөгдөөгүй бөгөөд бид нарын ажил хийж байх үеэр тухайн шил дайралддаггүй учир зааварчилгаа өгсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг[1], болон Шинжээч Б.Чулуунчимэг, Ц.Бадмаа, П.Дашдаваа нарын дүгнэлт[2] зэргээр шүүгдэгч Т.Т*** нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн буюу хайнга хандсан, улмаар хохирол, хор уршиг учруулахгүй байж чадна гэсэн сэтгэхүйн хандлагаар үйлдэлдээ хандсан нь энэ гэмт хэрэг гарах шалтгаан, нөхцөл болсон.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дэх хэсэгт “...аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэж зааснаар шүүгдэгч Т.Т*** нь амь хохирогч Б.П***ийг ажлын талбайд гаргахдаа өдөр тутмын аюулгүй ажиллагаа зааварчилгааг өгөөгүй, ажилдаа хоцорч ирдэг учраас зуруулаагүй гэх нөхцөл байдал хуулиар тогтоосон үүргээс чөлөөлөхгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах талаар хуулиар хүлээсэн үүрэгтэй хайнга хандсаны улмаас үйлдвэрлэлийн осол гарч хохирогч Б.П***ийн амь нас хохирсон үйлдэл гэм буруутай гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Т.Т***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Оролцогчийн эрхийн хязгаарласан байдал.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т*** нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй, өөрийгөө өмгөөлж оролцохоо бичгээр илэрхийлсэн болно.
Гурав. Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.
Мөн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заасан.
Тодруулбал, энэ гэмт хэргийн улмаас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э*** нь хохирол, хор уршигтай холбоотой баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгөөгүй бөгөөд “...гаргаж өгөх баримт байхгүй... Надаа ямар нэгэн санал, гомдол байхгүй...” гэж илэрхийлсэн ба баримтаар нэхэмжилсэн зүйлгүй гэж,
харин шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь “...нэмж нэхэмжлэх зүйл байхгүй хэдий боловч шүүгдэгч талаас 200 сая төгрөг өгье гэж ярьж байсан...” гэсэн бөгөөд үүнийг нэхэмжлэх талаараа илэрхийлсэн болно.
3.2. Дээрхээс дүгнэхэд, хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Т.Т*** нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э***ад 40,000,000 төгрөгийг гаргаж өгсөн нь тогтоогдсоныг дурдах нь зүйтэй ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс нэхэмжилсэн 200,000,000 төгрөгийг тухайд баримтаар гаргаж өгсөн зүйлгүй тул хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э*** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Дөрөв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
4.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан "Гэм буруугийн зарчим"-ын дагуу шүүгдэгч Т.Т*** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
4.2. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна" гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
4.3. Түүнчлэн шүүгдэгч Т.Т***ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
4.4. Улсын яллагчаас “...Шүүгдэгч Т.Т*** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Т***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э***аас хэрэгт хохирол, хор уршигтай холбоотойгоор баримт гаргаж өгөөгүй ба шүүгдэгчийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 40,000,000 төгрөгийг гаргаж өгсөн нөхцөл байдал тогтоогдож байгаа тул энэ талаар тогтоолд дурдуулах зүйтэй. Мөн өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э*** нь баримтгүйгээр 200 сая төгрөгийг нэхэмжилж байгаа тул энэ талаарх баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх саналтай байна. Иймд шүүгдэгч Т.Т***ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар 3 жилийн тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгчид оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх саналыг гаргаж байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Т*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна...” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э***аас “...Энэ хэрэг гарч ажил явдал дууссанаас хойш шүүгдэгч бид нарт тантай холбоотой байна аа, шүүх хурал энэ тэр гээд яах вэ, эндээ хоорондоо зохицоод шийдье гэж байсан. Тэгээд Тэр чигтээ эд нар нэг уулзсанаасаа хойш алга болсон, утсаа ч аваагүй...” гэсэн тайлбарыг тус тус гаргаж,
Шүүгдэгчээс Т.Т***аас тусгайлан санал гаргаагүй болохыг дурдав.
Шүүгдэгч Т.Т***ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс Т.Т***ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, бусдад учруулсан хохирол, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу тохиолдлын шинжтэй гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т***ад хорих ял оногдуулахгүйгээр 3 (гурав) жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Т*** нь оршин суух газраа өөрчлөхдөө эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээсэн үүргээ шүүгдэгч нь биелүүлээгүй дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
шүүгдэгч Т.Т***ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогт Т***ийн Т***ыг “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Т*** нь оршин суух газраа өөрчлөхдөө эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээсэн үүргээ шүүгдэгч Т.Т*** биелүүлээгүй дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Т*** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э*** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т***ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БУЛГАНТАМИР