| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2022/01248/И |
| Дугаар | 184/ШШ2022/03287 |
| Огноо | 2022-10-25 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 184/ШШ2022/03287
| 2022 10 25 | 184/ШШ2022/03287 |
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******************* тоот хаягт оршин суух, *********** овогт ********** ************ /РД:******************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *********************тоот хаягт оршин суух, ********* овогт *********** ************ /РД:****************/,
Хариуцагч: ************************* тоот хаягт байрлах, “************” ХХК /РД:*************/ нарт холбогдох
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ************************ тоот хаягт оршин суух, ************ овогт *********** ************ /РД:**************/,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ***************тоот хаягт оршин суух, ************** овогт ************ ************ /РД:*****************/,
Тавилга, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж болох хавтан зүсэгч, суурин хөрөө рам, хавтангийн ирмэг наагч төхөөрөмж, үртэс сорох төхөөрөмжүүдийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 10,200,000 төгрөг гаргуулах сөрөг шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.************, өмгөөлөгч Ж.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн А.П, хариуцагч “************” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.************, өмгөөлөгч Б.Т, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.************, нарийн бичгийн дарга Э.Даваадулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.************, түүний өмгөөлөгч нараас нэхэмжлэлдээ:
“...Б.************ би иргэн Х.************, Д.************, Г.************ нартай хамтарч 2021 оны 07 дугаар сард үйл ажиллагаа явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хангаж бид үйлдвэрлэл явуулах байр, түрээсэлж, тавилга үйлдвэрлэхээр тохиролцсон. Ингээд үйлдвэрийн үйл ажиллагаанд шаардлагатай хавтан зүсэгч суурин хөрөө рам, хавтангийн ирмэг наагч төхөөрөмж, үртэс сорох төхөөрөмжүүдийг Б.************ миний бие өөрийн дансаар мөнгө шилжүүлэн худалдан авч 2021 оны 8-р сарын 06-ны өдөр түрээсийн байр болох Чингэлтэй дүүргийн 18-р хороо, Яргайтын 23-373 тоот хаягт зөөн байрлуулан үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашиглаж эхэлсэн. Би тухайн өдөр иргэн Д.************өөс хавтан зүсэгч, суурин хөрөө рам, хавтангийн ирмэг наагч төхөөрөмж, үртэс сорох төхөөрөмжүүдийг 12,500,000 төгрөгөөр худалдан авсан.
Бид нар 3 сар орчим хамтран ажиллаад Х.************, Д.************ нар нь 2021 оны 11 сард Г.************ бид 2-т гэнэтхэн ямар ч шалтгаангүй цаашид үргэлжлүүлэх боломжгүй, дахин хамтран ажиллахгүй гэж хэлсэн бөгөөд бидний дунд маргаан үүсэж Г.************ бид хоёр тоног төхөөрөмжөө авч явах гэтэл тоног төхөөрөмжүүдийг Х.************, Д.************ нар хууль бусаар түрээсийн байранд саатуулан авч, үндэслэлгүйгээр эзэмшиж үлдсэн. Иймд би өөрийн өмчлөлийн тоног төхөөрөмжүүдийг авахаар 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн удаа дараа шаардсан боловч тухайн этгээдүүд миний өмч хөрөнгийг үндэслэлгүйгээр өгөхөөс татгалзаж, өнөөдрийг хүртэл эзэмшиж ашиглаж байна.
100 хувь өөрийн хөрөнгөөр тоног төхөөрөмж худалдаж авсан тул Иргэний хуулийн 106.3-д заасны дагуу шаардлагаа тодорхойлж байгаа. ************ нь тайлбартаа тус тоног төхөөрөмжийг хамтран авсан гэх тайлбар өгдөг. Мөн 100 хувь хувьцааг нь өөрөө эзэмшдэг ************ ХХК-ийн өмч гэх мөн тайлбарыг өгдөг. Энэ хоёр тайлбар хоорондоо зөрчилдөөнтэй. Энэ тайлбар нь үндэслэлгүй гэдэг нь тодорхой. Анх үүссэн процесс нь ************ гэх хүнээс тоног төхөөрөмж авсан нь үнэн. 2021 оны 06 дугаар сард ************, ************ гэх хүмүүс очиж уулзаж байсан гэдэг нь гэрчийн мэдүүлгээр тодорхойлогдоно. Тохиролцоо хийчхээд нэг хэсэг алга болсон гэдэг. Хэсэг хугацааны дараа ************, ************, ************, ************ нартай ирсэн гэдэг. Очоод ************д мөнгө байхгүй байсан. ************ийг худалдаж авчих аа гэх яриа болсноор ************, ************ нар бие даасан хэлцлийг хийсэн. Хэлцэл байгуулагдсан тухайн өдрөө тоног төхөөрөмжөө ачаад авсан. ************ий хэлснээр тоног төхөөрөмжийг авч явахад ************ байсан уу гэхэд байсан гэдэг. ************, ************ нар ************ өгсөн, өгөхдөө хүнээс зээлж өгсөн гэдэг. Түүнээс ************ төлөөгүй эсвэл “************” ХХК-аас төлсөн зүйл болоогүй. Тэгэхээр ************ гэрээ байгуулж, ************ хүлээн зөвшөөрч тэдний дунд хэлцэл бий болж ************ийн өмч болсон. Анх ************, ************ нар очиж уулзахад худалдаж аваагүй. Дараагийн удаад дөрвүүлээ ирж, гэрээг ************тэй хийж мөнгийг төлсөн. ************ нь бид хамтран ажилласан гэдэг, түүнийгээ нотлох ёстой байсан. Ийм гэрээ хэлцэл ************, ************, ************, ************ нарын хооронд болоогүй. Би Х.************, Д.************ нарын эзэмшил, ашиглалтаас тоног төхөөрөмжөө чөлөөлүүлж гаргуулан авч, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандаж байна. Иймд Х.************ болон ************ ХХК-иас хавтан зүсэгч суурин хөрөө рам, хавтангийн ирмэг наагч, төхөөрөмж, үртэс сорох төхөөрөмжүүдийг маань гаргуулж өгнө үү” гэв.
2. Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “...Талууд өөр өөрийн гэсэн өнцгөөс тайлбарладаг. Гэхдээ нэг нийцэж байгаа тайлбар нь нэг түрээсийн байр байсан, түүн дээр ************ өөрийн бүх тоног төхөөрөмжийг аваачсан гэх. Үйл ажиллагаа орлогоо хэрхэн хуваасан талаар хариуцагч орлогоо тэнцүү байдлаар хуваадаг байсан гэж хэлсэн. Орлогоо тэнцүү хуваавал хэрхэн зардлаа гаргах нь хүндрэлтэй болох юм. Мөн дансны хуулга байгаа. Үүнд тухайлбал ************ийн дүүгийнх нь гэрийн тавилгын захиалгын олсон орлогын 25 хувийг авна гээд сөрөг нэхэмжлэл гаргачихсан. Ажлын хөлс гээд дансаар нь 250,000 төгрөг шилжүүлсэн. ************, ************ нар руу удаа дараа цалин гээд мөнгө шилжүүлчихсэн. Тэр нь юуг хэлээд байна вэ гэхээр ************ бие даан эдгээр хүмүүсийг ажиллуулж байсан байна. Цалин өгч байсан нь тодорхой байна. Тэгэхээр энэ хуулга дээр нийт орлогыг ************ болон ************ нар хуваах ёстой гээд байдаг. Хуваах ёстой гэдгээ нотол гэхээр ямар ч баримт байдаггүй. Ямар ч баримт хоорондоо авцалддаггүй. Зүгээр л тоног төхөөрөмжийг өгөхгүй бараг жил тойрон ашиглаж ямар ч үндэслэлгүйгээр тайлбар хийгээд яваад байна. Эцсийн дүндээ өмчлөх эрх нь ************ гэх хүн дээр байгаад байдаг хэр нь өгөхгүй гээд маргаж байгаагаа шүүх дээр нэг ч удаа нотлоогүй байгаа нь ямар ч үндэслэлгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3. Хариуцагч нар, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариу тайлбартаа:
“...Х.************ миний бие “White wood” ХХК-нд 2021 оны 1-р сараас 2021 оны 5 сарыг дуустал зүсвэрчингээр ажилласан. Уг компанид ажиллаж байхдаа угсрагчаар ажиллаж байсан Э.************тай танилцаж найзалсан. Мөн тэнд ажиллаж байхад Б.************, Г.************ нар 2021 оны 4 сар хавьцаа тус компанид дизайнераар ажилд орсон. Анх ингэж ************, ************ нарыг мэддэг болсон. 2021 оны 6 дугаар сард Э.************ бид хоёр бие дааж тавилга үйлдвэрлэх ажил хийхээр тус компаниас гарсан. Э.************ бид хоёр миний найз Дэлгэрбатын хувийн байранд түрээсийг хуваан төлж өөрсдөө захиалга авч тавилга үйлдвэрлэж эхэлсэн. Бид хувиараа тавилга үйлдвэрлэл хийх явцад харилцагч нарт тавилгын зураг, дизайн гаргах шаардлага хэрэгцээ тулгарсан.
2021 оны 6 дугаар сард бид Б.************, Г.************ нарыг ажлаасаа гарсан гэдгийг мэдсэн бөгөөд тэднийг мэргэжлийн туршлагатай учир хөлсийг нь төлж захиалгын зургаа хийлгэдэг байсан. Түүнчлэн захиалгын ачааллаас хамаарч зарим тохиолдолд Б.************, Г.************ нарыг харилцагчийн гэрт илгээж хөлсийг нь төлж хүргэлт угсралт хийлгэдэг байсан.
Х.************ би хувь хүний бизнес байдлаар ажиллахаа больё гэж шийдэж компани байгуулах хүсэлтээ Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2021 оны 6 дугаар өгсөн. Энэ шийдвэрийн дагуу миний бие зарын дагуу үйлдвэрийн ажлын байр хайж 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18-р хороо, Яргайтын 23-373 тоот сууцны зоорийн давхрыг түрээслэх гэрээг П.Дэжидтэй байгуулсан. УБЕГ-аас миний хүсэлтийг хянан шийдвэрлэж 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр ************ ХХК-ийг бүртгэсэн. Компани байгуулах болон ажлын байр түрээслэх ажилд Б.************, Г.************ нар ямар нэг холбоо, оролцоогүй болно.
