Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2022/03452

 

 

 

 

 

 

 

 

                               2022         11            03

              184/ШШ2022/03452

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ************************** тоот хаягт оршин суух, ************** овогт ************ ************ /РД:**************/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ************************ тоот хаягт байрлах, “************” ХХК /РД:5986214/,

 

Хариуцагч: ************************* тоот хаягт байрлах, ************,

 

Хариуцагч: ************************* тоот хаягт байрлах, ************нарт  холбогдох,

 

“************” ХХК-д олгосон нэгж талбарын 2311026844 дугаартай 424 га, 2311026843 дугаартай 174 га, 2311026845 дугаартай 402 га, нийт 1000 га газрын эрхийг Ч.************т шилжүүлэхийг даалгах, ************д “************” ХХК-ийн эзэмшдэг 1000 га газрын эрхийг Ч.************т шилжүүлэхийг даалгах, ************1000 га газарт Ч.************тай газар эзэмших гэрээ байгуулахыг даалгах тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагч “************” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, түүний өмгөөлөгч О.М, нарийн бичгийн дарга У.Анударь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч буюу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Нэгж талбарын 2311026844 дугаартай 424 га газар, 2311026843 дугаартай 174 га, 2311026845 дугаартай 402 га газар, нийт 1000 га маргаан бүхий газрын эрхийг дуудлага худалдаагаар худалдаж газрын төлбөрийг Ч.************ өөрийн эд хөрөнгөө барьцаанд тавьж төлснөөр газар эзэмших эрхийг “************” ХХК-нд олгосон байдаг. Ч.************ газрын дуудлага худалдааны үнэ болох 73,000,000 төгрөгийг хохирлын хамт нэхэмжлэхэд зуучлагч ************ нь уг мөнгийг газарт зарцуулсан гэх ба ************од ямар ч эд хөрөнгө байхгүй. “************” ХХК-ийн 67%-ийг эзэмшдэг, энэ 67%-ийг газрын төлбөрийг төлсөн учир эзэмшдэг байдал нь тодорхой болсон. Улмаар ************ нь газрын эрхээр баталгаажсан “************” ХХК-ийн 67%-ийн эзэмшиж байсан эрхээсээ татгалзаж ************ гэдэг хүн рүү хувьцаагаа шилжүүлсэн байх ба “************” ХХК нь ямар ч эд хөрөнгөгүй зөвхөн газрын эрхтэй компани байна. Ийм учраас “************” ХХК-аас ************ын эзэмшиж байсан эрхийг авахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилөхөд “************” ХХК нь Ч.************тай эрх зүйн харилцаанд ороогүй гэж тайлбарладаг. Дээрх тайлбарыг үндэслэн шаардлагаа өөрчилж газрын эрхийг шилжүүлэхийг “************” ХХК-нд даалгах гэж өөрчилсөн.

Манай шаардлага хангагдах үед Засаг даргаас захирамж гаргах, газрын даамал гэрээ байгуулах зайлшгүй шаардлага үүсэх ба хэрэв шүүхээс шийдвэр гаргаж, газрын эрх олгосон захирамж гаргахгүй бол дахин өөр маргаан үүсэх учир засаг даргыг болон газрын даамлыг хариуцагчаар татах шаардлага үүссэн.

Шүүхээс гарах шийдвэр биелэгдэх боломжтой байхын тулд хамтран хариуцагчийг татан оролцуулсан байгаа ба хариуцагч болох ************, ************нарын хариу тайлбараар хариуцагч байх эсэх нь шийдэгдэх ба газрын төлбөр төлсөн бөгөөд нэхэмжлэгч этгээд болох Ч.************ нь засаг дарга, газрын даамалыг хариуцагчаар оролцуулах эрхийн хүрээнд хамтран хариуцагчаар татсан болно.

Иймд Ч.************ын хөрөнгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул “************” ХХК-д олгосон 1000 га газрын эрхийг Ч.************ руу шилжүүлэхийг даалгаж, тухайн газрыг эзэмших гэрээг Ч.************тай байгуулахыг даалгаж өгнө үү”  гэв.

 

2. Хариуцагч “************” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа:

“...Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн асуудал ярьдаг. Иргэний хуулийн 4-р бүлэг нь гэрээний бус харилцаатай холбоотой байдаг. 2017 оны 3 дугаар сард асуудал яригдаж эхэлсэн. Хэлцлээр мөнгө өгөлцөж авагдсан асуудал байгаа. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан гэрээний бус биш гэрээтэй холбоотой маргаан. Хариуцагч ************ өмнө мөнгө авсан нь үнэн гэдэг хариу тайлбар өгдөг. Тиймээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хүмүүс хоорондоо зээлийн гэрээ байгуулсан болохоос компани мөнгө аваагүй. Хэрвээ компани авсан бол компанийн данс руу мөнгөө хийх асуудал яригдах ёстой байсан. Мөн хөрөнгө буцаан авах зүйл яригддаг. Эрхээ хамгаалахын тулд Иргэний хуулийн 281-ээр асуудал яригдах ёстой гэж үзэж байна. Өмнө нь шүүхээс 184 сая төгрөгийг хангаж шийдсэн байдаг. Зээлийн харилцаа байна гэж зөвшөөрч байгаа. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх рүү буцааж шийдвэрлэсэн нь хохирлыг гүйцэд тогтоох асуудал байсан. Газрыг аваарай гэх асуудал яригдаагүй. Зээлээ төлнө гэдэг асуудал нь гэрээний бус харилцаа буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйл рүү орох боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

3. Хариуцагч ************ болон газрын даамлаас хариу тайлбартаа:

“...Хэрлэн сумын 5-р багийн нутаг дэвсгэр, Дулааны энгэр гэх газарт Хэрлэн сумын Засаг даргын 2017.02.09-ний өдрийн а/41 тоот захирамжийн дагуу тариалангийн зориулалтаар газар эзэмших дуудлага худалдааг нийтэд зарласан. Дуудлага худалдааны журмын дагуу 2017.03.09-ний өдөр Хэрлэн сумын иргэний танхимд дуудлага худалдаа зохион байгуулагдаж, “Соёл өргөө констракшн” ХХК нь дуудлага худалдаанд ялалт байгуулсан. Ингээд Хэрлэн сумын Засаг даргын захирамж гарсан. Тус компани нь 2021 онд нийт талбайн 200 га-д тэжээл тариалж байсан ба 2022 оны байдлаар тус газрыг ашиглаагүй буюу тариалалт эрхлээгүй байна” гэв.

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтууд.

 

4.1 Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримт - Улсын тэмдэгтийн хураамж 1,458,000 төгрөг төлсөн баримт, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2019 оны 04 сарын 03-ны өдрийн 1398 дугаар тогтоол, “************” ХХК-ийн нэгж талбарын 2311026843 дугаар бүхий 174 га газар эзэмших гэрчилгээний хуулбар, “************” ХХК-ийн нэгж талбарын 2311026845 дугаар бүхий 402 га газар эзэмших гэрчилгээний хуулбар, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2017 оны 03 сарын 06-ны өдрийн А/59 дугаартай захирамж, 2017 оны 03 сарын 09-ний өдрийн Дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээний хуулбар, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2017 оны 03 сарын 16-ны өдрийн А/67 дугаартай захирамж, 2017 оны 02 сарын 09-ний өдрийн А/41 дүгээр захирамж, 2019 оны 01 сарын 16-ны өдрийн С.Батхуягийг гэрчээр асуусан тэмдэглэл, 2018 оны 05 сарын 25-ны өдрийн А.Ганзоригийг гэрчээр асуусан тэмдэглэл, 2018 оны 10 сарын 09-ний өдрийн Б.************оос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2018 оны 02 сарын 09-ний өдөр Д.Пүрэвдавааг гэрчээр асуусан тэмдэглэл, 2017 оны 10 сарын 30-ны өдрийн мөрдөгчийн тогтоол, 2017 оны 10 сарын 30-ны өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 2018 оны 10 сарын 14-ний өдрийн ************оос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2019 оны 03 сарын 25-ны өдрийн гэрч Б.Батбилэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 2019 оны 04 сарын 11-ний өдрийн зээл, барьцааны гэрээ, зээлийн дансны хуулга, 2019 оны 11 сарын 11-ний өдрийн зээл, барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга, 2019 оны 11 сарын 11-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаанууд, иргэний хэрэг үүсгэсэн захирамж, Ч.************ын зээлийн дансны хуулга, итгэмжлэл.

 

4.2 Хариуцагч “************” ХХК-иас ирүүлсэн нотлох баримт – “************” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,  хуулийн этгээдийн дүрэм, хариу тайлбар.

 

4.3. Хэргийн орол************чийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн баримт – 2021 оны 03 сарын 10-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Б.Пүрэвдавааг асуусан тэмдэглэл, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2021 оны 11 сарын 30-ны өдрийн 10/8596 дугаартай албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, хүсэлт, “************” ХХК-ийг үүсгэн байгуулагчийн шийдвэрүүд,  дүрэм, татварын албаны тодорхойлолт, “************” ХХК-ийн хөрөнгө оруулагчдын хурлын тэмдэглэл, дүрэм, Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 03 сарын 21-ний өдрийн 02/132 тоот албан бичиг, газар эзэмших гэрчилгээнүүдийн хуулбар.

 

4.4 Хариуцагч ************ болон газрын даамалаас ирүүлсэн нотлох баримт - Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын тамгын газрын даргын тушаал, хариу тайлбар, итгэмжлэл, Засаг даргын захирамж, итгэмжлэл.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.************аас хариуцагч “************” ХХК, ************, ************нарт холбогдуулан гаргасан “************” ХХК-д олгосон нэгж талбарын 2311026844 дугаартай 424 га, 2311026843 дугаартай 174 га, 2311026845 дугаартай 402 га, нийт 1,000 га газрын эрхийг Ч.************т шилжүүлэхийг даалгах, Ч.************тай газар эзэмших гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...Ч.************ын хөрөнгөөр ямар ч хөрөнгөгүй “************” ХХК газрыг дуудлага худалдаагаар худалдан авсан, өөрийн хөрөнгөөр бий болсон газрыг ************ эзэмших эрхтэй, хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, газрын эрхийг жинхэнэ эзэмшигчид шилжүүлэх учиртай гэж тайлбарладаг бөгөөд “************” ХХК-иас ...үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудал  байхгүй, гэрээний бус үүрэг ч үүсээгүй, гэрээний харилцаа ч байхгүй. Нэхэмжлэгч өмнө нь зээлийн харилцаа гэж тодорхойлон нэхэмжлэлээ гаргасан, шүүх шийдвэрлэж байсан, харилцааг зөв тодорхойлсон гэж дүгнэж байсан тул энэ нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж татгалзсан тайлбарыг өгч талууд мэтгэлцдэг.

 

3. Нэхэмжлэгч Ч.************, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хариуцагчаар Б.************, ************, “************” ХХК нарыг тодорхойлж тэднээс зээлийн гэрээний үүрэгт 100,000,000 төгрөг, хохиролд 160,000,000 төгрөг, нийт 260,000,000 төгрөг гаргуулах, газрыг төлбөрт тооцон авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.************, ************ нараас татгалзаж, хамтран хариуцагчаар ************ болон газрын даамлыг татан нэхэмжлэлийн шаардлагаа “************” ХХК-д олгосон 1,000 га газрын эрхийг Ч.************т шилжүүлэхийг даалгах, Ч.************тай газар эзэмших гэрээ байгуулахыг даалгах гэж өөрчилсөн байдаг. Нэхэмжлэгч тал өмнө тодорхойлсон хариуцагч нараас татгалзсан, өөр хариуцагч нарыг татсан, шаардлагаа өөрчилсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26, 27 дугаар зүйл заалтад нийцэх бөгөөд хуулийн дагуу болно.

 

4. Хариуцагч “************” ХХК-ийг бусдын хөрөнгөөр газар эзэмших эрхийг олж авсан нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэрээний бус үүрэг гэсэн үндэслэлээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасны дагуу шаардаж байгаа гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг.

 

4.1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1.1-д “Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж тус тус заасан байна.

 

4.2. Энэ нь талуудын хооронд гэрээний үүрэг үүсээгүй байх, эсхүл үүрэг дуусгавар болсон, хүчин төгөлдөр бус болсон байх нөхцлийг шаардахаар хууль тогтоогч заажээ. Өөрөөр хэлбэл эд хөрөнгө олж авсан этгээдийн өөрийнх нь эд хөрөнгийн үнэ нэмэгдсэн байх, эд хөрөнгийн бус зардлаар олж авсан байх, энэ нь хууль болон гэрээнд үндэслэгдээгүй байх учиртай.

 

4.3. Гэтэл нэхэмжлэгч Ч.************, хариуцагч “************” ХХК нарын хооронд зээлийн гэрээний үүрэг үүссэн болох нь доорх баримтуудаар тогтоогдох тул “************ ХХК-ийн эзэмшлийн газрын эрхийг Ч.************т шилжүүлэхийг даалгах” тухай буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэв.

 

5. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад

 

5.1. 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд ирүүлсэн “...Б.************, ************ нараас зээлдүүлсэн 100 сая төгрөг, хохирол 160 сая төгрөг, нийт 260 сая төгрөгийг гаргуулж өгнө үү” гэх нэхэмжлэл,

2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 1398 дугаартай “...Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар ...Б.************ нь 2017 оны 3 сарын 05-ны өдөр “************” ХХК-ийг тухайн компанийн эрхийг шилжүүлэн авах гэрээ болон мөн өдөр байгуулсан тус компанийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр ************аас шилжүүлэн авсан. ...Хэрлэн сумын Засаг даргын 2017 оны 3 сарын 06-ны өдрийн А/59 дугаартай захирамжаар Хэрлэн сумын 5-р баг, Дулааны энгэрт үр тарианы зориулалтаар 1,000 га газрыг эзэмшүүлэх дуудлага худалдааг зохион байгуулах комиссыг байгуулж шийдвэрлэсэн байх ба “************” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Б.************ын итгэмжлэлээр Ж.Алтанхуяг тухайн газар эзэмшүүлэх дуудлага худалдаанд оролцож ...73,200,000 төгрөгөөр газар эзэмшүүлэх эрхийг худалдан авч, газрыг үр тарианы зориулалтаар ашиглаж байсан болох нь тогтоогдож байх тул дээрх үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжгүй, иргэд хоорондын эд хөрөнгийн маргаан болох нь тогтоогдож байх тул хэрэг бүртгэлтийн хэргийг хаасугай”  гэх агуулга бүхий прокурорын тогтоол,

2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн гэрч Б.************оос мэдүүлэг авсан “...Миний хувьд 2016 оны 9 сард “************” ХХК-ийн албан ёсны бичиг баримтыг нь өөр дээрээ Тогтохбаяраас авсан байсан, 2017 оны 4 сард албан ёсоор бүртгүүлж гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байна, хувьцаа эзэмшигчээр ************, Б.************, А.************, бид 4 хамтран эзэмшдэг. ...************ ахын хувьд Хэнтий аймгийн Хэрлэн сумын Дулааны энгэрт 2017 оны 4 сараас өнөөдрийг хүртэл ойролцоогоор 400,0 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг оруулсан. ...Газрын дуудлага худалдааны мөнгийг ************ ************ын үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьж мөнгө авсан, миний гар дээр 7 сая төгрөгийг бэлнээр өгсөн, 73,1 сая төгрөгийг газрын төлбөрт төлсөн. 7 сая төгрөгөөр ************ ахын барьцаанд тавьсан орон сууцыг чөлөөлж өгсөн. Миний хувьд газрыг дуудлагаар авсны дараагаар 4,0 сая төгрөгийг ************д бэлнээр өгсөн, 500,0 төгрөгийг өгсөн, ************ ахад гар утасны дугаараа алдах гээд байна гэхээр нь 8,0 сая төгрөг өгсөн, өөр мөнгө өгөөгүй, миний хувьд одоо үлдэгдэл 67,5 сая төгрөгийг ************т өгөх ёстой” гэх тэмдэглэл хэрэгт авагдсан байна.

 

5.2. Дээрх бичмэл баримтуудыг 2021 оны 03 сарын 10-ны өдрийн “нэхэмжлэгч Ч.************аас: ...өөрийн үл хөдлөх хөрөнгөө барьцаалан 100,000,000 төгрөгийг хариуцагч нарт зээлсэн, тэд ямар нэг зээлийн гэрээ байгуулаагүй тул анх зээлж авсан 92,000,000 төгрөгийг төлнө гэдэг, ************, ************ нарт зээл өгсөн, компани байгааг мэдээгүй,

Хариуцагч ************оос: ...92,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, Уг мөнгийг Б.************, бид 2 Ч.************ ахаас зээлж авсан нь үнэн, зээлийн хүү төлөх тохиролцоо байхгүй, эрүүгийн хэрэг дээр өгсөн мэдүүлгүүд үнэн зөв,

Хариуцагч Б.************оос: ...эрүүгийн хэрэг дээр өгсөн мэдүүлгүүд үнэн зөв, 100,000,000 төгрөгөөс 8 саяыг ************т өгсөн, үлдэх 92 сая төгрөгийг ************ бид 2 хувааж төлнө” гэх шүүх хуралдааны тэмдэглэл, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрсөн, зарим хэсгээс татгалзаж байсан ************, Б.************ нарын тайлбар, “************” ХХК-ийн үйл ажиллагааны, хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтүүд, үр тарианы зориулалттай газар дуудлага худалдаагаар худалдан авсан үйл баримттай, мөн Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 “Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана” гэж заасантай харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгч Ч.************ болон хариуцагч “************” ХХК-ийн тухайн үеийн захирал Б.************ нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

5.3. Тодруулбал, “************” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, компанийн дүрэм, холбогдох баримтуудаар тухайн зээлийн харилцааны нэг тал болох Б.************ “************” ХХК-ийн захирал байсан болох нь тогтоогддог.

 

Газрын дуудлага худалдаа явагдаж, түүний төлбөрийг Ч.************ төлсөн, улмаар газар эзэмших эрхийг “************” ХХК-д олгосон, тухайн цаг хугацаанд болж байсан үйл явдлыг тус компанийн одоогийн захирал ************аас гаргасан “...мэдэхгүй, Ч.************тай ямар нэг гэрээний үүрэг байхгүй, манай компанид хамаагүй асуудал” гэх тайлбар нь

“************” ХХК-ийн “...компанийн үүсгэн байгуулагч ************гийн ************, ************ын ************, ************ын ************, ************гийн ************, хувь нийлүүлсэн хөрөнгө ************ 67%, Б.************ 11%, А.************ 11%, Б.************ 11% ” гэх дүрэм,

“2015 оны 7 сарын 23-нд байгуулагдаж бүртгүүлсэн, 2017 оны 01 сарын 03-ны өдөр газар тариалан эрхлэх, үр жимс, жимсгэнэ тариалах, эрхлэх үйл ажиллагааг шинээр бүртгэв, 2017 оны 4 сарын 18-ны өдөр хувь нийлүүлэгчээс 4 нэмэгдэж, 1 хасагдаж үүсгэн байгуулагчийн тоо 4 болж өөрчлөгдсөнийг бүртгэв” гэх улсын бүртгэлийн гэрчилгээ,

“Хувьцаа эзэмшигч гишүүний мэдээлэл – идэвхитэй, ************, хувьцаа 100 хувь, бүртгэсэн 2021.08.04, идэвхигүй, Б.************, хувьцаа 11%, бүртгэсэн 2017.04.18, идэвхигүй, А.************, хувьцаа 11%, бүртгэсэн 2017.04.18, идэвхигүй, Б.************, хувьцаа 11%, бүртгэсэн 2017.04.18, идэвхигүй, ************, хувьцаа 100%, бүртгэсэн 2015.07.23,

Гүйцэтгэх удирдлагын мэдээлэл – Тийм, ************, албан тушаал гүйцэтгэх захирал, бүртгэсэн 2021.06.08, үгүй, Б.************, албан тушаал захирал, бүртгэсэн 2017.04.18, үгүй, ************, албан тушаал захирал, бүртгэсэн 2015.07.23,

