Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 1383

 

 

 

 

 

 

 

 

 

ДМАЛР

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/01204 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Франц улсын иргэн ДМАЛР нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Мд холбогдох,

 

Орон сууцныг хууль бус эзэмшилээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 405 596 560 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.О, Г.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Б нар оролцов.

              

   Нэхэмжлэгч ДМАЛР шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 46Б байрны 1 тоот 179 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн 2206014849 дугаартай бүртгэгдсэн гурван өрөө орон сууцыг 322 200 ам.доллараар худалдан борлуулахаар С.Мтай харилцан тохиролцож, 2012/09/45Б-1 тоот худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээнд байрны төлбөрийг 100 хувь төлсний дараа байр хүлээлцсэн акт үйлдэж түлхүүр хүлээлцэж, байранд нүүн орж, ашиглаж

эхэлнэ гэж заасны дагуу С.М орон сууцны төлбөрийг бүрэн төлж дуусгасны дараа нэхэмжлэгчийн өмчлөлийн байрыг ашиглах эрх үүсэх байсан боловч, хариуцагч б£йрны мөнгөө удахгүй өгнө байрандаа орж байя хэмээн удаа дараа гуйсан тул итгэж гэрээ байгуулсан өдрөө байраа хүлээлгэн өгсөн. Гэтэл гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл 195 050 ам.доллар буюу 391 623 340 төгрөгийг хариуцагч өнөөдрийг хүртэл төлөлгүй, гэрээ болон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Хариуцагч 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийн өмчлөлийн байранд ямар ч үнэ төлбөргүй амьдарч байна. Иймд ДМАЛР өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 46Б байрны 1 тоот 179 метр квадрат талбайтай эрхийн улсын бүртгэлийн 2206014849 дугаартай бүртгэгдсэн гурван өрөө орон сууцнаас С.Мыг албадан гаргуулж өгнө үү" гэжээ.