Компанийн захиалгын зураг, дизайн хийх, угсралт хийх хүний нөөц бидэнд дутагдалтай байсан тул Б.************, Г.************ нарыг хамтран ажиллахыг урьж тэд бидэнтэй 2021 оны 7 дугаар сарын сүүлээс ажиллаж эхэлсэн. Эдгээр ажлын зэрэгцээгээр миний бие тавилга үйлдвэрлэх үндсэн тоног төхөөрөмжөө зарын дагуу хайж эхэлсэн. 2022 оны 6 дугаар сарын 25-нд unegui.mn сайтанд нийтэлсэн хавтан зүсэгч суурин хөрөө рам, хавтангийн ирмэг наагч төхөөрөмж, үртэс сорох төхөөрөмж зарна гэсэн зарын дагуу Д.************тэй холбогдож эдгээрийг худалдан авах санал тавьж тохиролцсон. Нийт төлбөр 12,500,000 төгрөгийг төлөхдөө урьдчилгаа 5,000,000 төгрөг өгч үлдэх төлбөрийг 3 сард багтаан цувруулан төлөхөөр болсон. Д.************ төлбөрийг цувуулж төлөх саналыг шууд хүлээн авахад эрсдэлтэй байна, тиймээс надтай тоног төхөөрөмжийг лизингээр худалдах гэрээ байгуулъя гэсэн. Гэрээ байгуулахыг шаардсан өдөр Х.************, Э.************т иргэний үнэмлэх байгаагүй учир биеийн байцаалттай байсан Б.************д ************ хүлээлгэн Д.************ рүү хамтдаа очсон. Бид нотариатын газар очтол энэ төрлийн гэрээг баталгаажуулахгүй гэсэн тул Д.************ ************цлээр тоног төхөөрөмжөө заръя гэж надад хэлсэн. Урьдчилгаа 5,000,000 төгрөгийг төлөх мөнгөгүй байсан бөгөөд Б.************, Г ************ нар хүнээс зээлээд олох боломжтой гэсэн. Бид хийсэн ажлын хөлснөөс уг зээлийн мөнгийг эргүүлэн төлөхөөр тохирсон. Үүний дагуу 6,000,000 төгрөгийг Б.************, Г.************ нар хүнээс зээлж тоног төхөөрөмжийн урьдчилгаа төлбөр 5,000,000 төгрөгийг Д.************д шилжүүлсэн. 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдөр миний бие Э.************, Б.************, Г.************ нарын хамт Д.************ий ажил дээр очиж тоног төхөөрөмжүүдийг аваад түрээсийн байрандаа тээвэрлэн авчирч суурилуулсан. Б.************, Г.************ нарын хүнээс зээлсэн гэх 6,000,000 төгрөг болон тоног төхөөрөмжүүдийн үнэ бидний хийсэн ажлын төлбөрөөс бүрэн төлөгдсөн. Зээл төлсөн төлбөр болон тоног төхөөрөмжүүдийн үнийг төлсөн байдал нь Б.************, ************ нарын дансны хуулгаас тодорхой харагдана. Иймд эдгээр тоног төхөөрөмжүүдийн төлбөрийг Б.************, Г.************ төлсөн гэж үзэх үндэслэлгүй.
Хамтран ажиллахаа больсноос хойш Б.************, Г.************ нар тоног төхөөрөмжүүдийг өөрийнх гэж үзэн компанийн байранд олон хүний хамт удаа дараа ирж хүчээр салгаж авч явахыг оролдсон. Тухайн үед бид Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст дуудлага өгч уг үйлдлийг зогсоосон. Харин тэд анх ирэхдээ авч ирсэн өөрсдийн жижиг багаж, хэрэгслүүдийг авч явсан.
2022 оны 8 дугаар сард Grand mebel нэртэй фэйсбүүк хуудсыг Б.************, Г.************ нараар нээлгэж ашиглаж байсан, хамт ажиллахаа больсноос хойш уг хуудсын нэрийг сольж нартай харьцаж байсан бүх мессеж, мэдээллүүдийг бид авах боломжгүй болсон. Бид тэдэнд өгөх аливаа өглөггүй, харин ч авлагатай гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
4. Хариуцагч Х.************ шүүхэд гаргасан сөрөг шаардлагадаа:
“...Бид хамтын үйлдвэрлэл эрхлэх явцдаа Б.************ийн төрсөн дүү Сүүнээ болон түүний нөхөр Ш.Мөнхбаяр нарын Алтай хотхонд байрлах гэрт 2021 оны 09 сарын 21-ний өдөр 40,800,000 төгрөгийн үнэ бүхий гал тогооны тавилга хийж өгсөн. Энэхүү тавилгын материалыг бид өөрсдийн хөрөнгөөр авч хийж гүйцэтгэсэн бөгөөд тавилгын урьдчилгаа мөнгө болгож 3,000,000 төгрөгийг Ш.Мөнхбаяр шилжүүлсэн гэж Б.************ хэлсэн. Мөнгө орсон үгүйг мэдэхгүй байна. Учир нь компанийн орлого, зарлага ************ийн дансаар хийгддэг байсан. Тавилгын мэдээлэл Б.************, Г.************ нарын ашиглаж буй Innovative design хэмээн нэрлэх цахим хуудсанд байгаа. Дээрх захиалгаар хийлгэсэн тавилгын үнээс буюу 4 хүний хамтын орлогоос өөрт ноогдох хэсэг болох 10,200,000 төгрөгийг Б.************ээс гаргуулна гэжээ” гэв.
