Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2022/03188

 

 

 

 

 

 

 

 

                 2022           10            20     

                                      184/ШШ2022/03188

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: **********************тоот хаягт байрлах, “************” ХХК /РД:6082726/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ********************** тоот хаягт оршин суух, Боржигон овогт ************************ /РД:************/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 4,651,930.22 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С, хариуцагч Б.************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч “************” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэл болон тайлбартаа:

... “************” ХХК нь иргэн ************************той 2020 оны 4-р сарын 21-ний өдөр ЗГ2023500х тоот зээлийн гэрээ байгуулж 3,679,920 төгрөгийн зээлийг 1 сарын 3,3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар олгосон. Гэвч Б.************ нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээлээ төлөөгүй, зээлийн гэрээний хугацаа 2022 оны 4 сарын 20-ны өдөр дууссан. 2022 оны 8 сарын 23-ны өдрийн байдлаар Б.************ын үндсэн зээлийн үлдэгдэл 2,717,015.79 төгрө, хуримтлагдсан хүү 1,762,769.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 172,145.11 төгрөгнийт 4,651,930.22 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Бид хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэх талаар удаа дараа шаардлага тавьж байсан боловч хариуцагч төлөх боломжгүй гэх шалтаг тавьдаг байсан. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 4,651,930.22 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 89,380 төгрөг, нотариатын зардал 2,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Би 1,000,000 төгрөгийн урьдчилгаа өгч, үлдэх 3,679,920 төгрөгт гэрээ хийсэн. Эхний хугацаанд гэрээний заалтын дагуу төлбөрөө төлж байсан. Коронавирус гараад би ажилгүй болж, гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон. 2,700,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч талыг шууд шүүхэд ханд гэхэд огт хандаагүй. Үндсэн төлбөрөө төлөхөд татгалзах зүйлгүй. Би төлбөр төлөх боломжгүй цаг үеэсээ шүүхэд хандаж өгөөч гэж нэхэмжлэгч талд хэлж байсан. Шүүхэд хандахгүй байж байгаад, өнөөдөр хандаж байна. Би коронавирусын улмаас үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж ажил хийх боломжгүй байсан. Иймд үндсэн төлбөрөөс бусдыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт.

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Нэхэмжлэх, Зээлийн төлөлтийн дансны хуулга,  зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, ************ ББСБ-д гаргасан хүсэлтийн хуулбар, Зээл хүсэгчийн мэдээллийн хуудас, Бараа хүлээлгэн өгсөн акт,  Төлбөрийн баримт, ************ХХК-ийн нэхэмжлэх, Зээл олгосон мэдээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “************ ББСБ” ХХК-иас хариуцагч Б.************од холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 4,651,930.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасны дагуу хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч тал нь ЗГ2023500х дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үүрэгт 2,717,015.79 төгрөг, хуримтлагдсан хүү 1,762,769.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 172,145.11 төгрөг нийт 4,651,930.22 гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч талаас ...үндсэн зээлийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа, хүүгийн төлбөр болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбар гарган мэтгэлцдэг.

 

3. Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч Б.************ нь

 

3.1. 2020 оны 4-р сарын 21-ний өдөр ЗГ2023500х  тоот зээлийн гэрээ байгуулагдаж, 3,679,920 төгрөгийг, сарын 3,3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан болох нь нотлогддог ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.

 

5. Гэрээний агуулга, нөхцөл, талуудын тайлбараас үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн ба талууд хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

6. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заасан байна. Дээрх хуулийн зүйл, заалт болон зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч “************ ББСБ” ХХК шаардах эрхтэй.

 

7. Нэхэмжлэгч “************ ББСБ” ХХК болон хариуцагч Б.************од нарын хооронд байгуулагдсан ЗГ2023500х дугаартай зээлийн гэрээний үүргийг зээлдэгч Б.************ нь зээлдүүлэгчид буцаан төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаанд баталсан хуваарийг зөрчсөн, хугацаа хэтрүүлсэн байх тул дээр дурдсан зээлийн гэрээнүүдийн үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 4,651,930.22 төгрөгийг хариуцах учиртай.

 

8. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 4.2.14-т зээлийн гэрээний үүргийг зөрчсний улмаас зээлдүүлэгч шүүх, эвлэрүүлэн зуучлал, арбитр нэхэмжлэл, өргөдөл гаргасан бол улсын тэмдэгтийн хураамж, нотариатын зардал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, өмгөөллийн хөлс, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбогдон гарах аливаа зардлыг зээлдүүлэгчид учирсан хохиролд тооцож нөхөн төлөх үүргийг хүлээн гэж заасан байх тул нотариатын зардал 2,500 төгрөгийг хариуцагч Б.************оос гаргуулах нь зүйтэй байна.

 

9. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж хариуцагч Б.************оос зээлийн гэрээний үүрэгт нийт 4,654,430.22 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “************ ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 89,380 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.************оос 4,654,430.22 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “************ ББСБ” ХХК-нд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 89,380 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.************оос 89,380 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “************ ББСБ” ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.АМИН-ЭРДЭНЭ