| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2015/00805/И |
| Дугаар | 832 |
| Огноо | 2015-08-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 832
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2015/00805/И
**** аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: **** аймаг, **** сум, ** дугаар баг, **** тоотод оршин суух, Б**** овогт Г*****ын Г**** /регистрийн дугаар ****, утас ****, ****, ****/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **** аймаг, **** сум, ** дугаар баг, *** тоотод оршин суух, Ц*** овогт Л*****ийн Н**** /регистрийн дугаар **** , утас ****, ****/-д холбогдох
6,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Г****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г***, нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Г**** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...Л.Н****тэй 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 3,500,000 төгрөгийг 2 сарын хугацаатай 20 хувийн хүүтэйгээр, 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 2,500,000 төгрөг 7 хоногийн хугацаатай 0.5 хувийн хүүтэйгээр тус тус зээлийн гэрээ байгуулж, нийт Л.Н****д 6000,000 төгрөгийг зээлдүүлсэн. Бид ярилцаж тохиролцоод үндсэн зээл 6000,000 төгрөг, түүний төлөөгүй үлдсэн хүүд 700,000 төгрөг нийт 6,700,000 төгрөг дээр 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дахин зээлийн гэрээ хийсэн. Иймд хариуцагч Л.Н****гээс үндсэн зээл 6000,000 төгрөг, түүний хүү 700,000 төгрөг нийт 6,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагчаас алданги нэхэмжлэхгүй...” гэв.
Хариуцагч Л.Н**** шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*** шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...Л.Н**** миний бие Г.Г****гаас 2014 онд 5,300,000 төгрөг зээлж авсан. Тус зээлээ төлж чадахгүй байтал Г.Г**** надтай уулзаж 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр миний авсан 5,300,000 төгрөгөн дээр нэмж хүү гэх үндэслэлээр 1,400,000 төгрөг нэмж нийт 6,700,000 төгрөгний 2 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй гэх зээлийн гэрээг нотариат дээр дагуулж очиж зээлийн гэрээг хийсэн. Миний бие нийт хүү гэж 2,600,000 төгрөг төлж байсан юм. Гэтэл Г.Г**** тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 6,700,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Миний бие дээрх тооцоог дахин нийлж эвлэрэх саналтай байна” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Г**** нь шүүх хуралдаан дээр “...Л.Н****тэй 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 3,500,000 төгрөгийг 2 сарын хугацаатай 20 хувийн хүүтэйгээр, 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 2,500,000 төгрөг 7 хоногийн хугацаатай 0.1 хувийн хүүтэйгээр тус тус зээлийн гэрээ байгуулж, нийт Л.Н****д 6000,000 төгрөгийг зээлдүүлсэн. Бид ярилцаж тохиролцоод үндсэн зээл 6000,000 төгрөг, түүний төлөөгүй үлдсэн хүүд 700,000 төгрөг нийт 6,700,000 төгрөг дээр 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дахин зээлийн гэрээ хийсэн. Иймд хариуцагч Л.Н****гээс үндсэн зээл 6000,000 төгрөг, түүний хүү 700,000 төгрөг нийт 6,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагчаас алданги нэхэмжлэхгүй...” гэж нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*** нь шүүх хуралдаан дээр “... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээг байгуулсан боловч бодитоор мөнгө төгрөг өгч авалцаагүй, өмнө нь 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 3500,000 төгрөгийг, 2014 оны 05 дугаар 23-ны өдөр 2,500,000 төгрөгийг тус тус зээлийн гэрээ байгуулж зээлсэн. Л.Н**** нь 2014-2015 оны хугацаанд хүү, үндсэн зээл төлж байсан. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.