5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.************аас:
“...Миний бие нэхэмжлэгч Б.************, хариуцагч Х.************, гуравдагч этгээд Г.************ нартай хамтран ажиллаж байсан. Хамтран ажиллах хугацаанд бүх захиалгын мөнгийг Б.************, Г.************ нарын дансаар авч байсан бөгөөд маргааны зүйл болох тоног төхөөрөмжийн мөнгийг бид орлогоосоо төлсөн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Захиалгын мөнгийг дансаар авахаас гадна зарим тохиолдолд захиалагчтай шууд харьцах байдлаар ажлаа явуулдаг байсан.
Б.************, Г.************ нар нь бусдаас 6 сая төгрөг зээлсэн бөгөөд тэр 6,000,000 төгрөг болон тоног төхөөрөмжүүдийн үнэ бидний хийсэн ажлын төлбөрөөс бүрэн төлөгдсөн. Эдгээр тоног төхөөрөмжүүдийн төлбөрийг Б.************, Г.************ төлсөн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.************ээс:
“...Б.************ нь тавилга үйлдвэрлэх үйл ажиллагааг Чингэлтэй дүүргийн 18-р хороо, Яргайтын 23-377 тоот хаягт явуулж байсан бөгөөд түүнд нь Г.************ миний бие ажилладаг байсан. Харин ************, ************ нарын хувьд зарим тавилга үйлдвэрлэх ажилд оролцож оногдох төлбөрийг авдаг байсан. Заримдаа тавилга үйлдвэрлэхэд хөлсөөр өөр хүмүүс ажиллуулж төлбөрийг төлдөг байсан. Тавилга үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд Б.************ өөрийн олон тооны тоног төхөөрөмж, багаж, машин гэх зүйлүүдийг ашигладаг байсан. Шүүхээр гаргуулахаар шаардаж байгаа хавтан зүсэгч суурин хөрөө рам, хавтангийн ирмэг наагч төхөөрөмж, үртэс сорогч төхөөрөмжүүдийг Б.************ нь өөрөө худалдан авч өөрөө төлбөрийг нь төлсөн бөгөөд миний зүгээс болон Х.************, Д.************ нар төлбөр төлж байгаагүй болно. Дээрх тоног төхөөрөмжүүд нь Б.************ийн өмчлөлийн зүйл гэж үзэж байна” гэв.
7. Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
7.1 Нэхэмжлэгч Б.************ээс ирүүлсэн нотлох баримт: - Улсын тэмдэгтийн хураамж 241,950 төгрөг төлсөн баримт, Б.************ийн иргэний үнэмлэхийн хуулбар, худалдах, худалдан авах гэрээ, Б.************, Г.************ нарын Хаан банкны депозит дансны хуулга, үйл ажиллагаа эхлэхэд 2 талаас гаргасан тоног төхөөрөмж, бусад эд зүйлсийн жагсаалт, гэрэл зургууд, ************, ************ нарын тавилга хийсэн ажлын тооцоо.
7.2 Хариуцагч Х.************гаас ирүүлсэн нотлох баримт – Сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж 178,150 төгрөг төлсөн баримт, хамтарч ажилласан талаарх гэрэл зургууд, СД, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ.
7.3. Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн баримт – Б.************, Г.************ нарын Голомт банк ХХК-ийн дансны хуулга, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн дансны хуулга, Ариг банк ХХК-ийн лавлагаа, Хасбанк ХХК-ийн лавлагаа, Хаанбанк ХХК-ийн дансны хуулга, Төрийн банк ХХК-ийн лавлагаа, Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-ийн лавлагаа, Капитрон банк ХХК-ийн лавлагаа, ************ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, гэрч Д.************ийг асуусан гэрчийн мэдүүлэг, Х.************, Э.************ нарын Хаанбанк ХХК-ийн дансны хуулга, Ариг банк ХХК-ийн лавлагаа, Капитрон банк ХХК-ийн лавлагаа, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн дансны хуулга, Төрийн банк ХХК-ийн лавлагаа, Голомт банк ХХК-ийн дансны хуулга, Х.Мөнхбаярыг гэрчээр асуусан тэмдэглэл, Хаан банк ХХК-ийн дансны хуулга.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.************ээс хариуцагч Х.************, “************” ХХК нарт холбогдуулан гаргасан өөрийн өмчлөлийн тавилга үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж болох хавтан зүсэгч суурин хөрөө рам, хавтангийн ирмэг наагч, үртэс сорох төхөөрөмжүүдийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Х.************гаас нэхэмжлэгч Б.************д холбогдуулан гаргасан гүйцэтгэсэн ажлаас оногдох хувь 10,200,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Зохигчдын гаргасан үндсэн болон сөрөг шаардлагын үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч талаас хариуцагч нарт холбогдуулан өөрийн өмчлөлийн эд зүйлийг гаргуулахаар шаардаж байна, сөрөг шаардлагын хувьд тухайн захиалгыг хамтран гүйцэтгэж ашиг, орлого олоогүй гэдэг,
2.2. Хариуцагч талаас нэхэмжлэгчид холбогдуулан хамтран гүйцэтгэсэн ажлын ашгаас оногдох хувийг гаргуулна гэсэн сөрөг шаардлага гаргаж, улмаар тоног төхөөрөмж нь нэг хүний өмч биш хамтран ажиллахаар тохиролцсон 4 хүний өмч гэж нэхэмжлэлийн үндэслэлийг үгүйсгэсэн тайлбарыг гарган харилцан мэтгэлцдэг.
3. Хавтаст хэрэгт авагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан нотлох баримтын хэлбэрийн шаардлага хангасан талуудаас гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд, бодит үнэнд нийцэх учиртай нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй гэрчүүдийн мэдүүлгийг судлахад
3.1. Нэхэмжлэгч талын шаардлага, үндэслэлийн талаар:
3.1.1. Нэхэмжлэгч тал нь 2021 оны 8 сарын 06-ны өдөр тоног төхөөрөмжийг 12,500,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцон Д.************, Б.************ нарын хооронд байгуулагдсан гэрээ, 2021 оны 10 сарын 08-ны өдөр 500,000 төгрөг Г.************ийн данснаас, Б.************ийн данснаас 2021 оны 8 сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөг, 9 сарын 09-ний өдөр 2,500,000 төгрөг, 11 сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөг, 11 сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөг, нийт 12,500,000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны дансны хуулга, “...урьдчилгаа мөнгийг ************ өгсөн, дараа нь орж ирсэн мөнгө мөн ************ийн данснаас шилжиж орж ирсэн. Анх Баяраа, Шагай 2 авна гэж байгаад чимээгүй болсон” гэх гэрч Д.************ий мэдүүлгээр тоног төхөөрөмжийг дангаар худалдан авсан, мөнгийг төлсөн тул Иргэний хуулийн 112 дугаар зүйлд заасны дагуу өөрийн өмчлөлийн эд зүйл болно, Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар шаардах эрх үүснэ гэсэн тайлбарыг гаргадаг.
3.1.2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.3-т “Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж, 112 дугаар зүйлийн 112.1-д “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж тус тус заасан.
3.1.3. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч тухайн эд зүйлийн өмчлөгч байх, хариуцагч хууль бусаар эзэмшиж байх нөхцөлийг тодорхойлсон бөгөөд маргааны зүйл болох тоног төхөөрөмжийн үнэ 12,500,000 төгрөгийг төлсөн гэх ХААН банкны дансны хуулга буюу үйл баримтаар хавтан зүсэгч, суурин хөрөө рам, хавтангийн ирмэг наагч төхөөрөмж, үртэс сорох төхөөрөмжийг Б.************ийн өмч гэж дүгнэх боломжгүй болно.
3.1.4. Тодруулбал, Хаан банкны 5022634505 дугаартай данс нэхэмжлэгч Б.************ийнх, 5925096514 дугаартай данс хариуцагч Х.************гийнх, 5032714285 дугаартай данс гуравдагч этгээд Г.************ийнх, 5166017996 дугаартай данс гуравдагч этгээд Д.************ынх, 5075635289 дугаартай данс гэрч Д.************ийх болох нь талуудын тайлбараар тогтоогдох ба нийтдээ 12,500,000 төгрөг Б.************ийн данснаас, Г.************ийн данснаас Д.************ий данс руу шилжсэн үйл баримтын талаар маргадаггүй. Харин тухайн шилжүүлсэн мөнгө бол хамтын үйл ажиллагаанаас олсон орлого, бусдаас зээлсэн мөнгөнөөс бүрдэх ба дан ганц Б.************ийн хөрөнгөөр, мөнгөөр тоног төхөөрөмжийг худалдан авсан, аваагүй гэж маргадаг.
3.1.5. Тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээ байгуулсан 2021 оны 8 сарын 06-ны өдөр 5,000,000, 9 сарын 09-ний өдөр 2,500,000, 10 сарын 08-ны өдөр 500,000, 11 сарын 09-ний өдөр 2,000,000, 11 сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөг, нийт 12,500,000 төгрөгийг төлсөн байдаг.