Хариуцагч С.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 46Б байрны 1 тоот 179 метр квадрат талбай бүхий өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2206014849 дугаарт бүртгэгдсэн 4 өрөө орон сууц, автомашины дулаан зогсоолыг 471 056 400 төгрөгөөр худалдан авахаар болж, төлбөрөөс 166 160 ам.долларыг төлсөн. Энэхүү төлбөрийг буцаан надад төлсөн тохиолдолд орон сууцнаас гарахад татгалзахгүй. Төлөөгүй тохиолдолд албадан гаргах үндэслэл байхгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч С.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 46Б байрны 1 тоот 179 м.кв талбай бүхий өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2206014849 дугаарт бүртгэгдсэн 4 өрөө орон сууц. автомашины дулаан зогсоолыг 471 056 400 төгрөгөөр худалдан авахаар болж, төлбөрөөс 166 160 ам.долларыг төлсөн. Нэгэнт нэхэмжлэгч нь байрнаас гаргуулах нэхэмжлэлийг гаргасан, өмнөх шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж байгаа, уг байрны үлдэгдэл төлбөрийг төлөөгүй шалтгаан нь байр мөөгөнцөртэй, хариуцах эзэнгүйн улмаас доголдлыг арилгуулах боломжгүй зэрэг шалтгаантай байсан. Одоо ч энэ шалтгаан арилаагүй байгаа тул миний бие дээрх гэрээнээс татгалзаж, байранд ороход төлсөн 166 160 ам.долларын сөрөг нэхэмжлэл гаргах үеийн ханш болох 2 441 төгрөгөөр тооцож нийт 405 596 560 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: С.М нь гэрээнд заасан төлбөрөө бүрэн төлөөгүй тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 234 000 ам.доллар нэхэмжилснийг шүүх хүлээн авч хянан хэлэлцээд 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/00808 дугаар шийдвэрээр С.Маас 234 000 ам.доллар буюу 469 827 540 төгрөгийг гаргуулан Алексис Луис Роландад олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт Улсын Дээд шүүх өөрчлөлт оруулан 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 001/ШТ2017/00199 дугаар тогтоолоор 195 050 ам.доллар буюу 391 623 340 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон боловч мөн л хариуцагч нь өнөөдрийг хүртэл худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүрэг, түүнчлэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй нэхэмжлэгчийн өмчлөлийн байранд үнэ төлбөргүй амьдарч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөөр байсан учир нэхэмжлэгч нь хариуцагчийг өөрийн өмчлөлийн байрнаас албадан гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Гэтэл хариуцагч худалдан авсан байрныхаа үнийг бүрэн төлж дуусаагүй байж нэхэмжлэгчээс 166 160 ам.доллар буюу 405 596 560 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/00808 дугаар шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байгаа тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ДМАЛРын хариуцагч С.Мыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 46Б байрны 1 тоот орон сууцнаас албадан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч С.Мын орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, байрны урьдчилгаанд төлсөн 166 160 ам.доллар буюу 405 596 560 төгрөгийг нэхэмжлэгч Дэ Мэкунэм Алексис Луис Роналдоос гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 2 185 550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо "...Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх "...Нэхэмжлэгч ДМАЛР нь тухайн орон сууцны өмчлөгчөөр бүртгэлтэй хэдий ч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч байхаас гадна, уг эд хөрөнгийг эзэмшиж буй этгээдийн эзэмшил нь хууль бус байх хоёр нөхцлийн аль аль нь зэрэг бүрдсэн тохиолдолд шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл хариуцагч нь тухайн орон сууцыг хууль буюу гэрээгээр ийнхүү эзэмших эрхгүй гэдгийг нотолсноор шаардах эрх үүснэ..." хэмээн хариуцагч Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 46Б байрны 1 тоот 179 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг гэрээний дагуу эзэмшиж байгаа мэтээр дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Мөн шүүх"...хэрэгтавагдсан баримт, зохигчдынтайлбараасдүгнэхэд маргааны зүйл болох орон сууцыгталуудын хооронд байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 10-ний өдрийн 2012/09/46Б-1 тоот худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр, нэхэмжлэгч буюу худалдагч талын зөвшөөрснөөр хариуцагч С.М нь 2013 оны 07 дугаар сараас хойш эзэмшиж байгаа болох нь тогтоогдож байх тул түүнийг орон сууцыг хууль бусаар эзэмшиж байна гэж үзэх үндэслэлгүй юм..." хэмээн дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв үнэлж чадаагүй.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт "Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно", 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт "Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ" тус тус заасны эрх бүхий байгууллагад бүртгүүлж, орон сууцны үнийг бүрэн төлөлгүйгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо. Хөх тзнгэр хотхоны 46Б-1 тоот 179 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг ашиглаж буй хариуцагчийг хууль ёсоор эзэмшиж байна гэж үзэх үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү" гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ДМАЛР төлөөлөн нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч С.Мд холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 46Б байрны 01 тоот орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, байрны урьдчилгаанд төлсөн 166 160 ам.доллар буюу 405 596 560 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Хэрэгт хариуцагч С.Маас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 195 050 ам.доллар буюу 391 623 340 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ДМАЛРад олгохоор шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийи Иргэиий хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/00808 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1996 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2017/00199 дугаартай тогтоол тус тус авагдсан, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна. /хх 25-33/

Хариуцагч С.М нь 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр, худалдагч талын зөвшөөрснөөр түүний өмчлөлийн орон сууцыгхууль ёсоор эзэмшижбайгаад нэхэмжлэгч тал маргаагүй боловч орон сууцнаас албадан гаргах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүйгээр, нэхэмжлэгчиин өмчлөлиин орон сууцыг үнэ төлбөргүйгээр эзэмшиж, нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна гэх агуулгаар тайлбарлажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардаж байгаа эсхүл Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.2 дахь хэсэгт "Худалдан авагч эд хөрөнгийн үнийг төлөх, зохих зардлыг нөхөн төлөх хүртэл худалдагч эд хөрөнгийг өөртөө үлдээж саатуулах эрхтэй" гэж заасны дагуу худалдагчийн саатуулан барих эрхийн хүрээнд шаардлага гаргаж байгаа эсэхийг тодруулсны үндсэн дээр зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт бүрдүүлэх, мэтгэлцэх боломжтой болох юм.

Иймд анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болж чадаагүй байна.

 

Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/01204 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бгаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

 

                                    ШҮҮГЧИД                                    А.ОТГОНЦЭЦЭГ

                       

                                                                                         Д.ЦОГТСАЙХАН