Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 110/ШШ2023/0026

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь  захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч М.Риза би  нэхэмжлэгч Ж.Е нэхэмжлэлтэй, тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох, “Ж.Е өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзал хууль бус болохыг тогтоож, Ж.Е 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ж.Е түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С  шүүхэд гаргасан хүсэлтдээ:

“Нэхэмжлэгч Ж.Е төлөөлөгч Я.С би хариуцагчаар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийг тодорхойлж, Ж.Е өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзал хууль бус болохыг тогтоож, Ж.Е 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгөх тухай нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн одоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Одоо нэхэмжлэгч Ж.Е итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С би шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаны үр дагаврыг ойлгосон ба энэ асуудлыг нэхэмжлэгч Ж.Е танилцуулахад тэрээр хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэж байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй.

Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс Ж.Е өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзал хууль бус болохыг тогтоож, Ж.Е 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Е нь  “Ж.Е өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзал хууль бус болохыг тогтоож, Ж.Е 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Ж.Е нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст  холбогдох  захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас  чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                                            

 

                                               ШҮҮГЧ                                М.РИЗА