Нэхэмжлэгч Б.************ийн Хаан банкны 5022634505 тоот дансны хуулгад
21.08.06 өдөр, орлого 5,000,000, харьцсан данс 5034746168, утга Оргил
21.08.06 өдөр, зарлага 5,000,000, харьцсан данс 5075635289 /Д.************/, утга тоног төхөөрөмжийн урьдчилгаа,
21.08.11 өдөр, орлого 3,750,000, харьцсан данс 5021328601, утга тавилга урьдчилгаа 50%,
21.08.11 өдөр, зарлага 300,000, харьцсан данс 5166017996 /Д.************/, утга баяраа,
21.08.12 өдөр, зарлага 280,000, харьцсан данс 5032714285 /Г.************/, утга принт,
21.08.13 өдөр, зарлага 20,000, харьцсан данс 5925096514 /Х.************/, утга ундаа,
21.08.13 өдөр, орлого 25,000, харьцсан данс 5032714285 /Г.************/, утга зураг,
21.08.15 өдөр, орлого 10,000, харьцсан данс 5032714285 /Г.************/, утга шагай ах,
21.08.16 өдөр, орлого 25,000, харьцсан данс 5032714285 /Г.************/, утга ************,
21.08.18 өдөр, зарлага 120,000, харьцсан данс 5029739259, утга хавтан,
21.08.19 өдөр, орлого 1,200,000, харьцсан данс 5032714285 /Г.************/, утга цалин,
21.08.24 өдөр, орлого 3,240,000, харьцсан данс 5037396210, утга тавилга,
21.08.24 өдөр, зарлага 300,000, харьцсан данс 5014246909, утга чулуу урьдчилгаа ************,
21.08.24 өдөр, зарлага 100,000, харьцсан данс 5925096514 /Х.************/, утга шагай ах,
21.08.25 өдөр, орлого 3,000,000, харьцсан данс 5166017996 /Д.************/, утга материал,
21.08.26 өдөр, зарлага 3,000,000, харьцсан данс 5032714285 /Г.************/, утга гачуурт,
21.08.27 өдөр, орлого 2,000,000, харьцсан данс 502135342, утга Мөнхбаяр,
21.08.27 өдөр, зарлага 5,000, харьцсан данс 5925096514 /Х.************/, утга т,
21.08.27 өдөр, зарлага 20,000, харьцсан данс 5925096514 /Х.************/, утга такси ш,
21.08.28 өдөр, орлого 941,000, харьцсан данс 5301827591, утга материал,
21.08.28 өдөр, орлого 200,000, харьцсан данс 5301827591, утга материал зайсан,
21.08.29 өдөр, орлого 690,000, харьцсан данс 5032714285 /Г.************/, утга цагаан хавтан,
21.08.29 өдөр, зарлага 250,000, харьцсан данс 5166017996 /Д.************/, утга цалин,
21.08.29 өдөр, зарлага 250,000, харьцсан данс 5925096514 /Х.************/, утга цалин,
21.08.31 өдөр, орлого 1,000,000, харьцсан данс 5629085963, утга материал,
21.09.07 өдөр, орлого 3,200,000, харьцсан данс 5075635289 /Д.************/, утга гал тогоо,
21.09.08 өдөр, орлого 3,000,000,
21.09.08 өдөр, зарлага 3,000,000, харьцсан данс 5032714285 /Г.************/, утга цагаан хавтан,
21.09.08 өдөр, зарлага 3,100,000, харьцсан данс 5032714285 /Г.************/, утга урьдчилгаа,
21.09.08 өдөр, орлого 1,890,000, харьцсан данс 5032714285 /Г.************/, утга орлого,
21.09.09 өдөр, орлого 1,200,000, харьцсан данс 5629085963, утга материалын үнэ,
21.09.09 өдөр, зарлага 2,500,000, харьцсан данс 5075635289 /Д.************/, утга тоног төхөөрөмж,
21.09.15 өдөр, орлого 1,210,000, харьцсан данс 5629085963, утга үлдэгдэл,
21.09.26 өдөр, орлого 1,000,000, харьцсан данс 5032714285 /Г.************/, утга ************ цалин,
21.10.30 өдөр, орлого 2.900,000, утга тавилга,
21.11.09 өдөр, зарлага 2,000,000, харьцсан данс 5075635289 /Д.************/, утга тоног төхөөрөмж,
21.11.11 өдөр, орлого 3,000,000, харьцсан данс 5517421653, утга 99299011 хавтан үнэ,
21.11.11 өдөр, орлого 808,000, харьцсан данс 5517421653, утга 99299011 хавтан үнэ,
21.11.25 өдөр, орлого 2,500,000, харьцсан данс 5021297569,
21.11.25 өдөр, зарлага 2,500,000, харьцсан данс 5075635289 /Д.************/, утга тоног төхөөрөмж сүүлийн үлдэгдэл гэсэн,
Гуравдагч этгээд Г.************ийн Хаан банкны 5032714285 тоот дансны хуулгад
21.08.08 өдөр, орлого 350,000, харьцсан данс 5166017996 /Д.************/, утга цалин,
21.08.09 өдөр, орлого 6,000,000, харьцсан данс 5015285846, утга ************т зээлэв,
21.08.09 өдөр, зарлага 5,000,000, харьцсан данс 5034746168, утга ************,
