Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 184/ШШ2022/03835

 

 

 

 

 

 

 

 

                 2022           11            29     

                                      184/ШШ2022/03835

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ****************, өөрийн байранд  байрлах, “************” ХХК /РД:***************/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ****************************** тоот хаягт оршин суух, ************ овогт *********************** /РД:****************/,

 

Хариуцагч: ********************** тоот хаягт оршин суух, ************* овогт ******************** ************ /РД:****************/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 16,318,813 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Анударь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч “************” ХХК нэхэмжлэлдээ:

              “...************, Ж.************ нар нь “************” ХХК-аас 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 103300714432 дугаартай зээлийн гэрээ, 103300714432 дугаартай барьцааны гэрээ байгуулж 25,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлсэн. ************, Ж.************ нар нь гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлээс 9,711,694 төгрөг, үндсэн хүү 10,218,821 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,684 төгрөг, нийт 19,958,200 төгрөгийг төлсөн.

Дэлхий даяар тархсан ковид-19 өвчний нөлөөлөл зээлдэгчийн бизнесийн борлуулалтанд сөргөөр нөлөөлж байгааг банк харгалзан үзэж зээлдэгчээс ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Монгол банкнаас гаргасан чиглэл зөвшөөрлийн дагуу анх байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөх хуваарьт өөрчлөлт оруулан үндсэн зээлийн төлбөрийг хойшлуулах, зээлийн гэрээний хугацааг сунгах тухай “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ” 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 103300714432-01 тоот гэрээг байгуулан зээл болон хүүгээ төлөх боломжийг олгосон боловч зээлдэгч нарын зүгээс банкнаас тавьсан удаа дараагийн шаардлага, бичгээр хүргэсэн мэдэгдлүүдийг үл тоон зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлэхгүй хугацаа хэтрүүлснээр 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 128 хоног хугацаа хэтэрч, тус өдрийн байдлаар үндсэн зээл 15,288,306 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,012,427 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,581 төгрөг, нийт 16,311,313 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.

Иймд хариуцагч ************, Ж.************ нартай байгуулсан зээлийн гэрээний 6.2.1-т заасныг үндэслэн зээлийн гэрээг цуцалж, 16,311,313 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 16,318,813 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Өмнө ч, шүүхэд хэрэг үүсгэснээс хойш ч хариуцагч нартай холбогдоход зээлээ төлнө, дэлгүүрийн үйл ажиллагаа одоо хэвийн үргэлжилж байгаа гэсэн тайлбарыг хэлдэг” гэжээ.

 

2. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн нотлох баримт – Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, хүү тооцооллын хүснэгт, зээлийн дансны харилцагчийн хуулга, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, зээлийн хорооны хурлын шийдвэр, гүйлгээ хийхийн өмнөх шалгах хуудас, мемориалын баримт, зээлийн нөхцөл өөрчлөлт оруулах өргөдөл, бичил бизнесийн өргөдөл, судалгааны маягт, зээлийн төлбөрийн хуваарь, зээлдэгчийн анкет, ************ны хур мэдээллийн систем, иргэний үнэмлэхийн хуулбар, эрсдэлийн удирдлага, зээлийн бодлогын газар, зээлийн бодлого, хэрэг бүртгэлийн хэлтэс, зээлийн хяналтын тайлан, бэлэн мөнгө тоолсон акт, борлуулалтын орлого, дансны түүвэр, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүд, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох мэдэгдэл, өргөдлүүд.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “************” ХХК-иас хариуцагч ************, Ж.************ нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 16,318,813 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасны дагуу хангаж шийдвэрлэв.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг ба хариуцагч Ж.************ нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, хариуцагч ************ нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гардаж авсан, тэдэнд  хуульд заасан хариуцагчийн эдлэх эрх, үүргийг тайлбарлан өгсөн боловч татгалзсан, эсхүл зөвшөөрсөн хариу тайлбарыг, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Эрхээ эдлэх, үүргээ хэрэгжүүлэх боломж, нөхцлийг шүүхээс хязгаарлаагүй болно.

 

  1. Хариуцагч ************, Ж.************ нар хуульд заасан хугацаанд хариу тайлбараа шүүхэд өгөөгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хуульд заасан үндэслэл болох хэдий ч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, хуулийн 116.3-т “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэснийг тус тус баримтлан мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.

 

4.  Хэрэгт авагдсан талуудын тайлбар болон хэрэглээний зээлийн гэрээгээр хариуцагч ************, Ж.************ нар  нь 2020 оны 02-р сарын 12-ны өдөр 103300714432 тоот зээлийн гэрээг нэхэмжлэгч ************тай байгуулж, 25,000,000 төгрөгийг, жилийн 21,6 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлж авсан болох нь нотлогддог ба гэрээний агуулга, нөхцөл, нэхэмжлэгчийн тайлбараар талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, түүнчлэн тус тусын хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заасан байна. Дээрх хуулийн зүйл, заалт болон зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч “************” ХХК зээлийн үүргийг шаардах эрхтэй.

 

6. Нэхэмжлэгч “************” ХХК болон хариуцагч ************, Ж.************ нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг буюу зээлдэгч ************, Ж.************ нар нь зээлдүүлэгчид зээл буцаан төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаанд баталсан хуваарийг зөрчсөн, хугацаа хэтрүүлсэн болох нь хүү тооцооллын хүснэгт, зээлийн дансны харилцагчийн хуулга, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, зээлийн төлбөрийн хуваарь, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүд, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох мэдэгдэл, өргөдлүүдээр тус тус тогтоогдож байна.

 

Иймээс нэхэмжлэгч талын буюу зээлдүүлэгчийн санаачилгаар зээлийн гэрээг цуцалж дуусгавар болгож байгаа нь үндэслэл бүхий байх тул үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 16,311,313 төгрөгийг хариуцагч нарт хариуцуулах нь зүйтэй.

 

Мөн талуудын байгуулсан зээлийн гэрээний 4.1.9-т зээлийн гэрээг цуцлах, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас банкинд учирсан хохирлыг нэхэмжлэх гэж заасан тул нотариатын зардал 7,500 төгрөгийг нэхэмжлэгч шаардсан нь үндэслэлтэй байна.

9. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж хариуцагч ************, Ж.************ нараас зээлийн гэрээний үүрэгт 16,311,313 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 16,318,813 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “************” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 309,744.06 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ************, Ж.************ нараас 16,318,813 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “************” ХХК-нд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ************, Ж.************ нараас улсын тэмдэгтийн хураамжид 309,744.06 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “************” ХХК-нд олгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 309,744.06 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.АМИН-ЭРДЭНЭ