| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2022/04041/И |
| Дугаар | 184/ШШ2022/03313 |
| Огноо | 2022-10-27 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 184/ШШ2022/03313
| 2022 10 27 | 184/ШШ2022/03313 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ************** тоот хаягт оршин суух, ********** ********** овогт ************* ************ /РД:*************/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******************* тоот хаягт оршин суух, ****** овогт ************** ************ /РД:***************/-т холбогдох,
2,000,000 төгрөг гаргуулах үндсэн, 1,800,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.************, түүний өмгөөлөгч Б.З, хариуцагч Н.************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.************, түүний өмгөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:
“...Миний бие ************ нь иргэн Н.************ээс тавилга хийлгүүлэхээр 2,000,000 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Хаан банкны 5041065612 тоот дансруу шилжүүлсэн. Н.************ нь хий ёстой тавилгаасаа өөрийг хийж өгөх гэхээр нь би аваагүй. Миний хүссэн тавилга биш шаардлага хангахгүй байсан. Иймд Н.************т тавилга хийлгүүлэхээр өгсөн 2,000,000 төгрөгийг буцаан шилжүүлж өгнө үү” гэжээ.
2. Нэхэмжлэгч Б.************, шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: “...Н.************ нь хий ёстой тавилгаасаа өөрийг хийж өгөх гэхээр нь би аваагүй. Миний хүссэн тавилга биш шаардлага хангахгүй байсан. Тиймээс тавилгын үлдэгдэл төлбөрийг төлөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ
3. Хариуцагч Н.************ шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...2022.07.28-ны өдөр ************facebook хаягнаас холбогдон зочны өрөөний Стенк тавилга хийлгүүлэх хүсэлтийн дагуу гэрт нь очиж хэмжээ авч ажлын зураг гарган нийт 3,800,000 төгрөгөөр тохиролцсон. 2022 оны 07 сарын 31-ний өдөр урьдчилгаа болох 2,000,000 төгрөг 456115103 тоот худалдаа хөгжлийн банкны данснаас иргэн ************ миний 5041065612 тоот дансанд орж ирсэнээр ажлыг эхлүүлсэн. 2022.08.08-ны өдөр хүртэл ************гэх хаягтай хүнтэй холбоотой байж ажлын явцыг ярилцаж хийж дуусгасан. Хийж байх хугацаанд ээж ****нь тогтмол хянаж байсан. Тэгээд ажил бүрэн дууссаны дараа захиалагч талаас өнгө солиулах хүсэлт гаргаса. 2 тал харилцан тохиролцож дахин хийх ажлыг зөвхөн материалын мөнгийг ажлын хөлсийг өгөхгүйгээр тохирсон боловч маргааш нь манайх мөнгө өгөхөө болилоо танай өөрсдөө бүгдийг нь хийж өг гэснээр маргаан үүссэн. ************facebook гэх фэйсбүүк хаягнаас болон ************гаас буцааж ав гэсний дагуу очиж авах гэсэн боловч бид нарыг болиулсан. Хийсэн ажлын төлбөрийг бид буцаах боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хариуцагч Н.************ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “...Н.************ би /УУ90010531/ би 2022.07.28-ны өдөр ************ facebook хаягнаас холбогдон зочны өрөөний Стенк тавилга хийлгүүлэх хүсэлтийн дагуу гэрт нь очиж хэмжээ авч зураг гарган нийт 3,800,000 төгрөгөөр тохиролцсон. 2022 оны 07 сарын 31-ний өдөр урьдчилгаа болох 2,000,000 төгрөг 456115103 тоот худалдаа хөгжлийн банкны данснаас иргэн ************ миний 5041065612 тоот дансанд орж ирсэнээр ажлыг эхлүүлсэн. 2022.08.08-ны өдөр ажлын зургийн дагуу хийж гүйцэтгэсэн боловч захиалгын тавилганы өнгийг солих хүсэлт гаргаж, шинээр солих материалыг авч өгөхөөр аман тохиролцоо хийсэн. Гэвч маргааш нь манай мөнгө өгөх боломжгүй танайх өөрсдөө сольж өг, эсхүл буцааж ав гэсний дагуу очиж буулгаж байхад цагдаа дуудаж болиулсан. Тиймээс шүүхийн шийдвэр гарсны дараа авах эсэхээ шийдэхээр үлдээсэн байгаа. Одоогоор 80%-иа аваагүй байгаа. ************ нь 2022.08.10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд миний нэр дээр гомдол гаргасан байсан. Иймд бүрэн дуусгасан ажлын үлдэгдэл төлбөр болох 1,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
- 5. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд:
5.1 Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн дансны хуулга, Баянгол дүүрэг Цагдаагийн газрын дуудлагын лавлагааны хуудас.
5.2 Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт. Үүнд: Хариу тайлбар, фото зураг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “Нексен фурнитур” ХХК-ийн албан бичиг.
5.3 Хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт. Үүнд: Маргаан бүхий тавилгад үзлэг хийсэн тэмдэглэл, Хэрэгт нотлох баримтаар авагдсан цагаан өнгийн Си-Ди-д үзлэг хийсэн тэмдэглэл.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.************гийн хариуцагч Н.************т холбогдуулан гаргасан 2,000,000 төгрөг гаргуулах тухай, хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан 1,800,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.************ нь хариуцагч Н.************т холбогдуулан 2,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хийсэн тавилгын үлдэгдэл төлбөр 1,800,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган мэтгэлцдэг.
3. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгчээс Баянгол дүүргийн 8 дугаар хороо, ************хотхоны 25/2/1 барйны 705 тоот хаягт зочны өрөөний ханын стенк хийлгүүлэх, хариуцагчаас 3,800,000 төгрөгийн хөлстэйгөөр тохиролцон үйл баримт тогтоогддог, энэ талаар маргадаггүй.
4. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд хариуцагч нь гүний худаг гаргах өрөмдөх ажлыг зохих ёсоор, хугацаанд нь гүйцэтгэх, нэхэмжлэгч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлсийг төлөх нь үүрэг гүйцэтгэх хуулийн зарчимд нийцнэ.
Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэг хүлээнэ, хуулийн 353.2-т гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ, хуулийн 353.3-т хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ гэж тус тус заасан.
5. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж нэхэмжлэгч Б.************гийн нэхэмжлэлтэй, Н.************т холбогдох 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, 1,800,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид 43,750 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