Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 232

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйл, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйл, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйл, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Хоньчин овгийн Чулууны Баярмагнай,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйл, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Ханд овгийн Сарангэрэлийн Дэлгэрмөрөн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйл, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Тавууд овгийн Лхагвасанчирын Балжиннямсүрэн нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар насанд хүрэээгүй  шүүгдэгч Ч.Баярмагнай, С.Дэлгэрмөрөн нарыг, 

Насанд хүрээгүй шүүгдэгч Ч.Баярмагнайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Л.Балжиннямсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт тус тус зааснаар гэж өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. Насанд хүрээгүй шүүгдэгч Хоньчин овгийн Чулууны Баярмагнайг давтан үйлдлээр машин механизм, багаж хэрэгсэл ашиглаж, бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан,

Насанд хүүрээгүй шүүгдэгч Ханд овгийн Сарангэрэлийн Дэлгэрмөрөнг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан,

Шүүгдэгч Л.Балжиннямсүрэнг бүлэглэн, машин механизм, багаж хэрэгсэл ашиглаж, бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3.Насанд хүрээгүй шүүгдэгч Ч.Баярмагнайг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь  хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

          - Насанд хүрээгүй шүүгдэгч С.Дэлгэрмөрөнг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

- Шүүгдэгч Л.Балжиннямсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар, хөнгөн ялыг хүнд нь багтааж, насанд хүрээгүй шүүгдэгч Ч.Баярмагнайн биечлэн эдлэх хорих ялыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Балжиннямсүрэнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Ч.Баярмагнай, С.Дэлгэрмөрөн нарт оногдуулсан хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

7. Мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, 89-57 УНВ улсын дугаартай, Тоёота приус маркийн автомашиныг хууль ёсны эзэмшигч П.Хоролмаад буцаан олгосугай.

 

8 Насанд хүрээгүй шүүгдэгч С.Дэлгэрмөрөн, шүүгдэгч Л.Балжиннямсүрэн нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Ч.Баярмагнай, түүний хууль ёсны төлөөлөгч В.Цэнгэлээс 2.078.325 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Хангайд 120.000 төгрөг, хохирогч Б.Мөнхтуяад 666.800 төгрөг, хохирогч Т.Болорцэцэгт 1.291.525 төгрөгийг тус тус олгосугай.

 

10. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Балжиннямсүрэнд энэ тогтоолоор оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг цагдаагийн байгууллагад даалгаж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч С.Дэлгэрмөрөнд энэ тогтоолоор оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар, 

- Насанд хүрээгүй шүүгдэгч Ч.Баярмагнайд энэ тогтоолоор оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тус тус хойшлуулж, засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг тэдний хууль ёсны төлөөлөгч нарт хариуцуулсугай.

11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй, тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түтгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Балжиннямсүрэн, насанд хүрээгүй шүүгдэгч Ч.Баярмагнай, С.Дэлгэрмөрөн нарт урд хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        И.ГАНБАТ