| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2022/04511/И |
| Дугаар | 184/ШШ2022/03878 |
| Огноо | 2023-12-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 184/ШШ2022/03878
| 2022 12 01 | 184/ШШ2022/03878 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ********************* тоот байрлах, “************” ХХК /РД:************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *************************** тоот хаягт оршин суух, ********** овогт ************** ************ /РД:***************/-д холбогдох
Гэрээний үүрэгт 8,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.************, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, нарийн бичгийн дарга У.Анударь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “************” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэл болон тайлбартаа:
“...Иргэн Т.************ нь нэхэмжлэгч “************” ХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 10,500,000 төгрөгийн үнэ бүхий Экскаваторын эргэх редуктор нэг ширхгийг худалдан авсан ба өөрийн ажилтан гэх менежер Энхбаярыг томилон ирүүлж зарлагын баримт үйлдүүлэн зээлээр худалдан авахаар, өөрийн хуучин редукторыг 2,000,000 төгрөгт тооцуулан нийт үнийн дүн болох 10,500,000 төгрөгөөс хасуулан тооцуулж 8,500,000 төгрөгийг “************” ХХК-нд төлөхөөр харилцан тохиролцсон.
Талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 “Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ”-д гэж заасан зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 “Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр болон 196.1.5 “нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн” дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагч Т.************гаас гэрээний үүрэгт 8,500,000 төгрөг гаргуулж өгнө үү.
Хариуцагч тал хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн бол хариуцахгүй гэх тайлбар гаргадаг ч үүргээ биелүүлэх ёстой, манай зүгээс тухайн хугацаа тасалдсан гэж үздэг. Энэ хугацаанд хоорондоо утсаар холбогдож байсан, миний бие ч ярьж байсан, хариуцагч Т.************ төлбөр тооцоогоо хотод очоод ярилцана гэж байсан, хуваарь гаргаад хангалттай хугацаа олгоод төлбөрөө төлөх гэрээ байгуулж эвлэрэх санал гаргаж байна” гэжээ.
2. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбартаа:
“...Хариуцагч Т.************д холбогдох “************” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Эргэх редуктор нь анх эвдрэлтэй ирээд удалгүй эвдэрснийг Т.************ нь н.Цэндсүрэн захиралтай ярилцаж тухайн үедээ хамтарч ажиллаж байсан тул тохиролцоод салсан байдаг. Өмнөх 4 жилийн хугацаанд огт нэхэмжлэх гаргаагүй. Тухайн гэрээгээр 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр редукторыг ************өгсөн, манайх хүлээн авсан гэдэгтэй маргах зүйлгүй. Өмнө худалдаж авсан техник доголдолтой байсан, тэр талаар хэлж байсан бөгөөд тухайн үедээ харилцан тохиролцоод асуудал дууссан. Гэтэл одоо шүүхэд хандаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэсний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн. Иймээс тухайн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, нэхэмжлэгч талын эвлэрэх саналыг хүлээж авах боломжгүй” гэжээ.
3. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд:
3.1 Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт - Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хаан банк ХХК-ийн депозит дансны хуулга, фото зураг, зарлагын баримт, тооцооны үлдэгдлийн баталгаа, нэхэмжлэх.
3.2 Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт - Хариу тайлбар, итгэмжлэл.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “************” ХХК-иас хариуцагч Т.************д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 8,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ ...хариуцагч Т.************ зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан, энэ нь зарлагын баримтаар тогтоогддог тул гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байна, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж, хариуцагч тал татгалзлын үндэслэлээ ...тухайн үед редукторын төлбөрийн талаар харилцан ойлголцолд хүрсэн тохиролцсон байсан, мөн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж тус тус тайлбарлан мэтгэлцдэг.
3. Хэрэгт авагдсан 2018 оны 05 сарын 16-ны өдрийн 176 дугаартай зарлагын баримт, талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч “************” ХХК-иас хариуцагч Т.************д 8,500,000 төгрөгийн үнэ бүхий экскаваторын эргэх редукторыг шилжүүлэн өгсөн, хариуцагч уг эргэх редукторыг хүлээн авсан болох нь тогтоогддог ба энэ талаар талууд маргадаггүй.
4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу талууд экскаваторын эргэх редуктор худалдах, худалдан авах хүсэл зоригоо илэрхийлэн зарлагын баримт үйлдэн эд хөрөнгийг шилжүүлсэн, хүлээн авсан нь худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэнийг нотлох ба тэдний хооронд хүчин төгөлдөр хэлцэл байгуулагджээ.
5. Худалдах, худалдан авах гэрээний харилцаанд худалдагч “************” ХХК нь худалдан авагч Т.************гийн өмчлөлд эд хөрөнгө болох эргэх редукторыг шилжүүлсэн байх бөгөөд худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ биелүүлээгүй бол худалдагч буюу нэхэмжлэгч “************” ХХК нь худалдсан зүйлийн үнэ болох 8,500,000 төгрөгийг шаардах эрхтэй.
6. Хариуцагч Т.************гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй татгалзсан тайлбарын үндэслэлдээ ...гэрээний үүрэг 8,500,000 төгрөгийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тул шаардлага гаргах эрхгүй гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч тал гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсан, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үгүйсгэдэг.
6.1. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна”, мөн хуулийн 75.2.1 “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж заасан.
Талуудын тайлбар болон 2018 оны 5 сарын 16-ны өдрийн зарлагын баримт, 2018 оны 5 сарын 26-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаагаар эргэх редукторын үнийг 2018 оны 5 сарын 26-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцсон байх ба энэ цаг хугацаанаас төлбөр төлөх гэрээний үүргийн шаардах эрхийн хугацаа тоологдох учиртай.
6.2. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч талаас хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх тайлбар, үндэслэлээ нотолсноор дээрх худалдах, худалдан авах гэрээний үүргийг шаардах нөхцлийг хуульд заасан байна.
6.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч Т.************д холбогдох гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах эрх нь төлбөр төлөх сүүлийн хугацаа буюу 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс хойш үүссэн боловч нэхэмжлэгч энэ эрхээ хуульд заасан хугацаанд буюу 2021 оны 05 сарын 26-ны өдрийн дотор хэрэгжүүлээгүй, улмаар 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх тайлбараа нэхэмжлэгч тал баримтаар нотлоогүй, хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлж нэхэмжлэл гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
6.4. Хариуцагч талын ...хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тул үүргийг биелүүлэх боломжгүй, энэ талаар өмнө тохиролцсон байсан гэх татгалзал Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж заасантай нийцэж байна.
Иймээс хариуцагч талын татгалзал хуульд заасны дагуу, үндэслэл бүхий бөгөөд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын худалдах худалдан авах гэрээний үүргийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзнэ.
7. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж нэхэмжлэгч “************” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т.************д холбогдох гэрээний үүрэгт 8,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 150,950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