Зохигчид нь 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 3,500,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 20 хувийн хүүтэйгээр, 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 2,500,000 төгрөгийг, 7 хоногийн хугацаатай, өдрийн 0,1 хувийн хүүтэйгээр тус тус тохиролцож Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээг бичгээр байгуулж, нэхэмжлэгч Г.Г**** нь хариуцагч Л.Н****д нийт 6000,000 төгрөгийг зээлдүүлсэн болох нь зээлийн гэрээ /хх-/, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Мөн зохигчид нь 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 6,700,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлийн гэрээг бичгээр хийсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ /хх-4/ болон нэхэмжлэгч Г.Г****гийн “ ... Бид ярилцаж тохиролцоод үндсэн зээл 6000,000 төгрөг, түүний төлөөгүй үлдсэн хүүд 700,000 төгрөг нийт 6,700,000 төгрөг дээр 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дахин зээлийн гэрээ хийсэн” гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний зүйл нь мөнгө болон төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байх бөгөөд зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид захиран зарцуулах эрхтэйгээр шилжүүлж, улмаар зээлдэгч нь тохирсон хугацаанд мөнгийг хүүтэй болон хүүгүйгээр эд хөрөнгийг ижил төрөл, тоо, чанар хэмжээтэйгээр буцаан өгдөг байна.
Иймд зохигчдын бичгээр байгуулсан 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 6,700,000 төгрөг зээлдүүлсэн гэх гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байна.
Харин зохигчдын өмнөх 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн, 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч дээрх гэрээг үндэслэн шаардлага гаргах эрхтэй .
Дээрх 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн, 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээнүүдийн хугацааг сунгаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа ба нэхэмжлэгч Г.Г**** нь “...хариуцагч Нямсүрэнгээс үндсэн зээл 6000,000 төгрөг, түүний хүү 700,000 төгрөг нийт 6,700,000 төгрөг нэхэмжилж байна, алданги нэхэмжлээгүй...” гэж шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан болно .
2014 оны 02 дугаар сарын 19-нөөс 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч Л.Н**** нь нэхэмжлэгч Г.Г****гийн **** банкин дахь **** тоот дансанд 5,080,000 төгрөг шилжүүлсэн, бэлнээр өгсөн 150,000 төгрөг, нийт 5,230,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн болох нь хэрэгт авагдсан **** банкны дансны хуулга /хх-/, нэхэмжлэгч Г.Г****гийн шүүх хуралдаан дээр гаргасан “...надад бэлнээр 150,000 төгрөг өгсөн...” гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байгаа ба зохигчид энэ талаар маргаагүй болно.
Хариуцагч Л.Н**** нь 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээгээр үндсэн зээл 3,500,000 төгрөг, түүний хүү 1,400,000 төгрөг /сарын хүү 700,000 төгрөг *2 сар/, 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээгээр үндсэн зээл 2,500,000 төгрөг, түүний хүү 17,500 төгрөг /нэг хоногийн хүү 2,500 төгрөг*7 хоног/, нийт 7,417,500 төгрөгийг нэхэмжлэгч Г.Г****д өгөхөөс 5,230,000 төгрөгийг өгсөн байх тул үлдэх 2,187,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Г.Г****д олгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*** нь шүүх хуралдаан дээр “...зээлийн хүү өндөр байгаа тул зээлийн хүүг багасгаж өгнө үү”... гэсэн тайлбарыг гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар тайлбартаа холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэгт байхгүй болохыг дурдаж байна.
Нэхэмжлэгч Г.Г**** нь хариуцагчаас зээлийн гэрээний дагуу алданги нэхэмжлээгүй ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 2,500,000 төгрөгийг хэдэн хувийн хүүтэй зээлдүүлснийг тодруулахад нэхэмжлэгч Г.Г**** нь “нэхэмжлэгчээс 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 2,500,000 төгрөгийг хоногийн 0,1 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн” гэсэн тайлбарыг гаргасан болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Л.Н****гээс 2,187,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Г****д олгож, нэхэмжлэлийн үлдэх 4,512,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122,150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Н****гээс улсын тэмдэгтийн хураамж 49,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Г****д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА