| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2022/04739/И |
| Дугаар | 184/ШШ2022/03491 |
| Огноо | 2022-11-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 184/ШШ2022/03491
| 2022 11 08 | 184/ШШ2022/3491 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ************************* тоот хаягт байрлах, “************” ХХК /2693321/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***************************** тоот хаягт оршин суух, *********** овогт ****** ************ /РД:***********/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2,292,189.35 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Анударь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Иймд нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, Иргэний хуульд заасны дагуу 2022 оны 09 сарын 23-ны өдрөөр тасалбар болгон зээлийн гэрээний үндсэн үүрэгт 1,966,100.01 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 278,409.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 26,180.29 төгрөг, нотариатын зардал 21,500 төгрөг нийт 2,292,189.35 төгрөгийг гаргуулж өгнө үү. ” гэжээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
2.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн нотлох баримт – Зээлийн гэрээний хуулбар, Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, барьцааны гэрээний хуулбар, Los программ дээр ажиллах журамын хавсралт, Зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх хүсэлт, Зээлийг төлөх тухай мэдэгдлүүд, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэлүүд, Зээлийн дансны хуулга, Зээлийн бүртгэлийн карт, Итгэмжлэл.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “************” ХХК-иас хариуцагч С.************т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 2,292,189.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасны дагуу хангаж шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг ба хариуцагч нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гардаж авсан, түүнд хуульд заасан хариуцагчийн эдлэх эрх, үүргийг тайлбарлан өгсөн боловч татгалзсан, эсхүл зөвшөөрсөн хариу тайлбарыг, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Эрхээ эдлэх, үүргээ хэрэгжүүлэх боломж, нөхцлийг шүүхээс хязгаарлаагүй болно.
4. Хэрэгт авагдсан талуудын тайлбар болон хэрэглээний зээлийн гэрээгээр хариуцагч С.************ нь 2019 оны 05-р сарын 24-ний өдөр №ЗГ/201944497131 тоот зээлийн гэрээг нэхэмжлэгч ************тай байгуулж, 5,417,839.44 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан болох нь нотлогддог ба энэ үйл баримтын талаар талууд маргадаггүй.
5. Гэрээний агуулга, нөхцөл, талуудын тайлбараар тэдний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн ба талууд хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
6. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заасан байна. Дээрх хуулийн зүйл, заалт болон зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч “************” ХХК зээлийн үүргийг шаардах эрхтэй.
7. Иймд Нэхэмжлэгч “************” ХХК болон хариуцагч С.************ нарын хооронд байгуулагдсан №ЗГ/201944497131 дугаартай зээлийн гэрээний үүргийг зээлдэгч С.************ нь зээлдүүлэгчид буцаан төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаанд баталсан хуваарийг зөрчсөн, хугацаа хэтрүүлсэн байх тул үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 2,270,689.35 төгрөгийг хариуцагчид хариуцуулах нь зүйтэй.
8. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 5.1.5-т зээлийн гэрээг цуцлах, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас банкин учирсан хохирлыг нэхэмжлэх гэж заасан тул нотариатын зардал 21,500 төгрөгийг хариуцагч С.************ээс гаргуулах нь зүйтэй байна.
9. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж хариуцагч С.************ээс зээлийн гэрээний үүрэгт 2,270,689.35 төгрөг, нотариатын зардал 21,500 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “************” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 51,625.03 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.************ээс 2,292,189.35 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “************” ХХК-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.************ээс улсын тэмдэгтийн хураамжид 51,625.03 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “************” ХХК-нд олгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 51,625.03 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