Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 184/ШШ2022/03435

 

 

 

 

 

 

 

 

                 2022           11            01     

                                      184/ШШ2022/03435

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******************, өөрийн байранд байрлах, “************” ХХК /РД:***************/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: **************************, 14 тоот хаягт оршин суух, Жарангийнхан овогт Галсангийн ************/РД:**************/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,958,028 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч “************” ХХК нэхэмжлэлдээ: “...Иргэн Г.************нь ************тай 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3001-2016/364 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 3,700,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай жилийн 26,4 хувийн хүүтэйгээр авсан. Зээлдэгч нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлээс 2,262,865 төгрөг, үндсэн хүүнээс 1,653,420 төгрөг нэмэгдүүлсэн хүүнээс 11,394 төгрөг, нийт 3,927,679 төгрөг төлсөн бөгөөд зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчиж, зээлийн хуваарьт төлбөрийг 2019 оны 05 сараас хойш төлөөгүй байна.

              Зээлдэгч ************байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3001-2016/364 тоот гэрээний үлдэгдэл үндсэн зээл 1,437,135 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,283,347 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 237,546 төгрөг, нийт 2,598,028 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

2. Хариуцагчаас тайлбартаа: “...Миний бие ************ ХХК-ийн эдийн засагч Төгөлдөрийн өөрийнх нь данс руу зээлийн төлбөрийн шилжүүлж байсан. Банкнаас ийм хуулбар гаргаж өгсөн. Эдийн засагчийн гаргасан хариуцлагагүй үйлдлээс болж зээлийн төлбөр нэмэгдсэн, Төгөлдөрөөр дамжуулан төлсөн төлбөр зарим нь  ороогүй, тооцоо алдаатай байх гэж бодож байна. Тухайн үед банкинд хандахад хүлээж аваагүй.

Үндсэн  зээлийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. Хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй банкны ажилтны хариуцлагагүй байдлаас болсон. Зээлийн төлбөрийн хугацаа болохоор манай эхнэр рүү залгаж төлбөрөө төлөх талаар хэлдэг байсан. Манай эхнэрээс Төгөлдөрийн дансанд шилжүүлдэг байсан” гэжээ.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд.

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн нотлох баримт - Зээл, зээлийн хүүгийн тооцоолол, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 62,279 төгрөг төлсөн баримт, итгэмжлэл,  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн албан бичиг, цалингийн зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, цалингийн зээлийн барьцааны гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, зээл, зээлийн хүүгийн тооцоолол.

 

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн нотлох баримт - Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга.

 

3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт – ************ дахь ************ зээлийн дансны хуулга.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “************” ХХК-иас хариуцагч Г.Мөнх-Эрдэнэд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 2,958,028 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасны дагуу хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч тал нь 3001-2016/364 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 2,958,028 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч талаас ...үндсэн зээлийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй, банкны ажилтны зохих буруу байгаа гэж тайлбар гарган мэтгэлцдэг.

 

3. Хэрэгт авагдсан талуудын тайлбар болон цалингийн зээлийн гэрээгээр хариуцагч Г.************нь 2016 оны 11-р сарын 30-ны өдөр №3001-2016/364 тоот зээлийн гэрээг нэхэмжлэгч ************тай байгуулж, 3,700,000 төгрөгийг, жилийн 26,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан болох нь нотлогддог ба энэ үйл баримтын талаар талууд маргадаггүй.

 

4. Гэрээний агуулга, нөхцөл, талуудын тайлбараар тэдний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн ба талууд хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заасан байна. Дээрх хуулийн зүйл, заалт болон зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч “************” ХХК зээлийн үүргийг шаардах эрхтэй.

 

6. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй. Тодруулбал хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор эгүүлэн төлөх үүрэгтэй бөгөөд зээлийн гэрээнд төлбөрийг нэхэмжлэгч буюу банкинд төлөхөөр тусгасажээ. Гэтэл хариуцагч нь зээлийн үүргийг гүйцэтгэхдээ нэхэмжлэгч банкны дансанд бус 5029922256 гэх өөр данс руу шилжүүлсэнийг зээлийн төлбөрийг зохих ёсоор гүйцэтгэтгэсэн гэж дүгнэх боломжгүй бөгөөд энэ үндэслэлээр татгалзаж байгаа хариуцагчийн татгалзал үндэслэлгүй болно.

 

7. Нэхэмжлэгч “************” ХХК болон хариуцагч Г.************нарын хооронд байгуулагдсан №3001-2016/364 дугаартай зээлийн гэрээний үүргийг зээлдэгч Г.************нь зээлдүүлэгчид буцаан төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаанд баталсан хуваарийг зөрчсөн, хугацаа хэтрүүлсэн байх тул үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 2,958,028 төгрөгийг хариуцагчид хариуцуулах нь зүйтэй.

 

8. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж хариуцагч ************зээлийн гэрээний үүрэгт 2,958,028 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “************” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 62,279 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ************2,958,028 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “************” ХХК-нд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ************улсын тэмдэгтийн хураамжид 62,279 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “************” ХХК-нд олгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 62,279 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.АМИН-ЭРДЭНЭ