21.08.19 өдөр, орлого 1,000,000, харьцсан данс 5925096514 /Х.************/, утга ************,
21.08.19 өдөр, орлого 9,300,000, харьцсан данс 5925096514 /Х.************/, утга ************,
21.08.19 өдөр, зарлага 1,200,000, харьцсан данс 5022634505 /Б.************/, утга цалин,
21.08.19 өдөр, зарлага 800,000, харьцсан данс 5166017996 /Д.************/, утга цалин,
21.08.19 өдөр, орлого 650,000, харьцсан данс 5021328601, утга тавилга,
21.08.25 өдөр, орлого 500,000, харьцсан данс 5032463397, утга тавилга,
21.08.26 өдөр, орлого 3,000,000, харьцсан данс 5022634505 /Б.************/, утга гачуурт,
21.08.28 өдөр, орлого 1,800,000, харьцсан данс 5925096514 /Х.************/, утга материал,
21.08.31 өдөр, орлого 550,000, харьцсан данс 5032463397, утга тавилга,
21.09.05 өдөр, орлого 2,950,000, харьцсан данс 5166017996 /Д.************/, утга материал,
21.09.05 өдөр, орлого 350,000, харьцсан данс 5166017996 /Д.************/, утга dsp,
21.09.07 өдөр, орлого 2,900,000, харьцсан данс 5166017996 /Д.************/, утга хангарьд урьдчилгаа,
21.09.08 өдөр, орлого 3,000,000, харьцсан данс 5022634505 /Б.************,
21.09.08 өдөр, орлого 3,100,000, харьцсан данс 5022634505 /Б.************/, утга урьдчилгаа,
21.09.08 өдөр, зарлага 6,240,000, харьцсан данс 5015285846, утга ************,
21.09.08 өдөр, орлого 1,890,000, харьцсан данс 5022634505 /Б.************/, утга орлого,
21.09.17 өдөр, орлого 4,000,000, харьцсан данс 5700202686, утга 80112248 тавилга,
21.09.19 өдөр, орлого 2,000,000, харьцсан данс 5925096514 /Х.************/, утга ************,
21.09.20 өдөр, орлого 2,900,000, харьцсан данс 5925096514 /Х.************/,
21.09.23 өдөр, зарлага 2,600,000, харьцсан данс 5075635289 /Д.************/, утга гал тогоо duk,
21.09.25 өдөр, орлого 1,900,000, харьцсан данс 5925096514 /Х.************/, утга ************,
21.09.25 өдөр, орлого 1,000,000, утга тавилгын урьдчилгаа,
21.09.25 өдөр, орлого 2,500,000, утга тавилгын урьдчилгаа ************ээ,
21.09.26 өдөр, зарлага 3,690,000, харьцсан данс 5029739259, утга хавтан,
21.09.26 өдөр, зарлага 1,000,000, харьцсан данс 5022634505 /Б.************/, утга цалин,
21.09.26 өдөр, зарлага 300,000, харьцсан данс 5925096514 /Х.************/, утга цалин,
21.10.01 өдөр, орлого 1,500,000, утга тавилга ************,
21.10.06 өдөр, орлого 1,750,000, харьцсан данс 5084175829, утга баруун салаа гал тогоо,
21.10.06 өдөр, орлого 4,250,000, харьцсан данс 5003701643, утга Дүүрэнбаяр,
21.10.06 өдөр, зарлага 520,000, харьцсан данс 5022634505 /Б.************/, утга цалин,
21.10.06 өдөр, зарлага 851,000, харьцсан данс 5166017996 /Д.************/, утга цалин,
21.10.07 өдөр, зарлага 360,000, харьцсан данс 5925096514 /Х.************/, утга цалин,
21.10.08 өдөр, зарлага 500,000, харьцсан данс 5075635289 /Д.************/, утга тоног төхөөрөмж,
21.10.15 өдөр, орлого 3,000,000, харьцсан данс 5166017996 /Д.************/, утга dsp,
21.10.21 өдөр, орлого 4,610,000, харьцсан данс 5003701643, утга Дүүрэнбаяр гэсэн орлого, зарлага бүртгэгдсэн байх ба энэ утга агуулгаар мөн Д.************, Х.************ нарын Хаан банкны дансны орлого, зарлагын гүйлгээнд тэмдэглэгдсэн байна.
3.1.6. Нэхэмжлэгч Б.************, хариуцагч Х.************, гуравдагч этгээд Г.************, Д.************ нарын дээрх дансуудын орлого, зарлагаас үзэхэд нэхэмжлэгч Б.************ийн ...урьдчилгаа 5 сая төгрөг зээлсэн, уг зээлийг ************ийн дансаар буцаан төлсөн, Г.************ийн ...6 сая төгрөг зээлсэн, 5 саяыг ************ийн зээлсэн хүн рүү шилжүүлсэн, 6 сая төгрөгөө буцааж хүүтэй төлсөн гэх үйл баримт, мөн талуудын дансны дийлэнх гүйлгээ нь тавилгын материал, захиалгын үнэ, төлбөр, зардал агуулгаар шилжиж байсан, ************ийн дансанд тавилга захиалгын ажлын хөлс, урьдчилгаа, төлбөр, мөнгө төвлөрч, үйл ажиллагаа, материалын зардалд зарцуулагдаж байсан үйл баримт тус тус тогтоогдож байна.