Эрхлэх үйл ажиллагааны мэдээлэл – Тийм, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, бүртгэсэн 2021.05.13, тийм, үр жимс, жисгэнэ тариалах, бүртгэсэн 2017.01.03, тийм, газар тариалан, бүртгэсэн 2017.01.03, тийм, барилгын материалын худалдаа, бүртгэсэн 2015.07.23, тийм, барилгын засвар хийх, бүртгэсэн 2015.07.23, үгүй, гадаад худалдаа, бүртгэсэн 2015.07.23, өөрчилсөн 2021.05.13“ гэх хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээр үгүйсгэгдэж байна.  

 

5.4. Түүнчлэн Хэнтий аймгийн Хэрлэн сум, 5-р баг, Дулааны энгэрт байрлах үр тарианы зориулалтаар ашиглах 1,000 га газрын эзэмших, ашиглах эрхийг дуудлага худалдаагаар худалдан авсан үйл баримтын талаар талууд маргадаггүй ба хэрэгт авагдсан нэгж талбарын 2311026844 дугаартай 424 га газар, 2311026843 дугаартай 174 га, 2311026845 дугаартай 402 га газар эзэмших эрхийн гэрчилгээ, Хэрлэн сумын засаг даргын захирамж, дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ, дуудлага худалдаа зарлах тухай болон газар эзэмшүүлэх тухай Засаг даргын захирамж, талуудын тайлбараар нотлогдоно.

 

6. Хавтаст хэрэгт авагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан нотлох баримтын хэлбэрийн шаардлага хангасан нотлох баримтууд болон бодит үнэнд нийцсэн байх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 “Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэсэн заалтад, 25 дугаар зүйлийн 25.2.1 “Шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй” гэсэн заалтад нийцэх учиртай.

 

7. Нэхэмжлэгч Ч.************аас хариуцагч ************, ************нарт холбогдуулан гаргасан шаардлага буюу нэхэмжлэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасан мөн хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн байх тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болов. Учир нь:

 

7.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүх харьяалан шийдвэрлэнэ” гэж, 12 дугаар зүйлийн 12.1-д “Шүүх дараахь үндэслэлээр иргэний хэрэг үүсгэж болно”, 12.1.4-т “Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол” гэж тус тус заасан байна.

 

7.2. Захиргааний ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно” гэж зааснаас үзэхэд Хэрлэн сумын Засаг даргын газар эзэмших эрх олгох асуудал, Засаг даргын захирамжийг биелүүлж газар эзэмших гэрээ байгуулах Газрын даамлын асуудал, тэдний үйлдэл болон эс үйлдэхүйн маргаан нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн харьяаллын асуудал болно.

 

8. Иймээс шүүх хэргийн орол************чийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж хариуцагч “************” ХХК-д холбогдуулан гаргасан ”************ ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй нэгж талбарын 2311026844 дугаартай 424 га, 2311026843 дугаартай 174 га, 2311026845 дугаартай 402 га, нийт 1,000 га газар эзэмших эрхийг Ч.************т шилжүүлэхийг даалгах тухай Ч.************ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч ************, ************нарт холбогдуулан гаргасан ”************ ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй 1,000 га газар эзэмших эрхийг Ч.************т шилжүүлж газар эзэмших гэрээ байгуулахыг даалгах шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн илүү төлсөн хэсгийг буцаан олгож, үлдэх хэсгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.************аас хариуцагч “************” ХХК-д холбогдуулан гаргасан ”************ ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй нэгж талбарын 2311026844 дугаартай 424 га, 2311026843 дугаартай 174 га, 2311026845 дугаартай 402 га, нийт 1,000 га газар эзэмших эрхийг Ч.************т шилжүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.************аас хариуцагч ************, ************нарт холбогдуулан гаргасан ”************ ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй 1,000 га газар эзэмших эрхийг Ч.************т шилжүүлж газар эзэмших гэрээ байгуулахыг даалгах” шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,458,000 төгрөгөөс 210,600 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 1,247,400 төгрөгийг төрийн сангийн 100200900941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч Ч.************т олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.АМИН-ЭРДЭНЭ