Мөн тэдний хооронд хамтын үйл ажиллагаа байсан болох нь тавилгын захиалга хүлээн авсан, урьдчилгаа болон материал мөнгө хүлээн авсан, ажил гүйцэтгэх явцад гарч байгаа зардал зэргийг харилцан бие биерүүгээ шилжүүлж байсан дансны хуулга, ...анх хамтарч ажиллахаар болсон гэх талуудын тайлбараар тогтоогдох бөгөөд тоног төхөөрөмжийн үнэ 12,500,000 төгрөгийг болон нэхэмжлэгчийн ...урьдчилгаанд төлсөн 5 сая төгрөгийг зээлж өгсөн, уг зээлийг буцаан төлөхдөө 6 саяийг зээлж 5 сая төгрөгийг зээлээ хаасан гэх тайлбарт дурдсан 6 сая төгрөгийг тус тус талуудын хамтын үйл ажиллагаа, тавилгын захиалга, үйлдвэрлэлийн төлбөр, зардлаас төлж байсан үйл баримт дээрх банкны хуулгаас харагддаг.
Энэхүү үйл баримтыг, хариуцагчийн ...бид хамтарч ажиллахаар болсон, ашиг орлогоосоо тоног төхөөрөмжийн үнийг төлөхөөр ярилцсан гэх тайлбарыг нэхэмжлэгч тал баримтаар үгүйсгээгүй, өөрийн өмчлөлийн эд зүйл болохыг нотлоогүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу шаардах эрхгүй ба хариуцагч талын тоног төхөөрөмж эзэмшиж байгаа үйлдлийг хууль бус эзэмшил гэж дүгнээгүй болно.
Дээр дурдсан үндэслэл болон хариуцагч талын тайлбар, татгалзал, гэрч Д.************ий “...Зарын дагуу анх Баяраа, Шагай гэх залуус ирж тоног төхөөрөмж үзсэн, 4-үүлээ ирээд 3 нь аваад явсан, ************ гэрээ байгуулахаар үлдсэн, мөнгөө төл гэж ************ рүү, Шагай руу ярьдаг байсан, мөнгө ************ийн дансаар орж ирсэн” гэх мэдүүлэг, Хаан банкны дансны хуулгуудаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 476, 478 дугаар зүйлд заасан хамтын үйл ажиллагаа, хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.
4.1. Хариуцагч талын ашгаас ноогдох хэсэг болох 10,200,000 төгрөгийг гаргуулах сөрөг шаардлага, үндэслэлийн талаар
4.1.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ”, 478 дугаар зүйлийн 478.1-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол талууд хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх бөгөөд талууд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрлийг авна”, 478.8-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна” гэж заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн тул ашгийг тэнцүүлэн хуваарилуулахаар шаардах эрхтэй.
4.1.2. Хариуцагч Х.************ нь “2021 оны 9 сарын 21-ний өдөр Ш.Мөнхбаяр, Сүүнээ нартай 40,800,000 төгрөгийн үнэ бүхий гал тогооны тавилгын хийж өгөхөөр тохиролцсон, урьдчилгаа 3,000,000 төгрөг шилжүүлсэн гэдэг, энэ нь 4 хүний хамтын орлого тул өөрт ноогдох 10,200,000 төгрөгийг гаргуулна” гэх тайлбараа баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
4.1.3. Нэхэмжлэгч талын “сөрөг шаардлага үндэслэлгүй, баримтаар нотлоогүй” гэх татгалзал үндэслэл бүхий болох нь гэрч Ш.Мөнхбаярын ...************, ************ нартай садан төрлийн холбоотой тул материалын үнэ 2, 3 сая төгрөг төлөөд гал тогооны тавилга хийлгэсэн, 40,800,000 төгрөгийн тавилга хийлгэх боломжгүй, 6% хувьд хамрагдсан байсан. Өөрийн пэйж хуудсаа ************д өгсөн гэх мэдүүлгээр, “21.08.27 өдөр, орлого 2,000,000, Мөнхбаяр” гэх тэмдэглэгээ бүхий банкны дансны хуулгаар нотлогдоно.
5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдээс өөрсдийн эрх ашиг зөрчигдөж байгаа, эрхээ сэргээлгэх талаар шаардлага гаргаагүй ба Д.************ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй талаарх хүсэлтээ бичгээр гаргасан нь өөрт олгогдсон эрхийн хүрээнд байх тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх боломжтой юм.
6. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж хариуцагч Х.************, “************” ХХК нараас тоног төхөөрөмж гаргуулах тухай нэхэмжлэгч Б.************ийн нэхэмжлэлийг, Б.************ээс ашиг орлогоос оногдох хувь 10,200,000 төгрөг гаргуулах тухай Х.************гийн сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч болон хариуцагч нараас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар Х.************, “************” ХХК нарт холбогдуулан гаргасан тоног төхөөрөмж гаргуулах тухай Б.************ийн нэхэмжлэлийг, Б.************д холбогдуулан гаргасан ашиг орлогоос оногдох хувь 10,200,000 төгрөг гаргуулах тухай Х.************гийн сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 214,950 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 178,150 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